Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5693

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2737515 регистрийн дугаартай,  Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 20-62 тоотод оршин байх “Ориент инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн, ЧТ72031219 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6/1-7 тоотод оршин суух Жаргалан овгын Сүхбатын Бат-Эрдэнэд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 54.808.905 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50.000.000 төгрөгийн 70 хувь буюу 35.000.000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Үүрийнтуяа, хариуцагч С.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Бат-Эрдэнэ нь тус ББСБ-д 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хандан С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжүгийн гудамж 170а-69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай 000074588 тоот гэрчилгээтэй 70,25 мкв талбайтай 3 өрөө байрыг барьцаалан 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд С.Бат-Эрдэнэд 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр 50.000.000 төгрөгийг 14/2035 тоот зээлийн гэрээ болон хавсралт 14/4035 тоот хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан гэрээг нотариат болон УБЕГ-ын ЭХЭБГ-т баталгаажуулж С.Бат-Эрдэнэд 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг мөнгө хүлээлцсэн баримтан дээр гарын үсэг зуруулан олгосон.

С.Бат-Эрдэнийн тус ББСБ-тай байгуулан 14/2035 тоот зээлийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ч С.Бат-Эрдэнэ нь өнөөдрийг хүртэл тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Иймд С.Бат-Эрдэнээс үндсэн зээл 44.700.000 төгрөг, зээлийн хүү 8.617.853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.478.052 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13.000 төгрөг нийт 54.808.905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Квом” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд “Ориент инвест” ББСБ-аас өөрийн дүү Б.Дарьсүрэнгийн орон сууцыг итгэмжлэлээр барьцаалан зээл авсан нь үнэн болно. Энэ зээлийн зарцуулалтыг өөрийн компани  “ТЭЦ”-ийн захиалгаар барьж буй барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Энэ тухайгаа ч анх зээл хүсэх өргөдөлд дурдсан бөгөөд би зээлийг зориулалтын дагуу ашигласан болно. Захиалагч тал төлбөрийн асуудлыг удаашруулан хүндрэл гарган хариуцлагатан нь тодорхойгүй, тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас зээлийн эргэн төлөлтөд доголдол гарч, зөрчил үүссэн болно. Мөн 10.000.000 төгрөгийг зээлээс хасаж тооцох байх гэж бодож байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК нь хариуцагч С.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 44.700.000 төгрөг, зээлийн хүү 8.617.853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.478.052 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13.000 төгрөг нийт 54.808.905 төгрөг гаргуулах,  үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170А байр 69 тоот хаягт байрлах Ү-2204025983 улсын бүртгэлийн дугаартай, 000074588 тоот гэрчилгээтэй 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50.000.000 төгрөгийн 70 хувь буюу 35.000.000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Бат-Эрдэнэ нь дүүгийн төлсөн 10.000.000 төгрөгийг хасуулж, үлдэгдэлийг төлнө гэж тайлбарлаж байна.

“Ориент инвест ББСБ” ХХК нь С.Бат-Эрдэнэтэй 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14/2035 тоот зээлийн гэрээ, 14/4035 тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд С.Дарьсүрэнгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204025983 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170-А байрны 69 тоот 70.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон хөрөнгө барьцаалах гэрээ, барьцаалбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 8-12 дугаар тал/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ хариуцагч С.Бат-Эрдэнэ биелүүлээгүй тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллын дагуу төлнө” гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хүүнд 55.698.853,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.941.552 төгрөг төлөхөөс нийт 53.844.500 төгрөгийг төлж, үүнээс 5.300.000 төгрөгийг үндсэн зээл, 47.081.000 төгрөгийг үндсэн хүү, 1.463.500 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцсон нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч С.Бат-эрдэнээс үндсэн зээл 44.700.000 төгрөг, үндсэн хүү 8.617.853,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.478.052 төгрөг, зардал 13.000 төгрөг нийт 54.808.905 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

Тодруулбал, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд энэхүү хуулийн зохицуулалт хамааралтай тул орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50.000.000 төгрөгийн 70 хувь буюу 35.000.000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бат-Эрдэнээс 54.808.905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд С.Дарьсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2204025983 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намьяанжугийн гудамж 170-А байрны 69 тоот 70.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, уг орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50.000.000 төгрөгийн 70 хувь буюу 35.000.000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ориент инвест ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431.995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бат-Эрдэнээс 431.995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                             Л.ЭНХЖАРГАЛ