Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 231

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.*******г суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Л.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Завхан аймгийн ******* сумын Коммунизмын Туяа нэгдлийн ******* бригадад 19*******8 оноос 1971 он хүртэл мал малласан. 1972 оны 08-р сарын 01-нээс 1973 оны 0*******-р сарын 28-ны хооронд тракторын курст суралцаж байсан. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Би ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Өрхийн амжиргааны түвшингөөс доогуур орлоготой тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож чадахгүй учир байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь 19*******8 оны 01-р сарын 01-нээс 1972 оны 07-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Л.******* нь 19*******8 оны 01-р сарын 01-нээс 1972 оны 07-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 201******* оны 04-р сарын 14-ний өдрийн А/251 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Л.******* нь 1971 оны 02-р сарын 08-ны өдөр 21*******104 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан боловч уг хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн даргын гарын үсэг, тамга дарагдсан бөгөөд бичилт хийгдээгүй байна. Иймд дээрх хөдөлмөрийн дэвтрийг үнэлэх боломжгүй байна.

Дээрх нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 11*******,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.******* дахь хэсэгт зааснаар *******гийн *******ыг 19*******8 оны 01-р сарын 01-нээс 1972 оны 07-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ