Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01545

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01545

 

 

,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 57,808,860 төгрөг, хохиролд 4,871,405.81 төгрөг, нийт 62,680,266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,, нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,, хариуцагч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,,,, нь чацарганын тос шүүс гаргаж авч байгаа, бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл учраад байна, мөнгө зээлээч гэж гуйсны дагуу ,,,,,,,,,,,,гаар дамжуулан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 17,965,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,гийн заасан этгээдүүдийн дансанд шилжүүлсэн. Үүнийг баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан. Гэвч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нар нь төлөлт хийгээгүй тул үндсэн төлбөр 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөг, алданги 8,982,500 төгрөгийн хамт нэхэмжилнэ.

1.2. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ,,,,,,,,,,,,гийн заасан этгээдүүдийн дансанд 30,861,360 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хугацааны явцад ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нар анх тохиролцсон нөхцөлөөр олгох зээлийг баталгаажуулж, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг өөрсдийн охин ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд ,,,,,,,,,,, нь гадаад улсад ажиллаж олсон мөнгөө ийнхүү бусдад шилжүүлснээс амьжиргааны эх үүсвэргүй болж, улмаар банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч амьжиргаагаа залгуулж байсан тул эдгээр байгууллагуудад төлсөн хүү болох 4,871,405.81 төгрөгийг нэмж нэхэмжилнэ.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 57,808,860 төгрөг, хохиролд 4,871,405.81 төгрөг, нийт 62,680,266 төгрөг гаргуулж өгнө үү.

1.3. ,,,,,,,,,,,, нь сөрөг нэхэмжлэлд дурдсан өндөр ашигтай гэж надад итгүүлэн мөнгө зээлсэн, одоо үүнийгээ хамтын ажиллагаа байсан мэтээр зээлсэн мөнгөө өгөхгүй, шүүхийг төөрөгдүүлэх, өөртөө ашигтайгаар хугацаа хожих арга хэрэглэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,гийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. ,,,,,,,,,,, нь хамтарч чацарганын үрсэлгээ хийе, АНУ-д амьдардаг өөрийн үеэл дүү н.Явуухулан хөрөнгө оруулахаар болсон гэж хэлсний дагуу хамтын ажил эхэлсэн.

,,,,,,,,,,,гийн охин ,,,,,,,,,,,, ажилд хэрэглэгдэх зүйлд мөнгө гарган ажил явагдаж байсан. ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нараас 30,861,360 төгрөг зээлж аваагүй. Чацаргана жимс авч боловсруулан цэвэр тос, шүүс гаргаж борлуулан ашгийг ,,,,,,,,,,,, н.Явуухулан, ,,,,,,,,,,,, бид гурав тэнцүү хуваан хүртэх хамтын ажил байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. ,,,,,,,,,,, бид хоёр тус тусдаа тооцож болох хоёр хэсэг ажил дээр хамтарч ажилласан. Би мөчир суулган үржүүлэх, арчлах ажлыг өөрийн олон жилийн мэдлэг, дадлага, туршлага дээр үндэслэн бие даан хийх, хүч хөдөлмөрөө зарцуулах, харин ,,,,,,,,,,, энэ ажилд шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргах, бүх ажилд хяналтаа тавьж, санхүүгээ барьж ажиллахаар харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дийлэнх үр дүнг өөрөө хүртэж авсан. Мөн хамтын ажиллагаанд оруулсан, авч болох эд хөрөнгийг бүгдийг буцаан авсан. Миний хувьд өөрийн оруулсан хүч хөдөлмөр. цаг хугацааг алдаж хохирсон. Иймд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Г.Уянгын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие эх ,,,,,,,,,,,,гийн хэлсний дагуу ,,,,,,,,,,,гийн охин ,,,,,,,,,,,,тай хамт нотариат дээр очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд 7,000 ам.доллар гэж бичсэн байсан. Гэвч миний бие энэ мөнгийг ,,,,,,,,,,,,гаас аваагүй. Хамтран ажилласан асуудалд би холбоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,гаас 36,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,780,265.81 төгрөг болон хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,837 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,гаас улсын тэмдэгтийн хураамжид 342,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,, нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нарын тодорхойлсон зээл 57,808,360 төгрөг, хохирол 4,871,405.81 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн бол хариуцагчаас ямар нэгэн төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Тэр тусмаа нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрсдөө өөрчилж, тодруулаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэгч нарын өмнөөс дур мэдэн тооцоо хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтойгоор зөрчсөн.

5.2. Хамтын ажиллагааны үр дүнг тооцвол бэлэн болсон чацарганы шүүсийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,, хүлээн авч, захиран зарцуулсан байна. 40 литр тосны тал хувь нь нэхэмжлэгч талд хөрөнгө болон очсон. Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээний үүрэгт нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь 36,900,000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Үнэхээр шүүх талуудын өмнөөс хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хамтын үр шимийг тооцож байгаа бол хариуцагчийн тайлбарласан, гэрчүүдийн мэдүүлсэн "6700 ш чацарганы суулгацыг борлуулж, борлуулалтын орлого 10,000,000 төгрөгийг гэрээний нөгөө талд өгсөн, үлдсэн суулгацыг борлуулж чадаагүй эрсдэлд орж үхсэн, нийтдээ 3 ширхэг хүлэмжийг нөгөө талдаа хүлээлгэн өгсөн, чацарганы шүүсийг ,,,,,,,,,,, хүлээн авч, захиран зарцуулж байсныг тооцохгүй орхигдуулж байгаа нь нотлох баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас харьцуулж, үнэлээгүй.

Анхан шатны шүүхийн хийсэн тооцоо нь Иргэний хуулийн 477.3, 477.4, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тул үүний дагуу шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Гэрч Ц.Пүрэвдоржийг нэхэмжлэгч танихгүй, түүнд өгсөн гэх 10,000,000 төгрөг болон хүлэмж нь хамтын гэрээнд хамааралгүй. Хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлоогүй. Хэрэгт авагдсан тооцооны баримтыг хариуцагч өөрөө үйлдсэн гэдэг дээрээ маргадаггүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нар нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 48,826,360 төгрөг, алданги 8,982,500 төгрөг, хохирол 4,871,405.81 төгрөг, нийт 62,680,266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д холбогдуулан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь бие даасан шаардлага бус татгалзлын үндэслэлд хамаарна гэж шүүх дүгнээд уг шаардлагыг шийдвэрлээгүй нь үндэслэлтэй.

 

2.2. Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь хамтран ажиллах гэрээний харилцаанд үндэслэн татгалзсан, улмаар зохигч нь хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний ашиг, алдагдал, үр шимийн хуваарилалтын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцсэн тул энэ талаарх нэхэмжлэлийг тодруулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

 

3. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь өөрийн эзэмшлийн болон охин ,,,,,,,,,,,,гийн эзэмшлийн дансаар дамжуулан ,,,,,,,,,,,,гийн хамаарал бүхий буюу нэрлэн заасан этгээдүүдийн дансанд 2017 оны 08 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 17,965,000 төгрөгийг газар, хүлэмж, бэлх, цалин, бордоо, Хулангаас гэсэн утгатайгаар шилжүүлж, улмаар уг төгрөгтэй дүйцэх 7,000 ам.долларын дүнтэй зээлийн гэрээг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,, нар нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан.

 

3.1. Мөн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид 25,965,500 төгрөгийг жимс, тос, жин авах, жүүс, нүүрс, ажлын хөлс гэсэн утгатайгаар шилжүүлэн өгсөн.

 

3.2. ,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нар нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаанд хамтран ажилласан.

Энэ хугацаанд ,,,,,,,,,,, нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий чацарганы шүүс, ,,,,,,,,,,,, нь 20 литр буюу 3,000,000 төгрөгийн үнэ бүхий чацараганы тос, 150,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан жинг тус тус авч үлдсэн.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь мөнгөн хэлбэрээр, хариуцагч ,,,,,,,,,,,, нь хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг хариуцан ажиллах хэлбэрээр хураамжийг төлсөн шинжийг харгалзан талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.

 

4.1. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан талууд хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдал, биелүүлээгүй үүргийг хасч тооцож, талуудад ногдох мөнгөн хөрөнгийн хувь хэмжээг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 479 дүгээр зүйлийн 479.4, 479.5, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар тогтоох шаардлага үүсчээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч Ц.Пүрэвдоржийн мэдүүлэг, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр талуудын үйлдсэн гэрээний хэрэгжилтийн тооцооны баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

5.1. Хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр талуудын үйлдсэн гэрээний хэрэгжилтийн тооцооны баримтын хамтран ажиллах гэрээний үр шим, ашиг, үлдэгдэл хөрөнгийн жагсаалт нь нийт 70,500,000 төгрөг болсон гэж заасан хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул уг баримтын дээрх хэсгийг үнэлэхгүйгээр хэрэгт авагдсан бусад баримтын үндсэн дээр хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн үе шат, хүлээн авсан мөнгөн хөрөнгийн зарцуулалт, одоо буй хөрөнгийн хэмжээнд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгнө.

 

5.2. Хэргийн баримтаар ,,,,,,,,,,, нь 2017 онд 17,965,000 төгрөгийг чацарганы мод үрслүүлж худалдан борлуулахад, 2018 онд 25,965,500 төгрөгийг чацарганы тос боловсруулж худалдан борлуулахад хамтран ажиллах үүднээс ,,,,,,,,,,,,д шилжүүлсэн байна.

Үүнээс хамтын ажиллагааны эхний үе шатанд хамаарах 17,965,000 төгрөгийн гэрээний хураамж, түүнд ногдох ашгийг хариуцагч ,,,,,,,,,,,, нь гэрч Ц.Пүрэвдоржид нэг бүрийн үнэ нь 3,200,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хүлэмж, мөн 10,000,000 төгрөг шилжүүлж төлж барагдуулжээ. Энэхүү 3 ширхэг хүлэмж нь зохигчийн хамтын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан болох нь гэрч Ц.Дашдоржийн мэдүүлгээр мөн тогтоогдсон.

 

5.3. Зохигчийн тайлбар, гэрч Ц.Пүрэвдоржийн мэдүүлгээр хариуцагч ,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,тай, гэрч Ц.Пүрэвдорж нь н.Явуухулан / ,,,,,,,,,,,тай төрөл садангийн холбоотой гэх /-тай ерөнхий боловсролын сургуулийн нэг анги буюу танил, найз нөхдийн холбоотой. Энд дурдсан хувийн харилцаанд үндэслэн ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,тай хамтран ажилласан байх бөгөөд Ц.Пүрэвдорж, н.Явуухулан нартай хувийн болон ажил хэргийн харилцаа холбоогүй.

Гэрч Ц.Пүрэвдоржийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд ,,,,,,,,,,,, нь гэрч Ц.Пүрэвдоржтой аливаа үүргийн харилцаа үүсгээгүй, мөн хувийн болон ажил хэргийн харилцаагүй, харин хамтран ажиллах гэрээний нөгөө тал болох ,,,,,,,,,,,гийн оролцоо, хүсэлтээр түүнд ногдох хураамж, ашгийг Ц.Пүрэвдоржид 3 ширхэг хүлэмж болон 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөх замаар төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хэрвээ ,,,,,,,,,,,гийн оролцоо, төлбөрийг шилжүүлэх хүсэлт гаргаагүй тохиолдолд ,,,,,,,,,,,, нь дээрх хүлэмж, мөнгөн хөрөнгийг Ц.Пүрэвдоржид хүлээлгэн өгөхгүй байжээ.

Энэ хэсэгт дурдагдаж буй хүлэмжийн үнэлгээг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй болно.

Мөн ,,,,,,,,,,,тай төрөл садангийн холбоотой гэх н.Явуухулан нь зохигчийн байгуулсан хамтран ажиллах гэрээний нэг тал болж оролцсон гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдоогүй.

Иймд нэхэмжлэлээс дээрх 17,965,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.4. Хамтран ажиллах гэрээний дагуу ,,,,,,,,,,,гаас ,,,,,,,,,,,, нь 2018 онд 25,965,500 төгрөгийг чацарганы тос боловсруулж худалдан борлуулах ажиллагааны хураамжид хүлээн авсан.

Энэхүү хүлээн авсан санхүүжилтийн дагуу ажиллахад ,,,,,,,,,,, нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий чацарганы шүүс, ,,,,,,,,,,,, нь 20 литр буюу 3,000,000 төгрөгийн үнэ бүхий чацараганы тос, 150,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан жинг тус тус авсан. Үүнээс өөр чацарганы тос, мөнгөн хөрөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн үйл баримтгүй.

Гэрч Г.Борхүү, Ү.Төрмандах нарын мэдүүлэгт ,,,,,,,,,,,,гаас ,,,,,,,,,,,д чацарганы шүүс өгч байсан талаар дурдагдсан боловч уг мэдүүлгүүдээр хүргүүлсэн гэх чацарганы тоо хэмжээ тогтоогдохгүй.

Иймд гэрээний хураамж 25,965,500 төгрөг, хамтын ажиллагааны дүнд бий болсон үр шим 4,650,000 төгрөгийн тал хувь болох 2,325,000 төгрөг, нийт 28,290,500 төгрөг болж буйгаас нэхэмжлэгчийн хүлээн авсан чацарганы шүүсний үнэ 1,500,000 төгрөгийг хасч тооцон 26,790,500 төгрөгийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,гаас гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,д олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг мөн өөрчилнө.

 

5.5. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсээгүй, зээлийн гэрээний хүрээнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь хамтын гэрээний харилцаанд хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарын хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 36,900,000 гэснийг 26,790,500 гэж, 25,780,265.81 гэснийг 35,889,766 гэж,

2 дахь заалтад 342,450 гэснийг 291,902 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ,,,,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ