| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2022/01328/И |
| Дугаар | 210/МА2024/01701 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01701
2024 09 04 210/МА2024/01701
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/02579 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, *******, дугаар байр, хаягт байрлах, 21,1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнэ 35,000,000 төгрөгийг төлсөн. Тодруулбал, хариуцагч байгууллага тухайн барилгыг барих явцдаа туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр өөрийн барьж буй барилгаас байр өгөх замаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцоог хийсэн.
1.2 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр 35,000,000 төгрөгийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч ын Хаан банк ХХК дахь дугаар дансанд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь 2022 оны 02 дугаар сард ...орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй, учир нь манай байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ХХК нь гэрээний дагуу барилгын дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгээгүй, тиймээс бид гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсан учир ХХК-д шилжүүлсэн чиний худалдан авсан орон сууцыг бид компанидаа буцаан авсан гэсэн.
Иймд Сүхбаатар дүүрэг, ******* хороо, *******, дугаар байр, хаягт байрлах, 21,1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч ******* болон ******* нарт тус тус даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ХХК болон ХХК-ууд нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр BG1931 дугаартай Барилгын дотор засал, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэж захиалагч ХХК-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Тус гэрээний дагуу ХХК болон ХХК-ууд нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээний нэмэлт Бартерын гэрээ-г байгуулж, гэрээт ажлын үнийн дүнгээс тодорхой хувийг бартераар /орон сууцаар/ төлөхөөр тохиролцож бартерын буюу орон сууц захиалгын гэрээг *******-тай байгуулахаар тус тус тохиролцсон.
2.2 BG1934/20-01 дугаартай нэмэлт бартерын гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, ******* хороо, *******, дугаар байр, хаягт байршилтай, 21,1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 39,035,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар ******* нь ХХК болон *******тэй 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 дугаартай гэрээг байгуулсан.
2.3 Гэтэл ХХК нь ХХК-тай байгуулсан BG1931 дугаар гэрээний дагуу гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй. Шалтгаангүйгээр ажлыг удаашруулж гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээт ажлыг гүйцэтгээгүй орхиж явсан тул ХХК-иас ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. Мөн ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2021 оны ******* сарын 15-ны өдөр Ч. Баасанхүүтэй байгуулсан орон сууц худалдах-худалдан авах захиалгын гэрээг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул *******-ийн зүгээс *******тэй байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан.
2.4 Манай компанид ямар нэгэн төлбөр тооцоог нэхэмжлэгч нь төлөөгүй. ХХК-ийн гүйцэтгэх захирал ын данс руу шилжүүлсэн. Тус орон сууцны худалдах гэрээнд ажлыг гүйцэтгэн шилжүүлж байгаа учраас гэрээт ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд цуцлах гэрээнээс татгалзах эрх нь манай компанид байсан тул гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдсан талаар *******д утсаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа орон сууц нь нэхэмжлэл гаргахаас өмнө буюу иргэний хэрэг үүсэхээс өмнө өөр иргэний өмчлөлд шилжсэн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******г Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ******* хороо, хороолол, *******ы дугаар байрны од байрлах, 21,1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* болон *******-д тус тус даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* болон *******-иас 332,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй буюу маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө, хэрэг үүсэхээс өмнө маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлсэн, цааш өөр этгээдийн эзэмшилд дахин шилжсэн тухай тайлбарлаж, гуравдагч этгээдэд шилжүүлсэнтэй холбоотой гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, одоо орон сууцанд амьдарч буй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй.
Шүүхээс уг асуудлыг тодруулж, нотлох ажиллагаа хийлгүй шүүх хуралдаан явагдсан ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.7-д 2023 оны 02 сарын 07-ны өдөр авагдсан лавлагаагаар 80% гүйцэтгэлтэй, *******-ийн нэр дээр дуусаагүй барилгын гэрчилгээтэй, улсын комисс хүлээж авсан эсэхийг нотлоогүй болно гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
4.2 Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд-ыг тайлбарласан зөвлөмжийн 2 дугаар хэсэгт ...Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой гэжээ. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотолгооны хүрээнд дүгнэлт өгнө гэжээ. *******тэй байгуулсан гэрээ цуцлагдсан талаар ******* өөрөө мэдэж байсан манай компани дээр удаа дараа ирж уулзсан талаар шүүхэд тайлбарласан. Мөн ******* нь манай компанийн борлуулалтын албатай утсаар ярьж, биеэр ирж уулзахад нь борлуулалтын менежер утсаар болон амаар гэрээ нь цуцлагдсан болохыг дахин мэдэгдсэн тул хариуцагч тал нь гэрээ цуцлах журмыг зөрчөөгүй. Тус гэрээг нэхэмжлэгч ******* нь бүрэн уншиж танилцаж гарын үсгээ зурж баталгаажуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу гэрээ цуцлагдсан.
4.3 Анхан шатны шүүх нотлох баримтыг огт үндэслэлгүй дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа ХХК болон нэхэмжлэгч ******* нарын хооронд үүссэн бөгөөд орон сууцны төлбөр гэх 35,000,000 төгрөг тус компанийн захирал од төлөгдсөн. Харин ХХК нь гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусгаснаар бартерын орон сууцыг өөрийн эсвэл түүний заасан этгээдийн өмчлөлд авахаар гэрээнд тодорхой заасан бөгөөд ХХК нь ажлаа дуусгаагүй тул орон сууцыг буцаах талаар мэдэгдэж, ХХК-иас гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Иймд ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа дуусгавар болж, маргаан бүхий орон сууцыг өөр этгээдэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч тал хариуцагчид орон сууцны төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба гэрээний эрх, үүрэг тусгаарлагдах ёстой.
Өөрөөр хэлбэл, ХХК болон ХХК-уудын ажил гүйцэтгэх гэрээний харилцаа тусдаа зүйл. Мөн ХХК болон ******* нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах харилцааны эдлэх эрх, хүлээх үүрэг тусдаа буюу гэрээний эрх, үүрэг тусгаарлагдах зарчимтай.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 ******* давж заалдах журмаар гомдол гаргаагүй.
5.2 Шүүх нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийдэггүй. Гэвч хариуцагчийн зүгээс шаардлагатай нотлох баримт байгаа гэж үзсэн тохиолдолд тухайн нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргаагүй атлаа анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй.
5.3 Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангасан. Мөн уг хүсэлттэй холбоотой шаардлагатай гэх бүх ажиллагааг шүүхээс хийсэн. Гэвч гуравдагч этгээдээр оролцуулах гэж байгаа ХХК үйл ажиллагаа явуулдаг, хаана байрладаг эсэх нь тодорхойгүй болохыг хэрэгт авагдсан цагдаагийн тодорхойлолтоор нотлогдож байна. Мөн ХХК-ийн гүйцэтгэх захирал той хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...би холбогдож байгаа бөгөөд утас, гэрийн хаягийг нь мэднэ гэж хэлээд, гэрчээр асуух хүсэлт гаргасан. Уг гэрч асуулгах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч оролцуулахаар албадан ирүүлэх захирамж гаргасан боловч гэрч ирээгүй. Дараагийн хуралд гэрчийг авч ирнэ гэж тайлбарласан. Гэвч дараагийн шүүх хуралдааны явцад гэрч ямар шалтгаанаар ирээгүй болохыг асуухад залгахаар утсаа авахгүй байна гэж хэлсэн.
5.4 Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт 9-т 2022 оны 09 дугаар сарын 08-ны өдөр н.Чинзоригтой худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогддог. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг орон сууцыг хэн нэгний өмчлөл, ашиглалтад шилжүүлэхгүй байхаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан. Хариуцагч нарын зүгээс санаатайгаар гэрээ байгуулж, одоо уг эд хөрөнгийг өөр хүний өмчлөлд шилжсэн гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнд үндэслэж, гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нартай байгуулсан гэрээг нотлох баримтаар хавсаргасан. Хариуцагч нарын зүгээс хэргийн үйл баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхийг буруутгаж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.
5.5 Мөн хариуцагчийн давж заалдах гомдолд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг дурдаж, бид нар *******тэй байгуулсан гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн гэж тайлбарладаг. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг тогтоосон нотлох баримтын хүрээнд үнэлнэ гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс хэлбэрийн шаардлага тавиагүй боловч хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид мэдэгдсэн гэдгээ нотлох баримт хэрэгт хавсаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх үйл баримтаа нотлохын тулд компанийнхаа 2 нягтлан бодогчийн нэрийг дурдаж, гэрчээр асуулгана гэж хариу тайлбар гаргасан. Гэвч тухайн 2 нягтлан бодогчийг анхан шатны шүүх хуралдааны явцад гэрчээр асуух хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийн үйл баримтыг нотлох баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
5.6 ******* нь 35,000,000 төгрөгийг *******-д ажил хийж өгч буй ХХК-д төлсөн. Мөн уг нөхцөл байдлын талаар *******-тай байгуулсан гэрээний 2.1-д тусгасан. Гэвч ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авах эсэх асуудлыг *******, ХХК-ууд харилцан тохиролцож, *******д мэдэгдэлгүйгээр шийдвэрлэсэн тул үндэслэлгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг тусгаарлагдах ёстой. *******, ХХК-уудын хооронд байгуулагдсан гэрээ, *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа тусдаа байх ёстой. Мөн уг гэрээнүүд нь хоорондоо нэг гэрээ цуцлагдсанаас үүдэж, нөгөө гэрээг цуцалж буй үйлдэл нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс уг хэргийг 2 үндэслэлээр буцааж байсан. Учир нь гэрээг цуцалсан талаар дүгнээгүй, мөн гуравдагч этгээд оролцуулах талаарх саналыг хэргийн оролцогчоос асуугаагүй. Уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцааж шийдвэрлэсэн.
5.7 Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 7.2, 7.3-д гэрээг цуцлахдаа гэрээ цуцлах талаарх дүгнэлтийг баримтлаагүй гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах талаар анхан шатны шүүхээс тодруулан, уг ажиллагаа хийсэн тул тухайн хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлоо тайлбарлахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан. Иймд хариуцагчийн зүгээс ямар агуулгаар гомдол гаргаснаа тодорхой болгох ёстой гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-уудад холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч ...төлбөр тооцоог нэхэмжлэгч ХХК-ийн гүйцэтгэх захирал ын данс руу шилжүүлсэн, манай компанид төлөөгүй. Орон сууц нь нэхэмжлэл гаргахаас өмнө буюу иргэний хэрэг үүсэхээс өмнө өөр иргэний өмчлөлд шилжсэн гэж, ******* ...манай компанид хамааралгүй, хариуцагч биш гэж тус тус үгүйсгэн маргажээ.
3. ******* болон ******* нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч ******* нь Сүхбаатар дүүрэг, ******* хороо, орон сууцны хотхон, байр, хаягт байрлах, 21,1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж, 1 м.кв талбайн үнийг 1,850,000 төгрөгөөр, нийт 39,035,000 төгрөгөөр худалдан авагч *******д худалдах, худалдан авагч нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлж, хэсэгчилсэн төлбөр болон үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /1хх 5-9/
3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
3.2 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4. Гэрээний 2.4.2-т төлбөрийг бартераар буюу ажлын гүйцэтгэлд тооцуулж төлж байгаа талаар заасан. Нэхэмжлэгч нь Бэрэн костракшн энд автомэшн ХХК болон ХХК-ууд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэх BG1931/20-01 дугаартай Барилгын дотор засал, засвар, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгэх №BG1931 тоот гэрээний нэмэлт бартерийн гэрээ-ний 1.2-т *******ы -р байрны, , 2 давхарт 21.1 м.кв, 2 өрөө 39,035,000 төгрөгийн байр гэж, 2-т ... ХХК нь бартерын гэрээ буюу захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг *******-тай байгуулна гэж тус тус заасны дагуу /1хх 41/ гэрээний төлбөрт 35,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал од шилжүүлсэн нь тогтоогдсон. /1хх 10-11/
4.1 Түүнчлэн, ХХК-ийн гүйцэтгэх захирал нь *******-д хандан Манай байгууллагын бартерын байр болох байрны 2 орц 2 давхрын 21,1 м.кв 1 өрөө байрыг *******гийн нэр дээр шилжүүлэн өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. /1хх 91/
Иймд анхан шатны шүүх худалдан авагч *******г гэрээнд заасан дээрх төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал од шилжүүлж, нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон байхад хариуцагч ******* нь гэрээг цуцлах нь үндэслэлгүй. Иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн ******* хороо, хороолол, 144 айлын, 5438 м.кв талбайтай дугаартай 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг бүхэлд нь *******-ийн /2063182/ өмчлөлд бүртгэгдсэн байна гэжээ. /1хх 122/ Иймд анхан шатны шүүх *******г маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* болон *******-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч *******-д холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч ******* давж заалдах гомдол гаргаагүй тул түүнд холбогдох шаардлагын тухайд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2022/08582 дугаар захирамжаар хангаж, маргааны зүйл болох орон сууцыг бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэжээ. /1хх 29/ Улмаар ******* нь Б.Чинзоригтой 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг худалдах талаар гэрээ хэрэгт авагдсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг бий болгож чадаагүй байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө Б.Чинзоригийн эзэмшил, ашиглалтад байгаа гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдээр ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/22334 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /1хх 224/ Улмаар шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/23425 дугаар захирамжаар гуравдагч этгээд ХХК шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн./1хх 230/ Мөн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ыг гэрчээс асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 183/ШЗ2024/06269 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Илтгэх хуудас-аар ...ыг албадан ирүүлэх боломжгүй байна. гэжээ. Иймд анхан шатны шүүх болон ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжит бүхий л ажиллагааг хийсэн байна. Түүнчлэн, ХХК болон Бэрэн костракшн энд автомэшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн BG1931/20-01 дугаар гэрээний үүрэг нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2024/02579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН