Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 233

 

                                                           О.Шинэбаяр, Ө.Өлзийбаяр нарт холбогдох

                                                                           эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ганчимэг,

ялтан О.Шинэбаяр, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн,

ялтан Ө.Өлзийбаярын өмгөөлөгч Б.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан О.Шинэбаяр, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн, ялтан Ө.Өлзийбаярын өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Шинэбаяр, Ө.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн 2015250000363 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Одончимэгийн Шинэбаяр, 1999 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, ахын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 170 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НШ99021735/,

2. Боржигон овогт Өсөхжаргалын Өлзийбаяр, 1995 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 953 тоотод оршин суух,

- 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /РД:УИ95021856/,

А/ О.Шинэбаяр нь шунахайн сэдэлтээр 33 удаагийн давтан үйлдлээр дангаараа:

1. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар байрны 17 тоотод /7 настай/ Б.Марал-Эрдэнийг ганцаараа байх үед нь худал хэлэн орж, бэлэн 2000 Сингапур доллар, 100.000 еэнь, “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Л.Уранчимэгт нийт 4.798.000 төгрөгийн хохирол,

2. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 25 дугаар байрны 37 тоотод /6 настай/ Ж.Анандыг ганцаараа байх үед нь “Санта өвөөгийн бэлэг өгье” гэж хэлэн гэрт нь орж, “Acer i5” загварын зөөврийн компьютер 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Ш.Жаргалсайханд 450.000 төгрөгийн хохирол,

3. 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хийморь цогцолборын 4-6-ын 34 тоотод /7 настай/ Э.Ариунзаяаг ганцаараа байх үед нь “Судалгаа хийж явна” гэж хэлэн гэрт нь орж, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Н.Уранчимэгт 400.000 төгрөгийн хохирол,

4. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1а байрны 61 тоотод /11 настай/ Ч.Анударийг ганцаараа байх үед нь “Пиццаны сугалаа бөглүүлнэ” гэж хэлэн гэрт нь орж, мөнгөн нуухтай, дунд гарын чулуун Чүмчигноров хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалимба 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, кулон 1 ширхэг, нарийн жижиг шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, цагаан шигтгээтэй монетон кулон 1 ширхэг, сувдан оруулгатай монетон хүзүүний зүүлт 1 хос, бугуйвч 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Д.Дамдиндоржид нийт 1.860.000 төгрөгийн хохирол, 

5. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 6 дугаар байрны 9 тоотод /12 настай/ Г.Номинг ганцаараа байх үед нь “СӨХ-ийн ажилтан байна” гэж хэлэн гэрт нь орж, “Samsung” загварын гар утас 1 ширхэг, “Mini I pad” 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Б.Цасчимэг, Д.Алтанцэцэг нарт нийт 1.420.000 төгрөгийн хохирол,

6. 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 23 тоотод /8 настай/ Б.Билэгдэмбэрэлийг 3 настай дүүтэйгээ хамт байх үед нь “Цонхны хэмжээ авна” гэж хэлэн гэрт нь орж, “Samsung S2” загварын гар утас 1 ширхэг, алтан нуухтай, мөнгөн халбагатай Чүмчигноров хөөрөг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Ж.Болдбаатарт нийт 3.570.000 төгрөгийн хохирол,

7. 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын 15 дугаар байрны 3 тоотод /4 настай/ О.Гүнжидлхам, /8 настай/ О.Ренчин-Очир, /13 настай/ Г.Цэлмүүн нарыг байх үед нь “Цонхны хэмжээ авна” гэж хэлэн гэрт нь орж, “Nikon D300” загварын гэрэл зургийн аппарат 1 ширхэг, 18-70 мм-ын дуран, 70-300 мм-ын дуран 1 ширхэг, батерей грип 1 ширхэг, монетон ээмэг, бөгж, зүүлтний 1 хослол зэргийг хулгайлан авч, хохирогч Б.Отгонбаярт нийт 2.500.000 төгрөгийн хохирол,

8. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр /10 настай/ Б.Очирмандалд “Есүсийн сүмээс буян үйлдэж явна” гэж хэлэн түүний оршин суух Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 84 дүгээр байрны 16 тоот гэрт нь хамт даган орж, бөмбөлөг хэлбэрийн 3,18 гр жинтэй монетон ээмэг бөгжний 1 хослол, улаан шигтгээтэй гадуураа жижиг цагаан шигтгээтэй 6,9 гр жинтэй, 26 краттын алтны сорьцтой монетон ээмэг 1 хос, 3,5 гр жинтэй гинжний хослол, шар өнгийн шигтгээтэй 10,7 гр жинтэй, монетон ээмэг, бөгжний 1 хослол, 1 гр жинтэй чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Б.Нармандахад нийт 2.286.600 төгрөгийн хохирол,

9. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр /9 настай/ Н.Төгөлдөрт “Ахдаа халуун ус өгвөл 3000 төгрөг өгнө” гэж хэлэн түүний оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хурд хорооллын 5а байрны 66 тоот гэрт нь хамт даган орж, алтан ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хулгайлан авч, хохирогч Л.Саранчимэгт нийт 800.000 төгрөгийн хохирол,

10. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр /9 настай/ Б.Тэмүүлэнд “Танайд орж халуун ус авъя” гэж хэлэн түүний оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хурд хорооллын 5а байрны 54 тоот гэрт нь хамт даган орж, ясан халбагатай, гуулин нуухтай, дунд гарын Чүмчигноров хөөрөг 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Д.Баатарт 5.000.000 төгрөгийн хохирол,

11. 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхоны 1 дүгээр байрны 146 тоотод /12 настай/ Бат-Анарыг ганцаараа байх үед нь “Цонхны хэмжээ авна” гэж хэлэн гэрт нь орж, 3.5 гр жинтэй монетон ээмэг 1 хос, 2.5 гр жинтэй монетон ээмэг 1 хос, 3 гр жинтэй монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Ж.Даваадуламд нийт 580.000 төгрөгийн хохирол,

12. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага тойргийн 36 дугаар байрын 41 тоотод /15 настай/ С.Дашдуламыг ганцаараа байх үед нь “Цонхны хэмжээ авна” гэж хэлэн гэрт нь орж, “Samsung Note2” загварын гар утас 1 ширхэгийг хулгайлан авч, түүнд 200.000 төгрөгийн хохирол,

13. 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 89 дүгээр байрны 12 тоотод /2-8 насны/ хоёр хүүхэд гэртээ үлдсэн байхад нь “Хүн амын тооллого хийж байна” гэж хэлэн орж, шкафнаас нь монетон бөгж 3 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон ээмэг, бөгж, зүүлтний 1 хослол, цагаан алтан ээмэг, гинж, кулоны 1 хослол, ээмэг, бөгж, зүүлт, кулон, бугуйвчны 3 хослол, “LG” загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Ч.Чулуунцэцэгт нийт 2.050.000 төгрөгийн хохирол,

14. 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 6 дугаар байрны 88 тоотод /13 настай/ М.Наранцогийг ганцаараа байх үед нь “Цонхны хэмжээ авна” гэж хэлэн гэрт нь орж, шүүгээнээс нь цагаан хаш хөөрөг 1 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, гартам хөөрөг 1 ширхэг, алтан ээмэг 1 хос, алтан бөгж 2 ширхэг, ээмэг, бөгжний 1 хослол, монетон гинж 2 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Д.Мөнхбатад нийт 2.550.000 төгрөгийн хохирол,

15. 2014 оны 12 дугаар сарын дундуур, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 18 тоотод /12 настай/ Б.Анарыг ганцаараа байх үед нь“Есүсийн сүмээс явж байна, хүсэл биелүүлэх арга хэмжээ явагдаж байгаа учраас энэ цаасан дээр хүслээ бичээд өг” гэж хэлэн гэрт нь орж, цул мөнгөн, алтан товруутай, нэг талын бөөрөн дээрээ очир сийлбэртэй, нөгөө бөөрөндөө алтан заан шигтгэсэн дунд гарын хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Т.Амгаланд 350.000 төгрөгийн хохирол,

16. 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байрны 5 тоотод /10 настай/ Д.Мандухайг ганцаараа байх үед нь “Цонхны хэмжээ авна” гэж хэлэн гэрт нь орж, “IPhone 4” загварын гар утас 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Г.Даваажаргалд 250.000 төгрөгийн хохирол,

17. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 52 дугаар байрны 33 тоотод /9 настай/ Н.Есүйжинг ганцаараа байх үед нь “Доор шинжилгээ өгч байна” гэж хэлэн гэрт нь орж, монетон бөгж 5 ширхэг, өрөөсөн ээмэг 3 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч М.Баярмаад нийт 550.000 төгрөгийн хохирол,

18. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 25 дугаар байрны 62 тоотод бага насны хүүхдийг ганцаараа байх үед нь худал хэлэн гэрт нь орж, алтан бөгж 3 ширхэг, алтан гинж 2 ширхэг, цагаан алтан ээмэг 2 хос, алтан бугуйвч 3 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, ээмэг, 3 давхар хүзүүний зүүлтний 1 хослол зэргийг хулгайлан авч, хохирогч Ч.Саранцэцэгт нийт 6.600.000 төгрөгийн хохирол,

19. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 80 тоотод Ч.Мөнхтөрийн гэрт нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Б.Бурмаад нийт 780.000 төгрөгийн хохирол,

20. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны 167 тоотод /6 настай/ М.Оргилыг ганцаараа байх үед нь “Ахдаа бал цаас аваад ирээч” гэж хэлэн гэрт нь орж, “IPhone-6” загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч С.Лхамноржинд 1.400.000 төгрөгийн хохирол,

21. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91 дүгээр байрны 29 тоотод /13 настай/ Ц.Мишээлийг ганцаараа байх үед нь “Цонхоор чинь автомашинаа хараадахъя” гэж хэлэн гэрт нь орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Ф.Отгоннямд нийт 360.000 төгрөгийн хохирол,

22. 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 24 дүгээр байрны 16 тоотод /11 настай/ Б.Эрдэнийг ганцаараа байх үед нь “Цахилгааны заалт бичнэ” гэж хэлэн гэрт нь орж, алтан бөгж 1 ширхэг, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч М.Батболдод нийт 1.670.000 төгрөгийн хохирол,

23. 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 86а байрны 28 тоотод /бага насны/ Анужинг ганцаараа байх үед нь “Мэндчилгээ тарааж байна” гэж хэлэн гэрт нь орж, монетон бөгж 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Ж.Нямгэрэлд 390.000 төгрөгийн хохирол,

24. 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7/3 дугаар байрны 19 тоотод /12 настай/ Э.Энхмишээлийг дүү Энх-Учрал, Марал-Эрдэнэ нартай хамт байх үед нь “Усны тоолуур үзье” гэж хэлэн гэрт нь орж, Чүмчигноров чулуун хийцтэй мөнгөн аяга 1 ширхэг, энгийн хийцтэй мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Ч.Энхтайванд нийт 1.700.000 төгрөгийн хохирол,

25. 2016 оны 1 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 45 дугаар байрны 13 тоотод /10 настай/ Ханзаяаг ганцаараа байх үед нь “Тоолуурын заалт авна” гэж хэлэн гэрт нь орж, “Aсer” загварын зөөврийн компьютер 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Л.Туяад 400.000 төгрөгийн хохирол,

26. 2016 оны 1 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байрны 30 тоотод /бага насны/ М.Урангоог ганцаараа байх үед нь “Цахилгааны мөнгөө өгөөгүй байна, эцэг эхийнхээ нэрийг цаасан дээр бичээд өг” гэж хэлэн гэрт нь орж, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Ш.Мөнхбаярт нийт 900.000 төгрөгийн хохирол,

27. 2016 оны 1 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол, 14а байрны 74 тоотод /бага насны/ Б.Маралжинг ганцаараа байх үед нь “Орон сууцны судалгаа авна” гэж хэлэн гэрт нь орж, алтан бөгж 1 ширхэг, монетон бөгж 4 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч П.Батхуягт нийт 4.100.000 төгрөгийн хохирол,

28. 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 30 дугаар байрны 12 тоотод /бага насны/ Ч.Ярууг ганцаараа байх үед нь “Эцэг эхийнхээ нэрийг цаасан дээр бичээд өг” гэж хэлэн гэрт нь орж, “IPhone-5” загварын гар утас 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Б.Чингист 500.000 төгрөгийн хохирол,

29. 2016 оны 2 дугаар сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байрны 41 тоотод /7 настай/ А.Энх-Учрахыг ганцаараа байх үед нь “Хорооноос явж байна” гэж хэлэн гэрт нь орж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, “LG” загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан явч, хохирогч Э.Анхбаатарт нийт 1.000.000 төгрөгийн хохирол,

30. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 26 дугаар байрны 64 тоотод /11 настай/ Номин-Эрдэнэ, /7 настай/ Т.Энэрлэн нарыг байх үед нь “Цахилгааны тоолуур бичнэ” гэж хэлэн гэрт нь орж, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Б.Түвшинбатад нийт 550.000 төгрөгийн хохирол,

31. 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гаалийн 18 тоотод /8 настай/ Б.Номин-Эрдэнэ, /13 настай/ Н.Ган-Эрдэнэ нарыг байх үед нь “Алдарт эхийн одонгийн судалгаа авна” гэж хэлэн гэрт нь орж, “Sony” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Samsung” загварын таблет 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Н.Батбаярт нийт 1.700.000 төгрөгийн хохирол,

32. 2016 оны 1 дүгээр сарын дундуур Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 59 дүгээр байрны 13 тоотод /бага насны/ гурван хүүхэд үлдсэн байх үед нь гэрт нь нэвтрэн орж, “Me LL 5G” загварын гар утас 1 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Н.Буянхишигт 700.000 төгрөгийн хохирол,

33. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 42 дугаар байрны 52 тоотод /бага насны/ Ц.Амар-Эрдэнийг ганцаараа байх үед нь “Гэр бүлийнхээ хүмүүсийн нэрсийг цаасан дээр бичээд өг” гэж хэлэн гэрт нь орж, “IPhone-4s” загварын гар утас 1 ширхэг, “IPad” 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэргийг хулгайлан авч, хохирогч Ц.Цогбадралд 390.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

- Ө.Өлзийбаяртай бүлэглэн, шунахайн сэдэлтээр 3 удаагийн давтан үйлдлээр:

1. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 17 тоотод /бага насны/ Мөрөнг ганцаараа байх үед нь “Зарлал бичүүлнэ” гэж хэлэн гэрт нь орж, “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, хаан, хатан сүйхтэй монетон бөгж 1 хос, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч В.Мөнхтуяад нийт 2.120.000 төгрөгийн хохирол,

2. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 14 дүгээр байрны 32 тоотод /9 настай/ Д.Отгонгэрэлийг ганцаараа байх үед нь “Хорооноос явж байна” гэж хэлэн гэрт нь орж, бага, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Л.Уранчимэгт нийт 280.000 төгрөгийн хохирол,

3. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 167 дугаар байрны 52 тоотод /8 настай/ А.Эрхэмзаяаг ганцаараа байх үед нь “Гэр бүлийнхээ гишүүдийнхээ нэрсийг бичээд өг” гэж хэлэн гэрт нь орж, “Samsung S3” загварын гар утас 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Г.Ижилмөрөнд нийт 340.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийтдээ 36 удаагийн үйлдлээр бусдад 55.494.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн дангаараа 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн зүүн талд 24 дүгээр сургуулийн орчимд /10 настай/ Г.Цэлмэгийг заазуур хэлбэртэй төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, айлган сүрдүүлж, “Samsung S2”, “Samsung Note2” загварын гар утаснуудыг дээрэмдэн авч, нийт 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б/ Ө.Өлзийбаяр нь О.Шинэбаяртай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, 3 удаагийн давтан үйлдлээр:

1. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байрны 17 тоотод /бага насны/ Мөрөнг ганцаараа байх үед нь “Зарлал бичүүлнэ” гэж хэлэн гэрт нь орж, “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, хаан, хатан сүйхтэй монетон бөгж 1 хос, “Samsung S4” загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч В.Мөнхтуяад нийт 2.120.000 төгрөгийн хохирол,

2. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 14 дүгээр байрны 32 тоотод /9 настай/ Д.Отгонгэрэлийг ганцаараа байх үед нь “Хорооноос явж байна” гэж хэлэн гэрт нь орж бага, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэгийг хулгайлан авч, хохирогч Л.Уранчимэгт нийт 280.000 төгрөгийн хохирол,

3. 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 167 дугаар байрны 52 тоотод /8 настай/ А.Эрхэмзаяаг ганцаараа байх үед нь “Гэр бүлийнхээ гишүүдийнхээ нэрсийг бичээд өг” гэж хэлэн гэрт нь орж “Samsung S3” загварын гар утас 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг зэргийг хулгайлан авч, хохирогч Г.Ижилмөрөнд нийт 340.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийтдээ бусдад 2.740.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: О.Шинэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, Ө.Өлзийбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусадтай бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар заналхийлж довтолсон гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутай болохыг, Ө.Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, О.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар, Ө.Өлзийбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 3 жил 1 сарын хорих ялыг эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар О.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялыг багтааж, бүгд биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэгт зааснаар О.Шинэбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ө.Өлзийбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, О.Шинэбаярын цагдан хоригдсон 338 хоног, Ө.Өлзийбаярын цагдан хоригдсон 191 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг заазуур хэлбэртэй төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Шинэбаяраас 56.444.600 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Уранчимэгт /РД:ХО59061507/-т 4.798.000 төгрөгийг, Ш.Жаргалсайханд 450.000 төгрөгийг, Э.Ариунзаяад 400.000 төгрөгийг, Д.Дамдиндоржид 1.860.000 төгрөгийг, Б.Цасчимэгт 1.420.000 төгрөгийг, Ж.Болдбаатарт 3.570.000 төгрөгийг, Б.Отгонбаярт 2.500.000 төгрөгийг, Ц.Баянмөнхөд 2.286.600 төгрөгийг, Л.Саранчимэгт 800.000 төгрөгийг, Д.Баатарт 5.000.000 төгрөгийг, Ж.Даваадуламд 580.000 төгрөгийг, С.Дашдуламд 200.000 төгрөгийг, Ч.Чулуунцэцэгт 2.050.000 төгрөгийг, М.Наранцогд 2.550.000 төгрөгийг, Т.Амгаланд 350.000 төгрөгийг, Г.Даваажаргалд 250.000 төгрөгийг, М.Баярмаад 550.000 төгрөгийг, Ч.Саранцэцэгт 6.600.000 төгрөгийг, Б.Бурмаад 780.000 төгрөгийг, С.Лхамноржинд 1.400.000 төгрөгийг, Ф.Отгоннямд 360.000 төгрөгийг, М.Батболдод 1.670.000 төгрөгийг, Ц.Ганчимэгт 390.000 төгрөгийг, Ч.Энхтайванд 1.700.000 төгрөгийг, Л.Туяад 400.000 төгрөгийг, Ш.Мөнхбаярт 900.000 төгрөгийг, П.Батхуягт 4.100.000 төгрөгийг, Б.Чингист 500.000 төгрөгийг, Э.Анхбаатарт 1.000.000 төгрөгийг, Б.Түвшинбатад 550.000 төгрөгийг, Н.Батбаярт 1.700.000 төгрөгийг, Н.Баянхишигт 700.000 төгрөгийг, Ц.Цогбадралд 390.000 төгрөгийг, Д.Алтантуулд 950.000 төгрөгийг, В.Мөнхтуяад 2.120.000 төгрөгийг, Л.Уранчимэгт /РД:ОБ69061308/ 280.000 төгрөгийг, Г.Ижилмөрөнд 340.000 төгрөгийг тус тус олгож, мөн Ө.Өлзийбаяраас нийт 480.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ижилмөрөнд 170.000 төгрөгийг, хохирогч В.Мөнхтуяад 310.000 төгрөгийг тус тус олгож, Ө.Өлзийбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, О.Шинэбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан О.Шинэбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сайхнаа гэх үл таних ах намайг дагуулж яваад хулгай хийх аргыг зааж өгсөн. Улмаар бид хоёр тохиролцоод 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Баатар, Саранчимэг нарын гэрээс үнэт эдлэл аваад гарсан. Би хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь Сайхнаа ахад аваачиж өгсөн... Иймээс Сайхнаа ахыг олж, энэ хохирлыг барагдуулмаар байна. Түүний гаднах шинж тэмдэг нь баруун гар дээрээ нарны шивээстэй, зүүн гарын шуунаас эхэлсэн арьсны өвчтэй байсан... Үүнээс хойш би энэ аргаар ганцаараа явж хулгай хийдэг болсон. Өлзийбаяр нь надтай 7 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул хохирогч Мөнхтуяа, Отгонгэрэл, Эрхэмзаяа, Анударь, Амгалан, Номин, Саранцэцэг нарын хохирлыг түүнтэй хамтарч барагдуулмаар байна. Түүнчлэн Гантогтох, Хэнчбиш, Баатарчулуун, Мөнх-Эрдэнэ, Гантогтохжав нар нь надтай хамт 6 удаагийн хулгайн гэмт хэргийг үйлдсэн тул эдгээр хүмүүстэй хамтарч хохирлыг барагдуулмаар байна. Иймд энэ хэргийг дахин шалгуулж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан О.Шинэбаярын өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс О.Шинэбаярыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь зүйлчлэл тохироогүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй дүгнэлт байна.

О.Шинэбаяр нь хохирогч Г.Цэлмэгийн гар утсыг авахдаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй. Тухайн үед гурван хүүхдийг “Дүүг хайлцаад өгөөч” гэж хэлэн дагуулж яваад, Г.Цэлмэгтэй ганцаараа үлдсэн үедээ “Утсаар чинь яръя” гэж хэлээд гар утсыг нь аваад зугтаасан байдаг. Хохирогч, гэрч нараас төмрөөр айлгаж сүрдүүлсэн гэж мэдүүлсэн боловч энэ нь хохирогчийн гар утсыг авахтай хамааралгүй, тусдаа болж өнгөрсөн үйл явдал гэдэг нь О.Шинэбаярын мэдүүлэг болон камерын бичлэгээр нотлогддог. Иймд уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

2. Анхан шатны шүүх нь О.Шинэбаярын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цагаас өмнө үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

О.Шинэбаярын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд үйлдэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан 19 удаагийн давтан үйлдэл нь бүгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, төгссөн хэргүүд байдаг ба тус тусдаа эрүүгийн хэрэг үүсгэгдсэн байдаг.

2015 онд батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасны дагуу О.Шинэбаярын дээрх 19 удаагийн хулгайн үйлдэл нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна.

Иймд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс “Өршөөл үзүүлэх тухай.” хуулийг хэрэглэж холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Шийтгэх тогтоолд хохирогч нарт олгохоор заасан хохирлын хэмжээг тооцохдоо буцаан олгогдсон хохирлын хэмжээг хасаж тооцоогүй байх тул зөвтгөж өгнө үү.

4. О.Шинэбаяр нь 18 насанд хүрээгүй буюу 15 настай байхдаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Хүүхэд гэр бүл, хөгжлийн төв зэрэг байгууллагаас О.Шинэбаярын цаашдын засрал хүмүүжилд анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн хүсэлтээ илрүүлсэн.

Иймд О.Шинэбаярыг гэр бүл, холбогдох байгууллагын хяналтанд байлгаж, засарч хүмүүжих, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах боломж олгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэжээ.

Ялтан О.Шинэбаярын өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан давж заалдах гомдлоо бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо О.Шинэбаяраас 56.444.600 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор заасан ба үүнээс зарим хохирогч нарт буцаан олгогдсон эд зүйлсийн үнэлгээг хасаж тооцоогүйн гадна, О.Шинэбаяр, Ө.Өлзийбаяр нарын хариуцан төлвөл зохих төлбөрийн хэмжээг буруу тооцоолсон байна. Учир нь хохирогч С.Дашдуламд 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, хохирогч Л.Уранчимэгт 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг мөнгөн аяга, хохирогч Ч.Мөнхтөр, Б.Бурмаа нарт 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн комьпютер, хохирогч В.Мөнхтуяад 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн комьпютер зэрэг нийтдээ 2.380.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс буцаан олгогдсон байдаг. Мөн хохирогч Г.Ижилмөрөнд учирсан 340.000 төгрөгийн хохирлыг О.Шинэбаяр, Ө.Өлзийбаяр нарт ижил хэмжээгээр хариуцуулаагүй нь учир дутагдалтай болсон. Иймээс эдгээрийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан О.Шинэбаярын өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан давж заалдах гомдлоо бүхэлд нь дэмжиж байна. Дээрэмдэх гэмт хэргийн тухайд О.Шинэбаяр нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ 15 настай байсан бөгөөд тухайн үед өөртэйгээ ойрхон насны хүүхдүүдэд “Миний дүүг хайлцаад өгөөч” гэж хэлэн, тэдэнд зайрмаг авч өгөөд хамт явсан байдаг. Ингэж явж байхдаа нэг том биетэй хүүхэдтэй зодолдох талаар ярилцсан ба улмаар гартаа төмөр барьж айлгасан асуудал байдаг. Энэ нь хохирогч Г.Цэлмэгийн гар утсыг авахтай хамааралгүй, тусдаа болсон үйл явдал юм. Харин хохирогч Г.Цэлмэгтэй хамт үлдсэн үедээ түүнд “Миний дүүг хайж олоогүй юм чинь оронд нь гар утсаар чинь нэг ярьчихаад өгье” гэж хэлээд 1 гар утсыг нь аваад, дахин “Энэ гар утас болохгүй байна, нөгөө гар утсаа өгч бай” гэх зэргээр хуурч мэхлэх аргаар 2 гар утсыг нь аваад зугтаасан байдаг. Түүнээс ямар нэгэн айлган сүрдүүлсэн, далайлган довтолсон үйлдэл хийгээгүй...” гэв.

Ялтан Ө.Өлзийбаярын өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Өлзийбаяр нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг О.Шинэбаяртай бүлэглэн, орон байранд нэвтэрч, 3 удаагийн давтан үйлдлээр үйлдсэн. Мөрдөн байцаалтаар эдгээр гэмт хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгаж тогтоосон, О.Шинэбаярын хүсэлтээр ч нэмж шалгасан. Иймээс ялтан О.Шинэбаярын “Ө.Өлзийбаяр нь нэмж 4 үйлдэл дээр надтай хамт явсан” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Ө.Өлзийбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоос өөрт ногдох төлбөр болох 480.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтаар эдгээр хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан, дахин шалгах зүйлгүй. Анхан шатны шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг зөв зүйлчилсэн, хуулийг зөв хэрэглэсний гадна, ялтан нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Харин ялтан О.Шинэбаяраас гаргуулах төлбөрийн хэмжээний талаар маргасан түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэж байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлага хангагдсан, давж заалдах шатны шүүх шүүхийн тогтоолын шаардлага хангагдаагүй хэсгийг зөвтгөж засах боломжтой байна.

Нэг: О.Шинэбаяр нь 33 удаагийн давтан үйлдлээр дангаараа, мөн Ө.Өлзийбаяртай бүлэглэн 3 удаагийн давтан үйлдлээр 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, бага насны хүүхдийг гэртээ ганцаараа бусдын хараа хяналтгүй байгааг ашиглан “Цонхны хэмжээ авна, цахилгааны тоолуур бичнэ, хүн амын тооллого хийнэ, судалгаа авна, сугалаа бөглүүлнэ, бэлэг өгнө” гэх мэтээр хуурч мэхлэх аргаар орон байранд нэвтэрч 36 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө болох гар утас, зөөврийн комьпютер, алт, мөнгөн эдлэл, хөөрөг зэргийг хулгайлан авч, нэр бүхий 36 иргэнд нийт 55.494.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Ө.Өлзийбаяр нь О.Шинэбаяртай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, бусдын эд хөрөнгийг 3 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлснаас нэр бүхий 3 иргэнд нийт 2.740.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь;

- хохирогч Л.Уранчимэгийн /РД:ХО59061507/ “...2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... бага насны охин Марал-Эрдэнийг гэртээ үлдээсэн ... том охин маань над руу залгаад “Та мөнгө авсан юм уу, гэрт хулгайч орсон байна” гэж хэлсэн... гэртээ очиход “Dell” загварын зөөврийн компьютер, бэлэн 2000 Сингапур доллар, 100.000 Япон еэнь зэрэг алдагдсан байсан...” /1хх-55-57, 3хх-215/,

- хохирогч Ш.Жаргалсайханы “...2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ... 18 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр том хүү Анандыг “Чамайг хэн танихгүй хүнд хаалга онгойлгож өг гэсэн юм” гээд загнаж байсан. Манай гэрээс “Acer” загварын зөөврийн компьютер алдагдсан байсан...” /1хх-105-106/,

- насанд хүрээгүй хохирогч Э.Ариунзаяагийн “...2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ... гэртээ ганцаараа байхад хаалга цохихоор нь ээжийг байна гэж бодоод хаалгаа онгойлготол 18 орчим насны үл таних эрэгтэй хүн орж ирээд ... “Чи ганцаараа байгаа юмуу, бал, цаас авч ирээд эцэг, эхийгээ хаана юу хийдэгийг бич” гэж хэлээд надаар бичүүлсэн. Тэр ах ээжийн өрөөнд ороод удалгүй гарч явсан... би ээж рүүгээ залгах гэхэд миний гар утас байхгүй байсан...” /1хх-129-130/,

- хохирогч Д.Дамдиндоржийн “...2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... охин Анударь гэртээ ганцаараа үлдсэн... 12 цагийн үед охин маань эхнэр лүү залгаад “Манай гэрт хүн орж ирээд гарчихлаа, гэрээс юм хулгайлчих шиг боллоо” гэж хэлсэн... эхнэр бид хоёрыг очиход гэрээс монетон ээмэг, бөгж, кулон, сувдан зүүлт, бугуйвч, Чүмчигноров хөөрөг, даалимба зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /1хх-178, 3хх-213/,

- хохирогч Б.Цасчимэгийн “...2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ... охин Номинг гэртээ ганцаараа байхад нь 18-19 орчим насны үл таних эрэгтэй хүн “СӨХ-ийн ажилтан байна, мэдээлэл авъя” гэж хэлж ороод “Бал гарахгүй байна, ахдаа бал аваад ир” гэж хэлээд ... энэ хугацаанд хүүхэд асрагч Алтанцэцэгийн “Samsung” загварын гар утас, хүүхдийн “Mini Ipad” зэргийг аваад гарсан байсан...” /1хх-212-213, 3хх-212/,

- хохирогч Д.Алтанцэцэгийн “...би Цасчимэгийн хоёр хүүхдийг асардаг. Тухайн өдөр Номинг гэрт нь үлдээгээд гадаа хүүхэд салхилуулчихаад буцаад ороход ... Номин “Гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд, судалгаа авна, бал аваад ир гэхээр нь би бал аваад ирэх хооронд тэр хүн өрөөнүүдээр яваад байсан” гэж хэлсэн... би том өрөөнд үлдээсэн өөрийнхөө гар утсыг авах гэтэл байхгүй байсан. Тэгэхээр нь Номинг бусад эд зүйлсээ шалгаарай гэхэд аавынх нь “Mini Ipad” алдагдсан байсан...” /1хх-216/,

- хохирогч Ж.Болдбаатарын “...2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ... гэртээ 3 болон 8 настай хоёр хүүхдээ үлдээгээд явсан... 18 цагийн үед бурханы хажууд тавьсан байсан Чүнчигноров хөөрөг алга байхаар нь гайхаад хоёр хүүхдээсээ асуухад “Цонхны хэмжээ авна гээд манайд нэг ах орж ирээд гарсан” гэж хэлсэн. Тэгээд эд зүйлсээ шалгахад “Samsung” загварын гар утас, монетон бөгж зэрэг алдагдсан байсан...” /1хх-232-233, 3хх-223/,

- хохирогч Б.Отгонбаярын “...2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ... хүү Ренчин-Очир, охин Гүнжидлхам, Цэлмүүн нар гэртээ үлдсэн... эхнэр бид хоёр 20 цагийн үед гэртээ ирээд камераа хайгаад олохгүй болохоор нь хүүхдүүдээсээ асуухад “Нэг ах орж ирээд цонх хэмжээд гараад явсан” гэж хэлсэн... манай гэрээс “Nikon D300” загварын гэрэл зургийн аппарат, 18-70 мм-ын дуран, 70-300 мм-ын дуран, батерей грип, монетон ээмэг, бөгж, зүүлтний 1 хослол зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /2хх-24-27, 3хх-216, 4хх-131/,

- хохирогч Б.Нармандахын “...2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ... дүү Очирмандалыг хичээлээ тараад явж байхад нь гэрийнх нь ойролцоо нэг эрэгтэй хүн “Есүсийн сүмээс буян үйлдэж явна” гэж хэлээд гэрт нь дагаж орсон байсан... тэр хүн гуталтайгаа шууд том өрөө рүү ороод “Чи цаас үзэг аваад ир” гэж хэлээд ээмэг, бөгж хийдэг шургуулгыг татаж үзээд байсан гэсэн... гэрээс монетон ээмэг бөгжний 1 хослол, улаан шигтгээтэй гадуураа жижиг цагаан шигтгээтэй монетон ээмэг 1 хос, гинжний хослол, шар өнгийн шигтгээтэй монетон ээмэг, бөгжний 1 хослол, чигчий хурууны монетон бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /2хх-81-83, 3хх-217, 4хх-131/,

- хохирогч Д.Баатарын “...2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ... хүү Тэмүүлэнг 14-15 орчим насны үл таних эрэгтэй хүүхэд хуурч мэхлэн гэрт нь дагаж ороод миний Чүмчигноров хөөргийг аваад гарсан байсан...” /2хх-133-134, 3хх-219, 4хх-132/,

- хохирогч Л.Саранчимэгийн “...2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ... хүү Төгөлдөрийг 14-15 орчим насны үл таних хүүхэд хуурч мэхлэн гэрт нь дагаж ороод миний алтан ээмэг, монетон бөгж бэлэн 20.000 төгрөг зэргийг аваад гарсан байсан...” /2хх-136, 3хх-211, 4хх-133/,

- хохирогч Ж.Даваадуламын “...2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ... хүү Бат-Анар гэртээ ганцаараа үлдсэн... 11 цагийн үед хүү маань над руу залгаад “Манай гэрт нэг ах орж ирээд цонхны хэмжээ авна, би том өрөөг, чи жижиг өрөөгөө ав” гэсэн би тэр ахыг гараад явсны дараа таны ээмэг бөгжний савыг үзтэл ээмэг бөгж чинь байхгүй байна” гэж хэлэхээр нь би гэртээ ирээд эд зүйлсээ шалгахад монетон ээмэг, бөгж алдагдсан байсан...” /2хх-212-213, 3хх-214, 4хх-136/,

- хохирогч С.Дашдуламын “...2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ... намайг гэртээ ганцаараа байхад манай гэрийн хаалгыг нэг хүн тогшсон. Дурангаар харахад 18 орчим насны, эрэгтэй хүүхэд цонхны чинь хэмжээг авах шаардлагатай байна гээд зогсож байсан. Тэгээд гэрт орж ирээд “Метр байна уу” гэхээр нь байгаа газрыг заатал шууд шургуулга ухаад эхэлсэн... надаар хэмжээ авч байна гээд тоо бичүүлээд байсан. Энэ хооронд том өрөө рүү орчихоод маш хурдан гараад явсан. Тэгтэл миний “Samsung” загварын гар утас алга болсон байсан...” /2хх-215-216, 3хх-207-208/,

- хохирогч Ч.Чулуунцэцэгийн “...2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ... манай хоёр хүүхэд гэртээ үлдсэн. Өдөр 14-15 цагийн үед 20 орчим насны эрэгтэй хүн “Захиргаанаас явж байна” гэж хэлээд гэрт ороод “Танай гэрт хэдэн хүн амьдардаг вэ, нэрсээ бичээд өг” гээд бичүүлсэн гэсэн... эд зүйлсээ шалгахад алт, монет, мөнгөн эдлэл, гар утас алдагдсан байсан...” /2хх-220-221, 3хх-221, 4хх-129/,

- насанд хүрээгүй хохирогч М.Наранцогийн “...2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ... гэртээ ганцаараа байж байхад хаалга тогшихоор нь онгойлготол 13-16 орчим насны үл таних эрэгтэй хүүхэд намайг түлхээд гэрт орж ирсэн ба “Цонхны хэмжээ авна” гэж хэлээд шууд аав ээжийн өрөө лүү орсон... намайг метр авчруулахаар явуулсан, мөн надаар цаасан дээр тоо бичүүлсэн... тэр хүүхэд аавын хөөргийг үзэж байсан ба гэрээс гарч явахдаа “Хэнд ч битгий хэлээрэй” гэж хэлсэн... 3 хоногийн дараа ээж ирээд ээмгээ хайгаад олохгүй болохоор нь би энэ тухайгаа аав ээждээ хэлсэн... гэрээс 3 ширхэг хөөрөг, алтан бөгж, монетон ээмэг, гинж зэрэг эд зүйлс алдагдсан...” /2хх-237, 3хх-2, 222/,

- хохирогч Т.Амгалангийн “...2015 оны 12 дугаар сарын дундуур ... зээ хүү Анарыг гэртээ ганцаараа байхад нь найз Эрдэнэбаяр үл таних эрэгтэй хүүхдийг дагуулан орж ирсэн байсан. Тэгээд Анар, Эрдэнэбаяр нар хичээлдээ явах гээд хувцсаа сольж байхад нь нөгөө үл таних хүүхэд гэр дотор явж элдэв зүйл үзэж байгаад миний хөөргийг барьж үзээд байсан гэсэн. Тэгээд “Цаасан дээр хүслээ бичээд өг, Есүсийн сүмээс явж байна” гэж хэлээд бичүүлэх хооронд дээрх хөөргийг хулгайлж аваад гарсан байсан...” /3хх-12/,

- хохирогч Г.Даваажаргалын “...2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ... охин Мандухайг гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд “IPhone” загварын гар утсыг нь хулгайлж аваад явсан байсан. Тэр хүүхэд хаалга тогшихдоо “Эцэг эх хоёр чинь байна уу, цонхны хэмжээ авна” гэж хэлээд гэрт орсон гэсэн. Тэгээд гэрийн өрөөнүүдээр гуталгайгаа яваад, цоожтой шургуулганы цоожийг эвдээд баахан ухсан гэсэн...” /3хх-38-39, 218, 4хх-128/,

- хохирогч М.Баярмаагийн “...2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... охин Есүйжинг гэртээ ганцаараа байхад нь хаалга тогшоод “Том хүн байна уу, шинжилгээ авч байна” гэж хүн асуухаар нь манай охин хаалга онгойлгоход 15-18 орчим насны, үл таних эрэгтэй хүүхэд гэрт нь ороод миний 5 ширхэг монетон бөгж, 3 ширхэг өрөөсөн ээмэг зэргийг аваад гарсан байсан...” /3хх-114, 4хх-130/,

- хохирогч Ч.Саранцэцэгийн “...2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ... манай гэрт байсан миний хайрцагтай үнэт эдлэлүүд алга болсон байсан. Тэгээд хүүгээсээ асуухад “2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд “Гарын үсэг авна” гэж хэлээд өрөөнүүдээр яваад байсан” гэж хэлсэн...” /3хх-56-57/,

- хохирогч Б.Бурмаагийн “...2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ... охин Энх-Үжин хичээлээ тараад гэртээ ирээд аав руугаа залгаад “Зөөврийн компьютер авсан уу” гэж асуухад нь аав нь “Аваагүй” гэж хэлсэн гэсэн... гэртээ очиход 2 мөнгөн аяга алдагдсан байсан...” /3хх-82-83/,

- хохирогч С.Лхамноржингийн “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... хүү Оргилыг гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүн гэрт нь орж ирээд “Ахдаа бал цаас аваад ирээч ... 1-10 хүртэл тоо бичээд байж бай” гэж хэлээд байж байснаа гараад явсан гэсэн... гэрээс “IPhone” загварын гар утас алдагдсан  байсан...” /5хх-231-234/,

- хохирогч Ф.Отгоннямын “...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... над руу охин Мишээл яриад “Гэрт нэг хүн орж ирээд яваад байна” гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгээ хамт очиход гэрээс мөнгөн аяга алдагдсан байсан...” /5хх-150-151/,

- хохирогч М.Батболдын “...2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ... манай эхнэр Сайнтуяа өөрийнхөө ээмэг бөгжийг хайгаад олохгүй байсан. Ингээд хүү Эрдэнээс асуухад өчигдөр гэртээ ганцаараа байхад нь нэг үл таних хүн цахилгааны заалт харна гэж хэлээд гэрт орж ирсэн байсан...” /6хх-73-74, 8хх-97/,

- хохирогч Ж.Нямгэрэлийн “...2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ... манай гурван хүүхэд гэртээ үлдсэн байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн хаалга тогшоод “Монгень сургуулиас явж байна, мэндчилгээ тарааж байна” гэж хэлж ороод том өрөөний сервантны хаалга онгойлгоод юм үзээд байсан гэж охин Анужин хэлсэн. Тэгээд манай эхнэр ээмэг бөгжний саваа онгойлгоод үзэхэд монетон бөгж нь алдагдсан байсан...” /6хх-57-58/,

- хохирогч Ч.Энхтайваны “...2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ... манай гурван хүүхэд Энхмишээл, Энх-Учрал, Марал-Эдэнэ нарыг гэртээ үлдсэн байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн хаалга тогшоод “Усны тоолуур үзэх гэсэн юм” гэж хэлээд ... унтлагын өрөөнд ороод бал цаас гаргаад бич гэсэн зүйлийг бич гээд юм бичүүлсэн гэсэн... гэрээс 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан...” /5хх-205-207, 210/,

- хохирогч Л.Туяагийн “...2016 оны 1 дүгээр сарын эхээр ... хүү Ханзаяаг гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд “Тоолуурын заалт авна” гэж хэлж орж ирсэн байсан... гэрээс “Acer” загварын зөөврийн компьютер алдагдсан байсан...” /5хх-106-107/,

- хохирогч Ш.Мөнхбаярын “...2016 оны 1 дүгээр сарын эхээр ... охин Урангоог гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд “Тогны мөнгийг төлөөгүй, эцэг эхийнхээ нэрийг цаасан дээр бичээд өг” гэж хэлчихээд том өрөөнд байсан 3 ширхэг мөнгөн аягыг аваад гарсан байсан...” /5хх-113-114/,

- хохирогч П.Батхуягийн “...2016 оны 1 дүгээр сарын дундуур ... охин Маралжинг гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд хаалга тогшин орж ирээд “Орон сууцны судалгаа авна” гэж хэлсэн гэсэн... тэгээд Маралжинг 1-74 хүртэл тоо бичээд ир гэж хэлээд энэ хооронд нь том өрөөний сервантанд байсан гэр бүлийн 4 ширхэг монетон бөгж, 1 ширхэг алтан бөгж зэргийг хулгайлж аваад гараад явсан байсан...” /5хх-88-89/,

- хохирогч Б.Чингисийн “...2016 оны 1 дүгээр сарын сүүлээр ... охин Ярууг гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд “Эцэг эхийнхээ нэрийг цаасан дээр бичээд өг” гэж хэлчихээд цааш явсан хойгуур нь үүдэнд байсан “IPhone” загварын гар утсыг аваад гарсан байсан...” /5хх-100-101/,

- хохирогч Э.Анхбаатарын “...2016 оны 2 дугаар сарын сүүлээр ... хүү Энх-Учралыг гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд хаалга тогшиж ороод “Хорооноос явж байна, хэн хэнтэйгээ хамт амьдардаг вэ, бал аваад ир” гэж хэлсэн байсан. Тэр хооронд нь гал тогооны тавиур дээр байсан мөнгөн аяга, том өрөөний сервантанд байсан “LG” загварын гар утас зэргийг хулгайлж аваад гарсан байсан...” /5хх-94-95/,

- хохирогч Б.Түвшинбатын “...2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ... охин Энэрэл, дүү Номин-Эрдэнэ нарыг гэртээ үлдсэн байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд хаалга тогшоод “Цахилгааны тоолуурын заалт бичнэ” гэж хэлээд гэрт орж ширээн дээр байсан мөнгөн аягыг аваад гарсан байсан...” /5хх-81-83/,

- хохирогч Н.Батбаярын “...2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ... охин Номин-Эрдэнэ, хүү Ган-Эрдэнэ нарыг гэртээ үлдсэн байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн “Судалгаа авна” гэж хэлж орж ирээд “Үзэг цаас олоод ир” гэж саатуулж байгаад “Sony” загварын зөөврийн компьютер, “Samsung” загварын таблет зэргийг аваад гарсан байсан...” /8хх-11-12/,

- хохирогч Н.Буянхишигийн “...2016 оны 1 дүгээр сарын дундуур ... бага насны гурван хүүхэд гэртээ үлдсэн байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд гал тогооны текэн дээр байсан “Me LL 5G” загварын гар утсыг хулгайлж аваад гарсан байсан...” /5хх-120-121/,

- хохирогч Ц.Цогбадралын “...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ... хүү Амар-Эрдэнийг гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд “Судалгаа хийж байна, чи гэр бүлийнхээ хүмүүсийн нэрсийг цаасан дээр бичиж бай” гэж хэлээд том өрөөний орон дээр байсан “IPhone” загварын гар утас, “Ipad”, бэлэн 20.000 төгрөг зэргийг аваад гарсан байсан...” /9хх-78-79/,

- хохирогч В.Мөнхтуяагийн “...2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ... хүү Мөрөнг гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд орж ирээд “Зарлал бичүүлсэн” гэж хэлсэн... эд зүйлсээ шалгахад “Dell” загварын зөөврийн компьютер, “Samsung” загварын гар утас, монетон бөгж зэрэг байхгүй байсан...” /6хх-17-18/,

- хохирогч Л.Уранчимэгийн /РД:ОБ69061308/ “...2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ... охин Отгонгэрэлийг гэртээ ганцаараа байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүүхэд “Хорооноос явж байна” гэж хэлж орж ирээд ... “Энэ цаасны доод хэсгийг хуулж бич” гээд бичүүлээд энэ хооронд нь өрөөнүүдээр яваад байсан гэсэн... гэрээс 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан...” /6хх-168-171/,

- хохирогч Г.Ижилмөрөнгийн “...2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ... охин Эрхэмзаяаг гэртээ ганцаараа үлдсэн байхад нь гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд жижиг цаасан дээр “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийл” гэж бичүүлж үлдээгээд гарсан гэсэн... эд зүйлээ бүртгэхэд “Samsung” загварын гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /5хх-187-188/ гэсэн мэдүүлгүүд,

эдгээр мэдүүлгүүд үндэслэлтэй болохыг нотолсон насанд хүрээгүй гэрч буюу 7 настай Б.Марал-Эрдэнэ /1хх-58-59/, 6 настай Ж.Ананд /1хх-107-108/, 11 настай Ч.Анударь /1хх-179/, 12 настай Г.Номин /1хх-214-215/, 8 настай Б.Билэгдэмбэрэл /1хх-236/, 8 настай О.Ренчин-Очир /2хх-31-33/, 13 настай Г.Цэлмүүн /2хх-34-37/, 10 настай Б.Очирмандал /2хх-79-80/, 9 настай Н.Төгөлдөр /2хх-139-140/, 9 настай Б.Тэмүүлэн /2хх-137-138/, 10 настай Д.Мандухай /3хх-40-41/, 13 настай Ц.Мишээл /5хх-152-153/, 11 настай Б.Эрдэнэ /6хх-77-78/, 12 настай Э.Энхмишээл /5хх-208-209/, 13 настай Б.Ган-Эрдэнэ /8хх-14-16/ нарын болон гэрч С.Үдэлмаа /1хх-60-61/, Х.Эрдэнэцэцэг /1хх-67-68/, Н.Лхамжав /1хх-180/, Н.Болдмаа /2хх-28-30/, Д.Наранчөдөр /2хх-141-143/, Ц.Сайнзаяа /6хх-75-76/, О.Наран /7хх-92-93/ нарын өгсөн мэдүүлгүүд, 

мөн дээрх хулгайлах гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн ялтан О.Шинэбаяр, Ө.Өлзийбаяр нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /8хх-46-47, 9хх-84-85, 10хх-6/, О.Шинэбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газар, орон байр, агуулах савыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-224-249, 7хх-176-187, 9хх-61-64/, насанд хүрээгүй гэрч Ч.Ану-Дарь, Б.Очирмандал, Б.Тэмүүлэн, Н.Төгөлдөр, Б.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-174-176, 2хх-84-86, 122-128, 8хх-14-18/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-26-32, 36-40, 90-95, 172-173, 196-197, 205-207, 228-230, 2хх-60-65, 180-181, 3хх-68-69, 75-77, 5хх-127-133, 6хх-8-12, 69-70, 162-165/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх-52-53, 153, 2хх-196, 210, 3хх-32, 4хх-145-195, 5хх-80, 86, 92, 98, 104, 111, 118, 185, 136, 203, 227, 6хх-24, 53-54, 71, 166, 7хх-249, 9хх-76/, хохирогч С.Дашдулам, Б.Бурмаа, В.Мөнхтуяа, Л.Уранчимэг/РД:ОБ69061308/ нарт алдагдсан эд зүйлийгбиетээр нь буцаан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-104-106, 209, 220, 6хх-31, 172, 8хх-61/ зэргээр,

Хоёр: О.Шинэбаяр нь дангаараа 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... бага насны буюу 10 настай Г.Цэлмэгийг заазуур хэлбэртэй төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн, айлган сүрдүүлж, “Samsung S2”, “Samsung Note2” загварын гар утаснуудыг дээрэмдэн авч, нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

- насанд хүрээгүй хохирогч Г.Цэлмэгийн “...17 цагийн үед найз Жавхлан, Энгүүн нарын хамт 24 дүгээр сургуулийн зүг явж байхад 14-16 орчим насны нэг ах хүрч ирээд “Дүүгээ хайгаад явж байна, та нар туслаач” гэж хэлсэн... тэр ах “Та гурав зайрмаг идэх үү” гэж асуухад Энгүүн бид хоёр “Идье” гээд авахуулсан... тэгээд бид гурвыг дагуулаад байрны буланд аваачаад заазуур шиг хэлбэртэй төмөр гартаа бариад “Гар утсаа өг, ална шүү” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би “Samsung S2” загварын гар утсаа гаргаж өгсөн. Тэгээд манай хоёр найзыг доошоо бууж тамхины иш түүгээд ир гээд явуулсан... над руу улаан цаастай архины шил бариад “Дахиад нөгөө гар утсаа өг” гээд цохих гээд байхаар нь “Samsung Note2” загварын гар утсаа гаргаад өгтөл тэр ах зугтаагаад гүйсэн. Би араас нь хоёр найзтайгаа хөөгөөд гүйцээгүй...” /6хх-125-126, 145-146/,

- насанд хүрээгүй гэрч Ж.Энгүүний “...Жавхлан бид хоёрыг хонгил шиг нүхнээс “Тамхи түүж бай” гэхээр нь бид хоёр доош бууж тамхины иш түүсэн. Тэгтэл 25-30 орчим насны үл таних ах бид хоёр дээр дөхөж ирээд болиулсан... бид хоёрыг дээшээ гарахад Цэлмэгийн 2 ширхэг гар утсыг авсан байсан. Тэгээд бид нар тэр хүүхдийг хайгаад олоогүй. Бид нарыг “Ална шүү” гээд заазуур шиг хэлбэртэй төмөр, мөн хагараагүй бүтэн шил зэргийг гартаа бариад айлгаад байсан... намайг заазуур шиг хэлбэртэй төмрөөрөө 1-2 удаа цохисон боловч ямар нэгэн гэмтэл учраагүй...” /6хх-127-128/ гэсэн мэдүүлгүүд,

дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох тухай ялтан О.Шинэбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /9хх-84-85, 10хх-6/,

мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-112-114/, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан хяналтын камерын бичлэг, түүнээс хуулбар хийсэн 1 ширхэг “СиДи” бичлэг, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 50 см урттай, заазуур бүхий хэлбэртэй төмөр, тэдгээрийг нотлох баримтын ач холбогдолтой гэж эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-123, 8хх-29-30/, эд зүйлийн үнэлгээ /6хх-132/, насанд хүрээгүй хохирогч Г.Цэлмэгийг оролцуулан таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-147-149/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Ялтан О.Шинэбаярын өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт О.Шинэбаяр нь заазуур хэлбэрийн төмөр хэрэглээгүй гэж гэм буруугийн талаар маргасан боловч, гудамжны камерын бичлэгт гэмт хэргийн үйл баримт тодорхой бичигдсэн ба хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэй болох нь давхар нотлогдож байгаа тул энэ тухай эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй үлдээв.

Ялтан О.Шинэбаяр нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн зарим үйлдэлд Сайхнаа гэгч зааж зөвлөсөн, мөн хулгайлсан эд зүйлийг авсан Гантогтох, Хэнчбиш, Баатарчулуун, Мөнх-Эрдэнэ, Гантогтохжав, Өлзийбаяр нарыг хамтран оролцогчоор татан оролцуулж төлбөрийг хуваан төлөх, энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх тухай давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийн материалыг судлахад, О.Шинэбаяр болон Ө.Өлзийбаяр нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдэд өөр бусад оролцсон байдал тогтоогдоогүй,  мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэрэг шалгагдаж байх хугацаанд О.Шинэбаяраас Сайхнаа гэгч этгээдийг зааж өгч чадаагүй, хулгайлах гэмт хэргийн хохирогч нар болон бага насны хүүхэд бүр гэрчээр мэдүүлэхдээ О.Шинэбаярыг ганцаараа бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйл авсан талаар нэгэн адил мэдүүлсэн байна.

Харин О.Шинэбаяр нь 3 удаагийн хулгайлах үйлдэлд Ө.Өлзийбаярын хамт, 33 удаагийн хулгайлах үйлдэлд дангаараа тус тус оролцсон гэм буруутай болохоо хүлээн мэдүүлсэн байх тул энэ хэрэгт өөр бусдыг нэмж шалгаж, байцаах шаардлагагүй, мөрдөн байцаалтаар эдгээр хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна гэж үзлээ.

Хэргийг шалгах болон шийдвэрлэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “...насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид … өмгөөлөгч томилж, заавал оролцуулах тухай…” заалтыг, мөн насанд хүрээгүй гэрч нарыг байцаахдаа тэдгээрийн эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч нарыг тус тус оролцуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд заасан заалтыг, таньж олуулах болон мэдүүлгийг газар дээр нь шалгах зэрэг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулан, ажиллагааны явцыг гэрэл зургаар дор бүр нь бэхжүүлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 152, 153 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус хэрэгжүүлсэн байна. 

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой байна.

Эдгээрийг үндэслэн ялтан О.Шинэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар заналхийлж довтолсон гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, ялтан Ө.Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусадтай бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчимд нийцүүлэн О.Шинэбаяр, Ө.Өлзийбаяр нарт хуульд заасан ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан байх ба О.Шинэбаярын үйлдсэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамрагдаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж, өршөөн хэлтрүүлсэн нь хууль ёсны болсоны гадна, О.Шинэбаярын нийт эдлэх ялын хэмжээг хуульд нийцүүлэн тогтоосон байх тул хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд “...ялтан О.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх заалтыг хэрэглэх тухай…” хүсэлт гаргасан ба одоогийн байдлаар ялтан О.Шинэбаяр нь 18 нас 2 сартай буюу насанд хүрсэн байх тул энэ хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.

Харин О.Шинэбаяр нь 15 настай байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлэх үедээ 17 нас 11 сартай байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлж болох үндэслэл байна гэж үзлээ.

Мөн өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн нараас “...2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд О.Шинэбаярын үйлдсэн 19 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамруулах...” тухай гомдол гаргасан байна.

Ялтан О.Шинэбаярын бусдын эд хөрөнгийг хулгайсан 33 удаагийн давтан үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бие даасан гэмт хэрэг бөгөөд эхлэл ба төгсгөл нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааг хамарсан байна. Иймд ялтан О.Шинэбаярын дээрх үйлдлүүд нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаа, шаардлагад хамаарахгүй юм.

Ялтан Ө.Өлзийбаяр нь 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдөр /17 нас 1 сартай байхдаа/ хүнд гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан ба энэ хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй учир түүний ялтай байдал дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Тэрээр хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгож гэмшсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч В.Мөнхтуяа, Г.Ижилмөрөн нарт олгохоор заасан нийт 480.000 төгрөгийн төлбөрийг нөхөн төлсөн байх боловч гэмт хэргийн улмаас эдгээр хохирогч нарт учруулсан хохирол, гэм хор бүрэн гүйцэд арилаагүй байх тул өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан “...ялтан Ө.Өлзийбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах тухай…” давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хэргийн материалаас үзэхэд, хохирогч С.Дашдуламд 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung Note2” загварын гар утас, хохирогч Б.Бурмаад 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер, хохирогч В.Мөнхтуяад 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютер, хохирогч Л.Уранчимэгт /РД:ОБ69061308/ 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг мөнгөн аяга зэргийг эд мөрийн баримтаар хураан авч буцаан хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байгаа ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ялтан О.Шинэбаяраас гаргуулах төлбөрийн хэмжээнээс энэ хэсгийг хасаж, мөн ялтан Ө.Өлзийбаяртай хамтран хариуцвал зохих төлбөрийн хэмжээг зөвтгөн тооцох нь зүйтэй гэж үзэн, энэ тухай гаргасан өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн нарын давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авлаа.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, гэмт хэрэгт оролцсон байдал болон хэргийн зүйлчлэл, ял шийтгэл, хууль хэрэглээний талаар тус бүр маргасан ялтан О.Шинэбаяр, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн, ялтан Ө.Өлзийбаярын өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад, ... Нямдоржийн Буянхишигийг “Баянхишиг” гэж ташаарч бичсэнийг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “... Сүхцэрэнгийн Дашдуламд 200.000 төгрөг, Л.Уранчимэгт /РД:ОБ69061308/ 280.000 төгрөг... тус тус олгосугай.” гэсэн заалтыг тус бүр хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...О.Шинэбаяраас 56.444.600 төгрөгийг гаргуулж ... Баттөмөрийн Бурмаад 780.000 төгрөг, Нямдоржийн Баянхишигт 700.000 төгрөг, В.Мөнхтуяад 2.120.000 төгрөг, Г.Ижилмөрөнд 340.000 төгрөг ... тус тус олгосугай.” гэснийг “...О.Шинэбаяраас 53.584.600 төгрөгийг гаргуулж ... Баттөмөрийн Бурмаад 380.000 төгрөг, Нямдоржийн Буянхишигт 700.000 төгрөг, В.Мөнхтуяад 310.000 төгрөг, Г.Ижилмөрөнд 170.000 төгрөг ... тус тус олгосугай.” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын зарим хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэгт зааснаар О.Шинэбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ... эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Шинэбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ... эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Ялтан О.Шинэбаяр, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Ү.Чойжилсүрэн, ялтан Ө.Өлзийбаярын өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаас гэмт хэрэгт оролцсон байдал болон хэргийн зүйчлэл, ял шийтгэл, хууль хэрэглээний талаар тус бүр маргасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ГАНСҮХ

                                              ШҮҮГЧИД                                                 Б.ЗОРИГ

                                                                                                                Д.МӨНХТУУЛ