Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 102/2023/00717/И |
Дугаар | 210/МА2023/02057 |
Огноо | 2023-11-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2023/02057
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Лочингоос 68,960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Алдархишигт олгож, Хас банк дахь А.Бат-Эрдэнийн 5000477962, А.Арвины 5001254625 тоот Ирээдүйн саятан хадгаламжийн дансны хууль ёсны төлөөлөгчийн нэрийг Б.Лочинд шилжүүлэхийг Г.Алдархишигт даалгаж, Г.Алдархишигийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 17,500,000 төгрөг гаргуулах болон ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс Г.Алдархишигийг хасахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
3 дахь заалтын ... 328,020 гэснийг ... 502,750 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 490,380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Тогтоох хэсэг: Анхан шатны шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэнэ. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын Лочингоос 68,960,000 төгрөг гаргуулан, 17,500,000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс Алдархишигийг хасуулахыг Лочинд даалгах тухай шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан буюу 86,460,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Хэргийн баримтаас үзэхэд Алдархишиг, Лочин нар нь орон сууц худалдан авах зорилгоор 77,000,000 төгрөгийг Хаан банкнаас зээлж, урьдчилгаа төлбөр 34,014,000 төгрөгийг би гаргасан, зээлийн төлбөрт 34, 946,000 төгрөгийг төлсөн, үүнээс ногдох хэсгээ 68,960,000 төгрөг гэж тодорхойлдог. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Алдархишигийн данснаас урьдчилгаа болох 34,014,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч хамтран төлсөн гэж байгаа ч энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул Алдархишиг төлсөн гэж үзэхээр байна. Орон сууцны холбогдох хэсгийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 108.8, 108.5 дахь хэсэгт нийцэж байгаа тул 68,960,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж анхан шатны шүүх зээлийн төлсөн төлөлтийг буруу дүгнэсэн байх тул залруулан дүгнэнэ. Нэхэмжлэгч 17,500,000 төгрөгийг хуваарьт хөрөнгө гэж үзэж, тус машиныг одоогоор Лочин эзэмшиж байгаа тул 17,500,000 төгрөгөө гаргуулна гэсэн. Хэргийн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч 17,500,000 төгрөгийг өөрийн хуваарьт хөрөнгө гэдгээ нотлохын тулд гэрчээр Дашдэмбэрэл гэдэг этгээдээс мэдүүлэг авхуулсан. Гэрчийн мэдүүлгээс үзвэл 10,000,000 төгрөгийг Алдархишиг миний дансаар шилжүүлж, үлдэх 7,500,000 төгрөгийг цувуулж өгч байсан гэж мэдүүлсэн. Энэ гэрчийн мэдүүлэг өөр баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэгчээс тус 17,500,000 төгрөг гарсан түүний хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй, өөрөө нотлох үүрэгтэй. Гэрчийн мэдүүлгээс өөр баримт авагдаагүй тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн өөрийн хуваарьт хөрөнгөөс тус машиныг худалдан авсан гэж үззх боломжгүй байна. Машин Батбаатар гэх этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа буюу Лочин тус машиныг ашиглан, үр шимийг хүртэж байгаа гэдэг баримт тогтоогдохгүй байгаа тул 17,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч нь шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгоно.
Хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулахыг даалгах шаардлагын хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу, энэ алдааг залруулан дүгнэнэ. Иргэний хуулийн 9.1 дэх хэсэгт зөрчигдсөн эрхийг сэргээх тухай заасан байдаг. Хаан банк гуравдагч этгээдээр оролцсон. Талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчээс шаардсан тухай буюу эрх нь зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч хамтран зээлдэгчээс нэхэмжлэгчийн нэрийг хасуулахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэсэн тайлбар хэлж байгаа учраас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг залруулан дүгнэв. Хаан банк нэхэмжлэгчээс үүрэг гүйцэтгэхийг шаардаагүй байна. Иргэний хуулийн 9.1 дэх хэсэгт заасан нь зөрчигдсөнг эрхийг сэргээх зориулалттай заалт юм. Мөн хариуцагч хамтран зээлдэгчээс хариуцагчаас нэрийг хасуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг залруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээнэ.