Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 0625

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь,

улсын яллагч: И.Ариунсанаа,

иргэдийн төлөөлөгч Л.Отгон,

шүүгдэгчийн  өмгөөлөгч: шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөв,

хохирогч : А.Г, Б.Н

гэрч: Г.Г, Н.Э, Ш.Э

шүүгдэгч: Т.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Т П холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806018000409 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Т П,19  оны 5 дугаар  сарын 11-ний  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 3, ээж, дүүгийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2007 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3,148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 421 дүгээр ангид эдлэж байгаад 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдөр  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдсөн, 2012 оны 3 дугаар сарын 02-ны Чингэлтэй дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 439 дүгээр ангид эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           Т.П  нь  2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороны нутаг дэвсгэрт А.Г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 60.000.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Н урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж 19.500.000 төгрөгийг залилж авсан,

         2017 оны 5 дугаар сарын 12-22-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ө урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж 9.500.000 төгрөгийг залилж авсан,

         2017 оны 5 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт оршин суудаг Г.Н хуурч 41.437.600 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

          2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Д хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.800.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 1 дүгээр сарын 24,2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Б цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,

         2018 оны 01 дүгээр сарын 24,2018 оны 02 дугаар сарын 12-ноос үргэлжилсэн үйолдлээр Сүхбаатар дүүргинй 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Нг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.740.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.О цахим хэрэгсэл ашиглан хуурч 4.596.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Х.Э хуурч 13.000.000  төгрөгийг залилан авсан,

          2017 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт П.Т цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөгийг залилан авсан,

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Э.Э цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг залилан авч, нийт 184.973.600 төгрөгний их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч  Т.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Г 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 60 сая төгрөг би  түр зээлээд, Апу ХХК-ны архи, пиво зэрэг бараа өгнө гэж хэлж авсан. Г Энэ 60 сая төгрөгийн оронд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 43 м2 77.400.000 төгрөгний 2 өрөө байр бодоод авсан байгаа. Бичиг  хийж өгөхдөө 133 сая төгрөгөөс 77.400.000 төгрөг өгсөн гэсэн байна. Хаана хзээ өгсөн 133 сая төгрөг өгсөн юм бэ? Гантулга надтай нэг ч удаа наймаа ярьж байгаагүй. Би өмнө нь Г хоёр удаа л таарсан.  2017 оын 03 дугаар сараас Э бүх наймаа ярьж байсан. 2017 оны 03 дугаар сард сард 200 сая гаран төгрөгийн, 4 дүгээр сард 400 гаран саят төгрөгийн, 5 дугаар сарын 30-ны өдөр 250 гаран сая төгөрийн захиалга хийснээс сүүлд 60 сая төгрөг өгчихөөд 6 дугаар сарын 5-ны өдөр 2 өрөө байр өгсөн байгаа.Э Энэ хоёр өрөө байр авсан гэсэн бичиг  нь энэ байна. Энэ данс тооцоог  нарийн бодож үзвэл би эд  нарт өртэй биш эсрэгээрээ  авлагатай гарна. Мөн Н 19.500.000 төгрөг авсан. Би гурилыг нь аваад өгөх боломж байсан. Би мөнгийг нь аваад архи аваад эргэлдүүлчихээд барааг нь аваад 44.693.200 төгрөг Г руу шилжүүлсэн. Тэгээд бараагаа ч мөнгөө ч авч чадаагүй. Хохирогч Т гэдэг хүний мөнгийг Г руу шилжүүлсэн. Ө сарын эцсээр бараа авна гээд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 9.500.000 төгрөгийг Апу пиво авна гэж өгсөн. Би энэ мөнгөн дээр нь би 16 сая төгрөг нэмээд 22-ны өдөр Г руу 25.519.200 төгрөг шилжүүлсэн. Ингээд Г бараагаа ч аваагүй, мөнгөө ч аваагүй байгаа. Энэ баримт дансны хуулга дотор байгаа. Тэгээд Г бараа, мөнгө аваагүй байгаа. Н 25 өдөр бараа захиалахаар мөнгө шилжүүлсэн 41.437.600 төгрөгийг аваад, архи авна гэж захиалга өгснийг би Г руу шилжүүлсэн. Би бол Апу ХХК-д ямар ч хамааралгүй хүн. Энэ хүмүүс компанийхаа бараа хууль бусаар заруулдаг байсан. Апу ХХК-нд ажилладаг Б гэдэг хүн бол Улаанбаатар хотын борлуулалтыг хариуцлсан хүн байгаа. Энэ хүн 2017 оны 3, 4, 5 дугаар саруудад Апу ХХК-ний 6 ширхэг пиво авахад 1 ширхэг пиво өгнө гэсэн урамшуулалуудыг бэлэн мөнгөөр бараа худалдаж авдаг жижиж дэлгүүрүүд дээр зарж борлуулсан пивонуудын нийлбэр дүнгээр гэрээт борлуулагч нар дээр байгаа тоонууд руу оруулаад, дундаас нь урамшууллын дүн гаргаад Апу ХХК-ний гэрээт борлуулагч Г гэж хүний Компани дээр урамшуулал маягаар нэмж оруулаад, Г гаргуулаад надаар заруулдаг. Дн асуудал дээр 2018 онд гараад манай байгууллага дээр хийсэн  үйл ажиллагаа хэвийн явагдах боломжтой байсан. Би энэ тухай шалгуулах хүсэлт өгсөн байгаа. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баригдаж, цагдан хоригдоод энэ ажил зогссон. Баянзүрх дүүргийн ахмад намайг А гэж хүн 1 сараас эхлэн намайг хайж байгаа гэж хэлсэн. Гэтэл ямар асуудлаас болж хайж байгаа нь тодорхойгүй бөгөөд тухайн үед шалгуулахаар Баянзүрх дүүрэг дээр намайг эрэн сурвалжилсан баримт байдаггүй. Би 2016 оны 10 дугаар сарын сүүлээр би мэргэжлийн хяналтын байгууллагаас импортын бараа оруулах эрхээ авчихсан. Үйл ажиллагаагаа хийж байсан. Манайд хөрөнгө оруулалт хийгээд, орон сууц аваад, үүнийгээ 8 хувиар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээний ажил саадгүй явж байсан. Эдгээр хүмүүс надад туслаач гэхэд хөрөнгө оруулж мөнгө өгдөг байсан. Энэ хүмүүсээс мөнгө аваад ажлаа хийж болох байсан.  Би Б надад 800.000 төгрөг нэг удаа дансаар өгсөн. 3 сая төгрөг өгөөгүй. Эү, П хаана ямар ажил хийдгийг мэдэхгүй. Гэр нь хаана байдгийг мэдэхгүй. Лангуун дээр хэдэн ширхэг утас тавиад зарж байсан хүн надад 5 ширхэг Айфон гар утас өгсөн гэж мэдүүлсэн байна. Надад тийм утас өгөөгүй. Би тэр хүнээс тийм зүйл аваагүй. Би 99111743 гэдэг дугаарыг 13 сая төгрөгөнд бодож авахаар болоод 6.500.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд, 5 дугаар сарын 30-ны өдрөөс болоод би хил гараад үлдэгдэл мөнгийг нь өгч чадахгүй байна. Тийм учраас миний өгсөн урьдчилгаа мөнгийг над руу буцаагаад шилжүүчих. Тэр дугаар угаасаа та нарын нэр байгаа юм чинь сэргээгээд авчих гэж хэлсэн. Гэтэл 6 сая төгрөгийн оронд 1 сая төгрөг, 1 ширхэг Айфон 7, Эс 8 өгсөн. Үүнийг нь би Монголд байхгүй учраас М гэдэг найзыгаа  явуулж авахуулсан. Тэгээд би зараад өгөөч гэхэд зараад, нэг утсыг нь эхнэртээ өгсөн байдаг. Гэтэл Э эхнэрээс нь Айфон 7 гар утсыг буцаагаад авсан байдаг. Би Э 10 ширхэг утсыг аваагүй. Надад 2013 оны баттерей нь нурсан утсыг надад 400.000-500.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Би энэ тухай Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгсөн чинь иргэний хэрэг байна гээд хүлээж аваагүй. Т хувьд надтай наймаа хийж байгаагүй. Эхнэр Т  нь 2016 оны 11 дүгээр сараас хохирогч Ө нийлж надаас архи авдаг байсан. Дүү болох Б нь Т надтай танилцуулсан. Т надтай наймаа хийж байсан. Бараа захиалсан хүн бол Туул. Э нөхөр О гэдэг залууг би таньдаг. Э өргөдөл өгөөгүй байсан. Гэтэл байцаагч Энэрэл рүү залгаад гомдол гаргаагүй байхад нь мөнгийг чинь П төлнө. П битүүмжилсэн хөрөнгө байгаа гэж хэлсэн байсан. Н хувьд ялгаа байхгүй. Би байцаагчид хэргийн бодит хохирлыг гаргаад өгчихвөл би төлнө гэж хэлсэн. Надад хэрэг үүсэх болсон шалтгаан бол дансны хуулга байгаа. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өлзий бүрэн надад захилга өгсөн. Энэ мөнгийг хасвал 25 сая төгрөг өгсөн гэв.

   Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би П хоёр удаа тааралдаж байсан. Манай эхнэр Э харьцдаг байсан. Анх бид харьцаж эхлэхдээд бид нартай уулзаад Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүний дүү гэж хэлж байсан. Тэгээд манай намын байр гэж аваачиж байсан газар  нь одоо яригдаад байгаа түрээсэлсэн оффис нь байсан байна. Хоёр дахь удаа надтай тааралдсан гэдэг нь Потаникийн тэнд 300 метр сендвичэн байр түрээсэлчихсэн байсан. Г ахыг дагуулаад ир гээд байсан гэхээр нь эхнэртэйгээ хамт яваад очсон.  Эхлээд манайд бараа авч ирж өгөөд мөнгөө авдаг байсан. Тэгээд сүүлдээ байнга бараа авч ирж өгөөд, нэгнийгээ таньдаг болоод, итгэл олж авсан. 2017 оны 5 дугаар сарын 20-30-ны хооронд болсон үйл явдал байгаа. Би хаанаас бараа авч ирж өгдөг вэ? гэхэд Их хурлын гишүүн таньдаг нь Апу ХХК-ны хувь авдаг. Тэрний ногдол ашиг гэж бараа авдаг гэхээр нь ямар замаар авадаг вэ? гэхэд танд хамаагүй гэж байсан. Би хулгай зэрэг асуудал байхгүй биздээ гэхэд. Зүгээр гэсэн. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхнэр залгаад П 150 сая төгрөг зээлээч гэж байна гэж хэлсэн. Би дансанд байсан 60 сая төгрөг шилжүүлсэн. П өөрөө бараагаа авч ирж өгдөггүй, жолоочоо явуулчихдаг байсан. 78.300.000 гаран сая төгрөгийн бараа хаана байна гэсэн чинь ирээгүй гадагшаа гараад зугтаад явсан байсан. Н мөн хүлээгээд зах дээр хоносон. Би шүүгдэгчид 60 сая төгрөгөө нэхэмжилж байна гэдгээ хэлсэн. 78 сая төгрөгөндөө хоёр өрөө байр авсан гэдгээ хэлсэн. Би хүнээс мөнгө зээлээд тооцоо өгсөн байсан. Тэгээд нөгөө хүндээ П өгсөн 2 өрөө байрыг өгсөн гэв.

           Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч П нь миний төрсөн дүүгийн хүүхэд Б интернэтээр урьдчилгаа төлөлгүй байртай болно. Сар болгон мөнгө төлөөд явна гэж ойлгуулсан байсан. Тэгээд тэр хүүхдийг оочир дайраад оруулж өгье одоо бараг 100 гаран хүний нэрс байна гэж хэлээд эхний ээлжинд 2 сая төгрөг өг гэж хэлж 800.000 төгрөгийг баримттай аваад, 200.000 төгрөгийг баримтгүй авсан байсан. Тэгээд дараа Бд цагаан сараас өмнө 12 хүн байранд оруулна. Найдвартай хүн олоод өг гэхээр нь манай дүү манай бас нэг эгч бид хоёрт хэлсэн. Тэгээд бид нар очиж уулзахад бичиг баримт бүрэн гэж хэлээд 2, 2 сая төгрөг өг гэхээр нь өгсөн. Тэгээд бид нарыг өөрсдөө 45 м2-аас хэтрэхгүй хэмжээтэй байраа ол гэж хэлсэн. Би 47.2 м2 хэмжээтэй байр олсон чинь зөрүү мөнгө болох 4 сая гаран төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би шилжүүлсэн. Баримтууд нь байгаа. Гэтэл 1 сарын төлбөр 600.000 төгрөг. Эхлээд 3 сарын мөнгө 1.800.000 төгрөгийн урьдчилгаа шилжүүл гэсэн. Би эгчид нь үнэхээр мөнгө байхгүй гэтэл та ядаж 600.000 төгрөг шилжүүл гээд байхаар нь шилжүүлсэн. Ингээд үндсэндээ би 6.740.00 төгрөг явуулсан байгаа. Миний эгч 3.800.000 төгрөгийг өгсөн. Б 3 сая төгрөг өгсөн. Тэгээд удалгүй утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд битүүний өдөр нээлт болох гэж байна Богд банкин дээр ир гэж хэлээд хүлээлгээд алга болсон байгаа. Бид нар өгсөн мөнгөнөөсөө нэг ч төгрөг аваагүй байгаа. Эгч, дүү бид нар тэр мөнгөнүүдийг дандаа хүнээс зээлж аваад өгсөн байсан гэв.

          Шүүгдэгч  Т.П  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нарантуул зах дээр гурил будааны худалдаа эрхэлдэг Н гэдэг танил 30 тн А гурил 1-кг-ийг нь 650 төгрөгөөр олж өгөөч гээд миний дансанд 19.500.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн гурилыг олох гээд хөөцөлдсөн боловч олж чадаагүй байж байгаад Эрээн хот руу хувийн ажлаар явчихсан юм. Би өмнө нь Алтан тариагаас гурил хямд үнээр аваад худалдаа эрхэлдэг хүмүүст нийлүүлж дундаас нь ашгаа авдаг байсан юм. Д гэх хүнтэй 2018 оны 1 дүгээр сарын орчимд уулзсан санагдаж байна. Би барилгын орон сууцны төсөл хөтөлбөрийн судалгаа хийж байгаа таныг уг төсөл амжилттай болох юм бол оруулж өгч болно шүү гэж хэлж байсан. Тэгээд энэ явдал болсноос хойш хэд хоногийн дараа Дн эгч рүү залгаад ямар зүйл яриагүй мөнгөний хэрэг гараад байна эгч мөнгө зээлээч гэж хэлсэн чинь намайг байранд оруулаад өгчихвөл буцааж авахгүй гээд 2.400.000 төгрөг надад шилжүүлсэн. Би мөнгийг нь эргүүлж өгөх ёстой. Н гэдэг хүнийг Б гэх залуу авчирч танилцуулсан. Б эгч нь гэж байсан. Н гэх эгч миний Эх Арвин Түшиг ХХК-ний данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний дансны дугаарыг Б өгсөн гэсэн. Миний орон сууцны хөтөлбөрийн ажил хэрэгжээд эхэлбэл би таныг орон сууцанд түрээсийн гэрээгээр оруулж өгнө гэж хэлсэн. Н авсан 3.800.000 төгрөгийг төлнө. 2018 оны 1 дүгээр сард Б төсөл хөтөлбөр явагдаж байгаа гээд хүнээс сонслоо гээд өөрөө над руу ярьсан. Б уулзсан чинь намайг байранд оруулж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би төсөл хөтөлбөр хэрэгжээд ажил амжилттай болвол байранд оруулж өгий гэж хэлсэн. 2018 оны 2 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байхад миний дансанд 800.000 төгрөг шилжүүлсэн. Би Эх Ариун түшиг ХХК-ны захирал байсан ба манайх гэрээгээр орон сууцтай болгож болох судалгааг хийж байсан юм. Одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Судалгааны хүрээнд манай ажил явагдаж байсан юм. Би  авсан 800.000 төгрөгийг буцааж өгнө. 2018 оны 1 дүгээр сард Б дамжуулж Н гэх хүнтэй танилцсан. Тэгээд урьдчилгаагүй түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж Н хэлсэн. Тэгээд ажил төрөл чинь бүтээд байрны асуудал шийдэгдэх юм бол намайг түрүүлж байранд оруулж өгөөч гээд миний дансанд 6.740.000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх мөнгийг би Н авсан нь үнэн. Энэ мөнгийг нь өгнө. О нь манай компанид ажиллаж байсан Х гэх эмэгтэйгийн хамаатны эгч нь байгаа юм. 2018 оны 1 дүгээр сард О нь өөрөө над руу залгаад Тэгч байна танайд орон сууцны төсөл хөтөлбөрийн судалгаа явагдаж байгаа юм байна. Би Т дамжуулаад өөрийнхөө материалаа өгчихсөн байгаа өөртэй чинь уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд GB төв дээр ирээд надтай уулзсан. Төсөл хөтөлбөр чинь дуусах үед намайг байранд оруулаад өгөөрэй гээд надад 3.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 1.593.000 төгрөгийг мөн шилжүүлсэн ба нийт 4.593.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Энэ мөнгийг би О буцааж өгнө. Би Э гэх хүнээс 2017 онд 2,3 удаа гар утас худалдан авсан. Тэр үед Э нь Тэди төв дээр гар утасны худалдаа эрхэлдэг байсан юм. 2017 оны 2 дугаар сар орчимд Э лангуун дээр зарна гээд бичсэн байсан 99093637 гэсэн дугаарыг би 3.500.000 төгрөгөөр Э зээлээр авсан. Уг дугаарыг авахын тулд би эхлээд урьдчилгаа 1 сая төгрөгийг нь Э хамтран ажилладаг гэх хүний данс руу шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сар гэхэд мөнгийг нь бэлнээр болон дансаар хийгээд дуусгасан. Дараа нь Э 99111743 дугаарыг 16 сая төгрөгөөр аваач гэж Мр гэх хүний хамт ирж хэлсэн. Би одоохондоо авч чадахгүй гэж хэлсэн. Гэтэл М нь ирээд өмнө авсан дугаараа буцааж өгөөд 99111743-ийг аваач гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Би 99093637 дугаарыг ломбарданд тавьчихсан байсан юм. Тэгээд би уг утсыг ломбарднаас чөлөөлөөд 99111743 дугаарыг авахаар болсон. Эс 2017 оны 5 дугаар сард Самсунг Эс-8 маркийн гар утас 2, Айфоне-7, бас 2 сим карт ордог Самсунг W-2013 гэсэн маркийн 3 гар утсыг хэрэглээндээ хэрэглэх гэж зээлээр авсан. Гэхдээ Самсунг Эс-8 маркийн гар утасны 1 гар утасных нь мөнгийг өгчихсөн. Дараа нь Э 5 ширхэг Айфоне-6 Эс маркийн гар утсыг мөн зээлээр авсан. Эдгээр утасны мөнгийг өгөөгүй байгаа. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байсан юм тэгээд хохирогч нар нь дарамтлаад байхаар нь би эдгээр утаснуудыг авчихсан юм.  Би Э гэх хүнийг мэднэ. Тэрээр өөрийн нөхөр Б хамт байртай болгож өгөөч гээд 1.0 сая төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг нь өгнө. Цааш нь олон юм яримааргүй байна. Би Г гэх хүнийг 2017 оны хавраас таньдаг болсон бөгөөд Г надад барааны зөрүү болох 16.065.000 төгрөг өгөх ёстой юм. Г уг мөнгийг Г өгсөн байх. Би Г хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 4-ны өдөр 23.269.200 төгрөгний бараа, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 44.200.008 төгрөгний бараа, 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 11.466.600 төгрөгний бараа, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10.320.000 төгрөгний бараа Г эхнэр Э өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би Г компани болох Заан дэлгүүрийн нэрийн өмнөөс 44.238.240 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 20.000.000 төгрөг Апу компаниийн данс руу шилжүүлж байсан байгаа. Энэ мөнгийг Э надаар төлүүлж байсан юм. Мөн Г ах Г нь 16.065.000 төгрөгний Германы цахилгаан утас өгөх ёстой байсныг Г авсан. Мөн дээрээс нь Г нь манай эхнэр Э  айлгаж байгаад 77.400.000 төгрөгний үнэтэй 2 өрөө байрыг Энхтуяа нь хүлээж авсан байгаа. Г нийт 248 орчим сая төгрөгний бэлэн мөнгө болон бараа орон сууц барилгын материал надаас авсан байгаа. Би бусад хүмүүсээс авсан мөнгөнүүд болон өөрийн мөнгөнөөс 300 орчим сая төгрөг Г руу архи пиво авахаар хөрөнгө оруулж шилжүүлсэн. Надад 140 орчим сая төгрөгний барааг өгөөгүй байгаа. Г бараагаа гүйцээгээд өгчих юм бол би дээрх хохирогч нарыг хохиролгүй болгож болно гэжээ. /1-р хх-ийн 50, 57,60, 2 дугаар хх-ийн 78,85, 3 –р хх-ийн 167/

          Хохирогч  А.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Одод төвийн байранд хүнсний бөөний төв ажиллуулдаг юм. Манай дэлгүүр нь архи пиво ундаа зэрэг зүйлс АПУ-гаас авч цааш нь борлуулдаг бөгөөд АПУ компани манайд борлуулахдаа 4.5 хувийн  ашиг өгдөг. 2018 оны 4 дүгээр сараас П гэх залуу нийт бүтээгдэхүүнээс 7 хувийн ашигтай бараа нийлүүлнэ гэхээр нь зөвшөөрсөн бөгөөд өөрийх нь ах УИХ-ын гишүүн Н гэж танилцуулсан. Тэрээр манай ах Н АПУ-гаас хувь эзэмшдэг бөгөөд тэр эзэмшиж буй хувьд нь орж ирж буй барааг зарж байгаа юм гэж хэлсэн. Ингээд 4 дүгээр сард нилээд хэдэн удаа манайд бараагаа цаг тухайд нь нийлүүлээд яваад байсан. Уг бараагаа буулгасных нь дараа тооцоогоо хийдэг байсан боловч манай эхнэр Э урьдчилгаа мөнгөө нэхэхээр нь өгдөг болчихсон юм байна лээ. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 123 сая төгрөг эхнэрээс шилжүүлж аваад түүнээс 50 гаран сая төгрөгний бараа нь буугаад үлдсэн 73 сая төгрөгний бараа нь буугаагүй байтал 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ахиад 150 сая төгрөг өгчих гэхээр нь би дансандаа байсан 60 сая төгрөгийг П данс руу шилжүүлсэн. Ингээд өмнөх бараа нь ирсэн ч юм байхгүй П ч өөрөө алга болсон. П найз бүсгүй гэх Э уулзаад өмнөх 73 сая төгрөгнийхөө барааны тооцоонд Э байр шилжүүлж өгсөн. Одоо 60 сая төгрөгний асуудал үлдчихээд байна. Ер нь бол П бид нараас мөнгө аваад Э рүү шилжүүлдэг байсан юм шиг байна лээ. Тухайн үед би хүнээс 50 сая төгрөг зээлээд эргэлтэнд оруулчихсан байсан болохоор тэр байрыг нь өрөндөө өгчихсөн. Өмнө нь манайхаас 50 сая төгрөг аваад эргүүлж өгсөн болохоор би итгэж байсан юм гэжээ.  /1-р хх-н 9-12/

          Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Надтай түр хамтран амьдарч байсан П 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хилээр гарч байна гэж надруу залгасан. Би буцаагаад залгасан боловч утсаа аваагүй. Ингээд тэр өдөр 11.00 цагийн орчимд 99118341 дугаарын утаснаас өөрийгөө Г гэж танилцуулсан хүн надруу залгаад П хаана байна ажил ярилцана гээд алга болчихлоо гэж ярихаар нь би сайн мэдэхгүй байна утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Түүнээс хойш дахин дахин залгаад П бид нарт бараа нийлүүлнэ гээд их хэмжээний мөнгө аваад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд холбоо барихгүй таг чиг алга болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би над тай ч гэсэн холбоо барихгүй байна гэж хэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр над руу танихгүй дугаараас нэг хүн залгаад такси байна Улаанбаатар хотоос дайвар өгч явуулсан юмаа гэхээр нь очоод автал бичиг баримтны бор дугтуйнд хийсэн 2 өрөө байрны итгэмжлэл, түлхүүр захианы хамт хийсэн байсан. Захиаг нь уншихад энэ байрны нэрийг яаралтай өөр хүний нэр дээр шилжүүл, алтан тарианыхаа өрийг наад байраараа дараарай гэж бичсэн байсан. Ингээд би 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдөр Улаанбаатар хотод ирээд байрныхаа ордерийг Э гээд хүргэн ахынхаа нэр рүү шилжүүлсэн. Тэр өдөр 95-тай дугаараас П над руу залгаад Эрээн хотод байна гэхээр нь би эндээс хот хооронд явдаг жижиг тэргэнд суугаад 6 дугаар сарын 2-ны өдөр Эрээн хотруу гараад П уулзаад юу болоод байгаа талаар асуухад надад олигтой юм хэлээгүй. Ингээд би тэнд нэг хоночихоод 2017 оны 6 дугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгэхэд Г намайг Баянзүрхийн товчоон дээр тосоод байж байсан. Тэрээр нэг махлаг том биетэй залуутай хамт байсан ба намайг дарамтлаад чи П холбоотой чи хэлэхгүй урагшаа явлаа,түүнийг чинь урдаас барьж ирэх ёстой байсан юм,чамайг хуйвалдсан болохоор ганц худаг руу авч явж хорино гээд байсан. Тэгээд П нэр дээр нэг өрөө байр байна тэр байрыг бид нарт өгч П өрийг хаа гэсэн. Тухайн үед маш их хэмжээний өр яригдаад би сэтгэл санаа тайван биш байсан. Ингээд ярьж байхдаа П Г гэдэг хүнээс тоосго цохьдог машин, дээврийн хар цаас, цахилгааны утас зэрэг их хэмжээний зүйл авчихсан байгаа тэр тоног төхөөрөмжөө буцааж авмаар байна гэсэн. Ингээд би Пн над руу явуулсан байрыг шилжүүлэхээр болоод СХД-ийн бүртгэлийн хэлтэс дээр очиж байрыг Г нэр рүү шилжүүлэхээр болоод СХД-ийн бүртгэлийн хэлтэс дээр очиж байрыг  Г нэр рүү шилжүүлж байрыг 77.400.000 төгрөгөнд бодож өгсөн. Байраа шилжүүлж авсаны дараа Г хэлсэн ярьсанаасаа буцаж Э иргэн Т, Э нарт санал гомдолгүй гэсэн бичиг хийж өгөхөөр нь би юу  яриад байгаа юм бэ энэ байрыг шилжүүлж аваад П өрийг хаана гэж тохироо биз дээ гэсэн чинь П 133 сая төгрөг авах ёстой тэр өрнөөс байрыг нь 77.400.000 төгрөгөөр бодож авлаа үлдэгдэл 55.600.000 төгрөг гэж бичиж өгсөн. Би тухайн үед Алтан тариад 123 сая төгрөгний өртэй байсан юм. Г бүх өрийг нь хаая гэж хэлээгүй бол би тэр байрыг Г өгөхгүй Алтан тариан өрөндөө өгөх байсан юм. Намайг дарамталж хямд үнээр байр авсанд гомдолтой байна. Г гэдэг хүн над дээр гэрээ барьж ирээд надаас авсан тоног төхөөрөмжүүдээ агуулахад буулгасан байх гэхээр нь би агуулахын хаалгыг эвдэж ортол тухайн агуулахад тоосгоны машин, 459 боодол цахилгааны утасны хамт байсныг хүлээлгэн өгсөн. Г өгсөн бараанаас 20.560.000 төгрөгний бараа дутсан. Бусад барааг нь би буцаагаад өгчихсөн. Бусад барааг нь П зарчихсан юм шиг байна лээ. 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр П Г 36.625.500 төгрөгний АПУ болон Алтан тариан бараа нийлүүлсэн байсан. Зөрүү нь 16.065.500 төгрөг Г авах тооцоо гарч ирсэн. Ингээд Г яриад 16.065.500 төгрөгөө авья гэсэн чинь би бэлэн мөнгө өгч чадахгүй, оронд нь энэ үнийн дүндээ тааруулаад гэрлийн утас ав гэсэн. Тэр утаснаас нь 1 боодол утас аваад нилээд хэдэн газраар явж зарах гэсэн боловч уг утсыг үнэтэй байна гээд авахгүй байсан. Гэтэл Г над руу утасдаад чи Г мөнгө авах ёстой юм уу тэр мөнгийг чинь би авна гээд байсан. Би сүүлд Г эхнэр Э уулзаад яагаад П ийм их мөнгө өгсөн юм бэ гэхэд бид нар сүүлийн 2.3 сар хамтарч ажилласан юм гэж хэлсэн гэжээ.  /1-р хх-н 16-17/

         Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гадаа бараа ачуулаад зогсож байсан чинь дээгүүрээ костьюм өмссөн оффис хувцастай залуу над дээр ирээд АПУ-гийн бараа аваач гэсэн. Тэгээд би тодруулахад манай ах АПУ-д том захирал хийдэг юм. Бэлэн мөнгөөр нь бараа аваач 30 сая төгрөгний бараа байна гэхээр нь би сарын сүүл болж байгаа болохоор авч чадахгүй гэж хэлсэн чинь миний утасны дугаарыг аваад явсан. Тэгээд маргааш нь дахин ирээд та бэлэн мөнгөөр бараа аваач 10 хувийн хямдралтай өгье гэсэн. Тэгэхээр нь би 7 сая төгрөгний бараа авсан. Ингээд 2017 оны 4 сараас П машинтай бараа ачиж ирчихээд бэлэн мөнгөөр нь авбал 5-10 хувийн хямдралтай өгнө гэхээр нь би зөвшөөрөөд 2,3 удаа бараа авсан. П итгэхгүй байгаа бол манай оффис дээр ир гээд Дипломат гээд Натурын хажууд байдаг оффис дээрээ дуудсан. Би уг оффист нь очиж үзэхэд Дипломатын 5 давхар үйлчилгээний төвийн 4 давхарт 1 өрөөнд оруулаад энэ миний оффис байгаа юм аа гэсэн. Би тухайн үед П их мөнгөтэй хүн юм байна гэж ойлгосон. П тухайн үед маш олон төрлийн бараа зардаг талаар хэлсэн. Дараа нь манай нөхөр бид хоёрт Амгаланд байдаг агуулахаа үзүүлсэн. Уг агуулахад 500-600 сая орчмын АПУ-гийн бараа байсан. Үүнээс хойш П нилээн олон удаа бараа авсан бөгөөд урьдчилгаа хийчих гэхээр нь шууд хийдэг болсон. Ингээд аман хэлцэлээр бэлэн мөнгөө өгөөд бараа авч байгаа тохиолдолд 10 хувийн, зээлээр бараа авч байгаа тохиолдолд 5 хувийн хөнгөлөлт эдлэнэ гэж тохиролцсон. 2017 оны 5 дугаар сарын 4-ны өдөр тооцоо нийлж бие биедээ тооцоогүй болсон. 5 дугаар сарын 20-ны өдөр би П дансруу 88 сая төгрөг хийгээд бараагаа аваад 5.333.710 төгрөгний бараа надад өгөх үлдэгдэлтэй байсан. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 114 сая төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ахиад 20 сая төгрөг П данс руу хийсэн бөгөөд П маш яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд П би 2017 оны 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрийн хооронд барааг чинь буулгаж дуусна гэхээр нь дээрх мөнгөнүүдийг хийсэн. Ингээд дээрх мөнгөний барааг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 40.245.120 төгрөгний бараа, 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 10.319.940 төгрөгний АПУ-гийн бараа, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 11.448.000 төгрөгний барааг тус тус буулгаж үлдэгдэл мөнгө нь 77.320.650 төгрөг болсон. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13.00 цагийн орчимд П над дээр ирээд би таны барааг одоохон буулгалаа, одоо ачиж байгаа та надад 60 сая төгрөг яаралтай шилжүүлээдхи манай гишүүн ах яриад байна гээд 2 цаг гаран гуйж суухаар нь би сарын сүүл болж байна амжихгүй гэхэд гуйгаад байсан тэгэхээр нь нөхөр лүүгээ яриад 60 сая төгрөг шилжүүлсэн. Маргаашнаас нь эхлээд П утас холбогдохоо больсон. Тэгээд сургийг нь гаргах гээд Эрдэнэцэцэг гээд хамтран амьдрагчтай нь холбогдсон гэжээ. /1-р хх-н 18-19/

         Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны хавар үл хөдлөх зуучлалын компанид оффис түрээслүүлнэ гэж зар тавьсан. Зарын дагуу зуучлалын компани П гэх хүнийг надад олж өгөөд бид П гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Эхний нэг сарын төлбөр болох 2.250.000 төгрөгийг П бидэнд  өгсөн. П гэрээ хийхдээ нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Мөн гэрээний дагуу барьцааны мөнгө болох 1 сая төгрөгийг П дансаар шилжүүлсэн. Ингээд П талбайгаа хүлээлгэн өгсөн. 2 дахь сараас нь мөнгөө өгөхгүй болсон. Гэтэл автын осолд ороод эмнэлэгт байна түрээсээ түр хойшлуулж өгөөч гэж хүсэлт тавьсан. Бид хүлээсэн боловч хэд хоногийн дараагаас эхлээд утас нь холбогдохоо больсон. Гэрээний дагуу бид талбайгаа эргүүлж авахаар өрөөнд ороход бага зэргээр тохижуулсан л байсан. П манайд түрээсийн 2 сарын мөнгө өгөөд 3 дахь сараас нь алга болсон гэжээ. /1-р хх-н 20/

         Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр П өмнө нь Алтан тариан гурил, бараа авдаг байсан бөгөөд урьдчилгаанд мөнгө шилжүүлчих тэгээд барааг чинь маргааш аваад өгье гэхээр нь П Хаан банкны дансанд 19.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний мөнгийг болон барааг өгөлгүй алга болсон. П гэрээт борлуулагч биш байсан харин тэр хавиар бараа үйлдвэрийн үнээс хямд үнээр тараадаг байсан байх. Би 2016 оны 9 дүгээр сараас эхлээд бараа авч байсан юм гэжээ. /1-р хх-н 63-68/

          Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Фейсбүүкд ажилд авна гэсэн зар байхаар нь  99190299 дугаар луу залгахад өөрийгөө П гэх хүн ажилд авна маргааш уулзаарай гэсэн. Тэгээд маргааш нь багшийн дээд дээр явж очоод 1 цаг гаран хүлээсэн боловч нөгөө хүн утсаа авахгүй ирээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр П над руу залгаад 12 дугаар сарын 1-ны өдөр бичиг баримтаа аваад GB плазагийн 1 дүгээр давхарт судалгааны төв гэсэн хаалган дээр хүрээд ир гэхээр нь явж очоод өөрийнхөө диплом болон  бусад холбогдох бичиг баримтыг өгсөн. Мэдээллийн ажилтан хийнэ гэж хэлсэн. 12 дугаар сарын 3-наас эхлээд У гэх охин хамт ажиллах болсон. 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд бид хоёрыг амарч бай гээд цалин гэж 250.000 төгрөг өгсөн. Бид хоёрын хийдэг ажил нь байр зарна гэсэн зар тавьдаг л байсан. 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс буцаж ажилдаа орсон ба П захирал урьдчилгаагүй байр авч болох талаар зар тавиулсан. Зарын дагуу 380 гаруй хүн бүртгүүлсэн. П захирал хүнээс хэдэн төгрөг авч байсныг мэдэхгүй. Миний мэдэж байгаа зүйл гэвэл манай хадам ээжийн талын эгчээс 5 сая төгрөг авсан. Тэгээд байранд орох асуудлыг түргэвчлүүлээд өгөөч гээд нэмээд 5 сая төгрөг өгсөн. Төслийг судалгааны шатандаа явж байгаа удахгүй хэрэгжинэ гэж хэлээрэй гэдэг байсан гэжээ. /1-р х-н 78/

          Т.П ХААН банкинд эзэмшдэг дансны хуулга /хх-н 82-102/, /1-р хх-н 176-199/

          Хохирогч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Нарантуул захын өргөтгөлийн гурилын 116 дугаар лангууг ажиллуулдаг байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сараас хойш тэр лангуугаа ажиллуулахгүй байгаа юм. 2017 оны 5 дугаар сарын дундуур П гэх залуу манайд лангуунд архи пиво сүү ундаа АПУ-гийн бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бөгөөд би 2.3 удаа П бараа авч байсан. Хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сард бараа авахаар тохиролцоод цувуулж нийт 10.600.000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөний барааг буулгаагүй бөгөөд маргааш, нөгөөдөр буулгана гээд хугацаа сунгаж явсаар байгаад сүүлдээ холбогдохоо больсон. Өөрийгөө хөдөө орон нутагт АПУ-гийн бараа борлуулагч хийдэг гэж танилцуулж байсан гэжээ. /1-р  хх-н 134-138/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2016 оноос 2017 оны 3 дугаар сар хүртэл эгч болох Ө архи худалддаг лангуун дээр худалдагчаар сууж байсан юм. 2016 оны 12 дугаар сард П гэх залуутай эгчээр дамжуулж танилцсан. Уг залуу АПУ-гийн архи 5 хувь хасаад зараад өгөөч баар ажиллуулж байгаад больсон чинь үлдчихлээ гэж хэлж байсан. Тэгснээ дараа нь би АПУ-гийн хувь нийлүүлэгчээр ажилд орж байгаа надаас бараа захиалж аваад 10 хувь хасуулж авах уу гэсэн. Тэгээд уг залууд найдвартай юм байна гээд 2-3 удаа бараа захиалж авсан. Сүүлд манай эгчээс бараа өгнө гэж мөнгө аваад бараагаа өгөөгүй гэсэн гэжээ. /1-р хх-н 139/

          Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Их–Уул суманд хувиараа бизнес эрхэлж дэлгүүр ажиллуулдаг юм. Манайх дэлгүүрийнхээ барааг Улаанбаатар хотоос  худалдан авдаг юм. Манай дэлгүүр АПУ ХК-ны архи пивийг худалдан борлуулдаг юм. 2017 оны 4 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод Нарантуул зах дээр дэлгүүрийнхээ ачааг ачаад байж байтал миний хааяа бараа худалдан авдаг танил эмэгтэй Ө надад захаар АПУ ХК-ны архи, пиво, Алтан тариан гурил зардаг хүн яваад  байгаа борлуулалтын хувиа их өндөр өгдөг дажгүй юм байлаа гэхээр нь би сонирхоод нөгөө Ө тэр борлуулалт хийгээд явдаг залуугийн утсыг аваад тэр дороо залгасан. Тэгээд бид хоёр уулзаад танилцсан. Тэрээр өөрийгөө П гэж танилцуулсан. Би түүнээс бараа худалдан авсан. Дараа нь 2017 оны 5 дугаар сарын эхээр дунд үеэр сүүлээр 3 удаа 20 орчим сая төгрөгний бараа авсан. П надад бараагаа явуулаад би данс руу нь мөнгийг нь шилжүүлдэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр П над руу залгаад сарын сүүл болоод манай АПУ-гийн жаахан бараа үлдчихээд байна. Мөнгөний хэрэг болоод байна та манайхаас бараа авахгүй юм уу гэхээр нь би авий гээд урамшууллын 10 хувиа хасаад нийт 21.237.600 төгрөгний бараа байна гэхээр нь би авахаар болсон. Тэгээд би П данс руу 21.237.600 төгрөгийг шилжүүлсэн. П барааг чинь ачуулсан чиргүүлэнд нь жаахан бараа дутаад байна гурил ачуулна гэхээр нь би ямар үнэтэй юм гурил чинь гэхэд 12.000.000 төгрөгний гурил байгаа гэсэн. Тэгэхээр нь би уг гурилыг мөн авахаар болоод 12.000.000  төгрөгийг мөн шилжүүлсэн. Манай эхнэр У тэр өдрөө Пүрэвдорж руу залгаад танайхаас элсэн чихэр гарах уу гэхэд хүнээс асууя гэсэн юм. Хүнээс асуулаа 3.000.000 төгрөгний элсэн чихэр явуулчихий гэхээр нь дахиад 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 3-ний өдөр хүртэл бараагаа хүлээгээд ирэхгүй болохоор нь П утас руу залгахад утас нь холбогдохоо больсон. Тэгэхээр нь нөгөө Ө рүү залгаад П утас холбогдохоо больчихлоо өөр утас байна уу гэхэд 90800000 гэсэн дугаар өгсөн. Уг дугаар нь мөн л холбогдохгүй байсан. Тэгээд хэд хонож байгаад нөгөө 99111743 утас руу залгатал нэг эрэгтэй хүн утас авахаар нь П ярий гэхэд тийм хүн байхгүй гэсэн. Тэгэхээр нь П наад утаснаас чинь л ярьж байсан даа гэхэд надаас энэ дугаарыг 3.000.000 төгрөгөнд бодож авах гэж байсан юм тэгээд Хятад яваад өгсөн ба надруу Хятад улсаас залгаад би уг дугаарыг чинь авахаа болилоо гэж хэлсэн гэж хэлсэн. Ингээд сураггүй алга болсон болохоор нь би цагдаад өргөдлөө өгсөн юм. Надад нийт 41.437.600 төгрөгний хохирол учраа байна гомдолтой байна гэжээ.  /хх-н 157-161/

          Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Г.Н эхнэр Д.У нь миний төрсөн эгч юм. Манай хүргэн ах Г.Н 2017 оны 5 дугаар сарын сүүлээр 40 гаран сая төгрөгийг хүний данс руу бэлнээр шилжүүлээд тэр хүн нь сураг чимээгүй алга болоод мөнгөө авч чадахгүй залилуулчихсан гэж манай эгч Д.У надад 2017 оны 6 дугаар сард ярьж байсан. Би тухайн үед Г.Н ахын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан юм. 2017 оны 6 дугаар сарын эхээр Г.Н ах, Д.У эгч хоёр сумаас өөр тийш явахдаа дэлгүүрт их хэмжээний бараа бууж магадгүй шүү гэж надад захиад явсан. Гэтэл уг бараа нь ирээгүй. Манай ах эгч хоёр ямар хүнд мөнгө шилжүүлчихвээ одоо утас нь холбогдохоо болилоо гэж байнга ярьдаг байсан гэжээ.  /1-р хх-н 162/

          Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр Г.Н 98998616 дугаарын утас руу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 99111743 дугаарын утаснаас Т П гэх залуу залгаад манайх руу дэлгүүрийн бараа ачуулахаар болоод тохироод манай нөхөр тэр залуу руу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 21.237.600 төгрөгийг сумынхаа Хаан банкин дээр очиж данс руу нь шилжүүлсэн.  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нөгөө П гэх залуу манай нөхөр лүү дахин залгаад 20 тонн гурил байна авах уу гэхээр нь авий гээд 12.000.000 төгрөгийг мөн шилжүүлсэн. Би тухайн өдөр П 99111743 дугаар луу залгаад танайд элсэн чихэр байна уу гэхэд би хүнрүү залгаад олж өгий гэсэн. Хэсэг байж байснаа нөгөө залуу над руу залгаад хүнээс элсэн чихэр авахаар боллоо мөнгөө шилжүүл гэсэн. Би 8.200.000 төгрөгийг уг дансанд нь шилжүүлсэн. Оройноос нь эхлээд уг залуугийн утас нь холбогдохоо больсон. Манай нөхрөөс нийт 41.437.600 төгрөгийг залилж авсан гэжээ. /1-р хх-н 167-168/

          Хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 1-ны өдөр манай сургуулийн багш Ж.Н надтай уулзаад багш нарыг урьдчилгаагүй орон сууцжуулах төсөл явагдаж байгаа юм байна чи энэ хөтөлбөрт хамрагдах уу гэхээр нь би Н багшаас Т.П гэдэг хүний 99190299 дугаарыг авч 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр нөхрийнхөө хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопт уулзсан. Т.П хэлэхдээ урьдчилгаагүй орон сууцжуулах хөтөлбөрт төсөлд нийт 50 орчим хүн хамруулж байгаа энд хамрагдаж байгаа хүн нь нийгмийн даатгал төлдөг хүмүүсийг хамруулж байгаа гэж хэлсэн. Тэгээд надаас ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг зэрэг материалуудыг өгөх шаардлагатай гэсэн. Би маргааш нь материалаа бүрдүүлээд өгөхөд шалгаад хурлаар оруулна би хүнд зүгээр юм хийж өгч чадахгүй шүү та нараас мөнгө урамшуулал 5 сая төгрөг авна гэхээр нь би болно гэж хэлээд салсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.П над руу яриад би эдийн засагчтай мөнгө өгөх гэсэн юм чи энэ дансанд /5063416410/  мөнгө хийчих гэхээр нь би надад 2 сая төгрөг  шилжүүлсэн. Удаагүй байж байтал Т.П над руу залгаад чиний материал хурлаар ороод батлагдчихлаа чи надад 500.000 төгрөг шилжүүлчих би нөгөө хүмүүсээ хооллох гэсэн юм гэхээр нь би 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой нь Т.П утас руу залгатал холбогдохоо больчихсон. Тэгээд би анх очсон газраа очтол уг газраас нүүгээд явчихсан байсан гэжээ.  /1-р хх-н 224-225/

          Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 29-нд шавь С.А аав Т.П сургууль дээр ирж уулзаад хүүг маань сайн сургаж байгаад баярлаж явдаг шүү гээд орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж өгч болно шүү гэсэн. Тэгээд таны дотны хүмүүсээс ганц нэгийг хамруулий гэхээр нь би Д багшид энэ талаар хэлсэн. Д багш утсыг нь надаас аваад ярий гэсэн. Дараа нь миний бичиг баримтыг бүрдүүлж авсан. Тэгээд надаас 12 сарын эхээр чадвал 15 сая төгрөг, бүр боломжгүй бол 5 саяыг өг гэхээр нь би мөнгөгүй байсан тул өгч чадаагүй. Гэтэл Д багш утас нь холбогдохгүй байна гэж байсан. Тэгээд бид хоёр эхэлж уулзсан газарт нь очиход нүүсэн байсан гэжээ. /1-р хх-н 226/

          Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай дүү Б нь урьдчилгаа төлбөргүй байранд оруулж өгч байна гэж надад хэлсэн. Намайг төсөл хариуцаж байгаа хүнтэй нь уулзуулий гэсэн. Тэгээд Блюмонд очиж П уулзсан. П хэлэхдээ урьдчилгаа төлбөргүй байранд оруулж өгөх гэж 300 хүний нэрс авсан байгаа. Түүнээс эхний 12 хүнийг цагаан сарын өмнө нь оруулна гэсэн. Тэгээд урьдчилгаа болгож 3.800.000 төгрөгийг өгчих гэхээр нь би түүний данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад хэлэхдээ 2.000.000 төгрөг нь Ардчилсан намын хүнд өгөх мөнгө, 1.800.000 төгрөг нь байрны эхний 3 сарын түрээс гэж хэлж авсан гэжээ. /1-р хх-н 240-241/

           Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүкээс урьдчилгаа төлбөргүй 8%-ийн байранд оруулна гэсэн зарын дагуу 99772036 дугаарын утас руу залгасан чинь Т.П гэх хүн нь Сүхбаатар дүүргийн GB таурын доод талын подвольд орчуулгын судалгааны төвд ирээд материалаа өгчих гэсэн. Тухайн өдөр нь би материалаа өгөөд урьдчилгаа 2.200.000 төгрөгийг П данс руу шилжүүлсэн. Тухайн үед П өөрийгөө компанийн захирал гэж танилцуулсан. Гэхдээ ямар компани гэдгээ хэлээгүй. Би нийт 3.000.000 төгрөгийг П өгч алдсан гэжээ.  /2-р хх-н 01-02

          Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай дүү Б 8%-ийн урьдчилгаа төлбөргүй байр байна гэсний дагуу Блю мон центрт П  гэх хүнтэй уулзсан. П цагаан сараас өмнө 12 хүнийг 8%-ийн урьдчилгаагүй байранд оруулж өгнө байраа өөрсдөө хайгаад ол 45 мкв-аас доош, 2010 оноос дээш онтой, 1.800.000-аас доош дүнтэй байр хурдан ол гэж хэлсэн. Тухайн өдөр яаралтай урьдчилгаа мөнгөө өг гэхээр нь П данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 2.3 мкв-ын зөрүү мөнгө гэж 4.140.000 төгрөгийг Э түшиг гэсэн компанийн данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр 1 сарын урьдчилгаа төлбөр гээд 6.000.000 төгрөгийг мөн шилжүүлсэн. Тэгээд П утсаар ярихаар таны асуудал шийдэгдэж байгаа, завгүй байна гээд байдаг байсан. Тэгж байснаа бүр таг алга болсон. Би урьдчилгаа гэж 6.740.000 төгрөгийг өгсөн гэжээ. /2-р хх-н 12-13/

           Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сард байр авна зарна гэсэн фейсбүүкийн зарын дагуу П гэх залуутай уулзсан. Би П нийт 3.000.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Цагаан сарын өмнө урьдчилгаагүй байранд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан гэжээ. /2-р хх-н 26-27/

         Хохирогч Ж.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: П 2016 оны хавраас манай лангуун дээр ирээд гар утас худалдаж авдаг байж байгаад сүүлдээ зээлээр аваад мөнгийг нь хэлсэн хугацаандаа өгдөг байсан. 2017 оны 5 дугаар сард мөнгөний өргүй байж байгаад 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2.250.000 төгрөгний үнэтэй Самсунг Эс8 маркийн гар утас 2 ширхэгийг зээлээр аваад мөнгийг нь удахгүй өгнө гэсэн. Надад байхгүй байсан болохоор би хажуу талын лангууны Д зээлээр авч өгсөн. Ингээд дараа нь мөнгөө өгөөд дахиад утас зээлээр аваад мөнгийг нь өгөөд яваад байсан. Гэтэл надаас сүүлд 10 ширхэг гар утас 1.000.000 төгрөгийг бэлнээр аваад сураггүй алга болсон гэжээ. /2-р хх-н 77-78/

          Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 28-30-ны үеэр П над руу залгаад хуучин эхнэр С ажил дээр Самсунг Эс8, Ай фоне 7 маркийн 2 ширхэг гар утас үлдээсэн байгаа очиж аваад Дархан руу явуулаад өгөөч гэхээр нь би ажил ихтэй байгаад амжихгүй байж байгаад орой 23.00 цагийн орчимд 100 айлын хэвлэлийн хүрээлэнгийн хажууд байх Эдмон гэсэн нэртэй байшинд очоод жижүүр дээрээс нь авсан. С намайг очихгүй болохоор жижүүр дээрээ үлдээсэн юм байлаа. Би 2 утсыг нь аваад гэртээ ирсэн. Маргааш нь Э гээд П шинэ эхнэр нь над руу залгаад би өөрөө хот орохоор боллоо наад утсаа наанаа байлгаж бай гэсэн. Гэтэл маргааш нь П над руу залгаад би Эрээн дээр байна ямар ч мөнгөгүй болчихлоо чи наад хоёр утсаа зараад гялс зарчих гэсэн. П өөрийнхөө дансны дугаарыг явуулаад 3.000.000 төгрөг л хийчих гэсэн. Тэгэхээр нь би нэг утсыг нь авсан нөгөө утсыг нь Монтел дээр нэг хүнд 1.600.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 100.000 төгрөгийг нь өөртөө авч үлдээд 1.500.000 төгрөгийг нь П шилжүүлсэн. Хэд хоногийн дараа цагдаагаас ирээд миний утсыг хурааж авсан гэжээ. /2-р хх-н 79-80/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 75/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: /2-р хх-н 73-74/

         Т.П эзэмшдэг Төрийн банкны дансны хуулга /2-р хх-н 92-121/

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-н 149/

         Эд зүйл, баримт,гомдол, мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд хохирогч П.Т цагаан өнгийн ямар нэгэн шошгогүй СД нэг ширхэгийг хураан авав. Тус СД-г компьютерт хийж уншуулахаар IMG 2651 хаягтай 3:19 секундын хугацаатай 365 МВ багтаамжтай гэжээ.

          Камерын бичлэгт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /2-р хх-н 151/

          Хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Барс-2 худалдааны төвд лангуу ажиллуулдаг бөгөөд 2017 оны 3 дугаар сарын сүүлээр У гэх таньдаг хүнээрээ дамжуулж П гэх хүнтэй холбогдсон. Урнаа тухайн үед Ө гэх хүнд худалдагчаар ажиллаж байсан юм. Урнаа хэлэхдээ П гэх хүн АПУ-гийн барааг өндөр хувьтай ашиг өгч зарна гэж байна чи авах уу гэхээр нь би эхнэр Туулийг П руу явуулж уулзуулсан. Манай эхнэр Дипломат гэдэг хотхонд очиж П уулзсан байсан. Байр нь их сайхан байр байсан гэсэн П өөрийгөө танилцуулахдаа УИХ-ын гишүүний дүү байгаа юм. Тэгээд ахынхаа барааг зарж борлуулж байна гэж хэлсэн гэсэн. Ингээд тэр хүнээс 8%-ийн ашиг авахаар тохиролцоод АПУ-гийн бараа авч эхэлсэн. АПУ-гийн өөрийнх нь борлуулалт 4 хувийн ашиг өгдөг байсан юм. Тэгэхээр нь П сонгосон. 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын дуустал бараа буулгасан. Нэг буулгахдаа 20 сая төгрөгний бараа авдаг байсан. Эхлээд бараагаа аваад мөнгөө өгдөг байсан бол сүүлдээ итгэлтэй байсан болохоор нь мөнгөө урьдчилаад өгдөг болсон. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс ор сураггүй алга болсон. Миний 6.000.000 төгрөгийг аваад алга болсон гэжээ.  /2-р хх-н 153-155/

          Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Барс-2 худалдааны төвд нөхөр П.Т хамт лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 3 сард шиг санаж байна миний таньдаг Б гэх эмэгтэй над руу залгаад АПУ-гийн бараа нийлүүлдэг хүн байна 8%-ийн ашиг өгдөг юм байна гэсэн. Тэгээд бид хоёр натурын замд байдаг оффис дээр нь очсон. Тухайн үед утсаар нь ярьж байгаад очиж уулзсан. П ярихдаа манай ах УИХ-ийн гишүүн манай ах АПУ-гийн болох болохгүй бүх юмыг янзалж өгөөд оронд нь шагналд гэж бараа авдаг юм гэж хэлсэн. Би бараа авахаар болж тохиролцсон.  Эхлээд бараагаа аваад мөнгөө өгдөг байсан бол сүүлдээ итгээд мөнгөө өгөөд бараагаа авдаг болсон. Хамгийн сүүлд  2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр над дээр ирээд 20 сая төгрөгний бараа байна авчих гэхээр нь би итгээд 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэжээ. /2-р хх-н 156/

         Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Түрээсийн гэрээгээр байртай болгоно гэсэн зарын дагуу би нөхөртэйгээ ярилцаад зар дээр байсан утас руу залгасан. Менежер гэдэг эмэгтэй нь бүртгэл явагдаж байгаа гэсэн. Нөхөр бид 2 бүртгүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нөгөө залгасан дугаарлуугаа ярихад манай эхний 10 айл орчихсон гэсэн. Тэгэхээр нь даргых нь дугаарыг авсан. Тэгээд даргатай нь ярихад манайх айлаа оруулж байгаа ирж уулз гэсэн. Хамгийн гол нь бид нарыг 1-45 мкв байхаар байраа өөрсдөө олоод тэр байрыг нь манай компани худалдаж аваад та хоёрыг банк бусаар зээл гаргуулна гэсэн. Тэгээд миний дансанд 1.0 сая төгрөг шилжүүл гэхээр нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр П данс руу 1.0 сая төгрөг шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа П бид хоёр луу залгаад танай материал хурлаар ороод болох юм байна байраа олсон уу гээд байхаар нь хорооллын эцэст хоёр өрөө байр олсон. 2018 оны 2 дугаар сарын 11-нд П байраа олчихлоо гэдгээ хэлсэн. 2 сарын 12-ны өдөр П бүх зүйл болчихлоо манай байгууллагын дансанд 1.200.000 төгрөг шилжүүл гэсэн. Бид хоёр маргааш нь байр зарах хүнээ дагуулаад П оффис дээр ирсэн. Гэтэл өөрөө байгаагүй утсаар нь залгатал одоо очлоо хүлээж бай гээд байсан. Бид нар хүлээгээд бүр ирэхээ болиод сүүлдээ утсаа авахгүй болчихсон. Байр зарах хүн маань настай хүн байсан болохоор бид нар явсан. Тэр үеэс надад сэжиг төрж эхэлсэн. Гэтэл цагдаад шалгагдаж байсан юм байлаа. Мөнгө шилжүүлсэн баримт байгаа гэжээ.  /3-р хх-н 10-13/

          Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манайх Нарантуул захын өргөтгөлд дэлгүүр ажиллуулдаг юм. Т.П гэх хүн 2017 оны хавар байх манай дэлгүүрт АПУ-гийн барааг нийлүүлдэг болсон. Тэр үеэс мэднэ. П надад өөрийгөө танилцуулахдаа би нөлөө ихтэй хүн, морь сонирходог, хэрэг гарвал оффис дээр ирж уулзаарай гэдэг байсан. 2017 оны хавар П надаас та барилгын чиглэлийн бараа материал байвал АПУ-гийн бараагаар солиод өгч болно гэхээр нь би 140 орчим сая төгрөгний тоосгоны үйлдвэр/тоосго хийдэг тоног төхөөрөмж гэх/ германаас ирсэн цахилгааны утас, хар цаас зэргийг П өгөөд оронд нь бараа авахаар болсон. Тэгтэл удалгүй манай эхнэрийн төрсөн дүү Г над руу яриад та П авлагатай юу гэхээр нь би 140 сая төгрөгний бараа өгчихсөн байгаа гэхэд та хурдан юмаа ав нөгөө хүн чинь хил гараад явчихсан сурагтай байна шүү гэсэн. Удалгүй П агуулахыг оллоо гэсэн уг агуулахад очиход миний өгсөн бараанууд байсан. Харин хар цааснууд нь байхгүй байсан. Би мөнгөө авсан П илүү авсан 11.0 сая төгрөгийг Г өгөхөд татгалзахгүй гэжээ. /3-р хх-н 132-133/

           Гэрч О.Туяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхлдээ: П албан ёсны эхнэр гэж байхгүй. Одоо энэ Э уулздаг байсан юм шиг байналээ. Яг хамтран амьдарсан зүйл ч байхгүй байх. П анхны эхнэрийх нь хүү болох одоо 3 дугаар ангийн хүү байгаа. Тэр хүүхэд П овоглодоггүй юм. П ямар ч хамаагүй одоо ээж дээрээ байдаг юм. П ямар ч эд хөрөнгө байхгүй, хүнээс авах авлага гэх зүйлийнхээ талаар надад хэлээгүй бөгөөд авах зүйл байсан бол би одоо банкинд байраа хураалгахгүй л байсан байх. Би П уулзах болгондоо байраа хураалгах гэж байгаагаа хэлсэн боловч тийм хүнээс мөнгө аваарай гэж юу ч яриагүй. Гаргачихвал зохицуулчихна гэж яриад л байгаа юм. П тодорхой амьдардаг газар байхгүй. Манай гэрт байвал байх юм гэхдээ тогтмол байх нь хэцүү. Би энэ хүнийг дааж авч гаргаж чадахгүй алдчихвал би өөрөө хариуцлагад унах байх гэжээ. /3-р хх-н 170/

           Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоолд: 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Т.П баривчилсан байна. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж  /2-р хх-н 183-208/, /3-р хх-н 48-64/72-93/

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 56/

        Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-н 57/

        Т.П иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 37,162/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 164, 3-р хх-н 31/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 160-161/  оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-н 34/

           Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2-р хх-н 157/, прокурорын тогтоол /2-р хх-н 158-159/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-н 134-138, 166-167/, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /3-р хх-н 163-165/ зэрэг болно.

          Т.П  нь  2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороны нутаг дэвсгэрт А.Г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 60.000.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж 19.500.000 төгрөгийг залилж авсан,

         2017 оны 5 дугаар сарын 12-22-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ө урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж 9.500.000 төгрөгийг залилж авсан,

         2017 оны 5 дугаар сарын 29,31-ний өдрүүдэд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багт оршин суудаг Г.Н хуурч 41.437.600 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

          2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Д хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.400.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Н хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.800.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 1 дүгээр сарын 24,2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Б цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийг залилан авсан,

         2018 оны 01 дүгээр сарын 24,2018 оны 02 дугаар сарын 12-ноос үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргинй 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Н хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.740.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.О цахим хэрэгсэл ашиглан хуурч 4.596.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Х.Э хуурч 13.000.000  төгрөгийг залилан авсан,

          2017 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт П.Т цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөгийг залилан авсан,

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Э.Э цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг залилан авч, нийт 184.973.600 төгрөгийг их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг  байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн …Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... П өмнө нь Алтан тариан гурил, бараа авдаг байсан бөгөөд урьдчилгаанд мөнгө шилжүүлчих тэгээд барааг чинь маргааш аваад өгье гэхээр нь П Хаан банкны дансанд 19.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний мөнгийг болон барааг өгөлгүй алга болсон гэсэн мэдүүлэг /1-р хх-н 63-68/, Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2017 оны 5 дугаар сарын дундуур П гэх залуу манайд лангуунд архи пиво сүү ундаа АПУ-гийн бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бөгөөд би 2.3 удаа П бараа авч байсан. Хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сард бараа авахаар тохиролцоод цувуулж нийт 10.600.000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөний барааг буулгаагүй бөгөөд маргааш, нөгөөдөр буулгана гээд хугацаа сунгаж явсаар байгаад сүүлдээ холбогдохоо больсон гэсэн мэдүүлэш /1-р  хх-н 134-138/, Гэрч Б.Бумдарийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Уг залуу АПУ-гийн архи 5 хувь хасаад зараад өгөөч баар ажиллуулж байгаад больсон чинь үлдчихлээ гэж хэлж байсан. Тэгснээ дараа нь би АПУ-гийн хувь нийлүүлэгчээр ажилд орж байгаа надаас бараа захиалж аваад 10 хувь хасуулж авах уу гэсэн. Тэгээд уг залууд найдвартай юм байна гээд 2-3 удаа бараа захиалж авсан. Эгч мөнгө өгөөд алдсан гэсэн мэдүүлэг /1-р хх-н 139/,          Хохирогч Г.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... танил эмэгтэй Ө надад захаар АПУ ХК-ны архи, пиво, Алтан тариан гурил зардаг хүн яваад  байгаа борлуулалтын хувиа их өндөр өгдөг дажгүй юм байлаа гэхээр нь би сонирхоод нөгөө Ө тэр борлуулалт хийгээд явдаг залуугийн утсыг аваад тэр дороо залгасан. Тэгээд бид хоёр уулзаад танилцсан. Тэрээр өөрийгөө П гэж танилцуулсан. Би түүнээс бараа худалдан авсан. Дараа нь 2017 оны 5 дугаар сарын эхээр дунд үеэр сүүлээр 3 удаа 20 орчим сая төгрөгний бараа авсан. П надад бараагаа явуулаад би данс руу нь мөнгийг нь шилжүүлдэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр П над руу залгаад сарын сүүл болоод манай АПУ-гийн жаахан бараа үлдчихээд байна. Мөнгөний хэрэг болоод байна та манайхаас бараа авахгүй юм уу гэхээр нь би авий гээд урамшууллын 10 хувиа хасаад нийт 21.237.600 төгрөгний бараа байна гэхээр нь би авахаар болсон. Тэгээд би П данс руу 21.237.600 төгрөгийг шилжүүлсэн. П барааг чинь ачуулсан чиргүүлэнд нь жаахан бараа дутаад байна гурил ачуулна гэхээр нь би ямар үнэтэй юм гурил чинь гэхэд 12.000.000 төгрөгний гурил байгаа гэсэн. Тэгэхээр нь би уг гурилыг мөн авахаар болоод 12.000.000  төгрөгийг мөн шилжүүлсэн. Манай эхнэр У тэр өдрөө П руу залгаад танайхаас элсэн чихэр гарах уу гэхэд хүнээс асууя гэсэн юм. Хүнээс асуулаа 3.000.000 төгрөгний элсэн чихэр явуулчихий гэхээр нь дахиад 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 3-ний өдөр хүртэл бараагаа хүлээгээд ирэхгүй болохоор нь П утас руу залгахад утас нь холбогдохоо больсон. Надад нийт 41.437.600 төгрөгний хохирол учирёан тул гомдолтой байна гэсэн мэдүүлэг   /хх-н 157-161/, гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2017 оны 6 дугаар сарын эхээр Г.Н ах, Д.У эгч хоёр сумаас өөр тийш явахдаа дэлгүүрт их хэмжээний бараа бууж магадгүй шүү гэж надад захиад явсан. Гэтэл уг бараа нь ирээгүй. Манай ах эгч хоёр ямар хүнд мөнгө шилжүүлчихвээ одоо утас нь холбогдохоо болилоо гэж байнга ярьдаг байсан гэсэн мэдүүлэг   /1-р хх-н 162/, Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... 99111743 дугаарын утаснаас Т П гэх залуу залгаад манайх руу дэлгүүрийн бараа ачуулахаар болоод тохироод манай нөхөр тэр залуу руу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 21.237.600 төгрөгийг сумынхаа Хаан банкин дээр очиж данс руу нь шилжүүлсэн.  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нөгөө П гэх залуу манай нөхөр лүү дахин залгаад 20 тонн гурил байна авах уу гэхээр нь авий гээд 12.000.000 төгрөгийг мөн шилжүүлсэн. Би тухайн өдөр П 99111743 дугаар луу залгаад танайд элсэн чихэр байна уу гэхэд би хүнрүү залгаад олж өгий гэсэн. Хэсэг байж байснаа нөгөө залуу над руу залгаад хүнээс элсэн чихэр авахаар боллоо мөнгөө шилжүүл гэсэн. Би 8.200.000 төгрөгийг уг дансанд нь шилжүүлсэн. Оройноос нь эхлээд уг залуугийн утас нь холбогдохоо больсон. Манай нөхрөөс нийт 41.437.600 төгрөгийг залилж авсан гэсэн мэдүүлэг 1-р хх-н 167-168/, хохирогч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Т.П хэлэхдээ урьдчилгаагүй орон сууцжуулах хөтөлбөрт төсөлд нийт 50 орчим хүн хамруулж байгаа энд хамрагдаж байгаа хүн нь нийгмийн даатгал төлдөг хүмүүсийг хамруулж байгаа гэж хэлсэн. Тэгээд надаас ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг зэрэг материалуудыг өгөх шаардлагатай гэсэн. Би маргааш нь материалаа бүрдүүлээд өгөхөд шалгаад хурлаар оруулна би хүнд зүгээр юм хийж өгч чадахгүй шүү та нараас мөнгө урамшуулал 5 сая төгрөг авна гэхээр нь би болно гэж хэлээд салсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.П над руу яриад би эдийн засагчдаа мөнгө өгөх гэсэн юм чи энэ дансанд /5063416410/  мөнгө хийчих гэхээр нь би 2 сая төгрөг  шилжүүлсэн. Удаагүй байж байтал Т.П над руу залгаад чиний материал хурлаар ороод батлагдчихлаа чи надад 500.000 төгрөг шилжүүлчих би нөгөө хүмүүсээ хооллох гэсэн юм гэхээр нь би 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой нь Т.П утас руу залгатал холбогдохоо больчихсон, анх очсон газраа очтол уг газраас нүүгээд явчихсан байсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 224-225/, Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...миний шавь болох С.А аав Т.П сургууль дээр ирж уулзаад хүүг маань сайн сургаж байгаад баярлаж явдаг шүү гээд орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж өгч болно шүү гэсэн. Тэгээд таны дотны хүмүүсээс ганц нэгийг хамруулий гэхээр нь би Должинсүрэн багшид энэ талаар хэлсэн. Д багш утсыг нь надаас аваад ярий гэсэн. Дараа нь миний бичиг баримтыг бүрдүүлж авсан. Тэгээд надаас 12 сарын эхээр чадвал 15 сая төгрөг, бүр боломжгүй бол 5 саяыг өг гэхээр нь би мөнгөгүй байсан тул өгч чадаагүй. Гэтэл Д багш утас нь холбогдохгүй байна гэж байсан. Тэгээд бид хоёр эхэлж уулзсан газарт нь очиход нүүсэн байсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 226/, Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... П хэлэхдээ урьдчилгаа төлбөргүй байранд оруулж өгөх гэж 300 хүний нэрс авсан байгаа. Түүнээс эхний 12 хүнийг цагаан сарын өмнө нь оруулна гэсэн. Тэгээд урьдчилгаа болгож 3.800.000 төгрөгийг өгчих гэхээр нь би түүний данс руу 3.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад хэлэхдээ 2.000.000 төгрөг нь Ардчилсан намын хүнд өгөх мөнгө, 1.800.000 төгрөг нь байрны эхний 3 сарын түрээс гэж хэлж авсан гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 240-241/,Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өөгсөн ... фейсбүүкээс урьдчилгаа төлбөргүй 8%-ийн байранд оруулна гэсэн зарын дагуу 99772036 дугаарын утас руу залгасан чинь Т.П гэх хүн нь Сүхбаатар дүүргийн GB таурын доод талын подвольд орчуулгын судалгааны төвд ирээд материалаа өгчих гэсэн. Тухайн өдөр нь би материалаа өгөөд урьдчилгаа 2.200.000 төгрөгийг П данс руу шилжүүлсэн. Тухайн үед П өөрийгөө компанийн захирал гэж танилцуулсан. Би нийт 3.000.000 төгрөгийг  өгч алдсан гэсэн мэдүүлэг   /2-р хх-н 01-02/, Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Блю мон центрт П  гэх хүнтэй уулзсан. П цагаан сараас өмнө 12 хүнийг 8%-ийн урьдчилгаагүй байранд оруулж өгнө байраа өөрсдөө хайгаад ол 45 мкв-аас доош, 2010 оноос дээш онтой, 1.800.000-аас доош дүнтэй байр хурдан ол гэж хэлсэн. Тухайн өдөр яаралтай урьдчилгаа мөнгөө өг гэхээр нь П данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 2.3 мкв-ын зөрүү мөнгө гэж 4.140.000 төгрөгийг Энх-Ариун түшиг гэсэн компанийн данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр 1 сарын урьдчилгаа төлбөр гээд 6.000.000 төгрөгийг мөн шилжүүлсэн. Би урьдчилгаа гэж 6.740.000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг  /2-р хх-н 12-13/, Хохирогч Э.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... фейсбүүкийн зарын дагуу П гэх залуутай уулзсан. Би П нийт 3.000.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Цагаан сарын өмнө урьдчилгаагүй байранд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авсан гэсэн мэдүүлэг /2-р хх-н 26-27/, Хохирогч Ж.Эн   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... П 2016 оны хавраас манай лангуун дээр ирээд гар утас худалдаж авдаг байж байгаад сүүлдээ зээлээр аваад мөнгийг нь хэлсэн хугацаандаа өгдөг байсан. 2017 оны 5 дугаар сард мөнгөний өргүй байж байгаад 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2.250.000 төгрөгний үнэтэй Самсунг Эс8 маркийн гар утас 2 ширхэгийг зээлээр аваад мөнгийг нь удахгүй өгнө гэсэн. Надад байхгүй байсан болохоор би хажуу талын лангууны Д зээлээр авч өгсөн. Ингээд дараа нь мөнгөө өгөөд дахиад утас зээлээр аваад мөнгийг нь өгөөд яваад байсан. Гэтэл надаас сүүлд 10 ширхэг гар утас 1.000.000 төгрөгийг бэлнээр аваад сураггүй алга болсон гэсэн мэдүүлэг  /2-р хх-н 77-78/, Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... П над руу залгаад хуучин эхнэр С ажил дээр Самсунг Эс8, Ай фоне 7 маркийн 2 ширхэг гар утас үлдээсэн байгаа очиж аваад Дархан руу явуулаад өгөөч гэхээр нь би ажил ихтэй байгаад амжихгүй байж байгаад орой 23.00 цагийн орчимд 100 айлын хэвлэлийн хүрээлэнгийн хажууд байх Эдмон гэсэн нэртэй байшинд очоод жижүүр дээрээс нь авсан. С намайг очихгүй болохоор жижүүр дээрээ үлдээсэн юм байлаа. Би 2 утсыг нь аваад гэртээ ирсэн. Маргааш нь Э гээд П шинэ эхнэр нь над руу залгаад би өөрөө хот орохоор боллоо наад утсаа наанаа байлгаж бай гэсэн. Гэтэл маргааш нь П над руу залгаад би Эрээн дээр байна ямар ч мөнгөгүй болчихлоо чи наад хоёр утсаа зараад гялс зарчих гэсэн. П өөрийнхөө дансны дугаарыг явуулаад 3.000.000 төгрөг л хийчих гэсэн. Тэгэхээр нь би нэг утсыг нь авсан нөгөө утсыг нь Монтел дээр нэг хүнд 1.600.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 100.000 төгрөгийг нь өөртөө авч үлдээд 1.500.000 төгрөгийг нь П шилжүүлсэн. Хэд хоногийн дараа цагдаагаас ирээд миний утсыг хурааж авсан гэсэн мэдүүлэг  /2-р хх-н 79-80/, хохирогч П.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... П өөрийгөө танилцуулахдаа УИХ-ын гишүүний дүү байгаа юм. Тэгээд ахынхаа барааг зарж борлуулж байна гэж хэлсэн гэсэн. Ингээд тэр хүнээс 8%-ийн ашиг авахаар тохиролцоод АПУ-гийн бараа авч эхэлсэн. АПУ-гийн өөрийнх нь борлуулалт 4 хувийн ашиг өгдөг байсан юм. Тэгэхээр нь П сонгосон. 2017 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын дуустал бараа буулгасан. Нэг буулгахдаа 20 сая төгрөгний бараа авдаг байсан. Эхлээд бараагаа аваад мөнгөө өгдөг байсан бол сүүлдээ итгэлтэй байсан болохоор нь мөнгөө урьдчилаад өгдөг болсон. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс ор сураггүй алга болсон. Миний 6.000.000 төгрөгийг аваад алга болсон гэсэн мэдүүлэг   /2-р хх-н 153-155/,         Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...П ярихдаа манай ах УИХ-ийн гишүүн манай ах АПУ-гийн болох болохгүй бүх юмыг янзалж өгөөд оронд нь шагналд гэж бараа авдаг юм гэж хэлсэн. Би бараа авахаар болж тохиролцсон.  Эхлээд бараагаа аваад мөнгөө өгдөг байсан бол сүүлдээ итгээд мөнгөө өгөөд бараагаа авдаг болсон. Хамгийн сүүлд П 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр над дээр ирээд 20 сая төгрөгний бараа байна авчих гэхээр нь би итгээд 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг /2-р хх-н 156/, Хохирогч  Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Түрээсийн гэрээгээр байртай болгоно гэсэн зарын дагуу би нөхөртэйгээ ярилцаад зар дээр байсан утас руу залгасан. Менежер гэдэг эмэгтэй нь бүртгэл явагдаж байгаа гэсэн. Нөхөр бид 2 бүртгүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нөгөө залгасан дугаарлуугаа ярихад манай эхний 10 айл орчихсон гэсэн. Хамгийн гол нь бид нарыг 1-45 мкв байхаар байраа өөрсдөө олоод тэр байрыг нь манай компани худалдаж аваад та хоёрыг банк бусаар зээл гаргуулна гэсэн. Тэгээд миний дансанд 1.0 сая төгрөг шилжүүл гэхээр нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр П данс руу 1.0 сая төгрөг шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа П бид хоёр луу залгаад танай материал хурлаар ороод болох юм байна байраа олсон уу гээд байхаар нь хорооллын эцэст хоёр өрөө байр олсон. 2018 оны 2 дугаар сарын 11-нд П байраа олчихлоо гэдгээ хэлсэн. 2 сарын 12-ны өдөр П бүх зүйл болчихлоо манай байгууллагын дансанд 1.200.000 төгрөг шилжүүл гэсэн. Бид хоёр маргааш нь байр зарах хүнээ дагуулаад П оффис дээр ирсэн. Гэтэл өөрөө байгаагүй утсаар нь залгатал одоо очлоо хүлээж бай гээд байсан. Бид нар хүлээгээд бүр ирэхээ болиод сүүлдээ утсаа авахгүй болчихсон. Байр зарах хүн маань настай хүн байсан болохоор бид нар явсан гэсэн мэдүүлэг   /3-р хх-н 10-13/, Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...П надад өөрийгөө танилцуулахдаа би нөлөө ихтэй хүн, морь сонирходог, хэрэг гарвал оффис дээр ирж уулзаарай гэдэг байсан. 2017 оны хавар П надаас та барилгын чиглэлийн бараа материал байвал АПУ-гийн бараагаар солиод өгч болно гэхээр нь би 140 орчим сая төгрөгний тоосгоны үйлдвэр/тоосго хийдэг тоног төхөөрөмж гэх/ германаас ирсэн цахилгааны утас, хар цаас зэргийг П өгөөд оронд нь бараа авахаар болсон. Тэгтэл удалгүй манай эхнэрийн төрсөн дүү Г над руу яриад та П авлагатай юу гэхээр нь би 140 сая төгрөгний бараа өгчихсөн байгаа гэхэд та хурдан юмаа ав нөгөө хүн чинь хил гараад явчихсан сурагтай байна шүү гэсэн. Удалгүй П агуулахыг оллоо гэсэн уг агуулахад очиход миний өгсөн бараанууд байсан. Харин хар цааснууд нь байхгүй байсан. Би мөнгөө авсан П илүү авсан 11.0 сая төгрөгийг Г өгөхөд татгалзахгүй гэсэн мэдүүлэг /3-р хх-н 132-133/ Гэрч Ш.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...надтай түр хамтран амьдарч байсан П2017 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр хилээр гарч байна гэж надруу залгасан. Би буцаагаад залгасан боловч утсаа аваагүй. ....нэг хүн залгаад такси байна Улаанбаатар хотоос дайвар өгч явуулсан юмаа гэхээр нь очоод автал бичиг баримтны бор дугтуйнд хийсэн 2 өрөө байрны итгэмжлэл, түлхүүр захианы хамт хийсэн байсан. Захиаг нь уншихад энэ байрны нэрийг яаралтай өөр хүний нэр дээр шилжүүл, алтан тарианыхаа өрийг наад байраараа дараарай гэж бичсэн байсан. Улаанбаатар хотод ирээд байрныхаа ордерийг Э гээд хүргэн ахынхаа нэр рүү шилжүүлсэн. Тэр өдөр 95-тай дугаараас П над руу залгаад Эрээн хотод байна гэхээр нь би эндээс хот хооронд явдаг жижиг тэргэнд суугаад 6 дугаар сарын 2-ны өдөр Эрээн хотруу гараад П уулзаад юу болоод байгаа талаар асуухад надад олигтой юм хэлээгүй. ...би П над руу явуулсан байрыг шилжүүлэхээр болоод СХД-ийн бүртгэлийн хэлтэс дээр очиж байрыг Г нэр рүү шилжүүлэхээр болоод СХД-ийн бүртгэлийн хэлтэс дээр очиж байрыг  Гантулгын нэр рүү шилжүүлж байрыг 77.400.000 төгрөгөнд бодож өгсөн. Байраа шилжүүлж авсаны дараа Г хэлсэн ярьсанаасаа буцаж Э иргэн , Э нарт санал гомдолгүй гэсэн бичиг хийж өгөхөөр нь би юу  яриад байгаа юм бэ энэ байрыг шилжүүлж аваад П өрийг хаана гэж тохироо биз дээ гэсэн чинь П 133 сая төгрөг авах ёстой тэр өрнөөс байрыг нь 77.400.000 төгрөгөөр бодож авлаа үлдэгдэл 55.600.000 төгрөг гэж бичиж өгсөн. Би тухайн үед Алтан тариад 123 сая төгрөгний өртэй байсан юм. Гантулга бүх өрийг нь хаая гэж хэлээгүй бол би тэр байрыг Гантулгад өгөхгүй Алтан тариа ХХК-д өрөндөө өгөх байсан юм. Намайг дарамталж хямд үнээр байр авсанд гомдолтой байна. Г гэдэг хүн над дээр гэрээ барьж ирээд надаас авсан тоног төхөөрөмжүүдээ агуулахад буулгасан байх гэхээр нь би агуулахын хаалгыг эвдэж ортол тухайн агуулахад тоосгоны машин, 459 боодол цахилгааны утасны хамт байсныг хүлээлгэн өгсөн. Г өгсөн бараанаас 20.560.000 төгрөгний бараа дутсан. Бусад барааг нь би буцаагаад өгчихсөн. Бусад барааг нь П зарчихсан юм шиг байна лээ. 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр П Г 36.625.500 төгрөгний АПУ болон Алтан тариан бараа нийлүүлсэн байсан. Зөрүү нь 16.065.500 төгрөг Г авах тооцоо гарч ирсэн. Ингээд Г яриад 16.065.500 төгрөгөө авья гэсэн чинь би бэлэн мөнгө өгч чадахгүй, оронд нь энэ үнийн дүндээ тааруулаад гэрлийн утас ав гээд үзүүлсэн, би тэр утсыг аваад гадуур үзүүлсэн боловч хэн ч аваагүй юм гэсэн мэдүүлэг /1-р хх-н 16-17/, Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... П маш яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд П би 2017 оны 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрийн хооронд барааг чинь буулгаж дуусна гэхээр нь дээрх мөнгөнүүдийг хийсэн. Ингээд дээрх мөнгөний барааг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 40.245.120 төгрөгний бараа, 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 10.319.940 төгрөгний АПУ-гийн бараа, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 11.448.000 төгрөгний барааг тус тус буулгаж үлдэгдэл мөнгө нь 77.320.650 төгрөг болсон. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 13.00 цагийн орчимд П над дээр ирээд би таны барааг одоохон буулгалаа, одоо ачиж байгаа та надад 60 сая төгрөг яаралтай шилжүүлээдхи манай гишүүн ах яриад байна гээд 2 цаг гаран гуйж суухаар нь би сарын сүүл болж байна амжихгүй гэхэд гуйгаад байсан тэгэхээр нь нөхөр лүүгээ яриад 60 сая төгрөг шилжүүлсэн. Маргаашнаас нь эхлээд П утас холбогдохоо больсон гэсэн мэдүүлэг  /1-р хх-н 18-19/,        Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Зарын дагуу зуучлалын компани П гэх хүнийг надад олж өгөөд бид П гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Эхний нэг сарын төлбөр болох 2.250.000 төгрөгийг П бидэнд  өгсөн. П гэрээ хийхдээ нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Мөн гэрээний дагуу барьцааны мөнгө болох 1 сая төгрөгийг П дансаар шилжүүлсэн. Ингээд П талбайгаа хүлээлгэн өгсөн. 2 дахь сараас нь мөнгөө өгөхгүй болсон. Гэтэл автын осолд ороод эмнэлэгт байна түрээсээ түр хойшлуулж өгөөч гэж хүсэлт тавьсан. Бид хүлээсэн боловч хэд хоногийн дараагаас эхлээд утас нь холбогдохоо больсон гэсэн мэдүүлэг /1-р хх-н 20/,          Гэрч М.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... П над руу залгаад 12 дугаар сарын 1-ны өдөр бичиг баримтаа аваад GB плазагийн 1 дүгээр давхарт судалгааны төв гэсэн хаалган дээр хүрээд ир гэхээр нь явж очоод өөрийнхөө диплом болон  бусад холбогдох бичиг баримтыг өгсөн. Мэдээллийн ажилтан хийнэ гэж хэлсэн. 12 дугаар сарын 3-наас эхлээд Ууганцэцэг гэх охин хамт ажиллах болсон. 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд бид хоёрыг амарч бай гээд цалин гэж 250.000 төгрөг өгсөн. Бид хоёрын хийдэг ажил нь байр зарна гэсэн зар тавьдаг л байсан. 2018 оны 1 дүгээр сарын 9-нөөс буцаж ажилдаа орсон ба П захирал урьдчилгаагүй байр авч болох талаар зар тавиулсан. Зарын дагуу 380 гаруй хүн бүртгүүлсэн. П захирал хүнээс хэдэн төгрөг авч байсныг мэдэхгүй. Төслийг судалгааны шатандаа явж байгаа удахгүй хэрэгжинэ гэж хэлээрэй гэдэг байсан гэсэн мэдүүлэг  /1-р х-н 78/, шүүгдэгч Т.П мөрдөн шалгах ажиллагааны үед өөрийн холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Хамтран амьдрагч байсан Ш.Э нь тухайн үед Алтан тариа ХК-ны гэрээт борлуулагч байсныг Т.П нь ашиглан  өмнөөс нь барааг авч Нарантуул, Өгөөмөр зах орчмоор худалдан борлуулж байсан. Мөн АПУ ХК-ны архи, пивыг гэрээт борлуулагчаас худалдан авч бусдад өндөр хувь амлан зардаг, мөн баар ажиллуулаад   их хэмжээний архи, пиво авчихсан байсан чинь баараа хаах болоод бараагаа зарж байна, мөн манай ах УИХ-н гишүүн АПУ ХК-ны болох, болохгүй бүх юмыг зохицуулж өгөөд шагналд нь бараа авдаг, мөн хувьцаа эзэмшдэг түүндээ бараа авдаг гэх мэтээр худлаа  хэлж итгүүлэн бэлэн мөнгө авч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.        

  Т.П нь эхлээд бараагаа өгөөд бэлэн мөнгөө авч бусдын итгэлийг олсоны дараа урьдчилаад мөнгийг нь авч дараа нь барааг нь хэлсэн хугацаандаа  өгдөг байсан харилцагчдынхаа итгэлийг бүрэн олж авсаны дараа 2017 оны 5 дугаар сарын сүүлээр өөрт нь мөнгө хэрэг болоод байна, эсвэл барааг нь дараа нь өгье төдөн төгрөг миний данс руу шилжүүлчих гэж хэлж данс руугаа  их хэмжээний мөнгө авчихаад 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Замын-Үүдийн боомтоор БНХАУлс руу хил гарч явсан байна. Энэ үйлдлээр нийт  А.Г 60.000.000 төгрөг, Л.Н 19.000.000 төгрөг, Б.Ө 9.500.000 төгрөг, Г.Н 41.437.600 төгрөгний хохирол учруулсан байна. Иймд Т. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашилаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн болно.

Мөн Т.П нь цахим хэрэгсэл ашиглан зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгож Засгийн газраас төсөл хэрэгжүүлж түрээсээр урьдчилгаа төлбөргүйгээр байранд оруулж өгч байна гэж өөрийн байгуулсан “Эх Ариун түшиг” ХХК-д ажилтан авч ажилуулан бүртгэл явуулж хүмүүсийг бүртгэж байсан байна. Тэрээр эхний 12 хүнийг цагаан сарын өмнө байранд оруулна, өөрсдөө байраа олоод ир уг олсон байрны мкв  нь 45 мкв-аас  хэтрэхгүй байх ёстой, материалаа бүрдүүлж ир гэж хэлж материалыг бэлэн мөнгөтэй авч  бусдыг залилсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Т.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан  залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Т.П нь 2006 он, 2007 онуудад бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж гарч ирээд ямар нэгэн ажил төрөл эрхлэхгүйгээр дахин залилах гэмт хэрэгт холбогдсон, түүний энэ үйлдлийг прокуророос залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, цахим хэрэгсэл ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж зүйлчилсэн нь үндэслэлтэй зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Т.П үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх тул түүнээс хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд Т.П нийт 184.973.600 төгрөгийг гаргуулж үүнээсээ 60.000.000 төгрөгийг А.Г, 19.500.000 төгрөгийг Л.Н, 9.500.000 төгрөгийг Б.Ө, 41.437.600 төгрөгийг Г.Н,2.400.000 төгрөгийг Н.Д, 3.800.000 төгрөгийг Б.Н, 3.000.000 төгрөгийг Г.Б, 6.740.000 төгрөгийг Б.Н, 4.596.000 төгрөгийг Э.О, 13.000.000 төгрөгийг Х.Э, 20.000.000 төгрөгийг П.Т, 1.000.000 төгрөгийг Э.Э тус тус олгох нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэж,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Т П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  заасан залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, цахим хэрэгсэл ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгож байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар Т.П 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Т.П оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.П цагдан хоригдсон 423 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.П авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.П төгрөгийг гаргуулж үүнээс 60.000.000 төгрөгийг А.Г, 19.500.000 төгрөгийг Л.Н, 9.500.000 төгрөгийг Б.Ө, 41.437.600 төгрөгийг Г.Н, 2.400.000 төгрөгийг Н.Д, 3.800.000 төгрөгийг Б.Н, 3.000.000 төгрөгийг Г.Б, 6.740.000 төгрөгийг Б.Н, 4.596.000 төгрөгийг Э.О, 13.000.000 төгрөгийг Х.Э, 20.000.000 төгрөгийг П.Т, 1.000.000 төгрөгийг Э.Э тус тус олгосугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.П авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

                                                                                

                     ШҮҮГЧИД                                  Н.БААСАНБАТ

 

                                                                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН