Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 0022

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Б.Нямсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хатанбаатар, П.Ган-Очир

Гэрч М.Мөнхбаатар

Шүүгдэгч С.Х, Ч.Ннарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х, Ч.Ннарт холбогдох эрүүгийн 1725003400395 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн, 2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Х нь 2014 оноос 2017 оны 08 дугаар сарын 27-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Асгатын гол ХХК-ний мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа 28759126 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ч.Н нь 2014 оноос 2016 оны 08 сарын 28-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Асгатын гол ХХК-ний мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа 11951774.5 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Нямсүрэнгийн ...“Бид нарын зүгээс дээрх шинжээчийн

дүгнэлтэнд дурьдагдсан 44080253 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Манай байгууллагад дээрхи хугацаанд нийт 157.683 ширхэг мессеж зар ирсэнээс шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсанаар С.Х 2898, Ч.Н 2188, Г.Алтанзул 452 ширхэг мессеж зарны утгыг өөрчилсөн байна. Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан гэх 44080253 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р х/х-ийн 149-р хуудас/

 

2. Гэрч С.Дэнсмаагийн ... “Миний ажлын чиг үүрэг бол орсон орлого, зарлагыг хянах, мэдээ нэвтрүүлгийн багийг ахлаж ажиллах үүрэгтэй. 2017 оны 07 сараас хойш би дотроо мэдээллийн ажилтан нар мөнгө завшаад байна гэж бодоод Мөнхбаатар ахад хэлээд тооллого хийж эхэлсэн. Тооллогыг Мөнхбаатар ах ахлаад Пүрэвжаргал бид 3 хийхэд Хулан дээр 28.803.042 төгрөг, Нарангарвуугийн нэр дээр 11.959.253 төгрөг, Алтанзул дээр 3.369.353 төгрөгний алданги гарсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хуулийн зөвлөхөөрөө дамжуулан хандсан. Дээрх хүмүүс нь мессежээр ирсэн зарын утгыг нь өөрчилж бэлэн мөнгөөр орж ирсэн зарыг хийгээд хоногийг өөрчилж явуулдаг байсан. Тэгээд бэлэн мөнгөөр орж ирсэн мөнгийг завшиж байсан нь сүүлд тогтоогдсон ... мэдээллийн ажилтан дээр иргэд бэлэн мөнгөтэй, ирж зар өгдөг, нэг өдөр зар явуулахад 15 үг дотор 2000 төгрөг, 30 үг дотор; 4000 төгрөг, тэрнээс хойш 15 үг тутам 2000 төгрөгөөр нэмэгдээд зар явагддаг юм. 3 өдрийн зар явууллаа гэхэд 1 өдөр үнэ төлбөргүй зарыг явуулдаг байсан. /1-р х/х-ийн 161-162-р хуудас/

 

3. Гэрч М.Мөнхбаатарын ... “2017 оны 8 сараас өмнө иргэдээс ирсэн мессеж зарын утгыг программ дээр харагдаж байгаагүй, харин зассан зарын утга нь харагдаж байсан болохоор Нарангарвуу, Хулан, Алтанзул нар баригдахгүй 3 жил гаран мөнгө завшсан байна. Гэхдээ программын мэдээллийн баазад мессэжээр ирсэн зарын утга эх хувиараа хадгалагдаж байсан болохоор тооллого хийхэд боломжтой байсан юм. Нэг үгээр хэлбэл мэдээллийн баазад иргэнээс ирсэн зарын утгыг өөрчилсөн, засварласан нь харагдаж байсан. Миний зүгээс 2017 оны 8 дугаар сараас хойш программын тайлангийн хэсгийг өөрчилж анх ирсэн мессеж зарын утга, засварласан мессеж зарын утгыг хамт хуулдаг болгосон. Мөн 2014 оноос хойш тооллого хийхдээ хүртэл анх ирсэн мессеж зарын утга засварласан мессеж зарын утгыг харьцуулж байгаад гаргасан юм. 2014 оны 06 сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл манай байгууллагад үүрэн холбооны мобикомын дугаараас 128716, юнителийн дугаараас 14436, жи мобайлын дугаараас 234, скайтелийн дугаараас 5959 зар нийт 149345 мессеж зар ирсэн байна. Нэг мессеж зар нь тухайн үүрэн холбооны утасны нэгжээ 550 төгрөгөөр бичигддэг юм. Мөн мэдээллийн биржийн зарын цэгээс 8338 ширхэг зар хүлээн авсан байна”  гэсэн мэдүүлэг. /1-р х/х-н 165-168-р хуудас/

 

4. Гэрч У.Пүрэвжаргалын .... “С.Хгийн “зарын программыг шалгахад 2014 оны 07 сараас хойш 28.803.042 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-н 171 хуудас/

 

5. Гэрч Б.Соёл-Эрдэний ... “Хулан бид хоёр 2014-2016 онд мэдээллийн биржид хамт ажиллаж байсан. Тухайн үед би зураглаач, эвлүүлэгч ажилтай байсан, Хулан иргэдээс ирсэн зарын мөнгийг өөртөө авчихсан гэдгийг сүүлд цагдаа дээр шалгагдаж байхад мэдсэн” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-н 174-р хуудас/

 

6. Шинжээч Б.Жаргалсайханы ... “Асгатын гол ХХК-ний зар хүлээн авах программ нь 3 төрлийн хэлбэртэй 1-рт биеэр орж зар өгөх буюу бэлэн мөнгө төлөх, 2-рт мессежээр, 3-рт яриагаар гэсэн 3 төрлөөр зар хүлээн авдаг. Шинжилгээ хийж байхад дээрх нэр бүхий 3 иргэн мессежээр ирсэн зарыг өөрчилж дундаас нь мөнгийг завшсан байсан. Зар хүлээн авдаг программ дээр хамгийн анх мессежээр ирсэн зар хадгалагдсан байдаг. Гэтэл дээрх хүмүүс зарын утгыг өөрчлөөд оруулахаар зарын үгийн тоо, зар явуулах хугацаа зэргээс хамаарч зарын үнэ нь программаар бодогдож гардаг. Асгатын гол ХХК-ний гаргаж өгсөн баримт дээрх зарын үнэ нь нэр бүхий 3 хүний утгыг өөрчилсөн зарын үнэ харагдаж байгаа. Тийм болохоор утгыг нь өөрчилсөн зарын үнийг нэмэгдүүлж дээрх дүгнэлтийг шинжээч нар санал нэгтэйгээр гаргасан юм. Асгатын гол ХХК-ний ажилтан нараас мэдээлэл авахад зар хүлээн авагч ажилтан нар нь бэлэн мөнгөөрөө зар өгөхөөр ирсэн хүмүүсийн мөнгийг бэлнээр аваад урд нь мессежээр ирүүлсэн зарын утгыг өөрчилдөг байсан байгаа юм” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-н 178-179 хуудас/

 

7. Иргэний хариуцагч Алтанзулын “... мэдээллийн биржид нийт 5 сар ажиллах хугацаандаа С.Х эгчээс иргэдээс ирсэн зарын бэлэн мөнгийг өөртөө авч мессежээр ирсэн зарын утгыг өөрчилж мөнгө завшдаг аргыг сурсан. Миний өмнө ажиллаж байсан Нарангарвуу гэдэг хүн мөнгө авч байсан гэсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-н 181-р хуудас/

 

8. “Пийк ом аудит” ХХК-ний шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаартай дүгнэлтийн ... “С.Х 2013 оны 09 сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалаар, Ч.Н 2014 оны 06 сарын 07-ны өдрийн 24 тоот тушаалаар 2014 оны 06 сарын 08-ны өдрөөс, Г.Алтанзул 2016 оны 11 сарын 4 -ний өдрийн 09/6 тоот тушаалаар 2016 оны 11 сарын 6-ны өдрөөс мэдээллийн ажилтаны албан тушаалд тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа С.Х 122970 ширхэг, Ч.Н 86685 ширхэг, Г.Алтанзул 15379 ширхэг үгэн зар мэдээллийн биржид оруулсан байна. Хулан Нарангарвуугийн ээлжинд 21, Алтанзулын ээлжинд 11, Алтанзул Хулангийн ээлжинд 59, Нарангарвуу, Хулангийн ээлжинд 9, Асгатын гол ХХК-ний мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. С.Х, Г.Алтанзул, Ч.Н нар иргэдээс ирүүлсэн мессеж заруудыг өөрчилж байсныг он бүрээр гаргасан. С.Х 2017 онд 593 зарын утгыг өөрчилж 9168584.00 төгрөг, 2016 онд 937 зарын утгыг өөрчилж 10199292.00 төгрөг, 2015 онд 1012 утгыг өөрчилж 7751000.00 төгрөг, 2014 онд 356 удаа 1640250.00 төгрөг нийт 2898 удаа 28759126.00 төгрөгийг, Ч.Н нь 2016 онд 649 удаа 4469587.00 төгрөг, 2015 онд 1163 утгыг өөрчилж 5811250.00 төгрөг, 2014 онд 376 удаа утгыг өөочилж 1670937.00 төгрөг, нийт 2188 удаа 11951774.50 төгрөгийг, Г.Алтанзул нь 2017 онд 384 удаа 2887853.00 төгрөг, 2016 онд 68 удаа 481500 төгрөг нийт 452 удаа  3369353.00 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр нь  нийт 44,080,253.50 төгрөгийн хохирол учруулсан байна” гэсэн дүгнэлт. /1-р х/х-н 192- 218-р хуудас/

 

9. Шүүгдэгч С.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “Иргэд гар утсаар мессежээр зар ирүүлдэг, мессежээр ирсэн зарын утгыг программ дээр өөрчилж иргэдээс ирсэн зарыг оруулан мөнгийг нь өөртөө завшдаг байсан. Өдөрт дундажаар 10,000-40,000 төгрөгийг хооронд өөртөө завшдаг байсан. Надаас гадна хамт ажиллаж байсан Нарангарвуу, Алтанзул нар миний мөнгө завшиж байсан аргаар мөнгө хувьдаа завшиж байсан. Гараа болгон дээрээ мөнгө завшиж байсан толохоор яг хэдэн төгрөг завшсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ 28,759,125 төгрөгийг учруулсан байж магадгүй, тухайн мөнгөө хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Мөнгө цуглуулж байгаад турээсийн мөнгөө өгдөг. Иргэд хохирсон зүйл байхгүй. Харин байгууллагад орох ёстой мөнгөнөөс бид завшиж байсан” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 234-235-р хуудас/

 

10. Шүүгдэгч Ч.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Бэлэн мөнгөөр авсан зараас завшсан үйлдэл бол байхгүй. Харин зарим тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр мессеж зарын утгыг нь өөрчлөх, иргэдээс ирсэн миний зар явахгүй байна, олон нийтэд харагдахгүй байна гэж гомдлын дагуу мессеж зарын утгыг нь өөрчилж байсан. Гэхдээ мессеж зарын утгыг нь өөрчлөхдөө олон давтамжтай ирсэн мессеж зарны оронд өөрчилж нөгөө мессежний зарын цагийг нь сунгаж явуулдаг байсан юм” гэсэн мэдүүлэг. /х/х 245-р хуудас/

 

11. Мэдээллийн ажилтны ажлын байрны тодорхойлолт /1-р х/х-ийн 27-р хуудас /

 

12. Мэдээллийн биржийн программаас гаргаж авсан зөрчлийн тооцоо /1-р х/-ийнх 30-123-р хуудас, 2-р х/х-ийн 87-133-р хуудас/

 

9. Ажилчидын ирцийн бүртгэл, тайлан /2-р х/х 184-р хуудас, 3-р х/х-ийн 115 хуудас/

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл. /3-р х/х-н 166-167-р хуудас/

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х мэдүүлэхдээ “Би 2014 оны 06 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл энэ байгууллагад ажилласан. Ажиллаж байхдаа мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн. Би ийм их хэмжээний мөнгө авсан гэдгээ бодоогүй. Үнийн дүнтэй маргах зүйлгүй байна” гэв

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ “Би нийгмийн ухааны багш мэргэжилтэй, нарийн бичгээр давхар мэргэшсэн. 2014 оны 06 дугаар сарын 08-наас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл мэдээллийн ажилтан давхар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа зар хүлээн авч орлогыг компанид тушаах зэргээр ажиллаж байсан. Аудитын дүгнэлтээр гарсан 11 950 000 төгрөгийн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ мөнгийг хохирогч байгууллагад төлсөн” гэв.

 

Хохирогч Б.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний бие мэдээллийн биржид хуулийн ажилтнаар ажилдаг. Мэдээллийн бирж телевизд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлчлүүлэгчээс миний өгсөн зар явахгүй байна гэсэн гомдлыг шалгаж үзэхэд мэдээллийн ажилтан С.Х нь уг зарыг мессеж хэлбэрээр 2 салган 5 хоног дутуугаар оруулсан байсан. Үүнээс үүдэн мессэж заруудыг шалгахад олон хоногоор зар оруулсан нь тогтоогдсныг томилон гүнзгийрүүлэн шалгахад 2014 оны 06 дугаар сараас 27-ны 07 дугаар сар 28-ныг хүртэл 803 042 төгрөгийн хохирол учруулсныг нь ажлын хэсэг шалгалтын баримтаар тогтоосон. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдээллийн бирж телевизийн захирлын зөвлөл С.Хг байлцуулан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхэд С.Х алдаа гаргасан буруугаа хүлээн ондоо багтаан хохирлоо барагдуулж төлөхөөр гарын үсэг зурсан. Энэ асуудалтай холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 26-наас хуулийн зөвлөх авч С.Хгийн хохирлыг барагдуулах асуудлыг хариуцан ажилуулж байтал С.Х нэмж Ч.Н, Г.Алтанзул нарыг шалгуулах санал тавьсаны дагуу ажлын хэсэг дахин шалгахад мөн тэр аргаар Ч.Н нь 2014 оноос 2016 оны 09 дүгээр сар хүртэл  11 959 253 төгрөг, Г.Алтанзул нь 2016 оны 11 сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл 3 369 353 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон. С.Х, Ч.Н, Г.Алтанзул нар нь нийт 44 080 253 төгрөгийн хохирлыг учруулсан байна. Бид эдгээр 3 хүнд ойлгуулан та нар алдаагаа ойлгож буруугаа хүлээж боломжоороо тодорхой хэмжээнд байгууллагад учруулсан хохирлоо барагдуулбал заавал хууль хяналтын байгууллагаар явахгүй гэдгээ мэдэгдсэн боловч эдний зүгээс ямар ч нааштай алхам хийгдээгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт хэргийг шилжүүлсэн. Энэ цагаас хууль хяналтын дагуу шалгагдан мөрдөн байцаагчийн болон санхүүгийн 2 аудитын дүгнэлтээр батлагдан прокурорт хянагдаж одоо шүүхээр орж байна. Ч.Н, Г.Алтанзул нар нь хохирлоо төлж барагдуулсан. Манай ажлын хэсгийн шалгаж тогтоосон зөрчлийн баримт болон хэн нэгний хүн цаас ухан гараар тооцон бодсон зүйл биш компьютерийн программд хадгалагдан үлдсэн хэн хүний үйлдэл санаагаар зохиогдоогүй бодит баримт дээр гарсан аудитын дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Хэрвээ энэ 3 хүн алдаагаа ойлгож буруугаа хүлээн зөвшөөрөн байгууллагыг хохиролгүй болгож чадвал бид заавал хуулийн дагуу хатуу шийтгэл ногдуулахгүй байхыг хүсч байна. Одоо С.Хгаас учруулсан хохирол болох 28 803 042 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Х нь 2014 оноос 2017 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн хооронд “Асгатын гал” ХХК-д мэдээллийн биржид ажиллаж байх хугацаандаа 28 759 126 төгрөгийг хувьдаа завшин үлэмж хэмжээний хохирол учруулсан. Мөн шүүгдэгч Нарангарвуу нь 2014 оноос 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа 11 951 774.5 төгрөгийн хохирлыг хувьдаа завшин үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэг илрэх олсон шалтгааныг хохирогч болон гэрч нар тодорхой хэлсэн. Иргэний гомдлын дагуу шалгалт хийхэд Хулан, Нарангарвуугийн үйлдэл тогтоогдсон. Мэдээллийн бирж телевизэд мессэжээр ирүүлсэн зарыг тухай бүрд нь сарын сүүл болгонд мөнгөө гэрээний дагуу нийт мессэжний үнийн дүнг тооцоолон хувилаад явдаг байсан талаар гэрч Дэнсмаа хэлдэг. Гэвч энэ зарыг мөнгийг өөрөө аваад зарын утгыг өөрчлөөд явуулаад байгаа нь гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 20-ны 159 дугаартай дүгнэлтээр хүн тус бүрээр үнийн дүнг тодорхой гаргасан. Ингэхэд шүүгдэгч Нарангарвуу 11 959 774 төгрөгийн, Хулан 28 759 126 төгрөгийн хохирол учруулсан хэмжээ бусад баримтаар тогтоогддог. Шинжээч Жаргалсайхан энэхүү дүгнэлтийг хэрхэн гаргасан талаараа мэдүүлсэн. Энэ мэдээллийн бирж телевизээс гаргасан прогроммын тооцоо хх-ийн 133 дугаар хуудаст бий. Энэ баримтыг харахаар ирсэн мессэж явуулсан утасны дугаар харагддаг. Ирүүлсэн мессэжүүдийг харахаар утасны дугаар утга өөрчлөгдөөд явсан байдаг. Мөн хохирлын хэмжээг программд тулгалт хийж гаргасан. Шүүгдэгч Нарангарвуугаас 9 500 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг харилцан тохиролцсоны улмаас төлсөнд тооцсон гэсэн. Тухайн компани удирдлага нийт нэхэмжлэлээсээ татгалзсан. Хохирлын хэмжээ өөрчлөгдөөгүй хохирогч холбогдогч нар харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хулан бол 28 759 162 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ хэлсэн. Энийг хохирогчид олгох саналтай байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.1-ийг журамлан 2 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч 1 сар 2 хоногтой хүүхэдтэй тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулах саналтай байна. Шүүгдэгч Нарангарвууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт хураагдаж ирсэн СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган цаашид Хулангийн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Нарангарвуугийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал дүгнэлтдээ “Мөрдөн байцаалтын явцад байгууллагад ямар хохирол учирсан талаар шинжээч томилуулсан. Эцсийн дүгнэлтээр 44 080 250 төгрөгийн хохирол урчуулсан болохыг тогтоосон байдаг. Мэдээллийн бирж Асгатын гал компани нь 3 чиглэлээр зарыг авдаг. Эхлээд бэлэн мөнгөөр буюу иргэд өөрсдөө ирж зарыг өгдөг. Мөн мессэжээр ирдэг, мөн утсаар тусгай дуугарлуу залгаж зарыг өгдөг. Гэтэл 2017 оны 07 дугаар сараас эхлэн гомдол тасрахаа больсон байдаг. Зар болохгүй байна гэсэн гомдол гараад зарыг явуулаад байхад мэдээллийн ажилтан Дэнсмаа шалгахад эдгээр хүмүүс шалгагдаж гарсан. Эхлээд Хулан тогтоогдоод Нарангарвуу, Алтанзул нарыг шалгахыг санал болгосон. Эхлээд байгууллагын зүгээс Хулантай уулзсан байдаг. Энэ талаар маш тодорхой хэлсэн байдаг. Энэ мөнгийг нэг дор авсан зүйл байхгүй байдаг. Өнөөдрийн байдлаар 44 080 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Иргэний хариуцагч Алтанзул бол хохирол төлбөрийг төлсөн. Нарангарвуу 9 500 000 төгрөгийг төлсөн. Хохирогч энэ талаар хэлсэн түүний хувийн байдлыг харгалзаад мөнгөн дүнг хассан гэдэг. Нарангарвуу болон Хулан нар бол энэ байгууллагад ажиллаж байхдаа шилдэг ажилтнаар тодорч байсан. Үлдэгдэл төлбөрийг бол авах шаардлагагүй байна. Хохирол нэхэмжлэх гомдол санал байхгүй. Хулангийн хувьд нэг ч төгрөг төлөөгүй. Бид нар яс зааж хатуурхахгүй амьдралын нөхцөл байдлыг ойлгож байна. Энэ байдлаар тохиролцоо хийнэ үү. Тэгвэл манайх иргэний журмаар төлөх боломжтойг Хуланд хэлсэн. Төлнө гэдгээ л илэрхийлдэг. Өнөөдөр боломжоороо төлөөд суусан бол түүний цаашдаа төлөх сэтгэл харагдах байсан. Тиймээс Хулангаас гарах хохирол төлбөрийг гаргаж шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, хохирол төлбөрийн хувьд зарим хохирол төлөгдсөн. Шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа давхар биетэй, нялх хүүхэдтэй байгаа байдлыг харгалзан үзэх байх. Аль болох хөнгөн ял онооход татгалзах зүйлгүй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруугийн хувьд гэм буруугийн бүрдэл хангагдсан байна. Шүүгдэгч нар үүнийг хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийг өнөөдөр болтол төлөөгүй нь мөн үнэн. Хохирол төлүүлэх асуудлаар санаа сэтгэл тавьсан. Хулангийн өөрийнх нь төрсөн эхтэй хүртэл ярьсан. Хулангийн ээж нь машинаа зарах гэхээр гологдоод олон шалтгаан байсан. Жирэмсэн болохоор хувийн ч бай төрийн ч бай байгууллага авдаггүй. Энэ нөхцөл байдлыг анхаарах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн анхан шатанд энэ бүх байдлыг би ойлгуулсан. Гэм буруугаа шүүгдэгч хэлдэг. Сайн ажилтан байсан шагнал хүртэж байсан талаар хохирогчийн өмгөөлөгч хэллээ. Байгууллагын хариуцлагагүй байдал, удирдаж байгаа ажилтанд энэ хэргийг гаргуулахгүй байх нөхцөл байдал харагдаад байна. Ийм байдлаас энэ 2 ийм ширээнд суулгасан нь тухайн байгууллагаас шалтгаалсан хүчин зүйл байдаг. Энэ хугацаанд илрүүлээд засаад ийм хэрэгт холбогдуулахгүй байх бүх боломж байсан. Энэ үйлдэл холбогдолыг гаргуулсан улсууд тэнд сууж байна. Үнэхээр Хулан би 28 000 000 төгрөгийг төлөхгүй гэж хэлж болно тэгэхэд тэгээгүй юм. Албан тушаалтай холбон үзвэл тэр ажил үйчилгээг хийх ёстой гэдэгт би лав итгэхгүй байна. Хулан бол өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа. Үнэн чанартай хууль хөнгөрч байгаа зүйлчлэлээр зүйлчлэх эрх хэмжээний асуудал байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-ээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдгийн хувьд энэ шүүгдэгч нарыг албан тушаалтан гэж үзэх үү үзэхгүй юу гэсэн асуудал байдаг. Эдгээр хүмүүс бол үйлчилгээний ажилтан нар байдаг. Албан тушаалтан биш байдаг. Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх асуудал бий. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харахаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа байдал зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдад харагдаад байна. Шүүгдэгчийн хувийн байдал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оруулж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ шүүгдэгч Хулан хэлсэн. Харин хорих ялыг хойшлуулах асуудлыг шүүх шийдвэрлэж өгнө үү. 0-3 хүртэлх насны хүүхэдтэй бол гэж хууль тодорхой зааж өгсөн тул үүнийг хэрэглэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хатанбаатар дүгнэлтдээ “Шүүгдэгч нар хэт бага ч биш боломжийн гэхэд хэцүү цалинтай ажилладаг байсан. Компани ашиг алдагдалаа маш сайн хянах ёстой байсан. Энэ хүмүүсийн асуудлыг шүүгдэгч нар яг нарийн би хэдэн төгрөг авсан гэсэн зүйл байхгүй. Хэрвээ хяналт шалгалт байсан бол ийм асуудал өнөөдөр шүүх дээр байхгүй байх байсан. Гэмт хэрэг мөн гээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул байгууллагад учирсан хохирлыг яаж барагдуулах уу гээд шүүгдэгч Нарангарвуугийн нөхрийн боломжит зээлийг аваад хохирогч компанийн удирдлагатай тохиролцоод хохирол төлбөргүй. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны хууль байна гэж бэлдэж ирсэн. Шүүх харин 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн. Шүүгдэгч Нарангарвуу нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх арга хэмжээг зааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял 06 сараас 5 жил хүртэл хорих ялын хугацаатай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан ялаас чөлөөлөх арга хэмжээ яригдахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж заасан байна. Энэ бол арай боломжгүй байна. Тиймээс тус хуулийн ерөнхий ангийн 7.1-д хорих ял оногдуулан тэнсэх талаар заасан. Эрүүгийн хуулийн тусгай нагийн 17.4 дүгээр зүйлийн 1 хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байна. Шүүгдэгч бол хохирол төлбөрөө төлсөн тул 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг, гэрч С.Дэнсмаа, М.Мөнхбаатар, У.Пүрэвжаргал, Б.Соёл-Эрдэнэ, шинжээч Б.Жаргалсайхан, иргэний хариуцагч Г.Алтанзул нарын мэдүүлэг, “Пийк ом аудит” ХХК-ний шинжээчийн 2018 оны 06 сарын 20-ны 159 дугаартай дүгнэлт, мэдээллийн биржийн программаас гаргаж авсан зөрчлийн тооцоо, ажилчдын ирцийн бүртгэл, тайлан, мөрдөн шалгах ажиллагааны туршилт зэргээр шүүгдэгч С.Х нь 2014 оноос 2017 оны 07 дугаар сарыг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Асгатын гол” ХХК-ний мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа 28759126 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Н нь 2014 оноос 2016 оны 08 сарын хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Асгатын гол ХХК-ний мэдээллийн бирж телевизийн мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа 11951774.50 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Х, Ч.Ннарын үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нарыг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ч.Н нь хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзлээ. Мөн шүүгдэгч С.Х нь 4 сартай нярай хүүхэдтэй, Ч.Н нь жирэмсэн талаар баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч С.Хгийн гэм буруутай үйлдлийн улмаас “Асгатын гол” ХХК-д 28759126 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсон, хохирогч дээрхи хохирлыг нэхэмжилсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхийг зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хгаас 28759126 төгрөгийг гаргуулж “Асгатын гол” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Ч.Ннарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Халх овогт С.Х, Монгол овогт Ч.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд 2 жилийн хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х, Ч.Ннарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хгаас 28759126 төгрөгийг гаргуулж “Асгатын гол” ХХК-д олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ч.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Х нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС