Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

   2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2016/00682

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 78 гудамж, 1084а тоот хаягт оршин суух Боржигон овогт Балжинхандын Ууганцэцэг /рд:УУ88081546/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбын 20 гудамж, 75 тоот хаягт оршин суух Цорс буна овогт Дэгаажамцын Аюуш /рд:ЧО85081172/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ууганцэцэг, хариуцагч Д.Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 3 сард Д.Аюуштай танилцаж, улмаар 2006.8.25-нд гэрлэлтийн 880 батлагаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Хүү А.Пүрэв-Очир 2006 оны 4 сарын 20-ны өдөр төрсөн. Аюуш 2007 онд Солонгос явж тэндээ амьдралтай болж 2007 оны 8 сараас хойш холбоогүй болж тус тусдаа амьдрах болсон. Одоо тус тусын амьдралтай хүүхэдтэй болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү А.Пүрэв-Очирыг эх болох Б.Ууганцэцэгийн асрамжид үлдээж өгнө үү. Эцэг Аюушаас хүүхдийн асрамжийн мөнгө авахгүй болно гэжээ. 

 

Хариуцагч Д.Аюуш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Ууганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүү А.Пүрэв-Очирыг эх Б.Ууганцэцэгийн асрамжид үлдээнэ. Гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэг нь хариуцагч Д.Аюушд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2005 онд танилцаж, улмаар 2006 оны 2 сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 08 сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 880 дугаарт бүртгэн гэрчилгээ олгожээ.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2006 оны 4 сарын 20-ны өдөр хүү А.Пүрэв-Очир төрсөн болох нь зохигч талуудын тайлбар, 0127593 Г-911 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчид 2016 оны 3 сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Хариуцагч Д.Аюуш нь гэрлэлт цуцлуулах, хүү А.Пүрэв-Очирыг эх Б.Ууганцэцэгийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг ба зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тайлбарладаг.

 

Б.Ууганцэцэг, Д.Аюуш нар 2007 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Балжинхандын Ууганцэцэг /рд:УУ88081546/, Цорсбуна овогт Дэгаажамцын Аюуш /рд:ЧО85081172/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 4 сарын 20-ны өдөр төрсөн хүү Цорс буна овогт Аюушийн Пүрэв-Очир /рд:УЦ06242051/-г эх Б.Ууганцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР