Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00102

 

Д.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлтэй Баян-Өндөр

сумын 17 дугаар дунд сургуульд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч :Д.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-өндөр сумын 17 дугаар дунд сургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 14 минутанд хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн 08 цаг 00 минутанд Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдулам, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Миний бие Д.Жаргалсүрэн нь 2014 оны 10 сарын 17 нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар сургуулийн нягтлан бодогчоор ажилд орсон. 2015.11.09-нд намайг сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халсан байсан. Энэ талаар 2015.11.10-нд утсаар мэдэгдсэн бөгөөд тантай холбоотой тушаал гарсан, ирж авна уу гэсэн. Энэ үед би өвчтэй эмнэлэгт байсан бөгөөд ямар тушаал болохыг нь ойлгоогүй. Учир нь захирлын ажил үүрэг болгосон олон тушаал гардаг учраас ажлаас халсан тушаал гэж ойлгоогүй. Гэтэл 2015.10.13-нд ажлаа хүлээлгэж өг гэсэн мессеж нарийн бичиг Наранжаргал ирүүлсний дагуу холбогдож асуухад намайг ажлаас халж байна гэсэн. Ингээд ажилдаа ороод уг тушаалыг авч үзэхэд намайг сахилгын зөрчил давтан гаргасан нь ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар нотлогдсон гэж халсан байсан. Үүнд би маш гомдолтой байна. Би ёс зүйн зөрчил гаргаагүй бөгөөд ямар ёс зүйн зөрчил гаргасан талаар уг хурлын явц, шийдлийг бидэнд өнөөдрийг хүртэл танилцуулаагүй бөгөөд уг хурал миний оролцоогүй хийсэн бөгөөд ямар ч тайлбар хийх боломж олгоогүй хурал болж тушаал гарсан. Тушаалыг унштал сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд байдаггүй шинэ шинэ заалтууд шинээр зохиогоод гаргаж ирж халсан байсан. Ийм бусармаг үйлдэл хийж ажлаас халсан. Ялангуяа дотоод журмын 10.4 заалт, 12.1.3 гэх заалтууд шинээр нэмэгдсэн байсан. Ингээд дотоод журмыг харах гэтэл манайд эх хувь байхгүй одоохондоо файлаар байна, файлаар авч үзэж болно гэж Наранжаргал хариу өгсөн. Ингээд хөдөлмөрийн дотоод журмыг олох боломжгүй болсон Одоо хүртэл зөвхөн файлаар байгаа гэх ямар ч тамга тэмдэггүй хэзээ нэмэлт өөрчлөлт орсон нь тодорхойгүй дотоод журмаар намайг ажлаас халсанд гомдолтой байна. Намайг үндэслэлгүйгээр хедөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан гэж үзэж байх тул урьд ажиллаж байсан ажилд буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд маань эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 700.018 төгрөг, үр дүнгийн урамшуулал 270.476 төгрөг, нийт 970.493 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Анх ажлаас халагдсан үе буюу 2015.11.09-нөөс шүүх хурал болтлох өдөр хүртэл сарын цалинг 700.018 тегрөгөөр тооцон нийт 4.041.032 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдулам шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Жаргалсүрэн нь урьд сахилгын шийтгэл авч сануулах арга хэмжээ авч байсан. Д.Жаргалсүрэн нь ажилтны ёс суртахууныг зөрчиж бусдын нэр хүндийг гутаан доромжлох, хамт олныг хагалан бутаргах, худал мэдээлэл цацах, бусдыг буруу зүйлд уриалан дуудах, турхиран зохион байгуулж ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж байсан. Энэ асуудлаар сануулах арга хэмжээ авсан атал энэ байдалдаа дүгнэлт хийгээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 Хөдөлмөрийн дотоод журмын 10.4, 12.1.3 дахь заалтууд, хөдөлмөрийн гэрээний 11.2.5 заалтуудыг эөрчсөн. Д.Жаргалсүрэн төрийн албан хаагчийн болон удирдах удирдуулах ёс зүйгүй, харьцаа муутай, ажлын байрандаа байдаггүйгээс багш ажилчдад чирэгдэл их учруулдаг, албан тушаалаараа дарамталдаг, багш ажилчдын дунд ёс бус яриа, харьцаа үүсгэсэн нь бичлэгээр болон багш ажилчдаас ирсэн өргедөл гомдлоор нотлогдоно. Дотоод журмыг 2015 оны 09 сарын 30-ны өдрийн багш нарын зөвлөгөөний хурлаар баталсан хувь тэр чигээрээ ямар ч өөрчлөлтгүй байгаа ба тухайн үед дотоод журмын эх хувь нь аймгийн захиргаанаас БСГ-т хүргэгдсэн байсныг сүүлд хүлээн авсан болно. Д.Жаргалсүрэнгийн нэхэмжлэл дээрх 10.4, 12.1.3 гэх заалтууд хуучин байсан ба ямар нэг заалт нэмж оруулсан гэдэг ор үндэсгүй худал мэдүүлэг байна. Д.Жаргалсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захирлын шууд удирдлаган дор ажилладаг хүний хувьд сургуулийн захиргаанд эмнэлгээр явах тухайгаа апбан ёсоор огт мэдэгдээгүй ба эмнэлгийн магадлагаа холбогдох бичиг баримтыг тухайн үед өгөөгүй.

1.Д.Жаргалсүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын сануулах шийтгэл хүлээсэн бөгөөд үүнийг нь ажилтнуудын хурал дээр танилцуулсан тухайн үеийн захирал Ж. Бат-Амгалан танилцуулсан ба үүнийг Д.Жаргалсүрэн өөрөө мэдэж байсан болно. Үүнийг нотлох хурлын тэмдэглэл бий. Харин нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурьдсан Д.Жаргалсүрэн мэдэхгүй гэдэг нь огт үндэслэлгүй худал тайлбар болно. 2014.11.26-ны өдөр шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөөөгүй байхад дахин 2015.11-р сард хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг үндэслэлээр халсан.

2. Д.Жаргалсүрэнгийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтойд тооцогдох зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах бас нэг үндэслэл болсон болно.

3. Д.Жаргалсүрэнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан бас нэг үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон/-д заасан үндэслэл бөгөөд өөрөө харилцагч иргэний өмнөөс нэхэмжлэх бичиж 100.000 төгрөг байгууллагаас гаргуулсан, мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан зэрэг ажил олгогчийн итгэл эвдсэн үйлдэл гаргасан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ урвуулан ашиглаж байсан нь тогтоогдсон тул халсан болно.

4. Д.Жаргалсүрэн нь ажиллах хугацаандаа тус сургуульд галч ажилтай Р.Эрдэнэцогоогийн 1 сарын үндсэн цалинг 415 496 төгрөгөөр бодож олгох байтал 9, 10 сард 380 041 төгрөгөөр бодож олгосон нь уг хүн хариуцлагагүй ажлын алдаа гаргасан байна.

5. Д.Жаргалсүрэнгийн талаар ажилтнуудаас ажлаа хийдэггүй, ажлын байрандаа байдаггүй, ажилдаа байнга хоцорч ирээд эрт ажлаа тасалж явдаг, хүнд суртал гаргадаг, ажлаа хийснийхээ төлөө шан харамж, хоол унд нэхдэг, ажилтнуудтай зүй бусаар харьцдаг. өөрийн удирдлагандаа ажилладаг ажилтныг зүй бусаар дарамталж эрхшээлдээ эрхлшээлдээ оруулах гэжоролддог, өөртөө байхгүй эрх хэмжээг /Мягмарсүрэн багшид сургалтын менежер болоон гэх мэтээр/ байгаа гэж үзэж бусдыг хууль бусаар уриалдаг зэрэг хамт олны дунд хөдөлмөрийн сахилга батыг уландаа гишгиж, хамт олны дунд муу зүйлийн үлгэр дууриал болдог. Д.Жаргалсүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын сануулах шийтгэл хүлээсэн бөгөөд үүнийг нь Багш ажилчдын хурал цуглааны тэмдэглэл дэвтрийн 8 дугаар хуудасд 2014.11.26-ны Захиргаа ажилчдын хурлын тэмдэглэл-д Нягтлангийн ажлын хувьд гэж бичээд энэ өдөр сахилгын арга хэмжээ авах тухай тушаал гаргасанг танилцуулж тэмдэглэсэн байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр:

Хедөлмерийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнг Орхон аймгийн 17 дугаар дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Орхон аймгийн 17 дугаар дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3.955.916 төгрөгийг гаргуулан Д.Жаргалсүрэнд олгож, нэхэмжлэлээс 85.116 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнгийн цалинтай тэнцэх нөхөх олговор 3.955.916 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн 17 дугаар дунд сургуульд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагч Орхон аймгийн 17 дугаар дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжаар 78.245 төгрөг гаргуулан Орхон аймгийн төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Д.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн 17 дугаар сургуульд холбогдох иргэний миний бие хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд тус хэргийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016-03-22-ны өдөр хянан хэлэлцээд 142/ШШ2016/00393 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаад, нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй асуудлыг хүртэл хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журам болон түүнд хамаарах журмын хүрээнд тодорхойлж, сахилгын ноцтой-д тооцогдох зөрчил гарсан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Ингэж үзэх учир нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гарч, тэрхүү зөрчлийг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямаа нь хүлээн зөвшөөрсөөр байтал энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр орхисон нь хачирхалтай. Ажил олгогчийн зүгээс нягтлан бодогч ажилтай Д.Жаргалсүрэн нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн сахилгын ноцтой-д тооцогдох зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг тушаалын үндэслэл болгосон, мөн эд хөрөнгө хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл эвдсэн үйлдэл гаргасан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан заалтыг тушаалын үндэслэл болгосон байтал зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой-д тооцогдох зөрчил гаргасан нь тогтоогдохгүй гэсэн дүгнэлтийг хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр.... гэдэгт гол анхаарлаа хандуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан давтан зөрчил гаргасан гэдэгт дүгнэлт хийлгүй хуулийн заалтыг буруу тайлбарлан явцуу байдлаар хэрэглэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан /...Д.Жаргалсүрэн нь сахилгын зөрчил гаргасан нь үнэн. Гэхдээ халагдах зөрчил биш...гэх/ тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бус, харин нэхэмжлэгчид ашигтайгаар үнэлж тайлбарлаж байгаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

2. Орхон аймгийн 17 дугаар сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.4 хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө ажилтнуудаас шан харамж авах зорилгоор санаатайгаар чирэгдүүлсэн зэрэг гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсоор байхад шүүх гэрчийн мэдүүлгийг яаж үнэлсэн, хөдөлмөрийн дотоод журамд заасан эдгээр зөрчил гарсан гэж маргаж байгаа байдалд огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3. Орхон аймгийн 17 дугаар сургуулийн захиргаа Д.Жаргалсүрэнг ажлаас халахдаа Хөдөлмөрийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн сахилгын ноцтойд тооцогдох зөрчил гаргасан гэж үзэж дээрх хуулийн заалтыг баримтлан тушаалаа гаргасан байдаг. Энэхүү зөрчил нь ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн болон захирлын зөвлөлийн хурлаар тогтоогдсон байдаг ба энэ үед өвчтэй байсан гэх хуурамч эмнэлгийн хуудсыг бүрдүүлж, харин дараа нь эмнэлгийн магадлагаа гэх хуурамч баримтыг нөхөн бүрдүүлсэн нь шүүх хуралдааны явцад тоггоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй тайлбар болох нь тогтоогдсон байтал шүүх үүнийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож иш татсан нь тус шийдвэр үндэслэл муутай болсоныг нотлон харуулж байна.

4. Д.Жаргалсүрэнг ажпаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр гарсан бөгөөд үүнийг ажпаас халах үедээ илрүүлсэн байдаг. Энэ нь нягтлан бодогч Д.Жаргалсүрэн томилолт гэх нэрээр өөрөө өөртөө байгууллагын мөнгөн хөрөнгөөс авсан, мөн Цэндээхүү гэх хүний нэрээр нэхэмжлэх өөрөө бичиж, өөртөө авсан, энэ талаар нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч огт маргаагүй байхад ийнхүү шүүх зөрчил тогтоогдоогүй, өөрөө биёсэн нь нотлогдоогүй гэх үгээр халхалж нэхэмжпэлийн шаардлыг хангаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ИХШХШТХ-ийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсний дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн заалттай юм.

5. Нэхэмжлэгч анх 2015-12-04-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...урьд эрхэлж байсан ажилд буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р сургуулийн нягтлан бодогчийн ажилд маань ажилгүй байсан хугацааны цалин хөлс 700018 төгрөг, үр дүнгийн урамшуулал 270476 төгрөг нийт 970493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэсэн байх ба 2016-01-27-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байх ба яг ямар шаардлага гаргаад байгаа нь тодорхойгүй, ирээдүйд авч гэсэн цалингаа нэхэмжилсэн мэтээр бичсэн байна. Шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа эсэх талаар ямар ажиллагаа хийлгүйгээр шууд хүлээн аваад хариуцагчийн төлөөлөгч Буянтогтох гэгчид гардуулсан байна. Угтаа бол шүүх яг ямар асуудлаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдээд байгааг үзээд хүлээн авах эсэхийг үндсэн нэхэмжлэлд багтсан эсэхийг шалгасны дараа хариуцагчид гардуулах ажиллагааг хийх учиртай. Гэтэл үүнийг хийлгүйгээр үндсэн нэхэмжлэлд багтсан байж болзошгүй шаардлагыг хүлээн аваад гардуулах ажиллагаа хийсэн учир дутагдалтай байна. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлээд 2016-03-22-ны өдрийн 393 дугаартай ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтандаа ...нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн 17 дугаар сургуульд даалгасугай" гэсэн байх бөгөөд энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлагад огт дурьдаагүй, шүүх хуралдааны үед огт яригдаагүй шаардлага байх бөгөөд шүүх өөрийн санаачлагаар нэхэмжпэлийн шаардлагыг нэмсэн мэтээр харагдаж байна. Нөгөө талаас бичилт хийх нь ямар эрх зүйн ач холбогдолтойг анхаарч цалин хөлснөөс суутгахыг угтаа даалгах нь зохистой мэт.

6. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжпэлд хавсаргасан Хөдөлмөрийн гэрээ, ажил томилсон тушаал гэх мэт баримтууд нь маргааны гол зүйл болох хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэх мэт үйл бармтуудад дүгнэлт хийхдээ ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоолд архивын хуулбар үнэн тэмдэгээр батлагаажсэн нотлох баримт нь ИХШХШТХ-ийн 22 дуугаар зүлйлийн 22.1-д заасан хэргийн оролцогчид хамаарахгүй байтал эдгээр нотлох баримтууд нь Орхон аймгийн 17 дугаар сургуулийн архив бичиг хэргийн ажилтан З.Наранжаргалын гарын үсгээр, тус сургуулийн тэмдэгээр тус тус баталгаажсан байгаа тул энэхүү шийдвэр нь хууль ёсны нотлох баримтын үндсэн дээр хэлэлцэгдээгүйн бас нэг нотолгоо болж байгааг анхааран үзнэ үү.

7. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ж.Нямаад итгэмжлэл олгосон гээд өөрөө сонирхогчоор оролцсон боловч шүүх хуралдааны үеэр асуултанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хойноос хэлж өгөх байдлаар хэд хэдэн удаа оролдож шүүхэд хүсэлт гаргаж байж таслан зогсоосон. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэл гараар бичсэн зарим хэсэг нь харагдахаас гадна ямар агуулгатай болох нь огт харагдахгүй итгэмжлэлийн үндсэн дээр оролцож байгаа төлөөлөгчтэй хурал болсон. Өөрөөр хэлбэл энэхүү итгэмжлэл гэгч нь Иргэний хуульд заасан шаардлага хангаагүй, хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэнээс, хэнд ямар агуулгаар шилжүүлсэн нь тодорхойгүй итгэмжлэлийн үндсэн дээр шүүх хуралдаан хийгдсэн болно. Үүнийг шүүх хуралдааны үеэр сануулсан боловч шүүх хүлээн аваагүй хэргийн оролцогчийн эрх, үүргийг хангаагүй, шалгаагүй хууль бус шийдвэр болсоныг нотлон харуулж байна.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-03-22-ны өдрийн 393 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар дунд сургуульдхолбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар дунд сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 62 дугаартай тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд Д.Жаргалсүрэнг 2014 оны 10 дугаар сарын 23 ны өдрөөс эхлэн томилон ажиллуулжээ.

Мөн сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар Д.Жаргалсүрэн нь үүрэгт ажлаасаа халагджээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар дунд сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Б/19 дугаар тушаалд : Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, сургуулийн ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн хурлын шийдвэр дүгнэлт, сургуулийн дотоод журмын 10.3, 10.4, 12.1.2, 12.1.3 дахь заалтууд, хөдөлмөрийн гэрээний 8.2, 11.2.5, заалтууд , захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тус сургуулийн нягтлан бодогч Дагвын Жаргалсүрэн нь сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 09 ний өдрөөс эхлэн цуцалж, үндсэн үүрэгт ажлаас халсугай гэжээ.

Орхон 17 дугаар дунд сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/19 дугаартушаалд дүгнэлт хийхэд :

Орхон аймгийн хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах салбар хорооны 2015 оны 12 дугаар сарын 07 ны өдрийн 03 дугаар зөвлөмжийн :

3 дугаарт: Тус сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01 ний өдрийн А/37 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжийн үндэслэлгүйгээр сургуулийн ёс зүйн зөвлөлийг томилж ажиллуулсан,

4 дугаарт: Хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч тушаалаараа баталж мөрдүүлээгүй ба тус хөдөлмөрийн дотоод журмын 12.1.3 дахь хэсэг нь Эрүүгийн хуулиар зохицуулагддаг харилцааг сургуулийн захиргааны эрхэд хамруулан хэрэглэсэн,

5 дугаарт: Хөдөлмөрийн дотоод журамдаа хөдөлмөрийн харилцааны хууль, тогтоомжийг зөрчсөн, / 10 / хэм хэмжээний зохицуулалтыг тусгасан,

10 дугаарт: ...Ёс зүйн өргөтгөсөн хурал нь хууль тогтоомжоор тогтоосон эрх зүйн орчингүй...,

12 дугаарт: Захирлын дэргэдэх Зөвлөлийн хурал нь дотоод ажлын зохион байгуулалттай хамааралгүй, ажилтнуудын гомдол нь харьяалах газраар шийдвэрлэгдэж гэм буруутай нь тогтоогдоогүй, сургуулийн захирлын эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж үндэслэлгүй шийдвэр гаргасан,

Мөн Зөвлөмж болгох хэсгийн 11 дугаарт: Сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн сахилгын болон ёс зүйн зөрчил гарсан тухай бүрт нотолсон баримтыг бүрдүүлж ажилтанд танилцуулж шийдвэрлэж байхыг заажээ.

Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 15 ны өдрийн 599 дугаар албан бичгийн хавсралтаар :

1 дугаарт: Захирал Ж.Бат-Амгалан нь тус сургууль дээр төлөвлөгөөт аудитын шалгалт ороход сургуулийн хүүхэд хөгжил төлөвшлийн ажилтан Ш.Отгонсүрэн, бага ангийн багш О.Мягмарсүрэн, нягтлан бодогч Д.Жаргалсайхан, үйлчлэгч Л.Оюунтуяа нар мэдээлэл өгч шалгуулсан гэх цуурхал яриа гаргасан нь ямар нэг нотлох баримтгүйгээр гүтгэсэн гэж үзэх үндэслэл болно гэжээ./х/х-ийн 46 дугаар хуудас/,

Орхон аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 02 дугаар сарын 26 ны өдрийн 21 дугаартай албан бичигт:

Д.Жаргалсүрэн нь 2014 оны 10 дугаар сарын 20 ноос эхлэн тус сургуулийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан бөгөөд шалгалтыг хамрах хугацаанд санхүүгийн зөрчил дутагдал гаргаагүй болохыг тодорхойлов гэжээ./х/х-ийн 74 дүгээр хуудас/,

Орхон аймгийн хөдөлмөрийн маргааны шуурхай зохицуулах салбар хорооны 2016 оны 02 дугаар сарын 24 ний өдрийн 01 дугаар зөвлөмжийн :

1 дугаарт: Сахилгын шийтгэл ногдуулахдаа хууль, эрх зүйн, үндэслэлгүй, байгуулагдсан сургуулийн ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар нотлогдсон гэж үзсэн нь зөрчил үүсгэсэн байна.

2 дугаарт :Тус сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01 ний өдрийн А/37 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэлгүйгээр сургуулийн ёс зүйн зөвлөлийг томилж ажиллуулсан,

3 дугаарт: ... Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд хууль эрх зүйн үндэслэл болгосон Хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч тушаалаараа баталж мөрдүүлээгүй хүчин төгөлдөр бус баримт бичиг...,

4 дугаарт: Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12.1.3 дахь хэсэгт багш, ажилтнуудад хариуцлага хүлээлгэх эрхтэй холбоотойгоор Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд байхгүй ажил, үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд оруулах, хамт олныг хагалан бутаргах, худал мэдээлэл цацах, бусдыг буруу зүйлд уриалан дуудах, турхиран зохион байгуулсан зэрэг үг хэрэглэн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан,

9 дугаарт: ...Ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн хурал нь хууль тогтоомжоор тогтоосон эрх зүйн орчингүй...,

10 дугаарт : ...Захирлын дэргэдэх Зөвлөлийн хурал нь дотоод ажлын зохион байгуулалттай хамааралгүй...,

Мөн Зөвлөмж болгох хэсгийн 1 дугаарт :

Хууль эрх зүйн үндэслэлгүй байгуулагдсан сургуулийн Ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн хурлын баталгаажаагүй тэмдэглэл, хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн дотоод журам, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн хүүхэд хөгжил төлөвшлийн ажилтан Ш.Отгонсүрэнд сахилгын шийтгэл ногдуулсан 17 дугаар сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09 ний өдрийн А/46 дугаар тушаалыг хүчингүй болгож хохирлыг барагдуулах,

3 дугаарт: Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг үндэслэн ажилтны төлөөлөгчдийн саналыг тусган ЭМНХ-ын сайдын 2000 оны 213 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах загвар-ын дагуу сургуулийн захирлын тушаалаар баталж мөрдүүлэх гэжээ. /х/х-ийн 75-76 дугаар хуудас/,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар дунд сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 03, 04, 05 дугаартай тушаалаар хүүхэд хөгжил төлөвшлийн ажилтан Ш.Отгонсүрэн, бага ангийн багш О.Мягмарсүрэн , үйлчлэгч Л.Оюунтуяа нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгожээ. /х/х-ийн 78, 79, 80 дугаар хуудас/,

Уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг баримтлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ .

Гэтэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх ойлголт нь 2 ба түүнээс дээш гэж ойлгогддог бөгөөд Д.Жаргалсүрэнд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 70 дугаар тушаалаар мэргэжил ёс зүйналдааг удаа дараа гаргасан тул гэж сахилгын сануулах арга хэмжээ авчээ. /х/х-ийн 111 дүгээр хуудас/,

Хариуцагч байгууллага нь Д.Жаргалсүрэнг 2 ба түүнээс дээш хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тус сургуулийн ёс зүйн зөвлөлийн өргөтгөсөн хурлын шийдвэр дүгнэлт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрүүд нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Д.Жаргалсүрэнгсахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ .

Д.Жаргалсүрэн харилцагч иргэний өмнөөс нэхэмжлэх бичиж 100. 000 төгрөг байгууллагаас гаргуулсан, мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, мөн Р.Эрдэнэцогоогийн 1 сарын үндсэн цалинг 415 496 төгрөгөөр бодож олгох байтал 9, 10 сард 380 041 төгрөгөөр бодож олгосон нь уг хүн хариуцлагагүй ажлын алдаа гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байх ба 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар дунд сургуулийн захирлын тушаалын дагуу тус сургуулиас гавьяаныхаа амралтанд гарч байгаа хавсралтанд заасан нэр бүхий ахмад багш ажилчдад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулахад тэтгэмж урамшууллын зардлаас 100 000 төгрөгийг зарцуулахаар заажээ.

Дээрх тушаалын дагуу хэргийн 136 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэхээр дурсамж гэрчилгээ 4 ширхэгийг нийт 100 000 төгрөгөөр авсан болох нь тогтоогдож байх тул мөнгийг зориулалтын бусаар болон өөртөө авч ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Р.Эрдэнэцогоогийн 1 сарын үндсэн цалинг 415 496 төгрөгөөр бодож олгох байтал 9, 10 сард 380 041 төгрөгөөр бодож олгосон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн Д.Жаргалсүрэнг 2015 оны 03 дугаар сард 2 хоног томилолтоор Улаанбаатар яваад томилолтын зардлын зам хоногийн тооцоог 1000 төгрөгөөр, замын зардлын баримтын бүрдэлгүйгээр 25 000 төгрөгөөр тус тус илүү тооцож нийт 26 000 төгрөг өөртөө гаргаж авсан, боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан Ж.Сүхбаатарын дагалдах мөнгөн шагнал 100 000 төгрөгийг цалингийн бусад нэмэгдэл гэж 117 000 төгрөгөөр бодож олгосон, 2015 оны 1-6 сарын эхний хагас жилийн нүүрсний зарцуулалтын талаарх мэдээлэл зөрүүтэй гэх үйлдэл нь Д.Жаргалсүрэнг ажлаас халсан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/19 дугаартушаалын хууль зүйн үндэслэл болоогүй, тушаал гарснаас хойших хугацаанд хийгдсэн дүгнэлтүүд байх тул дээрх дүгнэлтүүдийг үндэслэн нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнг хууль зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй болно.

17 дугаар дунд сургуулийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09 ний өдрийн Б/19 дугаар тушаал нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн хуулийн шаардлагад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78245 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1., дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиусгай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78245 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.БАТТӨР