| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 1902009090033 |
| Дугаар | 87 |
| Огноо | 2022-04-29 |
| Зүйл хэсэг | 12.3.2.1., 12.3.2.2., 12.3.2.5., 12.3.2.6., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 87
Э.У-, Л.О- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1453 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 268 дугаар магадлалд “Прокуророос шүүгдэгч Э.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5, 2.6 дугаар зүйлд зааснаар,
шүүгдэгч Л.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 2.6 дугаар зүйлд зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,
2. Шүүгдэгч Э.У-г хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, насанд хүрээгүй хүний эмзэг нөхцөл байдлыг далимдуулан, зорчих эрхийг нь хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан, урьд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн уг хэргийг үйлдсэн, мөн энэ гэмт хэргийг хоёр хүний эсрэг, байнга тогтвортой үйлдэхийг зохион байгуулсан,
шүүгдэгч Л.О-ыг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор, насанд хүрээгүй хүний эмзэг нөхцөл байдлыг далимдуулан, зорчих эрхийг нь хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан, мөн энэ гэмт хэргийг хоёр хүний эсрэг, байнга тогтвортой үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус тус тооцож,
3. Шүүгдэгч Э.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5, 2.6 дугаар зүйлд зааснаар 7 /долоо/ жил хорих ял оногдуулж,
шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 2.6 дугаар зүйлд зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял тус тус оногдуулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг болон шүүгдэгч Л.О-ын өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч Л.О-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН