Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч Ж.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                 

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт   Н.Эд холбогдох эрүүгийн 1807006130217 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, ******* хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт   Н.Э.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Э нь тоотод 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эхнэр Ж.Гийн нүүрэн тус газарт нь гараа цохиж, үснээс нь зулгаах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр буюу 11 сарын 09-ний өдөр унтаж байгаад босч ирээд манай эхнэр намайг “дүүгээ явуул” гэсэн. Тэгээд би “чи намайг хөөгөөд байгаа юм уу” гээд эхнэртэйгээ маргалдаад алгадаад үснээс нь зулгаасан” гэх,

Хохирогч Ж.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай эгч цагдаад өргөдөл өгсөн. Манай нөхөр урьд нь надад гар хүрч байгаагүй. Манай эгч удаа дараа гар хүрч байсан гэж мэдүүлэг өгч мөн цагдаад өргөдөл өгсөн. Эхлээд нэг алгадаад хамарлуу цохисон. Далд хугаралтай гэж гарсан. Би эмнэлэгт хэвтээд хэвтэж эмчлүүлсэн. Өөр гомдол саналгүй” гэх,  

Гэрч С.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би том ах Н.Эы гэр болох тоотод очсон юм. Тэгээд Н.Э ах “нуруу өвдөөд байна” гэхэд Ж.Г эгч нэг жижиг шилтэй архи дэлгүүрээс авч ирээд Н.Э ахад өгсөн. Ах тэр архиа уучихаад жижиг өрөөндөө унтсан. Унтахаасаа өмнө том ах намайг “манайд хоноорой өглөө хоёулаа нүүрсэнд явна шүү” гэж хэлсэн. Тэгээд би кино үзээд сууж байсан чинь орой 23 цагийн орчимд том ахынд байдаг оюутан хүүхэд том ор засаад намайг багтахгүй гээд хөөгөөд байхаар нь би чимээгүй зурагт үзээд сууж байсан. Тэгсэн чинь Ж.Г эгч Н.Э ах 2 хоорондоо хэрэлдэхээр нь би айгаад гутлаа өмсөөд гэр рүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21-22 дугаар тал/

Гэрч Б.Өын мөрдөн байцаалтад өгсөн “...Үгүй зодож, цохиж байсныг харсан зүйл байхгүй. Урьд өмнө нь ийм асуудал болж байгаагүй. Надад төрсөн ах, дүү байхгүй. Би Ж.Гийн ганц хүүхэд нь болохоор ээж надаас юугаа ч нууж хаалгүй ярьдаг. Хааяа гэр ороноор нь ирэхэд харилцаа хэвийн байдаг. Урьд өмнө нь ийм асуудал болж байгаагүй болохоор шөнө ээж гэнэт зодсон гээд ярихаар нь би маш их гайхаж байлаа...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 131-132 дугаар тал/

 

Гэрч Ж.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн орчим байх манай дүү Ж.Г нөхөртөө зодуулчихлаа гээд над руу утсаар ярихаар нь гэрт нь яваад очиход нүүр ам нь хавдсан байхыг хараад уур хүрч шууд өмнөөс нь өргөдөл бичээд цагдаа дээр аваачиж өгсөн юм. Тухайн үедээ уур хүрээд юу болсон талаар сайн асууж учрыг нь ололгүй цагдаад өмнөөс нь өргөдөл бичиж өгсөн миний алдаа боллоо...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 134-135 дугаар тал/

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13519 дүгээр:

  1. “Ж.Гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, баруун нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун, зүүн бугалга, зүүн тохой, нуруу, зүүн мөр, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 34 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 79 дүгээр тал/,

 

Иргэний бүртгэлийн лавлагаанууд,

/хх-ийн 49-52 дугаар тал/

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр  сарын 22-ны өдрийн 66 дугаар магадлал,

/хх-ийн 119-121 дүгээр тал/

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт,

/хх-ийн 140 дүгээр тал/,

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол,

/хх-ийн 141 дүгээр тал/

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар санал /хх-ийн 142 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой тоот гэртэй эхнэр Ж.Гийг “дүү Сүхбаатарыг гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж нүүрэн тус газарт нь гараа цохих, үснээс нь зулгаах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд  хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайн хуйх, баруун нүдний зовхи, баруун нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун, зүүн бугалга, зүүн тохой, нуруу, зүүн мөр, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Н.Эы өгсөн “...унтаж байгаад босч ирээд манай эхнэр намайг дүүгээ явуул гэсэн. Тэгээд би чи намайг хөөгөөд байгаа юм уу гээд эхнэртэйгээ маргалдаад алгадаад үснээс нь зулгаасан” гэх,

хохирогч Ж.Гийн “Эхлээд нэг алгадаад хамарлуу цохисон.” гэх,

гэрч С.Сын “Тэгээд би кино үзээд сууж байсан чинь орой 23 цагийн орчимд том ахынд байдаг оюутан хүүхэд том ор засаад намайг багтахгүй гээд хөөгөөд байхаар нь би чимээгүй зурагт үзээд сууж байсан. Тэгсэн чинь Ж.Г эгч Н.Э ах 2 хоорондоо хэрэлдэхээр нь би айгаад гутлаа өмсөөд гэр рүүгээ яваад өгсөн” гэх,

гэрч Б.Өын “Урьд өмнө нь ийм асуудал болж байгаагүй болохоор шөнө ээж гэнэт зодсон гээд ярихаар нь би маш их гайхаж байлаа” гэх,

          гэрч Ж.Цгийн “...гэрт нь яваад очиход нүүр ам нь хавдсан байхыг хараад уур хүрч шууд өмнөөс нь өргөдөл бичээд цагдаа дээр аваачиж өгсөн юм. Тухайн үедээ уур хүрээд юу болсон талаар сайн асууж учрыг нь ололгүй цагдаад өмнөөс нь өргөдөл бичиж өгсөн миний алдаа боллоо.”гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13519 дүгээр дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулж үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Өмгөөлж хэлэх зүйлгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Н.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багшийнхан овогт Даваасүрэнгийн Соронзонболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Соронзонболдыг _____ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Соронзонболдод мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Д.Соронзонболдод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Соронзонболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Соронзонболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ