Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 137

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Насанд хүрээгүй хохирогч О.Н түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Т, Д.Э болон тэдний өмгөөлөгч Л.Цуурай (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар-494) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-н Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д-н Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818008230063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Б-н Т, /РД:.../, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Улаанбаатар гурил” ХХК-д туслах ажилтан ажилтай, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, Х овогт Д-н Э, /РД:.../, 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ус хангалтын сапёрчин мэргэжилтэй, зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч, сапёрчин ажилтай, ... тоотод оршин суух хаягтай, 2017 онд Эх орны төлөө-III хүндэт тэмдэг, 2017 онд Афганистанд энхийн төлөө хүндэт тэмдэг, 2015 онд Африкт энхий төлөө хүндэт тэмдэгүүдээр тус тус шагнагдсан, ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Tergel nar 12.5.docx

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 4 дүгээр байрны 38 тоот гэртээ О.Н- арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

шүүгдэгч Д.Энь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Атарын 6 дугаар гудамжны 54 тоотод О.Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “...Маргах зүйл байхгүй, хохирол төлбөрт 500000 төгрөгийг өнөөдөр төлсөн. Насанд хүрээгүй хохирогч О.Нтэй бэлгийн харьцаанд орсон. Би 15-16 настай байх л гэж бодсон. Насанд хүрээгүй хохирогчийг 16 нас хүрээгүй гэдгийг мэдэж байсан.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “...Насанд хүрээгүй хохирогчтой 16 насанд хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орсон гэдэг дээр маргах зүйл байхгүй. Хохиролд төлбөрт нийт 4500000 төгрөгийг өгсөн. Бэлэн 1500000 төгрөг, бэлэн бусаар 3000000 төгрөгт тооцож 1 тугалтай үнээ, 1 гунж зэргийг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хэлэх зүйл байхгүй. Насанд хүрээгүй хохирогч манай авга эгчийн хүүхэд.” гэв.

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Н мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан сум руу явах гэж байхад Тэргэл над руу фейсбукээр чат бичсэн. Хүрээд ир гэж бичсэн болохоор гэрт нь очсон. Хамт зурагт үзсэн. Хичээлийн мэдэхгүй зүйл байвал асууж байсан. Тухайн өдөр 14:00 цаг болж байхад эднийх рүү очсон. Тэр өдөр бэлгийн харьцаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Д.Э ээжийн ахынх нь хүүхэд. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хичээлээ тарчихаад гэртээ ирсэн. Тухайн үед ээж, ах хоёр гэртээ байхгүй байсан. Хаалгаа түгжихээ мартаад хувцсаа сольж байсан. Шүүгдэгч Д.Э ах орж ирээд надтай бэлгийн харьцаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө зөвшөөрөөд бэлгийн харьцаанднд орсон. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмч нарын үзлэгээр ороод 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн. Эмч намайг жирэмсэн 6-7 сартай байна гэж хэлсэн. Б.Ттэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон.” гэв.

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О мэдүүлэхдээ “...Миний охиныг оролдсоныг ойлгохгүй байна. Миний төрсөн ахын хүүхэд миний охиныг оролдоно гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Шөнө 12 цагийн үед өрхийн эмнэлгээс дуудаад танай хүүхэд жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд 6 сартай болсон талаар хэлсэн. Хүүхдээ авхуулах юм уу? гаргуулах юм уу? гэсэн. Эмнэлэг рүү авч яваад 7 хоног хэвтүүлсэн. Цаашид шүүгдэгч нар битгий өөр хүний насанд хүрээгүй хүүхдийг оролдоорой. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

  Хоёр: Эрүүгийн 1818008230063 дугаартай хэргээс

 

-Хохирогч О.Н-ий мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...би 2018 оны 3 дугаар сарын орчим фейсбүүкээр Тэргэл гэж залуутай танилцсан. Бид 2 хоорондоо чат бичдэг болсон. Би Хонгор сумаас Дархан суманд 2018 оны 5 дугаар сард 2 удаа орж ирээд Тэргэлийн гэрт очиж юм ярьж байсан. Тэргэл гэртээ ганцаараа байдаг байсан. Би Б.Т гэрт 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр очоод Тэргэлтэй анх бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2018 оны 7 дугаар сард Б.Т гэрийнх нь орцонд уулзаад Сүмийнхээ хүмүүстэй хөдөө явах гэж байна гээд 20000 төгрөг авсан. Тэгээд уулзаагүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр уулзаад Тэргэлийн гэрт нь 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орсон.

...Би Б.Т анх бэлгийн харьцаанд орохоос өмнө Хонгор сумын 14 дүгээр сургуульд сурдаг байсан. Манай хичээл 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр амарсан гэж хэлж байсан. Би Тэргэлээс чи надаас нилээд хөгшин байхаа гэхэд би 20 гарсан гэж хэлсэн. Харин би Тэргэлд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид орно гэж хэлж байсан. ...Намайг Тэргэл ерөөсөө зодож цохисон зүйл байхгүй. Би өөрөө гэрт нь очоод бэлгийн харьцаанд орсон.

-Би 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ээж ...ажилд орсон. Харин аав Б хадланд гарсан байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ хичээлээсээ ирээд ганцаараа хувцасаа солиод байж байхад Энхтайван ах гаднаас ганцаараа хаалга татаад ороод ирсэн. Тэгээд Энхтайван ахтай бэлгийн харьцаанд орсон. Манай Хонгор сумын14 дүгээр сургууль дээр эмч нар ирээд 8 дугаар ангиас дээш ангийн охидуудыг эмчийн үзлэгт хамруулсан. Тэгэхэд намайг эмч Э бие давхар хүүхэдтэй болсныг ээжид хэлсэн байсан. Тэгэхэд аав Б хүүхэдтэй болсон талаар мэдээд уурлаад асуухаар нь айсандаа Д.Э ах намайг хүчиндсэн гээд хэлсэн. Би аавд тухайн үедээ Б.Т, Б нартай бэлгийн харьцаанд орсон талаараа ерөөсөө хэлээгүй юм. Би аавд ганцхан Д.Э ахыг хэлчихэд болчих байх гэж бодсон.

...би Д.Э ахын төрсөн дүү Э-с нэгээр эгч болохоор намайг 14 настай гэдгийг мэдэж байсан. Намайг Д.Э зодож, цохиж хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[1]

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Н төрсний гэрчилгээний хуулбар[2]

 

-Иргэний нэхэмжлэгч Г.О  мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...миний 14 настай охин Нандин-Эрдэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ авхуулсан. Миний охин О.Н хэнээс хүүхэдтэй болсноо мэдэхгүй байгаа юм. Би охиныхоо биеийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[3]

 

-Гэрч Х.Б мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 19, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрүүдэд мэдүүлсэн: “...тэгтэл сая манай охины сургууль дээр эмчийн үзлэг хийгдээд манай охин жирэмсэн гэж гарчээ, яагаад тэгэж гарав гэж бодоод хүүхэд хамгаалах төвийн мэргэжилтэнтэй уулзуулахад манай охин жирэмсэн болсон шалтгаан нь манай хамаатны хүн хүчиндсэн гэж байна. Тэгэхээр нь би сайн лавлаад асуусан чинь манай эхнэр Г.О гэх хүний ахын хүүхэд Д.Э машин дотроо авч яваад Дарханы цаана гаргаад хүчиндсэн, машин дотроо хүчиндсэн. Тэгээд ээж, аав, өөр хүнд хэлэх юм бол чамайг ална шүү гэж хэлж айлгасан байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.

... миний охин О.Н 2018 оны 6 дугаар сараас эхлээд 9 дүгээр сар хүртэл эрэгтэй хүүхэдтэй фэйсбүүкээр танилцаж, үерхэж байгаад бэлгийн харьцаанд орж хүүхэдтэй болсон байна. Би энэ явдлын талаар сүүлд охиноосоо олж мэдлээ. Надад анх О.Н  Д.Э ах намайг хүчиндэж хүүхэдтэй болсон талаар хэлж байсан. Харин охиныг минь эмнэлгийн аргаар зулбуулсан ураг нь өөр үерхэж байсан залуугийхан хүүхэд болж таарсан. Би Д.Э охиныг минь хүчиндсэн гэж буруу ойлгож явсан байна.” гэх мэдүүлэг[4]

 

-Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...манай Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Энхцэцэг нь Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Энхцэцэг нь Хонгор сумаас 17, 18 насны охидууд их төрж байна. Залуу охидууд төрөхдөө хүндрэлтэй төрөх магадлал өндөр гээд 14 дүгээр сургуулийн 8 дугаар ангиас дээш охидуудыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч нарыг 2018 оны  10 дугаар сарын 18-ны өдөр охидуудыг эмчийн үзлэгт хамруулахад 9а ангийн сурагч 14 настай О.Н нь бие давхар байна гэж эмч нар хэлсэн.

...Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын сурагч нарыг ирж үзсэн тэмдэглэл байгаа. Түүнээс надад хүүхдүүд үзсэн бүртгэл, дэвтэр гэж байхгүй. Би О.Н үзлэгт орсноос хойш ерөөсөө уулзаагүй. Сургуулийн нийгмийн ажилтан Хонгорзул О.Н дээр хамтарсан багаар ажиллаад байсан болохоор ерөөсөө уулзаагүй.” гэх мэдүүлэг[5]

 

-О.Н нас тоолсон тухай “...О.Н нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 14 нас 13 хоногтой байхдаа Б.Т тэй анх удаа бэлгийн харьцаанд орсон байна.” гэх тэмдэглэл[6]

 

- О.Н нас тоолсон тухай “...О.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 14 нас 3 сар 5 хоногтой байхдаа Д.Э анх удаа бэлгийн харьцаанд орсон байна.” гэх тэмдэглэл[7]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...ургийн биологийн эх нь О.Н байх боломжтой байна. О.Н-ий ургийн биологийн эцэг нь Б.Т байх боломжтой байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт[8]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...О.Н-н ургийн биологийн эх нь О.Н байх боломжтой байна. О.Н ургийн биологийн эцэг нь Д.Э байх боломжгүй байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11433 дугаартай дүгнэлт[9]  

 

-О.Н өвчний түүх[10]

 

- Б.Тийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2018 оны 3 дугаар сард гэртээ гар утсаараа фейсбүүкт орж байгаад О.Н рүү найзын хүсэлт явуулсан. Тэгэж байгаад 3-4 хоногийн дараа найзын хүсэлтийг хүлээн авсан. Түүнээс хойш найзууд болсон. Манай гэрт О.Н 2018 оны 5 дугаар сард 2 удаа ирсэн. О.Н надтай хамт манай гэрт жоохон юм ярьж байгаад явдаг байсан. Би 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад О.Н би “Хонгороос Дархан орж байна хаана байгаа юм бэ” гэж чат бичсэн. Би “гэртээ байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд юм яриад сууж байхад О.Н миний өвөр дээр ирээд суусан. Би О.Н уруул дээр нь үнсэхэд миний өөдөөс үнсэлцээд том өрөөний орон дээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би бэлгэвчгүй бэлгийн харьцаанд анх удаагаа орсон. Мөн 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр О.Н манай гэрт ирээд дахин бэлгийн харьцаанд орсон.

...би 16 насанд хүрээгүй О.Н мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн хүүхэдтэй болгосон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[11]

 

- Д.Э мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...би Дархан-Уул аймгийн Хонгор суманд амьдардаг Б ахын гэрт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 13 цагийн орчим ганцаараа яваад очсон. Тэгэхэд О.О эгчийн бага охин О.Н хичээлээсээ ирээд ганцаараа хувцсаа солиод орон дээрээ сууж байсан. Би О.Н ойр зуурын юм ярьж орон дээр зэрэгцээд суусан. Тэгэж байгаад О.Н тэврээд орон дээр хэвтсэн. Тэгээд О.Н-с чи бэлгийн харьцаанд орохыг хүсэж байна уу гэж асуусан. Тэгэхэд О.Н зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед О.Н шоотой богино өвдөгнөөс дээш банзал өмссөн байсан. Би өөрөө банзалыг нь тайлаанд бэлгийн харьцаанд орсон.

...би 16 насанд хүрээгүй О.Н-г мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[12]

 

-Б.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13]

 

-Д.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.Т, Д.Э нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                       

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул  аймгийн Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 4 дүгээр байрны 38 тоот гэртээ О.Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

шүүгдэгч Д.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Атарын 6 дугаар гудамжны 54 тоотод О.Н-г арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

-Хохирогч О.Н-ий мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...би 2018 оны 3 дугаар сарын орчим фейсбүүкээр Тэргэл гэж залуутай танилцсан. Бид 2 хоорондоо чат бичдэг болсон. Би Хонгор сумаас Дархан суманд 2018 оны 5 дугаар сард 2 удаа орж ирээд Тэргэлийн гэрт очиж юм ярьж байсан. Тэргэл гэртээ ганцаараа байдаг байсан. Би Б.Т-г гэрт 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр очоод Б.Т-тэй анх бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2018 оны 7 дугаар сард Тэргэлтэй гэрийнх нь орцонд уулзаад Сүмийнхээ хүмүүстэй хөдөө явах гэж байна гээд 20000 төгрөг авсан. Тэгээд уулзаагүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр уулзаад Б.Т-н гэрт нь 2 дахь удаагаа бэлгийн харьцаанд орсон.

...Би Б.Т-д анх бэлгийн харьцаанд орохоос өмнө Хонгор сумын 14 дүгээр сургуульд сурдаг байсан. Манай хичээл 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр амарсан гэж хэлж байсан. Би Б.Т-с чи надаас нилээд хөгшин байхаа гэхэд би 20 гарсан гэж хэлсэн. Харин би Б.Т-д Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид орно гэж хэлж байсан. ...Намайг Тэргэл ерөөсөө зодож цохисон зүйл байхгүй. Би өөрөө гэрт нь очоод бэлгийн харьцаанд орсон.

-Би 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ээж Элбаторт ажилд орсон. Харин аав Б хадланд гарсан байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ хичээлээсээ ирээд ганцаараа хувцасаа солиод байж байхад Энхтайван ах гаднаас ганцаараа хаалга татаад ороод ирсэн. Тэгээд Д.Т-тай ахтай бэлгийн харьцаанд орсон. Манай Хонгор сумын14 дүгээр сургууль дээр эмч нар ирээд 8 дугаар ангиас дээш ангийн охидуудыг эмчийн үзлэгт хамруулсан. Тэгэхэд намайг эмч Э бие давхар хүүхэдтэй болсныг ээжид хэлсэн байсан. Тэгэхэд аав Б хүүхэдтэй болсон талаар мэдээд уурлаад асуухаар нь айсандаа Д.Э ах намайг хүчиндсэн гээд хэлсэн. Би аавд тухайн үедээ Б.Т, Б нартай бэлгийн харьцаанд орсон талаараа ерөөсөө хэлээгүй юм. Би аавд ганцхан Д.Э ахыг хэлчихэд болчих байх гэж бодсон.

...би Д.Э ахын төрсөн дүү Э-с нэгээр эгч болохоор намайг 14 настай гэдгийг мэдэж байсан. Намайг Д.Э зодож, цохиж хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[15]

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Н-ий төрсний гэрчилгээний хуулбар[16]

 

-Иргэний нэхэмжлэгч Г.О-ий мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...миний 14 настай охин О.Н нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдээ авхуулсан. Миний охин О.Н хэнээс хүүхэдтэй болсноо мэдэхгүй байгаа юм. Би охиныхоо биеийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[17]

 

-Гэрч Х.Б мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 19, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрүүдэд мэдүүлсэн: “...тэгтэл сая манай охины сургууль дээр эмчийн үзлэг хийгдээд манай охин жирэмсэн гэж гарчээ, яагаад тэгэж гарав гэж бодоод хүүхэд хамгаалах төвийн мэргэжилтэнтэй уулзуулахад манай охин жирэмсэн болсон шалтгаан нь манай хамаатны хүн хүчиндсэн гэж байна. Тэгэхээр нь би сайн лавлаад асуусан чинь манай эхнэр Г.О гэх хүний ахын хүүхэд Д.Э машин дотроо авч яваад Дарханы цаана гаргаад хүчиндсэн, машин дотроо хүчиндсэн. Тэгээд ээж, аав, өөр хүнд хэлэх юм бол чамайг ална шүү гэж хэлж айлгасан байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.

... миний охин О.Н 2018 оны 6 дугаар сараас эхлээд 9 дүгээр сар хүртэл эрэгтэй хүүхэдтэй фэйсбүүкээр танилцаж, үерхэж байгаад бэлгийн харьцаанд орж хүүхэдтэй болсон байна. Би энэ явдлын талаар сүүлд охиноосоо олж мэдлээ. Надад анх Нандин-Эрдэнэ  Энхтайван ах намайг хүчиндэж хүүхэдтэй болсон талаар хэлж байсан. Харин охиныг минь эмнэлгийн аргаар зулбуулсан ураг нь өөр үерхэж байсан залуугийхан хүүхэд болж таарсан. Би Д.Э-г охиныг минь хүчиндсэн гэж буруу ойлгож явсан байна.” гэх мэдүүлэг[18]

 

-Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...манай Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Энхцэцэг нь Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Э нь Хонгор сумаас 17, 18 насны охидууд их төрж байна. Залуу охидууд төрөхдөө хүндрэлтэй төрөх магадлал өндөр гээд 14 дүгээр сургуулийн 8 дугаар ангиас дээш охидуудыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч нарыг 2018 оны  10 дугаар сарын 18-ны өдөр охидуудыг эмчийн үзлэгт хамруулахад 9а ангийн сурагч 14 настай О.Н нь бие давхар байна гэж эмч нар хэлсэн.

...Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын сурагч нарыг ирж үзсэн тэмдэглэл байгаа. Түүнээс надад хүүхдүүд үзсэн бүртгэл, дэвтэр гэж байхгүй. Би О.Н-тэй үзлэгт орсноос хойш ерөөсөө уулзаагүй. Сургуулийн нийгмийн ажилтан Хонгорзул О.Н дээр хамтарсан багаар ажиллаад байсан болохоор ерөөсөө уулзаагүй.” гэх мэдүүлэг[19]

 

-О.Н-ий нас тоолсон тухай “...О.Н нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 14 нас 13 хоногтой байхдаа Б.Т тэй анх удаа бэлгийн харьцаанд орсон байна.” гэх тэмдэглэл[20]

 

- О.Н-ий нас тоолсон тухай “...О.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 14 нас 3 сар 5 хоногтой байхдаа Д.Э-тай анх удаа бэлгийн харьцаанд орсон байна.” гэх тэмдэглэл[21]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...ургийн биологийн эх нь О.Н байх боломжтой байна. О.Н-ий ургийн биологийн эцэг нь Б.Т байх боломжтой байна.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 583 дугаартай дүгнэлт[22]

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...О.Н-ий ургийн биологийн эх нь О.Н байх боломжтой байна. О.Н-н ургийн биологийн эцэг нь Д.Э байх боломжгүй байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11433 дугаартай дүгнэлт[23]  

 

-О.Н-н өвчний түүх[24]

 

- Б.Т ийн мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2018 оны 3 дугаар сард гэртээ гар утсаараа фейсбүүкт орж байгаад Нандин-Эрдэнэ рүү найзын хүсэлт явуулсан. Тэгэж байгаад 3-4 хоногийн дараа найзын хүсэлтийг хүлээн авсан. Түүнээс хойш найзууд болсон. Манай гэрт О.Н 2018 оны 5 дугаар сард 2 удаа ирсэн. О.Н надтай хамт манай гэрт жоохон юм ярьж байгаад явдаг байсан. Би 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад О.Н би “Хонгороос Дархан орж байна хаана байгаа юм бэ” гэж чат бичсэн. Би “гэртээ байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ирээд юм яриад сууж байхад О.Н миний өвөр дээр ирээд суусан. Би О.Н-г уруул дээр нь үнсэхэд миний өөдөөс үнсэлцээд том өрөөний орон дээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би бэлгэвчгүй бэлгийн харьцаанд анх удаагаа орсон. Мөн 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр О.Н манай гэрт ирээд дахин бэлгийн харьцаанд орсон.

...би 16 насанд хүрээгүй О.Н-г мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, жирэмсэн хүүхэдтэй болгосон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[25]

 

- Д.Э-ы мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...би Дархан-Уул аймгийн Хонгор суманд амьдардаг Баярмагнай ахын гэрт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 13 цагийн орчим ганцаараа яваад очсон. Тэгэхэд Оюун-Эрдэнэ эгчийн бага охин О.Н хичээлээсээ ирээд ганцаараа хувцасаа солиод орон дээрээ сууж байсан. Би О.Н-тэй ойр зуурын юм ярьж орон дээр зэрэгцээд суусан. Тэгэж байгаад О.Н-г тэврээд орон дээр хэвтсэн. Тэгээд О.Н-с чи бэлгийн харьцаанд орохыг хүсэж байна уу гэж асуусан. Тэгэхэд О.Н зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед О.Н шоотой богино өвдөгнөөс дээш банзал өмссөн байсан. Би өөрөө банзалыг нь тайлаанд бэлгийн харьцаанд орсон.

...би 16 насанд хүрээгүй О.Н-г мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[26] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт: Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

шүүгдэгч Д.Э нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэрч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна гэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т, Д.Э, тэдний өмгөөлөгч Л.Цуурай нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Д.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-ийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

шүүгдэгч Д.Э-г хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой 3 хуудас баримт[27] гаргаж өгсөн ба “Энхийн тун” эмийн сангаас эм авсан 10500 төгрөг[28]-ийн баримтаас бусад нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 4502000 төгрөг[29], шүүгдэгч Б.Т нь 500000 төгрөг[30]-ийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-д төлсөн байх тул шүүгдэгч нараас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь шүүгдэгч Д.Э-с 4500000 төгрөг[31], шүүгдэгч Б.Т-ээс 5000000 төгрөг[32]-ийг тус тус нэхэмжилсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэг баримт гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхих зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурайгаас “...шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, маш их гэмшиж байгаа, хохирлыг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэж хэлж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж бодож байна. Шүүгдэгч Энхтайваны хувьд хамаатан саднаасаа уучлалт гуйсан. Эх орондоо гавьяа байгуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж 450 нэгжээр торгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Т, Д.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т, Д.Э нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т, Д.Э нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Т, Д.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Т-ийг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Т-г хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т заасан, шүүгдэгч Х овогт Д-н Э-г хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Т-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х овогт Д-н Э-д 1.000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Т-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5.Шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 1.000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг/ сая төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Э нар нь энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 26 тал

[2] Хавтаст хэргийн 27 тал

[3] Хавтаст хэргийн 29 тал

[4] Хавтаст хэргийн 32-33 тал

[5]Хавтаст хэргийн 34 тал

[6] Хавтаст хэргийн 41 тал

[7] Хатаст хэргийн 47 тал

[8] Хавтаст хэргийн 50 тал

[9] Хавтаст хэргийн 57 тал

[10] Хавтась хэргийн 69-77 тал

[11] Хавтаст хэргийн 82-83 тал

[12] Хавтаст хэргийн 84-85 тал

[13] Хавтаст хэргийн 87 тал

[14] Хавтаст хэргийн 94 тал

[15] Хавтаст хэргийн 26 тал

[16] Хавтаст хэргийн 27 тал

[17] Хавтаст хэргийн 29 тал

[18] Хавтаст хэргийн 32-33 тал

[19]Хавтаст хэргийн 34 тал

[20] Хавтаст хэргийн 41 тал

[21] Хатаст хэргийн 47 тал

[22] Хавтаст хэргийн 50 тал

[23] Хавтаст хэргийн 57 тал

[24] Хавтась хэргийн 69-77 тал

[25] Хавтаст хэргийн 82-83 тал

[26] Хавтаст хэргийн 84-85 тал

[27] Хавтаст хэргийн 174-176 тал

[28] Хавтаст хэргийн 175 тал

[29] Хавтаст хэргийн 167 тал

[30] Хавтаст хэргийн 168 тал

[31] Хавтаст хэргийн 174 тал

[32] Хавтаст хэргийн 165 тал