Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 0755

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: И.Ариунсанаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ю.Батболд, Б.Минжүүрдорж

гэрч: А.Г

шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Г Б  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806094460395 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Б, 19 оны 2 дугаар  сарын 22-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр  хороо  тоотод оршин суудаг, улсаас авсан гаьяа шагналгүй,

1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Октябрийн районы  шүүхийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109а дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ял биелүүлэхийг хойшлуулж байсан,

1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Найрамдалын районы  шүүхийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг Зүүнхараа дах хорих ангид эдлэж байгаад 1989 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн шүүхийн  258 дугаартай магадлалаар 01 сар 08 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх  дүүргийн шүүхийн 37 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн   3 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 2002 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3,123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялуудыг хөнгөнийг нь хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сарын хугацаагаар тогтоосон,

          2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дэр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох2 жил 5сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх 14 жил 5 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосон,

2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 169 дүгээр захирамжаар  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 сар 06 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж үлдэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар Г.Баасандоржийн эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

Г.Б нь Ч.Б бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм таур хотхоны 217 дугаар байрны 58 тоотод оршин суух З.М гэрт нэвтрэн орж 24 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч бусдад 776.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б гэдэг залуу найзындаа очиж хувцас авна гэж хэлээд хамт явъя гэж хэлсэн. Тэгээд “Тайм Таур” хотхон руу ороход нь би гадаа хүлээж байсан. Б дотогшоо ороод хэсэг хугацааны дараа намайг орж ирээд юм зөөлцөөд өг гэхээр нь араас нь ороход нэг тортой юм, урт нарийнхан юм надад өгөөд аваад гарч бай гэж хэлээд, өөрөө чемодантай зүйлээ аваад гарсан. Харих замдаа Б хулгай хийсэн гэдгийг ойлгосон. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Би анх айл руу орох гэхэд  нь би орохгүй гэж хэлсэн. Гэтэл намайг 13 давхарт ороод ир гэж дуудаад байсан. Би тухайн айлын талаар огт мэдэхгүй. Ийм зүйлд холбогдсондоо үнэхээр харамсаж байна гэв.

         Шүүгдэгч  Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12-13 цагийн үед найз Б манай гэрт ирж Сэлэнгэ аймаг руу ээжрүүгээ явах гэтэл зардлын мөнгө байдаггүй Баянмонгол хорооллын орчим оршин суудаг хүнээс мөнгө авах гэсэн юм найзых нь хөл өвдөөд явахад хэцүү байна чи эхнэрийнхээ машиныг авчих, хоёулаа хамт яваад ирий гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Ингээд бид хоёр манай эхнэр Ц.Д эзэмшлийн  УНЗ улсын дугаартай Ниссан блюберд маркийн машиныг авч би жолооны үнэмлэхгүй тул Б машиныг бариулаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын байрны дунд машинаа байрлуулчихаад Бат-Эрдэнэ найзынхаа гэр лүү орчихоод ирий гэж хэлээд буугаад явсан. Би машин дотроо сууж байсан. 40-50 минутын дараа Б над руу залгаад чи Баянмонгол хорооллын урд талд байрлах Тайм Товер хотхоны үүдэнд хүрээд ир, би найзыхаасаа хувцас, эд зүйлээ аваад гарч байна чи хүрээд ир хамт өргөлцөөд өг гэсэн. Тэгээд би Тайм товер хотхоны 216 дугаар байрны гадаа очиход Б саарал чемодан болон ууттай эд зүйл барьчихсан байж байсан.  Бид хоёр эд зүйлээ ачаад манай гэрт ирсэн. Орой гэртээ унтаж байтал цагдаа ирсэн. Б авсан зүйлүүд нь хулгайн эд зүйл байсан юм байна лээ гэжээ.  /24-р хх-н 16-17/

          Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-18/,

          Хохирогч З.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр өдрийн 11.00 цаг өнгөрч байх үед намайг гэртээ байхад хаалга нүдсэн ба хэн бэ гээд хаалгаа онгойлгож өгөхөд өндөр нь 158 см  орчим өндөртэй товгордуу шар царайтай, саравчтай хар малгайтай, хар ногоон дуу өнгийн ажлын гэмээр хувцастай, гартаа цагаан өнгийн дриль барьсан эрэгтэй хүн байсан бөгөөд танайх хөшиг тогтоолгохоор дуудлага өгсөн айл мөн үү гэж асуусан. Би ямар нэгэн дуудлага өгөөгүй гэж хэлсэн чинь яваад өгсөн. Тэгээд 12.05 цагийн орчимд гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа гэрийн хаалгаа түгжээгүй хаагаад орхисон. Учир нь манай хаалга гадна талаасаа заавал түлхүүрээр онгойдог юм. 17.00 цаг өнгөрч байхад манай хүү Ч хичээлээ тараад ирсэн гэсэн. Ирэхэд нь хаалга хагас онгорхой байсан гэсэн. Хүү маань тухайн үед юм бодоогүй гэртээ ороход гэрийн эд зүйлийг онгичиж ухсан байсан боловч хүү маань утасгүй учир надтай ярьж чадаагүй байсан юм байлаа. Би гэртээ орж ирээд 102-т дуудлага өгч орцны камерыг шүүлгэсэн. Гэтэл нөгөө өдрийн хөшиг тогтоолгох уу гэж асуусан хүн манай үүдийг онгойлгож байсан. Уг 2 хүн манай гэрт ороод 5-6 минут болоод гарч байсан. Манай гэрээс үхрийн ширэн хуйтай ажлын хэсэг дээрээ хятад ханзтай дээр үеийн сэлэм, эрэгтэй хүний 41 размерийн гутал, хүзүүний хаш зүүлт, брэндийн цүнх, мөн оффис цүнх, жижиг хутга, үхрийн эврэн хундага, гаанс, мөнгөн бугуйвч, 2 шил хятад архи, виски, дарс, вино нүүр цэвэрлэгч, сүүн шингэн зэрэг зүйлс алдагдсан байсан гэжээ. /хх-н 19-22

          Гэрч Ю.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12.00 цагийн орчимд найз Б эрт очсон. Би хүнээс мөнгө авах ёстой юм танай эхнэрийн машинтай яваад ирий гэж хэлсэн. Тэгээд Б эхнэрийн УНЗ улсын дугаартай Ниссан Блюберд маркийн машиныг аваад бид хоёр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Тайм товер хотхонд ирсэн. Тэнд манай найз Т байдаг юм түүнтэй уулзахаар ирсэн.  надад хаягаа цаасан дээр бичиж өгсөн тул уг хаягаар 1 дүгээр орц руу орж 13 давхарт гарсан. Би Б 1 давхарт үлдээгээд өөрөө дээшээ нь явсан. Тэгээд шатны өөдөөс харсан хаалгыг тогшиход нэг эмэгтэй хувцасаа өмсөөд гарах гэж байхаар нь Тулгын гэр биш байна гэдгийг мэдээд сандарсандаа хөшиг тогтооно гэж дуудлага өгсөн айл мөн үү гэж асуусан. Тэгээд би 13 давхарт шатны хажууд тамхи татаад байж байтал нөгөө эмэгтэй хүүхдээ дагуулаад гараад явсан.  /хх-н 23-26/

          Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Их Уул залаат харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг бөгөөд миний хувьд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм товер хотхонд харуулын ахлагчаар ажиллаж байна. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлын байран дээрээ байхад 18.00 цагийн орчимд 217 дугаар байрны 58 тоотын оршин суугч М гэх эмэгтэй харуулын байранд орж ирээд манай гэрт хулгай орсон байна би цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Би М гэрээсээ хэдэн цагт гарсаныг нь асуухад 15.00 цаг өнгөрч байхад гарсан, намайг гарахаас өмнө хаалга тогшихоор нь онгойлгоход хар өнгийн куртик, саравчтай малгайтай үл таних хүн танайх хөшиг тогтоолгоно гэж дуудлага өгсөн үү гэж асуусан. Тэр хүн манай гэрт орсон байж магадгүй тул камер шүүе гэсэн. Ингээд би М хамт орцны камерын бичлэг шүүхэд М гэрээсээ гарангуут нэг хар өнгийн куртик, саравчтай малгайтай, нөгөөдөх нь улаан өнгийн куртиктэй хоёр хүн гэр рүү нь зөрөөд орж байгаа харагдсан. Тэдгээр хүмүүс 30 орчим минут болоод уг айлаас гарсан. Тэр хоёр гэрээс гарахдаа саарал өнгийн чемодан, цагаан өнгийн ууттай зүйл болон нарийхан урт зүйлийг цагаан өнгийн даавуу мэт зүйлд ороогоод авч гарч байсан. Тэгээд цааш нь үзэхэд байрнаас гараад автобусны буудал дээр очсон. Тэндээсээ яваад  УНЗ дугаартай цагаан машинд нөгөө зүйлүүдээ хийгээд явж байгаа бичлэг байсан гэжээ. /хх-н 30-33/

          Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүргэн ах болох Ч.Б нь  УНЗ улсын дугаартай Ниссан блюберд загварын автомашиныг 2010 онд надад өгч байсан ба манай ах Ч.Б нь 2011 онд нас барсан тул би тээврийн хэрэгсэлийн нэрийг шилжүүлж чадаагүй юм. Уг машиныг би өөрөө ашиглаж байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би ажилдаа явахдаа өөрийн эзэмшлийн УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг гэрийнхээ хашаанд орхиод явсан. Тэгтэл тухайн өдөр Г.Б нь найз Ч.Б миний машиныг авч гадуур явсан байсан. ҮҮнийг би тухайн өдрийн шөнө манайд цагдаа нар ирэхэд мэдсэн. Г.Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байгаа. Миний нөхөр Г.Б 19 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Г.Б бид хоёр хамт амьдраад 2 жил болж байна. Бусад мэдээллийг нь би сайн мэдэхгүй. Г.Б дөлгөөхөн, бусадтай нийтэч, шударга зантай. Надад хэргийн талаараа ярьдаггүй гэжээ.  /хх-н 34-36/

          Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38

         Дамно ХХК-ны хөрөнгийн үнлгээний тайлан /хх-н 39-40/ нийт 24 нэр төрлийн эд зүйлсийг 776.800 төгрөгөөр  үнэлсэн байна.

          Г.Б цагдан хорих тухай прокурорын санал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авасан шүүгчийн захирамжууд /хх-н 55-63/

          Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 82-98/

          Г.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 42/, прокурорын тогтоол /хх-н 43-44/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-н 49-54/  зэрэг болно.

           Г.Б нь Ч.Б бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм таур хотхоны 217 дугаар байрны 58 тоотод оршин суух З.М гэрт нэвтрэн орж 24 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч бусдад 776.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч З.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Ирэхэд нь хаалга хагас онгорхой байсан гэсэн. Хүү маань тухайн үед юм бодоогүй гэртээ ороход гэрийн эд зүйлийг онгичиж ухсан байсан боловч хүү маань утасгүй учир надтай ярьж чадаагүй байсан юм байлаа. Би гэртээ орж ирээд 102-т дуудлага өгч орцны камерыг шүүлгэсэн. Гэтэл нөгөө өдрийн хөшиг тогтоолгох уу гэж асуусан хүн манай үүдийг онгойлгож байсан. Уг 2 хүн манай гэрт ороод 5-6 минут болоод гарч байсан. Манай гэрээс үхрийн ширэн хуйтай ажлын хэсэг дээрээ хятад ханзтай дээр үеийн сэлэм, эрэгтэй хүний 41 размерийн гутал, хүзүүний хаш зүүлт, брэндийн цүнх, мөн оффис цүнх, жижиг хутга, үхрийн эврэн хундага, гаанс, мөнгөн бугуйвч, 2 шил хятад архи, виски, дарс, вино нүүр цэвэрлэгч, сүүн шингэн зэрэг зүйлс алдагдсан байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 19-22/,  Гэрч А.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  гэх эмэгтэй харуулын байранд орж ирээд манай гэрт хулгай орсон байна би цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Би М гэрээсээ хэдэн цагт гарсаныг нь асуухад 15.00 цаг өнгөрч байхад гарсан, намайг гарахаас өмнө хаалга тогшихоор нь онгойлгоход хар өнгийн куртик, саравчтай малгайтай үл таних хүн танайх хөшиг тогтоолгоно гэж дуудлага өгсөн үү гэж асуусан. Тэр хүн манай гэрт орсон байж магадгүй тул камер шүүе гэсэн. Ингээд би М хамт орцны камерын бичлэг шүүхэд  гэрээсээ гарангуут нэг хар өнгийн куртик, саравчтай малгайтай, нөгөөдөх нь улаан өнгийн куртиктэй хоёр хүн гэр рүү нь зөрөөд орж байгаа харагдсан. Тэдгээр хүмүүс 30 орчим минут болоод уг айлаас гарсан. Тэр хоёр гэрээс гарахдаа саарал өнгийн чемодан, цагаан өнгийн ууттай зүйл болон нарийхан урт зүйлийг цагаан өнгийн даавуу мэт зүйлд ороогоод авч гарч байсан. Тэгээд цааш нь үзэхэд байрнаас гараад автобусны буудал дээр очсон. Тэндээсээ яваад  УНЗ дугаартай цагаан машинд нөгөө зүйлүүдээ хийгээд явж байгаа бичлэг байсан гэсэн мэдүүлэг, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанаар СД-г хэргийн оролцогч нарт үзүүлсэн зэрэг   бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Г.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Г.Б нь би Ю.Б хамт тэр айл руу ороогүй нэг давхарт байсан, намайг дуудаад юм зөөлцөөд өг гэхээр нь би очиж юмыг зөөлцсөн, Ю.Б надад найзынхаасаа хувцас хунараа авна гэсэн болохоор би хулгай хийж байгааг мэдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Г мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Г.Б мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Г.Б нь тэр айл руу ороод гарахдаа Ю.Б нэг саарал чемодан, тортой зүйлс зэргийг барилцаад гараад машиндаа суусан бичлэг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-д авагдсан байна.

         Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан эд зүйлсийг буцаан өгсөн, буцааж өгөгдөөгүй 3 ширхэг дарсны үнэнд 100.000 төгрөг шүүхийн дансанд тушааж хохирлыг брагдуулсан байх тул Г.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.              

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Г.Б нь  2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар Г.Б эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан хугацаанд буюу  2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно гэсэн заалтыг үндэслэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт Г Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Б 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн  1,3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Г.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс энэ өдөр хүртэл  цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг   тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Д  төрийн сангийн 10090006 дансанд тушаасан 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.М олгосугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН