Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 103/2022/00049/И |
Дугаар | 210/МА2022/00809 |
Огноо | 2022-04-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2022/00809
2022 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2022/00809 |
,,,,,,,,,,,,,ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2022/00095 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагчид тус тус холбогдох,
Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Улсын бүртгэлийн ,,,,,,,,,,,дугаарт бүртгэлтэй Багануур дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ,,,,,,,,,,,,,ийн өмч болохыг тогтоолгох,
1.2. Сууцны өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах,
,,,,,,,,,,,,, нь 2006 онд ,,,,,,,,,,инд зарах байр байна гэсэн мэдээлэл аваад очиж уулзаж, улмаар 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн ,,,,,,,,,,,дугаарт бүртгэлтэй Багануур дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, сууцыг худалдан авсан. Орон сууцны үнэ 1,500,000 төгрөгийг төлөөд сууцаа эзэмшилдээ авч, амьдарч эхэлсэн. ,,,,,,,,,,ны Багануур дүүрэг дэх салбараас Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан үйлдсэн 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10/12 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг гаргуулан авсан. Мөн орон сууцыг худалдах тухай ,,,,,,,,,,ны Зээлийн хорооны хурлын 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/01 дугаартай шийдвэр, 000112531 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь банкнаас бидэнд өгсөн. Энэ үеэс хойш одоог хүртэл энэхүү орон сууцандаа амьдарч байна. Харин орон сууцныхаа өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй явсаар өдийг хүрчээ. Нэхэмжлэгч нь цэргийн байгууллагад ажилладаг, хөдөө хил хязгаараар их явж ажилладаг байсан. Тэрээр эхнэрийгээ орон сууцныхаа бичиг баримтын асуудлыг нь хөөцөлдөж, цэгцэлж яваа гэж бодоод хайхралгүй явсан. Эхнэр Б.,,,,,,,,,, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, хүүхдүүд, амьдралаа ганцаар авч явах үүрэг хариуцлага ногдсон үеэс л орон сууцны гэрчилгээ гаргуулаагүй, бүртгүүлээгүй болохыг мэдлээ. Улсын бүртгэлийн байгууллагад хандахад байгаа баримтуудыг шаардлага хангахгүй байна хэмээн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан. Орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээ, Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, зээлийн хорооны хурлын шийдвэр зэрэг баримтуудыг усанд норгосны улмаас тамга нь бүдгэрсэн, арилсан байсан.
Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар ,,,,,,,,,,ийг татан буулгах шийдвэр гаргаж банкны эрх хүлээн авагч томилсон. Хуулийн дагуу гэрээний нөгөө талыг төлөөлөх субьект болох банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хандан дээр дурдсан баримтуудын хувийг гаргуулах хүсэлт гаргасан боловч ,,,,,,,,,,ны 2002-2013 оны бүх баримтыг Архивын ерөнхий газарт шилжүүлсэн гэх хариу өгсөн. Архивын Ерөнхий газраас мөн баримтуудыг гаргуулъя гэх хүсэлт гаргахад ,,,,,,,,,,ны Багануур дүүрэг дэх салбарын 2006 оны баримт шилжиж ирээгүй гэх хариу өгсөн. Банкны эрх хүлээн авагчаас Багануур дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь ,,,,,,,,,,ны өмчлөлд бүртгэлгүй гэсэн бичиг ирүүлсэн.
2. Хариуцагч Багануур дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүсэж байгаа 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 11/1 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах хэд хэдэн үндэслэл байна. Талуудын хооронд 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 11/1 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй, уг гэрээний 5 дугаар зүйлд гэрээ нотариатчаар гэрчлэгдэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоотод байрлах, ,,,,,,,,,,,тоот улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар ,,,,,,,,,,ны Багануур дахь салбар гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаа эрхлэн явуулна. Салбар, төлөөлөгчийн газрын эд хөрөнгийг түүнийг байгуулсан компанийн баланст тусгана,Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна. Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын хүлээх үүргийг хариуцна, Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчийг томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан.
,,,,,,,,,,ны салбар болох Багануур дахь салбар нь уг орон сууцыг бие даан захиран зарцуулах, орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, бусадтай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл олгосон шийдвэр байхгүй. Мөн шийдвэр гаргах эрх олгогдоогүй байхад тус салбарын 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 11/1 тоот гэрээ нь зээлийн хорооны шийдвэр дээр зээлийн хорооны нарийн бичгийн даргын гарын үсэг зурагдаагүй, банкны салбарын тамга дарагдаагүй зэрэг нь хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй байна.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана,
8.1.3-т хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй,
11.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана гэж заасан гэж тус тус заасан.
Гэтэл 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 11/1 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ дээр ,,,,,,,,,,ны Багануур дахь салбарыг төлөөлөн гэрээ байгуулсан салбарын захирал Ц.Батчулууны гарын үсэг болон тамга нь усанд уусаж гаргагдахгүй болсон нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байна.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ,
30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан,
Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1707 тоот Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлөөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоотод байрлах, ,,,,,,,,,,,тоот улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдсэн байна. Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа гэж заасны дагуу эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэхээс татгалзана. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагч ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагчийн тайлбарын агуулга:
,,,,,,,,,, дахь Банкны эрх хүлээн авагч нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байна. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч, зээлийн өр төлбөр, авлагыг нэн даруй, богино хугацаанд төлүүлж, хадгаламж эзэмшигч, харилцагч, төрд учирсан хохирлыг барагдуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтууд нь Улсын бүртгэлийн байгууллагын шаардлагыг хангахгүй байгаа нь банкны эрх хүлээн авагчийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл болохгүй. ,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий байгууллага биш, жинхэнэ хариуцагч биш учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Энхтүвшингийн Хатанзоригийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоот, 29 м.кв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон. Нотлох баримтыг зөв үнэлээгүй.
Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж дүгнэсэн нь буруу ,,,,,,,,,,,,, Багануур дүүргийн ,,,,,,,,,, дахь салбарын захирал Ц.Батчулуунтай 2006 онд байгуулагдсан гэх Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй, бусад холбогдох материал нь Улсын бүртгэлийн байгууллагын шаардлагыг хангахгүй байгаа ,,,,,,,,,,-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал нь салбарын хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулаагүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаар Улсын бүртгэлд байгааг нь мэдчихээд манай өмч гэж гомдол гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч Багануур дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан
1.1. Улсын бүртгэлийн ,,,,,,,,,,,дугаарт бүртгэлтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ,,,,,,,,,,,,,ийн өмч болохыг тогтоолгох
1.2. Сууцны өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх1, 41-43/
А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
А.1.Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,ны Багануур дүүрэг дэх салбартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ хэрэгт авагдсан. /хх8/
Уг гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх боловч тамга нь харагдахгүй болсон байна. /хх8/
А.2. Мөн 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэр, ,,,,,,,,,,ны Багануур дүүрэг дэх салбарын 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10/12 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай албан тоот нотлох баримтаар авагдсан. /хх6-7/
А.3. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ,,,,,,,,,, дахь Банкны эрх хүлээн авагч томилогдож, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч, зээлийн өр төлбөр, авлагыг нэн даруй, богино хугацаанд төлүүлж, хадгаламж эзэмшигч, харилцагч, төрд учирсан хохирлыг барагдуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
А.4. Энэ сууцад нэхэмжлэгч гэр бүлийн хамт 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдсон.
А.5. Нэхэмжлэгчийн эхнэр Б.,,,,,,,,,, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогджээ. /хх16/
А.6. Нэхэмжлэгч нь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хандан дээрх сууцтай холбоотой баримтуудын хувийг гаргуулах хүсэлт гаргасан боловч ,,,,,,,,,,ны 2002-2013 оны бүх баримтыг Архивын ерөнхий газарт шилжүүлсэн гэх хариу өгчээ. /хх9/
А.7. Архивын ерөнхий газраас мөн баримтуудыг гаргуулахаар хандсан боловч ,,,,,,,,,,ны Багануур дүүрэг дэх салбарын 2006 оны баримт шилжиж ирээгүй гэх хариу өгсөн байна. /хх5/
А.8. Мөн Банкны эрх хүлээн авагчаас Багануур дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь ,,,,,,,,,,ны өмчлөлд бүртгэлгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. /хх9/
А.9. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоотод байрлах, ,,,,,,,,,,,тоот улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар ,,,,,,,,,,ны Багануур дахь салбар бүртгэлтэй байгаа талаар лавлагаа өгчээ.
А.10. Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1707 тоот Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоолоор Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоотод байрлах, ,,,,,,,,,,,тоот улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдсэн тухай Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тайлбар өгчээ. /хх41-42/
А.11. Анхан шатны шүүхээс ,,,,,,,,,,,,,ийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоот, 29 м.кв талбай бүхий сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэхийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэснийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
В. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:
В.1. Нэхэмжлэгчийн ... 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр худалдан авч, үнийг төлсөн сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсныг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхнэр нас барсны дараа мэдлээ. Гэрээ байгуулж, үнийг төлж, 15 жил амьдарсан тул өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн байр суурийг хариуцагч тал гэрээ нотариатаар гэрчлэгдээгүй, зээлийн хорооны шийдвэр дээр зээлийн хорооны нарийн бичгийн даргын гарын үсэг зурагдаагүй, банкны салбарын тамга дарагдаагүй, салбарын захирал Ц.Батчулууны гарын үсэг болон тамга гаргацгүй, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгдсэн, мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч биш гэж маргасан.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг зөв харьцуулан дүгнэсэн гэж үзнэ.
Хэргийн 7 дугаар талд авагдсан зээлийн хорооны шийдвэрт маргааны зүйл болох сууцыг ,,,,,,,,,,,,,т худалдан борлуулахаар шийдвэрлэсэн талаар тодорхой бичсэн. Уг шийдвэрт худалдан борлуулах үнэ 1,500,000 төгрөгийг бэлэн хэлбэрээр 2006 оны 11 дүгээр сарын 10-ны дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл уг сууцанд амьдарч байгаа үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй, өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоотоор ,,,,,,,,,,ны Багануур дүүрэг дэх салбарын захирал Ц.Батчулуун зөвшөөрсөн, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ,,,,,,,,,, дахь Банкны эрх хүлээн авагч томилогдох үед ч сууцыг чөлөөлөх талаар шаардлага гаргаж байгаагүй байна. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа тул нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уг сууцыг хүсэл зоригийн дагуу, хууль ёсоор мэдэлдээ авсан байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргах хуулийн шаардлагууд тавигдсан.
Талуудын хэлцэл нотариатаар гэрчлэгдээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлвэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.
Тухайн үеийн худалдагч тал буюу ,,,,,,,,,,-ийн Багануур дахь салбар өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоотоор зөвшөөрсөн.
Нэхэмжлэгчийн сууцны үнэ 1,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх тайлбар, бусад бичгийн нотлох баримтыг хариуцагч тал няцаагаагүй.
Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх шаардах эрхэд хамаарахгүй заалт болох Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримталсан байгааг залруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагчийн 5.1. буюу Хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэж нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон. Нотлох баримтыг зөв үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2022/00095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106 дугаар зүйлийн 106.2 дахь гэснийг 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,, дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД