Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01974

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/03229 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хариуцагч хххх-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт оруулж, 2 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү хххх-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг ххххх-аас гаргуулан хүү хххх-д олгосугай гэж, ,

 

3 дахь заалтыг Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлийн хххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххх дүүргийн ххх дүгээр хороо, ххх дугаар хороолол, ххх дүгээр байр, ххх тоотод байрлах ххххх м.кв талбай бүхий орон сууцны дундаа хэсгээр өмчлөгчөөр нэхэмжлэгч ххххх-г тогтоож, нэхэмжлэлээс өөрт оногдох хэсгийг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын хариуцагчаас 70,200 төгрөг гэснийг 140,400 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ххххх-аас төлсөн 515,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД