Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсан 21/1-р байр, 34 тоотод оршин суух, Хатгин овогт Батбаярын Адъяасүрэн/РД: УУ86072004/-ийн  нэхэмжлэлтэй, 

                                                                                                         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Алтайн 27-101 тоотод оршин суух, Жалайр овогт Мангалсүрэнгийн Эрдэнэбаатар/РД: ИЦ75012674/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн, хариуцагч М.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Эрдэнэбаатартай 2013 онд танилцаж улмаар 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1119000313 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон цагаасаа хойш ажлын шаардлагаар гадаад дотоод явж хамтран бараг амьдраагүй тул бидний харилцаа хөндийрсөн.

Би өөрийн ээж ба өөрийн охин Намууны хамт амьдардаг. Миний охин Намуун нь М.Эрдэнэбаатарын охин биш юм. Миний бие М.Эрдэнэбаатартай хамт амьдраагүй тул бид хүүхэдгүй, мөн эд хөрөнгийн маргаангүй. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн цуцалж өгнө үү” гэв.
 

Хариуцагч М.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 онд Б.Адъяасүрэнтэй танилцаж, улмаар 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1119000313 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

Гэр бүл болсноос хойш хамт амьдраагүй тул бидний дундаас үр хүүхэдгүй, дундын өмч хөрөнгө болон мөнгө санхүүгийн ямар нэгэн маргаан байхгүй.

Бид 2014 оны 08 дугаар сараас хойш харилцаагаа таслаад 2 жил болж байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн хариуцагч М.Эрдэнэбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн, хариуцагч М.Эрдэнэбаатар нар нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсноо иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн, хариуцагч М.Эрдэнэбаатар нар нь 2014 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн хариуцагч М.Эрдэнэбаатар нар нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Г.Намууны асрамжийн талаар болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Адъяасүрэнгийн хариуцагч М.Эрдэнэбаатарт холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатгин овогт Батбаярын Адъяасүрэн, хариуцагч Жалайр овогт Мангалсүрэнгийн Эрдэнэбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Даянбүүвэй овогт Ганзоригийн Намууныг эх Б.Адъяасүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч Б.Адъяасүрэн хариуцагч М.Эрдэнэбаатар нар нь хамтран өмчлөх дундын өмчийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Адъяасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эрдэнэбаатараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Адъяасүрэнд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ