Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
Хэргийн индекс | 144/2022/00106/И |
Дугаар | 203/МА2024/00032 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 203/МА2024/00032
Д.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2024/00063 дугаар шийдвэртэй,
Д.*******ын нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох,
Гэм хорын хохирол ******* төгрөг гаргуулах тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.*******гийн Д.*******аас хүүхдийн тэтгэлэг 12559352 төгрөг, алданги 6279676 төгрөг, нийт 18839028 төгрөг гаргуулах, ******* аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д.*******аас охин У.*******д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээд С.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.******* /цахимаар/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Буянтогтох, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийдвэрээр төлөөлүүлэгч Д.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан, дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн.
Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд талууд эвлэрч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан. Гэтэл 2 жилийн дараа төлбөр авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүсэлт гарган өгч улмаар ******* аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.ы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсан.
Тогтоол гарснаар ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч У.Билэгтмаа гүйцэтгэх ажиллагааг явуулж улмаар төлөөлүүлэгч Д.*******ын дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 207400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 573798 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 207400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 396498 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 737291 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 207400 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 600661 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 207 400 төгрөг, нийт ******* төгрөг суутгасан.
******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан тогтоолыг эс зөвшөөрч төлөөлүүлэгч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг шүүх 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00045 тоот шийдвэрээр ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4, Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.ы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосон.
Тус шүүхийн шийдвэрийг хариуцагч ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтэс гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. ******* шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Д.*******ын цалингийн данснаас мөнгө суутган авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож дуусгавар болсон.
******* сум дахь Сум дундын шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай "дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосон тул ******* аймгийн ******* сум ******* шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Д.*******ын данснаас суутган авсан ******* төгрөгийг гаргуулан Д.*******т олгуулж хохиролгүй болгож өгнө үү.
Би хүүхдийн тэтгэлгийг хөрөнгөөрөө төлсөн гэж бодож байна. С.*******гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
******* шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед төлбөр авагчийн хүсэл зоригийн хүрээнд хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хоорондоо харилцан тохиролцож, хэн нэгний шахалт дарамтгүйгээр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдоно.
******* шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтсээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тэтгэлэг төлөгч Д.*******ын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн хуримтлагдсан тэтгэлгийг тэтгэлэг авагч С.*******д гаргуулан олгохоор ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна гэж заасны дагуу ажил олгогч байгууллагаас тэтгэлгийн мөнгийг татан төлүүлсэн.
Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийгдэн нийт ******* төгрөгийг тус хэлтсийн Хаан банкны тоот дансанд орж ирснийг хүүхдийн тэтгэлэгт тооцон тэтгэлэг авагч С.*******гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн олгосон санхүүгийн баримтыг баримтаар хүргүүлж байна.
******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.11-т "Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй. гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т "шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцагдах иргэний хэрэгт иргэн С.*******гийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул шүүх хуралд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй байгааг хүлээн авч, мөн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.*******гийн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцалж, Д.*******аас охин У.*******д 18 нас хүртэл сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр, эд хөрөнгийн маргаанаас төгрөгийг С.*******д гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай албадан гүйцэтгүүлэх захирамжийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх тухай 04 дугаартай, төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж олгох тухай 05 дугаартай гүйцэтгэх хуудас бичүүлэн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгснөөр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байдаг.
Энэ шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад миний бие нь Д.*******аас мөнгө авахгүйгээр газар, байшинг авч, дахин 30015561 төгрөгийн асуудлаар хандахгүй гэж хүсэлт гаргасан.
Гэтэл Д.******* шүүхийн шийдвэрт бичиж өгсөн бичигтээ газар, байшингаа хүүхдийн тэтгэлэг, төгрөгт тооцон өгч гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож байна гэж бичсэн байсныг энэ хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас ирсэн нотлох баримтаас мэдсэн.
Миний тухайн үед гаргаж байсан хүсэлт нь 32000000 төгрөгтөө газар, байшингаа өгье гэснийг би зөвшөөрсөн үүнийгээ баталсан бичиг. Би мөнгөн дүнгээ 30015561 төгрөг гэж тухайн үед буруу бичсэн байна лээ.
Харин хүүхдийн тэтгэлгийн талаар Д.*******ыг миний нэр дээрх сум хөгжүүлэх сангаас төслийн зориулалтаар авсан 4000000 төгрөгийн зээлийг төлбөл би хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж амаар тохирсон байсан ч энэ зээлийг бүрэн төлөөгүй байсан тул шийдвэр гүйцэтгэлийн газарт очиж хүүхдийн тэтгэлгээ хуульд заасны дагуу авсан байсныг Д.******* нь шийдвэр гүйцэтгэлийн газраас нэхэмжилсэн байна.
Зөвхөн би шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийн асуудлаарх ажиллагааны талаар хүсэлт гаргахгүй гэсэн бөгөөд Д.******* бидний хооронд байшин, газрыг тус тусад төлбөрт тооцохоор тохирсон эвлэрлийн гэрээ огт байхгүй.
Д.******* нь нийт ******* төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлсөн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 28-наас хойш нийт 11420352 төгрөгийг төлөөгүй байна.
1. 2017.11.27-2018.01.31 = 2 сар 166200 = 332400
2. 2018.02.01-2019.01.31 = 12 сар 175600 = 2107200
3. 2019.02.01-2020.01.31 = 12 сар 187600 = 2251200
4. 2020.02.01-2021.01.31 = 12 сар 198300 = 2379600
5. 2021.02.01-2022.01.31 = 12 сар 207400 = 2488800
6. 2022.02.01-2023.01.31 = 12 сар 239200 = 2870400
7. 2023.02.01- 2024.01.31 = 12 сар 272300 = 3267600 нийт 15697200 төгрөгийг 2017 оны 11 сарын 28-аас хойш 2024 оны 01 сарын дуустал хугацаанд төлөх ёстой ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлсөн ******* төгрөгийг хасаад одоо хүртэл төлөөгүй байгаа хүүхдийн тэтгэлгийн 12559352 төгрөг болж байна. Үүн дээр алданги 6279676 төгрөгийг нэмээд нийт 18839028 төгрөгийг Д.*******аас гаргуулах хүсэлтэй байна.
Одоо охин У.******* 16 нас 5 сартай ба 18 нас хүртэл тэтгэлгээ авах хүсэлтэй байгаа. (Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж Гэр бүлийн тухай хуулийн 50.3-д заасны дагуу 6279676 төгрөгөөр тооцов.)
Иймд Д.*******аас хүүхдийн тэтгэлэг 15559352 төгрөг гаргуулах, ******* аймгийн ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д.*******аас охин У.*******д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгаж өгнө үү.
Өнөөдөр би охиноо төлбөртэй сургалтуудад явуулж байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага 3137000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь С.******* надаас гаргуулна гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Үүнийг өгөх боломжгүй юм. 3137000 төгрөг миний хүүхдийн нэг жилийн хэрэглээнд ч хүрэхгүй. Ийм мөнгө өгчхөөд өнөөдөр хууль бусаар С.******* авсан юм гээд байх юм.
Хууль бусаар авна гэж байхгүй. ******* шийдвэр гүйцэтгэх газар хууль бус юм хийдэг газар биш. ******* шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж байсан А. *******од өөрөө ирээд хэрэг дээрээ ажилласан. Би А.т ч хэлж байсан. Чиний ингэж бичүүлээгүйгээс болоод өнөөдөр би хохирчихлоо шүү, одоо яах юм бэ гээд А.той ярьсан яриа байгаа.
У.Билэгтмаа гээд ******* шийдвэр гүйцэтгэх газрын хүн та гомдол гаргах эрхгүй, танд хамаагүй гээд надад гаргуулаагүй. Тэгвэл танайх гаргах боломжтой юм байна гаргаад өгөөч ээ. Хариу тайлбар, гомдол санал гаргаад өгөөч ээ. Би хүүхэдтэйгээ хохирчихоод байна шүү дээ гэхээр шаардлагагүй, шүүх шийдээд өгчихсөн юм гээд хохироочихсон юм. Тийм болохоос биш би авсан байсан юм баригдчихлаа гээд хариу тайлбар хэлж чадахгүй өнгөрөөсөн юм бол биш шүү. гэжээ.
4. ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүх:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.*******гийн Д.*******аас хүүхдийн тэтгэлэгт 12559352 төгрөг, алданги 6279676 төгрөг, нийт 18839028 төгрөг гаргуулах, ******* аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д.*******аас охин У.*******д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 65155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.******* давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүхийн магадлалууд, анхан шатны шүүгчийн захирамж зэргээс хэргийн оролцогч миний эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байсан нь тодорхой харагдах тул шүүхийг хэт нэг талыг барьсан, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан гэж гомдолтой байгаа.
Д.*******аас охин У.*******д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаар шийдвэрийн дагуу 04, 05 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан.
Газар, байшинг мөнгөн төлбөрт тооцон авахаар тохирч энэ энэ асуудлаар шүүхэд хандахгүй гэдгээ би илэрхийлсэн.
Д.******* нь хүүхдийн тэтгэлэг, төлбөрт нийтэд нь газар, байшингаа өгч байгаа тул гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн бичгийг гаргаж өгсөн байсан.
Бидний тус тусдаа гаргасан хүсэлтийг үндэслээд шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрсэн гэх үндэслэлээр дуусгавар болгосон байдаг.
Харин бидний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ байхгүй. Энэ нь хариуцагчийн төлөөлөгчийн эвлэрлийн гэрээ байдаггүй гэсэн тайлбараар нотлогдоно. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд талууд эвлэрсэн гэж байгаа боловч эвлэрсэн нь тогтоогдоогүй тул тогтоолд заасан дээрх үндэслэл бодит байдал дээр бий болоогүй болох нь нотлогдсон гэж үзнэ.
Иймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолын талаар маргаан үүсгэж байгаа болон шүүхийн шийдвэрийн дагуу эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлэх эрхтэй охин нь насанд хүрэх болоогүй байгаа зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Вендо компанийн үнэлгээгээр 35341358 төгрөг байсан, үүнийг төгрөгийн төлбөрт төлөөд үлдэх, 3276272 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцон суутгагдсан, хүүхдийн тэтгэлэг төлөх хугацаа 91 сар гэх зэрэг агуулгаар маш их тоо баримттай тайлбар гаргадаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Д.******* бид хоёр хоорондоо нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тооцоог харилцан гаргаж тооцож, тохиролцож хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоё гэж ярилцсан асуудал байхгүй.
Бид хоёрын тус тусдаа гаргаж байсан хүсэлтэд ч хэдий хэмжээний тэтгэлэг төлөгдөөгүй байгаа, цаашид 18 нас хүртэл хэдий хэмжээний тэтгэлэг төлөхөөр байгаа, нийт хэдэн төгрөгийн тэтгэлэгт газрыг болон байшинг хэрхэн үнэлж яаж тооцуулахаар тохирсон талаар нэг ч бичигдээгүй.
Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь Д.******* бид хоёрын харилцан тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл биш. Д.******* ч энэ тухай тайлбар гаргахгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.
Харин би сум хөгжүүлэх сангийн зээлийг төлчихвөл хүүхдийн тэтгэлэг авахгүй гэдгээ Д.*******т хэлж байсан боловч энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ албан ёсоор бичгээр илэрхийлээгүй байсан.
Нэгэнт Д.******* тэтгэлгээ төлөөгүй байсан тул хүүхдийн тэтгэлгийг төлүүлэхийг шаардаж шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан.
Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолд ... тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаарна гэж тайлбарласан.
Д.******* нь өөр гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийн талаарх тохиролцоог хүүхдийн тэтгэлгийн талаар тохирсон тохиролцоо мэтээр худал хүсэлт гаргаж, улмаар охиндоо шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөхгүй байгаа нь түүнийг тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болж байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийсэнгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлын утга агуулга нь гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүх эрх зүйн бодитой дүгнэлтийг хийж үзээгүй, хүүхдийн эрх ашгийг хохироолоо гэх агуулга бүхий гомдол гаргасан байна. Үүнд анхан шатны шүүх бие даасан шаардлагыг Д.*******ын нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой гэж хүлээн авч үзээд бүтэн нэг жил орчим хугацаанд явуулсан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх, шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүүхдийн эрхийг хамгаалсан Үндсэн хууль, олон улсын гэрээг ноцтой зөрчсөн шийдвэр гаргалаа гэдэг зүйлийг дурдаад байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдлаар шүүх гэхээсээ илүү төлбөр төлөгч болон төлбөр авагч нар тухайн үед хүүхдийн тэтгэлэг тогтоогоод тухайн 137 дугаар шийдвэрийнхээ үндсэн дээр харилцан тохиролцоод эцэг эх хоёр хоёулаа харилцан зөвшилцөж байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 49.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй. Шүүхээс бодитой эрх зүйн зөв үнэлэлт дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, бусад орлого болон цалин хөлс, орлогоо нуусан нь тогтоогдсон бол гэсэн үндэслэлээр л шүүх гаргах эрх зүйн зохицуулалт байгаа боловч эдгээр нь бусад нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байгаа. Иймээс *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэл байна гэж харж байгаа.
Д.******* нь гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрийн талаарх тохиролцоо, хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэж байна гэдэг нөхцөл байдлыг хэлээд байдаг. Бодит нөхцөл байдал дээр олон сар жилийн өмнө болсон үйл явдлууд байдаг. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар эдгээр хүмүүс хоорондоо харилцаагүй байдаг. Нөгөөтээгүүр тухайн хүүхдийн тэтгэлэгт авсан газар, байшинг зарсан байдаг. Тэгэхээр тухайн үед өөрт ашигтай нөхцөл байдлаар хүүхдийн тэтгэлэг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа дуусгавар болгож өөрт ашигтай нөхцөл байдлыг бий болгочихоод ахиад хүүхдийн тэтгэлэг төлөгдөөгүй гэдэг байдлаар үндэслэлгүйгээр гүтгэж бие даасан шаардлага гаргаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Иймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд нэмж гаргах тайлбар байхгүй гэв.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Буянтогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн ажиллагаануудын явцад 18160193 болон 18160194 дугаартай гүйцэтгэх ажиллагаанууд явагдсан байгаа.
18160193 дугаартай ажиллагаа яаж эхэлсэн бэ гэхээр 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай гүйцэтгэх хуудаст бичигдсэн. Үүний дагуу 1816019393 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан. Гүйцэтгэх хуудас дээр гүйцэтгэвэл зохих үүргийг *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл бүс нутагт тогтоогдсон амьжаргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас охин *******г 18 нас хүртэл хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлүүлэхээр ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна гээд 04 дугаартай гүйцэтгэх хуудсанд бичигдсэн гол агуулга нь хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал байгаа.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч газар, байшингаа зарчихсан, тухайн үед өөрт ашигтай нөхцөл байдал үүсэгчихээд одоо тэтгэлгээ нэхэж байна гэдэг агуулга ярьсан. Эдийн засгийн шалтгаанаар газар, байшинг зарсан байж болно.
******* сум дахь Сум дундын шүүгчийн 04 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдээд түүний улмаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр дундын хөрөнгө хуваасан 30.000.000 орчим төгрөгтэй холбоотойгоор газар, байшинг *******д шилжүүлсэн. Харин тэтгэлэг төлөгдөөгүй. Тэтгэлгийг төлөхгүй газар, байшингаа өгсөн гэж Д.******* тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор тэтгэлэг төлөгч ажил хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн эсэх гэсэн ойлголтод хамаарна тайлбарласан. Тэтгэлэг төлөөгүй гэдэг тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаарч байна. Тэтгэлэг төлөх талаар санаачилга өнөөдрийг хүртэл гаргаагүй, яагаад гэхээр чи байшингаа тэтгэлгийн оронд авсан гэдэг. Тэтгэлгийг албадан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар авахаар үүнийгээ буцааж авна гээд шүүхдээд байдаг. Тиймээс энэ нь санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаарч байгаа гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нарын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.*******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нар нь хариуцагч ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гэм хорын хохиролд ******* төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Гуравдагч этгээд С.******* нь нэхэмжлэгч Д.*******аас хүүхдийн тэтгэлэгт 12559352 төгрөг, алданги 6279676 төгрөг, нийт 18839028 төгрөг гаргуулах, ******* аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д.*******аас охин У.*******д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд талууд эвлэрч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, ахлах шийдвэр гүйцэтгэгч С.ы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарснаар гүйцэтгэх ажиллагааг явуулж улмаар Д.*******ын дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 207400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 573798 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 207400 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 396498 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 737291 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 207400 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 600661 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 207400 төгрөг, нийт ******* төгрөг суутгасан.
******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг шүүх хангасан тул ******* аймгийн ******* сум ******* шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Д.*******ын данснаас суутган авсан ******* төгрөгийг гаргуулан Д.*******т олгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад миний бие нь Д.*******аас мөнгө авахгүйгээр газар, байшинг авч, дахин 30015561 төгрөгийн асуудлаар хандахгүй гэж хүсэлт гаргасан.
Гэтэл Л.******* шүүхийн шийдвэрт бичиж өгсөн бичигтээ газар, байшингаа хүүхдийн тэтгэлэг, төгрөгт тооцон өгч гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож байна гэж бичсэн байсныг энэ хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас ирсэн нотлох баримтаас мэдсэн.
Д.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2023 оны 12 дугаар сарыг дуустал нийт 15697200 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлөх ёстой ч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлсөн ******* төгрөгийг хасаад хүүхдийн тэтгэлэг 12559352 төгрөг, алданги 6279676 төгрөг нийт 18839028 төгрөгийг Д.*******аас гаргуулах, ******* аймгийн ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, эцэг Д.*******аас охин У.*******д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах гэж тодорхойлжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.******* нь бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг гаргасан байна.
******* аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаар шийдвэртэй 04 тоот гүйцэтгэх хуудсыг /эцэг Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах/ үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах 18160193 тоот тогтоол, мөн шийдвэртэй 05 тоот гүйцэтгэх хуудсыг /хариуцагч Д.*******аас төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 388475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгох/ үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах 18160194 тоот тогтоол үйлдэн, мөн өдрөө төлбөр авагч С.*******тэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 156, 168, 169 дэх тал, 2 дугаар хавтас хэргийн 46-54 дэх тал/
Дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй, харин нэхэмжлэгч тал гэм хор учирсан гэж үзэх шалтгаант холбоо, гэм буруугийн талаар марган, мэтгэлцжээ.
Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид олгох үүргийг хуулиар шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хүлээсэн байна. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын хүлээсэн үүргээ биелүүлэх асуудлыг хариуцагчид хамааруулан гэм хорын улмаас үүссэн үүрэг гэж үзэх боломжгүй.
С.******* нь 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх С.*******, Д.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин У.*******г эхийнх нь асрамжинд үлдээж, охиныг 18 нас хүртэл нь эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлэх тухай шийдвэрийг гаргажээ.
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаар шийдвэрээр эцэг Д.******* нь охин У.*******г 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүрэг үүссэн байх ба уг үүргээс чөлөөлөгдөх, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох нөхцөлийг Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн гэж хуульчлан заасан байхад 2017 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал У.*******д хуулиар ногдсон тэтгэлгийг төлөөгүй, Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, У.******* нь эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлэх эрх үүсгэсэн шүүхийн шийдвэр болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заажээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 46 дугаар тогтоолоор тэтгэлэг төлөгч ажил, хөдөлмөр эрхэлсэн эсэхээс үл хамааран, тэтгэлэг төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргаагүй явдал нь хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн ойлголтод хамаарна гэж тайлбарлажээ.
******* аймгийн ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 10/170 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Д.*******т холбогдох 18160193 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг төлбөр авагч, төлбөр төлөгч нар маргасан.
Гэвч энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэж, талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эвлэрэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.4-т зааснаар дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, талууд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд харилцан тохиролцож эвлэрсэн, энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.
******* шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий байгууллага уг үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй тохиолдолд бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд нь шүүхэд хандаж тэтгэлгийг нөхөн гаргуулах шаардлага гаргах эрхтэй.
С.*******, Д.******* нар нь хүүхдийн тэтгэлгийг хэдий хэмжээгээр, хэдий хугацаанд төлж барагдуулах, заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд алдангийг хэдэн хувиар төлөх талаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй тул хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй хугацааны алдангийг Д.*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.******* нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан боловч түүний нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбогдуулан маргаж байгаагаас дүгнэхэд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 10/170, ******* дугаартай гэж тогтоолуудын дугааруудыг алдаатай буруу бичсэн.
С.*******гийн Д.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлгийг нөхөн авах, хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн шаардлагын агуулгыг харгалзан хүүхдийн тэтгэлэг төлөхтэй холбоотойгоор гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай тогтоол гэж тогтоолын дугаарыг зөвтгөж шийдвэрлэв.
Иймд Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нарын гэм хорын хохирол ******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* аймгийн ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн 2017-2023 оныг дуусталх хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх тооцоог үндэслэн төлөх ёстой байсан, олгогдоогүй хүүхдийн үлдсэн тэтгэлэгт 12559352 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулан С.*******д олгож, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул С.*******гийн гомдол гаргасантай холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 144/ШШ2024/00063 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, гэснийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нарын гэм хорын хохирол ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.*******гийн Д.*******аас хүүхдийн тэтгэлэгт 12559352 төгрөг гаргуулах, ******* аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.*******гийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох, эцэг Д.*******аас охин У.*******д тэтгэлэг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж, алданги 6279676 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн,
2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын хариуцагч ******* аймгийн ******* сум дахь ******* шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 65155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.*******гийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА