Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 207/ма2024/00075

 

 

 

 

 

 

 

                                                           

 

2024       07           29                                     207/МА2024/00075

 

 

      “***************” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Х.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/00755 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “************” ****-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7.947.332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.О илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Б нь тус байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 7.000.000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан. ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах барьцааны гэрээ байгуулсан болно. **** ОРХ улсын бүртгэлийн дугаартай ******* тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2СЗКА43R27Н877168 арлын дугаартай СНЕRҮSLER 300 /2007-2012/ Суудал хар бензин автомашиныг ******* тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 1278 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Зээлдэгчийн төлөх үндсэн зээл 7.000.000 төгрөг, үндсэн хүү 5.266.831,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.019.366,11 төгрөг, нийт 13.286.197,89 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шаардлагаа багасгасан.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “***************” ХХК-иас нэхэмжилж буй 13.286.197,89 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Уг маргааныг шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж ирэх болно” гэх тайлбар гаргасан байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/00755 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 453.2., 235 дугаар зүйлийн 235.4.-т заасныг тус тус баримтлан “***************” ХХК-ийн Т.Б-ээс зээлийн үүрэг 13.286.197,89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.381 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д давж заалдсан гомдолдоо:

Барьцаа хөрөнгө буюу **** 0РХ CHERYSLER маркийн машиныг 2019 оны 6 сарын 25-ны өдөр 16:30 цагт Оюут баг, 2а хороолол, 1в байрны гаднах зогсоол дээрээс ачлагын машинаар чирж тухайн үеийн хашаа руу шилжүүлсэн. Тухайн үед машин нь өөрөөрөө явдаггүй, урд, хойд гупер хагарсан, будаг нь халцарч унасан байдалтай байсан. Зээлдэгч өөрөө радиатор ажиллахгүй байгаа, танил захын хажуугийн засварын газраар үзүүлсэн гэсэн тайлбартай байсан. Барьцаа хөрөнгийг хурааж авах үед зээлдэгч өөрөө байлцсан, акт үйлдсэн. Машин эвдрэлтэй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн, засуулахаар засварт үзүүлээд засаж чадахгүй байсныг хэлсэн. Байгууллагын зүгээс машиныг зарахаар зар тавьсан боловч түргэн борлогдох үнээр зарагдах боломжгүй байсан. Хэрэгт тухайн барьцааг манай компани зогсоолд байршуулах үед хүлээж авах үеийн акт байсан боловч хариуцагчийн тайлбараар манай компани машиныг хүлээж авсаны дараа эвдрэлтэй өмнөх байдлаасаа чанар байдлыг дордуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна . Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/00755 тоот шийдвэрээр хуулийн этгээд “***************" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.000.000 үндсэн хүү 5.266.831,78 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1.019.366,11 төгрөг нийт 13.286.197,89 төгрөгийг шаардлагыг хангаж өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хурлын товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхийг хүсье. Холбоо барих утас: *******,********* гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Т.Б холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” **** нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.Б-ээс 13.286.197,89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны шатанд 7.947.332 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба хариуцагч Т.Б нь “...фидуцийн гэрээ байгуулж машинаа тэдний өмчлөлд шилжүүлсэн, барьцаа хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулахаар гэрээнд заасан тул машиныг зарж борлуулсан дүнгээр зээлийг хаах боломжтой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гарган маргажээ.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” ****-тай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл 7.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд “... CHERYSLER300 маркийн **** ОРХ улсын дугаартай автомашиныг зохих газарт бүртгүүлж өмчлөх эрхээ шилжүүлсэн, хариуцагч уг машиныг ашиглах эрхтэй байх”-аар тус тус харилцан тохиролцсон, энэ талаар талууд маргаагүй байна.

4. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ зээлийн гэрээ бөгөөд фидуцийн гэрээ түүний дагалдах гэрээ учраас хариуцагч Т.Б зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч эхлээд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах ёстой.

5. Гэвч нэхэмжлэгч фидуцийн гэрээнд зааснаар CHERYSLER300 маркийн **** ОРХ улсын дугаартай автомашиныг 2019 оны 06 сард өөрийн өмчлөлд бодитойгоор шилжүүлэн авснаас хойш хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж байгаа тул хариуцагч Т.Б уг машин ажиллагаагүй болсны хариуцлагыг хүлээх үндэслэл болохгүй юм.

6. Талууд гэрээ байгуулах үед уг автомашиныг 8.400.000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээ нь нэхэмжилж буй зээл, зээлийн хүүгийн нийт төлбөрийн хэмжээнээс хэтрээгүй, хариуцагчийн эзэмшилд уг машин байхгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг хангагдаж улмаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

7. Түүнчлэн нэхэмжлэгч тал уг автомашиныг өөрийн өмчлөлд бодитойгоор авах үед машин эвдрэл гэмтэлтэй учраас үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон талаар хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч машиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үлдсэн төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн эсэхийг нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

8. Иймд анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “Нэт капитал финанс корпораци” **** нь фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан, нэхэмжлэлийн шаардлагаа 7.947.332 төгрөг гэж тодорхойлсон, гэрээнд тээврийн хэрэгслийг түргэн борлогдох үнэ 8.400.000 төгрөгөөс илүүгүй байна гэж тохиролцсон” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

10. Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д гаргасан “..барьцаа хөрөнгө буюу **** 0РХ CHERYSLER маркийн машиныг 2019 оны 6 сарын 25-ны өдөр авах үед машин нь өөрөөрөө явдаггүй, урд, хойд гупер хагарсан, будаг нь халцарч унасан байдалтай байсан. Зээлдэгч өөрөө радиатор ажиллахгүй байгаа, танил захын хажуугийн засварын газраар үзүүлсэн гэсэн тайлбартай байсан. Байгууллагын зүгээс машиныг зарахаар зар тавьсан боловч түргэн борлогдох үнээр зарагдах боломжгүй байсан. Хэрэгт тухайн барьцааг манай компани зогсоолд байршуулах үед хүлээж авах үеийн акт байсан боловч хариуцагчийн тайлбараар манай компани машиныг хүлээж авсаны дараа эвдрэлтэй өмнөх байдлаасаа чанар байдлыг дордуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/00755 тоот шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2024/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.381 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.У

       ШҮҮГЧИД                                           Х.Б

Б.О