| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2020/02550/И |
| Дугаар | 210/МА2024/00644 |
| Огноо | 2024-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/00644
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/00288 дугаар шийдвэртэй,
“Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Н.Д*******, Н.Б*******, Х.Б*******, С.Х******* нарт тус тус холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 399,922,184 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*******, хариуцагч Н.Д*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. “Н*******” ХХК нь Н.Д*******той 2017 оны 0 сарын 16-ны өдөр 27 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 25,000,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 37 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 5,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 72 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 25,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 92 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 16,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 122 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 120,000,000 төгрөг, 2018 оны 0 сарын 12-ны өдөр 139 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 16,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 151 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 33,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 155 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр 50,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 17тай “Зээлийн гэрээ”-гээр Н.Д*******ын хүсэлтээр Н.Д*******тай байгуулсан гэрээгээр Н.Д*******ын данс /зээлийн гэрээгээр Н.Д*******ын хүсэлтээр зааснаар/-д 130,000,000 төгрөг нийт 420,000,000 төгрөг олгосон байна.
1.2. Эдгээр гэрээнээс 122 болон 155 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдээгүй. Гэрээнүүдэд хүүг сарын 3.5 хувиар тооцсон.
1.3. Н.Д******* ЗГ/22, ЗГ/37, ЗГ/72 тоот буюу нийт 55,000,000 төгрөгийн зээлийг 2017 онд авч зарцуулан, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 32,275,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,435,000 төгрөг, 2017 оны сарын 27-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 9,560,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4,695,154 төгрөг, 2018 оны 0 сарын 09-ний өдөр 20,951,322 төгрөг буюу нийт 72,416,476 төгрөгийг төлсөн.
Н.Д******* 22, 37, 72 тоот зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Эдгээр 3 гэрээгээр зээлийг авсан, төлсөн цаг хугацаа нь ЗГ/92, ЗГ/122, ЗГ/139, ЗГ/151, ЗГ/155 тоот зээл болон Н.Д*******ын 17тай гэрээгээр авч хэрэглэсэн 130,000,000 төгрөгийн эргэн төлөх цаг хугацаатай давхцалгүй тул эргүүлэн төлөх хугацаа болон төлсөн төлбөрүүд зээлийн тооцоо хооронд холилдох улмаар зөрүүтэй тооцоо үүсэх үндэслэлгүй.
1.4. Н.Д******* “Н*******” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 181,112,160 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Н.Д******* 5 удаа буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,260,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 0 сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 0 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн.
1.5. Н.Д******* 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Н*******” ХХК-д хүсэлт гаргаж өөрийн эзэмшлийн Ү- тоот үл хөдлөх эд хөрөнгийг суллуулах, улмаар худалдан борлуулж зээл, хүүгийн төлбөрөө төлөх хүсэлтийг гаргасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг сулласан.
1.6. Н.Д*******ын 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Н*******” ХХК-д шилжүүлсэн 181,112,160 төгрөгөөс:
А. Н.Д*******ын “Н*******” ХХК-иас эгч Н.Д*******ын гэрээгээр өөрийн авсан 130,000,000 төгрөгийг 5,681,667 төгрөгийн хүүгийн хамт бид суутган тооцож хаасан. Учир нь: уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 2018 оны сарын 28-ны өдөр байсан.
Б. ЗГ/92 тоот гэрээ 148 хоног хугацаа хэтэрсэн байсан тул үндсэн зээлд 16,000,000 төгрөг, хүүд 970,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 74,667 төгрөг буюу нийт 17,045,333 төгрөгийг суутган зээлийг бүрэн хаасан. Учир нь: уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байсан.
В. ЗГ/139 тоот гэрээ нь 2019 оны 0 сарын 12-ны өдөр хугацаа дуусах байсан учир үндсэн зээлд 16,000,000 төгрөг, хүүд 1,120,000 төгрөг буюу нийт 17,120,000 төгрөг суутган зээлийг бүрэн хаасан.
Г. ЗГ/151 тоот гэрээний эцсийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байсан учир бид үндсэн зээлд 9,500,000 төгрөг, хүүд 1,765,160 төгрөг нийт 11,265,160 суутган тооцсон.
1.7. Н.Д*******ын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Н*******” ХХК-д шилжүүлсэн 2,260,000 төгрөгөөс бид ЗГ/122 тоот гэрээний хүүд суутгасан.
Н.Д******* 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг “Н*******” ХХК-д шилжүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусах ЗГ/151 тоот гэрээний үндсэн зээлд суутгасан. Мөн 2020 оны сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгөөс 211 хоног хугацаа хэтэрсэн 151 тоот зээлийн үндсэн төлбөрт 8,500,000 төгрөг, 198 хоног хугацаа хэтэрсэн 155 тоот зээлийн үндсэн төлбөрт 11,500,000 төгрөг суутгав.
Н.Д*******ын 2021 оны 0 сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг манайд шилжүүлснийг 255 хоног хугацаа хэтэрсэн 122 тоот зээлийн үндсэн төлбөрт суутгасан.
Н.Д******* 2021 оны 0 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдөр ЗГ/122 тоот гэрээ 266 хоног, ЗГ/155 тоот гэрээ 324 хоног хэтэрсэн байсан тул бид үнийн дүн 80,000,000 төгрөгөөс багасгах зорилгоор 40,000,000 төгрөгийг ЗГ/122 тоот гэрээний үндсэн төлбөрт суутган тооцсон.
Тухайн өдөр төлбөр шилжүүлсний дараа ЗГ/122 тоот гэрээний үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, 152,032,660 төгрөгийн хүүгийн, 7,261,333 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн, ЗГ/155 тоот гэрээний 38,500,000 төгрөгийн үндсэн зээл, 55,884,500 төгрөгийн хүүгийн, 3,138,567 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй болсон.
1.8. Хариуцагч Н.Д******* нь иргэн Н.Ариунаатай зээлийн гэрээ байгуулаагүй, харин “Н*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан тул Н.Ариунаа руу шилжүүлсэн гэх хөрөнгө, мөнгийг “Н*******” ХХК мэдэхгүй, хүлээж аваагүй бөгөөд эргэн төлөлтөд тооцох боломжгүй. Учир нь: 122, 151, 155 дугаартай зээлийн 3 гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.5-д “Зээлдэгч нь Зээлийн гэрээний төлбөрийг Зээлдүүлэгчийн байранд бэлнээр авчран эсхүл Зээлдүүлэгчийн банканд байрлах дараах дансанд шилжүүлэн төлж болно. Үүнд: ХХБ *******, Голомт ” гэж заасны дагуу зээлдэгч бэлнээр төлөх эсхүл зөвхөн гэрээнд заасан дансанд шилжүүлэх байсан. Тиймээс Н.Д*******ын гэрээн дээр заасан дансанд төлсөн төлөлт болон бэлнээр төлж, кассын орлогын баримт үйлдсэн төлөлтүүдээр тооцоолол хийсэн.
1.9. Хариуцагч Н.Д******* 122, 151, 155 дугаартай гэрээнүүдийн хавсралтад заасан зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарийн дагуу сар бүр зээлийн хүүгээ эхэлж төлөх ёстой бөгөөд хугацааны төгсгөлд үндсэн зээлээ төлөх ёстой. Гэрээ нь талуудын чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл дээр хийгддэг бөгөөд зээлдэгч өөрөө, сайн дураараа дээрх гэрээнүүдийн зээлийн төлбөр төлөх дараалалтай холбоотой дараах заалтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Үүнд: Зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран зээл бүрэн төлөгдөх хүртэл сар бүр энэхүү гэрээний 2.1.2-т заасан хүүг төлнө”, 2.6-т “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-т заасан эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзэх бөгөөд төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийлүүлэх хүртэл буюу хугацаа дууссан тохиолдолд зээл бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд төлөхөөр талууд тохиролцов”, 2.7-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл дарааллаар гүйцэтгэнэ” гэж заасан. Гэрээнүүдийн Хавсралт №1-т заасан Зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарь зэрэг гэрээний нөхцөлүүдийг хариуцагч Н.Д******* нь тус тус хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 45 зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь сар бүр гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй бол зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой. Хариуцагч Н.Д******* хуваарийн дагуу эргэн төлөлтийг сар бүр хийж байгаагүй.
1.10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний төлөлт хийх үүргээ биелүүлэхдээ зохих ёсоор буюу өөрөө аль зээлийн төлөлтөө хийж байгаагаа тодорхой бичиж, төлөлтөө хийгээд, дараа нь “Н*******” ХХК-тай тооцоо нийлэх ёстой. “Н*******” ХХК хугацааны дарааллаар эхэлж үүрэг үүссэн, хугацаа хэтрэлт рүү орох гэж байгаа болон хугацаа хэтэрсэн зээлүүдийг эхэлж тооцож, хаагаад явна.
1.11. Барьцаа хөрөнгийн тухайд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122-1 дугаар “Ипотекийн гэрээ”-нд заасан Ү- дугаартай Баянзүрх дүүрэг, хороо, гудамж од байрлах, 120 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122-2 дугаар “Ипотекийн гэрээ”-нд заасан, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 155-1 дугаар “Ипотекийн гэрээ”-нд заасан Ү- дугаартай Хан-Уул дүүрэг, хороо, , гудамж байр, тоотод байрлах, 101 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122- “Ипотекийн гэрээ”-нд заасан, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 155-2 дугаар “Ипотекийн гэрээ”-нд заасан Ү- дугаартай Сонгинохайрхан дүүрэг, хороо, хороолол, байрны тоотод байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна.
1.12. Иймд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 253,725,993 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 146,196,191 төгрөг, нийт 399,922,184 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч Н.Д*******ын татгалзал, тайлбарын агуулга: Би нийт 7 удаагийн зээлийн гэрээгээр 290,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд зээлийг бүрэн төлж дуусгасан. Харин би авлагатай байгаа.
2.1. 2017 оны 0 сарын 16-ны өдөр байгуулагдсан 28 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 25,000,000 төгрөг, 27 тоот данс нээж, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлсон бөгөөд 6 сарын хугацаанаас өмнө төлсөн. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 32,275,000 төгрөг төлсөн. Үүнээс 30,525,000 төгрөгийг үндсэн зээлд төлөөд, 1,750,000 төгрөгийг хүүд тооцож төлсөн. Илүү 5,525,000 төгрөг төлснийг буцаана гэчихээд 3 хоносон тул дараагийн зээлийг авсан.
2.2. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 37 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 5,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ. 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 175,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 175,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 58,333 төгрөг, нийт 408,333 төгрөг болсон. Илүү төлсөн 5,525,000 төгрөгөөс үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 408,333 төгрөг, нийт 5,408,333 төгрөгийг хасахаар 116,666 төгрөг үлдсэн, уг мөнгийг миний данс руу буцаан шилжүүлсэн, энэ нь дансны хуулгаар нотлогдоно.
2.3. 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 72 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 25,000,000 төгрөг, 72 тоот зээлийн дансаар, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны сарын 27-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8,560,000 төгрөг, нийт 12,060,000 төгрөг төлсөн. Үүнээс 875,000 төгрөг, 3,616,666.67 төгрөгийг хүүд, үндсэн зээлд 8,443,333.33 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээлд 16,556,666.67 төгрөг, хүү 2018 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 579,483.33 төгрөг байна. Төлөлтөө 2018 оны 0 сарын 09-ний өдөр хүүд 422,222.89 төгрөг төлсөн, нэмэгдүүлсэн хүүд 100,443.78 төгрөг төлсөн.
2018 оны 0 сарын 09-ний өдөр хүүд 1,470,756 төгрөг, үндсэн зээлд 422,431 төгрөг төлсөн. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний байдлаар 16,134,235 төгрөгийн үндсэн зээл үлдсэн. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 4 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүү 564,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 112,939 төгрөг бодогдсон ба 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүүд 2,861,137 төгрөг, үндсэн зээлд 21,574,164 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 564,698 төгрөг төлсөн.
Ингээд хугацаанаас өмнө бүрэн төлөөд 5,439,928 төгрөг илүү төлөлттэй байгаа.
2.4. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 92 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 16,000,000 төгрөг, 92 тоот зээлийн дансаар, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдүүлсэн хүүд 377,066 төгрөг, хүүд 2,930,666 төгрөг, үндсэн зээлд 1,492,266 төгрөг, нийт 4,800,000 төгрөг төлсөн. 2018 оны 02 дугаар сарын 23-ны байдлаар 14,507,733 төгрөг үлдсэн ба 16 хоногийн дараа 16,770,520 төгрөгийг төлсөн. Ингээд 4 дэх зээлийн гэрээний төлбөр дуусаж, илүү 1,964,120 төгрөг үлдсэн.
2.5. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 122 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 120,000,000 төгрөг, 122 тоот данс нээж, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. 120,000,000 төгрөгийг авсан нь үнэн ба 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 36,112,160 төгрөгийг хүүд, үндсэн зээлд 144,061,160 төгрөг төлж хаасан.
Үндсэн зээлд 145,000,000 төгрөг төлсөн боловч хүүгийн зөрүү 938,840 төгрөг гарсныг хасаад 144,061,160 төгрөгөөр тооцсон. Та олон сар төлөөгүй гээд хүүг нэмж авсан. 5 дахь гэрээг бүрэн төлж дуусгаад, 24,061,160 төгрөгийн авлага үүссэн.
2.6. 2018 оны 0 сарын 12-ны өдөр байгуулагдсан 139 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 16,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн төлөлт хийсэн, 1,829,333.33 төгрөгийг хүүд, 7,946,666.67 төгрөгийг үндсэн зээлд төлсөн. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүүд 366,426.67 төгрөгийг, үндсэн зээлд 4,134,449.55 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,260,000 төгрөг төлснөөс 2,209,707.66 төгрөгийг үндсэн зээлд, хүүд 50,282.34 төгрөгийг, 2018 оны сарын 30-ны өдөр үндсэн зээлд 415,655.73 төгрөг, хүүд 195,415.80 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгаад илүү төлөлт 13,668,751.93 төгрөг үлдсэн.
2.7. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 151 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 33,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. 33,000,000 төгрөг авсан.
2.8. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан 155 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 50,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. 151, 155 тоот зээлийн гэрээний үүрэгт миний байрыг тооцож зээлийг хаахаар тохирсон.
2.9. “Н*******” ХХК-ийн захирал Б.Ариунаа, н.Мөнхболор, хуульч н.Мандах нараас мэйл ирүүлээд зөвшөөрсөн тул 7 дахь гэрээний 33,000,000 төгрөгийн зээл дээр 8 дахь гэрээний 50,000,000 төгрөгийг нэмж, нийт 83,000,000 төгрөгтөө миний 101,700,000 төгрөгийн байрыг авахаар тохирсон. 6 дахь зээлийн гэрээгээр би зээлийн илүү төлөлттэй байсан. Тухайн үед Хан-Уул дүүрэгт байрлах Туулын 60а байрны 45,09 м.кв орон сууцыг акт үйлдээд авсан боловч энэ 7, 8 дахь зээлийн мөнгөө төл, байрыг аваагүй гэж намайг залилсан. Байраа 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буцааж авсан.
2.10. 2020 оны сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 0 сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөг, 2021 оны 0 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг төлсөн. 7, 8 дахь зээлээ төлсөн. 2020 оны сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг хүүд, 2021 оны 0 сарын 04-ний төлсөн 40,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 20,004,333.33 төгрөг, хүүд 19,995,666.67 төгрөг төлсөн. 2021 оны 0 сарын 15-ны өдөр 166,777.72 төгрөгийг хүүд, үндсэн зээлд 39,833,222.28 төгрөгийг төлж дуусгасан.
Ингээд миний бие дээр зээлийн төлбөрүүдийг бүрэн төлж, 26,837,555.61 төгрөгийн авлагатай байгаа ба төлсөн мөнгийг дуртай зээлдээ хуваарилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
2.11. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 173 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 130,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлсон ба би уг гэрээг байгуулаагүй. Н.Д******* миний эгч мөн, мөнгө миний дансанд орсон байж болно, зээлийн гэрээг байгуулсан хүн нь хариуцах байх, би хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 45 зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д*******оос 48,273,864 /дөчин найман сая хоёр зуун далан гурван мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 351,648,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Д******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.Д*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг хороо, 12 дугаар хороолол, гудамж, үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 48,273,864 төгрөгийг гаргуулж, “Н*******” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс Х.Б*******, Н.Б******* нарын эд хөрөнгөөр үүргийг хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч “Н*******” ХХК хариуцагч Х.Б*******, Н.Б*******, С.Х******* нараас татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 3,083,277 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 655,195 төгрөг, нийт 3,738,472 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Н.Д*******оос 469,519 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1. 27 тоот “Зээлийн гэрээ”-г дүгнэснийг эс зөвшөөрч байна. 27 тоот зээлийн гэрээг дүгнэхдээ тухайн гэрээний төлөлтийг сар бүр хугацаанд нь төлөөгүй байхад гэрээний 2.2, 2.6, 2.7-д заасан нэмэгдүүлсэн хүүг огт бодоогүй. Мөн 27 тоот зээлийн гэрээг “28 тоот зээлийн гэрээ” гэж буруу бичсэн. Мөн “ ... 5,525,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байх ба энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.” гэж буруу дүгнэсэн. Н.Д******* тухайн үед мөн үйлчилж байсан 37 тоот “Зээлийн гэрээ”-ний төлөгдөөгүй дүнг шилжүүлсэн байхад өмнөх зээлийн гэрээний төлбөрөө илүү төлсөн мэтээр анхан шатны шүүх илт хариуцагчийн талд дүгнэлт хийсэн.
4.2. 72 тоот “Зээлийн гэрээ”-г дүгнэснийг эс зөвшөөрч байна. 72 тоот “Зээлийн гэрээ”-г дүгнэхдээ “... 40 хоногоор хэтрүүлж төлсөн байх боловч хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нэхэмжлээгүй тул уг зээлийн гэрээний дутуу төлсөн 16,630,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх тооцоогүй.” гэж нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнээс давсан дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч 72 тоот “Зээлийн гэрээ”-ний тухайд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн 122 болон 155 тоот “Зээлийн гэрээ”-ний хувьд л нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Тиймээс хариуцагчийн төлсөн төлбөрөөс 72 тоот “Зээлийн гэрээ”-ний үндсэн төлөлт, хугацаа хэтрүүлсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг “Зээлийн гэрээ”-ний 2.2, 2.6, 2.7 дахь хэсэгт заасны дагуу суутган тооцсон болно.
Мөн “... зээлдэгч 72 тоот зээлийн гэрээний үүрэгт 9,170,000 төгрөгийн илүү төлөлттэй гэж үзэв.” хэмээн бодит байдалд нийцээгүй, буруу дүгнэлт хийсэн. Бодит байдалд зээлээсээ 9,000,000 төгрөг илүү төлөх хүн гэж хаана ч байхгүй. Тухайн үед мөн үйлчилж байсан 92 тоот “Зээлийн гэрээ”-ний төлөгдөөгүй төлбөрийг шилжүүлсэн байхад өмнөх зээлийн гэрээний төлбөрөө илүү төлсөн хэмээн буруу дүгнэлт хийсэн.
4.3. 92 болон 122 тоот “Зээлийн гэрээ”-г буруу дүгнэсэн ба шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-т “... 92 тоот зээлийн гэрээний үүрэгт 20,6,826.67 төгрөгийн илүү төлөлттэй байна.”, Үндэслэх нь хэсгийн 5-д “... 122 тоот зээлийн гэрээний үүрэгт 11,876,826.67 төгрөгийн илүү төлөлттэй” хэмээн тухайн гэрээнүүдийн төлөлтийг сар бүр хугацаанд нь төлөөгүй байхад зээлийн гэрээнүүдийн 2.2, 2.6, 2.7-д заасан нэмэгдүүлсэн хүүг мөн огт бодоогүй. Хариуцагчийг тухайн үед үйлчилж байсан зээлийн гэрээнүүдийнхээ төлөлтийг шилжүүлж байхад мөн л илүү төлсөн хэмээн бодит байдалд нийцээгүй, буруу дүгнэлт хийсэн.
4.4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д “122 тоот гэрээг сунгасан гэх баримтыг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үйлдэх үед зээлдэгчийг илүү төлөлттэй гэж дүгнэсэн тул 253,725,993 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан учраас л гэрээг сунгасан байтал зээлээ илүү төлсөн гэснээ гэрээгээ сунгасан гэдэг ямар ч логикгүй, байж боломгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.
4.5. 173 тоот “Зээлийн гэрээ”-тэй холбоотой 130,000,000 төгрөгийн хувьд огт дүгнэлт өгөөгүй. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9-д “Гэрч Н.Д******* ... зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан, мөнгийг хэрэглэсэн хүн нь Н.Д******* ... гэж мэдүүлжээ.” гэж тухайн 173 тоот Зээлийн гэрээний 130,000,000 төгрөгийг Н.Д******* авсан гэдэг нотлох баримтыг дурдсан байж, уг 130,000,000 төгрөгийг гаргуулах талаар огт дүгнэлт өгөөгүй. Уг гэрчийн мэдүүлгээс гадна дээрх 130,000,000 төгрөгийг Н.Д*******ын данс руу шилжүүлсэн мемориалын баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ийнхүү Н.Д******* уг 130,000,000 төгрөгийг авсан гэдэг нь баримтаар нотлогдож байхад түүнээс гаргуулахаар шийдэхгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн.
4.6. Шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2-т “Н.Д*******ын өмчлөлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, хороо, 12 дугаар хороолол, үйлчилгээний хэсгийн 3 тоотод байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” дурдсан байна.
Гэтэл уг үл хөдлөх хөрөнгө нь одоо нэхэмжлэгчийн барьцаанд байхгүй байхад шүүгч огт анзаараагүй, хайнга шийджээ. Энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа байхгүй болж, нэхэмжлэгчийг хохироосон, ноцтой алдаа гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.
5. Хариуцагчийн талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Зээлийн төлөлтүүд зээл авах үе шаттай давхцаж байсан. Зээлийн илүү төлөлт хийгдээд “Н*******” ХХК-иас буцааж шилжүүлж байсан. Илүү төлөлт нь өөр зээл рүү орох байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дагуу мөнгөн төлбөрийг шилжүүлж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд Н.Д*******оос төлсөн төлбөрийг нэхэмжлэгч дураараа шилжүүлээд байдаг.
5.2. 122 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 119,000,000 төгрөг, хүүд 139,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,000,000 төгрөг, 151 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 33,000,000 төгрөг, хүүд 22,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,800,000 төгрөг, 155 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 50,000,000 төгрөг, хүүд 27,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэтэл 2023 оны сарын 27-ны өдөр буюу 1 жилийн дараа 151 тоот зээлийн гэрээнд өр төлбөр байхгүй, 122, 155 тоот зээлийн гэрээнүүдэд өр төлбөртэй, үндсэн төлбөрт 40,000,000 төгрөг, хүүд 127,000,000 төгрөгийн өр төлбөртэй гэсэн дүгнэлтийг хийсэн ба жилийн дотор үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд өөрчлөгдчихсөн.
5.3. Иргэний хуулийн 45 зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох журмыг баримтлах ёстой. Уг журмын 22 дугаар зүйлд зээлдэгч нь тодорхой данстай байна. Тухайн данс руу мөнгөн гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцно. Мөнгөн төлбөр төлснөөр ямар зээл, ямар мөнгөн төлбөр төлсөн нь тодорхой болох хуулийн зохицуулалттай. Гэтэл зээлдэгчийн данс нээгээгүйгээс зээлтэй данс руу төлбөрийг өөрсдийн дураар шилжүүлж авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзнэ.
5.4. Нэхэмжлэгчтэй 9 зээлийн гэрээ байгуулаагүй ба 8 зээлийн гэрээ байгуулж, нийт 290,000,000 төгрөгийг авсан. Төлөлтийг хийхдээ дандаа хугацаанаас нь өмнө төлж барагдуулаад 26,000,000 гаруй төгрөгийн илүү төлөлттэй.
“Н*******” ХХК-ийн тавьсан саналын дагуу 151, 155 тоот зээлийн гэрээнд Хан-Уул дүүргийн хорооны нутагт дэвсгэрт байрлах ашиглалтад орсон, захиран зарцуулах эрхтэй 100 хувь төлбөр, тооцоо хийсэн 45,9 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэж өгсөн. Орон сууцыг гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сард сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн орлогыг олж байгаад 2 жилийн дараагаар урьдчилгаанд 60,000,000 төгрөг аваад сарын 3,5 хувийн хүүтэйгээр зарсан байсан. Гэтэл 2020 оноос эхлээд таны зээлийг хаагаагүй, 151 тоот зээлийн гэрээгээр авсан 30,000,000 төгрөг, 155 тоот зээлийн гэрээгээр авсан 50,000,000 төгрөгөө төлчхөөд байраа ав гэсэн тул 110,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл 5 жилийн дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байрыг буцааж өгсөн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь хариуцагч Н.Д*******, Н.Б*******, Х.Б*******, С.Х******* нарт тус тус холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 253,725,993 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 146,196,191 төгрөг, нийт 399,922,184 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б*******, Х.Б*******, С.Х******* нараас татгалзсан байна.
3. “Н*******” ХХК болон Н.Д******* нарын хооронд 2017 оны 0 сарын 16-ны өдөр 28 дугаартай, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 37 дугаартай, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 72 дугаартай, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 92 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 122 дугаартай, 2018 оны 0 сарын 12-ны өдөр 139 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 151 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 155 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан, тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Гэрээ тус бүрт дараахь байдлаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
3.1. “Н*******” ХХК болон Н.Д******* нарын хооронд 2017 оны 0 сарын 16-ны өдөр байгуулагдсан 28 тоот зээлийн гэрээгээр талууд зээлийн хэмжээг 25,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ. /III хх 128-130 дахь тал/ Гэрээний хавсралтаар зээлдэгч нь сар бүр зээлийн хүү төлөх, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг тухайн сарын хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ. Шүүхийн шийдвэрт 28 тоот зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв, харин нэхэмжлэгч энэ гэрээг 27 гэж алдаатай бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс дурдах нь зүйтэй.
Зээлийн гэрээний 2.6-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-т заасан эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж үзэх бөгөөд төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.2-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийлүүлэх хүртэл буюу хугацаа дууссан тохиолдолд зээл бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд төлөхөөр талууд тохиролцов” гэжээ.
Зээлдэгч Н.Д******* нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 875,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 32,275,000 төгрөгийг тус тус төлжээ.
3.2. Тус төлбөрүүдийг хийхээс өмнө Н.Д******* нь “Н*******” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 37 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Энэ 37 тоот гэрээнд үндсэн зээлийг 5,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ. /III хх 131-133 дахь тал/ Гэрээний хавсралтаар зээлдэгч нь сар бүр зээлийн хүү төлөх, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг тухайн сарын хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ. Гэрээний 2.6 дахь заалт 28 тоот гэрээний мөн заалттай адил байна.
А. Иймд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 32,275,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн хугацаан дахь зээлдэгчийн 2 гэрээгээр хүлээсэн үүргийг тодорхойлбол 28 тоот гэрээний хуваарийн дагуу 3 сарын зээлийн хүүд 2,625,000 төгрөг төлөхөөс 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 875,000 төгрөгийг хасвал 1,750,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Харин 37 тоот гэрээний дагуу 2 сар 11 хоногийн хүүд /2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 5,000,000 төгрөг*3,5 хувь/ 414,166 төгрөг төлөхөөр байна.
Б. 28, 37 тоот гэрээний хугацаа дуусаагүй тул 2.6 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй.
Зээлдэгч Н.Д******* 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 32,275,000 төгрөгөөс 2 зээлийн хүү 2,164,166 /1,750,000+414,166/ төгрөгийг хасвал 30,110,834 төгрөг илүү төлсөн байх тул уг үнийн дүнгээс 28 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 25,000,000 төгрөгийг хасвал 5,110,834 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэнэ.
Анхан шатны шүүх уг тооцоог хийхдээ зээлдэгч 28 тоот зээлийн гэрээний дагуу 5,525,000 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэсэн талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ дүгнэлтийг хэвээр үлдээнэ. Нэхэмжлэгч тал 28 тоот гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох байсан гэж гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь 28 тоот зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанаас өмнө төлж дуусгавар болгожээ.
В. Зээлдэгчээс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 32,275,000 төгрөгөөс 28 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн төлсөн хэмжээгээр болон 37 тоот зээлийн гэрээний хүүг хасч үлдсэн төлбөр 5,110,834 төгрөгийг 37 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 5,000,000 төгрөгөөс хасч тооцвол энэ гэрээний дагуу 110,834 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэхээр байна. Анхан шатны шүүх зээлдэгчийн илүү төлсөн төлбөрийг 166,666 төгрөгөөр тооцсон бөгөөд энэ хэмжээгээр зээлдүүлэгч тал зээлдэгч Н.Д*******ын данс уруу шилжүүлсэн талаар талууд маргаагүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно.
3.3. Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 72 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийг 25,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 4,4 хувь, хугацааг 6 сар гэж тодорхойлжээ. /I хх 125-127 дахь тал, III хх 134-136 дахь тал/ Гэрээний хавсралтаар зээлдэгч нь сар бүр зээлийн хүү төлөх, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг тухайн сарын хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ.
Зээлдэгч Н.Д******* 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хүүд 875,000 төгрөг төлснийг гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэнэ.
3.4. 72 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад талууд 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 92 тоот зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд үндсэн зээлийг 16,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж тодорхойлжээ. /III хх 137-139 дахь тал/ Гэрээний хавсралтаар зээлдэгч нь сар бүр зээлийн хүү төлөх, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг тухайн сарын хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ.
А. Зээлдэгч Н.Д******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 875,000 төгрөг төлснийг 72 тоот зээлийн гэрээний хуваарийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлөх хүүгээс хасч тооцно.
Б. Зээлдэгч Н.Д******* 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,435,000 төгрөг төлсөн байх ба уг төлбөрийг 72 тоот зээлийн гэрээний хуваарийн дагуу мөн өдөр төлөх 875,000 төгрөгийн зээлийн хүү, 92 тоот зээлийн гэрээний хуваарийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөх 560,000 төгрөгийн зээлийн хүүг тус тус хасна. Тэрээр 92 тоот зээлийн гэрээний хүү төлөх хугацааг 11 хоногоор хэтрүүлсэн байх боловч нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээл төлөх хугацааг хэтрүүлсний хариуцлага тул хүү төлөх хугацаа хэтрүүлэхэд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй.
В. Зээлдэгч Н.Д******* 2017 оны сарын 27-ны өдөр 875,000 төгрөг төлснийг 72 тоот зээлийн гэрээний хуваарийн дагуу мөн өдөр төлөх зээлийн хүүд тооцно.
Г. Зээлдэгч Н.Д******* 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 9,560,000 төгрөг төлжээ. Тэрээр энэ өдрийн байдлаар 72 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 935,000 төгрөг /2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сар 3 хоногоор тооцвол 25,000,000*3,5 хувь/, 92 тоот зээлийн гэрээний хүүд 792,000 төгрөг /2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сар 14 хоногоор тооцвол 16,000,000*3,5 хувь/ нийт 1,727,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Түүний төлсөн 9,560,000 төгрөгөөс 72 болон 92 тоот зээлийн гэрээний үүрэгт төлөх 1,727,000 төгрөгийг хасвал 7,833,000 төгрөгийг илүү төлсөн байх бөгөөд уг дүнг 72 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 25,000,000 төгрөгөөс хасвал тэрээр 72 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 17,167,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
3.5. Зээлдэгч Н.Д******* 72, 92 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 тоот зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлжээ. /I хх 85-87 дахь тал/ Зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөг, 2018 оны 0 сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, гэрээний хавсралтаар зээлдэгч нь сар бүр зээлийн хүү төлөх, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг тухайн сарын хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ.
А. Зээлдэгч Н.Д******* 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 4,695,000 төгрөг төлжээ. Энэ хугацаанд 72 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дууссан, 92 тоот зээлийн гэрээний зээлийн хүү төлөх хугацаа хэтэрсэн, 122 тоот зээлийн гэрээний хүү төлөгдөөгүй зөрчилтэй байна.
72 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн байдлаар зээлийн хүүг тооцвол 1,121,577 төгрөг /17,167,000 төгрөг*3,5 хувь*1 сар 26 хоног/,
92 тоот зээлийн гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2 сар 23 хоног төлөх зээлийн хүү 1,494,000 төгрөг /16,000,000*3,5 хувь* 2сар 23 хоног/,
122 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүү 7,980,000 төгрөг /2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 120,000,000*3,5 хувь*1 сар 27 хоног/ нийт 10,595,577 /1,121,577+1,494,000+ 7,980,000/ төгрөгийн төлбөр төлөх хуримтлал үүссэн байх боловч 4,695,000 төгрөг төлсөн тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 72 тоот зээлийн гэрээний үүргээс хасч тооно. Иймд 72 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 17,167,000 төгрөг, зээлийн хүү 1,121,577 төгрөг нийт 18,288,577 төгрөгөөс 4,695,000 төгрөгийг хасвал 13,593,577 төгрөг төлөхөөр үлдэгдэлтэй болсон бөгөөд 92 болон 122 тоот зээлийн гэрээний хүү төлөгдөөгүй гэж дүгнэнэ.
Б. Зээлдэгч Н.Д******* 2018 оны 0 сарын 09-ний өдөр 20,951,322 төгрөг төлжээ. Энэ хугацаанд тэрээр 72 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, 92 болон 122 тоот зээлийн гэрээний хүү төлөөгүй байна.
2018 оны 0 сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгч нь 72 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 13,593,577 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүд 634,366 төгрөг /2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 0 сарын 09-ний өдрийг хүртэл 1 сар 10 хоног 17,167,000*3,5 хувь/, нэмэгдүүлсэн хүүд 126,873 төгрөг нийт 14,354,816 төгрөгийн үүрэгтэй байна. Үүнийг төлсөн 20,951,322 төгрөгөөс хасвал 6,596,506 төгрөг үлдэж, 72 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно.
92 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүү 1,764,000 төгрөг /2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 0 сарын 09-ний өдрийг хүртэл 3 сар 8 хоног 16,000,000*3,5 хувь/ болж байх тул уг зээлийн хүүг 6,596,506 төгрөгөөс хасвал 4,832,506 төгрөг үлдэнэ.
122 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүү 10,080,000 төгрөг /2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 0 сарын 09-ний өдрийг хүртэл 2 сар 12 хоног 120,000,000 төгрөг*3,5 хувь/-өөс 4,832,506 төгрөгийг хасвал төлөгдөөгүй үлдсэн зээлийн хүүгийн төлбөр 5,247,494 төгрөг болжээ.
3.6. Зээлдэгч Н.Д******* нь 122 тоот зээлийн гэрээний зээлийн хүү төлөх үүргийн зөрчилтэй байхад талууд дахин 2018 оны 0 сарын 12-ны өдөр 139 тоот 16,000,000 төгрөгийн, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 151 тоот 33,000,000 төгрөгийн, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 155 тоот 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулжээ.
А.2018 оны 0 сарын 12-ны өдрийн139 тоот зээлийн гэрээнд үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж,
Б. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 151 тоот зээлийн гэрээнд үндсэн зээл 33,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар, /III хх 140-142 дахь тал/,
В. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 тоот зээлийн гэрээнд үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүг сарын 3,5 хувь, хугацааг 12 сар гэж /III хх 143-145 дахь тал/ тус тус тохиролцжээ.
139, 151, 155 тоот зээлийн гэрээнүүдийн хавсралтаар зээлдэгч нь сар бүр зээлийн хүү төлөх, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг тухайн сарын хүүгийн хамт төлөхөөр тусгасан байна.
3.7. Зээлдэгч Н.Д******* 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг төлжээ. Энэ хугацаанд түүний үүргийг тодорхойлж, төлсөн төлбөрийг тооцвол:
А. 92 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 2,034,000 төгрөг /2018 оны 0 сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сар 23 хоног 16,000,000*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 10,000,000 төгрөгөөс хасвал 7,966,000 төгрөг үлдэж байна.
Б. 122 тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөрт дээр дурдсан үлдэгдэл 5,247,494 төгрөг дээр 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хүү 15,820,000 төгрөг /2018 оны 0 сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 3 сар 23 хоног 120,000,000 төгрөг*3,5 хувь/ нэмбэл 21,067,497 төгрөг болж байна. Үүнээс 7,966,000 төгрөг төлснийг хасвал 13,101,497 төгрөгийн төлбөр үлдэнэ.
В. 139, 151, 155 тоот зээлийн гэрээний хүү төлөгдөөгүй болно.
3.8. Зээлдэгч Н.Д******* 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 181,112,160 төгрөг төлжээ. Энэ хугацаанд түүний үүргийг тодорхойлж, төлсөн төлбөрийг тооцвол:
А. 92 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 702,000 төгрөг /2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 сар 9 хоног 16,000,000*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 181,112,160 төгрөгөөс хасвал 180,410,160 төгрөг үлдэж байна.
Б. 122 тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөрт дээр дурдсан үлдэгдэл 13,101,497 төгрөг дээр 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны хүү 5,460,000 төгрөг /2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 сар 9 хоног 120,000,000 төгрөг*3,5 хувь/ нэмбэл 18,561,497 төгрөг болж байна. Төлсөн 180,410,160 төгрөгөөс 18,561,497 төгрөгийг хасвал 161,848,663 төгрөг үлдэнэ.
В. 139 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 2,700,000 төгрөг /2018 оны 0 сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 5 сар 16,000,000*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 180,410,160 төгрөгөөс хасвал 177,0,160 төгрөг үлдэж байна.
Г. 151 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 4,620,000 төгрөг /2018 оны 04 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 4 сар 33,000,000*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 177,0,160 төгрөгөөс хасвал 173,090,160 төгрөг үлдэж байна.
Д. 155 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 6,183,333 төгрөг /2018 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 сар 16 хоног 50,000,000*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 173,090,160 төгрөгөөс хасвал 166,906,827 төгрөг үлдэж байна.
Ж. 122 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 120,000,000 төгрөгийг төлсөн 150,906,827 төгрөгөөс хасвал 30,906,827 төгрөг болох бөгөөд ийнхүү 122 тоот зээлийн гэрээний төлбөр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө төлөгдөж дуусгавар болжээ.
З. 151 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 33,000,000 төгрөгийг төлсөн 30,906,827 төгрөгөөс хасвал гүйцэтгээгүй үндсэн үүрэг 2,093,173 төгрөгөөр тодорхойлогдож байна.
3.9. Зээлдэгч Н.Д******* 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2,260,000 төгрөг төлжээ. Энэ хугацаанд түүний үүргийг тодорхойлж, төлсөн төлбөрийг тооцвол:
А. 151 тоот зээлийн гэрээний зээлийн үлдсэн үндсэн зээл 2,093,173 төгрөгөөс зээлийн хүү тооцвол 26,862 төгрөг /2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 11 хоног 2,093,173*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 2,260,000 төгрөгөөс хасвал 2,233,138 төгрөг үлдэж байна.
Б. 155 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 641,670 төгрөг /2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 11 хоног 50,000,000*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 2,233,138 төгрөгөөс хасвал 1,591,468 төгрөг үлдэж байна.
В. 151 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 2,093,173 төгрөгөөс төлсөн 1,591,468 төгрөгөөс хасвал төлөгдөөгүй зээлийн үндсэн үүрэг 501,705 төгрөг болжээ.
3.10. Зээлдэгч Н.Д******* 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг төлжээ. Энэ хугацаанд түүний үүргийг тодорхойлж, төлсөн төлбөрийг тооцвол:
А. 151 тоот зээлийн гэрээний зээлийн үлдсэн үндсэн зээл 501,705 төгрөгөөс зээлийн хүү тооцвол төгрөг 89,555 /2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 сар 3 хоног 501,705*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 15,000,000 төгрөгөөс хасвал 14,910,445 төгрөг үлдэж байна.
Б. 155 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 8,925,000 төгрөг /2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 сар 3 хоног 50,000,000*3,5 хувь/ төлөх үүргийг төлсөн 14,910,445 төгрөгөөс хасвал 5,985,445 төгрөг үлдэж байна.
В. 151 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 501,705 төгрөгийг төлсөн 5,985,445 төгрөгөөс хасвал тухайн зээл бүрэн төлөгдөж, 5,483,740 төгрөг үлдэнэ.
Г. 155 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 50,000,000 төгрөгөөс төлсөн 5,483,740 төгрөгийг хасвал төлөгдөөгүй зээлийн үндсэн үүрэг 44,516,260 төгрөгөөр тодорхойлогдохоор байна.
3.11. Зээлдэгч Н.Д******* 2020 оны сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг төлжээ. Энэ хугацаанд түүний үүргийг тодорхойлж, төлсөн төлбөрийг тооцвол:
А. 155 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлбөрт 35,004,619 төгрөг /2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны сарын 09-ний өдрийг хүртэл 1 жил 10 сар 14 хоног 44,516,260 төгрөг*3,5 хувь/, нэмэгдүүлсэн хүү 7,000,923 төгрөг нийт 42,005,514 төлөх үүргээс төлсөн 20,000,000 төгрөгийг хасвал төлөгдөөгүй зээлийн хүү 22,005,514 төгрөг болж байна.
3.12 Зээлдэгч Н.Д******* 2021 оны 0 сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөг төлжээ. Энэ хугацаанд түүний үүргийг тодорхойлж, төлсөн төлбөрийг тооцвол:
А. 155 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлөгдөөгүй төлбөр 22,005,514 төгрөг дээр 2020 оны сарын 09-ний өдрөөс 2021 оны 0 сарын 04-ний өдрийг хүртэл 3 сар 25 хоногийн зээлийн хүү 5,972,598 /44,516,260 төгрөг*3,5 хувь*3 сар 25 хоног/ төгрөгийг нэмбэл 27,978,112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,595,622 нийт 33,573,734 төгрөг төлөх үүргийг төлсөн 40,000,000 төгрөгөөс хасвал илүү 6,426,265 төгрөг болж байна.
Б. 155 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 44,516,260 төгрөгөөс төлсөн 6,426,265 төгрөгийг хасвал төлөгдөөгүй зээлийн үндсэн үүрэг 38,089,994 төгрөгөөр тодорхойлогдохоор байна.
3.13. Зээлдэгч Н.Д******* 2021 оны 0 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг төлжээ. Энэ хугацаанд түүний үүргийг тодорхойлж, төлсөн төлбөрийг тооцвол:
А. 155 тоот зээлийн гэрээний зээлийн хүүгийн төлөгдөөгүй төлбөр 22,005,514 төгрөг дээр 2021 оны 0 сарын 04-ний өдрөөс 2021 оны 0 сарын 15-ны өдрийг хүртэл 11 хоногийн зээлийн хүү 488,821 /38,089,994 төгрөг*3,5 хувь 11 хоног/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 97,964 төгрөгийн хамт нийт 586,585 төгрөг төлөх үүргийг төлсөн 40,000,000 төгрөгөөс хасвал илүү 38,413,415 төгрөг болж байна.
Б. 155 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 38,089,994 төгрөгөөс төлсөн 38,413,415 төгрөгийг хасвал төлөгдөөгүй зээлийн үндсэн үүрэг 323,421 төгрөгөөр тодорхойлогдохоор байна.
3.14. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахдаа /IV хх 96 дахь тал/ зээлийн гэрээний үүргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар шаардаж байна гэжээ. Иймд төлөгдөөгүй үлдсэн 155 тоот зээлийн үндсэн зээл 323,421 төгрөгөөс 2021 оны 0 сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 сар 15 хоногоор зээлийн хүүг тооцвол 73,577 төгрөг /323,421 төгрөг*3,5 хувь*6 сар 15 хоног/, нэмэгдүүлсэн хүү 14,5 төгрөг нийт 411,3 төгрөг /323,421+73,577+14,5/ болж байна. Анхан шатны шүүх зээлдэгч Н.Д*******ын төлсөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт тооцохдоо тухайн төлөлт хийгдэх үед төлөх хугацаа нь болсон бусад зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна. Гэвч шүүх хариуцагч Н.Д*******оос 48,273,864 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.
Н.Д******* нь 173 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээг “Н*******” ХХК-тай байгуулаагүй тул нэхэмжлэгч нь уг зээлийн гэрээний үүргийг Н.Д*******оос шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүх дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Уг зээлийн гэрээний үүргийг Н.Д*******аас гаргуулахаар шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5.1. “Н*******” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай зээлийн гэрээ болон 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаартай зээлийн гэрээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Талууд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 122 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 122-1, 122-2, 122-тай “Ипотекийн гэрээ”-ний дагуу С.Х*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, гудамж, од байрлах, 120 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Б*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг, 0 хороо, , гудамж, байр, тоотод байрлах, 101 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.Б*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, хороо, хороолол, байр, 3а тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ.
Талууд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 155 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 155-1, 155-2, 122-тай “Ипотекийн гэрээ”-ний дагуу С.Х*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, гудамж, од байрлах, 120 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Б*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг, 0 хороо, , гудамж, байр, тоотод байрлах, 101 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.
5.2. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний барьцаалуулагч тал болох Х.Б*******, С.Х*******, С.Баянжаргал нарт холбогдуулан барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаагүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Н.Д*******ын өмчлөлийнх биш, тэрээр уг барьцааны гэрээний барьцаалуулагч тал биш байх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Н.Д******* биш болно. Иймд түүнд холбогдох барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
5.3. Нэхэмжлэгч нь Н.Д*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг хороо, 12 дугаар хороолол, гудамж, үйлчилгээний хэсгийн 3 тоот хаягт байршилтай, 473.1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг шаардлагын хүрээнд шийдвэрлэх зарчмыг зөрчсөн, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.
5.4. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг буруу тодорхойлсон гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
5.5. Дээрх алдааг залруулахдаа шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь хариуцагч Х.Б*******, С.Х*******, Н.Баянжаргал нарт холбогдох зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх батлахдаа хууль хэрэглээгүй алдаа гаргасныг залруулна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/00288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлд заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Д*******т холбогдох С.Х*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн хороо, гудамж, од байрлах, 120 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Х.Б*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг, 0 хороо, , гудамж, байр, тоотод байрлах, 101 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.Б*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, хороо, хороолол, байр, 3а тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Н*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Х.Б*******, Н.Б*******, С.Х******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ “Н*******” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Н*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,916,192 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА