Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 5036

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2016/05036

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК

Хариуцагч: А.Б

Хариуцагч: Ч.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 716,868,274.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч *******, итгэмжлэгдсэн төлөөлөг Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч “Мон Ваакум Цонх” ХХК, А.*******, Ч. нар нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр *******тай Барьцаат зээлийн 1570002990 дугаар гэрээ байгуулж 354,610 ам.долларын зээлийг 60 сарын хугацаатай, 360 хоногт банкны 11 хувийн суурь хүү дээр 3.4 хувийг нэмсэнтэй тэнцүү 14.4 хувийн хувьсах хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******тай Зээлийн шугамын 5001017119 дугаар гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 360 хоногт банкны 16.5 хувийн суурь хүү дээр 6.3 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.8 хувийн хувьсах хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0.2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Баталгаат ипотекийн 1570002990-01 дугаар гэрээгээр:

  1. Баянзүрх дүүргийн нд байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 4,815 м.кв эзэмших эрхтэй газар,
  2. Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн *******, 1*******лол,*******,******* тоотын 74.2 м.кв орон сууц,
  3. Улсын бүртгэлийн Ү-,, тоотын 450 м.кв үйлдвэрийн зориулалттай барилга,
  4. Улсын бүртгэлийн Ү-,, тоотын 86.4 м.кв үйлчилгээний зориулалттай барилга,
  5. Улсын бүртгэлийн Ү-,, тоотын 184.6 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга,

Баталгаат ипотекийн 5001017119-01 дугаар гэрээгээр:

  1. Улсын бүртгэлийн Ү-,, *******лол, тоотын 41 м.кв 3 өрөө орон сууц,

Барьцаат зээлийн 1570002990 дугаар гэрээгээр:

  • улсын дугаартай Nissan sunny маркын суудлын автомашин,
  • улсын дугаартай Hyundai Frontier маркын ачааны автомашин,
  • улсын дугаартай Kia Frontier маркын ачааны автомашин,
  • улсын дугаартай Toyota Prius маркын суудлын автомашин,
  • Баянзүрх дүүргийн , тоотод байрлах “” ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд /хуванцар цонх наах, хуванцар залгаж наах, нуух тайрах, хөнгөн цагаан цонхны тоног төхөөрөмжүүд/,
  • Баянзүрх дүүргийн , тоотод байрлах “” ХХК-ийн эргэлтийн хөрөнгө /вакум цонх, түүний түүхий эд материал/-ийг тус тус барьцаалсан.

Барьцаат зээлийн 1570002990, Зээлийн шугамын 5001017119 дугаар гэрээний гол нөхцөл нь тус гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь cap бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 7 дугаар сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй юм. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч “Мон Ваакум Цонх” ХХК, А.*******, Ч. нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг сануулах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр А.*******, Ч. нартай уулзсан боловч А.******* нь банкны ажилтны биед халдаж гэмтэл учруулсан. Уг асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж 1570002990, 5001017119 дугаар гэрээнүүдийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж байгаа болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээг тус тус үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгч “” ХХК, А.*******, Ч. нарын төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна.

  1. 1570002990 дугаар гэрээтэй зээлийн үндсэн төлбөр 287,139.66 ам.доллар, хүү 27,247.11 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 451.56 ам.доллар, нийт 314,838.33 ам.доллар буюу долларыг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны ханш 1,994.63 төгрөгөөр хөрвүүлж, 627,985,978.1 төгрөг,
  2. 5001017119 дугаар гэрээтэй шугамын зээлийн үндсэн төлбөр 80,000,000 төгрөг, хүү 8,847,296.54 төгрөг, нийт 88,847,296.54 төгрөг,
  3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гэрээ, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 35,000 төгрөг,

            Иймд 2 зээлийн гэрээний үүрэг, зардалд нийт 716,868,274.71 төгрөгийг хариуцагч “ цонх” ХХК, А.*******, Ч. нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч., А.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ны гаргасан нэхэмжлэлд дурьдсан зээлийн гэрээгээр манай компани шугамын зээл болон барьцаат зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа боловч манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын байдал нөлөөлж эргэн төлөлтөнд доголдол үүссэн юм. Манай компани гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа хүрээнд үйлчлүүлэгч компаниудаасаа авах авлага их байгаа бөгөөд үйлчлүүлэгч нарт мөн л эдийн засгийн хямрал нөлөөлж төлбөр тооцоо хийгдэхгүй байгаагаас шалтгаалж бидэнд *******инд зээлээ эргэн төлөхөд хүндрэл учраад байгаа юм, мөн зарим авлагын асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд хэлэлцэгдээд явж байгаа юм. *******ны нэхэмжлэлтэй холбоотойгоор бидний зүгээс очиж холбогдох албаны хүмүүстэй нь уулзалт, ярилцлага хийж эвлэрэн хэлэлцэх талаар ярилцсан бөгөөд эргэн төлөлтийн график хугацааг гаргаж тохиролцох, долларын зээлийн эргэн төлөлтийн үнийн дүнг тухайн үеийн долларын ханшаар тооцох зэрэг санал хүсэлтээ *******инд илэрхийлсэн байгаа ба тус банкны зүгээс энэ асуудлаар хуралдаж байж хариуг өгнө гэснээр хүлээгдэж байгаа болно.

2 зээлийн гэрээний дагуу зээл авч, барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьсан нь үнэн. Харин долларын зээлийн хувьд гэрээ байгуулагдах үеийн долларын ханшаар бодогдох ёстой гэж үзэж байгаа болно гэв. 

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “ цонх” ХХК, Ч., А.******* нарт холбогдуулан

  1. “ цонх”, А.******* нартай 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 1570002990 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн төлбөр 287,139.66 ам.доллар, хүү 27,247.11 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 451.56 ам.доллар, нийт 314,838.33 ам.доллар буюу долларыг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны ханш 1,994.63 төгрөгөөр хөрвүүлж, 627,985,978.1 төгрөг,
  2. “ цонх” ХХК, А.******* нартай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 5001017119 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-ний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 80,000,000 төгрөг, хүү 8,847,296.54 төгрөг, нийт 88,847,296.54 төгрөг,
  3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гэрээ, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 35,000 төгрөг, нийт 716,868,274.71 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нар “Барьцаат зээлийн гэрээ” болон “Зээлийн шугамын гэрээ”-ний үлдэгдэл төлбөрийн хувьд маргаагүй, харин ам.долларын зээлийн гэрээний хувьд үүрэг үүсэх үеийн ханш буюу зээлийн гэрээ байгуулагдах үеийн ханшаар бодогдох ёстой, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            ******* болон “ цонх” ХХК, А.******* нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 1570002990 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, 354,610 ам.долларыг, 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 3.4 хувийг нэмсэнтэй тэнцүү 14.4 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгогдсон, үндсэн зээлээс 67,470.34 ам.доллар төлөгдсөн, гэрээний хугацаанд хүү хувьсаагүй болох нь “Барьцаат зээлийн гэрээ”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

           

            ******* болон “ цонх” ХХК, А.******* нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5001017119 дугаартай “Зээлийн шугамын гэрээ” байгуулагдаж, 80,000,000 төгрөгийг 360 хоногт банкны 16.5 хувийн жилийн суурь хүү дээр 6.3 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.80 хувийн хувьсах хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2 хувийн үүрэг хүлээсэн шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгогдсон, үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, гэрээний хугацаанд хүү хувьсаагүй болох нь “Зээлийн шугамын гэрээ”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар байгуулагджээ.

 

            Энэхүү 2 гэрээний үлдэгдэл төлбөрийн хувьд зохигчид маргаагүй болно.

 

            Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх гэрээнүүдийн 4.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

            Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй байна. 

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээгээ цуцалсан нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...хэмжээгээр ...тооцно” гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар буюу ам.долларыг 1,994.63 төгрөгөөр тооцож /314,838.33 ам.долларыг/ 627,985,978.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. 

            Харин хариуцагч Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж зааснаар зээл байгуулагдсан 2013 оны Монгол банкны ханшаар тооцох нь зүйтэй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь үндэслэлгүй байна.

            Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалт нь монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт юм. 

           

******* нь “Барьцаат зээлийн гэрээ” болон “Зээлийн шугамын гэрээ”-г “ цонх” ХХК, А.******* нартай байгуулсан байх бөгөөд эдгээр зээлийн гэрээний үүргийг батлан даалтын гэрээний нэг тал болох Ч. шууд хариуцах үндэслэлгүй юм.

Учир нь ******* 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1570002990 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г иргэн Ч.той байгуулж, ******* болон “ цонх” ХХК, А.******* нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 1570002990 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-гээр хүлээсэн,

 ******* 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5001017119 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г иргэн Ч.той байгуулж, ******* болон “ цонх” ХХК, А.******* нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 5001017119 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зээлдэгч тус тус зөрчсөн тохиолдолд батлан даагч түүний өмнөөс үндсэн гэрээний дагуу авсан үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, барьцаа хөрөнгийг хадгалах, хамгаалах, хураах, худалдан борлуулахтай холбоотойгоор банкнаас гарсан зардал, үндсэн үүрэгтэй холбоотойгоор банкинд учирсан хохирол, зардал, үндсэн гэрээний болон энэхүү гэрээний үүргийг хангуулахтай холбоотойгоор банкнаас гарсан бусад зардал зэрэг үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирсон байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаар *******, Ч. нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулагджээ.

 

Мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу “ цонх” ХХК, А.******* нарын өмнөөс батлан даалтын гэрээний дагуу батлан даагч Ч. нь нөхөх хариуцлага хүлээх үндэслэлтэй юм.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргасан зардал болох нотариатын зардалд 35,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлтэй юм.

 

*******, хариуцагч “ цонх” ХХК, А.******* нарын хооронд байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1570002990 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор

  • улсын дугаартай Nissan sunny маркын суудлын автомашин,
  • улсын дугаартай Hyundai Frontier маркын ачааны автомашин,
  • улсын дугаартай Kia Frontier маркын ачааны автомашин,
  • улсын дугаартай Toyota Prius маркын суудлын автомашин,
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах “” ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд /хуванцар цонх наах, хуванцар залгаж наах, нуух тайрах, хөнгөн цагаан цонхны тоног төхөөрөмжүүд/,
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах “” ХХК-ийн эргэлтийн хөрөнгө /вакум цонх, түүний түүхий эд материал/ зэрэг хөдлөх хөрөнгийг,

Мөн өдөр 1570002990-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г байгуулж,

  1. Баянзүрх дүүргийн нд байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 4815 м.кв эзэмших эрхтэй газар,
  2. Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн *******, 1*******лол,*******,******* тоот, 74.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,
  3. Улсын бүртгэлийн Ү-,, тоотод байрлах 450 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга,
  4. Улсын бүртгэлийн Ү-,, тоотод байрлах 86.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга,
  5. Улсын бүртгэлийн Ү-,, тоотод байрлах, 184.6 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

 

*******, хариуцагч “ цонх” ХХК, А.******* нарын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5001017119 дугаартай “Зээлийн шугамын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрийн 5001017119-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-гээр Улсын бүртгэлийн Ү-,, *******лол, тоотод байрлах, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. 

 

Дээрх Барьцаат зээлийн болон Баталгаат ипотекийн гэрээнүүд нь зохих этгээдүүдийн зөвшөөрлийг авсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.  

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

            Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч “ цонх” ХХК гэсэн хуулийн этгээдийн оноосон нэртэй байсан байх бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “” ХХК гэж оноосон нэрээ өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдах үеийн оноосон нэрээр хариуцагчийг тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар зохигчдын хэн алин нь маргаагүй болно.

 

Иймд хоёр зээлийн гэрээний үүрэг 627,985,978.1 төгрөг+88,847,296.54 төгрөг, бусад зардал 35,000 төгрөг, нийт 716,868,274.71 төгрөгийг “” ХХК, А.******* нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Ч.оор нөхөх хариуцлага хүлээлгэх, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “” ХХК, А.******* нараас зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 716,868,274.71 /долоон зуун арван зургаан сая найман зуун жаран найман мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгосугай.

 

            2. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “” ХХК, А.******* нар нь нэхэмжлэгч *******инд 716,868,274.71 /долоон зуун арван зургаан сая найман зуун жаран найман мянга хоёр зуун далан дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Ч.оос дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “” ХХК, А.******* нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа

- үл хөдлөх эд хөрөнгө болохнд байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 4815 м.кв эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн *******, 1*******лол,*******,******* тоот, 74.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-,, тоотод байрлах 450 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-,, тоотод байрлах 86.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-,, тоотод байрлах, 184.6 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-,, *******лол, тоотод байрлах, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

- хөдлөх эд хөрөнгө болох улсын дугаартай Nissan sunny маркын суудлын автомашин, улсын дугаартай Hyundai Frontier маркын ачааны автомашин, улсын дугаартай Kia Frontier маркын ачааны автомашин, улсын дугаартай Toyota Prius маркын суудлын автомашин, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах “” ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд /хуванцар цонх наах, хуванцар залгаж наах, нуух тайрах, хөнгөн цагаан цонхны тоног төхөөрөмжүүд/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах “” ХХК-ийн эргэлтийн хөрөнгө /вакум цонх, түүний түүхий эд материал/ зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,742,291.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,742,291.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгосугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ