Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0622

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Э-Ө” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Ю.С нарын давж заалдах гомдлыг хангаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7, 9 дүгээр зүйлийн 9.3.1, 10 дугаар зүйлийн 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 3, 5, 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 2-ийн 4-д заасныг тус тус баримтлан “Э-Ө” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөр болон Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нарын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0066476, 0066477 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид буцаан олгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.       

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР   

             ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН   

             ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ