Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 387

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би иргэн Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн 6 дугаар багийн иргэн Ц.Ц би Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийн хүрээнд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ц нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа “...Ц.Ц нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бие хүнээр надад хүргүүлснийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн туслах С.Я-д хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Ц.Ц-д нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд үүсэх үр дагаврыг буюу шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан болно” гэжээ. 

Мөн Ц.Ц нь Улаанбаатар хотод ирэх боломжгүй гэсэн тайлбарыг түүний өмгөөлөгчөөс өгсөн тул түүнтэй 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр утсаар холбогдох шүүгчийн захирамжийг үр дагаврын талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 334 дүгээр шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ц.Ц татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ