Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 819

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  С.Нямсүрэн,                            

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1811 03167 0855 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Д, 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтэй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, Тав аймгийн Өндөрширээт сму, 1 дүгээр баг Баянтуул 1-2 тоотод оршин суух хаягт эцэг, эхийн хамт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жил хорих ял оногдуулж, 2 жилээр ял хойшилж байсан, 

Шүүгдэгч Д.Д нь 218 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны, 1112в тоот хашаанд байсан иргэн Д.Чулуунпүрэвийн эзэмшлийн 68-32 ТӨВ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64.400 төгрөгний үнэлгээ бүхий иргэн Д.Чулуунпүрэвийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Цайз салбараас” түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 шилжүүлэн авч нийт 3.029.400 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Д.Чулуунпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө босоод машин руугаа ортол машин дотор байсан машины бичиг баримттай хавтас, түүн дотор байсан 3 ширхэг иргэний үнэмлэх алга болсон байсан. Улмаар би “Хаан” банкны лавлах руу залгаж асуухад миний “Хаан банкны 5006816890 дугаартай дансанд байсан 2.970.000 төгрөг байснаас 2.965.000 төгрөг гарсан байна, гэж хэлсэн. Үүний дагуу Цайз салбарын “Хаан” банкин дээр очиж уулзахад, үл таних эрэгтэй хүн миний хулгайлж авсан иргэний үнэмлэхээр “Хаан” банкны теллерээс мөнгө гаргуулж авсан байсан. Мөнгө гаргах үеийн хяналтын камерыг би үзэж харахад, миний танил Д.Д гэх хүүхэдтэй төстэй хүн миний мөнгийг гаргуулж авч байсан..тухайн залуугийн биеийн өндөр, биеийн төрх, нүүр царай, явж байгаа байдал зэргээс үзэхэд Д.Д мөн байх шиг байсан..” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17/ ,

Иргэний нэхэмжлэгч Б.Бадамгарав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өглөөний 10 цагийн орчимд Чулуунпүрэв гэх харилцагч орж ирээд данснаасаа мөнгө авах гэсэн юм, гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг нь шалгаад дансны дугаарыг асуухад иргэний үнэмлэхээ үзүүлээд дансыг нь асуухад амандаа зөөлөн хэлээд байсан, тэгээд би иргэний үнэмлэхээр нь шалгаж үзээд, хэдэн төгрөг авах вэ гэж асуухад, байгаа бүх мөнгөө авъя гэж хэлсэн. ззний дагуу зарлагын баримт бөглүүлж, овог нэр, утасны дугаар, гарын үсэг, авах мөнгөний тоог бичүүлж гүйлгээ хийсэн юм. Тухайн этгээдийн гарын үсэг нь болон иргэний үнэмлэхний зураг нь таарч байсан. Тэгээд гүйлгээ хийж 2.965.000 төгрөгний гүйлгээ хийсэн юм. 11 цагийн орчимд манай төвийн ахлах теллер залгаад Чулуунпүрэв гэх харилцагчийн данснаас зарлагын гүйлгээ гарсан байна, гэхээр нь харилцагч Чулуунпүрэвийн утас руу залгаж, та ирээд уулзаадах гэж ярихад тухайн залуу удалгүй манай банкин дээр ирээд би данснаасаа гүйлгээ хийгээгүй гэж хэлэхэд 10 цагийн орчимд гүйлгээ хийх үеийн камерын бичлэгийг үзүүлэхэд би биш байна, манай найзын дүү байна, манай найз өглөө ирээд хоносон, харин үүний дараа миний бичиг баримт алдагдсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21/,

Гэрч М.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би бичлэг болон зургийг харлаа. Миний харснаар манай хадам дүү Д.Д мөн байна...” гэв. /хх-ийн 28/,

Яллагдагч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Чулуунпүрэв ахыг нэг нутгийн гэдгээр нь мэддэг, Чингэлтэй дүүрэгт байх дээр хаягт нь нилээд хэдэн удаа очиж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой гэрт нь очоод машинд нь суусан, тэгээд бичиг баримтыг нь авсан. Тэгээд маргааш нь Хаан банк ороод виза картаа хаячихсан гэж хэлээд Чулуунпүрэвийн иргэний үнэмлэхээр 2.965.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

“Хаан” банкны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын гүйлгээ хийсэн баримт /хх-ийн 25/, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Хаан” банкны Цайз салбарын доторхи хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Д нь 218 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны, 1112в тоот хашаанд байсан иргэн Д.Чулуунпүрэвийн эзэмшлийн 68-32 ТӨВ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64.400 төгрөгний үнэлгээ бүхий иргэн Д.Чулуунпүрэвийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Цайз салбараас” түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 шилжүүлэн авч нийт 3.029.400 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь

Хохирогч Д.Чулуунпүрэвын: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө босоод машин руугаа ортол машин дотор байсан машины бичиг баримттай хавтас, түүн дотор байсан 3 ширхэг иргэний үнэмлэх алга болсон байсан. Улмаар би “Хаан” банкны лавлах руу залгаж асуухад миний “Хаан банкны 5006816890 дугаартай дансанд байсан 2.970.000 төгрөг байснаас 2.965.000 төгрөг гарсан байна, гэж хэлсэн. Үүний дагуу Цайз салбарын “Хаан” банкин дээр очиж уулзахад, үл таних эрэгтэй хүн миний хулгайлж авсан иргэний үнэмлэхээр “Хаан” банкны теллерээс мөнгө гаргуулж авсан байсан. Мөнгө гаргах үеийн хяналтын камерыг би үзэж харахад, миний танил Д.Д гэх хүүхэдтэй төстэй хүн миний мөнгийг гаргуулж авч байсан..тухайн залуугийн биеийн өндөр, биеийн төрх, нүүр царай, явж байгаа байдал зэргээс үзэхэд Д.Д мөн байх шиг байсан..” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Бадамгаравын: “...Өглөөний 10 цагийн орчимд Чулуунпүрэв гэх харилцагч орж ирээд данснаасаа мөнгө авах гэсэн юм, гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг нь шалгаад дансны дугаарыг асуухад иргэний үнэмлэхээ үзүүлээд дансыг нь асуухад амандаа зөөлөн хэлээд байсан, тэгээд би иргэний үнэмлэхээр нь шалгаж үзээд, хэдэн төгрөг авах вэ гэж асуухад, байгаа бүх мөнгөө авъя гэж хэлсэн. ззний дагуу зарлагын баримт бөглүүлж, овог нэр, утасны дугаар, гарын үсэг, авах мөнгөний тоог бичүүлж гүйлгээ хийсэн юм. Тухайн этгээдийн гарын үсэг нь болон иргэний үнэмлэхний зураг нь таарч байсан. Тэгээд гүйлгээ хийж 2.965.000 төгрөгний гүйлгээ хийсэн юм. 11 цагийн орчимд манай төвийн ахлах теллер залгаад Чулуунпүрэв гэх харилцагчийн данснаас зарлагын гүйлгээ гарсан байна, гэхээр нь харилцагч Чулуунпүрэвийн утас руу залгаж, та ирээд уулзаадах гэж ярихад тухайн залуу удалгүй манай банкин дээр ирээд би данснаасаа гүйлгээ хийгээгүй гэж хэлэхэд 10 цагийн орчимд гүйлгээ хийх үеийн камерын бичлэгийг үзүүлэхэд би биш байна, манай найзын дүү байна, манай найз өглөө ирээд хоносон, харин үүний дараа миний бичиг баримт алдагдсан гэж хэлсэн юм...гэсэн мэдүүлэг, дансны хуулга болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр болох 3.029.400 төгрөгийг төлж барагдуулсныг дурьдаж, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нь урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жил хорих ял оногдуулж, 2 жилээр ял хойшлуулж шийдвэрлэсэн /хүчин төгөлдөр шийтгэх тогтоол/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу ялыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр тогтов.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Д.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Д-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Д-д Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ы урьд цагдан хоригдсон нийт 33 /гучин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР