Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 150

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгч В.Ж, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт В-н Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818007740048 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Б овогт В-н Ж-д. Регистрийн дугаар ..., 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай, урьд:

-Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  8 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял,

-1997 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

-2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

-2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,

-2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял,

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool- Jambaa 17.1-2.1.docx

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 53а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хорих ял шийтгүүлж байсан,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч В.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн С.М байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Ж мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны хөдөөнөөс Дарханд орж ирсэн. Зах орж архи уугаад хохирогчийн гэрт орсон. Тухайн үед гарт тааралдсан болгоныг л авсан. Бурханыг 40.000 төгрөгөөр зарсан. Дараа нь нэг үстэй зүйл байсан тэрийг найзаасаа асуутал “булган шуба байна” гэж хэлсэн. Дахиад цүнхтэй хүүхдийн гутал байсан. Тэгээд Дархаа гэх найз минь надад “булган шубыг чинь гялс зарчихаад ирье” гээд зах руу ороод алга болсон. Тэгээд цагдаа нар намайг сураад яваад байна гэж дуулаад цагдаагийн газарт өөрөө очиж хийсэн хэргээ хүлээсэн.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1818007740048 дугаартай хэргээс:

 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1]

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2]

-Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3]

-Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4]

 

-Хохирогч С.М мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 08, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг өнгөрч байхад гэртээ орсон чинь манай гэрийн эд зүйлийг сандаачиж, онгичсон байдалтай, манай амбаарын жижиг цонхыг хагалсан, цонхны шилнүүд амбаарны дотор хагарч унасан байсан. ...Манай гэрээс алдагдсан эд зүйлс 3.450.000 төгрөг болно. ...хулгайд алдсан эд зүйлээсээ 2 ширхэг бурхан зарим эд зүйлийг хүлээн авсан үнийн дүнгээр 1.405.000 төгрөгийн эд зүйл хүлээн авсан, одоо 2.045.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[5]

 

-Гэрч П.Ганзоригийн мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр  мэдүүлсэн “...С.М ирээд “энэ хавиар цүнх үүрсэн хүн явсан уу”? гэхээр нь “үгүй тийм хүн явсангүй” гэж хэлсэн чинь “манай гэрийг ухсан байна” гэж хэлэхээр нь юу алга болсныг асуусан. Тэгсэн С.М эгч “бурхан алга болсон” гэж хэлсэн. Тэгэхээр би “энэ бурхан мөн үү” гээд бурханаа харуулсан чинь “өө мөн байна” гээд тэгээд зах руу ортол Ганзам зах дотор тортой юм бариад зогсож байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ч ирсэн.” гэх мэдүүлэг[6]

 

-Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...тэр хоёр ийшээ яваад юм барьцаанд тавиад ирнэ гэж надад хэлсэн. Жамбаа, Ганзам хоёр бурхан барьцаанд тавьсан гэдгийг цагдаа нартай уулзахдаа мэдсэн” гэх мэдүүлэг[7]

 

-Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...Жамбаа буугаад 2 давхар айл руу ороод удалгүй гараад ирсэн. В.Ж гарч ирээд жижиг гуулин бурхан үзүүлсэн. Тэгээд бид гурав “Буян” захын хажууд такситайгаа ирж буугаад тэнд түүхий эд авдаг Г-той би уулзаад В.Ж-н гаргаж өгсөн бурханыг 250000 төгрөгөөр барьцаалж мөнгө авсан ” гэх мэдүүлэг[8]

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “...иргэн С.М гэрээс алдагдсан 28 нэрийн эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын  08-ны байдлаар 3450000 төгрөг байна.” гэх дүгнэлт[9]

 

-В.Жгийн мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[10] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч В.Ж-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.Ж-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

 

1. Шүүгдэгч В.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух иргэн С.М-н байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[11]

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[12]

-Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13]

-Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[14]

 

-Хохирогч С.М мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 08, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 23 цаг өнгөрч байхад гэртээ орсон чинь манай гэрийн эд зүйлийг сандаачиж, онгичсон байдалтай, манай амбаарын жижиг цонхыг хагалсан, цонхны шилнүүд амбаарын дотор хагарч унасан байсан. ...Манай гэрээс алдагдсан эд зүйлс 3450000 төгрөг болно. ...хулгайд алдсан эд зүйлээсээ 2 ширхэг бурхан зарим эд зүйлийг хүлээн авсан үнийн дүнгээр 1405000 төгрөгний эд зүйл хүлээн авсан, одоо 2045000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[15]

 

-Гэрч П.Г-н мөрдөн байцаалтад 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр  мэдүүлсэн “...Мияасүрэн ирээд энэ хавиар цүнх үүрсэн хүн явсан уу? гэхээр нь үгүй тийм хүн явсангүй гэж хэлсэн чинь манай гэрийг ухсан байна гэж хэлэхээр нь юу алга болсныг асуусан. Тэгсэн С.М эгч бурхан алга болсон гэж хэлсэн. Тэгэхээр би энэ бурхан мөн үү гээд бурханаа харуулсан чинь өө мөн байна гээд тэгээд зах руу ортол Г зах дотор тортой юм бариад зогсож байсан. Тэгсэн удалгүй цагдаа нар ч ирсэн.” гэх мэдүүлэг[16]

 

-Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...тэр хоёр ийшээ яваад юм барьцаанд тавиад ирнэ гэж надад хэлсэн. Жамбаа, Ганзам хоёр бурхан барьцаанд тавьсан гэдгийг цагдаа нартаа уулзахдаа мэдсэн” гэх мэдүүлэг[17]

 

-Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...В.Ж буугаад 2 давхар айл руу ороод удалгүй гараад ирсэн. В.Ж гарч ирээд жижиг гуулин бурхан үзүүлсэн. Тэгээд бид гурав “Буян” захын хажууд такситайгаа ирж буугаад тэнд түүхий эд авдаг Ганзоригтой би уулзаад Жамбаагийн гаргаж өгсөн бурханыг 250.000 төгрөгөөр барьцаалж мөнгө авсан ” гэх мэдүүлэг[18]

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “...иргэн С.М гэрээс алдагдсан 28 нэрийн эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын  08-ны байдлаар 3.450.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[19]

 

-В.Ж гийн мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт: Улсын яллагчаас шүүгдэгч В.Ж-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчид учруулсан 3.450.000 төгрөгийн хохирлоос 1.405.000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан олгосон, үлдэгдэл 2.045.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн, шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.Ж-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч В.Ж-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч В.Ж нь хохирогч С.М-д учруулсан 3.450.000 төгрөгийн хохирлоос 1.405.000 төгрөгийн эд хөрөнгө[21]-ийг буцаан олгосон байх тул үлдэгдэл 2.045.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, урьд зургаан удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан шүүгдэгч В.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч В.Ж-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч В.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч В.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг сайн дураараа буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусласан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 6 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

 

Шүүгдэгч В.Ж нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэх, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч В.Ж-гийн нь энэ хэрэгт цагдан хоригдсон найман хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт В-н Ж-г нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч В.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч В.Ж-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч В.Ж-гийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч В.Ж-гаас 2.045.000 (хоёр сая дөчин таван мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 1-18 тоотод оршин суух С-н М-д /РД:ИЦ62062760/ олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч В.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 5-8 тал

[2] Хавтаст хэргийн 18-23 тал

[3] Хавтаст хэргийн 26, 36-37 тал

[4] Хавтаст хэргийн 28-35 тал

[5] Хавтаст хэргийн 44-47 тал

[6] Хавтаст хэргийн 50-51 тал

[7] Хавтаст хэргийн 55 тал

[8] Хавтаст хэргийн 56 тал

[9] Хавтаст хэргийн 66-68 тал

[10] Хавтаст хэргийн 88-89 тал

[11] Хавтаст хэргийн 5-8 тал

[12] Хавтаст хэргийн 18-23 тал

[13] Хавтаст хэргийн 26, 36-37 тал

[14] Хавтаст хэргийн 28-35 тал

[15] Хавтаст хэргийн 44-47 тал

[16] Хавтаст хэргийн 50-51 тал

[17] Хавтаст хэргийн 55 тал

[18] Хавтаст хэргийн 56 тал

[19] Хавтаст хэргийн 66-68 тал

[20] Хавтаст хэргийн 88-89 тал

[21] Хавтаст хэргийн 22, 36 тал