Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
Хэргийн индекс | 151/2015/00017/и |
Дугаар | 843 |
Огноо | 2016-08-22 |
Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 843
2016 оны 08 сарын 22 өдөр Дугаар 151/ШШ2016/00843 Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Морьтхангай ХХК,
Хариуцагч: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайланг,
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулж,
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж,Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууц,
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууц,
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцуудыг үнэлүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Алтанцэцэгийн
“Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлж, дүгнэлт гаргуулах,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туулын “ Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот тодорхойлолт”-оор Хан уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн гудамж 25/1 байрны 09 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх” ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цэрэн-Очир, Н.Цолмон, Ц.Солонго нарын “Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот тодорхойлолт”-оор Баянгол дүүргийн 14 хороо 3 хороолол 13б байрны 121 тоот 3 өрөө Зайсангийн гудамж 25/1 байрны 09 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Эрдэнээ, өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн төлөөлөгч П.Ганбат, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, Ц.Солонго, Ц.Саран, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Морьтхангай ХХК, захирал Ц.Эрдэнээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Манай компани нь 2009 оны 04 сарын 06-ны өдөр Зоос банк ХХК-тай 51 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан мөн өдөр 51 тоот барьцааны гэрээ байгуулсан бөгөөд барьцаанд дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд:
Миний өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 хороолол 13 байрны 04 тоот 3 өрөө орон сууц,
Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот хоёр өрөө орон сууц, 1 автомашины граж, мөн дүүргийн 3 хороо Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот хоёр өрөө орон сууц,
Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг,
С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Н.Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зоос банкны нэхэмжлэлээр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 03 сарын 31-ний өдрийн 215 тоот захирамж гарсан бөгөөд гүйцэтгэх хуудсаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж байгаа юм.
Ингээд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээч томилох тухай 2012 оны 86/01 тоот тогтоолыг үндэслэн үнэлгээ хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2012 оны 03 сарын 21-ний өдрхийн 103 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа
Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот хоёр өрөө орон сууцыг 67146.0 төгрөг, 1 автомашины гражийг 9900.0 төгрөг, мөн дүүргийн 3 хороо Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг 93280.0 төгрөгөөр,
Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012 оны 04 сарын 17-ны өдөр 1/328 тоот тодорхойлолтоор Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг 100800.0 төгрөгөөр,
С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууцыг 93840 төгрөгөөр үнэлсэн болно.
Дээрх үнэлгээг эс зөвшөөрч 2012 оны 03 сарын 29-ний өдөр 1/33 тоот албан бичгээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан боловч 2012 оны 03 сарын 29-ний өдрийн 3/235 тоот албан бичгээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргах ёстой” гэсний дагуу 2012 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүхийн 2012 оны 04 сарын 16-ны өдрийн 560 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч 2012 оны 05 сарын 01-ний өдрийн 86/03 тоот албан бичгээр мөн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.
Ингээд 2012 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:
1. - Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас
Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот хоёр өрөө орон сууц, 1 автомашины граж, мөн дүүргийн 3 хороо Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах,
-Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр үнэлсэн
Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууц,
С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууцуудыг үнэлгээг хүчингүй болгуулж,
- дээрх 3 орон сууц, 1 гражийг ижил мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилон зах зээлийн ханшаар, бодит байдалд нийцүүлэн үнэлүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү.
2. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт огт мэдэгдээгүй, эд хөрөнгийг хураах битүүмжлэх ажиллагаанд оролцуулаагүй зэрэг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа хийгээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
/3 дугаар хавтас 179-181, 4 дүгээр хавтас 1, 111-112, шүүх хуралдааны тэмдэглэл/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саран шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012 оны 04 сарын 17-ны өдөр 1/328 дугаартай албан бичгээр Д.Туулын өмчлөлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 25/1 байрны 9 тоот 3 өрөө орон сууцыг 100800.0 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ орон сууцыг хураах, битүүмжлэх, үйл ажиллагаанд өмчлөгч Д.Туулыг огт оролцуулаагүй, түүнд мэдэгдээгүй, үнийн санал аваагүй зэргээр шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Иймд Д.Туулын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтай холбоотой ажиллагаа явуулсан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаа болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 дугаартай албан тоотоор үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.
/ 3 хавтас 182, 4 хавтас 4, 116, хуралдааны тэмдэглэл/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
Шүүгчийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 151/ШЗ2016/01600 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалиудыг хариуцагчаас гаргуулан авах ажиллагааг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэний дагуу хариуцагчийн зүгээс 2016 оны 06 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гүйцэтгэх ажиллагааны материалуудыг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн болно.
Гүйцэтгэх баримт бичгээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр томилсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайланаар тогтоосон хөрөнгийн үнэлгээг эрхийн улсын бүртгэлийн 000151846 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204017247 дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө сууц, 1 автомашины граж, мөн эрхийн улсын бүртгэлийн 000054186 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204023262 дугаартай Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.Алтанцэцэгт мэдэгдээгүй, танилцуулаагүй болох нь нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдэлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж хуульчилсныг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь ноцтой зөрчсөн байна.
Иймд Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү.
Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Д.Алтанцэцэгийн өмчлөлийн 2 орон сууц, 1 машины гражийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.
/3 хавтас 183, 4 хавтас 2-3, 114/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цэрэн-Очир, Н.Цолмон нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
Хариуцагчийн зүгээс ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх баримт бичгээс үзэхэд Улсын бүртгэлийн Ү-2205012700 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13Б-121 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч нар болох С.Цэрэн-Очир, Н.Цолмон, Ц.Солонго нарт үнэлгээний талаар үнийн санал аваагүй, тэдэнд мэдэгдээгүй, танилцуулаагүй болох нь нотлогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдэлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасныг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь зөрчсөн болох нь үүгээр тогтоогдож байна.
Иймд С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Н.Цолмон нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, үйл ажиллагаа явуулсан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 дугаартай албан тоотоор үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.
/ 3 хавтас 182, 4 хавтас 5, 118/.
Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа...
Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 03 сарын 31-ний өдрийн 215 дугаар захирамжаар Морьтхангай ХХК-иас 559387265 төгрөг гаргуулж Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу тус алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа эд хөрөнгө болох 4 орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдан оруулах явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гуравдагч этгээд болон Морьтхангай ХХК-иас гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний төвөөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэггүй, хуульд зааснаар шинжээчээр үнэлгээ тогтоолгодог. Иймд тус алба нь үнэлгээг хариуцах байгууллага биш юм. Харин үнэлгээ тогтоосон мэргэжлийн шинжээч нар нт үнэлгээний тайлангаа шүүх танхимд хариуцах үүрэгтэй. Морьтхангай ХХК-ийн нэхэмжлэл, эд хөрөнгийн эздийн хүсэлтээр мэргэжлийн шинжээчийг шүүхээс томилж, эд хөрөнгийн үнэлгээ шинэчлэн тогтоолгоход татгалзах зүйлгүй гэжээ. /3 хавтас 23, 201/
Хариуцагчийн төлөөлөгч П.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... “Морьтхангай” ХХК Зоос банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн 2010 оны 03 сарын 31-ний өдрийн 215 дугаартай шийдвэр биелэгдэхгүй байна. Зоос банкинд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэх, хураах явцад “Морьтхангай” ХХК-ийг төлөөлж Ц.Эрдэнээ захирал болон бусад хөрөнгийн эзэд оролцож байсан. Эдгээр хүмүүс хөрөнгийн үнэлгээг мэдсэн учраас шүүхэд гомдол гаргасан гэж үзэж байна. Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид “Морьтхангай” ХХК-ийн зүгээс гомдол гаргаж байсан. Энэ гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянан үзээд “Морьтхангай” ХХК-иад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явагдсан талаар албан тоотоор хариу өгч байсан. Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гаргасан гомдолыг дээд шатны албан тушаалтанд гаргана. Түүнийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдолоо гаргана гэсэн заалт байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол шүүх гаргаж, үнэлгээ гарсаны дараа хариуцагч талд үнэлгээг албан тоотоор шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдсэн. Нэхэмжлэгч талд албан тоотоор шинжээчийн үнэлгээг мэдэгдэхэд манай албыг албан тоотоор хөрөнгө үнэлсэн мэтээр буруу ойлгож байна. Хөрөнгийн эзэд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааны явцад өөрсдийн эрх үүргээ эдлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие дааж оролцох эсэх тухайгаа тэр үед нь мэдэгдэх ёстой байсан. Манайх төрийн байгууллага тул нэхэмжлэгч нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж, шүүхэд өгөх үүрэгтэй. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс мэдэгдэх хуудсыг тухай бүрт хөрөнгийн эздэд хүлээлгэж өгч байсан, тэр баримтаа өөрсдөө гарга, хариуцагч талаас гаргах зүйлгүй гэв.
/Хуралдааны тэмдэглэл /.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Морьтхангай ХХК нь хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас
Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг,
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр үнэлсэн
С.Цэрэн-Очир, Н.Цолмон, Ц.Солонго нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууц,
Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцуудыг үнэлсэн үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон үнэлгээг тус тус хүчингүй болгож, дахин үнэлүүлэх,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Алтанцэцэгийн
“Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгож, дахин үнэлүүлэх,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туулын “ Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот” тодорхойлолт-оор Хан уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн гудамж 25/1 байрны 09 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгож, дахин үнэлүүлэх,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цэрэн-Очир, Н.Цолмон, Ц.Солонго нарын “Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот” тодорхойлолтоор Баянгол дүүргийн 14 хороо 3 хороолол 13б байрны 121 тоот 3 өрөө Зайсангийн гудамж 25/1 байрны 09 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгож, дахин үнэлүүлэх, тухай шаардлагыг тус тус гаргасан байна.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан ба бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжсэн болно.
Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулбал: Нэхэмжлэгч Морьтхангай ХХК-ийн захирал Ц.Эрдэнээ болох нь 1411001020 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр
/1 хавтас 5 тал/,
Д.Алтанцэцэг, Д.Туул, Ц.Солонго нарыг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 1861 тоот захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж, хэргийн оролцогч болсныг баталсан бөгөөд /3 хавтас 204-205 тал/
Д.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ /3 хавтас 227/, Д.Туулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саран /4 хавтас 17 тал/, Н.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго /4 хавтас 35 тал/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбат /4 хавтас 24 тал/ нар оролцсон болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын итгэмжлэл нь хууьд заасан шаардлага хангасан гэж үзнэ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь “ нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, таэйлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Хариуцагчийн төлөөлөгч П.Ганбатад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон удаа дараагийн шүүх хуралдаанаар эрх үүргийн тайлбарлан өгч /1 хавтас 26 тал, 2 хавтас 9 тал, 3 хавтас 10/ улмаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 1364 тоот захирамж /3 хавтас 235-248/, 2016 оны 05 сарын 24-ний 1600 тоот захирамж /4 хавтас 8-9/, 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 1681 тоот захирамжаар /4 хавтас 19-21/ Морьтхангай ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн 2 хавтас хувийн хэргийг нотлох баримтаар албадан гаргуулсан боловч шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхээс өмнө өдөр буцаан авсан байна. / 4 хавтас 101/
Хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг дүгнэвэл:
1. Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 03 сарын 31-ний өдрийн 215 дугаар захирамжаар Морьтхангай ХХК-иас 51 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 321739859.74 төгрөг, 70 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 166.055.89 ам доллар буюу 236199558.48 төгрөгийг гаргуулж Зоос банкны эрх хүлээн авагчид олгох шийдвэрийг гүйцэтгэх явуулжээ.
-Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017247 дугаарт бүртгэлтэй Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 хороо Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 01 тоот хаягт байршилтай 43.32 мкв талбайтай 2 өрөө орон сууц, 18 мкв талбайтай 1 машины граж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023262 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 хороолол /13381/ Энхтайваны өргөн чөлөө 44 байрны 16 тоот байршилтай 58.3 мкв талбайтай 2 өрөө орон сууцуудыг
/1 хавтас 78-79/
2011 оны 02 сарын 24-ний өдрийн 01 тоот актаар битүүмжилж, 2012 оны 01 сарын 05-ны өдрийн 01, 02 тоот актаар хурааж, төлбөр төлөгч Ц.Эрдэнээ, эд хөрөнгийн эзэн Д.Алтанцэцэг нарт мөн өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад нийт 228.000.000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул 2012 оны 01 сарын 23-ны өдрийн 86/01 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв ” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
/4 хавтас 45, 52-53,54, 56, 59-60 тал /
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 дугаартай дүгнэлтээр 42/1 дүгээр байрны 01 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц, 18 мкв талбайтай 1 машины граж, /13381/ Энхтайваны өргөн чөлөө 44 байрны 16 тоот хаягт байршилтай 58.3 мкв талбайтай 2 өрөө орон сууцуудыг 170.326.0 төгрөгөөр үнэлжээ.
/4 хавтас 63-68/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Эрдэнээ, бие даасан шаардлага гаргасан Д.Алтанцэцэгийн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ нар шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоогдсон, үнэлгээ тогтоох ажиллагааны талаар түүнд мэдэгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна.
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар өмчлөгч Д.Алтанцэцэгт мэдэгдсэн баримтгүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнд үнэлгээг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байна.
-Мөн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007519 дугаарт бүртгэлтэй Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн гудамж 25/1 байрны 9 тоот хаягт байршилтай 63 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2011 оны 02 сарын 24-ний өдрийн 02 тоот актаар битүүмжилж, 2012 оны 03 сарын 26-ны өдрийн 05 тоот актаар хурааж, төлбөр төлөгч Ц.Эрдэнээс үнийн санал авсан байна. /4 хавтас 73/
Харин Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар эд хөрөнгийн өмчлөгч Д.Туулаас үнийн санал авах ажиллагаа хийгээгүй бөгөөд тухайн эд хөрөнгийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 дугаар албан тоотоор 100800.0 төгрөгөөр үнэлжээ. /1 хавтас 6 /
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д заасан “ Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд Морьтхангай ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгчид мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3-т заасныг зөрчсөн,
Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан үнийн санал аваагүй мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д зааснаар шинжээчээр үнэлүүлээгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллааг хүчингүйд тооцож, дээрх үнэлгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
-Харин барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 хороо 3 хороолол 13/Б байрны 121 тоот 3 өрөө орон сууцыг С.Цэрэн-Очир, Ц.Саран, Н.Цолмон нарын өмчлөлийнх гэх боловч тухайн орон сууцны эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ хэрэгт огт авагдаагүй, зохигч талуудаас энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн дээрх хөрөнгийн өмчлөгч гэх С.Цэрэн-Очир нь 2015 оны 11 сарын 26-ны өдөр нас барсан /4 хавтас 18 тал / бөгөөд түүний маргаж буй шаардлага нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул нэхэмжлэгчийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Сарангийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Эрдэнээ, гуравдагч этгээдүүдийн хүсэлтээр 2012 оны 05 сарын 30-ны өдрөөс удаа дараа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд 2015 оны 10 сарын 15-ны өдрийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 1864 дугаар захирамжаар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж, шинжилгээ хийх ажиллагаанд оролцоогүй захирамж биелэгдээгүй буцсан улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дахин гаргасан хүсэлтийг 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 1830 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд дээрх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. /4 хавтас 80/
3. Шинжээчийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 сарын 03-ны өдрийн 201 тоот захирамжаар нэхэмжлэгч Морьтхангай ХХК-ийн хүсэлтээр Лэндс ХХК-ийг шинжээчээр томилж,
Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууц,
С.Цэрэн-Очир нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууц,
Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцуудыг үнэлүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн ажлын хөлс 4504800 төгрөг төлөгдөөгүй байна. Шинжээчээр ажилласан Лэндс ХХК нь ажлын хөлсөө үнэлж, холбогдох баримтаа гаргаж шийдвэрлүүлэхээр хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. /3 хавтас 32-87/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн зардпыг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулах зүйтэй бөгөөд нэхэмжлэгч Морьтхангай ХХК-иас 2252400 төгрөг, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2252400 төгрөг тус тус гаргуулан Лэндс ХХК-ид олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн Морьтхангай ХХК, гуравдагч этгээд Д.Алтанцэцэг, Д.Туул, Ц.Солонго нараас тус бүр тэмдэгтийн хураамжид төлсөн 140200 төгрөг тус тус гаргуулж буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг баримтлан
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууцыг 67146.0 төгрөгөөр, 1 автомашины гражийг 9900.0 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг 93280.0 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,
Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг 100800.0 төгрөгөөр үнэлсэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллааг хүчингүйд тооцож, дээрх үнэлгээг тус тус хүчингүй болгож,
Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг, Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцанд дахин шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Баянгол дүүргийн 14 хороо 3 хороолол 13/Б байрны 121 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, үнэлгээг тус тус хүчингүйд тооцож, дахин үнэлүүлэх тухай гуравдагч этгээд Ц.Солонгийн бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Морьтхангай ХХК-иас 2252400 төгрөг, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2252400 төгрөг тус тус гаргуулан Лэндс ХХК-ид олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамж Морьтхангай ХХК-ид 140200, гуравдагч этгээд Д.Алтанцэцэгт 140200 төгрөг, Д.Туулд 140200 төгрөг, Ц.Солонгод 140200 төгрөг буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН