| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0135/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/161 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, Д.Доржханд,
Хохирогч Ч.Т-,
Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 201522000717 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Д.
Шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Т-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд ...улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг, ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 3.970.750 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Ч.Т-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30.743.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Т-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд ...улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг, ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 3.970.750 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт шалгагдаж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч шүүхээс энэхүү гэмт хэрэгт гэм буруугийн дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан ...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хүнд ял нь “нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” учир гэмт хэргийг шалгах хуулийн хугацаа дууссан байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зааснаар уг гэмт хэрэг үйлдсэн өдөр болох 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 1 жил буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг гэмт хэргийг шалгах хуулийн хугацаа дуусчээ.
Хэдийгээр тус гэмт хэрэг 2015 онд гарсан буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад гарсан боловч 2015 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, энэ гэмт хэрэгт зүйлчилсэн нь зүйтэй.
2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйл 153.2-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар усгасан, гэмтээсэн гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн... бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг”-т оногдуулах ялаас хүнд буюу хорих ял оногдуулахаар заасан байх тул шинэ Эрүүгийн хуулийг тухайн цаг хугацаанд нийцүүлэн хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэсэн зарчмыг баримтлан, шүүхээс гарах шийдвэр нь шүүх хуралдаанаас гардаг учир шүүх хэргийг хэлэлцүүлээд, гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж, хойшид эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагааг явуулах шаардлагагүй гэж энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан“ бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч Н.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байна.
1.2. Шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд, иргэн Ч.Т-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр 2012 оноос ажиллаж, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны хооронд, бусдын итгэмжлэн олгосон итгэлийг эвдэх замаар иргэн Ч.Т-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30.743.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр Д-д 1.683.940 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр Д-д 1.592.900 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр Д-д 1.583.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр Д-д 1.353.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
5. 2015 оны 10 сарын 01-ны өдөр Д-д 456.160 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
6. 2015 оны 10 сарын 10-ны өдөр Д-д 1.448.500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
7. 2015 оны 10 сарын 11-ны өдөр Д-д 2.667.100 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
8. 2015 оны 10 сарын 13-ны өдөр Д-д 1.358.860 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
9. 2015 оны 10 сарын 15-ны өдөр Д-д 1.207.140 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
10. 2015 оны 10 сарын 16-ны өдөр Д-д 1.293.560 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
11. 2015 оны 10 сарын 17-ны өдөр Д-д 1.465.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
12. 2015 оны 10 сарын 18-ны өдөр Д-д 1.638.640 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
13. 2015 оны 10 сарын 19-ны өдөр Д-д 1.472.240 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
14. 2015 оны 10 сарын 20-ны өдөр Д-д 1.088.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
15. 2015 оны 10 сарын 22-ны өдөр Д-д 1.328.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,
16. 2015 оны 10 сарын 23-ны өдөр Д-д 590.600 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гээд нийтдээ 22.178.120 төгрөгийн барааг Д-д хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөтэйгөө нийлэхээр 63.076.750 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Үүнээс Д-гийн надад өгсөн борлуулалтын мөнгийг цуваагаар гаргахад:
1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр 1.971.400 төгрөг
2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр 1.538.200 төгрөг
3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр 1.616.850 төгрөг
4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр 1.280.350 төгрөг
5. 2015 оны 10 сарын 01-ны өдөр 976.600 төгрөг
6. 2015 оны 10 сарын 02-ны өдөр 520.000 төгрөг
7. 2015 оны 10 сарын 03-ны өдөр 538.000 төгрөг
8. 2015 оны 10 сарын 04-ны өдөр 446.650 төгрөг
9. 2015 оны 10 сарын 05-ны өдөр 500.600 төгрөг
10. 2015 оны 10 сарын 06-ны өдөр 505.000 төгрөг
11. 2015 оны 10 сарын 08-ны өдөр 432.700 төгрөг, 250.000 төгрөг
12. 2015 оны 10 сарын 09-ны өдөр 684.450 төгрөг
13. 2015 оны 10 сарын 10-ны өдөр 1.357.350 төгрөг
14. 2015 оны 10 сарын 11-ны өдөр 1.292.750 төгрөг
15. 2015 оны 10 сарын 12-ны өдөр 1.117.900 төгрөг
16. 2015 оны 10 сарын 13-ны өдөр 1.011.650 төгрөг
17. 2015 оны 10 сарын 15-ны өдөр 1.505.950 төгрөг
18. 2015 оны 10 сарын 16-ны өдөр 1.325.500 төгрөг
19. 2015 оны 10 сарын 17-ны өдөр 1.169.550 төгрөг
20. 2015 оны 10 сарын 18-ны өдөр 1.354.600 төгрөг
21. 2015 оны 10 сарын 19-ны өдөр 1.131.800 төгрөг
22. 2015 оны 10 сарын 20-ны өдөр 1.171.900 төгрөг
23. 2015 оны 10 сарын 22-ны өдөр 1.179.350 төгрөг
24. 2015 оны 10 сарын 23-ны өдөр 562.000 төгрөг
25. 2015 оны 10 сарын 24-ны өдөр 857.200 төгрөг
26. 2015 оны 10 сарын 25-ны өдөр 503.300 төгрөг
27. 2015 оны 10 сарын 27-ны өдөр 164.500 төгрөг өгсөн байна.
Эдгээрээс гадна би Д-гийн зээл өгсөн гэх дэлгүүрүүдээс өөрөө явж дараах мөнгийг цуглуулсан:
1. Түвшинбуянт дэлгүүрээс 2015 оны 10 сарын 30-ны өдөр 1.782.100 төгрөг
2. Сайхан дэлгүүрээс 40.000 төгрөг
3. Буян-Ундрах дэлгүүрээс 109.000 төгрөг
4. Сондор дэлгүүрээс 1.704.280 төгрөг
5. Тунгалаг мөрөн дэлгүүрээс 26.000 төгрөг
6. Тосон дэлгүүрээс 35.000 төгрөг
7. Идэр дэлгүүрээс 374.600 төгрөг
8. Цэнгэл дэлгүүрээс 190.000 төгрөг
9. Ундрага дэлгүүрээс 605.860 төгрөг
10. Бааяаа гэдэг хүнээс 500.000 төгрөг авч, нийтдээ Д- надад 32.332.940 төгрөгийг өгсөн байна.
Д-гийн нийт тооцооноос надад өгсөн мөнгийг хасахад 30.743.810 төгрөгийн барааны үлдэгдэл гарч, энэ мөнгийг Д- надаас дутаасан гэдгээ өөрөө зөвшөөрч байснаа 2016 оны 01 сард дахин тооцоо нийлж тулгахад Д- дараах мөнгөний бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрөхгүй гэсэн” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 49-54, 2-р хавтас 67-71, 159-161, 3-р хавтас 92 дугаар хуудас/,
- Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2015 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Д- нь дэлгүүрүүдээр явж үлдэгдэл зээл болоод барааг нь тулгахаар болсон юм. Тухайн үед Д- өдөрт нэг сая гаруй төгрөгийн бараа авч яваад яг авч явсан барааныхаа хэмжээнд орлогоо тааруулаад хийгээд өмнө нь авсан барааны зээл нь багасахгүй байгаад байсан. Тэгэхээр нь тооллого хийгээд дэлгүүрүүдээр зээлээр бараа өгсөн гээд байхаар нь зээлээр бараа өгсөн дэлгүүрүүдээр явж тулгалт хийсэн. Манай дэлгүүр 2015 оны 09 сарын 20-ны үеэр кассын машинтай болсноос хойш Д-д 4-5 хоног бараа өгч явуулж байтал зээл нь багасахгүй байгаад байсан болохоор барааг өгч явуулахаа больж яваад зээлээ олоод ир гэж явуулдаг болсон. Ингэж хэсэг явуулж байтал Д- “дэлгүүрүүд бараагаа нийлүүлээч гээд байна бага ч гэсэн бараатай явъя тэгэх үү гээд байхаар нь Д-д дахин бараа өгч явуулах болсон. Тэгээд Д-гийн нэрээр кассанд зээлдэгч гэсэн нэр үүсгээд өдөрт авсан барааг нь шивж гаргаж байсан. Орлогыг нь бол кассанд оруулдаггүй байсан...яг тэр машин шатсан өдрийн өглөө нь Д- аав руу утасдаад нилээн олон дэлгүүрээс бараагаа аваад машины хойд хаалга хаагдахааргүй болчихлоо гэхээр нь манай аав за тэгвэл бараагаа ирээд буулгаарай гэсэн. Тэгээд аав надад Д- нэлээн шуурхай яваад бараагаа аваад явсан юм шиг байна, барааг нь хүлээж аваад контейнертоо буулгаад тоолоод авчихаарай гэхээр нь би бараагаа хүлээж авахад бэлдээд байж байтал машин шатсан байна гэж хэл ирсэн.Тэгэхээр нь би машин шатсан газар нь очиход галынхан ирээд галыг унтраасан. Машины тэвшин дотор хэдхэн нэр төрлийн бараанаас өөр юу ч байгаагүй. Тэнд байсан жаахан бараа нь шатаагүй байсан” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 71-72-р, 2-р хавтас 162-163-р хуудас/
- Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 10-р сарын 26-ны өдөр Идэр-2 худалдааны бөөний төвийн борлуулагч Д- зээлүүлсэн барааныхаа мөнгийг авъя гэж ирэхээр нь манай дэлгүүрт орлого байхгүй, одоо эгчид нь бэлэн мөнгө байхгүй байна гэсэн чинь тэгвэл бараагаа буцаагаад авъя гэхээр нь тэг тэг гээд тамхинууд буцаад өгсөн. Манай дэлгүүрийн хувьд Идэр-2 худалдааны бөөний төвөөс авсан сүүлийн хоёр удаагийн зээлийн үлдэгдэл нь дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн бараа байсан. Тэр мөнгөнд нь тохируулаад тамхийг нь буцааж өгсөн. Одоо ямар нэгэн үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 61 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хамгийн сүүлд дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн үлдэгдэл зээлтэй байж байгаад түүнийг 2015 оны 10-р сарын 26-ны өдөр Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн борлуулагч Д- ирж зээлээ төл гэхээр нь буцаагаад бараа өгч явуулсан. Миний хувьд дан тамхи өгч явуулсан” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 64 дүгээр хуудас/,
- Гэрч М.Х-ын мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2012 онд Рашаанбулаг дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн. Ингэж дэлгүүр ажиллуулж эхэлсэн цагаасаа хойш би энэ Идэр-2 бөөний төвөөс бараа авдаг болсон. Намайг дэлгүүр дээрээ байж байхад энэ бөөний төвийн борлуулагч Д- гэдэг хүүхэн машинтай ирээд бараагаа өгөөд явдаг байсан. Би энэ дэлгүүрээс нэг удаа бараа авахдаа 200.000 төгрөгөөс илүү гарган бараа авдаггүй, бараагаа би мөнгийг нь өгөөд л авчихдаг. Зээлээр авч байсан удаа энэ жилүүдэд нэгээс хоёр л байгаа” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 69 дүгээр хуудас/,
- Гэрч Ч.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Д-д бараагаа өгөөд Д- бараагаа дэлгүүрүүдээр зардаг байсан. Тэгээд орой нь мөнгөний тооцоогоо Т- гуайтай очиж хийдэг байсан. Өгсөн бараагаа би өөрийнхөө дэвтэр дээр бичээд Д- надаас авсан бараагаа өөрийнхөө дэвтэр дээр бичдэг байсан. Би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүтэн ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн амралтаа авсан байсан учраас энэ өдрөөс эхлэн Д-д бараа өгөөгүй...тухайн үед би амарсан байсан ч машин шатсан байна гэж сонсоод очсон. Намайг очиход машины бүхээг тэр аяараа шатсан, тэвшин дотор жаахан бараа байсан нь хагас хугас шатсан, тэвшин дотор байсан хайрцаг сав ойр орчмынх нь юмнаас дан бензин үнэртэж байсан, машины ойр хавьд дотроо дундаасаа доош шингэнтэй хар өнгийн сав байсныг цагдаа авч явсан, тэр саван доторхын үнэрлэхэд бензин үнэртэж байсан. Бас дан бензин болсон тамхины хайрцагыг цагдаа нар авч явсан. Шатсан машины буруу талын хаалганы ард талд газарт зураад хаясан, бас асаагаагүй 5 билүү 6 ширхэг шүдэнз байсан. …Шатсан бараануудыг Т- ахтай хамт хог дээр хаясан. Тэр бараанууд утаа идсэн, шатаж хайлаад наалдсан, нэлэнхүйдээ норсон гээд ашиглах ямар ч болсон байсан болохоор бүгдийг нь хаясан” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 74, 3-р хавтас 95-96 дугаар хуудас/,
- Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Тэгтэл Т- гэдэг хүн утасдаад Д-гийн бараа шатсан, дутсан. Танай дэлгүүрт хэдэн төгрөгийн бараа тавьсан...Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний үед санагдаж байна. Т- өөрийнхөө дүү, өмгөөлөгч нартайгаа ирсэн. Манай дэлгүүрийн барааг хураагаад явсан байсан. ...ингэхдээ хэрэгтэй гэсэн бүхнийг аваад хэрэггүй бараануудыг үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 77 дугаар хуудас/,
- Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Ингээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай охин Д-г Т- гэдэг хүний машин болон бараа шатаасан хэргээр цагдаагийн газар хоригддог өдрийн орой Т-, өмгөөлөгч, дүү нараа дагуулан ирж манай гэрт ирж тооллого хийж бараагаа авна гэж ирсэн. ...ингээд бүх барааг эхнээс нь тоолж, коридороор цувуулж тавьж байгаад тоолсон. Яг үнэн зөв тоолсон гэдэгт би эргэлзэж байна. Надаар ч гарын үсэг зуруулаагүй юм. Бүх барааг тоолж байна гээд 3 машинтай ирээд ачаад явсан юм. Шөнө 4 цаг болтол энэ ажиллагаа үргэлжилсэн юм...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 87 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Н.Д- нь иргэн Ч.Т-тай хамтран ажиллаж, түүний бараа түгээгчээр ажиллаж, итгэлийг нь олж аван, тодорхой эд хөрөнгийг хариуцан ажиллаж байсан болох нь шүүгчдэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би Т-ын Идэр-2 нэртэй хүнсний бөөний төвд борлуулагч хийдэг. Би Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд ажиллаад 6 жил болж байна. ...10 дугаар сарын эхээр Т- ах надтай уулзаад зээлсэн барааныхаа төлбөрийг хийж чадахгүй байгаа дэлгүүрүүдээс барааныхаа үлдэгдлийг эргүүлэн татахаар болсон. Ингээд миний хувьд 2015 оны 10-р сарын 26-ны өдөр дэлгүүрүүдээр явж бараа хураах болоод хамгийн түрүүнд Мөрөн сумын 2-р хороонд байрлах Дээж нэртэй хүнсний дэлгүүр орж уг дэлгүүрийн эзнийх нь эхнэр болох Э-аас 1.500.000 орчим төгрөгийн архи, тамхи хурааж авсан. Үүнд: улаан шонхор, парламент, esse нэртэй тамхинууд, архи пивоноос юу авсан талаар санахгүй байна. Дээр хэлэхээ мартсан байна, би Дээж нэртэй дэлгүүрээс 1.500.000 төгрөгийн бараа авахдаа 2 хэсэг салгаж авсан. Би 2015 оны 10-р сарын 25-ны өдөр Дээж дэлгүүрээс бараа авснаа хэлээгүй орхисон байна. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 10-р сарын 26-ны өдөр үлдэгдэл бараа авсан юм. 9, 10 хороонд байрлах Сондор, Номин, Хужирт, Рашаан булаг дэлгүүрүүд орж бараа авах уу гэж асуусан юм. Т- гуай надад өөрөө хэлэхдээ өртэй дэлгүүрүүдээс бараа буцааж аваад өргүй дэлгүүрүүддээ бараагаа борлуулаарай гэж байсан. Сондор дэлгүүрийн хувьд Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд өртэй боловч эзэн нь Т- ахтай утсаар Улаанбаатар хотод байна, 2-3 хоноод очно тэгэхээр өрөө өгнө гэж хэлсэн. Түүний дараа Мөрөн сумын 7-р хороонд байрлах Тунгалагмөрөн нэртэй дэлгүүр орсон, тэр дэлгүүрийн эзэн нь Дарьсүрэн гэж хүн байгаа. Тунгалагмөрөн дэлгүүрээс би 500.000 орчим төгрөгийн бараа авсан, одоо миний санаж байгаагаар шонхор, алтан навч, ерөөл, улаанбаатар нэртэй архи тамхинууд хурааж авсан. Түүний дараа Баян нэртэй хүнсний дэлгүүр орж нэг сая нэг зуун мянган төгрөгийн архи тамхи авсан бас өөрийн байгууллагын зарж борлуулдаг архи, тамхи, пиво, ус ундаа зэргийг хураан авсан. Энэ дэлгүүрийн эзнийх нь нэрийг мэдэхгүй байна. Түүний дараа Мөрөн сумын 7-р хороонд байрлах Хан-Уул дэлгүүр орж 400.000 төгрөгийн дан тамхи хурааж авсан. Үүнээс өөр бараа хурааж аваагүй. Харин Идэр-2 дэлгүүрээс авсан барааны үлдэгдэл байсан ба түүний нь хэдэн төгрөгийн бараа байсныг нь би мэдэхгүй байна. Үүнийг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл би Идэр-2 дэлгүүрээс бараа өдөр болгон шахуу авдаг. Тэр авсан бараанаас нь өдөр болгон л үлддэг байсан юм. Ингээд би бараа түгээж болон хурааж авсаар байгаад оройн 22 цагийн үед Мөрөн сумын 7-19-01 тоотод байрлах гэрийнхээ хашаанд Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээлтийн ...дугаартай пронтер маркийн машиныг бараатай нь аваачиж тавьсан. Би уг нь Т- ах руу залгаж би дэлгүүрүүдээс бараагаа хураачихлаа одоо очиж буулгах уу маргааш өглөө очиж буулгах уу гэтэл маргааш өглөө хүрээд ир гэж Т- ах хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2015 оны 10-р сарын 27-ны өдөр дэлгүүрүүдээс хураасан бараагаа Т- ахын барааны агуулахад буулгах гэж өөрийн хашаанаас гарч яваад гэр хорооллоор явсаар байгаад Мөрөн сумын 9, 12 хорооны засмал зам дээр гарахын арай өмнө талд явж байтал миний унаж явсан машины дотроос нэг хаймар үнэртээд шатаад байгаа юм шиг болохоор нь машинаасаа буугаад аккумуляторын утсаа хайлаад урсаад байгаа юм болов уу гэж бодоод үзэхэд зүгээр байсан. Тэгээд буцаад машиндаа суух гэтэл үрүүлний доороос утаа манарч байсан. Яг бол гал гарч эхлээгүй байсан. Тухайн үед би өөрөө айгаад машин руу дөхөж чадаагүй. Ингээд миний шатсан машины хажуугаар явж байсан үл таних ах, эгч хоёроор Т- ах руу залгуулаад өгөөч, мөн галын машин дуудаад өгөөч гэж хэлсэн. Ингээд тэр үл таних эгч галын машин дуудаж, мөн Т- ах руу залгасан. Тэгээд тэр үл таних эгч Т- ах руу залгаж яриад дуудсан байх. Тэгээд нэг их удалгүй онцгой байдлын алба ирсэн. Онцгой байдлын алба хаагч нар ирэхийн өмнө миний шатаж байсан машины хажууд 4-5 машин ирчихсэн хүмүүс нь ус цацах уу, шороо цацах уу гээд гүйлдээд байсан. Тэгээд байж байтал нэг эксель маркийн машинаас нэг үл таних эгч энд ус байна гэж хэлээд намайг машины хажууд зогсож байсан чинь чи энэ усыг цацах юм уу гээд надад хар савтай зүйл өгсөн. Тухайн үед би айгаад сандраад шоконд орчихсон байсан болохоор уг савны тагийг нь онгойлгож чадахгүй буцаагаад тэр хүнд нь өгсөн. Тухайн үл таних эмэгтэй надаас буцааж аваад машины ар тал болон хажуу талаас нь цацаад байсан. Тэгээд байж байтал нэг ах ус цацаад нэмэргүй гэж хэлж байсан. Ингээд онцгой байдлын алба хаагч нар галыг түргэн шуурхай унтраасан. Тэгээд байж байсан чинь асаагүй хэсэг буюу чингэлгээс утаа гараад байсан учир онцгой байдлын алба хаагч нар хойд талаа онгойлго гээд би машиныхаа чингэлгийн цоожийг нь түлхүүрээр нь онгойлгосон. ...Т- ах бид хоёрын дунд одоо бараг 30 гаруй сая төгрөгийн тооцоо байгаа байх. Би яг сайн мэдэхгүй байна. Миний тэмдэглэл хөтөлдөг дэвтэр машины кабинд сагсан дотор байсан чинь шатчихсан байна лээ. ...Миний унаж явсан түгээлт хийдэг машины хойд талын чингэлэг цоожтой байсан. Уг цоожны түлхүүр надаас өөр хүнд байхгүй. ...Тэр шатсан байгаа бараанууд нь 2015 оны 10 сарын 26-ны өдөр дэлгүүрүүдээс буцаан авсан нийт бараа маань байсан юм. Байгаа бараа нь тэр, байгаа цуглуулсан бараа нь л тэр, түүнээс биш алга болсон зүйл байхгүй, Т- гуай машин шатсан байхад ирээд чи бусад бараагаа яасан юм, хулгайд алдсан юм уу гээд байхаар нь би айгаад тэгсэн хулгайд алдсан гээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 156-160, 2-р хавтасны 93 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн мэдүүлгээс өөр үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгчийн зарим мэдүүлэг нь дэлгүүрийн барааг хариуцан түгээлт хийдэг байсныг нотолж байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад иргэний хууль зүйн мэдлэг дутмаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо хийх тогтоосон дүрэм, журмын хэрэгжилт, хяналт сул, шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөжих санаа зорилго, бусдын итгэлийг даах чадвар сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Н.Д- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хэдийгээр тус гэмт хэрэг 2015 онд гарсан буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад гарсан боловч 2015 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, энэ гэмт хэрэгт зүйчилсэн нь зүйтэй.
2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл 150.2-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол ...таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь хариуцлага ял шийтгэлийн хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол ...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээс оногдуулах ялаас хүнд буюу хорих ялын дээд хэмжээ их байх тул шинэ Эрүүгийн хуулийг тухайн цаг хугацаанд нийцүүлэн буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Т-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр 2012 оноос ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар багт ...улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг, ачааны агуулахад байсан барааны хамт шатаах болон бусад аргаар хохирогч Ч.Т-ын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн итгэмжлэн олгосон барааг итгэл эвдэх замаар хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас хохирогч Ч.Т-т 30.743.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /Хэргийн 1-р хавтас 46-47-р тал, 3-р хавтас 144-р тал/, орлого, зарлагын баримт /Хэргийн 1-р хавтас 192-246, 2-р хавтас 18-23 дугаар хуудас/, “Бизкон аудит” ХХК-ний хараат бус аудиторын дүгнэлт, орлого зарлагын тайлан, /Хэргийн 2-р хавтас 130-136 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт /Хэргийн 3-р хавтас 149-151 дүгээр хуудас/, Шинжээч С.Оргилоос мэдүүлэг авсан тэмдэглэл /Хэргийн 3-р хавтас 177-178 дугаар хуудас/, хохирогч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 49-54, 2-р хавтас 67-71, 159-161, 3-р хавтас 92 дугаар хуудас/, гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 71-72-р, 2-р хавтас 162-163-р хуудас/ гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 61 дүгээр хуудас/, гэрч М.Х-ын мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 69 дүгээр хуудас/, гэрч Ч.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 74, 3-р хавтас 95-96 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /Хэргийн 1-р хавтас 156-160, 2-р хавтасны 93 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэн өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Н.Д-гийн үйлдэл нь аман гэрээний харилцаанд үндэслэн итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, хариуцсан эд хөрөнгөө хувьдаа ашиглан, галдан шатааж устгах зэрэг арга замаар энэ гэмт хэргийн ул мөрийг үгүй хийхийг оролдож, шунахайн сэдэлтээр өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан эд мөрийн баримтууд нь энэ гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Хохирогчийн мэдүүлж байгаагаас үзвэл “...Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Д-д өгсөн бараа материалыг 2016 оны 01 дүгээр сард Д-тэй нийлж тулгалт хийсэн. Ингэж тулгахад 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ямар ч маргаан гарахгүй бүгд тулж байсан” гэх мэдүүлэг /Хэргийн 2-р хавтас 67 дугаар хуудас/-ээс үзвэл гэмт хэрэг гарч эхэлсэн цаг хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 25-наас эхэлсэн гэж үзэн, иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандах, бусдад хэт итгэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан даруйд цаг алдалгүй арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл, шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг завших санаа зорилго нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.Д-гийн үйлдсэн “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 30.743.750 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт үндэслэлтэй бөгөөд, энэ нь хохирогч Ч.Т-ын мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар хураагдсан дэвтрүүдээр батлагдаж байна.
Шүүгдэгч Н.Д- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 30.743.750 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т-т олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч нь бусад нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
журамаар нэхэмжлэх эрхтэй.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Н.Д-гийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, шатаах аргаар Эрүүгийн хуульд заасан хохирлын бага хэмжээнээс дээш буюу 3.970.750 төгрөгийн хохирол учруулж, санаатайгаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгөө дахин эзэмших, ашиглах боломжгүй нөхцөлд зориуд идэвхтэй үйлдлээр хүргэсэн үйлдэл нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн, яллагдагчаар татаж болохгүй гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул энэ гэмт хэрэгт шүүгдэгч Н.Д-г гэм буруутай гэж дүгнээгүй тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёсгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгч Н.Д-д Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.
Харин шүүгдэгчийн үйлдсэн “хөрөнгө завших” гэмт хэргийн тухайд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлөөгүй, хохирогч нараас уучлалт гуйгаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, Д.Доржханд нараас шүүгдэгчийн ар гэрийн хувьд ам бүл 5, 0-13 насны гурван хүүхэдтэй, тодорхой орлогогүй, хохирол 30.743.750 төгрөгийг төлөх төлбөртэй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Д-г 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс сэжигтнээр баривчилж 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 13 хоног баривчилж, цагдан хорьсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Н.Д-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Д-гээс хураан авсан бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хохирогч Ч.Т-аас хураан авсан 56 хуудастай “Алтан навчис” гэсэн бичигтэй дэвтэр 1 ширхэг, “Үнэ цэнийн илэрхийлэл” гэх бичигтэй 70 хуудастай дэвтэр 1 ширхэг, хөх өнгийн бичиг байхгүй 81 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа “Another World3 гэсэн бичигтэй 66 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа GRAPHIC COPYBOOK гэсэн бичигтэй 42 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа “Strzecom Unipap” гэсэн бичигтэй 39 хуудастай дэвтэр 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүний эдлэх ялаас 104 /нэг зуун дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Н.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-гээс 30.743.750 /гучин сая долоон зуун дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т- /.../-т олгосугай.
8. Хохирогч нь бусад нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Д-гээс хураан авсан бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хохирогч Ч.Т-аас хураан авсан 56 хуудастай “Алтан навчис” гэсэн бичигтэй дэвтэр 1 ширхэг, “Үнэ цэнийн илэрхийлэл” гэх бичигтэй 70 хуудастай дэвтэр 1 ширхэг, хөх өнгийн бичиг байхгүй 81 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа “Another World3 гэсэн бичигтэй 66 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа GRAPHIC COPYBOOK гэсэн бичигтэй 42 хуудастай дэвтэр 1 ширхэг, нүүрэн талдаа “Strzecom Unipap” гэсэн бичигтэй 39 хуудастай дэвтэр 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэргийн хамт хадгалсугай.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ