| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2015/10069/и |
| Дугаар | 5036 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 5036
| 2016 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2016/05036
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК
Хариуцагч: А.Б
Хариуцагч: Ч.А нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 716,868,274.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, хариуцагч А.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк, итгэмжлэгдсэн төлөөлөг Г.Гантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч “Мон Ваакум Цонх” ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нар нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хас банктай Барьцаат зээлийн 1570002990 дугаар гэрээ байгуулж 354,610 ам.долларын зээлийг 60 сарын хугацаатай, 360 хоногт банкны 11 хувийн суурь хүү дээр 3.4 хувийг нэмсэнтэй тэнцүү 14.4 хувийн хувьсах хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хас банктай Зээлийн шугамын 5001017119 дугаар гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 360 хоногт банкны 16.5 хувийн суурь хүү дээр 6.3 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.8 хувийн хувьсах хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0.2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Баталгаат ипотекийн 1570002990-01 дугаар гэрээгээр:
Баталгаат ипотекийн 5001017119-01 дугаар гэрээгээр:
Барьцаат зээлийн 1570002990 дугаар гэрээгээр:
Барьцаат зээлийн 1570002990, Зээлийн шугамын 5001017119 дугаар гэрээний гол нөхцөл нь тус гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь cap бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 7 дугаар сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй юм. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч “Мон Ваакум Цонх” ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг сануулах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр А.Баясгалан, Ч.Агваан-Очир нартай уулзсан боловч А.Баясгалан нь банкны ажилтны биед халдаж гэмтэл учруулсан. Уг асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж 1570002990, 5001017119 дугаар гэрээнүүдийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж байгаа болно.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээг тус тус үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгч “Мон Вакуум Цонх” ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нарын төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна.
Иймд 2 зээлийн гэрээний үүрэг, зардалд нийт 716,868,274.71 төгрөгийг хариуцагч “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Агваан-Очир, А.Баясгалан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хас банкны гаргасан нэхэмжлэлд дурьдсан зээлийн гэрээгээр манай компани шугамын зээл болон барьцаат зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа боловч манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын байдал нөлөөлж эргэн төлөлтөнд доголдол үүссэн юм. Манай компани гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа хүрээнд үйлчлүүлэгч компаниудаасаа авах авлага их байгаа бөгөөд үйлчлүүлэгч нарт мөн л эдийн засгийн хямрал нөлөөлж төлбөр тооцоо хийгдэхгүй байгаагаас шалтгаалж бидэнд Хас банкинд зээлээ эргэн төлөхөд хүндрэл учраад байгаа юм, мөн зарим авлагын асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд хэлэлцэгдээд явж байгаа юм. Хас банкны нэхэмжлэлтэй холбоотойгоор бидний зүгээс очиж холбогдох албаны хүмүүстэй нь уулзалт, ярилцлага хийж эвлэрэн хэлэлцэх талаар ярилцсан бөгөөд эргэн төлөлтийн график хугацааг гаргаж тохиролцох, долларын зээлийн эргэн төлөлтийн үнийн дүнг тухайн үеийн долларын ханшаар тооцох зэрэг санал хүсэлтээ Хас банкинд илэрхийлсэн байгаа ба тус банкны зүгээс энэ асуудлаар хуралдаж байж хариуг өгнө гэснээр хүлээгдэж байгаа болно.
2 зээлийн гэрээний дагуу зээл авч, барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьсан нь үнэн. Харин долларын зээлийн хувьд гэрээ байгуулагдах үеийн долларын ханшаар бодогдох ёстой гэж үзэж байгаа болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч “Мон вакуум цонх” ХХК, Ч.Агваан-Очир, А.Баясгалан нарт холбогдуулан
Хариуцагч нар “Барьцаат зээлийн гэрээ” болон “Зээлийн шугамын гэрээ”-ний үлдэгдэл төлбөрийн хувьд маргаагүй, харин ам.долларын зээлийн гэрээний хувьд үүрэг үүсэх үеийн ханш буюу зээлийн гэрээ байгуулагдах үеийн ханшаар бодогдох ёстой, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хас банк болон “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1570002990 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, 354,610 ам.долларыг, 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 3.4 хувийг нэмсэнтэй тэнцүү 14.4 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгогдсон, үндсэн зээлээс 67,470.34 ам.доллар төлөгдсөн, гэрээний хугацаанд хүү хувьсаагүй болох нь “Барьцаат зээлийн гэрээ”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хас банк болон “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5001017119 дугаартай “Зээлийн шугамын гэрээ” байгуулагдаж, 80,000,000 төгрөгийг 360 хоногт банкны 16.5 хувийн жилийн суурь хүү дээр 6.3 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.80 хувийн хувьсах хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2 хувийн үүрэг хүлээсэн шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгогдсон, үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, гэрээний хугацаанд хүү хувьсаагүй болох нь “Зээлийн шугамын гэрээ”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар байгуулагджээ.
Энэхүү 2 гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх гэрээнүүдийн 4.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээгээ цуцалсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...хэмжээгээр ...тооцно” гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар буюу ам.долларыг 1,994.63 төгрөгөөр тооцож /314,838.33 ам.долларыг/ 627,985,978.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар зээл байгуулагдсан 2013 оны Монгол банкны ханшаар тооцох нь зүйтэй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт нь монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм.
Хас банк нь “Барьцаат зээлийн гэрээ” болон “Зээлийн шугамын гэрээ”-г “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нартай байгуулсан байх бөгөөд эдгээр зээлийн гэрээний үүргийг батлан даалтын гэрээний нэг тал болох Ч.Агваан-Очир шууд хариуцах үндэслэлгүй юм.
Учир нь Хас банк 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1570002990 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г иргэн Ч.Агваан-Очиртой байгуулж, Хас банк болон “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 1570002990 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-гээр хүлээсэн,
Хас банк 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5001017119 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г иргэн Ч.Агваан-Очиртой байгуулж, Хас банк болон “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 5001017119 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зээлдэгч тус тус зөрчсөн тохиолдолд батлан даагч түүний өмнөөс үндсэн гэрээний дагуу авсан үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, барьцаа хөрөнгийг хадгалах, хамгаалах, хураах, худалдан борлуулахтай холбоотойгоор банкнаас гарсан зардал, үндсэн үүрэгтэй холбоотойгоор банкинд учирсан хохирол, зардал, үндсэн гэрээний болон энэхүү гэрээний үүргийг хангуулахтай холбоотойгоор банкнаас гарсан бусад зардал зэрэг үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирсон байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаар Хас банк, Ч.Агваан-Очир нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулагджээ.
Мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нарын өмнөөс батлан даалтын гэрээний дагуу батлан даагч Ч.Агваан-Очир нь нөхөх хариуцлага хүлээх үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргасан зардал болох нотариатын зардалд 35,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлтэй юм.
Хас банк, хариуцагч “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нарын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1570002990 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор
Мөн өдөр 1570002990-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж,
Хас банк, хариуцагч “Мон вакуум цонх” ХХК, А.Баясгалан нарын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5001017119 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрийн 5001017119-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр Улсын бүртгэлийн Ү-2203006752 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоотод байрлах, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.
Дээрх Барьцаат зээлийн болон Баталгаат ипотекийн гэрээнүүд нь зохих этгээдүүдийн зөвшөөрлийг авсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч “Мон вакуум цонх” ХХК гэсэн хуулийн этгээдийн оноосон нэртэй байсан байх бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Мон вакуум” ХХК гэж оноосон нэрээ өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдах үеийн оноосон нэрээр хариуцагчийг тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар зохигчдын хэн алин нь маргаагүй болно.
Иймд хоёр зээлийн гэрээний үүрэг 627,985,978.1 төгрөг+88,847,296.54 төгрөг, бусад зардал 35,000 төгрөг, нийт 716,868,274.71 төгрөгийг “Мон вакуум” ХХК, А.Баясгалан нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Ч.Агваан-Очироор нөхөх хариуцлага хүлээлгэх, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээсээ татгалзсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Мон вакуум” ХХК, А.Баясгалан нараас зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 716,868,274.71 /долоон зуун арван зургаан сая найман зуун жаран найман мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “Мон вакуум” ХХК, А.Баясгалан нар нь нэхэмжлэгч Хас банкинд 716,868,274.71 /долоон зуун арван зургаан сая найман зуун жаран найман мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Ч.Агваан-Очироос дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Мон вакуум” ХХК, А.Баясгалан нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа
- үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах нэгж талбарын 3024/0004 дугаар бүхий 4815 м.кв эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2204029318 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ Энхтайвны өргөн чөлөө, 81 дүгээр байрны 29 тоот, 74.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204022671 дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах 450 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2204008682 дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах 86.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2204008679 дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах, 184.6 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2203006752 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоотод байрлах, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,
- хөдлөх эд хөрөнгө болох УБП 48-30 улсын дугаартай Nissan sunny маркын суудлын автомашин, УБЭ 95-69 улсын дугаартай Hyundai Frontier маркын ачааны автомашин, УБЕ 29-88 улсын дугаартай Kia Frontier маркын ачааны автомашин, УНЧ 65-01 улсын дугаартай Toyota Prius маркын суудлын автомашин, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах “Мон Вакуум Цонх” ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд /хуванцар цонх наах, хуванцар залгаж наах, нуух тайрах, хөнгөн цагаан цонхны тоног төхөөрөмжүүд/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах “Мон Вакуум Цонх” ХХК-ийн эргэлтийн хөрөнгө /вакум цонх, түүний түүхий эд материал/ зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,742,291.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мон вакуум” ХХК, А.Баясгалан нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,742,291.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ