Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2021/00422/И |
Дугаар | 207/ма2024/00086 |
Огноо | 2024-08-29 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 207/ма2024/00086
2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 142/ШШ2024/00805 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Д даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны *** дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингэсийн өргөн чөлөө Автоланд ХХК-ийн байр 120 тоотод байрлах ********* /утас *********, *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг ********* сум ********* баг **** тоотод оршин суух Ч овгийн С.М /РД:*********, утас: *********, *********/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс үүдэлтэй хохирол нийт 43 121 023 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: *********-иас урьдчилгаанд тооцуулсан машины төлбөр 15 500 000 төгрөг гаргуулах,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х /цахимаар/
Хариуцагчийн өмгөөлөгч О.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч С.М холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг, гэрээнээс үүдэлтэй хохирол нийт 43 121 023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч *********-иас урьдчилгаанд тооцуулсан машины төлбөр 15 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..манай компани нь С.М 2020 оны 07 сарын 18-ны өдөр №УТ2007/13 тоот санхүүгийн /лизинг/ түрээсийн гэрээ (автомашины түрээсийн гэрээ гэх нэртэй) байгуулан **** УАН улсын дугаартай, Volkswagen Touareg автомашиныг худалдсан. С.М нь 2020 оны 08 сарын 3, 4-ны үед манай компанийн инженер Г.Б утсаар холбогдон гол туулсан чинь ус руу ороод унтарчихлаа гэж ярихад Б нь асааж болохгүй, уснаас гаргаад ачлагын машинаар засварын газарт үйлчилгээнд оруулах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Түүнчлэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр машиндаа үйлчилгээ хийлгэхээр манай компани дээр ирсэн бөгөөд машин нь усанд орсон, агаар шүүгч норсон, хөдөлгүүр доголдолтой байсан. Манай компанийн инженер Б машины хөдөлгүүрийг яаралтай задалж үзэх хэрэгтэй байна, дээр ярихад ус туулж байсан чинь унтарчихлаа гээд байсан, яаж асаасан, хөдөлгүүрээс ус гарсан уу гэхэд, 2 дугаар цилиндрээс ус гарсан гэж хэлсэн. Г.Б хөдөлгүүр чинь дугараад байна даа, яаралтай оншилгоонд оруулж, задалж үзэх хэрэгтэй байна гэхэд, тоохгүй зүгээрээ гээд хөдөлгүүрийн тос, шүүр, агаар шүүгч, 1 дүгээр цилиндрийн катушкийг солиулаад явсан. 4-5 хоногийн дараа манай борлуулагч Б.Б рүү яриад энэ машин чинь хамаг тос нь гоожоод зогсчихлоо энийгээ ирж ав гэж хэлсэн. Түүнчлэн манай компанийн менежер Б.У утсаар холбогдож машиныг оношилогоонд оруулахыг хэлсэн боловч машиныг авчирч оношилогоонд оруулахгүй байсан тул бид дахин холбогдож асуудлын талаар тодруулахад машин аваачиж чадахгүй, та нар өөрсдөө ирж аваад ямар ч байсан оношилгоонд оруулчих гэж ярьсны дагуу машиныг өөрсдийн зардлаар ачуулж авчирсан. Түүнчлэн машиныг оношилгоонд оруулахаар ********* гар утас, ************* цахим шуудан, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/80 албан тоотоор мэдэгдэж, хамтарч оношилгоонд оруулахаар тохиролцсон боловч хөл хорионоос шалтгаалж, С.М-ын хүсэлтээр С.Б хамтран 2021.01.22-2021.01.25-ны хооронд тус машиныг Монгол дахь албан ёснь төлөөлөгчийн газар Таван богд моторс ХХК компанийн Вольксваген засварын төвд оношилгоонд оруулсан. Оношилгоо нь ...Хөдөлгүүрийн доод анги буюу хөдөлгүүрийн блок, касчер, насос, АС мотор жанамны суурь хагарсан, 1, 2 цилиндрийн шатун гулзайсан, хугарсан, 1-р цилиндрийн орох гарахын клапан гулзайсан, моторын духны хар таг, жийргүүд солих шаардлагатай болсон байна. Автомашин нь моторт ус орсноос болж дээрх эвдрэлүүд гарсан. Хөдөлгүүрийн блок солигдохгүй ба бүтэн мотороор солигдоно. Шинэ моторын үнэ 220 000 000 төгрөг, үүнд солих ажлын хөлс ороогүй болно... гэх дүгнэлт гарсан. Бид оношилгоог С.М 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 01/35 тоот албан бичгээр хүргүүлж, хохирлоо барагдуулахыг мэдэгдсэн боловч барагдуулахгүй, манай компанийн ажилчдын утсыг авахгүй, хохирлоо барагдуулахаас илт зайлсхийж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Манай компани тус автомашиныг С.М 57 000 000 төгрөгөөр Санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдаж урьдчилгаа 15 500 000 төгрөгөнд SAI маркийн машиныг тооцож авсан. Үлдэгдэл төлбөр болох 41 500 000 төгрөгийг сар бүр 2 584 000 төгрөгөөр төлж барагдуулахаар байсан боловч төлж барагдуулахгүй хохироож байна. С.М нь өөрийн буруутай үйлдсээс болж автомашиныг эвдэж, эвдрэлийг засуулахад дээрх оношилгоогоор 220 000 000 төгрөг байна. Гэвч манай компанид учирч байгаа бодит хохирол нь гэрээний үлдэгдэл төлбөр 41 500 000 төгрөг, 2020.07.18-2020.07.29-ны өдрийн хооронд гэрээний дагуу төлөх хүү 532 583 төгрөг, Эрдэнэт хотоос ачуулж ирсэн 700 000 төгрөг, буулгалт 60 000 төгрөг, оношилгооны 328 440 төгрөг, нийт 43 121 023 төгрөг ба улсын дугаар **** УАН, Volkswagen Touareg автомашиныг С.М шилжүүлж, бодит хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Иргэн С.М-аас 43 121 023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү..., ...Хариуцагчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С.М нь нэхэмжлэлийн тайлбарт ... машиныг хүлээлцэх үед уг машины мотор кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нэлээн удсан, удахгүй маргааш нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэгээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 08 дугаар сарын 07-нд машин эвдэрсэн. ********* нь мотор, кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн юм гэх тайлбарыг өгсөн байдаг. Энэ нь үндэслэлгүй тайлбар байна. Учир нь манай компани ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй машин худалдаалдаггүй, лизингээр худалдаалж байгаа машин эвдрэл гэмтэлтэй бол лизинд хамрагдахгүй. Учир нь Автоланд Эс Си ХХКомпанитай 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан № ХХАГ/З-АЗ-07-43 тоот гэрээ, техникийн үзлэг оношилгоо, үнэлгээний хуудас, баталгааны хуудас зэрэг болно. Түүнчлэн нэхэмжлэлд дурьдснаар Автоланд Эс Си ХХКомпанийн инженер Г.Б утсаар холбогдон гол туулсан чинь, ус руу ороод унтарчихлаа гэж ярьсан байдаг...., ...Авто рент ХХК нь санхүүгийн түрээс буюу лизингээр машин худалдсан. Лизингээр худалдаалж байгаа машин нь дараах шаардлагьг хангасан байдаг. Үүнд: 1. Авто ланд эс си ХХК-ийн Худалдах, худалдан авах гэрээнин 3.4-д зааснаар мотор, хропонд 1 жилийн баталгаа олгосон байдаг. 2. Техникийн үзлэг, оношилгоо хийгдсэн байдаг, 3. Баталгааны хуудас олгосон байдаг, уг баримтууд нь хэргийн материалд авагдсан байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мотор, хроп нь эвдэрхий машин өгсөн" гэдэг нь үндэслэлгүй бопох нь тогтоогдож байна. Мөн ********* нь тухайн машинаа буцаан авч, засварын газраар засуулсан болох нь нэхэмжлэлд болон бусад нотлох баримтаар нотлогдож байна гэсэн байдаг. Манай компанид тухайн машиныг засуулсан зүйл байхгүй. Харин тухайн машины эвдрэлийн шалтгааныг хариуцагч талын итгэмжлэгдсэн төпөөлөгч С.Батдолгортой хамтран 2021 оны 01 сарын 25-ны өдөр оношлуулсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..., ...Манай компанийн зүгээс **** УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авагч талд буюу хариуцагч талд ямар нэг доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгсэлд үүссэн доголдол нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн буюу машины моторт ус орсноос шалтгаалсан тул хариуцагч талд ямар нэг хохирол төлбөр төлөх ёсгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг гаргуулан авсан тохиолдолд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж тодорхойлсон тул хариуцагч талд тээврийн хэрэгслийн дугуйтай холбоотой хохирол үүсэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талын үлдээсэн тээврийн хэрэгсэл нь өнөөдрийг хүртэл ямар нэг өөрчлөлтгүй хадгалагдаж байгаа тул гэрээний үүргээ биелүүлэн тээврийн хэрэгслийг хүлээн авах, шинээр авч тавьсан гэх дугуйнуудыг хүлээн авах боломжтой юм. Иймд нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.
3. Хариуцагч С.М шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Х нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Автоланд эс си-с өөрийн өмчлөлийн приус-20 маркийн суудлыг машиныг 7.500.000 төгрөгөнд тооцож 2011 онд үйлдвэрлэгдсэн **** УБИ улсын дугаартай Тоуоtа SAI маркийн машиныг 18 500 000 төгрөгөөр худалдан авч үлдэгдэл 11 000 000 төгрөгийг *********-иас 6 сарын хугацаатай зээлж төлж дуусгасан юм. Дараа нь дээрхи машинаа томруулахаар шийдэж *********-иас 2020 оны 7 дугаар сарын 18-нд лизингээр 2010 онд үйлдвэрлэгдсэн **** УБН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн машиныг 58 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үнийн дүнд Тоуоtа SAI маркийн машинаа 15 500 000 төгрөгөнд тооцож өгөөд үлдэгдэл мөнгийг зээлээр төлөхөөр тохирсон. Машиныг хүлээлцэх үед уг машины мотор, кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээд удсан. Удахгүй маргааш нөгөөдөр гэсээр нилээд хэд хоносон. Тэгээд би гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн. ********* нь надад мотор, кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн юм. Тэгээд уг компани 2020 оны 8 дугаар сарын 28-нд машинаа буцааж авсан. Надад мотор кроп нь эвдэрхий машин худалдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч буцааж авсан тул би машины төлбөр болон бусад зардлыг төлөх ёсгүй. Харин би машины төлбөрт төлсөн 15 500 000 төгрөгөө буцааж авна. ...С.М нь **** дугаарын УБИ улсын дугаартай Тоуаta sai маркийн автомашиныг 15,5 сая төгрөгөнд тооцож *********-иас авсан Volkswagen touareg маркийн машины төлбөрт тооцож өгчээ. Энэ талаар тэдний хооронд байгуулсан гэрээнд дурьджээ. ********* нь мотор кроп нь эвдэрхий машиныг С.М шилжүүлэн өгснөөс болж уг машин тэр дорхноо эвдэрч улмаар ********* нь машинаа буцаан авч засварын газраар засуулсан болох нь нэхэмжлэл болон бусад нотлох баримуудаар нотлогдож байна. С.М нь нэгэнт эвдэрхий машиныг надад худалдсан байна гэж үзээд хичнээн зассан ч гэсэн шаардлага хангахгүй тул төлсөн мөнгөө авах шаардлага гаргахыг Д.О надад үүрэг болгож итгэмжлэл өгсөн байна. Иймд *********-иас 15,5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна., ... *********-с 2020-07-18-ны өдөр **** УАН Volswagen Tovareg /2010 оны/ суудлын автомашиныг 58 сая төгрөгөөр лизингийн гэрээгээр худалдан авах болж, урьдчилгаанд 15,500,000 төгрөгөнд тооцож Тоуоtа sai маркийн машинаа өгсөн. **** УАН дугаартай машиныг хүлээлгэн өгөхдөө доторхи эд ангийг нарийн компьютер оношилгооны үзүүлэлт бүхий багажаар үзэж хүлээлгэн өгөөгүй бөгөөд уг машиныг авснаас хойш 16 хоногийн дараа машин унтарч асахгүй болсон. Энэ талаар тухайн компанид хэлээд 2020.08.28-нд машиныг буцаан өгсөн. Уг машиныг худалдан авснаас хойш гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болж, машиныг ашиглах боломжгүй болсон, ямар ч худалдсан эд хөрөнгө 16 хоногийн эдэлгээтэй байна гэж байхгүй. Уг гэрээний дагуу машиныг засч өгөөгүй бөгөөд харин ч биднийг буруутгасан. Гэтэл анхнаасаа машиныг нарийн оношлуур багажаар оношлоод доголдолгүй машин өгөх үүргээ худалдагч биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд гэрээг цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 15,500,000 төгрөгийг, машинд шинээр авч тавьсан дугуйны үнэ 1,780,000 төгрөг, нийт 17,280,000 төгрөгийг *********-аас гаргуулж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь санхүүгийн түрээсийн гэрээний зохицуулалт нь худалдах, худалдан авах гэрээний зохицуулалттай адил зохицуулагддаг. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр энэ машинаа авсан. Энэ машинаа авахдаа урьдчилгаа 15.500.000 төгрөгөнд Тоёота Сай маркийн автомашиныг худалдан аваад 10 хоногийн дараа энэ машинд эвдрэл үүссэн. Бид нар эвдрэлгүй машин өгсөн гэдгээ нотолж чадаагүй. 2022 онд болсон шүүх хуралд гэрчээр Бийг оролцуулж яг энэ машиныг хүлээлгэж өгөхөд яаж худалдан авагчид бүх зүйлийг шалгаж өгсөн юм бэ гэхэд хөдөлгүүр мотор зэрэг гол эд эс болсон хэрэгслийг хэмжиж шалгаж өгөөгүй, зүгээр гадна байдлаар чеклээд явсан гэж мэдүүлж байсан. Худалдан авагчид бүрэн дүүрэн эд анги бүхий машин хүлээлгэж өгсөн гэдгээ нэхэмжлэгч тал өөрсдөө нотолж чадаагүй, энэ нь өөрсдийнх нь талаас оруулсан гэрч Бийн мэдүүлгээс харагддаг. 2 дугаарт хэрэгт судалсан баримтаар автомашиныг шилжүүлэн өгсөн хүснэгтэнд автопикселээр хэмжсэн эсэх талыг бөглөөгүй байгаа нь гэрч Бийн мэдүүлэг үнэн зөв болох нь давхар нотлогдож байгаа. Ямар ч эвдрэл гэмтэлгүй машин аваад 10 хоноод эвдэрсэн нь тухайн үед машины гол хөдөлгүүр эд ангид доголдол байсан юм байна гэдгийг харуулж байгаа. Тийм учраас 10 хоногийн дараа ийм гэрэл асаад байна яах вэ гэж хэлэхэд нэхэмжлэгч байгууллага өөрсдөө Эрдэнэтэд ирээд машинаа аваад явсан. Машиныг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр авч явсан. Өнөөдрийг хүртэл компанийн эзэмшилд машин байгаа. Нэхэмжилж байгаа төлбөр нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 41.500.000 төгрөг гэж нэхэмжилж байгаа юм байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч эднийх өөрсдөө машин аваад эвдсэн учраас манайх төлбөрөө гаргуулж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр эвдэлсэн гэдгийг нотлох ямар ч хангалттай нотлох баримт байхгүй. 2022 оны 03 дугаар сард гарсан дүгнэлтээр автомашины шүүлтүүр норсон, ус орсноос болж ийм эвдрэл гардаг гэсэн дүгнэлт гарсан байна. Тэгвэл ямар ч эвдрэл гэмтэлгүй машин өгсөн гэдгээ нотлоогүй, эвдрэл гэмтэлгүй гэдгээ бүрэн дүүрэн нотлоод хүлээлгэж өгөөгүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тиймээс 43.000.000 төгрөгийг Майнбаяр төлөх боломжгүй байна. Ийм нөхцөл байдал үүссэнийг мэдээд машинаа хүлээгээд авчихаад 2021 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа. Тэгвэл худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаас харахад гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал үүрэг гүйцэтгэхгүй болох нь илтэд биелүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэсэн байгаа. ...Дүгнэлтийн шалтгаан нөхцөлтэй холбоотойгоор автомашин зарагдахаас өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэхэд шүүх дүгнэлт гаргаагүй байна гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан асуудал байдаг. Ингээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан биет байдлын доголдолгүй хөрөнгө хүлээлгэж өгсөн гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй, 10 хоног аваад цаашид эзэмших ашиглах боломжгүй болсон учраас компанид энэ машиныг буцаагаад өгсөн. Компани 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр машиныг хүлээж авсанаас хойш энэ машин компани мэдэлд байгаад байгаа учраас гэрээний үүргийг биелүүлэх ямар ч боломжгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 2 дугаарт сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь энэ машиныг худалдаж аваад доголдолтой байдал байснаас болж компани машиныг буцааж авч гэрээгээ цуцлаад урьдчилгаанд өгсөн Сай маркийн машиныг 15.500.000 төгрөгт тооцож өгсөн байгаа. Тиймээс 15.500.000 төгрөгийг гаргуулж өгөөч гэсэн шаардлага гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу доголдолгүй гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй, магадгүй даатгалын мөнгө төл гэж төлүүлчихээд энэ машинтай холбоотой даатгалыг мөнгийг энэ компани гаргуулж авсан байхыг үгүйсгэхгүй. Даатгалтай холбоотой гэрээ гаргаж өгнө гэчихээд өдий хүртэл гаргаж өгөөгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс: 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №УТ2007/13 дугаартай Автомашины түрээсийн гэрээ /хх-5-7/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-8-9/, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/61 дугаартай итгэмжлэл /хх-16/, Засвар үйлчилгээний захиалгын хуудас /хх-11/, Худалдаа хөгжлийн банкны Авто ланд эс си ХХК-ийн дансны хуулга /хх-12/, засвар үйлчилгээний захиалгын хуудас /хх-13/, *********-ийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр С.М хандсан мэдэгдэл /хх-14/, С.М-ын итгэмжлэл гэх толгойтой гар бичмэл /хх-17/, Богд моторс ХХК-ийн Volkswagen засвар үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, засвар үйлчилгээний захиалгын хуудас /хх-18/, *********-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр С.М хандсан мэдэгдэл /хх-19/, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-21-23/, *********-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-25/, М.Эрдэнэбилэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-26/, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-41/, техникийн үзлэг оношилгоо, үнэлгээний хуудас /хх-42/, баталгааны хуудас /хх-43/, Сд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-75/, баталгааны хуудас /хх-76/, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-77/, баталгааны хуудас /хх-78/, автомашин хүлээлцсэн бүртгэл /хх-79/, 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №УТ2007/13 дугаартай Автомашины түрээсийн гэрээ /хх-80-82/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-83/, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн УТ2001/13 дугаартай автомашины түрээсийн гэрээ /хх-84-86/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-87/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
7. Шүүх хариуцагчийн хүсэлтээр: 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгийн дугаартай Орхон аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-95-96/, шинжээчийн дүгнэлт /хх-110-113/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-3/474 дугаартай тодорхойлолт лавлагаа /2 хуудас/, бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-164-172/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
8. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай албан бичиг/2-р хх-ийн 54-57/, *********-ийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 24/04 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 81-82/, авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, баталгаа, баталгааг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... манай компани нь С.М 2020 оны 07 сарын 18-ны өдөр №УТ2007/13 тоот санхүүгийн /лизинг/ түрээсийн гэрээ (автомашины түрээсийн гэрээ гэх нэртэй) байгуулан **** УАН улсын дугаартай, Volkswagen Touareg автомашиныг 58,000,000 төгрөгөөр, урьдчилгаанд 15,500,000 төгрөгөнд тооцож Тоуоtа SAI автомашиныг авч, зээлээр худалдсан. Гэвч машиныг хүлээж авч яваад ашиглаж байгаад ус руу оруулсны улмаас уг машин эвдэрсэн бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлээс болж уг машин эвдэрсэн тул манай байгууллагад учирсан бодит хохирол гэрээний үлдэгдэл төлбөр 41 500 000 төгрөг, 2020.07.18-2020.07.29-ны өдрийн хооронд гэрээний дагуу төлөх хүү 532 583 төгрөг, Эрдэнэт хотоос ачуулж ирсэн 700 000 төгрөг, буулгалт 60 000 төгрөг, оношилгооны 328 440 төгрөг, нийт 43 121 023 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэсэн.
3. Хариуцагч тал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, сөрөг шаардлага гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...*********-иас **** УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн машиныг 58 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд үнийн дүнд Тоуоtа SAI маркийн машинаа 15 500 000 төгрөгөнд тооцож өгөөд үлдэгдэл мөнгийг зээлээр төлөхөөр тохирсон. Машиныг хүлээлцэх үед уг машины мотор, кропыг сольж өгнө гэсэн боловч сольж өгөхгүй нилээд удсан. ...гачигдал гараад хөдөө явж байхад 2020 оны 8 дугаар сарын 7-нд машин эвдэрсэн. ********* нь надад мотор, кроп нь эвдэрхий машин хүлээлгэж өгсөн тул 20 ч хонолгүй эвдэрсэн. Уг компани 2020 оны 8 дугаар сарын 28-нд машинаа буцааж авсан. Надад мотор кроп нь эвдэрхий машин худалдсанаа өөрсдөө хүлээн зөвшөөрч буцааж авсан тул би машины төлбөр болон бусад зардлыг төлөх ёсгүй...машиныг худалдаж авахад урьдчилгаанд төлсөн 15,500,000 төгрөгийг, машинд шинээр авч тавьсан дугуйны үнэ 1,780,000 төгрөг, нийт 17,280,000 төгрөгийг *********-аас гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч С.М нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр *********-иас **** УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн авто машиныг 58,0 сая төгрөгөөр зээлээр худалдан авч, талууд ингэхдээ өөрийн SAI маркийн авто машиныг 15 500 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрт тооцуулан өгч, үлдэгдэл 41 500 000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээл авсан өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу /хх-8/ төлөхөөр тохиролцож Автомашины түрээсийн гэрээ гэх нэртэй №УТ2007/13 дугаартай гэрээг 2020 оны 07 дугаар сарын 18-нд байгуулж, нэхэмжлэгч хариуцагчид уг машиныг хүлээлгэж өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн гэрээ, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
6. Гэрээний 3.4-т зааснаар автомашиныг шилжүүлэн өгөх үед түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж үзэх бөгөөд энэ тухай хүлээлгэн өгөх, хүлээн авах актанд дурдана гэж зааснаар нэхэмжлэгч **** УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн авто машиныг С.М шилжүүлэн өгсөн байна.
7. Хариуцагч машиныг авснаас хойш тодорхой хугацааны дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 3, 4-ны үед нэхэмжлэгч байгууллагын инженер Г.Б руу утсаар ярьж ...ус туулаад машин унтарсан талаар... мэдэгдсэн, ...2020 оны 8 дугаар сарын 7-нд машиндаа үйлчилгээ хийлгэхээр компани дээр очиж үзүүлэхэд инженер Г.Б машиныг үзээд ...хөдөлгүүр чинь дугараад байна, дээр ярихад ус туулж байсан чинь унтарчихлаа гээд байсан, яаж асаасан, хөдөлгүүрээс ус гарсан уу, яаралтай хөдөлгүүрийг задалж үзэж, оношилгоонд оруулах хэрэгтэй байна... гэхэд зүгээр гээд хөдөлгүүрийн тос, шүүр, агаар шүүгч, 1-р цилиндрийн катушкийг солиулаад явсан... 4-5 хоногийн дараа машин эвдэрч хариуцагч нэхэмжлэгч талд мэдэгдсэнээр автомашиныг нэхэмжлэгч ачуулж авчран үзлэг оношилгоонд оруулсан болох нь гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдож байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд ... хариуцагч С.М эвдэрхий автомашин надад худалдсан гэсэн хариу тайлбар гаргасан байхад шүүх автомашин зарагдахаас өмнө ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй байсан эсэхэд дүгнэлт гаргуулаагүй нь буруу болжээ... гэсэн үндэслэлийг заасан бөгөөд шүүх уг асуудлыг тодруулахаар шинжээч томилсон боловч Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвөөс 2024 оны 02 дугаар сарын 26-нд 10 тоот албан бичгээр ...2024 оны 02 сарын 13-ны өдөр *********-ийн нягтлан О.Хулантай утсаар холбогдоход Volkswagen маркийн Touareg загварын **** УАН бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг задалсан, техникийн хяналтын үзлэгийн төвд ирж дүгнэлт гаргуулах боломжгүй байгаа талаар мэдээлэл өгсөн. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.6-д үндэслэн техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна. гэх хариуг шүүхэд ирүүлснээр автомашины зарагдахаас өмнөх эвдрэл, гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй болсон.
8. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.
9. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1.эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, мөн хуулийн 255.1.3.-д тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн бол шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна.
Хариуцагч тал Автомашин хүлээлцсэн бүртгэл /хх-79/ гэх баримтад 5000 мотор, 10000 хроп солих гэсэн бичгийг үндэслэн ..анхнаасаа мотор, хроп нь эвдэрхий машин байсан, сольж өгнө гээд сольж өгөөгүй... гэж маргасан ба нэхэмжлэгч тал ...тэр нь 5000 яваад моторын тосоо, 10000 яваад хропны тосоо солиорой гэж зөвлөсөн..., оношилогоонд ороод тэнцэж байвал лизинг гаргаж өгдөг..., мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Б ...манай ажилтан тос гэдэг үгийг орхигдуулан бичсэн байсан, тэрнээс биш мотор, хропыг солино гэсэн юм биш гэсэн... мэдүүлэг гаргасан.
Тухайн автомашин хүлээлцсэн бүртгэлд бичигдсэн ...5000 мотор, 10000 хроп солих гэсэн нь мотор, хропыг сольж өгнө гэсэн утга гэж үзэхээргүй байх ба тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гараагүй байхад эд ангийг солих шаардлагагүй, С.М нь авто машиныг хүлээн аваад тодорхой хугацаанд ашиглаж, хэрэглэсний дараа гэмтэл гарсан болох нь тогтоогдож байна.
Анх автомашиныг худалдаж авахад хариуцагч автомашиныг мотор, хроп нь эвдрэл, гэмтэлтэй байсан гэдгийг мэдсэн бол худалдан авахгүй байх эрхтэй байсан ба *********-иас **** УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн 2010 онд үйлдвэрлэсэн /хуучин/ тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ биет байдлын доголдолгүй гэж үзээд худалдан авсан, ...анхнаасаа мотор, хроп нь эвдэрхий машин байсан... гэж тайлбарлаж байх боловч хариуцагч өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлийг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчийн хүсэлтээр шүүх тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл юунаас болж үүссэн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/02 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан Техникийн шинжээчийн дүгнэлтээр: ...1. ...Тухайн автомашины эвдэрсэн эд ангийг нүдээр харж ажиглаж үзэхэд: 1-р цилиндрийн шатун муруйж хугарсан, 2-р цилиндрийн шатун муруйсан, оруулах, гаргах хавхлаганы шилбэ муруйсан /2 дугаар зураг/, цилиндрийн блок хагарч эвдэрсэн/3, 4 болон 5 дугаар зураг/, тосны тэвшний дээд ирмэгийн хэсэг хагарсан /6 дугаар зураг/ агаарын шүүр норж хэлбэрээ алдсан /7 дугаар зураг/ байдалтай байна. Энд тохиолдсон шатун муруйж, хугарсны улмаас бусад эд ангиа гэмтээх, эвдэх эвдрэл нь хөдөлгүүр ажиллаж байхад цилиндрт тос, ус, хөргөлтийн шингэн орж шахагдсанаар, поршингийн толгой дээр хэт өндөр даралт бий болсноос үүдэлтэй. Энэ хэт өндөр даралтыг шатун даахгүй гулзайх, хугарах зэрэг гэмтэл, эвдрэл тохиолдож болно. Тус машинд байсан норсон агаарын шүүр, хөдөлгүүрт учирсан эвдрэлээс үзэхэд цилиндрт ус орсны улмаас эвдрэл үүссэн байх магадлалтай байна... гэжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.М нь ус туулсны улмаас 6525 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн автомашины моторт гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул машины үнэ буюу худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч хариуцах үүрэгтэй байна.
Мөн машиныг Орхон аймгаас Улаанбаатар хот руу оношлуулах, ачуулах ажиллагааг С.М нь өөрийн төрсөн дүү С.Батдолгорыг төлөөлүүлж оруулсан бөгөөд ачихад 700 000 төгрөг, буулгахад 60 000 төгрөг, оношилгоонд оруулахад 328 440 төгрөгийн зардал гарсан нь баримтаар нотлогдсон, машины төлбөрийг талууд тодорхой хугацаа тогтоон хүү авахаар тохиролцож гэрээ байгуулсан тул гэрээний дагуу хүү 532 583 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч С.М-аас машины үлдсэн төлбөр 41 500 000 төгрөг, ачих зардал 700 000 төгрөг, буулгах 60 000 төгрөг, оношилгооны 328 440 төгрөг, гэрээний дагуу хүү 532 583 төгрөг нийт 43 121 023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********-д олгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч С.М нь *********-с 6525 УАН улсын дугаартай Volkswagen Touareg маркийн авто машиныг 58,0 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож өмнө нь *********-с авсан **** УБИ улсын дугаартай SAI маркийн авто машинаа урьдчилгаа 15 500 000 төгрөгт тооцож өгсөн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч уг мөнгөө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч эвдрэл гэмтэлтэй машин худалдан авсан гэж урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн машиныхаа мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч худалдан авснаас хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа моторт гэмтэл учруулсан, уг гэмтэл нь С.М-ын өөрийнх нь буруутай үйлдлээс болсон гэж дүгнэх үндэслэлтэй, иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 560 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 373 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр хоёр удаа шинжээчээр дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн зардлыг хариуцагч нэг ч төлөөгүй, шинжээч зардлаа авсны дараа дүгнэлтээ ирүүлнэ гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээд удааширсан. Хариуцагч зардлаа төлөөгүй тул шинжээч арга буюу нэхэмжлэхийн хамт дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно, 54.1.1.-д шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр гэж заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүрэлдэхүүнтэй гаргасан 03/02 дугаар шинжээчийн зардал 200 000 төгрөгийн баримт хэрэгт ирсэн тул уг зардлыг хариуцагчаас гаргуулан шинжээч ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуульд /Хаан банк ХХК-ийн 5022282507 дугаартай дансанд/ олгохоор заав.
ТОГТООХ нь
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.М-аас 43 121 023 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********-д олгож, *********-иас 15 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 373 560 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 373 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 234000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч С.М олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.4-д зааснаар хариуцагч С.М-аас шинжээчийн дүгнэлтийн зардал 200 000 төгрөг гаргуулж ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуульд /Хаан банк ХХК-ийн 5022282507 дугаартай дансанд/ олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Д