Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01087

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/01087

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүххуралдааныгшүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны 7-14 тоотод оршин суух Морьт овогт Баатаржавын Цэрэннадмидийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Цэмис ХХК-нд холбогдох

Ажилласан хугацааны хөлс 1 062 910 төгрөг гаргуулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нароролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Батмөнх захиралтай Цэмис ХХК-ий Орхон аймаг Баян-Өндөр сум 2-25 дугаар байрны ард байрлах Эрдэнэт Ембүү нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт 2015.11.09-ны өдрөөс 2015.11.23-ны өдрийг дуустал 15 хоногийн хугацаанд өглөө 08 цагаас үдэш 24 цаг хүртэл өдрийн 30 000 төгрөгийн цалингийн аман тохиролцоотойгоор ажилласан юм. Гэвч 11 сарын 23-ны орой дэлгүүр хүлээлгэн өгч ажлын хөлс цалингаа авах гэтэл 513 000 төгрөгийн дутагдал гарлаа гэж хэлээд цалин өгөлгүй буцсан. Би тэдэнд өртэй үлдэж надад төлөх чадвар байхгүй учир ахин ажиллаж өрөө төлөх буюу ажилласан хоногийн цалингаас дээрх дутсан мөнгийг суутгуулахаар 2015.11.30-2015.12.14-ныг дуустал өглөө 08 цагаас 24 цаг хүртэл ажиллаад амрах гээд тоолтол 1 160 000 төгрөг дутсан цалин өгөх боломжгүй гэсэн. Үүний учир шалтгаанууд нь:

1. Барааны үлдэгдэл тоолж өгөхөд 1 хувь үйлдсэн тооллогын хуудсыг хувааж аваад Батмөнх ганцаараа нэг захаас нь, түүний эхнэр Эрдэнэзаяа бид 2 нөгөө захаас нь тоолдог.

2. Бараа хүлээлцсэн тооллогын хуудас буюу тухайн актыг 1 хувь хэвлэн авчирч тоолдог ба надад үлдэх, хянах, тэдэнтэй цуг дүгнэх, гарын үсэг зурж баримт нотолгоо үйлдэх боломжгүй аваад явдаг.

3. 2015.11.09-ны өдөр анхлан дэлгүүр хүлээлцэхэд урд ажиллаж байсан худалдагч түрүүлж дэлгүүрт ирсэн байсан ба түлхүүрийг надад шууд өгч байсан. Батмөнх, Эрдэнэзаяа нарт бусад түлхүүр байдаг байсан. Мөн урьдын худалдагч нарт байх боломжтой.

4. Дохиолол хамгаалалт лац зэрэг нь огт байхгүй

5. Ажил олгогч буюу Цэмис ХХК нь Цэрэннадмид надтай Хөдөлмөрийн харилцааны гэрээг огт хийгээгүй.

6. Барааны үлдэгдэл, өгсөн орлогын хэмжээ гэх зэрэг ажлаа явуулдаг, санхүүгийн программ тооллогын хуудас зэргийг өгөхийг гуйсан хэдий ч үзүүлэхгүй байдаг. Гэх мэт нь санаатай үйлдлүүд болж байна.

Нэхэмжлэлийн шаардлага

1. 2015.11.09-нөөс 2015.11.23-ныг дуустал 15 хоногийн ажилласан ажлын хөлс 450 000 төгрөг,

2. 2015.11.30-2012.12.14-ныг дуустал хөлс 450 000 төгрөг,

3. 2015.12.01-ны өдөр буюу мягмар гараг Орхон аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон захирамжийн өдөр санаандгүй байдлаар буюу хүчээр нэг эмэгтэй архи гуйж зогссоноо өөрөө 0.2л архи авч үүд рүү дөхтөл цагдаа нар орж ирж буруутай үйлдэл гэж үзсэн учир тусгай зөвшөөрөл хураагдаж 2015.12.02 өдөр эгчээрээ хөөцөлдүүлж байж торгуулийн арга хэмжээ авагдаж, урьд удаа дараагийн зөрчлөөр хураалгах захирамжтай тусгай зөвшөөрлийг авч Цэмисс ХХК-г хохиролгүй болгосон. Захирал Батмөнх тухайн торгуулийн 200 000 төгрөгийг би төлнө гэж байсан ба архи согтууруулах ундаагаар үйлчлэх журмын 6 дугаар зүйлийн 3-т заасанчлан Тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь зөвшөөрөлтэй холбоотой зөрчлийг бүрэн хариуцна гэх заалтыг удирдлага болгон төрийн санд төлсөн 200 000 төгрөгийг гаргуулж бусдаас авсан өрөө төлөх,

4. 2015.11.30-2015.12.14-ныг хүртэлх хугацаанд ажиллахдаа тухайн дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүнээс 37 090 төгрөгийг хэрэглэсэн учир дээрх төлбөрийг хасч тооцон нийт 1 062 910 төгрөгийг Цэмис ХХК-ий захирал Батмөнхөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Цэрэннадмидийн эгч Цэрэнжаргалтай миний эхнэр Эрдэнэзаяа 2008 оноос танилцаж, найз нөхдийн харилцаатай явсан. Миний бие нөхөр Ган-Эрдэнийг нь танина.

2015 оны 09 сард эгч Цэрэнжаргал нь манай дүү охин хотод байгаа, ажил хийлгэмээр байна, танайх худалдагч авахаар бол аваадхаач гэж хэлж байсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсөн. 2015 оны 11 дүгээр сарын эхээр эгч Цэрэнжаргалтай нь холбогдож дүү Цэрэннадмидийг 11 дүгээр сарын 09-22-ны хооронд туршилтаар ажиллуулахаар болсон. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. /хоорондоо/ Ингээд 14 хоног ажиллаад тооллого тооцоо хийхэд 531 153 төгрөг дутсан.

Дутсан шалтгааныг нь асуухад мэдэхгүй гэж хариулсан. Тэгэхээр нь дахин Цэрэннадмидтай цуг Эрдэнэзаяа бүх тооллого, орлогодсон бараа, тооцоогоо эхнээс нь шалгасан боловч дуталт нь хэвээрээ байсан.

Тэгээд одоо энэ асуудлыг яах вэ гэхэд Цэрэннадмид нь хуваагаад ч гэсэн төлнө гэсэн. Үүнээс хойш 5 хоногийн дараа эхнэр рүү яриад би дахин ажилламаар байна, та хоёрт нэр муутай болчихлоо гэхээр нь зөвшөөрч, дахин суулган дутаасан мөнгийг нь төлүүлчихье гэж бодсон. Ингээд 11 дүгээр сарын 30-ны өглөө 830 гэхэд эгчтэйгээ хүрээд ирээрэй, хоёр талаас нь зэрэг тоолъё гэхэд за гээд маргааш өглөө нь ганцаараа ирсэн. Эгч хүүхдээ сургуулиас нь аваад 12 цагт гээд ирнэ, та ганцаараа тоолох хэсгээ тоолж бай гэсний дагуу би тоолж эхэлсэн. Тэгээд эгч нь ирээгүй, би ганцаараа тоолж дуусгасан. Миний тоолох хэсэг нь тоо ширхэг багатай боов, талх, бууз, банш, зайрмаг, печень, чихэр, гэр ахуйн барааны хэсэг байдаг. Нийт 1222 төрлийн бараа тоолохоос эхнэр, Цэрэннадмидийн хамт үнэ шингэсэн 713 нэр төрлийг тоолж, үлдсэн 509 төрлийн барааг би тоолсон.

Тооллого зэрэг шахуу дуусч, Цэрэннадмидад миний тоолсон хэсгийг шалгачих гэхэд хэсэг барааг тоолж байснаа гайгүй юм шиг байна больё гээд цааш нь тоолоогүй. Ингээд 14 хоног ажиллаад тооллого хийх болоод Цэрэннадмид эхнэр Эрдэнэзаяатай, би эгч Цэрэнжаргалтай нь тооллого хийж дуусгаад эгч Цэрэнжаргал нь явсан. Тооцоогоо хийтэл 1 141 567 төгрөгийн дуталт гарч, гайхах цочих зэрэгцэн энэ юу болж байгаа юм бэ гэж асуухад мөрөө хавчин мэдэхгүй л гэдэг үгээ хэлсэн. Өөр юу ч хэлэхгүй болохоор нь эгч Цэрэнжаргалыг нь дуудсан. Эгч нь нөхөр Ган-Эрдэнийн хамт 30-40 минутын дараа ирсэн. Тэгээд болсон учрыг нь хэлэхэд хүргэн ах Ган-Эрдэнэ нь та нар тооцоогоо яаж хийдэг вэ? гэж асуухад нь хийдэг аргачлалаа хэлж тайлбарлаж өгсөн. Ах Ган-Эрдэнэ санхүү, нягтлангийн мэргэжилтэй хүн байдаг. Ах Ган-Эрдэнэ, эгч Цэрэнжаргал 2 нь маргааш ажлаа тарж ирээд тооцоог шалгахаар болоод явцгаасан. Маргааш нь 15 цагийн үед би Ган-Эрдэнэ рүү утсаар залгаж хэдэн цагт ирэх вэ гэж асуухад 18 цагийн үед очно гээд орой 21 цагт ирсэн. /гурвуулаа/

Эгч Цэрэнжаргал нь бид нөгөөдөр өглөө эрт Улаанбаатар хот руу явна, өнөө шөнө бид тооцоог шалгаж, нягталж үзье. Тооллогынхоо хуудсуудыг, 14 хоногт суусан үеийн орлогодсон барааны падаануудаа, тооцоолол хийдэг exel-ийн файлаа өгчих гэхэд нь эндээ шалгачих, бид компанийн баримт бичгийг өгч явуулж болохгүй гэж цааргалахад, бид янз бүр болохгүй, ямар нэгэн асуудал болгохгүй гэхээр нь итгээд бүх дансны тэмдэглэгээ баримтуудыг өгөөд явуулсан. Маргааш нь Ган-Эрдэнээс шалгаж дуусаа юу гэхэд ажлынхаа хажуугаар шалгаж л байна гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш 4 хоног өнгөрч тооцоогоо шалгаж дууссан бол би баримтуудаа авмаар байна, тайлангийн хугацаа болчихлоо гэхэд бид хотоос Эрдэнэт рүү гараад замд явж байна гэхээр нь бидний юмыг өгөөд хотруугаа явахгүй яасан юм бэ гэж асуухад амжаагүй гэж хариулсан. Тэр өдрөө 15-16 цагийн үед Ган-Эрдэнийн дүүгээр өгч явуулсан байсан. Орой нь буюу 20 цагийн үед Ган-Эрдэнэ, Цэрэнжаргал, Цэрэннадмид 3 хамтдаа дэлгүүрт орж ирсэн. Тэгээд тооллого тооцоог чинь шалгаад, дуталт хэвээр байна гээд дуталтын шалтгааныг өөр зүйл рүү чиглүүлж, танай камер хэд хоногийн бичлэг хадгалдаг вэ? гэж асуухаар нь би 5 хоног хадгалдаг гэдгээ хэлсэн чинь танайд хулгай орсон, дохиолол байхгүй, гадаа камер байхгүй гэх зэрэг зүйл ярьж маргаан болсон. Хэд хоног юу ч дуугарахгүй байсан хариуцагч Цэрэннадмид та нарт дэлгүүрийн чинь түлхүүр байдаг, та нар өөрсдөө хулгайлсан ч юм билүү, яаж мэдэх юм гэж санаанд багтамгүй юм ярьж эхэлсэн. Дэлгүүртээ хулгай орж байхад мэдэхгүй хүн гэж байх уу? гэхэд ах Ган-Эрдэнэ нь амташсан хулгайч байна, өдөр бүр орж, бага багаар хулгай хийдэг байж болно гэж инээд ч хүрмээр юм ярьсан. Энэ бүх ярианаас болж хэрүүл үүсч би ажлын байранд битгий хэрүүл хийгээд бай гээд түлхэж гаргасан. Төд удалгүй орой 10 цагийн үед ах Ган-Эрдэнэ нь та нарт тусгай зөвшөөрлийг чинь авч өгсөн 400 000 төгрөг, хоёр гараа гарсан дүүгийн цалин 800 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг өгчихөөрэй гэхэд, юу яриад байгаа юм бэ дүү чинь өчнөөн мөнгө дутааж, биднийг хохироосон байхад юун 1 200 000 төгрөг нэхээд байгаа юм бэ гэхэд өгөхгүй гэсэн үг юмуу? Тэгвэл танайд татвар, цагдаагийн шалгалт оруулна, шалгуулна гэсэн. Үнэндээ энэ үгийг сонсоод үнэхээр шоконд орно гэдэг нь болсон. Хүн яагаад ийм аймаар болчихдог юм бол танихгүй хүн биш, найз нөхөд гэж бодож явсан хүмүүс ийм зан гаргасанд үнэхээр гайхсан ч амнаас тэг л гэдэг үгнээс өөр үг гараагүй. Маргааш өглөө манайх руу харсан цагдаагийн камер байдгийг хүнээс мэдээд эгч Цэрэнжаргал руу нь манайх руу харсан цагдаагийн камер байдаг юм байна, тэрүүгээр хулгай орсон үгүйг шалгуулъя гэхэд урдаас нөгөө л татвар, цагдаагийн шалгалт оруулна гэсний дагуу бид тэг л гэдэг хариулт өгсөн. Бид аль болох хэрүүл маргаангүй энэ асуудлаа шийдэхийг хичээж энэ хүмүүсийн хүсэлтийн дагуу татвар, цагдаагийн шалгалтыг нь хүлээж байсан. Эгч Цэрэнжаргалтай нь холбогдож татвар, цагдаагийн шалгалтаа оруулаад дуталт нь хэвээр байх нь батлагдвал дүүгийнхээ дутаасан мөнгийг чи төлөх юмуу гэхэд төлнө гэж хариулсан. Үүнээс хэд хоногийн дараа ах Ган-Эрдэнэ нь над руу тусгай зөвшөөрлийг чинь авч өгсөн 400 000 төгрөгийг өгчихвөл яасан юм гэсэн месеж явуулсан байсныг эхнэр маань уншаад Ган-Эрдэнэ рүү дүү чинь бидний хохирлыг барагдуулчихвал нэхээд байгаа мөнгийг чинь өгнө гэхэд чи их хуцдаг болжээ, ямар байснаа санаарай, дэлгүүрийн чинь бүх баримт нотолгоо миний гарт байгаа, энийг чинь баримт болгоод татварын шалгалт оруулна надад битгий гомдоорой гэж хэлсэн. Компанийн бүх падаан, баримтыг авч явж тооцоогоо зөв хийснийг чинь шалгая гэж авч явсан хүмүүс тооцоог шалгаж учрыг нь олох биш өөр арга хэрэглэж, биднийг дарамтлах гэсэн юм байна гэсэн ойлголт төрсөн.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын нэхэмжлэл гаргасан шалтгааныг тайлбарлах нь:

1-р шалтгааны тайлбар:

Барааны үлдэгдэл тоолох тооллогын хуудсыг олон хувь хэвлэж гаргах шаардлагагүй. Учир нь хүлээж авч байгаа, хүлээлгэн өгч буй хүн бидэнтэй цуг тоолж, тооллогын тоог давхар хянаж, бичлэгийг нь хянадаг. Намайг хянах боломжгүй биш бүрэн боломжтой. Миний тоолсон хэсгийн хуудсыг аваад тэр үедээ тоолох цаг хугацаа, боломж бүрэн байдаг. Ингэж тоолохыг хэлж, сануулж байсан боловч Цэрэннадмид нь тэгээгүй нь түүний юманд хайнга хандаж, хариуцлагатай байгаагүйн илрэл юм.

2-р шалтгааны тайлбар.

Манай дэлгүүрт жил гаран тогтвортой ажиллаж байгаа Ж.Уугантуяа, Зина гэдэг 2 худалдагч байгаа. Уугантуяа нь жирэмсний 7 сар хүртлээ ажиллаад одоо гэртээ хүүхдээ харж байгаа. Б.Зина нь одоог хүртэл ажиллаж байгаа. Бид тогтвортой, найдвартай ажилласан худалдагчиддаа жилд нэг удаа 100 000 төгрөгийн урамшуулал өгдөг. Энэ 2 хүн энэ урамшууллыг авч байгаа. Эдгээр худалдагч нартай нэхэмжлэгч Цэрэннадмидтай хийсэн тооллогын үйл явц нь ижил явагддаг байсан. Энэ хүмүүсийн ажиллаж байсан хугацаанд Цэрэннадмидийх шиг дуталт хэзээ ч гарч байгаагүй.

3-р шалтгааны тайлбар:

Ажлаа хийж байгаад дараагийн ээлжийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа хүн чинь түрүүлж ирэх нь ойлгомжтой шүү дээ. Ажлаа хүлээлгэж өгөөд түлхүүрээ өгөөд бууна. Түлхүүр байх боломжгүй. Ээлж солих болгонд хаалганы голыг сольж өгдөг. Цэрэннадмидад ч мөн адил голыг нь сольж өгөөд түлхүүрийг нь ч сольж өгсөн. Би өөрөө сольж өгсөн байтал голоо сольдоггүй гэж бичсэнийг нь гайхаж байна. Бидний өмч хөрөнгө учир бид илүү түлхүүрийг нь авах нь ойлгомжтой асуудал баймаар юм.

4-р шалтгааны тайлбар:

Манай дэлгүүр төв зам дагуу гэрэлтүүлэг ихтэй, цагдаагийн хяналтын камерын ойролцоо газар байрладаг. 3-н давхар хаалгатай, бүх цонх төмөр хамгаалалттай.

5-р шалтгааны тайлбар:

Манай компани нь шинээр анхлан ажилд орж байгаа хүнтэй шууд гэрээ хийдэггүй. Тухайн хүний зан байдал, харьцааны соёл, ажлын хариуцлага гэх мэт байдлыг туршин мэдэх зорилгоор туршилтын хугацаанд ажиллуулж гэрээ хийх үгүйгээ шийддэг. Гэрээг нэг жилээр байгуулдаг. Цэрэннадмид туршилтын хугацаанд ажиллаж байхдаа мөнгө дутааж эхэлсэн учир гэрээ байгуулах боломжгүй. Гэрээ байгуулан ажиллаж байгаа худалдагчдын гэрээг хавсаргав.

6-р шалтгааны тайлбар:

Нэхэмжлэгч Цэрэннадмид нь тухайн өдөр ирсэн барааг падааных нь дагуу бүртгэж, тулгаж, тооцоог нь хийж, хүлээж авдаг. Тухайн өдрийн орлогын бэлэн мөнгөний тайланг Цэрэннадмид нь өөрөө гаргаж өгдөг. /Нийт гарааны бэлэн мөнгөний тайланг хавсаргав/.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайлбар:

Орхон аймгийн засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө очоод өнөөдөр архи зардаггүй өдөр гэдгийг сануулаад архи битгий хэл 1 ширхэг ч пиво зарж болохгүй шүү гэж сануулсаар байтал орой буюу 4-5 цагийн үед эхнэрийн найз ярьж танай худалдагч архи зарж байгаад цагдаад баригдаад тусгай зөвшөөрлөө хураалгаж байна, дэлгүүр рүүгээ ирээч ээ гэж залгасан. Яваад очтол цагдаа тусгай зөвшөөрөл аваад явсан байсан. Цэрэннадмид надад тайлбарлахдаа Улаанбаатар хотод амьдардаг, одоо вагонд суугаад явах гэж байна гээд шалсаар байгаад 1 шил архи аваад гарсан. Удалгүй цагдаатай цуг орж ирсэн, зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, актан дээрээ гарын үсгээ зурчихсан гэж хэлсэн. Нэхэмжлэлдээ энэ хүнийг дээрэмдэж авсан мэтээр бичсэн байна. Хэрэв үнэхээр дээрмийн шинжтэй авсан юм бол тухайн үеийн камерын бичлэгээр нотлох баримт хийн тусгай зөвшөөрлийг хураалгахгүй байх бүрэн боломжтой байсан. Ах, эгч хоёр нь танил тал ихтэй хүмүүс шиг ажиглагдсан. Маргааш нь эгч Цэрэнжаргал нь торгуулийн мөнгө 400 000 төгрөгийг төлж авсан, дүүд өгөх мөнгөнөөс надад өгөөрэй гэж хэлж байсан. Нэхэмжлэлдээ 200 000 төгрөг төлж авсанаа бичсэн нь бидэнд хэлж, ярьж байснаас зөрж байна. Яагаад биднээс 400 000 төгрөг нэхсэнийг ойлгохгүй байна. Мөн Цэрэннадмидын 100% буруугаас болж тусгай зөвшөөрөл хураалгасан нь манай компанийн хувьд анхны тохиолдол бөгөөд энэ үйлдэл нь манай компанийн нэр хүндэд ноцтой хохирол учруулсан.

Одоо манай компанийн нэр цагдаагийн газрын бүртгэлд архи зарсан гэсэн муу данстай болсон. Тухайн торгуулийн 200 000 төгрөгийг би төлнө, буухдаа аваарай гэж огтоос хэлээгүй, харин тооллогын дуталтын маргаан болж байхад торгууль төлсөн 400 000 төгрөгийн тал буюу 200 000 төгрөгийг төлье гэж бодож байснаа хэлсэн. Дуталт гарсан учир өгч чадахгүй гэдгээ хэлсэн.

Цэрэннадмидын нэхэмжлэлд тайлбар бичлээ. Би Цэрэннадмидын хариуцлагагүйгээс дутагдуулсан төлбөрөө төлүүлнэ. Цэрэннадмид нь нэгэнт дутагдал гаргасан учир цалинг нь эргүүлэн өгөхгүй. Цэрэннадмид бүгдийг өөрөө мэдэж байгаа шүү дээ, дутагдал гаргачихаад, төлөхгүй байх заль мэх, арга саам хайж байхаар төлөх юмаа төлчих л хэрэгтэй байх. Цалингийн хувьд яг хэдэн төгрөгөөр цалинжуулна гэж харилцан тохиролцоогүй, өмнөх худалдагч нарыг өдрийн 30 000 төгрөгөөр цалинжуулж байсан болохоор өдрийн цалингаа 30 000 төгрөг гэж бодсон байх. Манай компани анх ажилд авч байгаа хүнээ туршилтын хугацаанд 10 000-15 000 төгрөгөөр цалинжуулдаг, Б.Цэрэннадмидад 15 000 төгрөг өгнө гэж бодож байсан, одоо ажиллаж байгаа худалдагчдаа өдрийн 29 000 төгрөгийн цалин өгдөг. Энэ талаар компаний дүрэм журамд тусгасан зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:Б.Цэрэннадмид нь манай Цэмис ХХК-ийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут баг 2-25 дугаар байрны ард талд байрлах Эрдэнэт ембүү хүнсний дэлгүүрт 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 22-ныг дуустал 14 хоногийн хугацаанд ажиллахдаа 531 153 төгрөгийн дутагдал гаргасан. Үүнээс 7 хногийн дараа дутаасан мөнгөө ахин ажиллаж барагдуулна гэж гуйсны дагуу дахин ажиллуулсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2015 оны 12 дугаар сарын 13-ныг дуустал ажиллахдаа дахин 1 141 567 төгрөгийн дуталт гаргасан. Мөн манай эхнэр Эрдэнэзаяагаас 100 000 төгрөг авсан байсан. Хариуцагч Б.Цэрэннадмидаас эхний 14 хоног ажилласан мөнгөний дутагдал 531 153 төгрөг, хоёр дахь гараандаа ажиллаж байхдаа мөн дутаасан 1 141 567 төгрөг эхнэрээс авсан 100 000 төгрөг, нийт 1 772 720 төгрөгийг хариуцагч Баатаржав овогтой Цэрэннадмидаас гаргуулан өгч хууль журмын дагуу шийдэж өгнө үү гэжээ.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь хариуцагч Цэмис ХХК-наас худалдагчаар ажилласаны хөлс 1.062.910 төгрөг гаргуулах, хариуцагч Цэмис ХХК нь Б.Цэрэннадмидаас худалдагчаар ажиллаж байсан хугацааны бараа дутагдуулсан гэж 1.772.720 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

                Нэхэмжлэгч нь Цэмис ХХК-ны Орхон аймаг, Баян-Өндөр сум,Оюут баг,2-р хороололын 25-р байрны урд талд байрлах Эрдэнэт ембүү нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт 2015-11-09-ний өдрөөс 2015-11-23-ны өдрийг дуусталхи хугацаанд худалдагчаар ажилласан байна. Нэхэмжлэгч хариуцагч нар 2015-11-23-ны өдөр ажил хүлээлцэж тооцоо бодоход 529.803 төгрөгний дутагдал гарсан байна. Хариуцагч нь энэ шалтгаанаар нэхэмжлэгчийн цалинг өгөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажиллаж ажилласан хоногийн цалингаас дээрх дутсан мөнгийг суутгуулахаар  тохиролцсон байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

            Ийнхүү 2015-11-30-ны өдрөөс 2015-12-14-ний өдөр хүртэл ажиллаж дахин тооллого хийхэд нэхэмжлэгчээс 1.160.000 төгрөг дутсан гэдэг шалтгаанаар хариуцагч нэхэмжлэгчид цалин хөлсийг тооцож олгоогүй байна.

            Нэхэмжлэгч 30 өдөр ажиллсан хөлс гэж өдөрт 30.000 төгрөгөөр тооцон 900.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийг туршилтын журмаар ажиллуулж байсан, туршилтын журмаар ажиллуулж байгаа хүнд 10.000-15.000 төгрөгний цалин өгөөд ажилдаа тэнцэнэ гэсэн тохиолдолд шинээр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулаад өдрийн 29.000 төгрөгний цалин өгдөг гэж зөрүүтэй тайлбарлаж шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

              Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа Цэмис ХХК-ны тусгай зөвшөөрлийг өөрийн буруутай үйлдлээс болж зөрчил гагаж хураалгасан. Тусгай зөвшөөрлийг буцааж аваад Цэмис ХХК-г хохиролгүй болгож өгсөн  гэж 200.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгч өөрийн хариуцлагагүй байдлын улмаас архи зарахыг хориглосон өдөр настай эмэгтэй хүнд архи худалдаж байгаад баригдаж тусгай зөвшөөрлийг хураалгасан. Эгч нь хөөцөлдөөд аваад өгье гээд аваад өгсөн учраас л би 200.000 төгрөг өгч болно гэж тухайн үед хэлж байсан, одоо дутагдал гаргасан учир өгөх боломжгүй боллоо гэдгийг тухайн үед өөрт нь хэлж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж өдөр тутам хөтөлж байсан орлого, зарлагын баримтыг эх хувиар нь хүнсний барааны орлого зарлагын тооцоо хийсэн тухай бичмэл нотлох баримтуудыг /хх48-167/, шүүхэд гаргаж өгсөн бөгөөд  хавтаст хэргийн 48-107-р хуудсанд авагдсан баримт нь нэхэмжлэгчийн эхний гараа буюу  2015-11-30-ны өдрөөс 2015-12-14-ний өдөр хүртэл ажиллаж байсан хугацааны тооцоо байна. Энэ хугацаанд гаргасан барааны дутагдалын талаар нэхэмжлэгч маргаагүй төлбөрийг төлөх зорилгоор үргэлжлүүлэн ажиллахаар зөвшөөрсөн байдаг ба энэ баримтыг няцаагаагүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагч нар дэлгүүрийн барааг хамт тоолж хүлээлгэн өгдөг байсан байх бөгөөд тооцоо хийхдээ ч хамт тоолж компьютерийн программын дагуу тоолж, уг жагсаалт дээр гараар бичиж дүнг тооцдог байсан байна. Энэ талаар нэхэмжлэгч тухай үед хариуцагчид тооллого болон бүртгэл буруу хийгдсэн талаар гомдол гаргаж маргаж байгаагүй, тухайн тооцооны баримт дээр нэхэмжлэгч бэлэн мөнгөний тооцоогоо бичиж мөнгийг хүлээлгэж өгч тооцоо нийлж байсан болох нь батлагдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг баримтлан Цэмис ХХК-наас 1 012 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэннадмидад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50.910 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Цэрэннадмидаас 1 672 720 төгрөг гаргуулан Цэмисс ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 060 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 43 314 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Цэмис ХХК-с 28.838 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 41,713 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай. 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Б.БЯМБАСҮРЭН             

 

 

                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 ҮНДЭСЛЭХ нь :

     Нэхэмжлэгч Цэрэннадмид нь Цэмис ХХК-аас ажлын хөлс 1.062.910 төгрөг гаргуулах,Цэмисс ХХК нь Б.Цэрэннадмидаас худалдагчаар ажиллаж байх хугацаанд дутгадуулсан барааны үнэ 1.772.720 төгрөг гаргуулахаар срөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

       Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь хариуцагч Цэмисс ХХК-ны Эрдэнэт ембүү дэлгүүрт 2015-11-09-ний өдрөөс 2015-11-22-ны өдөр,2015-11-30-ны өдрөөс 2015-12-13-ны өдрийг дуусталх хугацаанд хариуцагчтай амаар тохиролцон худалдагчаар ажилласан байна.

      Өөрөөр хэлбэл талуудын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 359 зүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн дэлгүүрийн барааг худалдаж борлуулах,хариуцагч нь ажлын хөлс өгөхөөр тохиролцсон байна.

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэгчийг 14 хоногийн туршилтын хугацаагаар ажилд авсан,энэ хугацаанд ажилдаа тэнцэхээр байвал үргэлжлүүлэн ажилд авдаг. Гэтэл Цэрэннадмиднь бараа дтагдуулсан тул цалинг өгөх боломжгүй. Худалдагч ганцаар ажиллах тохиолдолд өдрийн 23.000 төгөгөөр цалинг тооцдог,29.000.000 төгрөг бол хүн туслахаар ажиллуулсан тохиолдолд туслах ажилтанд 6.000 төгрөгийг өгдөг үнйин дүн юм гэж тайлбарлаж байна.

   Нэхэмжлэгч нь хэдийгээр бараа дутагдуулсан гэх боловч түүнээс шалтгаалахгүйгэр ажилласан хугацааныхаа цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна. Иймд шүүх түүнийг 14,14 хоногоор нийт 28 хоног ажилласан гэж үзэн ,өдрийн 29.000 төгрөгөөр тооцож нийт хөлс 812.000 төгрөг,ажиллаж байх хугацаанд тусгай зөвшөөрлийг хураалгаж торгуулсан 400.000 төгрөгний 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг нэмж хариуцагчаас нийт 1.012.000 төгрөг гаргуулах үндэстэй байна гэж үзлээ.

   Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ ...бараагаа хүлээлцсэн тухай баримт үйлдэх шаардлагагүй, учир нь хүлээж авч байгаа, хүлээлгэн өгч байгаа хүн бидэнтэй цуг тоолж, тооллого бичлэгийг хянадаг.

  Намайг хянах бүрэн боломжтой. Миний тоолсон хэсгийн хуудсыг аваад тэр үедээ тоолох цаг хугацаа, боломж бүрэн байдаг. Ингэж тоолохыг хэлж, сануулж байсан боловч Цэрэннадмид нь тэгээгүй нь түүний юманд хайнга хандаж, хариуцлагатай байгаагүйн илрэл юм.

 Ээлж солих болгонд хаалганы голыг сольж өгдөг. Цэрэннадмидад ч мөн адил голыг нь сольж өгсөн. Бидний өмч хөрөнгө учир бид илүү түлхүүрийг нь авах нь ойлгомжтой. Бид шинээр анхлан ажилд орж байгаа хүнтэй шууд гэрээ хийдэггүй.

  Тухайн хүний зан байдал, харьцааны соёл, ажлын хариуцлага гэх мэт байдлыг туршин мэдэх зорилгоор туршилтын хугацаанд ажиллуулж гэрээ хийх үгүйгээ шийддэг. Цэрэннадмид туршилтын хугацаанд ажиллаж байхдаа мөнгө дутааж эхэлсэн учир гэрээ байгуулах боломжгүй.

Цэрэннадмид нь тухайн өдөр ирсэн барааг падааных нь дагуу бүртгэж, тулгаж, тооцоог нь хийж, хүлээж авдаг. Тухайн өдрийн орлогын бэлэн мөнгөний тайланг Цэрэннадмид нь өөрөө гаргаж өгдөг. Тусгай зөвшөөрөл хураалгасан нь архи зардаггүй өдөр гэдгийг сануулаад архи битгий хэл 1 ширхэг ч пиво зарж болохгүй шүү гэж сануулсаар байтал архи зарж байгаад цагдаад баригдаад тусгай зөвшөөрлөө хураалгасан байсан. Дутагдал гаргачихаад төлөхгүй байх заль мэх арга саам хайж байхаар төлөх юмаа төлчих хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин манай дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа дутагдуулсан барааны үнэ 1 772 720 төгрөгийг Б.Цэрэннадмидаас гаргуулан өгнө үү... гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь Цэмис ХХК-ий Эрдэнэт ембүү дэлгүүрт 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ныг дуустал, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 13-ныг дуустал хугацаанд худалдагчаар ажиллахаар харилцан тохиролцож ажилласан байх ба, ажилласан хугацааныхаа цалинг аваагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Цэмис ХХК болон Б.Цэрэннадмид нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар худалдагчаар ажилласныхаа хөлсийг Цэмис ХХК-с шаардах эрхтэй.

Зохигчид бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй ч, хуульд хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгээр байгуулна гэсэн хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.

Хариуцагчийн, нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзал нь үндэслэлгүй байх бөгөөд, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөхдөө санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлээгүй, худалдагчдаа хэдэн төгрөгийн ямар ямар бараа хүлээлгэн өгсөн талаар баримт нотолгоо байхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдсан хэргийн 8-38, 48-170, 176 дугаар хуудас дахь баримтуудыг албан ёсны тооллогын болон санхүүгийн баримт гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч хариуцагч талаас тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул нэхэмжлэлээс татгалзах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нотолгоо болж чадахгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа манай компани худалдагч нараа өдрийн 29 000 төгрөгөөр цалинжуулдаг, Б.Цэрэннадмидийг хэдэн төгрөгөөр цалинжуулах талаар харилцан тохиролцоогүй, манай компани шинэ ажилчидаа туршилтын хугацаанд өдрийн 10 000-15 000 төгрөгөөр цалинжуулдаг, Б.Цэрэннадмидийг 15 000 төгрөгөөр л цалинжуулна гэж бодож байсан. Цалингийн талаар компаний дүрэм журмаар зохицуулсан зүйл байхгүй гэсэн.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид ч мөн цалингаа тохиролцоогүй гэж тайлбарласан. Тиймээс Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно гэсэн хуулийн зарчмыг үндэслэн Б.Цэрэннадмидийн өдрийн цалинг 29 000 төгрөгөөр бодож ажилласан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь нийт 28 хоногийн хугацаанд ажилласан байх тул ажилласан хугацааны цалин хөлс болох 812 000 төгрөгийг хариуцагч Цэмис ХХК-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс тусгай зөвшөөрлийг хураалгахад төлсөн 200 000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын өөрийнх нь буруугаас болсон тул гаргах үндэслэлгүй, мөн цалин 50 910 төгрөг, нийт 250 910 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар урьдчилан төлсөн 30 060 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 43 314 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээний улсын тэмдэгтийн хураамж болох 24 037 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.