Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2016/00119

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэншүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Г.Т  хүсэлттэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолг х тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1972 оны 05 дугаар сарын 01-нээс 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарч Дундговь аймгийн Баянжаргал сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад малчнаар, 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ардын жаргал нэгдэлд хэвлэл тараагчаар, 1977 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл манаачаар, 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл курст сурч, 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ардын жаргал нэгдэлд монтёр, дизельчин, ахлах дизельчин, моторчиноор 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд дизельчин, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дизельчин, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын эрчим хүчний салбарын эрхлэгчээр ажиллаж байсан тул дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Т нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Г.Т нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад 1972 оны 05 дугаар сарын 01-нээс 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар,

-Ардын жаргал нэгдэлд 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэвлэл тараагчаар,

-1977 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл манаачаар,

-1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёр, дизельчин, ахлах дизельчин, моторчиноор,

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёроор,

-Дундговь аймгийн Эрчим хүчний төвд 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ахлах дизельчин,

-1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрчим хүчний дизелийн механик бөгөөд эрчим хүчний салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний тайлбар, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр лавлагаа, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай түүнийг ахлах моторчиноор томилсон тушаал, 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай дизельчиний ажлаас чөлөөлж, аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт шилжүүлсэн тушаал, нэгдлийн аж ахуйн манаачийн ажлаас чөлөөлсөн 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 91 дүгээр тушаал, нэгдлийн аж ахуйн манаачаар томилсон 1977 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 71 дүгээр тушаал, монтёроор томилсон 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын тушаал, 1974 оны 1-2 сарын цалин хөлс олгох тухай хүснэгт, ахлах моторчины ажлаас чөлөөлсөн 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын тушаал, Эрчим хүчний төвийн ахлах дизелчинээр томилсон 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаал, эрчим хүчний дизелийн механик, салбарын эрхлэгчээр томилсон 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 84 дүгээр Хүнд үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаал, 1984 оны 03 дугаар сарын 05, 1987 оны 02 дугаар сарын 18, 1985 оны 07 дугаар сарын 10, 1982 оны 07 дугаар сарын 10, 1990 оны 02 дугаар сарын 20, 1984 оны 07 дугаар сарын 10, 1990 оны 07 дугаар сарын 09, 1980 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдийн баярын бичиг, 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн диплом, 1979 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн сайшаалийн үнэмлэх, 1984 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тангараг, 1983 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дурсамж, 1973 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн урилга, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1974 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах илэрхийлэх, гэрч Н.Хадын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Баатарын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд моторчины курст сурч, суралцсаны мөнгө авч байсан болох нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн даргын 1978 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай тушаалаар нотлогдож байна. Тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтоохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тул түүний курст суралцсан хугацааг тогтоож шийдвэрлэлээ.

Харин Г.Т нь 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэвлэл тараагчаар ажилласан гэх боловч энэ хугацаанаас ажилласан нь тогтоогдохгүй байх ба түүний цалингийн 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот лавлагааг үндэслэн 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ардын жаргал нэгдэлд хэвлэл тараагчаар, мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийг хаасан байх тул энэ хугацаагаар ажиллаж байсныг тогтоосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Их догшин овогт Г.Т Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын жаргал нэгдлийн Баянхошуу бригадад 1972 оны 05 дугаар сарын 01-нээс 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар,

-Ардын жаргал нэгдэлд 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хэвлэл тараагчаар,

-1977 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл манаачаар,

-1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёр, дизельчин, ахлах дизельчин, моторчиноор,

-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл монтёроор,

-Дундговь аймгийн Эрчим хүчний төвд 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ахлах дизельчнээр,

-1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрчим хүчний дизелийн механик бөгөөд эрчим хүчний салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Г.Т 1977 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд моторчины курст суралцсан болохыг тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн тодор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ц.НАРАНЧИМЭГ