Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2013/00030

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Оюунжаргал, нэхэмжлэгч Л.Б нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Жаргалант овогт Лын Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос эхлэн "Х" ХХК-нд хяналтын инженерээр ажиллаж байгаад 2011 оноос гэрээ танхимын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Мэдлэг, боловсролоо дээшлүүлэх зорилгоор 2009 оны 9 сараас 2012 оны 6 сарын 20-ныг хүртэл Монгол улсын их сургуульд нягтлан бодогч мэргэжлээр эчнээгээр суралцаж, уг хугацаандаа байгууллагаас сургалтын чөлөө авч явдаг байсан. Гэтэл 2012 оны 6 сарын 12-ны өдөр шалгалт шүүлгээ дуусгаад ажилдаа очиход миний байсан ажлыг өөр ажилтан авсан байсан ба намайг ажиллах нөхцөл бололцоогоор хангахгүй, ширээ сандал байхгүй, хийх ажил тодорхойгүй байсан. Ингээд захиралтай уулзаж ажлаа хиймээр байна, надад ажиллах нөхцөл бололцоо олгооч гэж хандахад ээлжийн амралтаа авч бай гээд 2012 оны 7 сарын 01-нээс ээлжийн амралтыг маань шууд олгосон. Ингээд ээлжийн амралтын хугацаа дуусч 8 сарын 03-нд ажилдаа ороход өмнөх шиг суух ширээ, сандал байхгүй хэвээр байсан ба захирал эзгүй байсан тул ерөнхий санхүүчтэй уулзахад чи явж бай, чамайг дуудна чиний ажлын байрны асуудлыг шийднэ гэж дээрхийн адил хэлээд явуулсан. Гэсэн ч намайг дуудахгүй байхаар нь 8 сарын 12-нд захиралтай ирж уулзахад чамайг ажлаас халсан, чи ажиллах шаардлагагүй гэж хэлсэн. Гэсэн ч ажлаас халсан тушаал гаргаагүй, танилцуулаагүй, халагдсан тушаалаа авъя гэхэд өгөхгүй удсаны эцэст 2012 оны 10 сарын

  1. ний өдөр захирлын 2012 оны 8 сарын 13-ны өдрийн 91 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардан авсан болно.

Тушаалынхаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтыг дурьдсан байна. Миний бие ...хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул давтан гаргасан гэсэн үндэслэл огт байхгүй.

Компанийн захирал суралцаж байгаа ажилтны байрыг хадгалах тухай хөдөлмөрийн хуулийг зөрчиж, үндсэн ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул 1-рт. Ххүч ХХК-ны захирлын 2012 оны 8 сарын 13-ны өдрийн 91 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, 2-рт. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, шагнал урамшууллыг нөхөн олгуулах, 3-рт. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Х ХХКомпаний захирлын ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй. Энэ нь ч холбогдох баримтаар тоггоогдож байгаа. Б нь би ажил таслаагүй гэдэг тайлбар хийдэг. Тэр нөхцөл байдлуудаа бусад баримтуудаар нотолж чаддаггүй. Ноцтой зөрчлийн хувьд хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан байгаа тул маргах шаардлагагүй байх. Б нь сахилгын зөрчил удаа дараа гаргасан. Заавал арга хэмжээ авсан байх шаардлагагүй. Мөнгөнцэцэг тайлбартаа чөлөө олгох эрх бүхий субьект биш гэдгээ мэдүүлсэн байгаа. Байгууллагын дотоод журмыг ажилтан мөрдөж ажиллах ёсой. Намайг байхгүй байхад хурууны хээгээр бүртгэдэг болсон ба хурууны хээгээ таниулсны дараа бүртгэгдэх ёстойг надад танилцуулаагүй тул би буруугүй гэдэг. Тэгвэл ямар ажил хийсэн бэ гэдгээ Б өөрөө нотолж чадахгүй байгаа. Тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Сум дундын шүүх 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1235 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн "Х" ХХКомпаний 2012 оны 8 сарын 13-ны өдрийн 91 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Бг Хөвсгөл аймгийн "Х" ХХКомпаний Борлуулалтын хэлстийн Хэрэглэгч хүлээн авах танхимын гэрээний мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөвсгөл аймгийн "Х" ХХКомпаниас 8.001.300 /найман сая нэг мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Л.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Хөвсгөл аймгийн "Х" ХХКомпани нь Л.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн "Х" ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамж 142.970 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун дал/ төгрөг гаргуулж улсын орлого оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч "Х" ХХКомпанийн захирал М.П давж заалдах гомдолдоо:... 1-рт. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:...Ажил олгогчийн зүгээс Л.Бг /2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд мөн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 13-ны хооронд ажил тасалсан гэж үзэн/ сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа бол ажил олгогч ажилтныг ажиллаж, хөдөлмөрлөх нөхцлөөр хангаж байж ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах нь зүйтэй юм. Гэтэл ажил олгогчийн зүгээс гомдол гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаад байгаа 2012 оны 06 дугаар сарын чөлөөний хугацаа, 2012 оны 08 дугаар сарын ээлжийн амралтын хугацаа дуусаад ажилдаа орохоор ирэхэд ажиллах нөхцөлөөр хангаагүй, өөрөөр хэлбэл миний өмнө сууж байсан ширээ, сандал, компьютерийг өөр хүн эзэмшиж байсан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтныг ажиллах нөхцөлөөр хангасан гэдгээ нотлож чадаагүй байна. Ажил олгогч ажилтныг ажиллах нөхцөл бололцоогоор хангасны дараа гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй юм. Мөн ажил олгогч Л.Бг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол байгууллагад ямар хор уршиг учирснаа нотлоогүй байх тул Хөвсгөл аймгийн “Х” ХХКомпаний захирлын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Л.Бг ажлаас чөлөөлсөн 91 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Бгийн гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ... гэжээ. Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана ... гэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэхь заалт зөрчигджээ. Уг шийдвэр нь энэхүү заалттай нийцэхгүй байна.

  1. рт. Шийдвэрийн эрх зүйн үндэслэл нь нотлох баримтын нотолгоонд тулгуурлагдана. Нэхэмжлэгч Л.Б нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тодорхой байдаг. Тэрээр ... чөлөө авч, чөлөөний хугацаагаа хэтрүүлэн ээлжийн амралтын дуусгаад, ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, чөлөө олгох эрхгүй хүнээс чөлөө авсан нэрээр ажил тасалсан, ажил хийх ямар ч сонирхолгүй байдаг зэргийг хэрэгт хангалттай нотлох баримтаар нотлон тогтоосон. Тухайлбал: Ажилтан Л.Б нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажлын 20 өдөр буюу 160 цаг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлын 9 хоног буюу 72 цагийн ажил тасалсан үйлдэлдээ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан хоёр удаа гаргасан байдаг. Зөрчлийн хоорондын хугацаа 6 сараас хэтрээгүй. Сахилгын зөрчил давтан гаргасан нь хавтас хэрэгт авагдсан “Цагийн дэлгэрэнгүй баланс, /ХХ-53-54-р тал/, 2012 оны ажлын цаг ашиглалтын тооцоо

гаргасан хүснэгт, /ХХ-55-р тал/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоно. Эдгээр үйл баримтыг үндэслэн, Ажил олгогч хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу санаачлан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан ажилтан Л.Бг хөдөлмөрийн хуулийн дагуу, байгууллагын дотоод журмын дагуу, мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу зохих заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байсаар байхад нэхэмжлэгч Л.Бгийн ямар ч нотлох баримтанд үндэслэгдээгүй тайлбарыг таамаглал төсөөллөөр хийсвэрлэн үнэмшиж, үнэнд тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь шийдвэр буруу гарах үндэс боллоо.

  1. рт. Нэхмжлэгч Л.Б нь өөрийгөө зөвтгүүлэх зорилгоор ...Би ажилдаа ирсэн, хурууны хээгээр цагаа бүртгүүлж байсан болохоор ажил таслаагүй, харин ширээ сандал, компьютергүй байсан, ажил олгогч ажиллах нөхцлөөр хангаагүй гэж хариуцагч талыг буруутгахыг оролдсон. Харамсалтай нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтаар нотлож чадаагүй. Харин хариуцагч талаас: Л.Бг ажлын 29 хоног буюу 232 цагаар ажил тасалж ноцтой зөрчил гаргасныг, шаардлагатай, шаардлагагүй чөлөө хүсч байсныг, ажил хийх ямар ч сонирхолгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан олон нотлох баримтуудаар нотолдог. Ийм байхад нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргасан нь шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчлөө.

Иймд анхан шатны шүүхийн “хууль зөрчсөн шийдвэрт” өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн “Х” ХХКомпаний захирлын 2012 оны 8 сарын 13-ны 91 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даалтгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Х” ХХКомпаний захирал М.П нь Л.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын захирал М.П нь “...ажилтан Л.Б нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажлын 20 өдөр буюу 160 цаг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлын 9 хоног буюу 72 цагийн ажил тасалсан үйлдэлдээ хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан хоёр удаа гаргасан” гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч Л.Бгийн 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд ажил тасалсан гэх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй, ээлжийн амралтыг нь олгосон байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧ Т.ГАНБАТ