Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00058

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                     Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:   

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн024 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2024/00617 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “170,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

*******ын хүсэлтээр "орон сууцны гэрчилгээг *******ын нэр дээр түр хугацаанд шилжүүлээд өгөөч, барьцаанд тавиад чөлөөлөнгүүт буцаан өгье" гэж гуйсны дагуу манай "*******" ХХК нь зөвшөөрч, өөрсдийн оффислож суудаг байсан Дархан-Уул аймаг, *******,*******,*******,, тоот, 70.53 м.кв талбайтай 3 өрөө байраа014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот "Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ээр *******ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Бид *******той бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж, зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр *******ын нэр дээр нь түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан. Зээлээ төлсний дараа байрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон байсан тул "Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-ээр шилжүүлэн өгөхдөө *******аас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар *******д хүлээлгэж өгөөгүй.

Манай зүгээс байрны өмчлөх эрхийг буцааж өгнө гэдэгт итгэлтэй байсан учир014 оны 06 дугаар сарын0-ны өдрийн гэрээний дагуу д 3 өрөө байрыг ажлын хөлсөнд бартераар тохиролцон, хүлээлгэж өгсөн.

...Гэтэл022 оны 04 дүгээр сарын1-ний өдрийн 322 тоот гүйцэтгэх хуудасны дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх байрыг ******* нь022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь барьцаанаас чөлөөлөөд022 оны 03 дугаар сарын5-ны өдөр гэх хүнд худалдсан, улмаар байрыг *******аас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг нь шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудас д ирснээр бид мэдсэн.

*******тай хийсэн014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Учир нь тухайн байрыг уг гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн банкны барьцаанд тавихын тулд уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Талуудын хооронд байгуулсан Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзэх ба уг гэрээний үндсэн дээр хийгдсэн бусад гэрээ буюу *******, нарын хооронд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ ч хүчин төгөлдөр бус болно.

Иймд талуудын хооронд байгуулагдсан014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу арилгуулж, Дархан-Уул аймаг, *******,*******,*******,, тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэжээ. /1-р хх-3-р тал/,

Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг анх гэх хүнд худалдан борлуулж, нь мөн цааш бусдад худалдан борлуулах байдлаар дээрх орон сууц 3-4 удаа бусдад худалдагдсан бөгөөд одоо ч өөр хүний өмчлөлд байгаа тул биет байдлаар нь буцаан авах боломжгүй байгаа юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан014 оны 04 сарын 14-ний өдрийн №09/14 тоот хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “ Энэ хуулийн 56.5-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу, Дархан Уул аймаг, *******,*******,*******,, тоот 70,53мкв 3-н өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэ болох 170,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /1-р хх14-р тал/

2.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дурдсан 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоо бүхий орон сууцны байрыг иргэн ******* нь014 онд “Дархан шар бүрд” ХХК-тай гэрээ байгуулан худалдан авч, эзэмшигч болжээ. Тэдгээр талуудын хоорондын харилцаанд миний зүгээс оролцох ямар ч боломжгүй бөгөөд би “Дархан шар бүрд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар огт ажиллаж байгаагүй болно.

Мөн “Дархан шар бүрд” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэдэг хүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэн *******тай гэрээ, хэлцэл байгуулан орон сууцны байраа худалдах, худалдан авах нь надад огт хамааралгүй тул би энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. /1-р хх29-р тал/

3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжилсэн 170,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцны байрыг иргэн ******* миний бие014 оны 04 сарын 14-ний өдөр №09/14 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авч, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газраас олгосон Ү- тоот дугаарт бүртгэсэн гэрчилгээтэй, Дархан-Уул аймаг, *******,*******,*******,ны тоот хаягтай, 70,53 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эзэмшигч болсон.

Иймээс би өөрийн эзэмшлийн байраа захиран зарцуулах бүрэн эрхтэй бөгөөд хаана, хэнд худалдах, бэлэглэх, барьцаанд тавих зэрэг эрх надад байгаа.

Мөн би уг орон сууцны байрыг “Дархан шар бүрд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар гэдэг хүн ажиллаж байх үед худалдан авч эзэмшсэн бөгөөд “Дархан шар бүрд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Мандах гэдэг хүн огт ажиллаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Иймд би энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. /1-р хх25-р тал/

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч "*******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1,078,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх ...баримтуудыг буруу ташаа үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн үнэлсэн “” ХХК-ийн албан тоот гэх баримт нь “*******” ХХК-нд санал хүргүүлсэн албан тоот бөгөөд хоорондын тооцоо нь хариуцагч ******* “” ХХК гэх хэрэгт ямар ч хамааралгүй компанитай өглөг авлагын тооцоо бөгөөд тус тооцоог “” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-нд нийлүүлсэн гэх хэдэн төгрөг нь тодорхойгүй тооцоонд бартер буюу харилцан тохиролцох байдлаар *******д орон сууц шийдэж өгнө үү гэсэн утга агуулга бүхий албан бичиг байдаг. Тус албан бичиг нь хууль зүйн утгаараа Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах санал гэж ойлгогдох учиртай. Гэтэл анхан шатны шүүх тус албан бичгийг бусад байгууллагаас ирсэн нотлох баримтуудтай хамтатган үнэлээд нэхэмжлэгч байгууллага нь “” ХХК-ийн хоорондын тооцооны тухай албан бичгээр ирүүлсэн саналыг хүлээн авч тэдний хооронд тооцоо нийлэх хэлцэл байгуулагдсан мэт хийсвэр дүгнэлтийг хийсэн нь хэргийг үндэслэлгүй шийдвэрлэх гол нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ийнхүү алдаатай дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох заалтууд болох 40, 196 дугаар зүйлүүдийг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /2-р хх6-27-р тал/

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй,  талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3.Нэхэмжлэгч "*******" ХХК нь *******, ******* нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, *******,*******, 13 дугаар хороолол,, тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас гаргуулж, өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус орон сууцны үнэ болох 170,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /хх-ийн-3,14/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...*******ын хүсэлтээр зээлийн барьцаанд тавих зорилгоор ******* ХХК-ийн ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан Дархан-Уул аймаг, *******,*******,*******,, тоот, 70.53 м.кв талбайтай 3 өрөө байрыг014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр *******ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Зээлийн барьцаанаас чөлөөлөгдмөгц буцаан шилжүүлэхээр тохирсон байсан. *******аас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар шилжүүлэн өгөөгүй. Иймд дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул түүний үр дагаврыг шаардах эрхтэй. Тус байр 4-5 хүнд дамжуулан худалдагдсан тул үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй” гэж,

4. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ “...******* ХХК-ийн гүйцэтгэх захирал тэй орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авч ******* миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдож байгаа, би өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь миний эрх учраас022 оны 3 дугаар сарын5-ны өдөр гэх хүнд худалдсан, тул 170,000,000 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж,

5.Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ “...би014 онд "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, иргэн *******тай 09/14 тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд миний хүсэлтээр байрыг барьцаалж зээл авсан гэж үндэслэлгүй ярьж байгааг зөвшөөрөхгүй, тухайн үед гүйцэтгэх захирлаар гэдэг хүн ажиллаж байсан, би энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш болно” гэж тус тус тайлбарлан, маргажээ.

6.Хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09/14 дугаартай гэрээгээр "*******" ХХК, ******* нарын хооронд Дархан-Уул аймаг, *******, Дархан зочид буудлын зүүн талд хаягт орших орон сууцны******* хотхоны0 айлын орон сууцны В блок 70.53 м.кв 3 өрөө /1 давхарт/ орон сууцыг барих ажлыг гүйцэтгэн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохирсон бөгөөд гэрээг "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал баталж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 5-8/

Мөн хэрэгт014 оны 06 сарын0-ны өдрийн 01-01-02 дугаартай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барих, нь 88,162,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байгаа бөгөөд ******* ХХК-ийн захирал Б.Мандах гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 10-11/

7."*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ийн Дархан-Уул аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасагт гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай 50/14 дугаартай албан бичигт “...Банзрагч овогтой Жаргал /РД: / нь Дархан-Уул аймгийн *******ын*******ийн 13-р хорооллынны 02 тоот 70.53 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр олгож өгнө үү” гэсний дагуу тус орон сууц014 оны 04 сарын 18-ны өдөр хариуцагч *******ын өмчлөлд бүртгэгдсэн байна.  /хх-ийн 198-204/

8.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч "*******" ХХК болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1-т заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

8.1 Нэхэмжлэгч тал дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж мэтгэлцсэн бөгөөд энэ нь дараах байдлаар  тогтоогдож байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэн аль нь худалдах, худалдан авах хүсэл зориггүй, *******ын хүсэлтээр зөвхөн зээлийн барьцаанд тавьж зээл авах боломж олгох, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөр бусдад худалдах зорилготой байсан нь 2014 оны 06 сарын0-ны өдрийн 01-01-02 дугаартай "*******" ХХК, нарын хооронд байгуулагдсан Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, "*******" ХХК-д ээс “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн хүсэлт, ******* ХХК-иас “д хүргүүлсэн албан бичиг”, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /Үндэсний хөрөнгө оруулалтын банканд барьцаалбартай гэх/022 оны 03 сарын2-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ******* нь д орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдсан тухай гэрээ,022 оны 12 сарын 01-ний өдөр ээс т тус орон сууцыг 155,000,000 төгрөгөөр худалдсан гэрээ зэргээр тогтоогдож байна.  /хх-ийн10-11, 14-15, 44,05-211/ 

Өөрөөр хэлбэл, талууд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, банкны зээлийн барьцаанд тавих зорилгоор зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж үзэхээр байна.

8.2 "*******" ХХК-ийг *******тай “захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-г  байгуулахад хариуцагч *******ын “... байрыг барьцаанд тавьж зээл авах” хүсэл зориг нь нөлөөлсөн тул дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүргээс  ******* нь  чөлөөлөгдөхгүй юм.

9.Иймд "*******" ХХК, ******* нарын хооронд014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 09/14 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

10.Уг гэрээнд Дархан-Уул аймаг, *******, Дархан зочид буудлын зүүн талд хаягт орших орон сууцны******* хотхоны0 айлын орон сууцны В блок 70.53 м.кв 3 өрөө /1 давхарт/ орон сууцыг 84,636,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх тул  тухайн үед байгуулсан гэрээний үнийн дүнгээр үр дагаврыг тооцож, уг үр дагаврыг арилгах үүргийг хариуцагч *******, ******* нарт тэнцүү хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

   1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн024 оны  05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШШ2024/00617 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5,42 дугаар зүйлийн42.11-д заасныг баримтлан "*******" ХХК, ******* нарын хооронд  2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 09/14 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч *******, ******* нараас 84,636,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,364,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч "*******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,078,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 581,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан шар бүрд ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,009,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ                                                      

                                                 ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                                                                                                                                               Г.МЯГМАРСҮРЭН