Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 421

 

 

 

 

  

 

 

 

    2019      05           02                                  2019/ШЦТ/421

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,      

            Шүүгдэгч Д.Б/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                         

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Боржигон овогт Д.Б холбогдох эрүүгийн 1909012610379 дугаартай 185/2019/0421/Э хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Хохирогч Ч. Б шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.             

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, зрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шүтээн Уул” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 5, урьд 1991 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар, 1996 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 жил хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Д.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Бнь 2019 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 24 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн дээд сургуулийн оюутны дотуур байрны үүдэнд иргэн Ч.Баттогтохтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бмэдүүлэхдээ: Би тухайн өдөр харуул хамгаалалтын ажил эрхэлж байсан. Намайг харуул хамгаалалтын ажил хийж байхад нэгэн залуу ирээд дээшээ гарна гээд байсан. Би ажил үүргийн дагуу боломжгүй гэдгийг хэлэхэд өөдөөс намайг тэгвэл дээшээ гараад дуудаад өг гээд байсан. Намайг шаардлага тавихад биелүүэхгүй цонхон дээр зогсоод  байсан ба би утсаараа дуудаад уулз гэх шаардлагыг  тавьж байсан. Би эхний хаалгаар гаргаад хаалгыг цоожлоход цонхны цаанаас дуудаад өг гээд байсан. Би өөрийн цохьсон үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч надтай барьцалдаж авсан ба эхлээд намайг нэг цохиж авсан тул би буцааж цохьсон гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Баттогтох /хх-ийн 4-5/, яллагдагч Д.Б/хх-ийн 17-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3863 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, Таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 31-38/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Д.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон зүйлчилж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2019 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны дотуур байранд гэрээт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа тус дотуур байр луу нэвтэрч хүнтэй уулзах гэсэн хохирогч Чинбатын Баттогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:     

 

Хохирогч Ч.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цонхыг нь тогшоод найз Пүрэвгялыг дуудаад өгөөч гэсэн чинь гарч ирээд намайг шууд заамдаж аваад хананд шахаад миний ороолтоор боосон. Тэгэхээр нь би зөрүүлж түлхээд цамцнаас нь бариад авсан. Тэгээд би гараа тавьсан чинь миний уруул руу гараараа цохисон. Би тонгойсон чинь миний шүд хугарсан байсан. Тэгээд миний амнаас цус гоожоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

Хохирогч Ч. Баттогтоход мөрдөгчөөс 2019 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хавтаст хэргийн материалтай түүнийг танилцуулахад тэрбээр шүдээ эмчлүүлэх зардалд шүүгдэгч Д.Баасансүрэнгээс 3.500.000 төгрөг нэхэмжилсэн байна гэсэн тэмдэглэл /хх-ийн 43/,

 

Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний орой Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны дотуур байранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгээд байж байтал дотуур байранд амьдардаггүй гадны хүн орж ирээд би хүн дуудаадахъя гээд ...орж ирэх гээд байхаар нь ...чи гар гээд хажуунаас нь татсан чинь намайг заамдаж аваад шанаан тус газарт нэг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа цохисон, тэгээд тухайн хүүхэд гараад яваад өгсөн. ...намайг цохиход тухайн гэмтэл учирсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3863 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Ч.Баттогтохын биед үүдэн баруун дээд 2-р шүдний булгарал, уруулд цус хуралт, зөелен эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. 4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Нэг шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хедөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрзгт хамаарна.

Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хэн алины хувьд хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүлээцтэй байдал, соёл дутагдсан байдал нь шууд нөлөөлсөн байна.          

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан шүүхээс Д.Баасансүрэнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулах боломжтой байна.         

 

Шүүгдэгч Д.Бгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагатай гэж үзэв.

 

Хохирогч Ч.Баттогтох нь 3.500.000 төгрөгийг шүдээ эмчлүүлэх зардалд нэхэмжилж байх боловч хэрэгт энэ тухай баримтаа ирүүлээгүй байх тул одоогоор гаргах боломжгүй байна. Харин цаашид шүүгдэгчээс хохирол төлбөрийг нэхэмжлэхээр бол нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.                                                                                       

 

Шүүгдэгч Д.Бнь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.