| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0292/Э |
| Дугаар | 344 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
иргэдийн төлөөлөгч Т.Болормаа,
улсын яллагч Л.Мажигсүрэн,
хохирогч Ц.Оюунгэрэл,
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М-ын Над холбогдох эрүүгийн 201401040023 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ам бүл 6, эмэг эх, эх, эгч, дүү нарын хамт тоотод оршин суудаг гэх, 2010 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 03 дугаартай захирамжаар 2 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 сар 23 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх, М овогт М-ын Н. /регистрийн дугаар /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
1. М.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногоон талбайн 07-06 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэсүрэнд өөрийгөө Батхуяг гэж танилцуулан чамд тусламжаар 1 өрөө байр авч өгнө гэж итгүүлэн хуурч мэхлэн, улмаар дансанд нь байсан хүмүүсийн хандиваар цугларсан мөнгөнөөс нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдэлээр 1.950.000 төгрөгийг нь өөрийн дансруу шилжүүлүүлэн авч Э.Эрдэнэсүрэнд 1.950.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлсэн,
2. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн П.Нямжаргалыг Залуус хороололын 7 дугаар байрны 1348 тоот гэртээ байхад нь өөрийгөө Одбаяр гэж утсаар танилцуулан... “би Америк залуучуудын нийгэмлэгээс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах гэсэн юм” гэж итгүүлэн улмаар 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд ...уг арга хэмжээнд хэрэглэх зүйлүүдийг амралтын газарт хүргэх, компаний орлогоос би хэрэглэчихсэн чинь миний цалин хасагдах гээд байна, АНУ-ын Элчин сайдын яам хаах гээд байна яаралтай мөнгө шилжүүл... гэх зэргээр хуурч мэхэлж иргэн Д.Нямжаргалын 614.580 төгрөгийг нь авч хохирол учруулсан,
3. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололын 2 дугаар сургуулийн урд өөрийгөө Мэргэжлийн хяналтын албанд ажилладаг, Багануур, Багахангай, Налайх дүүргээр явж шалгалт хийж, тэмдэглэл хөтлөх гэсэн юм гэж итгүүлэн, хууран мэхэлж Б.Хүрэлтулгаас “Делл Ай 5” маркийн зөөврийн иж бүрэн компьютерыг нь залилан авч 1.115.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хороололд байх Ц.Одгэрэлийн гэрт очиж “Айпоне 5” маркийн гар утсыг нь 800.000 төгрөгөөр худалдаж авъя, мөнгийг чинь дансруу чинь хийчихье гэж хууран мэхэлж авсан, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө Эрдэнэт хотод байна, цахилгаан барааны дэлгүүртэй хамтарч ажиллах гээд байна... яаралтай 1.000.000 сая төгрөг шилжүүлчих, маргааш өглөө Улаанбаатар хотод очоод банкнаас аваад өгье гэж төөрөгдүүлэн, залилан мэхэлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн Цавхангай хороололд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Х.Нямдаваагаас хээлтэй, гунжин үнээг нь 800.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч мэхлэн авсан, мөн өдрийнхөө орой 2 ширхэг хонины гулууз 44.7 кг, 2 ширхэг ямааны гулууз 34 кг махыг нь худалдан авсан үхрийн үнэтэй нь хамт өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авч нийт 1.198.800 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2014 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын төвд “Уран” гэх хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг Г.Оюунцэцэгт архины зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ олж өгнө, дараа нь өөрөө түрээслэж ажиллуулъя гэж 212.000 төгрөг, үүнээс 10 гаруй хоногийн дараа дэлгүүрийн зөвшөөрөл бэлэн боллоо 250.000 төгрөг өгчих гэж 70.000 төгрөг бэлнээр, үлдэгдэлд нь монетон бөгжийг 180.000 төгрөгөөр ломбарданд тавиулан мөнгийг нь авч нийт 842.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлсэн,
7. 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд дэлгүүр ажиллуулдаг иргэн Цэцэгмааг Улаанбаатар хотруу бараандаа явах үед нь “Барс 2” худалдааны төвийн ”Цагаан” бөөний төвийн архи, пиво зарж борлуулдаг Батжаргал гэх таньдаг хүнээс Цэцэгмаагаар 683.000 төгрөгийн архи, пиво зээлүүлэн авсан, мөн өөрийнх нь ажиллуулдаг хүнсний дэлгүүрээс тамхи зээлээр авч Цэцэгмаад нийт 818.320 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлсэн,
8. Интернетед “Солонгосоос найдвартай гар утас оруулж ирнэ” гэсэн хуурамч зар тавьж улмаар фэйсбүүкээр иргэн Ш.Батмөнхөд өөрийгөө Баярбаатар гэж танилцуулан Солонгос Улс руу утас захиалаад 7-10 хоногийн дотор ирнэ гэж итгүүлэн хууран мэхэлж 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Улаанхуарангийн АТМ-аас өөрийнхөө 5026747173 гэсэн дансруу 3 утасны урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн залилан авч хохирол учруулсан,
9. 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн “Сонор Хайрхан” төвд гар утасны худалдаа эрхэлдэг Догсмаагаас “Самсунг нөүт-1, Самсунг С-2, Самсунг гранд диос-2” гэсэн 4 ширхэг гар утсыг нь Улаанбаатар хотоос өөр утаснууд ирж байгаа гэж итгүүлэн залилан авч нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Номин” телевизийн FM радиогийн хөтлөгч Э.Хишигзаяад 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө Мандах гэж танилцуулан, тоглолтын реклам, шторк хийлгүүлэхээр боллоо гэж хуурч мэхлэн FM-ээр зар цацуулан 320,000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Багануур дүүргийн иргэн Ж.Энхжаргалыг Турк улсруу явуулж өгнө гэж итгүүлэн нийт 1.862.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2014 оны 09 дүгээр сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын FM-ээр найруулагч авна гэсэн хуурамч зар зарлуулж улмаар иргэн Б.Алтангэрэлийг ажилд авна гэж 40.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “БНХАУ-руу явж байна, би нэг хүнд мөнгө өгөх ёстой юм, мөнгөгүй байна, чи нэг хүний данс руу 180.000 төгрөг хийгээд өгөөч маргааш өглөө буцаагаад чамд өгье” гээд 177.000 төгрөг шилжүүлэн залилан авч, нийт 217.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Турк улсад явуулж өгнө гэж нийт 3 удаагийн үйлдлээр Багануур дүүргийн иргэн Адьяагаас нийт 506.250 төгрөг шилжүүлэн авч залилан мэхэлж хохирол учруулсан,
14. 2014 оны 7-8 дугаар сарын эх хүртэлх хугацаанд Багануур дүүргийн иргэн Оюунгэрэлийг нөхрийнх нь хамт Турк улс руу явуулж өгнө гэж хуурч мэхлэн 6 удаагийн үйлдлээр нийт 1.690.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,
15. 2014 оны 8 дугаар сард Багануур дүүргийн иргэн Баярмагнайг Турк улсад ажиллуулахаар явуулж өгнө гэж хадам ээж Энхжаргалаар нь дамжуулан 500.000 төгрөгийг залилан авсан,
16. 2014 оны 8 дугаар сард Багануур дүүргийн иргэн Д.Буянжаргалыг Төв аймгийн Баянхангай суманд ажиллаж байх үед нь манай эгч Турк хүнтэй суусан, тэндээ Монгол ресторан нээх гэж байгаа тул 10 гаруй хүн хэрэгтэй байна, ажиллуулахаар явуулж өгье гэж итгүүлэн хууран мэхэлж нийт 800.000 төгрөгийг нь залилан авсан,
17. 2014 оны 10 дугаар сард иргэн Энхтүвшингийн “галакси нөүт 1” маркийн гар утсыг нь Солонгос улсаас “Айфон 5” маркийн гар утас орж ирж байгаа чи өөрийнхөө гар утсыг өгөөд тэр утсыг ирхээр нь авч болно гэж итгүүлэн улмаар гар утсыг нь 30.000 төгрөгийн хамт залилан авч Энхтүвшинд нийт 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
18. Төв аймгийн Баянхангай суманд хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа 7 хоногийн дараа мөнгийг нь дансаар чинь шилжүүлээд өгчихнө гэж хуурч мэхлэн 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хүдэрчимэгээс.0.75 литрийн савлагаатай “Чингис” платинум архи 5 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Чингис” гоулд архи 12 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Алтан буудай” архи 12 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Төв аймаг” архи 3 ширхэг, 0.75 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 12 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 0.25 литрийн савлагаатай “Тэргүүн” архи 20 ширхэг, 1.5 литрийн “Хужирт” эрдэст ус 80 ширхэг, 2 литрийн савлагаатай “Пепси” ундаа 18 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Пепси” ундаа 36 ширхэг, 0.5 литрийн савлагаатай “Пепси” ундаа 45 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Меранда оренж” ундаа 24 ширхэг, 0.6 литрийн савлагаатай “Пепси” ундаа 12 ширхэг, 0.33 литрийн савлагаатай “Пепси” лаазтай ундаа 24 ширхэг, 2 литрийн савлагаатай “Севен ап” ундаа 12 ширхэг, 2 литрийн савлагаатай “Маонтэн дев” ундаа 6 ширхэг, 1.25 литрийн савлагаатай “Маонтэн дев” 16 ширхэг зэрэг 19 нэр төрлийн 371 ширхэг 1.156.130 төгрөгийн үнэтэй барааг нь залилан авч хохирол учруулсан,
19. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Үүрийнцолмонд “би Герман улсын хөрөнгө оруулалттай Олон Улсын хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж байгаа, 8 сая төгрөгийн 100 хувийн буцалтгүй тусламж чамд гаргаад өгье, манай байгууллага өрх толгойлсон 13 эмэгтэй хүнд байр олгох юм, таныг оруулчихъя нэг өрөө байр өгье гэх зэргээр итгүүлэн байрны ордер, даатгалын мөнгө, уг байранд байгаа тавилгын мөнгө нийт 450.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн 12 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 450.000 төгрөг авсан, 2015 оны 12 дугаар сарын 28-ны үеэр 150 .000 төгрөг олоод өг, би маргааш 200.000 мянган төгрөг болгоод өгий гэж 200.000 төгрөг, 1 өрөө байрыг чинь 2 өрөө болгох гэж байна гэж 105.000 төгрөг тус тус хуурч мэхлэн залилан авч нийт 705.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2016 оны 1 дүгээр сард Увс аймгийн Улаангом сумын төвд иргэн Мягмарсүрэнд өөрийгөө Амарзаяа гэж танилцуулан ” Хөгжлийн төлөө нам”-аас явж байна, өрх толгойлсон эмэгтэй хүнд 1 өрөө байр өгч байгаа гэж итгүүлэн хуурч мэхлэн 360.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,
21. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн “ХААН” банкны хажууд иргэн Б.Содномцэрэнд өөрийгөө Амарзаяа гэж танилцуулан буцалтгүй тусламжинд оруулж өгнө гэж 40.000 төгрөг, 3-4 хоногийн дараа эхнэрийг нь байранд хамруулж өгнө гэж 99.000 төгрөг, дахин байрны даатгалын төлбөр гэж 300.000 төгрөг, цагаан сараар хэрэглээд буцааж өгнө гэж 95.000 төгрөг, намын ажилд зарцуулна гэж 500.000 төгрөг авч, нийт 1.034.000 төгрөгийн хохирол учруулсан,
22. 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд “ Эко“ хүнсний дэлгүүрийн эзэн иргэн Цоодолд өөрийгөө Амараа гэж танилцуулж, танд барилгын тендерийн ажил олж өгнө гэж 100.000 төгрөг, дэлгүүрээс нь 200.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авч хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
23. 2016 оны 2 дугаар сард иргэн Ц.Оюунцэцэгт “Хөгжлийн хөтөлбөр” намын төлөөлөгч Амарзаяа гэж танилцуулан таныг Увс аймгийн Улаангом суманд үнэгүй байранд оруулж өгнө, 25 сая төгрөгийн гар урлалын төсөлд зуучилж өгнө гэж иргэн Ц.Оюунцэцэгээс нийт 490.000 төгрөгийг нь залилан авсан,
24. Иргэн Пүрэвсүрэнг 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр таныг байранд оруулж өгөхөд хөшиг хэрэгтэй, би захиулаад авхуулъя гэж 140.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Морьтхангай” дэлгүүрээс “Чингис” нэртэй 3 шил архи, майонезны үнэ гэж 20.000 төгрөг, үсний найранд очих гэсэн юм зээлээч гэж 25.000 төгрөг, нийт 241.500 төгрөгийг залилан мэхэлж авч хохирол учруулсан,
25. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-Эрдэнэ” дэлгүүрээс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу битүүний өдөр “Шинийн 3-ны өдөр намын дарга ирнэ, мөн цагаан сараар хэрэглэх архи хэрэгтэй байна, би мөнгийг нь шинийн 08-ны өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгнө” гэж хэлээд дэлгүүрээс нь 5000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүзүүний ороолт 5 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй 0.5 граммын “Улаанбаатар” нэртэй архи 10 ширхэг, 16.500 төгрөгийн үнэтэй 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи 5 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 0.75 граммын “Болор” нэртэй архи 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэтэй эрэгтэй шампунь, сахалын хөөсний иж бүрдэл 2 ширхэг, 6000 төгрөгийн үнэтэй орос алим 5 кг, 7000 төгрөгийн үнэтэй орос мандарин 3 кг, 12.000 төгрөгийн үнэтэй усан үзэм 2 кг, 12500 төгрөгийн үнэтэй хиам 2 кг, 1.200 төгрөгийн үнэтэй “сэлфак” ариун цэврийн цаас 4 ширхэг зэргийг хуурч мэхлэн авч иргэн Мөнхзаяад нийт 342.300 төгрөгийн хохирол учруулсан,
26. 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Увс Өргөө” ХХК-ний захирал Даваагийн Буяннэмэхэд өөрийгөө Анхзаяа гэдэг, тус аймагт түргэн хоолны салбар нээх гэж байгаа гэж танилцуулж улмаар түүнд морь барианы газрын тохижилтын тендер авч өгнө гэж итгүүлэн, 400.000 төгрөг авсан, мөн тус сумын 3 дугаар багийн Бадрахын 19-06 тоотод байх 2 өрөө байрыг нь 42.000.000 төгрөгөөр худалдан авна гэж байранд нь бусдыг оруулж 250.000 төгрөгийн хохирол, нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
27. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт аав Мягмаржавыгаа сахиж байхдаа сувилагч Бат-Оюунд өөрийгөө Олон улсын Хүмүүнлэгийн “Жайка” компанид харилцааны менежерээр ажилладаг, манай байгууллага өрх толгойлсон эмэгтэйчүүдэд буцалтгүй тусламжаар 3 сая төгрөг, өрх толгойлсон эрэгтэйчүүдэд 8 сая төгрөг авч өгнө, “Дөл” хотхонд Бат-Оюуныг болон хамт ажилладаг Отгонжаргалыг 1 өрөө байранд оруулж өгнө гэх зэргээр итгүүлэн урьдчилгаа гэж мөнгө авсан, мөн Бат-Оюунаар хамт ажилладаг эмэгтэйчүүдээс 150.000 төгрөг, эрэгтэйчүүдээс 250.000 төгрөг цуглуулан авхуулж, нийт 10.000.000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлж авч хохирол учруулсан,
28. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр О.Уртнасанд “Приус 11” автомашин зээлээр худалдана гэж тохиролцон Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “ХААН” банкнаас 200.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Баянцээлийн “Голомт” банкнаас 1.100.000 төгрөг шилжүүлүүлэн авч нийт 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
29. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 49-01 дүгээр гудамжинд байрлах 6 нэрийн барааны дэлгүүрийг түрээслэн ажиллаж байхдаа иргэн О.Одонцэцэгийг “Ногоон байгууламж төсөл”-д оруулж өгнө гэж 465.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,
30. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт оршин суух Б.Чимэгбаярын утасруу 98960003 дугаарын утаснаас өөрийгөө Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ниймгийн халамж үйлчилгээний газрын ажилтан Амарсайхан гэж танилцуулан танай амралтын газар хүн амраана, олон хүн амраах тул та баталгааны мөнгө шилжүүл гэж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, өөрийн нэр дээр бүртгэлтэй 5058396464 дугаарын “Хаан” банкны дансаар нийт 461.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
31. Фэйсбүүкээр 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Дөлгөөнд “Ай фоне 6 эс плас” маркийн гар утсыг зарна эхлээд мөнгөө шилжүүлбэл байгаа газарт чинь хүргэж өгнө гэж хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан хуурч өөрийн 5058342340 дугаарын дансруу 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
32. 2017 оны 08 дугаар сарын 09-14-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Сүрэнхорлоогоос өвчтэй хүүхэд Б.Содномгалсанг нь Япон улс руу эмчилгээнд явуулж өгнө гэж өөрийн 5058342340 дугаартай “ХААН” банкны данс руу 3.919.000 төгрөгийг шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориудаар бий болгон төөрөгдүүлж залилсан,
33. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Мөнхцэцэг рүү 98880651 дугаартай утаснаас залган ярьж өөрийгөө Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Заяа гэж танилцуулан түүний ажиллуулдаг байсан амралтын газрыг тендерт оролцуулан ялуулж хөдөө орон нутгаас ирсэн 180 багшийг амраана, тендерт оролцох 418.000 төгрөгийг нягтлан Нын 5058396464 тоот данс руу шилжүүл гэж төөрөгдүүлэн 418.000 төгрөгийг залилан авсан,
34. Цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух, төөрөгдүүлэх арга замаар Архангай аймгийн фейсбүүк зар дээр хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэсэн зар тавьж улмаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт оршин суудаг иргэн Б.Бадамгаравтай харилцаж 3.000.000 төгрөг зээлнэ, урьдчилж хүүг нь шилжүүл гэж төөрөгдүүлж, улмаар иргэн Бадамгараваас эхний сарын хүү гэж 215.000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийнхөө 5058396464 тоот дансанд шилжүүлүүлэн залилан авсан,
35. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж фэйсбүүкт “гацуур мод зарна” гэсэн зар байршуулж улмаар иргэн Б.Отгонцэцэгт гацуур мод зарахаар тохиролцон “ХААН” банкны өөрийн дансандаа 40.000 төгрөг шилжүүлүүлэн авсан боловч гацуур модоо өгөлгүй залилсан,
36. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Фэйсбүүк цахим хуудас Дорноговь аймгийн фэйсбүүк зар дээр “Мобиком, Юнителийн дугаар барьцаалсан зээл олгоно” гэж зохиомол байдлыг бий болгож төөрөгдүүлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт оршин суух иргэн С.Бадамгэрэлд 1 жилийн хугацаатай 3.000.000 төгрөгийн зээл олгож өгнө гэж төөрөгдүүлэн өгөх зээлийн урьдчилгаа хүү гэж 72.000 төгрөгийг өөрийн “ХААН” банк дахь 5058342340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
37. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модун цамхаг” төвд 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Э.Номин-Эрдэнийн ” Ай фоне 10” маркийн гар утсаа хулгайд алдсан, олсон хүнд шагналтай гэсэн “ зарыг фэйсбүүкт байршуулсаныг далимдуулан зар дээр тавьсан 98983920 дугаарын утасруу нь би чиний утсыг чинь олсон 250.000 төгрөг шилжүүл гэж худал хэлж төөрөгдүүлэн улмаар “ХААН” банкны 5058342340 дугаартай өөрийн дансаар шилүүлэн авч залилсан,
38. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Munh Mandah” нэртэй цахим хаягаар “Солонгос улс дахь монголчууд” гэсэн группт Солонгос улс руу эмчилгээний виз гаргаж өгнө гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Г.Мөнхболдоос 4.652.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн “ХААН” банкны 5058342340 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
39. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсэрт иргэн Ц.Оюунгэрэлд өөрийгөө “Батдэлгэр” гэж танилцуулан, Ц.Оюунгэрэлийн “ Тэнүүн тээл” гэх хүнсний дэлгүүрийг түрээслэх нэрийдлээр нийт барааны үнэ, бэлэн мөнгө зэргийг нь залилан авч нийт 7.280.000 төгрөгний хохирол учруулсан,
40. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсэрт иргэн Ж.Учралд өөрийгөө “Батдэлгэр” гэж танилцуулан, түүнд “Ариг” банкнаас 17.000.000 төгрөгийн зээл гаргуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэн 878.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,
41. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.Лхагвасүрэнг төөрөгдүүлж улмаар түүнд гар утас зарахаар тохиролцон өөрийн “ХААН” банкны 5058342340 дугаарын дансаар 380.000 төгрөг шилжүүлэн авсан боловч гар утсаа өгөлгүй залилсан,
42. Цахим хэрэгсэл ашиглаж “Самсунг” маркийн телевизор хямд зарна гэж 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 33-39 тоотод оршин суух иргэн О.Өлзийсайханаас 354.000 төгрөгийг 5058342340 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
43. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Фэйсбүүк цахим хуудасны “Айфон хэрэглэгчид, сонирхогчид” гэсэн зар дээр “ Ват Utas” гэсэн хаягаар нэвтэрч улмаар Самсунг брэндийн телевизүүдийг хямдхан зарж байна гэсэн зар байршуулан Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 08-79 тоотод оршин суух Золбоод би Дарханд бартераар баахан зурагт авчихсан, 50 инчийн Самсунг брэндийн телевизор 600.000 төгрөгөөр зарна, эхлээд 300.000 төгрөг шилжүүлчих, би замын унаанд өгөөд явуулна гэж төөрөгдүүлэн “ХААН” банкны 5058396464 дугаартай өөрийн дансруугаа 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
44. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийгөө Мөнхдэлгэр гэж танилцуулан хохирогч Б.Баярбаясгаланд “Өмнөговь аймаг Ханбогд суманд “Мөнгөн хүдэр” ХХК-д алтны няравын ажилд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар би болгон ярьж төөрөгдөлд оруулан, ажилд оруулахад барьцаа мөнгө авна гэж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “”ХААН” банкны “Урт цагаан” салбараас өөрийн “ХААН” банкны 5058396464 дугаартай дансаар нийт 1.000.000 төгрөгийг шилжүүлүүлэн авч залилсан,
45. Дархан зарын групп фэйсбүүк хаягт “Самсунгийн болон Айфон утаснууд, Самсунгийн зурагт яаралтай зарна Мөнгөн хүдэр тавилгын дэлгүүр” гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгон “зах зээлийн үнээс хямд үнээр зурагт зарна” гэж 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Н.Ундралаас 990.000 төгрөгийг “ХААН” банкны 5058396464 дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан,
46. 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Фэйсбүүк цахим хуудасны Сэлэнгэ зар дээр “Сэлэнгэ аймгийн Гүн нуур хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг зарна” гэсэн зар байршуулан улмаар Сэлэнгэ аймгийн иргэн А.Аянгаас 270.000 төгрөгийг нь өөрийн 5058342340 дугаартай ХААН банкны дансруугаа урьдчилгаа болгож шилжүүлүүлэн авч залилсан,
47. Д.Ням-Эрдэнэ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн “Айфон 7 палас” маркийн гар утсаа гээгдүүлж улмаар олж авах зорилгоор фэйсбүүкт “Олсон хүн өгнө үү, өндөр шагналтай” гэсэн зар тавихад н.Мөнхжаргал гэсэн цахим хаягнаас харилцаж, гар утсыг чинь олсон тул чи эхлээд мөнгөө хий гэхэд нь 300.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцож, улмаар иргэн Д.Ням-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, “Натур” худалдааны төвд байрлах “ХААН” банкны АТМ ашиглан 5058342340 дугаарын дансруу нь 250.000 шилжүүлэхдээ 2.500.000 төгрөг андуурч шилжүүлсэнийг аваад өгөлгүй залилсан,
48. Иргэн И.Баасансүрэнд өөрийгөө Эрдэнэжаргалын Мөнхжин, Японы хүмүүнлэгийн санд ажилладаг гэж танилцуулж “өрх толгойлсон эмэгтэй хүмүүст улсаас хөнгөлттэй байр олгож байгаа, Нийслэлийн халамж үйлчилгээний хэлтэст ажилладаг найзаараа дамжуулан байр аваад өгье” гэж бодит байдлыг нуух, төөрөгдүүлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох арга замаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжил”-ийн банкнаас “Мөнгөн гүүр ресурс” ХХК-ний 1415119530 дансруу нийт 3.282.400 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
49. 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдал зориудаар буй болгон Фэйсбүүкт гар утас зарна гэсэн зар байршуулан улмаар Баянхонгор аймагт оршин суух иргэн Должинсүрэнтэй фэйсбүүк чатаар харилцан чамд Жи-5 гар утас 6 ширхэг, Жи-7 гар утас 3 ширхэг, Айфон 6 плас гар утас 1 ширхэг, Самсунг эс 6 эджи гар утас 2 ширхэгийг худалдана гэж төөрөгдүүлэн өөрийн 5058342340 дугаартай “ХААН” банкны дансруугаа урьдчилгаа болгож 1.660.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эзэмшил өмчлөлд байгаа зүйлийг байнгын шинжтэйгээр залилан авч, бусдад нийт 62.199.480 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын яллах дүгнэлтэд нийт хохирлын хэмжээг 62.199.480 төгрөгөөр тогтоон бичсэн байна. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн хохирлыг тооцож бодож үзэхэд 62.499.780 гэж гарч байна. Мөн яллах дүгнэлтийн нотлох баримт хэсэгт дурьдсан хохирлын мөнгөн дүн 61.089.480 гэж гарсан. Яллах дүгнэлтийн хохирлын мөнгөн дүн 49.700 төгрөгийн зөрүүтэй байна. Хохирогч Г.Мөнхболд нь мэдүүлэгтээ 10 удаагийн үйлдлээр 4.235.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг. Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт 4.652.500 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч залилсан гэж бичигдсэн байна. Тэгэхээр 417.500 төгрөгийн зөрүү гарч байна. Мөн Төв аймгийн Баянхангай сумын иргэн Нямдаваад гунжин үхэр, хонь, ямааны мах зээлээр авч 1.898.800 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч тухайн үед хэлцлийн гэрээ хийгээд 250.000 төгрөгийг төлж байсан, үлдэгдэл нь 948.800 төгрөг байх ёстой боловч хохирлын тооцоон дээр 998.800 төгрөг гэж бичсэн, энэ нь 50.000 төгрөгийн зөрүүтэй байна. Эрдэнэт хотын хохирогч болох хөтлөгч Хишигзаяагаар 320.000 төгрөгийн реклам цацуулаад мөнгийг нь өгөөгүй гэх хэргийг хүлээн зөвшөөрч байна. Б.Алтангэрэлийг найруулагч болгоно гэж хэлээд 177.000 төгрөг гадаад паспортын хамт авсан гэх хэргийн талаар хэлэхэд тухайн үед 400.000 төгрөгийг мөрдөн байцаагч, дэслэгч Энхтөрд өгсөн. Энэ хохирол төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Төв аймгийн Баянхангай суманд “Ховд гол” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа 2014 оны 08 дугаар сарын сүүлээр “Жем” интернэйшнл компаний гэрээт борлуулагчаас 1.156.130 төгрөгийн архи, пиво 7 хоногийн хугацаатай зээлээр аваад хотруу явахдаа Ц.Энхболдын “Ховд гол” дэлгүүрт үлдээгээд явсан. Тухайн үед надтай хамт “Ховд” цайны газарт ажиллаж байсан Түмээ уг барааг тоолж хүлээн аваад Ц.Энхболдын ажиллуулж байсан дэлгүүрт зөөж оруулан ямар ч өр төлбөргүй болсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж байсан хохирогч Бат-Оюунаас 10.000.000 төгрөг авсан. Тухайн үед найз Буянтбаяны хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн амьдардаг байж байгаад Бат-Оюун эгчид баригдаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа тэнд гомдлоо гарга гэсэн хариуг өгсөн юм. Хохирогч Бат-Оюунтай хэлцлийн гэрээ хийгээд 3.700.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 6.300.000 төгрөгийг Буянтбаян нэг найзтайгаа хувааж төлөхөөр болсон. Буянтбаян нь хохирлын мөнгө төлөх гэж байна гэж хэлээд надаас 800.000 төгрөг авсан. Мөн хохирлын тооцооны 28 дугаарт О.Оюунцэцэгт 465.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн хохиролд Чингэлтэй дүүрэгт түрээслэж байсан дэлгүүрийнхээ барааг хүлээлгэн өгсөн. Мөн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс И.Баасанхүүгийн хэрэгт нэгтгэгдэж ирсэн эгч, дүү хоёроос 500.000 төгрөг тус тус авсан гэх хэрэг яллах дүгнэлтэд тусгагдаагүй, хохирлын тооцоололд ороогүй байна. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52 дугаар байрны 500.000 төгрөгийн хохиролтой хэрэг мөн яллах дүгнэлтэд тусгагдаагүй, хохирлын тооцоонд ороогүй. Хохирогч Цэцэгмаагаар Барс-2 захын “Цагаан” гэх дэлгүүрээс 600 гаруй мянган төгрөгийн бараа авахуулаад 200.000 төгрөгийг уг дэлгүүрийн дансанд шилжүүлсэн. Би тухайн үед хэлцлийн гэрээ хийх гэсэн боловч хэрэг маргаантай байгаа гээд хийгдээгүй гэдгийг хэлмээр байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюунгэрэл мэдүүлэхдээ “М.Н нь манай гэрийн ойролцоо нийтийн байранд амьдарч байсан. Тухайн үед би дэлгүүрээ түрээслэх гэж байсан юм. Тухайн үед М.Н надтай 6 сарын гэрээ байгуулаад 3 сарын хугацаанд дэлгүүр түрээслүүлэн ажилласан. Надад өөрийгөө танилцуулахдаа “Батдэлгэр” гэж танилцуулсан. Би анх дэлгүүрээ түрээслэхдээ 2.000.000 төгрөгийн бараатай үлдээсэн. Дэлгүүрийн бараагаа “Нарантуул-2” захаас зээлээр авчихсан юм. Мөн амралтын газар ажиллуулна гэж хэлээд 10 ширхэг гэрийн цагаан бүрээс зээлээр авчихсан байсан. Тэгтэл М.Ныг манай дүү гэж бодоод өр төлбөрийг одоо надаас нэхэмжлээд байна. Манай эгчид бас барилгын материал авч өгнө гэж хэлээд мөнгө авсан. Надаас бэлнээр 1.000.000 төгрөг авсан. Буцааж өгөөгүй. Манай дэлгүүрийн худалдагч авсан гэдгийг нотолно. Манай хашааны хаалгыг янзалж өгнө гээд бас мөнгө авсан. Тэр барилгын материал гэж өгсөн хаалга нь эвдэрхий, цемент нь хуурамч байсан. Манай гудамжинд байдаг хүнээс монгол гэрийг нь аваад залилсан. Мөн манай эгчийн хүүхдээс 300.000 төгрөг авсан хүн. Хохирлоо барагдуулмаар байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 33-36/, хохирогч П.Нямжаргалын мэдүүлэг / 1 дүгээр хх-н 38-41/, хохирогч Хүрэлтулгын мэдүүлэг /1 дүгээр хх-н 79-81/, хохирогч Одгэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 83-87/, хохирогч Х.Нямдаваагийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 125-127/, хохирогч Г.Оюунцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 129-130/, хохирогч Цэцэгмаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 146/, хохирогч Батмөнхийн мэдүүлэг / 1 дүгээр хх-н 175-177/, хохирогч Догсмаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 248-249, 2-хх-н 1-4/, хохирогч Хишигзаяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 225/, хохирогч Ж.Энхжаргалын мэдүүлэг /2 дугаар хх-н 59-62/, хохирогч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /2 дугаар хх-н 1-7/, хохирогч Адъяагийн мэдүүлэг /2 дугаар хх-н 65-68/, хохирогч Оюунгэрэлийн мэдүүлэг /2 дугаар хх-н 69-70/, хохирогч Баярмагнайгийн мэдүүлэг /2 дугаар хх-н 71-73/, хохирогч Буянжаргалын мэдүүлэг /2 дугаар хх-н 74-76/, хохирогч Хүдэрчимэгийн мэдүүлэг /3 дугаар хх-н 36-39/, хохирогч Үүрийнцолмонгийн мэдүүлэг /3 дугаар хх-н 79-80/, хохирогч Г.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /3 дугаар хх-н 157-159/, хохирогч М.Цоодолын мэдүүлэг /3 дугаар хх-н 164-166/, хохирогч Ц.Оюунцэцэгийн мэдүүлэг /3 дугаар хх-н 167-169/, хохирогч Ц.Мөнхзаяагийн мэдүүлэг /4 дүгээр хх-н 1-5/, хохирогч Г.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /3 дугаар хх-н 157-159/, хохирогч Бат-Оюуны мэдүүлэг /4 дүгээр хх-н 181-182/, хохирогч О.Уртнасангийн мэдүүлэг /5 дүгээр хх-н 104-107/, хохирогч О.Одонцэцэгийн мэдүүлэг /5 дүгээр хх-н 175-176/, хохирогч Г.Энхтүвшингийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 240-247/, хохирогч Б.Содномцэрэнгийн мэдүүлэг /3 дугаар хх-н 160-163/, хохирогч Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /3 дугаар хх-н 242-247/, хохирогч Мөнхцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-н 8 дугаар хх-н 96-87, 90-92/, хохирогч Өлзийсайханы мэдүүлэг /10 дугаар хх-н 199-122/, хохирогч Г.Мөнхболдын мэдүүлэг /9 дүгээр хх-н 138-140/, хохирогч Н.Ундралын мэдүүлэг / 9 дүгээр хх-н 184-189/, хохирогч Ням-Эрдэнийн мэдүүлэг /11 дүгээр хх-н 104-106, 13/, хохирогч Бадамгэрэлийн мэдүүлэг /9 дүгээр хх-н 19-20, 9-13/, хохирогч Чимэгбаярын мэдүүлэг /7 дугаар хх-н 20/, хохирогч Должинсүрэнгийн мэдүүлэг /11 дүгээр хх-н 171-172/, хохирогч Аянгын мэдүүлэг /11 дүгээр хх-н 69-70, 73-74/, хохирогч Баярбаясгалангийн мэдүүлэг /10 дугаар хх-н 198-200, 215/, хохирогч И.Баасансүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-н/, хохирогч Ц.Сүрэнхорлоогийн мэдүүлэг /8 дугаар хх-н 234-241/, хохирогч Б.Бадамгаравын мэдүүлэг /11 дүгээр хх-н 24-31,14-15/, хохирогч Лхагвасүрэнгийн мэдүүлэг /9 дүгээр хх-н 247-248/, хохирогч Б.Отгонцэцэгийн мэдүүлэг /8 дугаар хх-н 230-233/, хохирогч О.Дөлгөөний мэдүүлэг /7 дугаар хх-н 186-190,195-196/, хохирогч Номин-Эрдэний мэдүүлэг /9 дүгээр хх-н 73-75/, хохирогч Золбоогийн мэдүүлэг /10 дугаар хх-н 160, 164-166/, хохирогч Ц.Оюунгэрэлийн мэдүүлэг /12 дугаар хх-н 24-26/, хохирогч Ж.Учралын мэдүүлэг /10 дугаар хх-н 1-5/, Монгол банкны А-6/766 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Нын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банкинд гүйлгээний данс эзэмшдэг тухай баримт /8 дугаар хх-н 100/, М.Нын дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд /7 дугаар хх-н 18-20, 83-85, 196, 8 дугаар хх-н 36-37, 46-50, 143-146, 155, 223, 233, 9-р хх-н 34-39, 74, 126-137, 186-187, 10-р хх-н 68-119-123, 197, 236-238, 11-р хх-н 24-31, 73-74,134,175/ зэрэг болно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Н нь бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 61.799.480 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Хохирогч Д.Эрдэнэсүрэнгийн “...2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн “Голомт” банкны 1805035554 дугаартай дансны мэдээллээ шүүлгээд үзэхэд 4500 төгрөг л байсан. Батхуяг Нын данс руу мөнгө хийлгээд байсан чинь өөрөө аваад байсан байна лээ. Би 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн “ХААН” банкны данс болох 5032570658 дансны мэдээллийн хуулгаа үзэхэд Батхуяг миний “ХААН” банкны данснаас Голомт банк руу мөнгө шилжүүлж хийлгээд өөр нэг данс болох Мягмаржав овогтой Н гэсэн хүний дансруу мөнгө шилжүүлсэн байсан. Батхуяг нь анхнаасаа худлаа хэлсэн. Жинхэнэ нэр нь Н юм байна лээ. Энэ хүн надад туслах биш миний тусламжаар олсон мөнгийг минь залилан мэхлэн авсан... надтай уулзахдаа манай гэрт л уулздаг байсан. Энэ хүн ирэхдээ дандаа хөлсний такси барьж ирдэг байсан. 175 см өндөртэй нүүр нь бор, арьс нь барзгардуу махлаг, тарган, орсгой шүдтэй, нүд нь онигор, хөмсөг нь шингэн талдаа хүн байсан. Батхуяг нь анх ярихдаа би телевизээр туслалцаа гуйсныг чинь үзсэн ах нь чамд нэг өрөө байраар тусалъя, нэг бол 30 сая төгрөг өгье гэж танилцсан. Тэр цагаас хойш байнга манайд ирж манай хүүхдүүдийг эмнэлэг рүү хамт авч явж үзүүлээд байхаар нь би үнэхээр сайн хүн байна гэж бодсон. Тэгсэн миний тусламжаар цугларсан мөнгийг минь авах гэж ингэж байсан юм байна лээ. Миний дансанд тусламжаар 4.500.000 төгрөг орж ирсэн, энэ орж ирсэн мөнгөнөөс би гэртээ 2.200.000 төгрөгөөр тавилга авсан. Хоол унданд зарцуулаад 1.950.000 төгрөг үлдсэн энэ мөнгийг Батхуяг нь чи одоо телевизээр гарна дансан дахь мөнгөний хэмжээ гарах учраас мөнгө багатай байсан нь дээр чи сүүлд нээсэн Голомтын дансруугаа мөнгөө хийгээд бай гэсэн юм... /хх-н 15/ ...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7 дугаар гудамжны 6 тоотод айлын хашаанд байхад 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийгөө Бат-Эрдэний дүү Батхуяг гэж танилцуулсан хүн миний 88169646 дугаарын утас руу залгаад манай ах хувийн компанитай, чамд нэг өрөө байр юмуу 30 сая төгрөгийн тусламж үзүүлэх гэсэн юм гэхээр нь би үнэхээр та надад туслах гэж байгаа юм бол нэг өрөө байр авья гэж хэлтэл гэрийн хаяг асуугаад маргааш нь буюу 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрт ирсэн. Ингэж ирэхдээ цагаан идээ барьж ирсэн. Тэгээд уулзчихаад явсан, энэ хүний дараа нь Мягмаржав овогтой Н гэж хүн байсныг “Голомт” банкны дансны хуулбараар мэдсэн. Урьд өгсөн хохирогчоор тогтоосон мэдүүлэгт 2013 оны 10 дугаар сарын 25, 10 дугаар сарын 26, 10 дугаар сарын 27 ,10 дугаар сарын 29-ний өдөр гэж он сарыг андуурч бичсэн байна. М.Н нь өөрийн 5026747173 дугаартай данс руу миний 5032570658 дугаарын данснаас 500.000 төгрөг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мобайл банкаар шүлжүүлэн авч намайг залилсан. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэсүрэн надад 2205044914 дугаартай дансыг нээж өгөөд уг дансандаа Н нь өөрийн 94014003 утасны дугаарыг “Голомт” банкны мобайл банк үйлчилгээтэй холбоод надан бэлэн байсан 700000 төгрөгийг хийлгээд уг мөнгийг Н нь өөрийн зээлийн төлбөрт 690000 төгрөгийг суутгуулж намайг залилсан. 2013 оны 12 сарын 01-ны өдөр Н нь өөрийн “ХААН” банкны 5026747173 дугаартай дансруу миний 5032570658 дугаартай данснаас 750000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж авч залилсан. Нийтдээ надаас 1950000 төгрөгийг залилсан. Энэ мөнгөнөөс одоогийн байдлаар нэг ч төлбөр төлөгдөөгүй байгаа юм. Одоо Наас 1950000 төгрөгийг би нэхэмжилж байна. Гомдолтой байна. Энэ хүн миний ядуу амьдралтайг минь далимдуулж надад байр өгнө мөнгө өгнө итгэл төрүүлж хуурч мэхлэн залилсан...” гэх мэдүүлгээр /хх-ийн 13-16 дугаар тал/,
2. Хохирогч П. Нямжаргалын “...2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний 86692089 гэсэн дугаар руу эрэгтэй хүн залгаад өөрийгөө Одбаяр гэж танилцуулж, Америк залуусын нийгэмлэгээс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах гэсэн юм... тэгэхээр нь чи миний дугаарыг хаанаас авсан юм бэ гэхэд би өөртэй чинь холбогдох гээд таньдаг хүнээс чинь авсан гэж хэлсэн. Маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр надтай холбогдоод “юу болж байна нөгөө өдөрлөгөө хийсэн юмуу” гэхээр нь би “уулзаж байгаад ярилцъя” гэхэд найз нь үнэхээр их завгүй байна, Улаанбаатар телевиз дээр ажилтай байна, чи өнөөдөр өдөртөө амжиж хийгээд өгөөч гээд байсан. Тэгэхлээр нь би...яагаад ийм үйл ажиллагаа зохиож байгаа юм гэсэн чинь би өөрөө олон жил гадаадад амьдарсан амеркаас ирээд 2 сар болж байгаа гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 40 минутанд 99262703 дугаарын утаснаас залгаад шинэ жилийн уг арга хэмжээ 2014 оны 12 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Тэрэлжид байрлах амралтын газар болно, уг амралтын газрын эзэн нь америк хүн байгаа юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь чи яагаад энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм бэ гэхэд Н би өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах гэсэн юм гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 01-ний 17 цаг 40 минутанд 99262703 дугаарын утаснаас Н залгаад шинэ жилийн ажиллагаанд зориулсан 500 шил пиво амралтын газар руу хүргэж өгөх гэсэн чинь 150.000 төгрөг хэрэг болоод байна. Чамд мобайл банк байна уу гэхээр нь би мобайл банк байхгүй гэхэд Н надад 5041315586 гэсэн С.Ганбаяр гэх хүний данс өгөөд яаж ийж байгаад олоод өг гэсэн юм. Би тэгээд өөрийнхөө 5020496586 дугаарын данснаас 150.000 төгрөгийг Нын өгсөн данс руу шилжүүлсэн юм. Н уг Ганбаяр гэх хүнийг надтай цуг ажилладаг хүн гэж ойлгуулсан юм. 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Н над руу залгаад би компанийн орлогоос 120.000 төгрөг үрчихсэн. Манай нягтлан миний цалинг хасах гээд байна, чи надад яаралтай 120.000 төгрөг шилжүүлж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн 5020496586 дугаарын данснаас мөн Нын өгсөн С.Ганбаяр гэх хүний 5041315586 дугаарын данс руу 80.000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н надад 8 хүний мандатын 42.500 төгрөгийг шилжүүлчих АНУ-ын Элчин Сайдын Яам хаах гээд байна гэж хуурч мөнгийг надаар шилжүүлсэн. Би 7 хүний танилцуулга олж өгөөд, нийт 8 хүний 340.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь М.Наас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худлаа ярьж намайг залилсанг мэдээд “чи хаана захиалга өгсөн юм бэ” гэж асуухад М.Н хэлэхдээ “Гурван түргэн” гэдэг амралтын газар захиалга өгсөн гэж хэлсэн. Би тухайн байгууллага руу залгаад асуутал тэр газраас манай байгууллагад “Үнэнч хайрын шинэ жил” гэсэн захиалга байхгүй гэж хэлсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд би нийт 14 хүний таксны мөнгө болох 2470 төгрөг /нэг ширхэг таксны үнэ/ буюу 34.580 төгрөгийг өөрийнхөө 5020496586 дугаарын дансаас Нын өгсөн Ганбаяр гэх хүний 5041315586 дугаарын данс руу шилжүүлсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн 5020496586 дугаарын данснаас Пүрэвсүрэн гэх хүний 5022639773 дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. С.Ганбаярын 5041315586 болон Пүрэвсүрэнгийн 5022639773 дугаарын “ХААН” банкны дансанд шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь Н хүлээж авсан, надаас нийтдээ 614.580 төгрөгийг залилж авсан. Энэ мөнгийг би Наас нэхэмжилнэ” гэх мэдүүлгээр /хх-ийн 38-41 дүгээр тал/,
3. Хохирогч Б.Хүрэлтулгын “...2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М.Н гэдэг хүн надаас “нөүтбүүкээ өгчих, би Мэргэжилийн хяналтын албанд ажилладаг, Багануур, Багахангай, Налайх дүүргээр явж шалгалт хийж тэмдэглэлд хөтлөх гэсэн юм” гээд гуйгаад байсан тэгэхээр нь би эхний удаа зөвшөөрөөгүй, дараа нь “та өөрийн бичиг баримтаа үлдээж ав” гэсэн чинь ажлын үнэмлэх ажлаас гарч болдоггүй, иргэний үнэмлэх үл хөдлөхөд байгаа, хүргэн дүүгийнхээ гадаад паспортыг үлдээгээд авчихъя” гээд байхаар нь би зөвшөөрөөд 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 хороололд 2 дугаар сургуулийн урд нөүтбүүкээ өгөөд хүргэн дүүгийнхээ гадаад паспортыг өгсөн юм. Тэгээд миний нөүтбүүкийг авч яваад буцааж өгөөгүй байгаа тул нөүтбүүкээ авмаар байна” гэх мэдүүлгээр /хх-ийн 79-81 дүгээр тал/,
4. Хохирогч Ц.Одгэрэлийн “...2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Нүцгэн шуу” гэх айдигээр фэйсбүүкээр нэвтэрч танилцсан. Тэгтэл өөрийгөө Баяраа гэж танилцуулсан, дараа нь жинхэнэ нэрийг нь мэдэхэд М.Н гэдэг юм байна лээ. Тухайн үед Нтай фэйсбүүкээр харилцаж байхад надаас эрүүл мэндийн талаар зөвлөгөө авъя гэдэг байсан, би утсаа зарна гээд зар тавьсан байсан чинь Н “утсаа надад зарчих” би хувийн бизнес эрхэлдэг гээд байхаар нь 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь би маргааш өглөө данс руу мөнгийг нь хийнэ гээд маргааш өглөө нь манай гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапит харш” хорооллын гадаа ирээд миний утсыг аваад “мөнгийг чинь данс руу чинь хийнэ” гэж хэлээд аваад явсан. Удалгүй дансаа шалгаж үзтэл мөнгө ороогүй байсныг хараад тухайн утас руу залгаад мөнгө чинь ороогүй байна гэхэд Японоос хөрөнгө оруулалт орж ирээгүй байна, орж ирхээр мөнгийг чинь өгнө гэхэд нь хэсэг хугацаанд хүлээхээр болсон. 2014 оны 10 дугаар сарын 11-нд Н над руу залгаад хагас сайн өдөр мөнгө гаргаж өгч болохгүй байна, чи надад 1 сая төгрөг яаралтай өгөөч гээд байхаар нь би өөрийнхөө сургалтын төлбөр болох 1 сая төгрөгийг Нын данс руу шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний утас руу нэг эмэгтэй хүн залгаад Нын эгч нь байна 1.700.000 төгрөгийг чинь данс руу чинь шилжүүлсэн шүү. Худалдаа хөгжлийн банкнаас ХААН банк руу шилжүүлсэн байгаа тул маргааш өглөө данс руу чинь орно гэж хэлсэн. Маргааш орой нь би дансаа шалгатал мөнгө ороогүй байсан. Би залгаад мөнгө ороогүй байна гэхэд данс эзэмшигчийн нэр нь зөрчихсөн байна гэж хэлээд тэрнээс хойш миний мөнгийг өгөлгүй холбоо барилгүй таг болсон юм.... Би гар утсаа 850.000 төгрөгөөр авч байсан. Үнэлгээний комиссын 500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй танилцлаа, М.Наас гар утасны үнэ болон 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна..” гэх мэдүүлгээр / хх-ийн 83-87 дугаар тал/,
5. Хохирогч Х. Нямдаваагийн “...Би Төв аймгийн Багахангай сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд “Уран аривжих” хоршооны үйл ажиллагаа явуулдаг. Би Цавхангай хорооллын “өндөр Болдоо” гэж дууддаг Ц.Энхболдын нэг дэлгүүрийг нь түрээсээр ажиллуулж байсан Мягмаржавын Н гэдэг залууд хээлтээ гунжин үнээгээ 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 800.000 төгрөгөөр зээлээр зарсан юм. Н нь үнээний өртөг 800.000 төгрөгийг 9 дүгээр сарын 2-ны өдөр өгнө гэхээр нь итгээд өгсөн юм. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны орой Н манай гэрт ирээд эхнэр Т.Батжаргалаас хонины 2 гулууз буюу 44 килограмм махыг нэг килограммыг 5500 төгрөгөөр буюу нийт 245.850 төгрөг, 5 ширхэг ямааны гулгууз буюу 34 килограмм ямааны махыг нэг килограммыг нь 4500 төгрөгөөр буюу 153.000 төгрөгөөр нийтдээ 398.850 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хээтэй гинжин үнээний өртөгтэй хамтад нь өгнө гээд зээлээр авч ясан байсан. Би Нын дэлгүүрт 2014 оны 09 дүгээр сарын 04-ний орой очиход таны мөнгийг маргааш өгчихнө гээд сууж байсан, маргааш нь 10 цагийн үед дэлгүүрт очиход дэлгүүр нь хаалттай байсан, хажуугийн гуанзнаас нь асуухад Ныг хотруу явсан гэж хэлсэн. Тэгээд энэ залууг сураг тасарсан тул залилууллаа гэдгээ мэдээд цагдаад хандсан юм. Н надаас зээлээр авсан хээлтэй гунжин үнээгээ Ундрахын ээж нь болох Оюунгэрэл гэдэг эмэгтэйд 400.000 төгрөгөөр зарсан гэдгийг сүүлд сонссон. Миний хээлтэй гунжин үнээг Ундрах Эрдэнэсант сум руу ачуулсан байсан.... Тухайн үед би хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж явж байгаад Над залилуулсан юм. Манайхаас 44,7 килограмм хонины мах, 64 килограмм ямааны махыг аваад явсан. Нэг килограмм хонины мах 5500 төгрөгөөр бодохоор 245.850 төгрөгийн ямааны мах нь 4500 төгрөгийн үнэтэй байсан ба 153.000 төгрөг болж байгаа, ингээд нийт 398.850 төгрөг, хээлтэй гунжин үнээ 800.000 төгрөг, нийт 1.198.820 төгрөгийн хохирол учраад байна. Нийт хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлгээр / хх-н 125-127 дугаар талд/,
6. Хохирогч Г.Оюунцэцэгийн “...Н гэдэг залуу 2013 оны зун манай Цавхангай хороололд байдаг “өндөр Болдоо” гэж дууддаг Ц.Энхболдын гуанзанд тогоочоор бас 2014 онд Ц.Энхболдын нэг дэлгүүрийг нь түрээсээр ажиллуулж байсан. Н миний ажиллуулдаг “Уран” хүнсний дэлгүүрт архины зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ олж өгөөд өөрөө түрээслэж ажиллуулъя надад эхлээд 150.000 төгрөг өгчих гэхээр нь би М.Над 2014 оны 08 дугаар сарын 10-ны үед 150.000 төгрөгийг, мөн хоёр гурван хоногийн дараа 62.000 төгрөг, бас арваад хоногийн дараа М.Н нь надад одоо 250.000 төгрөг нэмээд өгчих дэлгүүрийн чинь бүх зөвшөөрөл гарахад бэлэн болсон гэхээр нь би өөртөө байсан бэлэн 70.000 төгрөг өгч үлдэгдэл 180.000 төгрөгөнд нь дүүгийнхээ 5,4 грамм жинтэй голдоо цагаан жижиг шигтгээтэй өргөн монетон бөгжөө 2014 оны 8 дугаар сарын 17-ны үеэр өгөөд М.Над ломбарданд 180.000 төгрөгт нэрээ тавиарай гээд өөрийнхөө иргэний үнэмлэхээ өгч явуулсан. Дараа нь М.Н надтай уулзахдаа “бөгжийг чинь 180.000 төгрөгөөр ломбарданд тавьсан шүү” гээд надад нэг жижиг ногоон өнгөтэй цаас үзүүлж байсан. Тэр цаасны дээр нь миний нэр, доод талд нь М.Нын нэр бичигдсэн бөгөөд 180.000 төгрөг гэж бичсэн байсан. Би ломбардных нь нэрийг сайн хараагүй болохоор санахгүй байна. Энэ бөгжийг миний төрсөн дүү Г.Оюунчимэг 2014 оны хавар хувь хүнээс 380.000 төгрөгөөр худалдаж авсан бөгж юм, гомдолтой байна...” гэх мэдүүлгээр /хх-н 129-130 дугаар талд/,
7. Хохирогч Б.Цэцэгмаагийн “....Би Төв аймгийн Баянхангай суманд ТҮЦ, цайны газар ажиллуулдаг. Ц.Энхболдын дэлгүүрийг түрээсээр ажиллуулдаг байсан. Би 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Над “Барс” захад ажилладаг таньдаг хүнээсээ нийт 818.320 төгрөгийн архи, пиво, тамхийг авч өгсөн юм, гэрээ байгуулаагүй, тухайн үед Н надаас гуйгаад байхаар нь би итгээд хүнээс зээлээр архи, тамхи, пиво аваад өгчихсөн юм. Би 818.320 төгрөг нэхэмжилж байна, би гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна гэх мэдүүлэг /хх-н 418 дугаар талд/ ...Би Төв аймгийн Баянхангай сумын “Цавхангай” хороолол гэх газарт 2007 оноос эхлэн одоог хүртэл өөрийн эзэмшлийн “Эрдэнэбулган” нэртэй цайны газар ажиллуулж байгаа ба 2014 оны 8 дугаар сард манай Цавхангай хороололд дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан Мягмаржав овогтой Н гэх залуу надтай хамт Улаанбаатар хот руу дэлгүүрийн бараанд явсан юм. Тэгээд Н надад хандан таньд “Барс-2” худалдааны төвд таньдаг худалдагч байвал надад архи, пиво зээлээд өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрч, “Барс-2” худалдааны төвийн “Цагаан” бөөний төвийн архи, пиво зарж борлуулдаг Батжаргал гэх нэртэй эрэгтэй хүнд энэ залууд архи пиво зээлээр өгчих гэж хэлээд Над нийт 683.000 төгрөгийн архи, пиво зээл авч өгсөн, мөн өөрийн ажиллуулдаг хүнсний мухлагаасаа 270.000 гаруй мянган төгрөгийн тамхи зээлээр өгсөн, тэгтэл Н зээлээр авсан барааныхаа мөнгийг өгөөгүй алга болсон. Мягмаржав овогтой Н нь манай хороололд байдаг Энхболд гэх хүний цайны газарт 2013 оноос эхлэн тогооч хийж байх үед би таньдаг болсон. Би Батжаргал гэх хүнээс зээлж Над авч өгсөн 682.320 төгрөгийн үнэтэй барааныхаа төлбөрийг төлж байгаа... гэх мэдүүлгээр / хх-н 146 дугаар талд/,
8. Хохирогч М.Батмөнхийн “... Би 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ интернет үзээд сууж байхад Солонгосоос найдвартай гар утас оруулж ирсэн гэсэн зар үзээд зарын дагуу 95780737 гэсэн дугаар руу ярихад дүү маань Солонгос улсад байдаг юмаа захиалсан утсыг чинь 3-7 хоногийн дотор оруулж ирнэ гэсэн, тухайн үед уг хүний оруулж ирж зарах гэж байгаа утаснууд зах зээлийн үнээс 150.000 төгрөгөөр доогуур байхаар нь би 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөгөө 95780737 утас руу залгаад би 3 утас авъя гэхэд болж байна гээд урьдчилгаа нэг утасны 100.000 төгрөг өгчих тэгээд би Солонгос руу захиад 3-7 хоногийн дотор ирнэ гэж хэлэхээр нь би 300.000 төгрөгийг уг залуугийн өгсөн “ХААН” банкны 5026747173 гэсэн данс руу Баянзүрх дүүргийн 8-р хороо Улаанхуарангийн АТМ-ээс шилжүүлсэн. Гэтэл өөрөө над руу яриад мөнгийг чинь авчихлаа манай дүү удахгүй каргод утсыг чинь хийчих байх гэж хэлээд удаагүй нөгөө залуу дахин залгаад манай дүү мөнгийг чинь Солонгос руу шилжүүлээд авчихсан. Чиний утсыг каргод хийх гэж байна гэнэ нөгөө данс руу 100.000 төгрөг дахиад шилжүүлчих гэхээр нь “Модны 2” гэх автобусны буудлын ойролцоо явж байсан болохоор АТМ-с 100.000 төгрөгийг дахин шилжүүлсэн. Нөгөө залуу утсаа салгаж, таг алга болсон. Би уулзаж байгаагүй утсаар ярьсан юм. Дараа нь уулзъя гэхээр ажилтай завгүй байна гээд байдаг байсан. Надад ямар нэг санал хүсэлт байхгүй. Алдсан мөнгөө олж авмаар байна....” гэх мэдүүлгээр / хх-н 175-177 дугаар талд/,
9. Хохирогч Ч.Догсмаагийн “....2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд гэж санаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот ба Сонор хайрхан төвд байрлах миний ажил дээр Н гэдэг залуу орж ирээд мэнд мэдэлцээд танай нөхөр хийлгэсэн эх бэлтгэлийн зүйлүүдийн ажлын хөлс болох 500.000 төгрөгийг данс руу чинь хийсэн шүү, маргааш өглөө 10 цагийн үед орчих байх гэж хэлсэн. “Мөн чиний лангуун дээр тавиулж заруулах гэж байгаа 5 ширхэг гар утас Улаанбаатар хотоос ирж байгаа, чи түүнийг аваад лангуун дээрээ тавьчих” гэж хэлсэн... 2014 оны 10 дугаар сард Баяраа гэж өөрийгөө танилцуулсан залуу манай нөхөр бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд манай нөхрөөр билет хэллүүлье гэж ирээд билет хэвлүүлсэн юм. Би гар утасны лангуун дээр суудаг ажилтай. Н ирээд “лангуун дээрээ билет тавиад зараад өгөөч” гэж гуйсан. Н “хүний утас алга болгочихсон юм, чи надад утас зээлээр өгөөч” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “би чамд юу гэж зээлээр өгөх юм” гэж хэлтэл Н надад Улаанбаатар хотоос надад хэдэн ширхэг Айфон утас ирж байгаа юм, би чиний утсыг тэр хүмүүст өгсөн шүү, болохгүй бол чи тэр ирэх утаснуудаас аваарай, би тоглолт хийх гээд өгөх боломжгүй байна” гэж хэлсэн. Би утсаа үзэхэд “баруун хараад явж байна, юмаа тосч аваарай” гэсэн мессеж ирсэн байсан, би итгээд утас өгсөн юм. Дараа нь худал хэлээд надаас нийт 4 ширхэг гар утас авсан. Дараа нь “утсаа авъя” гэхэд “би Булганд явж байна, утасны мөнгийг чинь шилжүүлсэн, маргааш орчих байх” гэж хэлсэн. Нтай дахиж уулзаагүй алга болсон. Миний утсууд Самсунг нөүт-1, Самсунг Эс-2, Самсунг Гранд Диос-2 гэсэн утас байсан. Бүгд шинэ утаснууд байсан. Улаанбаатар хотоос өөр утаснууд ирж байгаа гэхээр нь итгэсэн, манай нөхрөөр билет хэвлүүлж байгаа болохоор нь мөн итгэсэн. Надад нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан. Гомдолтой байна, хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлгээр / 1-р хх-н 248-249 мэдүүлэг, 2-р хх-н 1-4 дугаар талд/,
10. Хохирогч Э.Хишигзаяагийн “...Намайг залилсан залуу 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө Н гэж танилцуулж, шинэ компани, FM, ресторан нээж байгаа, энэ нээлтэндээ зориулаад тоглолт зохион байгуулж байгаа учраас тоглолтын рекламны шторк хийлгүүлхээр боллоо гэхээр нь манайх Улаанбаатар хотод захиалга өгөөд хийлгүүлж ирээд FM-р цацуулсан, мөн манай телевизид үгэн зар явуулсан. Манай FM-ээр шторк цацагдаад явж байхад нь зарим дуучинтай ярихад ямар нэг тоглолт болохгүй гэж ярьж байсан. Бусад дуучид нь худлаа гэж хэлхээр нь би билет хэвлэсэн болон бусад хүмүүстэй холбоо бариад цагдаад өргөдөл гаргасан. Одоо манай FM-ээр 13 хоног цацагдсан,телевизийн зар явуулсан нь нийлээд 320.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр /1-р хх-н 225 дугаар талд/,
11. Хохирогч Б.Алтангэрэлийн “...Би 2014 оны 09 дүгээр сарын сүүлээр FM-ээр найруулагч авна гэсэн зарын дагуу яриад Н гэж өөрийгөө танилцуулсан залуутай уулзахаар болж, 6 дугаар микрийн 13 дугаар байрны гадаа уулзсан. Уулзах үедээ би FМ нээж байгаа гэж хэлж байсан. Нэлээн хэд хоногийн дараа залгаад урагшаа явж тоног төхөөрөмж авч ирэх гэсэн юм чи цуг яваад үзэж авах хэрэгтэй байна гэхээр нь надад гадаад паспорт байхгүй гэхэд би гараад өгье гээд иргэний үнэмлэхийн хуулбар цээж зураг бэлнээр 40,000 төгрөг аваад явсан. Намайг асуухад явах хойшилсон гэж хэлж байсан. Дараа нь утсаар залгаад урагшаа өөр хүнтэй явж байна, хүнд мөнгө өгөх хэрэгтэй болоод байна, очиж байгаад мөнгийг чинь өгье чи хүүтэй ч хамаагүй мөнгө олоод өгөөч гээд утасдаад байхаар нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “ХААН” банкны Сураг овогтой Мөнхцолмон гэсэн хүний дансанд 177.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш холбоо барихгүй гар утас нь унтраад асахгүй байсан. Би одоогоор тэр дансны дугаарыг нь санахгүй байна. Яг ямар учиртай мөнгө гэдгийг надад хэлээгүй. Би Мөнхцолмон гэдэг хүнийг танихгүй урьд нь харж байгаагүй. Нтай дахиж уулзаагүй. Энэ хоёр хүнтэй надад ямар нэгэн найз нөхөд, ойр дотны харьцаа байхгүй, одоо утасных нь дугаарыг ч мэдэхгүй байна. Би гомдолтой байна , нийт 217.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлгээр / хх-н 2-р хх-н 7-10 дугаар талд /,
12. Хохирогч Ж.Энхжаргалын “...2014 оны 07 дугаар сарын эхээр миний танил Оюунгэрэл гэх хүн надад хөгшин нь Буянжаргалаар зуучлуулаад Турк улс руу явж ажил хийхээр болсон. Буянжаргалтай хамт 2014 оны 6 дугаар сард Төв аймгийн Баянхангай сумын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад нь цуг хажуугийн цайны газарт нь ажилладаг байсан Н гэдэг залуугийн эгч нь Турк нөхөртэй Турк улсын иргэн гэж байна тэгээд тэр хоёр Туркт Монгол хоолны “ресторан” нээх гэж байгаа гэж байна. Монголоос 6-н эмэгтэй хүн авч явна гэж байна чи явах уу” гэж хэлж байсан. Буянжаргал нь мөн миний танил эгч болохоор би Оюунгэрэлээс тухайн үед яаж ямар шугамаар явах юм бэ гэж асуусан чинь Оюунгэрэл надад би нөхөр Батбилгүүнтэйгээ явахаар болсон бид хоёрыг нэг хоёр хүн олчих гэсэн эхний удаад 07 дугаар сарын 04-ний өдөр урилганы мөнгө нэг хүний 74.000 төгрөг шилжүүл гэж байна гэхээр нь би тэгвэл хүүгээ авч болох уу гээд хүү Отгонбямба бид хоёр Турк явахаар болсон. Ингээд хамгийн эхний удаа 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бид хоёрын 148.000 төгрөгийг Оюунгэрлээр дамжуулж мөн Оюунгэрэл Батбилгүүн гэх хүний 148.000 төгрөгтэй хамт Н гэдэг хүний Мягмаржав Н гэсэн “ХААН” банкны “5026747173” тоот дансанд хийж байсан, түүний дараа Н 91014333 дугаарын утсаар надтай холбогдоод надад Монголоос 10 гаруй хүн авч явна гэсэн болохоор манай хүргэн Баярмагнай, хүргэний найз Отгонбаатар нар надаар дамжуулж Нын шугамаар Турк явахаар болсон. Ингээд хүү Отгонбямба хүргэн Баярмагнай бид гурав гадаад паспортгүй байсан болохоор Буянжаргалын хүү Ойдовсүрэнгээр дамжуулж 300.000 төгрөг Нын данс руу 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлж байсан. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны орой банк хаасны дараа над руу Н утасдаад 100.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би банк хаасан байсан болохоор өөрийн нөхрийн дүү Мөнгөнсарнайгаас “100.000 төгрөг байна уу?” гэж асуутал “40.000 төгрөг байна” гээд мобайл дансаараа Нын данс руу хийлгээд маргааш нь Мөнгөнсарнайгийн данс руу 40.000 төгрөг хийж байсан. Үүний маргааш нь Н над руу утасдаж яг одоо 276.000 төгрөг шилжүүл та нарын онгоцны тийзнээс хөнгөлөх хэрэгтэй байна гэхээр нь тухайн үед түүний данс руу 276.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь Н надруу 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Турк явах нэг хүн олох хэрэгтэй байна би Туркийн Элчин сайдын яам дээр байна гэхээр нь би өөрийн танил Давааням гэх хүний хүүхэд Жавхлантөгс гэдэг хүүхдийг Турк явах уу гэсэн чинь тэгье гээд Жавхлантөгс 18 цагийн үед Багануур дүүргийн “ХААН” банкаар 200.000 төгрөг шилжүүлж байсан. Дараа нь Жавхлантөгс нь Турк явахаа болилоо гэсэн чинь Н мөнгийг чинь дараа өгнө эгчийг ирэхээр аваарай гэж байсан. Дараа нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Н 91014333 дугаарын утсаар “таныг олон хүүхэдтэй гээд хөнгөлөлтөнд хамруулъя тийм учраас та онгоцны тийзний мөнгийг урьдчилаад шилжүүлж авмаар байна, тэгвэл хөнгөлөлт эдлэх боломжтой гэсэн ингэхээр нь би эгчид нь мөнгө байхгүй гэж хэлтэл “та тэгээд хөнгөлөлт эдлэх юм уу” гэж асуухад нь би тухайн үед Багануур дүүргийн “ХААН” банкаар 242.000 төгрөг түүний данс руу шилжүүлж байсан. Тэгээд түүний маргааш нь буюу 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай хүү Отгонбямба түүний данс руу Отгонбямба, Баярмагнай бид нарын амь даатгалын мөнгө гээд 133.000 төгрөг шилжүүлж байсан. Дараа нь манай охин Элбэгзаяа Ныг Туркэд байгаа эгч рүүгээ борц явуулах гэж байна гээд түүний данс руу 120.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь би 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 353.000 төгрөг Нын данс руу шилжүүлсэн. Н бид нарт очихоор чинь цалин дээр чинь хөнгөлөлт эдлүүлнэ гэж байсан,тэгээд хамгийн сүүлд Н надад 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эгч маань Туркээс ирэх гээд байна нөхөрт нь эмээлийн мөнгөн тоног өгч явуулах гээд байна та надад 500.000 төгрөг олоод өгөөч гэхээр нь тухайн үед надад 100.000 төгрөг байсан болохоор би түүнд байсан мөнгөө данс руу нь шилжүүлж байсан. ингээд маргаашнаас нь Н нь өөрийн 91014333, 88020300 гэсэн дугааруудаа хаагаад ор сураггүй болсон. Ингээд бид нар сургыг нь гаргах гэж явахад олдохгүй байсан... Би Нтай анх өөрийн танил Буянжаргалаар дамжуулж танилцаж байсан. Тэгэхэд Н нь монетон бөгж зүүсэн тэрийгээ эгч Туркээс явуулсан гэж ярьсан эмэгтэйлэг залуу байсан. Тэгээд та нар явахдаа борц, цагаан идээ авч явах хэрэгтэй энэ тэр гэж бидэнд ярьж байсан. Н надад манай эгч угаасаа Турк руу хүн гаргадаг гэж ярьж байсан. Би Нтай уулзчихаад танай эгчийг хэн гэдэг юм гэхэд Мягмаржавын Нямаа гэдэг гэж байсан зургийг нь харуулаагүй. Би Над залилуулсан 1.862.000 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлгээр / 2-р хх-н 59-62 дугаар талд/,
13. Хохирогч Г.Адьяагийн “ ... 2014 оны 07 дугаар сарын эхээр Багануурт байдаг дэлгүүр дээрээ сууж байсан чинь танил Энхжаргал над дээр ирээд чи Турк руу явах уу, 2 хүн дутуу байна 3 хоногийн дотор виз гаргаж өгнө гэнээ гэж хэлэхээр нь би эгчийнхээ хүүхэд Эгиймаатай хамт явъя гэж хэлээд тоонд нь орсон. Тэгээд Энхжаргал надад Одгарав гэдэг хүний данс өгөхөөр нь би тэр данс руу нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг хийсэн, тэгээд байж байтал Н гэдэг хүн над руу яриад одоо 30 ам доллараа хий гэхээр нь тэр өдрөө буюу 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр банкин дээр очоод 56.250 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болчихоор нь Н руу утсаар яриад явуулна гэсэн чинь яасан бэ гэхэд манай эгч ирээгүй байна ирэхээр нь та нарыг явуулна гэж хэлсэн. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр над руу утсаар яриад эгч маань ирэх гэж байна та миний данс руу 200.000 төгрөг хийчих гэхээр нь би Нын данс руу хийсэн түүнээс хойш явуулах юу болж байна гэж асуугаад утсаар ярихаар 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлийн хугацаа гэж байснаа тэр өдөр залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Би тэр хүнийг нэг ч удаа харж байгаагүй, Энхжаргал манай хүргэний найз нь Турк руу хүн явуулна гэж байна, би өөрөө хүргэнтэйгээ, хүүхэдтэйгээ найз нөхдүүдтэйгээ нийлээд 8-уулаа болчихоод байна, 2 хүн дутуу байна чи явах уу гэж надад хэлэхээр нь би эгчийнхээ хүүхдийг аваад явчихья гэж бодоод мөнгийг нь би өөрөө төлчихсөн юм. Энхжаргал над дээр ирэхдээ өөрийнхөө охинтой, хүргэнтэйгээ 3-уулаа явна гэж байсан, над дээр ирэхдээ Оюунгэрэл гэдэг хүүхэнтэй хамт явж байсан, тэр нь бас явах гэж байсан гэсэн, өөр ямар ямар хүмүүс байсныг нь би сайн мэдэхгүй байна. Би 3 удаагийн үйлдлээр нийт 506.250 төгрөг өгчихсөн байна. Би энэ алдсан мөнгөө Н гэдэг залуугаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр / 2-р хх-н 65-68 дугаар талд/,
14. Хохирогч Л.Оюунгэрэлийн “ 2014 оны 07 дугаар сарын эхээр миний танил Буянжаргал гэх хүн надад “Би Атарын сангийн аж ахуйн хүнсний дэлгүүрт ажиллаж байгаа, надтай хамт ажилладаг Н гэдэг залуу Турк руу хүмүүсийг гаргадаг гэж байна эгч нь тэнд Монгол ресторан нээх гэж байгаа гэж байна, чи Турк явах уу, цалин мөнгө нь гайгүй, тогооч нар нь 1.000.000 гаруй төгрөгийн цалинтай” гэж хэлэхээр нь би “болох юм бол тэгье дэмий энд дэлгүүр сахиж сууж байхаар” гээд нөхөр Батбилгүүнтэй зөвлөлдөөд нөхөр бид хоёр цуг явахаар болсон. Ингээд тухайн үед Н гэдэг хүнтэй Буянжаргалаар дамжуулж утсаар танилцсан, Н нь 91014333 гэсэн дугаартай байсан. Хамгийн анх 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Н нь та Турк явна гэж шийдсэн бол урилганы мөнгө нэг хүний 98.000 төгрөг хоёр хүний нийт 196.000 төгрөг надад өгөх хэрэгтэй гэхээр нь Буянжаргалаар дамжуулж Над тухайн мөнгийг нь өгч байсан. Дараа нь дахиад 2015 оны 08 дугаар сарын эхэн үед Н нь надаас 128.000 төгрөг өгсөн амь даатгалын мөнгө, паспортны нэг хүний 50.000 төгрөг нийт 100.000 төгрөг авч байсан, тухайн үед би Атарын сангийн аж ахуйд очиж Над 228.000 төгрөг өгч байсан. Маргааш нь Н над руу утасдаж би хотод байна 37 доллартай тэнцэх мөнгө хэрэгтэй байна авах ёстой юм гэж байсан. Тэгэхээр нь би түүнд монгол мөнгөөр 134.000 төгрөгөөс 72.000 төгрөгийг бэлнээр үлдсэнийг нь дансаар өгсөн. Түүнээс хойш Н нь 2015 оны 08 дугаар сарын сүүлээр орчуулгын 6.000 төгрөг бас үнэгүй зорчих билетийн үнэ 2 хүний 172.000 төгрөг надаас авсан. Тухайн үед би Над Энхжаргалын мөнгөтэй нийлүүлээд ХААН банкны салбараар бэлнээр өгч байсан. Үүний дараа 08 дугаар сарын сүүлээр Н нь надад Турк улсад очоод 3 сарын хугацаатай сард 500 долларын тэтгэлэгт хамрагдана гээд надаас 2 хүний 306.000 төгрөг өөрийнхөө ХААН банкны дансаар авсан. Ингээд Н надаас нийт 1.698.000 төгрөг авсан. Тухайн мөнгө нь нөхөр бид хоёрын дундын мөнгө байсан... “ гэх мэдүүлгээр /2-р хх-69-70 дугаар талд/,
15. Хохирогч Г.Баярмагнайгийн “ ...Манай хадам ээж Энхжаргал гэдэг хүн 2014 оны 08 дугаар сарын эхээр намайг Багануур дүүрэгт байхад “миний танил Буянжаргал гэдэг хүн Турк улс руу хүн гаргаж байна чи явах юм уу” гэж хэлэхээр нь хадамдаа бодож үзье гэж хэлчихээд гэрийнхэнтэйгээ утсаар яриад Турк руу гарч ажиллахаар болсон. Хадам маань надад хэлэхдээ Н гэдэг хүн намайг Турк улс руу явуулна, эгч нь Турк улсад байдаг гэж хэлэхээр би Над хамгийн анх 2015 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна гадаад паспортны мөнгө гээд 55.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгсөн. Дараа нь 08 дугаар сарын дундуур урилганы мөнгө гээд 98.000 төгрөг, амь даатгал гээд 52.000 төгрөг, дараа нь элчин дээр хоол өгнө гээд 31.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгсөн. Дараа нь Турк улсад үнэгүй зорчуулна гээд 83.000 төгрөг өгсөн. Дараа нь Турк улсад очсоны дараа 3 сарын хугацаанд 500 долларын тэтгэлэг авна гээд 153.000 төгрөг хадам ээжээр дамжуулж өгч байсан юм. Хамгийн сүүлийн мөнгөө 2015 оны 08 дугаар сарын 27-ны үеэр өгсөн санагдаж байна. Би Нтай 2015 оны 08 дугаар сарын сүүлээр л ганц удаа утсаар түүний 8806-тай дугаар руу ярьж байсан. Биечилж уулзаж байгаагүй. Эхнэрийн дүү буюу 12 дугаар ангийн сурагч Отгонбямба болон манай хадам ээж бид гурав мөнгө өгдөг байсан. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд Н нь утсаа ч авахгүй утас нь холбогдохгүй алга болсон. Тэгэхээр нь манай хадам ээж цагдаад өргөдөл гаргасан юм. Би хадам ээждээ ихэвчлэн бэлнээр мөнгө өгдөг байсан. Н нь манай эгч Туркээс 09 дүгээр сарын эхээр ирэхээр боллоо гэж нэг л удаа надтай утсаар ярьсан. Буянжаргал гэдэг хүн нь манай хадам ээжийн найз нь байгаа юм. Н нь Буянжаргалтай хамт нэг газар ажилладаг байсан гэсэн. Анх манай хадам ээжийг Над зуучилсан хүн нь гэсэн. Би Над нийт 500.000 төгрөг өгсөн байна. 500.000 төгрөгөө олж авмаар байна...” гэх мэдүүлгээр /2-р хх-н 71-76 дугаар талд/,
16. Хохирогч Д.Буянжаргалын “ ...2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би сонины зарын дагуу Баянхангай сум буюу Атарын сангийн аж ахуйд дэлгүүрт худалдагчаар ажиллахаар очсон юмаа. Тэнд манай дэлгүүрийн цайны газарт тогооч хийдэг Н гэдэг залуутай танилцсан. Тэгтэл Н манай эгч Турк хүнтэй суусан тэндээ амьдардаг одоо Монгол ресторан нээх гэж байгаа бөгөөд монгол хүмүүсийг ажиллуулна,10 гаруй хүн хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би явъя гэж бодоод өөрийн найз Оюунгэрэл гэдэг хүнд энэ талаар хэлсэн чинь хамт явъя цалин мөнгө нь ч гэсэн гайгүй юм байна гэж хэлсэн. Тэгтэл Оюунгэрэл цааш нь Энхжаргал гэх зэрэг хүмүүст хэлээд тэр хүмүүс нь Нтай холбогдсон байсан. Би Над Баянхангай суманд байхдаа 450.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Улаанбаатар хотод байхдаа 2014 оны 8 дугаар сард 350.000 төгрөг шилжүүлсэн. Манай найз Оюунгэрэл Нтай өөрөө Баянхангай суманд ирээд уулзаж байсан. Харин Энхжаргал, Оюунгэрэл нартай Н Багануурт байхад нь очиж уулзсан гэсэн, тэр үед нь би байгаагүй. Би Оюунгэрэл гэдэг найздаа хэлэхэд Оюунгэрэл Баянхангай суманд өөрөө ирээд Нтай уулзаад тэгээд нөхөртэйгөө явахаар болсон юм. Оюунгэрэл, Энхжаргал гэдэг миний хуурай дүүд хэлсэн байсан... уг мөнгөө олж авмаар байна” гэх мэдүүлгээр / 2-р хх-н 74-76 дугаар талд/,
17. Хохирогч Н.Хүдэрчимэгийн “...Би Мягмаржавын Ныг огт таньдаггүй байсан. Манай борлуулалтын албаны дарга Батмөнх Төв аймгийн Баянхангай суманд “Ховд гол” гэх дэлгүүр байна, найдвартай харилцагч юм шиг байна, бараа өгчих гэхээр нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд түгээлтийн машинтайгаа түгээлт хийж явахдаа очоод “Ховд гол” дэлгүүрийг ажиллуулж байсан Мягмаржавын Н гэдэг залуутай анх удаа уулзаад л 1.156.130 төгрөгийн архи, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнүүдийг зээлээр өгсөн. Н гэдэг залуу “…энэ бараануудыг зараад 7 хоногийн дараа мөнгийг нь дансаар чинь шилжүүлээд өгчихнө, би угаасаа өөр газруудаас ингэж бараа авч, хурдан найдвартай зарж мөнгийг нь хугацаанд нь өгдөг юм, чи надад дансаа өгчих...” гэж худал хэлж авсан. 7 хоногийн дараа утсаар нь ярихад утас нь салсан байсан тэгэхээр нь дэлгүүр дээр нь иртэл дэлгүүр нь цоожтой дэлгүүрээ хаагаад алга болчихсон байсан.
Би Над залилуулж алдсан архи, ундаа, уснуудаа бөөний үнээр нь үнэлсэн байгаа. Энэ үнэ нь манай компаний борлуулалтын үнэ байгаа юм. Би Мягмаржавын Н гэж залуутай анх уулзаад л дараахь бараануудыг өгч алдсан юм. Үүнд:
18. Хохирогч Л.Үүрийнцолмонгийн “...2009 онд 10 дугаар хорооллын 13 дугаар байрны өргөтгөлд би тухайн үед үсчиний газар үсчин хийдэг байсан. Манай үсчиний хажууд кино прокат ажиллуулдаг Мягмаржавын Н гэх залуу байдаг байсан ба 2010 оноос хойш уг хүнтэй холбоогүй байж байгаад 2015 онд 12 дугаар сарын сүүлээр миний гар утас руу залгаад “Герман Улсын хөрөнгө оруулалттай Олон Улсын хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж байгаа, 8 сая төгрөгийн 100 хувийн буцалтгүй тусламж чамд гаргаад өгье” гэж утсаар ярихаар нь “чи надтай ажил дээр хүрч ирээд уулзаадах” гэж хариу өгсөн. Н ажил дээр 12 дугаар сарын 20-ны үеэр ирээд надаас мөнгөний тусламж хүссэн өргөдөл бичүүлж аваад явсан. Маргааш нь Н утсаар таны өргөдөл чинь хурлаар батлагдчихлаа, 01 дүгээр сарын 03-ны өдөр мөнгө гарна гэж хэлсэн... 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н манай байгууллага нь өрх толгойлсон 13 эмэгтэй хүнд байр олгох гэж 13 эмэгтэйг шалгаад 1 эмэгтэй нь байртай болохоор орж чадахгүй юм шиг байна. таныг оруулчихья нэг өрөө байр өгье гэж хэлэхээр нь би байраа үзье гэж хэлээд Нтай хамт 25 дугаар эмийн сангийн буудал дээр уулзахад Амгаланд байдаг “Наран Амгалан” гэдэг хотхонд очиж нэг өрөө байр үзүүлсэн ба уг байр нь тавилгатай байсан. Дараа нь уг байрыг авахын тулд байрны гэрчилгээ, даатгалын мөнгө, уг байранд байгаа тавилгын мөнгө гээд нийт 450.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд 12 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр авсан. Миний бичиг баримтуудыг хуулбарлан нотариатаар батлуулаад авч явсан. 2015 оны 12 дугаар сарын 28-ны үеэр над руу Н утсаар яриад өвөө нас барсан өдөр өнөөдөр тохиож байна. Лам нарт мөнгө өгөх гэсэн юм, маргааш цалин буух учир хүнээс 150.000 төгрөг олоод өг, би маргааш 200.000 төгрөг болгоод өгье гэж хэлэхэд нь өөрийнхөө данснаас Нын данс руу АТМ-ээр шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед мөн 1 өрөө байрыг 2 өрөө болгох гэж байна гээд байрны гэрчилгээний мөнгийг нэмж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 105.000 төгрөг нэхэхээр нь найз Одцэцэгээс мөнгө гуйгаад АТМ-ээр 2 удаа шилжүүлж байсан. 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш М.Н нь утсаа авахгүй, утсаа салгаад олдохгүй байгаа юм.... гэх мэдүүлгээр /3-р хх-н 79-80 дугаар талд/,
19. Хохирогч Г.Мягмарсүрэнгийн ”...Би гэртээ 2 охиныхоо хамт амьдардаг. Манай хоёр охин Улаанбаатар хотод байдаг. Би 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр гэртээ ганцаараа байж байтал манай гэрт миний төрсөн ахын найз залуу Содномцэрэн нь нэг зүс үл таних нүдний шилтэй залуутай хамт орж ирсэн. Содномцэрэн тухайн үед надад “танд энэ хүн байр авч өгнө гэнэ, өрх толгойлсон эмэгтэй хүнд байр өгнө гэнэ” гэж хэлсэн. Тэр нүдний шилтэй залуу өөрийгөө Амарзаяа гэж танилцуулаад “Хөгжлийн төлөө намаас явж байна. Өрх толгойлсон эмэгтэй хүнд нэг өрөө байр манай намаас өгч байна, та авах уу” гэж хэлсэн. Би авъя, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ” гэхэд тэр Амарзаяа гэдэг залуу “2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, 360.000 төгрөг хэрэгтэй, өөр мөнгө авахгүй” гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, мөн ХААН банкны өөрийн данснаас бэлэн 250.000 төгрөг авч Амарзаяад өгсөн. Үлдсэн 110.000 төгрөгийг цагаан сар болохоос хэд хоногийн өмнө Содномцэрэнд “Амарзаяад өгөөрэй” гээд өгсөн. Содномцэрэн тэр өдрөө надад “Амарзаяад 110.000 төгрөг өгчихлөө” гэж хэлсэн. Надаас мөнгө авсан өдрөөс хойш Амарзаяа надтай дахин ирж уулзаагүй. Сүүлд Амарзаяа гэдэг залуугийн нэр нь Н болж таарч Улаанбаатар хотод болон Увс аймагт залилан хийгээд цагдаа дээр шалгагдаж байгааг нь мэдэж, мөнгөө залилуулсан гэдгээ мэдсэн юм. Би 360.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр /3-р хх-н 157-159 дугаар талд/,
20. Хохирогч Б.Содномцэрэнгийн “...Би 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн автомашинтайгаа таксинд явж байгаад Улаангом сумын төв ХААН банкны үүдэн дээр зогсож байтал нэг зүс үл таних залуу ирээд миний машинд суусан. Тэр “Увс” телевиз рүү очно гээд суусан. Би машинаа асаагаад явж байтал тэр залуу надтай танилцаад “намайг Амарзаяа гэдэг юм, Улаанбаатар хотоос ажлаар ирсэн, түрээслэх нэг өрөө байр хайж байна” гэж хэлсэн. Бид хоёр явсаар “Увс” телевизид орж зар өгөөд гарч ирээд “Сама” телевиз дээр очиж зар шүүсэн. Тэгээд “Баялаг-Од” зочид буудлаас өөрийн ачаа тээшээ аваад Нэгдсэн эмнэлэг дээр очиж нэг зүс үл таних залуутай Амарзаяа уулзаад миний машинд суугаад Буянт хороололд очиж тэр залуугийн гэрт Амарзаяа ачаа бараагаа тавьсан. Түүний дараа Амарзаяа нөгөө залуугаа дагуулаад миний машинд суугаад Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг дээр ирж нөгөө залуу буугаад үлдсэн. Амарзаяа бид хоёр зах дээр очиж, Амарзаяа “нэг өрөө байр түрээслэнэ” гэж зар өгсөн. Орой болж Амарзаяа “Буянт” хороололд байгаа ачаагаа тавьсан залуугийн гэрт хүргүүлээд миний дугаарыг аваад үлдсэн. Тэр өдрөөс хойш Амарзаяа над руу гар утсаар залгаж дууддаг болсон ба би таксинд нь явж өгч байсан. Удалгүй намайг “Хөгжлийн хөтөлбөр” намд элсүүлж үнэмлэх олгосон. Мөн надаас гадна 4 хүн намд элсүүлсэн. Би тэр Амарзаяа гэдэг залууд өөрийн төрлийнхөө хүний түрээслэх гэж байсан нэг өрөө байранд оруулж өгсөн. Мөн нэгээс хоёр хоногийн дараа “чамайг болон өөр гурван хүнийг 3.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжинд хамруулж өгнө, 40.000 төгрөг төлөх шаардлагатай” гэсэн. Мөн хэд хоногийн дараа Амарзаяа надад “эхнэрийг чинь байранд хамруулж өгнө, 99.000 төгрөг төлөх шаардлагатай” гэж хэлэхээр нь би 40.000 төгрөг болон 99.000 төгрөгийг Төрийн банк руу орж Пүрэвбадам гэдэг хүний данс руу хийсэн. Нөгөө түрээслэсэн байранд Амарзаяа хоёр хоноод гарчихсан. Түүний дараа Амарзаяа нь Улаангом сумын 3 дугаар багт байрлах 4 давхар байрны хоёр давхрын нэг өрөө байранд орсон. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үед Амарзаяа бид хоёр Мягмарсүрэн эгчийн гэрт очсон. Амарзаяа тухайн үед эгч Мягмарсүрэнд “таныг 3.000.000 төгрөгийн буцалтгүй тусламжинд хамруулж өгнө, та холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү” гэж хэлээд Амарзаяа бид хоёр эгчийн гэрийн гаднаас гараад явсан. Хоёроос гурав хоногийн дараа Амарзаяа бид хоёр дахин Мягмарсүрэн эгчийн гэрт очиж Амарзаяа Мягмарсүрэн эгчид хандаж “таныг хүний оронд нэг өрөө байранд оруулж өгье” гээд 250.000 төгрөг, 2 хувь цээж зураг авсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Амарзаяа надтай уулзаад байрны даатгалын төлбөр гээд надаас 300.000 төгрөг авсан. Энэ 300.000 төгрөгт Мягмарсүрэн эгчийн 100.000 төгрөг бас багтсан. Хэд хоногийн дараа намайг байранд оруулахаар болоод байр чинь бүтсэн гэхэд 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би гэрийнхээ бүх тавилгаа аваад эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар “Мөнгөн хээ” компаний 24 айлын орон сууцны нэг давхрын 2 тоотод байрлах хоёр өрөө байранд нүүж орсон. Байранд ороод хэд хоносны дараа надаас намын ажилд зориулах мөнгө гэж 500.000 төгрөг Амарзаяа авсан. Мөн манай эхнэр Пүрэвсүрэнгээс 6.500 төгрөгийн архинаас 5 шил, майонез, чинжүүний мөнгө 20.000 төгрөг, дахин хэд хоногийн дараа эхнэр Пүрэвсүрэнгээс 20.000 төгрөг Амарзаяа зээлж авсан. Хөшигний урьдчилгаа мөнгө гэж 140.000 төгрөг Амарзаяа авсан. Надаас мөн 95.000 төгрөг зээлдэж авсан. Цагаан сарын битүүний урьд өдөр “Морьт хангай дэлгүүрээс дарга нар ирэх учир ширээ засна гээд манай эхнэр Пүрэвсүрэнтэй хамт очиж шинийн наймны өдөр мөнгийг төлнө гээд 342.000 төгрөгийн бараа аваад одоо болтол төлөөгүй. Дэлгүүрийн эзэд нь эхнэр Пүрэвсүрэн бид хоёроос нэхээд байгаа. Цагаан сарын дараа Амарзаяа гэдэг залуу манай эхнэр Пүрэвсүрэнгээс 25.000 төгрөг зээлж мөн авсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр түүнийг цагдаад баригдсан гэдгийг мэдээд мөнгөө залилуулсан гэдгээ мэдсэн. Би 1.513.500 төгрөг нэхэмжилж байна. Цагаан сар болохоос 4-5 хоногийн өмнө байх Мягмарсүрэн эгч надад 110.000 төгрөг өгөөд Амарзаяад өгөөрэй гэж өгсөн гэх мэдүүлэг /3-р хх-н 160-163 дугаар талд/, Н надад нийт 1.034.000 төгрөгийн хохирол учруулсанаас өнөөдрийн байдлаар төлөгдсөн нэг ч төгрөгийн хохирол байхгүй. Мягмарсүрэн эгчийн Над өгөөрэй гэж надад өгсөн 110.000 төгрөг миний хохиролд орохгүй. Энэ 110.000 төгрөг Мягмарсүрэн эгчийн хохиролд тооцогдож байгаа юм. Би хувиасаа 1.034.000 төгрөгийг Над өгч залилуулсан. Энэ 110.000 төгрөгийг Над өгөөрэй гэж Мягмарсүрэн эгч надад өгсөн. Гэтэл үүнээс өмнө Н надаас 110.000 төгрөг авсан байсан тул би тэр мөнгөндөө тооцоод энэ мөнгийг Над өгөлгүй өөртөө суутгаж авсан юм. Тэгээд Нын надаас авсан 110.000 төгрөг хохиролд тооцогдож явахгүй байгаа юм. Би одоо Над залилуулсан 1.034.000 төгрөгийг Наас нэхэмжилж байна. Урьд нэхэмжилсэн 1.513.500 төгрөг бол буруу бодож тооцон нэхэмжилсэн мөнгө байгаа юм. Би өөрийнхөө залилуулсан мөнгөн дээр эхнэр Пүрэвсүрэнгийнхээ Над залилуулсан мөнгө, эд зүйлийн үнийг нэмсэн байсан юм. Гэтэл өнөөдрийн байдлаар манай эхнэр Пүрэвсүрэн өөрийнхөө Над өгч залилуулсан бэлэн мөнгө, эд зүйлийнхээ үнийг өөрөө хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон энэ хэрэгт нэхэмжилж байгаа юм. Мөн Мягмарсүрэн эгчийн залилуулсан мөнгийг нэмээд нэхэмжилсэн байсан юм. Одоо би өөрийнхөө өгсөн мөнгийг, манай эхнэр өөрийнхөө өгсөн мөнгө, эд зүйлийн үнийг, эгч Мягмарсүрэн өөрийнхөө өгсөн мөнгийг Наас тус тусдаа нэхэмжилж байна. Би өнөөдөр эцсийн байдлаар тооцон 1.034.000 төгрөгийг Наас нэхэмжилж байгаа юм. Хохирлоо төлүүлж авах саналтай байна” гэх мэдүүлгээр /4-р хх-ийн 32 дугаар талд/,
21.Хохирогч М.Цоодолын “...2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн дэлгүүр дээрээ байж байтал манай хадам аав Буяннэмэхтэй зүс таних залуу уулзаад “танай байрыг худалдаж авч орно” гээд зогсож байсан юм. Тэр өдрөөс хойш тэр залуу тус байрны хоёр давхрын 06 тоотод орж амьдрах болсон. Улмаар манай дэлгүүрээс идэх уух зүйлээ авдаг болсон. Нэг өдөр надтай танилцаад нэрээ Амраа гэдэг гэж хэлсэн. Намайг дэлгүүр дээрээ байтал Амраа гэдэг залуу орж ирээд надад хандаж “барилгын тендерийн ажил байна, цаад хүн нь хэдэн төгрөг өгчихвөл шийдчих гээд байна, чи компаний баримт бичгээ бэлдээд надад өгчих, хотруу явуулна” гэж хэлээд надаас “Увс өргөө” компани, “Монрус-Биз” компаний холбогдох баримт баримт бичгийг гаргуулж авч явсан. 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Амраа гэдэг залуу надаас “нөгөө барилгийн тендер бүтээж өгөх гэж байгаа хүнрүү нийт 500.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай боллоо” гэж хэлэхээр нь би Ц.Отгонцэцэг гэдэг хүний 5000630019 дугаартай дансруу нэг өдөр 400.000 төгрөг нэг удаа, 100.000 төгрөг нэг удаа, нийт 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш манай 6 нэрийн хүнсний дэлгүүрээс Амраа гэдэг залуу нийт 226.000 төгрөгийн бараа зээлээр аваад одоо болтол төлөөгүй. Мөн дээр авсан 500.000 төгрөгөө өгөөгүй. Тэр Амраа гэдэг залуугийн жинхэнэ нэрийг Н гэдгийг мэдээгүй байж байгаад цагдаад энэ асуудал шалгагдаж эхлэх үед мэдсэн. ...манай хадам аав болох Д.Буяннэмэх М.Над өг гээд 400.000 төгрөг надад өгсөн. Би данс руу нь хийх гэж байтал “морь барианы газрын засварын тендер байна, надад 100.000 төгрөг өгчих, би тэр тендерийн ажлыг чинь авч өгнө” гэж хэлэхээр нь би хадам аавын 400.000 төгрөг дээр 100.000 төгрөг нэмээд нийт 500.000 төгрөгийг нэг эмэгтэйн дансруу хийлгэж авсан. Н өдрөөс өдөрт, бага багаар бараа, эд зүйлийг авч байсан бөгөөд Над миний зүгээс 100.000 төгрөгөөс гадна нийт 200.000 гаруй төгрөгийн бараа, эд зүйл өгсөн. Үүнд орос конек, наборууд, сүү, хайрцагтай печень чихэр гэх мэтээр ахуйн хэрэгцээний бараа эд зүйлс авч байсан. Одоо надад нийт 320.000 төгрөгийн хохирол учраад байгааг одоогийн байдлаар төлөөгүй байна. Надад учирсан 320.000 төгрөгийн хохирлыг М.Наас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлгээр /3-р хх-н 164-166 дугаар талд/,
22. Хохирогч Ц.Оюунцэцэгийн “...2016 оны 01 дүгээр сарын дунд үеэр шиг санаж байна, өдрийг нь нарийн сайн санахгүй байна, би ажил дээрээ байхад миний найзын нөхөр болох Б.Содномцэрэн нүдний шилтэй зүс үл таних залуутай хамт манай ажил дээр ирсэн. Тэр залуу надад нэрээ “Амарзаяа гэдэг, танай заалыг нэг өдрөөр түрээслэх шаардлагатай байна. “Хөгжлийн хөтөлбөр” нам байгууллагдаж байгаа, би энэ намын төлөөлөгч нь байгаа юм. Би Увс аймагт төлөөлөгчөөр нь ирж ажиллаж байгаа юм, танай энэ зааланд намын үйл ажиллагааг зохион байгуулна. Монгол аура төвийн тэргүүн Сарандаваа ирж лекц уншиж бичин жилийн засал хийнэ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “манай заал цөөн хүн ордог жижиг шүү дээ” гэхэд тэр залуу “тэр хамаагүй, бид нар цөөхөн хүн цуглуулна” гэж хэлсэн. Би тэгэхэд нь “өдрийн 200.000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд тэр залуу “цагийн 200.000 төгрөгөөр түрээслье” гэж хэлээд надаас баримт бичүүлж аваад явсан. Тэрнээс хойш хоёроос гурван удаа Содномцэрэнтэй хамт манай ажил дээр ирсэн. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай ажил дээр нөгөө Амарзаяа гэдэг залуу Содномцэрэнтэй хамт ирж Содномцэрэнг манай ажлаас түр гарсаны дараа Амарзаяа надад “Есүсийн сүмд манай эгч ажилладаг юм, сүмээс үнэгүй байр олгож байгаа юм, би таныг зуучилж өгье, Содномцэрэнг би байранд оруулчихсан байгаа, хоёр өрөө нэг байр, нэг өрөө нэг байр байгаа, та Содномцэрэнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Надад баримт бүрдүүлэхэд нийт 370.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн, мөн 25 сая төгрөгийн гар урлалын төсөл хэрэгжүүлэх боломж байна, таныг зуучилж өгье” гэж хэлэхэд би зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эхлээд бэлэн 200.000 төгрөг Амарзаяад өгсөн. Дахин маргааш нь 170.000 төгрөг түүнд өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гар урлалын төслийн мөнгө гэж надаас 250.000 төгрөг нэхэхээр нь 100.000 төгрөгөө түүнд өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би гэр бүлтэйгээ хамт Содномцэрэнгийн гэрт цай уухаар явж байтал Амарзаяа надтай гар утсаар залгаж уулзаад “Содномцэрэнд цай уухаар очих гэсэн юм. Түүнд 20.000 төгрөг бэлэг болгож өгөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би түүнд бэлэн 20.000 төгрөг өгсөн, ингээд нийт 490.000 төгрөг түүнд өгсөн. Амарзаяа надаас мөнгө авах үедээ “2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу шинийн тавны өдөр түрээсийн мөнгийг таньд өгөх болно, би цааш нь хэлчихсэн байгаа” гэж хэлсэн боловч өгөөгүй. Н гэдэг хүнээс бэлэн 490.000 төгрөгийг нэхэмжилж байна. Амарзаяа гэдэг залуу надаас мөнгө авахаасаа өмнө “Содномцэрэнгийн хамаатны хүн нь Улаанбаатар хотод манай намд ажилладаг юм. Намайг Увс аймаг руу явах үед Содномцэрэн дээр очоорой гэж хэлсэн” гэхлээр нь би Амарзаяад итгэж мөнгө өгөх болсон” гэх мэдүүлгээр / 3-р хх-н 167-169 дугаар талд/,
23. Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн “Хэрэг болохоос өмнө М.Ныг огт таньдаггүй байсан. Анх Нтай 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд намын шугамаар 3 хүнд байр өгнө гэж хэлж танилцаж байсан. М.Н нь анх надтай танилцаж байхдаа өөрийгөө Амарзаяа гэж танилцуулж байсан. Н нь өөрийгөө “Хөгжлийн хөтөлбөр” намын Увс аймаг дахь төлөөлөгчөөр ирж байгаа юм гэж танилцуулсан. Мөнх хувиараа пицца, түр хоолны газар нээж ажиллуулна гэж ярьж байсан. Манай нөхөр болох Б.Содномцэрэнгээс бэлнээр нийт 1.003.900 төгрөг авсан. Надаас бэлнээр 241.500 төгрөг авсан. Үүнд 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдөр салат хийх гэсэн чинь майонез хэрэгтэй байна гэж хэлээд бэлнээр 20.000 төгрөг авсан. Дараа нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүүхдийн үсний найранд очиход 25.000 төгрөг хэрэгтэй байна зээлчих гэж хэлээд авсан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр байранд оруулж өгөхөд хөшиг хэрэгтэй байна, дараа нь найзаасаа аваад өгнө гэж хэлээд 140.000 төгрөг авсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Морьт чингис” гэх нэртэй 3 шил архи 56.000 төгрөгөөр худалдан авхуулсан. Мөн өөрийн найз болох Мөнхзаяагаас 342.000 төгрөгийн бараа эд зүйлийг Над зээлээр авч өгсөн. Үүнд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу битүүний өдөр “шинийн гуравны өдөр намын дарга ирнэ, та найзаасаа 2 шил “Улаанбаатар” архи, 1 шил “Болор” архи зээлээд өг” гэж хэлээд “Морьт хангай” нэртэй дэлгүүрт очоод дэлгүүрээс нийт 342.000 төгрөгийн архи болон жимс мөн түүнчлэн хүмүүст өгөх сахлын хөөс, хүзүүний ороолт зэрэг эд зүйл авсан ба ихэвчлэн “Болор”, “Улаанбаатар” гэх нэртэй архи авсан. Надад нийт 241.500 төгрөгийн хохирол учруулсан. 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдөр Н хэлэхдээ “Шинийн гуравны өдөр намын дарга нар ирнэ, та найзаасаа 2 шил “Улаанбаатар” , 1 шил “Болор” архи зээлээд өг гэж хэлэхэд нь хамт “Морьт хангай” нэртэй дэлгүүрт очсон. Н дэлгүүрээс “хотоос намын 10 гаруй дарга нар ирж байгаа бүгдэнд нь нэг нэг шил архитай золгохгүй бол болохгүй” гэж хэлээд нийт 342.000 төгрөгийн архи болон, жимс мөн түүнчлэн хүмүүст өгөх сахлын хөөс, хүзүүний ороолт зэрэг эд зүйл авсан ба ихэвчлэн “Болор”,”Улаанбаатар” гэх нэртэй архи авсан. Би өөрт учирсан хохирол болох 241.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шинэ байранд орсон гэж ах, дүү, найз нөхдийгөө урьж авч ирэн цайллага хийсэн. Надад болон миний гэр бүлийнхэнд сэтгэл санааны гүн хохирол учруулсан тул миний болон манай гэр бүлийн сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлгээр /3-р хх-н 242-247 дугаар талд/,
24. Хохирогч Ц.Мөнхзаяагийн “М.Н нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу битүүний өдөр миний найз болох Ц.Пүрэвсүрэнтэй хамт ирж “Шинийн гуравны өдөр намын дарга ирнэ, мөн цагаан сараар хэрэглэх архи хэрэгтэй байна, би мөнгийг нь шинийн наймны өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгнө” гэж хэлээд манай дэлгүүрээс 342.000 төгрөгийн архи болон жимс, мөн түүнчлэн хүмүүст өгөх сахлын хөөс, хүзүүний ороолт зэрэг эд зүйл авсан. Үүнд 5.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүзүүний ороолт 5 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй архи 10 ширхэг, 16.500 төгрөгийн үнэтэй 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи 5 ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй 0.75 литрийн “Болор” нэртэй архи 1 ширхэг, 5.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй шампунь, сахалын хөөсний иж бүрдэл 2 ширхэг, 6.000 төгрөгийн үнэтэй орос алим 5 килограмм, 7.000 төгрөгийн үнэтэй орос мандарин 3 килограмм, 12.000 төгрөгийн үнэтэй усан үзэм 2 килограмм, 12.500 төгрөгийн үнэтэй хиам 2 килограмм, 1.200 төгрөгийн үнэтэй “сэлфак” ариун цэврийн цаас 4 ширхэг тус тус зээлдэж авсан. Надад нийт 342.000 төгрөгийн хохирол учирсан учраас бүрэн гүйцэт барагдуулж өгнө үү” гэх мэдүүлгээр /4-р хх-н 1-5 дугаар талд/,
25. Хохирогч н.Энхтүвшингийн “Би 2014 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, манай байрны хажуу өрөөний Н гэх залуу Солонгос улсаас “Айфон 5” маркийн гар утас орж ирж байгаа чи өөрийнхөө гар утсыг өгөөд тэр утасыг ирхээр нь авч болно” гэж хэлэхээр нь өөрийнхөө гар утсыг Над өгсөн. Н эхэндээ миний гар утсыг бариад явж байсан. Сүүлдээ өөр гар утас барьж харагдаж байсан. Би гар утас чинь ирсэн юм уу гэж асуухад Улаанбаатар хотод ирсэн байна, ачааны мөнгө төлж чадахгүй байна гэж хэлж байсан. Н хөлсөлж байсан байрнаасаа нэг өдөр яваад сураггүй алга болсон. Байрны эзэнд 1 сар хөлсөлсөн хөлсөө төлсөн байсан. Миний гар утас “Галакси нөүт 1” маркийн гар утас бөгөөд 2013 онд 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн гар утастай хамт надаас бэлнээр 30.000 төгрөг авсан. Би өөрийнхөө гар утас болон бэлэн мөнгө 30.000 төгрөг, нийт 270.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлгээр / хх-н 240-247 дугаар талд/,
26. Хохирогч Б.Бат-Оюуны “Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хавсарсан гэмтлийн тасагт туслах сувилагчийн ажил хийдэг. Манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан Мягмаржав гэх хүний хүү болох Н нь аавыгаа сахидаг байсан юм. Ингээд аавыгаа сахиж байхад нь танилцсан ба аавыгаа хувийн эмнэлэгт аваачиж хэвтүүлэхэд нь би болон боолтны сувилагчтай очиж боолтыг нь сольж өгсөн. Хоёр дахь удаагийн боолтон дээр нь ганцаараа очсон ба эргэж ажил дээр хүргэж өгөх үед Н хэлэхдээ “дүү нь Олон улсын хүмүүнлэгийн “Жайка” компанид харилцааны менежер ажил хийдэг юм. Намайг зовж явахад ингэж туслаж байхад дүү нь таньд тус болъё, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд буцалтгүй тусламжаар 3 сая төгрөг өгдөг юм, тэрийг таньд бүтээж өгье” гэхээр нь би “нөхөртэй юм чинь болох юм уу” гэхэд “болно, би зохицуулж өгөх болно” гэж хэлсэн. Тухайн үед итгээд өөрөөсөө болон хамт ажиллаж байсан ажлын газрын хүмүүсээс хүн болгоноос 150.000 төгрөг болон 250.000 төгрөгөөр өрх толгойлсон эмэгтэйчүүдэд 3 сая төгрөг гаргаж өгнө гэж авсан ба мөн өрх толгойлсон эрэгтэйчүүдэд 8 сая төгрөг гаргаж өгнө гэж хүн болгоноос 250.000 төгрөг авч өөр дээрээ цуглуулж байгаад Нын данс руу болон бэлнээр ирж авсан юм. Ихэнхи тохиолдолд бэлэн ирж авдаг байсан. Сүүлд Ариг банкны данс руу хийлгэж, дараа нь Капитрон банкны данс руу шилжүүлэн авсан. Н буцалтгүй тусламжинд оруулж өгнө гэж хүн болгоноос цувуулж мөнгө авч өгсөөр байгаад нийт 8 сая төгрөг бэлэн болон дансаар шилжүүлсэн. Мөн намайг өрх толгойлсон эмэгтэй гэдгээр “Дөл” хотхондоо эхэндээ 1 өрөө байранд оруулж өгнө гэж, дараа нь 1 өрөө байр нь 2 өрөө байр болж, байранд оруулах нэрийн дор 1 сая төгрөг бэлнээр авсан. Хамт ажилладаг Отгонжаргалыг бас байранд оруулж өгнө гэж 1 сая төгрөг авсан. Н надаас нийт 10 сая төгрөг авсан. Отгонжаргал надад гараар бичиж өгсөн байгаа нэрснээс нэр бүхий 7 хүн бүрээс 250.000 төгрөг, 150.000 төгрөгөөр болон тухайн үедээ 198.000 төгрөгнөөс дээш мөнгө дансанд оруулж болохгүй гэж Н хэлж байсан тул илүү мөнгө орсон торгуулийн мөнгө төлөөд оруул гэж 57.600 төгрөг авсан. Мөн Отгонжаргал түүнд байрны мөнгө гэж 1.360.000 төгрөг өгсөн. Отгонжаргал нийт 2.575.200 төгрөгийг цуглуулж өгсөн. Мөн би нэр бүхий 24 хүнээс 150.000 төгрөг, 250.000 төгрөгөөр өөрийн биеэр болон хамт ажилладаг Хишигсайхан надад цуглуулж нийт 4.220.000 төгрөгийг Над өгсөн. 4.220.000 төгрөгийн мөнгөн дүн дээр Лхагважав гэх залуугийн өгсөн 20.000 төгрөгийг “жолоочоор ажилд оруулж өгөхөөр” нэмж авсаныг оруулсан. Мөн 300.000 төгрөгийг Хишигсайхан бид хоёроос санхүү дээр өртэй болчихлоо, тэр өрийг дарахгүй бол та нар мөнгө орохгүй байна. 300.000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. Би өөрөө нэр бүхий 12 хүнээс нийт 3.185.000 төгрөг хурааж авч өгсөн. Энэ мөнгөн дүнд 960.000 төгрөгийг байранд оруулж өгнө гэхээр нь өгсөн. Мөн 75.000 төгрөгийг хүмүүсийн мөнгө орсон түүний хураамж мөнгө гэж авсан. Мөн 300.000 төгрөгийг надаас зээлж авсан. Би дээрхи мөнгөнүүдийг өөр дээрээ цуглуулж Над өгч байсан. Миний өгсөн баримтаас гадна надаас өөрөө ирж бэлнээр авдаг байсан. Манай ажил дээр аавыгаа сахиж байхад танилцаж байсан. Тэрнээс биш сайн мэдэхгүй. Үнэхээр Олон улсын хүмүүнлэгийн “Жайка” компанид харилцааны менежерээр ажилладаг гэж итгээд хүмүүсээс мөнгө авч өгсөн. Гэтэл бүх ярьсан зүйл нь худал байсныг мэдсэн. Ныг одоо хаана байгааг мэдэхгүй байна. Бид нартай уулзахдаа 96655610 дугаарын утсаар ярьж байсан, одоо холбогдохгүй байгаа юм. Надаас авсан 10 сая төгрөгөөс сүүлд уулзаад бэлэн мөнгө болон үнэ хүрэх эд зүйлс нийлүүлээд нийт 3.700.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Наас үлдсэн 6.300.000 төгрөгийг авах авлагатай. Энэ хохирлыг барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр /4-р хх-н 181-182 дугаар талд/,
27. Гэрч М.Отгонжаргалын “ Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хавсарсан гэмтлийн тасагт туслах сувилагчийн ажил хийдэг ба хамт ажилладаг Бат-Оюун 2016 оны 05 дугаар сарын эхээр над руу залгаад хүнтэй танилцсан талаараа хэлсэн. Олон улсын хүмүүнлэгийн “Жайка” компанид ажилладаг юм байна, өрх толгойлсон эхчүүдэд буцалтгүй тусламжаар мөнгө өгдөг юм байна, танай ээж чинь өрх толгойлсон хүн биз дээ чи ээжийгээ оруулах юм уу гэхээр нь үнэхээр тийм юм уу тийм бол оруулъя гэхэд манай тасагт аав нь хэвтэж байгаад гарсан, өөрөө ажилладаг гэж оруулж өгье гэнэ, баттай байх гэхээр за гэж хэлсэн. Ингээд өрх толгойлсон эхчүүдийг буцалтгүй тусламж оруулдаг гэхээр нь 150.000 төгрөгийг Бат-Оюунд өгсөн. Тэгээд дахин нэр бүхий 8 хүнээс хүн болгоны 150.000 төгрөг, 250.000 төгрөгөөр авч нийт 2 сая төгрөгийг Бат-Оюунаас Н гэж хүн ирж авсан. Мөнгөө авахдаа хааяа дансаар шилжүүлэн авдаг байсан гэсэн. Мөн 250.000 төгрөгийг нь өрх толгойлсон эрэгтэй хүмүүст 8 сая төгрөгийн тусламж гарган өгдөг гэхээр нь бас авч өгсөн. Тухайн үед өрх толгойлсон хүн биш гэхэд хамаагүй гаргаад өгчихнө гэж хэлдэг байсан. Ингээд би Бат-Оюунаар дамжуулан Н гэж хүнд 2 сая төгрөг өгсөн. Тэр нь баримтаар байгаа ба өөрөө гараараа бичиж өгсөн. Мөн Н нь над руу 2016 оны 05 дугаар сарын сүүлээр 94113033 дугаарын утсаар залгаад нөхрийг чинь оруулж өгье гэхээр нь за гээд утсаар ярьсан. Маргааш өдөр нь уулзаад мөнгө өгтөл Бат-Оюун эгчийг байранд оруулж өгч байгаа гэж хэлсэн. Урьд нь энэ талаар Бат-Оюун надад хэлсэн байсан тул харин тиймээ болно шүү дээ байранд орчихбол сайн байна гэхэд надад 1 өрөө байр байгаа хүн захиалах гэж байгаад буцсан байр байгаа та авах юм уу гэхээр нь надад мөнгөний бололцоо муу байна ирэх жил ахин ийм тусламж ирэх үү гэхэд, ахиж ирэхгүй гэхээр нь өөрийн чинь байрыг авахад хэдэн төгрөг болох уу гэхэд бодож байснаас их мөнгө орох болно эхлээд 596.000 төгрөгийг олоод өгчих гэхээр нь олж өгсөн. Ингээд дахин 405.000 төгрөг, 300.000 төгрө, нийт 1.300.000 төгрөгийг дансаараа шилжүүлэн авсан боловч 1.100.000 төгрөгийн баримт байдаг. Тухайн үед Бат-Оюун эгчид битгий хэлээрэй дүүг нь оруулж өгч чадаагүй юм гэж хэлж байсан. Бат-Оюунаас асуухад тухайн үедээ тоолгүй өнгөрч байсан юм. Адьяа гэх хүнээс 150.000 төгрөг, Мөнхжаргалаас 150.000 төгрөг, Мандахаас 150.000 төгрөг аваад таны дансанд ямар нэгэн орлого зарлага хийгдээгүй буцаагдсан байна, торгуулийг нь төлөөд ор гэхээр нь 75.000 төгрөг өгсөн. Баян-Өлзийгөөс 150.000 төгрөг, Чулуунчимэгээс 150.000 төгрөг, Цэвэлмаагаас 150.000 төгрөг, дахин торгуулийн мөнгө гэж 75.000 төгрөг авсан. Мөнхбатаас 250.000 төгрөг, Отгонтөгсөөс 250.000 төгрөг, надаас 150.000 төгрөг авсан. Буцалтгүй тусламжинд оруулж өгнө гэж нийт 1.701.200 төгрөг авсан ба нэмээд байранд оруулж өгнө гэж 1.301.000 төгрөг авсан. Нтай нийт 2 удаа л уулзаж байсан. Одоо хаана юу хийдгийг нь мэдэхгүй. Би хүмүүсээс цуглуулан 1.701.200 төгрөг өгсөн. Мөн өөрөө 1.301.000 төгрөг өгсөн. Надад учирсан хохирол болох 3.002.200 төгрөг, Бат-Оюун бид хоёроос 10.000.000 төгрөг авсан юм. Үүнээс 3.700.000 төгрөгийн мөнгө болон үнэ хүрэх эд зүйлс өгсөн ба бэлэн 1 сая төгрөгийг нь авсан. Одоо надад 2.002.200 төгрөг өгөх ёстой. Мөнгө өгсөн бусад хүмүүс надаас мөнгөө нэхээд байна” гэх мэдүүлгээр /4-р хх-н 183-184 дүгээр талд/,
28. Хохирогч О.Уртнасангийн “...манай дүү Мөнхтуулын дүү Мөнхбатын эхнэр Нараа гэх хүн “Ногоон нууц” гэх амралтын газарт ажиллаж байхдаа Н гэж хүнтэй танилцсан байсан. Н хэлэхдээ “ Билгээ гэх нэртэй ах нь автомашины ченж хийдэг, гааль дээр бууж байгаа автомашиныг хямдхан авч өгнө” гэж ярьсан байсан. Тэгээд “приус 11” маркийн автомашин 4 сая төгрөгөөр авч өгнө гэж хэлсэн юм. Н над руу залгаад би хот руу орж байна, машиныг чинь бүтээх гээд байна гэж 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ярьсан, тэгээд надад мөнгө хэрэгтэй байна, 200.000 төгрөг өгчих, сонгуулийн дараа цалин буухаар өгчихнө гэж хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн ХААН банкнаас эхнэр Мөнхтуулын данснаас 200.000 төгрөгийг Нын Ариг банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 10 дугаар сарын 28-ны өдөр машинаа үз, зах дээр очоод зарж байгаа хүнд нь Билгээ ахын компанийн хүмүүс байна гэж хэлээд уулзчих, машины үнэ ханшийн тухай битгий яриарай гэхээр нь би очиж тухайн хүнтэй нь уулзаад “приус 11” маркийн автомашиныг сонгоод, манай хүү Анхбаярын нэр дээр нотариатаар батлуулж машинаа авч гэртээ ирсэн. Н өөрөө над руу залгаад машинаа авчихсан уу, одоо 1.100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь Сансарт байрлах ГОЛОМТ банкнаас 1.100.000 төгрөг шилжүүлсэн юм. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нын 99032520 гэсэн дугаар руу залгасан чинь холбогдохгүй байсан. Машин худалдаж авсан хүн дээрээ очтол тэр залуугаас миний дансанд мөнгө орж ирээгүй байна та Даваа гарагт мөнгө орохоор ирээд мөнгөө аваарай гэж хэлсэн. Н гааль дээр байгаа, машинаа таны машин худалдаж авсан хүнд өгчихнө, 1.100.000 төгрөг урьдчилгаанд аваад үлдэгдэл 3 сая төгрөгөө 10 сарын хугацаатай лизингийн гэрээ байгуулчихая гэж хэлсэн. Нын ярьсан болгонд итгэсэн. Машинаа буцааж өгөөд Нын утас руу залгахад холбогдохгүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин залгасан ч утсаа аваагүй. 11 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө шилжүүлнэ гэж хэлчихээд мөнгө шилжүүлээгүй. Би Над нийт 1.300.000 төгрөг шилжүүлж өгсөн, их гомдолтой байна” гэх мэдүүлгээр /5-р хх-н 104-107 дүгээр талд/,
29. Хохирогч О.Одонцэцэгийн “Н 2016 оны 11 дүгээр сарын дундуур манай гэрийн ойролцоо байрлах 49-1 дүгээр гудамжинд 6 нэрийн дэлгүүрийг түрээслэхээр болсон байсан. Дэлгүүрийг түрээслэхээр гэрээ байгуулахдаа өөрийгөө “Амраа” гэж танилцуулсан байсан. Би тэр дэлгүүрээр үйлчлүүлдэг байсан. Нэгэн өдөр Амраа надад “Ногоон байгууламж” гэсэн төсөл байдаг, үүнд элсэн орвол 6 сая төгрөг өгдөг гэж ярьсан. Тэгээд би уг төсөлд орохоор Амраад 12 дугаар сарын 07-ны өдөр цалингийн зээлд өгөх байсан 465.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Амраа тухайн үед энэ мөнгийг надаас бүртгэлийн мөнгө гэж хэлж авсан. Дараа нь сураггүй алга болсон. 2017 оны 01 дүгээр сарын эхээр мөнгө орж ирнэ гэсэн болохоор Амраа руу залгахад санхүүжилт орохгүй байна гэж хэлсэн. Сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Тэр хүн өөрийгөө Амраа гэж хэлсэн, тиймээс бичиг баримтыг нь үзээгүй. Амраа өөрөө дэлгүүртээ ганцаараа байдаг байсан. Сүүлд худалдагч авна гэж ярьж байсан. Амраа гэж өөрийгөө танилцуулсан залууг Н гэдгийг сүүлд мэдсэн, гомдолтой байна” гэх мэдүүлгээр /5-р хх-н 175-176 дугаар талд/,
30. Гэрч С.Бадамын “2014 оны 12 дугаар сарын эхээр над руу оройны 22 цагийн үед нэг эрэгтэй хүн залгаад танай сургалтын талаар мэдээлэл авах гэсэн юм манай “Америк залуусын нийгэмлэг” гэдэг төрийн бус байгууллага байдаг. Манай байгууллага 12 дугаар сарын 13-ны өдөр “Үнэнч хайрын шинэ жил” гэдэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Энэ үйл ажиллагаанд оролцох хүмүүст гадаад хэлний суралцах эрхийн бичиг өгөх гэсэн юм, танай сургалтын төвтэй хамтарч ажиллах санал тавьж байна гэж хэлсэн. Би сургалтын үйл ажиллагаагаа танилцуулаад захирлынхаа утасны дугаарыг өгсөн. Маргааш нь тухайн хүн манай захирал руу яриад надад хэлсэн зүйлээ хэлсэн байсныг мэдсэн. Манай захиралд хэлэхдээ “ Та манай байгууллагын байранд ирж уулзаарай” гэж хэлсэн байсан. Үүний дараа хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 12 дугаар сарын 08-ны оройны 17 цаг өнгөрч байхад би таньтай ярьсан хүн байна, өнөөдөр орой манай үйл ажиллагааг сурталчилж өгөх гээд байна, би танай захиралтай ярихад “боломжтой болно” гэж хэлсэн талаараа надад хэлсэн. Би одоо хаанаас эрхийн бичиг авч өгөх юм бэ, ажил руу яваад буцаад ирэхээр амжихгүй гэж хэлсэн чинь тухайн залуу манай байгууллагатай хамтарч ажилладаг “Алтан түлхүүр” гэдэг нэртэй хэвлэлийн газар байгаа юм би хэлчихье, чи очоод хурдан 4 ширхэг эрхийн бичиг гаргуулчих гэж хэлэхээр нь би “Алтан түлхүүр” хэвлэлийн газар очоод намайг Одбаяр гэдэг хүн явуулсан юм, “Америк залуусын нийгэмлэгийн төлөөлөгч” явуулсан гэж хэлсэн. Тухайн хэвлэлийн газрын хүн “би өдрийн хоолоо идэхээр гараад ирье” гээд явсан. Дараа нь өөрийгөө Одбаяр гэж нэрлэсэн хүнтэй утсаар ярихад манай нэвтрүүлэг түр хойшилсон би одоо очоод чамтай уулзъя захирал та хоёрт үйл ажиллагаандаа оролцох шинэ жилийн урилга өгөх гэсэн юм гээд ирсэн. Тэр залуугаас “Та нэрийн хуудсаа өгчих” гэж хэлсэн чинь би хэвлэлтэнд гаргуулахаар захиалсан байгаа, би Японд амьдарч байгаад ирсэн, манай Америк залуусын нийгэмлэг нь Монгол Улсад суугаа Элчин Сайдын дэргэдэх байгууллага юм гээд хоёр ширхэг шинэ жилийн урилга өгсөн. Манай байгууллага ярьсан зүйлд нь итгээд 30-50 хувийн хөнгөлөлттэй хосоороо суралцах 4 ширхэг эрхийн бичиг хэвлүүлж өгөхөд миний гараар нэхэмжлэл бичүүлж авсан юм. Тэгээд 12 дугаар сарын 12-ны орой над руу нэг хүн залгаад та эрхийн бичиг өгсөн хүнээ сайн таних уу гэж асуусан. Би хариуд нь үгүй, танихгүй хүн гэсэн чинь та тэгээд танихгүй хүнд эрхийн бичиг өгөөд явуулчихаж байгаа юм уу гэж хэлж байсан. Надтай утсаар ярьсан хүн хэлэхдээ Одбаяр гэж таньтай уулзсан хүн луйварчин хүн байсан юм байна, би үйл ажиллагааг нь хамт зохион байгуулж байсан, зохион байгуулагч нь байна. Тэгтэл тухайн хүн биднийг залилан мэхэлж байсан байна гэж хэлсэн. Үүний дараа Одбаяр гэж танилцуулсан хүнийг Мягмаржав овогтой Н гэдгийг мэдсэн. Махлагдуу биетэй, онигор нүдтэй, дугуй царайтай, барзгар нүүртэй, эмэгтэйлэг зан чанар нь давамгайлсан хүн байсан. Манай байгууллагын суралцах эрхийн бичиг одоо Нямжаргал гэдэг нэртэй хүнд байгааг мэдсэн. Зөвхөн эрхийн бичиг авч залилсан” гэх мэдүүлгээр / 1-р хавтаст хэргийн 42-44 дугаар талд/,
31. Гэрч Ж.Алтансүхийн “Би тухайн арга хэмжээнд оролцоогүй харин фэйсбүүкээр 2014 оны 12 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд “Горхи тэрэлж” гэдэг амралтын газар зохион байгуулагдан таксны мөнгө 2470 төгрөг бөгөөд уг таксны мөнгө өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зарцуулагдана гээд ХААН банкны 5041315586 гэх дансны дугаар урдаа тавьчихсан байсан, тэгээд уг данс руу 2470 төгрөг хийсэн. Дараа нь интернетэд тухайн арга хэмжээг хуурамч арга хэмжээ байсан байна гэх мэдээлэл цацагдсан байсан юм. Би тухайн арга хэмжээг зохион байгуулсан хүнийг танихгүй, интернетээр орж тухайн арга хэмжээнд зориулж 2470 төгрөг тушаасан” гэх мэдүүлгээр,
32. Гэрч Т. Ганбаатарын “2014 оны 11 дүгээр сарын сүүлээр фэйсбүүк ороход “Үнэнч хайрын шинэ жил” гэдэг нэртэй өдөрлөг тавьчихсан байсан, ба “Жак Жака Монгол” гэсэн хаягтай хүн надад санал тавьсан. Тухайн арга хэмжээ эмэгтэйчүүдэд зарцуулагдана гэж хэлэхээр нь найзаараа 2470 төгрөг тухайн өдөрлөгийн данс руу тушаасан юм. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүмүүс тухайн “Үнэнч хайрын шинэ жил” гэдэг нэртэй өдөрлөг дотор чи муу хүмүүсийг залиллаа гэх мэтээр олон хүн бичсэн байсанг залилсан гэж мэдсэн юм” гэх мэдүүлгээр / хх-ийн 51 дүгээр талд/,
33. Гэрч Б.Золдаваагийн “Би тухайн арга хэмжээнд оролцоогүй харин фэйсбүүкээр хүмүүс өдөрлөг зохион байгуулчихсан байсанг 2014 оны 12 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд “Горхи тэрэлж” гэдэг амралтын газар зохион байгуулагдан таксны мөнгө 2470 төгрөг, уг таксны мөнгө өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зарцуулагдана гээд ХААН банкны 5041315586 гэх дансны дугаар тавьчихсан байсан. Тухайн арга хэмжээг зохион байгуулсан хүнийг танихгүй, интернетээр ороход “Үнэнч хайрын шинэ жил” гэх нэртэй өдөрлөг тавьчихсан байхаар нь орж уншиж танилцаад тухайн арга хэмжээнд зориулж 2470 төгрөг тушаасан” гэх мэдүүлгээр / хх-н 55 дүгээр талд /,
34. Гэрч М.Пүрэвбадамын “Манайх эхээс дөрвүүлээ бөгөөд том эгч Мягмардулам Турк Улсад сурч байгаа, би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Манай эмээ өндөр настай хүн болохоор би эмээгээ хараад Япон хэлний багшаар цагаар ажилладаг, Н дараагийн дүү. Манай эх Даваахүү “Эко констракшн” ХХК-д засал чимэглэлчин, аав Мягмаржав маань группт байдаг. Бид нар одоогоор Нын бусдад учруулсан хохирлыг барагдуулах боломжгүй байна. Нын нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй, хадгаламжийн дэвтэр ч гэсэн байдаггүй. Н 2013 оноос эхэлж энд тэнд байр түрээслээд явдаг өөрийн гэсэн гэр орон байхгүй. Гэртээ тогтдоггүй хүн байсан. 2010 онд бусдыг залилсан учраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдээд 2 жилийн хорих ял шийтгэгдсэн. 2012 онд ялаа эдлэж дуусаад гэртээ хэдэн сар байсан. Төв аймагруу цайны газарт тогооч хийхээр боллоо тэндээ байрлаж ажиллах юм байна гээд явж байсан. Тэрнээс хойш гэртээ байхгүй, энд тэнд байр хөлсөлж амьдраад л яваад байсан. Гадуур найз нөхдүүд байдаг л байх, найзууд нь гэж ямар хүмүүс байдгийг нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлгээр / хх-194-196 , 5-р хх-155 дугаар талд/,
35. Гэрч С.Ундрахын “М.Н нь манай сумын Энхболд гэх хүний хүнсний дэлгүүрийг 2014 оны зун түрээслэж байхад нь таньдаг болсон. Н надад үхэр 400.000 төгрөгөөр зарсан. Би Над эхний удаа 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь нийт 170.000 төгрөгийн үнэтэй архи, пиво өгсөн. Одоо 30.000 төгрөгийг нэхэмжилнэ. 2015 оны 05 дугаар сард Н хэлэхдээ “бэлчээртээ яваад ирээгүй нэг хүнээс үхэр авсан юм, маллах гэж байсан ч мөнгөний хэрэг гараад байна, та 600.000 төгрөгөөр авчих” гэхээр нь би үхрээ аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Н шар тарган эм үхэр авчирсан. Үхэр нь жижигхэн биетэй байсан учир би 400.000 төгрөгөөр авна гэсэн чинь Н зөвшөөрлөө гээд надад зарсан. Уг үхрийг Нямдаваагийн үхэр гэдгийг мэдээгүй, Н ч надад хэлээгүй. Хэрэв Н надад 400.000 төгрөг өгөх юм бол, би тэр гунжин үхрийг эргүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлгээр / хх-ийн 178-р талд/,
36. Гэрч С.Өлзийсайханы “Би Амарсайхан гэдэг нэрээр нь танина. Анх танилцаж байх үедээ нэрээ надад Амарсайхан гэж байсан юм. Гэтэл түүнийг Н гэдгийг одоо л мэдэж байна. Би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос микроавтобусанд суугаад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цагт Улаангом суманд ирж буусан. Улаанбаатар хотоос ирж явах замд миний сууж явсан машинд нүдний шилтэй Улаанбаатар хотынх бололтой нэг залуу сууж явсан ба Наранбулаг сумын орчим машин зогсож хүмүүс бууцгаах үед тэр залуу надтай мэндэлж танилцаад нэрээ “намайг Амарсайхан гэдэг юм. Би сонгуулийн ажлаар явж байна. Манай намын нэрийг “Хөгжлийн хөтөлбөр” нам гэдэг юм гэхэд би “тэгвэл намайг сонгуулийн сурталчилгаандаа авч ажиллуулаач” гэхэд тэр залуу болно гэж хэлсэн. Ингээд бид замдаа явж байх үедээ хоорондоо гар утасныхаа дугаарыг солилцсон. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө эмнэлэг дээр хүүхдээ эргэхээр очсон байх үед 11 цагийн үед Амарсайхан гэж нэрээ танилцуулсан залуу над руу гар утсаараа залгаад “Би “Баялаг Од” нэртэй буудалд орчихсон байна, удахгүй өрөөнөөс гарах цаг боллоо, байраа олтол ачаагаа танай гэрт хүргээд тавьчихмаар байна” гэхэд нь “тэг тэг би эмнэлэг дээр байна” гэж хэлсэн. Удалгүй Амарсайхан гэдэг залуу такси бариад эмнэлгийн гадна ирээд намайг дуудсан. Би очоод Амарсайхантай хамт таксинд нь суугаад өөрийнхөө гэрт очоод Амарсайханы ачаа барааг өөрийн гэртээ оруулсан. Би түүний дараа гэрээ цоожлоод нөгөө таксиндаа суугаад эмнэлэг явсан. Харин Амарсайхан байрлах байраа хайж олно гээд эмнэлэг дээрээс нөгөө таксиндаа суугаад надаас салаад явсан. Би тэр орой эхнэр хүүхдээ эмнэлгээс гаргаад гэртээ авч ирсэн. Тэр орой манай гэрт хоноод маргааш нь гэрээс гарч яваад үдээс хойш буцаж манай гэрт ирээд “60 айлын орон сууцанд сарын 200.000 төгрөгөөр байр түрээслэнэ” гэж хэлээд манайхаас ачаагаа аваад явсан. Тэр өдрөө байранд орчихлоо гэж хэлсэн. Байрандаа орсоноос нь хойш холбоо бариагүй” гэх мэдүүлгээр / хх-н 179 дүгээр талд/,
37. Гэрч Б.Ганболдын “Би энэ хүнийг танихгүй. Одоо л Н гэдгийг нь мэдэж байна. Би “Баялаг-Од” зочид буудалд 24 цагаар ресепшин хийж ажилладаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед 20-30 орчим настай цайвар царайтай залуу орж ирээд “Би Улаанбаатар хотоос өнөөдөр ирж байна. Танай буудалд өрөө авах гэсэн юм, нэг ортой өрөө байна уу?” гэхэд би “та бичиг баримтаа өгчих” гэхэд “надад бичиг баримт байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд тэр залууг нэрээ хэлж бичүүл гэхэд Эрхэмбаяр гэж хэлсэн. Би түүнийг бүртгэж аваад нэг хоногийн 30.000 төгрөгийн төлбөртэй 205 тоот өрөөнд оруулсан, маргааш нь 10 цагийн үед гараад явсан, буудлын мөнгөө төлсөн” гэх мэдүүлгээр / 3-р хх-н 180 дугаар талд/,
38. Гэрч М.Энхтунгалагийн “Энэ залуу Улаангом суманд байх үедээ нэрээ надад Амарзаяа гэдэг юм гэж танилцуулж байсан юм. Би өөрийн зөв хооллолтын клуб дээрээ байж байтал 2016 оны 02 дугаар сарын эхээр миний төрсөн эгч Гэрлээ зүс үл таних нүдний шилтэй залуутай хамт орж ирсэн. Тэр залуу тухайн үед надад нэрээ Амарзаяа гэж танилцуулж, “намын шугамаар ирсэн, мөн хувиараар бизнес хийх гэж ирсэн” гэж байсан юм. Манай эгч Гэрлээ байр зарах зар тавиад түүний дагуу тэр Амарзаяа гэдэг залуу зараар эгчтэй ирж уулзаж танилцсан юм шиг байсан. Манайд ирснээс хойш хэд хоногийн дараа клубт элсэж 7 хоног дараалан манай зөв хооллолтын клубт явж хоол идсэн. Би тухайн үед клубт элсэгчийн бүртгэлийн хураамж гэж 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 91.500 төгрөг Амарзаяагаас авсан. Мөн хэд хоногийн дараа хүүхдийн дайх үргээх ёслолд оролцох гээд Амарзаяагаас 50.000 төгрөг зээлдэж авсан юм. Энэ мөнгөө буцааж түүнд өгөөгүй. Харин Амарзаяа нь манай клубт 7 хоног явж хоол идэхдээ хоолны мөнгө өгөөгүй. Иймд би хоолны мөнгөний оронд дээрх түүнээс авсан мөнгөө суутгаж авч байгаа юм. Одоо миний хувьд М.Над ямар нэгэн өглөг байхгүй” гэх мэдүүлгээр /3-р хх-н 181 дүгээр талд/,
39. Гэрч Ц.Гомбосүрэнгийн “Би энэ хүнийг Н гэдгийг нь одоо мэдэж байна. Энэ залуу манай баарыг 3 хоног түрээслэсэн юм. Тухайн үед надад нэрээ хэлээгүй. Надад миний амьдарч байгаа байрнаас гадна Улаангом сумын 3 дугаар багийн 01-60 айлын орон сууцны 02 тоотод нэг өрөө байр байдаг юм. Үүнийг миний танил Содномцэрэн мэддэг юм. 2016 оны 01 дүгээр сарын дунд үеэр яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байтал гар утсаар Содномцэрэн залгаад “гараад ир” гэхлээр нь би гэрээсээ гартал Содномцэрэн хажуудаа зүс үл таних нүдний шилтэй залуутай хамт зогсож байсан. Тэр үед Содномцэрэн надад “энэ залуу Улаанбаатар хотоос намын ажлаар ирсэн гэнэ, түрээслэх байр хайж байна гэнэ, та нэг өрөө байраа түрээслэхгүй юм уу” гэхэд нь би зөвшөөрсөн. Маргааш өдөр нь тэр залуу надтай ирж уулзахад би байраа үзүүлээд “чи урьдчилгаа төлбөр 250.000 төгрөг өг, сарын 200.000 төгрөгөөр түрээслэх болно” гэхэд тэр залуу зөвшөөрч надаас байрны түлхүүр аваад надад 250.000 төгрөг өгөөд манай байранд орж 3 хоног байрласан. Дараа нь надтай ирж уулзаад “танай байр хүйтэн байна, би 50.000 төгрөг таньд өгөөд 200.000 төгрөгөө буцааж авч болох уу” би 55 айлын орон сууцны хажуу талын 4 давхар байранд байр түрээслэхээр болсон” гэхэд би “тэг тэг” гэж хэлээд 200.000 төгрөгийг нь буцаагаад түүнд өгсөн. Тэр залуу манай байрнаас ачаа бараагаа аваад явсан. Дахин тэр залуу надтай ирж уулзаагүй. Надад хэлэхдээ “Улаанбаатар хотоос намын ажлаар ирсэн. Манай дарга нар намайг байраа олоод байж бай, мөнгийг чинь араас чинь шилжүүлье” гэсэн юм гэж хэлсэн” гэх мэдүүлгээр /3-р хх-н 183 дугаар талд/,
40. Гэрч Т.Мөнхбаясгалангийн “Урьд нь таньдаггүй байсан ба 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш таньдаг болсон, найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. Н нь анх надтай танилцахдаа өөрийгөө Амарзаяа гэх нэрээр танилцуулсан. Н анх надтай танилцахдаа өөрийгөө “Хөгжлийн хөтөлбөр” намын Увс аймаг дахь төлөөлөгч гэж ярьж байсан ба Увс аймагт пицца, чикэн, түргэн хоолны газар, такси дуудлагын газар нээх гэж байгаа гэж хэлсэн. Би 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өөрийн эзэмшлийн 3313 УНХ улсын дугаартай “приус 11” маркийн автомашиныг өдрийн 50.000 төгрөгөөр түрээслүүлж байсан. Би ажилгүй байсан ба Цагаан сар ойртсон байсан учир Над өөрийн эзэмшлийн 3313 УНХ улсын дугаартай “приус 11” маркийн автомашиныг өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэж байсан” гэх мэдүүлгээр / хх-н 4-р хх-н 114-117 дугаар талд/,
41.Гэрч Ц.Лувсанбалданы “ Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажил болох Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг Замтын адаг гэх нэртэй газар байрлах “Монголиа” амралтын газарт тогооч авна гэж “Үнэгүй.мн” сайтад зар тавьсан ба тухайн өдөр Н гэх залуу надтай утсаар холбогдон ажилд орохоор ирсэн. Түүнээс хойш одоог хүртэл манай амралтын газар байрлаж ажиллаж байгаа юм. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон талаараа хэлж байгаагүй. Харин Н би хүмүүст өртэй учир 3 сард 1 удаа цалингаа бөөнд нь авч баймаар байна. Авсан цалингаараа хүмүүсийн өрийг дарна гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр /4-р хх-н 114-117 дүгээр талд/,
42. Гэрч Ц.Доржсүрэнгийн “Би 2016 оны 06 дугаар сард 61 гэх газар өнгөрөөд “Тэмээтэй хөшөөний” орчимд байрладаг “Ногоон нууц” амралтын газарт тогоочоор ажилд орсон юм. Ажлаа хийгээд байж байхад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс манай амралтын газарт Н гэх залуу ажилд орж, амралтын газар байрлаж ажиллаж байсан юм. Тэгээд Н 2016 оны 9 дүгээр сараас манай ах Билгээ гэх хүн Японоос “приус 11” маркийн автомашин оруулж ирж байгаа би 4.000.000 төгрөгийн лизингээр авч өгч чадна, намайг авахгүй юм уу гэж асууж байсан. Би боломж байвал авмаар байна гэж хэлсэн. Тухайн үед хэлэхдээ 36 сараас ямар нэгэн урьдчилгаа шаардлагагүй гэж хэлсэн юм. Би өөрийн хадам ээжийн дүү Мөнхтуулд хэлсэн чинь яасан зүгээр юм бэ авах хэрэгтэй байна. Н гэх залуугаасаа асуугаад өгөөч гэхэд нь би Наас асуусан чинь болно урьдчилгаа 1.000.000 төгрөг өгчих үлдэгдэл 1.000.000 төгрөгөө 10 сарын хугацаатай гэрээ байгуулаад өгчих гэж хэлэхээр нь Мөнхтуулаас 200.000 төгрөг өгчих машин авах гэж байгаа хүнээ хоолонд оруулмаар байна гээд Мөнхтуулын эхнэр Уртнасантай яриад 200.000 төгрөг авсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гааль дээр машин буучихсан татвараа төлөөгүй машинаа аваагүй байгаа гэж хэлсэн байсан. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр залгаад нэг дугаар өгөөд манай ахын хуурай дүү нь “Да Хүрээ” зах дээр машин зарж байгаа, тэнд машин байна гэж байна, тухайн машиныг үзээд болохоор бол над руу хэлээрэй тэр хүмүүстэй мөнгөний талаар битгий яриарай манай ах Билгээ машин зарах гэж байгаа хүнтэй тохироод хэлчинэ гэж хэлэхээр нь зах хаахаас өмнө тэр өдөр явж очоод “приус 11” маркийн автомашин үзээд авахаар болоод Мөнхтуулын ахын хүү Анхбаярын нэр дээр нотариат хийлгэж аваад машинаа аваад захаас гараад явж байсан чинь Н араас залгаад машинаа авчихсан уу гэж асуухаар нь авчихсан дугаараа маргааш авна гэж хэлсэн чинь та нар одоо урьдчилгаа 1.000.000 төгрөгөө өгчихөө, яаралтай гэж хэлэхээр нь Сансарт байрлах 24 цагийн Голомт банк дээр очиж 550.000 төгрөгөөр 2 хуваагаад 1.100.000 төгрөг Ариг банкны данс руу нь шилжүүлсэн. Н маргааш нь гар утсаа авахгүй алга болчихсон. Над нийтдээ 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Н Ариг банкны дансаар энэ мөнгийг авч байсан” гэх мэдүүлгээр / хх-н 109 ,131 дүгээр талд/,
43. Гэрч Л.Мөнхтуулын “О.Уртнасан бол миний эхнэр, гэр бүл болоод 20-иод жил болж байна. Би ХААН банкинд 5020525870 дугаарын харилцах данстай, эхнэр л миний виза картыг ашигладаг. Манай эхнэр хүнээс хямдхан машин авах гэж байгаа, энэ хүнийг хоолонд оруулах хэрэгтэй байна мөнгө өг гэнээ, чиний данснаас 200.000 төгрөг шилжүүлчихлээ шүү гэж байсан, чухам хэн гэдэг хүнд хэдэн төгрөг шилжүүлсэнийг нь мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр залгаад нөгөө хүн машинаа очоод ав гэж байна гэхээр нь би Төв аймагт ажиллаж байсан тул яаран хотруу орж ирээд эхнэр, миний эгчийн хүүгийн эхнэр Доржсүрэн бид 3 “Да хүрээ” зах руу очиж “приус 11” маркийн машин сонгож үзсэн, машин зарж байсан хүн нь танай захирал утсаар ярьсан байгаа, та нар машинаа аваад явж болно гэхээр нь машиныг нь аваад явж байтал 21 цагийн үед “машин хямдхан олж өгсөн хүн эхнэрийн дугаар руу залгаад “машинаа авчихсан уу, одоо мөнгөө яаралтай шилжүүл” гэсэн, одоо банк хаасан байгаа шүү дээ маргааш болох уу гэсэн чинь одоо шилжүүл гээд Ариг банкны дансны дугаар өгөхөөр нь эхнэр 1.100.000 төгрөг шилжүүлсэн, маргааш нь бид машины дугаар авна, нэр усаа шилжүүлж авъя гээд зах руу очтол “танай захирал мөнгө шилжүүлээгүй” гээд машинаа буцаагаад авчихсан. Тэрнээс хойш энэ хүний утас холбогдохгүй болсон” гэх мэдүүлгээр / хх-н 130 дугаар талд/,
44. Гэрч н.Зоригтбаатарын “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-1-4 тоотод байрлах зургаан нэрийн барааны дэлгүүрийн эзэн нь би мөн. Манай дэлгүүрийг 2016 оны 11 дүгээр сарын 18-наас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай өөрийгөө Амраа гэж танилцуулах эмэгтэйлэг шинж нь давамгайлсан залуу сарын 200.000 төгрөгөөр түрээслүүлэн ажиллуулж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр хэл чимээгүй алга болчихсон. Би энэ залуутай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Зарын дагуу ирээд манай дэлгүүрийг түрээслэсэн юм... Би Амраа гэх хүний бичиг баримтыг нь үзэж хараагүй, түрээсийн гэрээ ч байгуулж чадаагүй, гэрээгээ байгуулъя гэхэд би бичиг баримтаа үлдээчихсэн дараа гэрээ байгуулъя гээд байдаг байсан, мөн дэлгүүрийн эд зүйлийг хүлээлцээгүй, сүүлд Н гэдэг нэртэйг нь мэдсэн “ гэх мэдүүлгээр / хх-н 178 дугаар талд/,
45. Хохирогч Б.Чимэгбаярын “Би 2017 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед “100 айл” барилгын материалын дэлгүүрээс барилгын материал авч байсан чинь нэг танихгүй эрэгтэй өөрийгөө Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтан Амарсайхан гэдэг гээд “Бумбын орон” амралтын газарт 90 хүнийг хоёр хувааж амраах гэсэн юм, тийм учраас танайх амралтын танилцуулга, хоолны цэсээ миний “ Мөнхийн хайр” фейсбүүк хаягаар явуулаач, өдөр 13 цагаас хурлаар оруулна, 3 амралтын газраас аль нэгийг нь шалгаруулна гэсэн бөгөөд би материалаа “Мөнхийн хайр” гэсэн фейсбүүк хаягаар нь 3 хуудас амралтын газрын танилцуулга, хоолны цэс явуулсан. 13 цагийн үед нөгөө залуу залгаад танай амралтын газар шалгарлаа шүү гэсэн. Өнөө орой манай дарга нар очно гэсэн та очихоор нь түрийчийн 7 хоногт 2-3 хүн ирж үзсэн гэж хэлээрэй, намайг таньдаг юм шиг байгаарай гэхээр нь би хэн гэдэг хүн ирж үзсэн гэж хэлэхийн бэ гэхэд Амарсайхан, Н, Туяа гэдэг хүмүүс ирээд явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд манай нягтлан Нын ХААН банкны данс гэж 5058396464 дансруу шалгаруулалтын барьцаа мөнгө болгож 240.000 төгрөг явуулах юм байна шүү гэснээ би андуурчихжээ 225.000 юм байна шүү гээд яриад байхаар нь итгээд тэр данс руу нь мобайлаар 225.000 төгрөг шилжүүлээд, нөгөө залуугийн фейсбүүк хаяг руу нь амралтын нэхэмжлэлийг компанийхаа 5120007752 дугаарын дансыг өгсөн юм. Удалгүй нөгөө залуу танай амралтанд 90 хүнээ бүгдийг нь амраахаар боллоо та дахиад 225.000 төгрөг хийх юм байна шүү гэж хэлсэн. Би эргэлзэж байгаад нөгөө залуугийн өгсөн Н гэдэг хүний ХААН банкны 5058396464 дугаарын данс руу өөрийнхөө 5094324496 дугаартай данснаас мобайл банкаар 225.000 төгрөг явуулсан. Дараа нь дахиж утасдаад гэрээний мөнгө 35.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би мөнгө хүрэхгүй байна гээд 11.000 төгрөг Н гэдэг хүний данс руу мөн шилжүүлсэн. Удалгүй нөгөө залуу миний гар утас руу дахин залгаад маргааш өглөө 11 цагийн үед 31.500.000 төгрөг орно шүү, би Төв аймаг руу даргатайгаа явж байгаа, утас холбогдохгүй болж магадгүй шүү гэж яриад утсаа тасалсан. Тэрнээс хойш миний дансанд мөнгө ороогүй, амрах хүн ч ирээгүй бөгөөд утас руу нь удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Фэйсбүүк хаягаа устгасан байсан. Надад нийтдээ 461.000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлгээр / 10 дугаар хх-н 14-16 дугаар талд /,
46.Хохирогч Г.Чимэгбаярын Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /7дугаар хх-н 20 дугаар талд/,
47. Хохирогч О.Дөлгөөний “...2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гар утас худалдан авахаар фэйсбүүкээс зар үзэж байгаад “Мөнгөн хүдэр ресус” гэх хаягтай хуудаст барьцаанд авсан гар утаснууд зарж байна гэсэн зарын дагуу “Мөнх-Ундарга” гэсэн фэйсбүүкийн хаягтай хүнтэй чатлаж утсаар нь асуухад эрэгтэй хүн байсан. “Айфон 6 эс плас” утасны талаар асуухад тайлбарлаад 5058342340 дансны дугаартай Н гэсэн хүний ХААН банкны дансны дугаар өгөөд 400.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Мөн 1415119530 дугаарын “Мөнгөн хүдэр ресус”-ийн нэртэй Голомт банкны дансны дугаар өгсөн. Голомт банкны данс руу шилжүүлж болохгүй байхаар нь 2018 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрмэс”-ийн эсрэг талын “Петровис шатахуун түгээх колонк” дээр байрладаг жолоочийн АТМ-ээс 5058342340 дугаарын ХААН банкны данс руу нь найз охин Энхсүрэнгийн данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш утсаар нь ярьж, мессеж бичээд гар утсаа авах гэтэл энд ир, тэнд ир гэж худал хэлээд очихоор байхгүй байсан, удалгүй утсаа таслаад алга болсон гэх мэдүүлгээр /7дугаар хх-н 186-190 дугаар талд/,
48.Хохирогч О.Дөлгөөний М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /7дугаар хх-н 195-196 дугаар талд/,
49. Хохирогч Ц.Сүрэнхорлоогийн “...2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний хүү Б.Содномгалсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам хөндлөн гарах гэж байгаад том оврын машинд дайруулсан. Үүний улмаас тархиндаа хүнд гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байсан боловч Монголд эмчилгээ хийлгэх ямар ч боломж байхгүй байсан учраас интернетээр дамжуулан Монголын ард түмнээс хандив, туслалцаа авсан. Хандивын аян 14 хоног явагдаж 16.000.000 төгрөг цугларсан. Зар байршуулсанаас хойш 3 хоногийн дараа Амгалан гэх залуу 97180001 дугаарын утсаар залган би хүүд чинь тусламаар байна. Япон улс руу эмчилгээнд явуулж өгнө гэж хэлээд нийтдээ 3.919.000 төгрөгийг аваад алга болсон” гэх мэдүүлгээр /8 дугаар хх-н 234-241 дүгээр талд/,
50. Хохирогч Ц.Сүрэнхорлоогоос М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд / 8 дугаар хх-н 46-50 дугаар талд/,
51. Хохирогч Г.Мөнхцэцэгийн “...Би Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Долоон бурхан” амралтын газрыг 2 сар түрээсээр ажиллуулсан. Би амралтыг түрээслэх хугацаандаа амрагч хайж Нийслэлийн Боловсролын газар, бусад төрийн байгууллагад танилцуулага хүргүүлж байсан. Түрээсийн хугацаа дуусч амралтын газрын эзэн Бадамхандад амралтыг хүлээлгэж өгөхөд Бадамханд нь амрагч нар олдвол манай амралтын газарт амруулж байгаарай гэж захиж байсан юм. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 98880061 дугаарын утсаар өөрийгөө Заяа гэж танилцуулсан эрэгтэй хүн над руу залгаад өөрийгөө Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн байна, манай байгууллага танай амралтын газарт хөдөө орон нутгаас ирсэн нийт 180 багшийг 3 хоног амраах гэсэн юм, тэгээд танай амралтын газрыг тендерт оролцуулж өрсөлдүүлэн гаргаад багш нараа амраамаар байна гэж хэлэхээр нь би итгэж тэг тэг гэж хэлсэн. Уг хүн намайг танай байгууллага тендерт оролцох 418.000 төгрөгөө яаралтай өнөөдөр шилжүүлмээр байна... Манай нягтлан Нын 5058396464 дугаарын ХААН банкны данс руу шилжүүлчихээрээ гэж хэлэхээр нь би итгээд мөнгөө шилжүүлсэний дараа Заяа гэх залуугийн утас холбогдохоо больсон. Үүний дараа Нийслэлийн Боловсролын газарт очиж Заяа болон нягтлан гэж хэлж байсан Н нарыг асууж сураглахад тийм нэртэй хүмүүс уг газарт ажилладаггүй болох нь тогтоогдсон юм. Нөгөө амралтын газрын Бадамхандын данснаас 418.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би шилжүүлсэн 418.000 төгрөгийг Бадамханд эгчид өөрөөсөө гаргаад төлөөд өгчихсөн байгаа” гэх мэдүүлгээр /8 дугаар хх-н 86-87, 90-92 дугаар талд/ ,
52. Хохирогч С.Бадамгаравын “...Би Архангай аймгийн Багшийн сургуулийн урд байдаг “Ноёд” караокег ажиллуулахаар эзэнтэй нь сарын 750.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож мөнгө олох хэрэгтэй болсон. “Архангай зар” гэсэн сайтаар мөнгө зээлүүлэх зар хайж байтал хүүтэй мөнгө зээлүүлэнэ гэсэн 88270414 гэсэн дугаартай зарыг олж харсан. Би утсаар нь ярьж мөнгө зээлүүлэх талаар асуухад 3.000.000 төгрөгийн урьдчилгаа хүү болох 215.000 төгрөгийг байршуулсанаар таны зээл өдөртөө гарна гэсэн. Тэгээд гэрээгээ хаана хийх үү гэхэд би одоохондоо Улаанбаатарт явна, 2 хоногоос Архангайд очно гэж хэлсэн. Намайг багийн даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ авчираад гэрээ хийнэ, одоо 215.000 төгрөгийг миний данс руу хийчихвэл Төрийн банкны гялс үйлчилгээгээр зээл чинь гарна гэж хэлсэн. Би тэр дор нь ХААН банкны 5058396464 дугаартай Мягмаржавын Н гэсэн дансанд хийсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн зээл хэзээ гарах юм бэ гэхэд миний утас Хятадад үйлдвэрлэгдсэн муу утас мөнгө шилжээгүй байна, би банкин дээр очоод мөнгө шилжүүлээд эргээд хэлье гэж хэлсэн. Дараа нь 11 цаг 40 минутын үед Н над руу залгаад мөнгийг чинь шилжүүлсэн одоо мөнгө чинь орно гэж хэлсэн. Би 15 цаг хүртэл хүлээгээд мөнгө ороогүй болохоор нөгөө хүнтэй дахин ярихад Төрийн банк мөнгө гаргахгүй байна, яг одоо шилжүүлчихлээ гэж хэлсэн, утас нь дахин холбогдоогүй. Дараа нь Архангайн сайтаас нөгөө хаягийг хайгаад олоогүй юм” гэх мэдүүлгээр /8 дугаар хх-н 150-152 дугаар талд /,
53.Хохирогч С.Бадамгараваас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /8 дугаар хх-н 155 дугаар талд/,
54.Хохирогч Б.Отгонцэцэгийн “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк дээр байх зарыг үзээд байж байтал гацуур мод зарна, уг мод нь 65 хувийн хямдралтай ба 89.250 төгрөгийн үнэтэй гэж зар байршсан байсан. Би гацуур модыг чинь авах гэсэн юм, яаж авах вэ гэж зар байршуулсан хүнээс асуусан. Тэгтэл нөгөө хүн танд эхлээд данс өгнө, тэр данс руу гацуур модны урьдчилгаа 50 хувийг хийсэн үед модыг чинь хаягаар хүргэж өгнө гэж хэлсэн. Ингээд би тэр хүний өгсөн 5058342340 дугаарын данс руу 40.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь мөнгө шилжүүлчихээд мөнгө хийсэн тухайгаа хэлсэн. Тэгтэл орой 18 цагийн үед ажил дээр чинь авчирч өгнө гэж хэлсэн. Ингээд орой 18 цаг болсон тул нөгөө хүн рүү залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан. Дугаар руу нь мессеж бичиж үлдээсэн боловч над руу эргэж залгаагүй. Мөн дахин холбогдоогүй өнөөдрийг хүртэл хаалттай байна” гэх мэдүүлгээр,
55. Хохирогч Б.Отгонцэцэгийн М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /8 дугаар хх-н 233 дугаар талд/,
56. Хохирогч С.Бадамгэрэлийн “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүкээр Мобиком, Юнителийн үүрэн операторын дугаар барьцаалж зээл олгоно гэсэн зар тавьсан байсан. Би Мобикомын дугаар барьцаалж зээл авч болох эсэхийг лавлахад 98983920 дугаарын утсаар холбогдож ярьж болно гэсэн. Дугаар руу нь ярихад 30 орчим насны эрэгтэй хүн утас авсанаа би Төрийн банк дээр байна, няравд хэлчихлээ, танд 3 сая төгрөгийн нэг жилийн хугацаатай зээл олгож болно. 3.000.000 төгрөгийн хүүгийн урьдчилгаа 72.000 төгрөг болно гэж хэлсэн. Дансны дугаарыг аваад 5058342340 дугаартай ХААН банкны дансанд “ Бадамгэрэл зээлийн хүү” гэсэн утгатай гүйлгээгээр 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед мобайлаар шилжүүлсэн. Гэм буруутай этгээдийг олуулж хуулийн дагуу хариуцлага тооцуулан хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлгээр /9 дүгээр хх-н 9-13 дугаар талд/,
57. Хохирогч С.Бадамгэрэлээс М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /9 дүгээр хх-н 19, 20 дугаар талд/,
58. Хохирогч н.Номин-Эрдэнийн “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модун” цамхагийн 1 дүгээр давхарт найз нартайгаа хөзөр тоглож байгаад утсаа ширээн дээр тавьсан байсан, тэр өдрөө гэртээ хариад утсаа байхгүй байгааг мэдсэн юм. Би гар утасаа хулгайд алдчихаад фэйсбүүк зар дээр гар утсаа хулгайд алдсан тул олж өгч туслана уу гээд бичээд үлдээхэд Нандин-Учрал гэсэн хаягнаас гар утсыг чинь олсон тул 250.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Надад дансны дугаараа өгсөн. Би данс руу нь 250.000 төгрөг шилжүүлсэн юм. Утсаа очиж авах гэтэл фэйсбүүк хаягаа устгаад алга болсон. Иймээс би 250.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр,
59. Хохирогч н.Номин-Эрдэнээс М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /9 дүгээр хх-н 74 дүгээр талд/,
60. Хохирогч Г.Мөнхболдын “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт гэртээ интернет ороод байж байтал фэйсбүүкийн “Солонгос улс дахь Монголчууд” гэсэн группээс Солонгос улс руу эмчилгээний виз гаргана, 75112022 гэсэн утасны дугаараар зар тавьсан байхаар нь сонирхоод чатаар нь холбогдож эхэлсэн. “Мunkh Mandakh” гэсэн хаягнаас уг зарыг тавьсан байсан. Утсаар ярихдаа өөрийгөө намайг М.Н гэдэг. Солонгос улсад амьдардаг гэж хэлсэн. Би чатаар харьцаж байгаад виз, онгоцны тийз, гадаад паспортны үнэ гэх мэтээр М.Нын 5058342340 дугаарын данс руу нийтдээ 10 удаагийн шилжүүлгээр нийт 4.235.000 төгрөг шилжүүлээд алдсан. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш уг хаягаа устгаад алга болчихсон гэх мэдүүлгээр / хх-н 9 дүгээр 138-140 дүгээр талд /,
61. Хохирогч Н.Ундралын “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн “том зар” гэсэн цахим хуудсанд зар үзэхэд “Самсунг болон Айфон” маркийн гар утаснууд яаралтай зарна. Самсунгийн зурагт яаралтай зарна. “Мөнгөн хүдэр” компани гэсэн зурагтай зар байхаар нь би 91904494 дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн утсаа авсан. Танайд зурагт байгаа юу гэж асуухад манайх “Мөнгөн хүдэр” тавилгын дэлгүүр юм. Бид нар солилцоо хийгээд зурагт авсан болохоор хямд зарж байгаа гэж хэлсэн. 49 инчийн дэлгэц нь нуман хэлбэртэй зурагт 1.280.000 төгрөг гэдгийг лавлаж асуусан. Дараа нь 18 цагийн үед над руу эргэж залгаад “Та манай фэйсбүүк хуудсыг бусдад түгээн мэдээлэл дамжуулсанд баярлалаа, захирал таньд 30 хувиар хямдруулж авах боломж олгож байна гэж хэлсэн. Удалгүй уг дугаараас дахин залгахаар нь би 2 зурагт авах юм бол хямдрах уу гэж асуухад за асууя, эргээд хэлье гэж хэлээд гар утсаа тасалсан юм. Дараа нь эгч Оюунчимэгийн гэрт очиж зөвшилцөөд зурагт авахаар болсон. Би эгчийн данснаас 896.000 төгрөгийг түүний данс руу нь явуулсан, бас нөхрийн данснаас 94.000 төгрөг явуулсан. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа уг дугаар руу залгахад холбогдохгүй байсан, удахгүй цахим хаягаа устгаад алга болчихсон гэх мэдүүлгээр /9 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр талд/,
62. Хохирогч Н.Ундралаас иргэн Д.Оюунчимэг, Н.Мөнхбаяр нарын дансаар дамжуулан М.Нын данс руу мөнгө шилжүүлэн өгсөн талаархи баримтууд /9 дүгээр хх-н 184-187 дугаар талд/,
63. Гэрч Н.Мөнхбаярын ...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Ундрал фэйсбүүкээр зар харж байгаад “Дархан-Уул хамгийн том зар“ гэсэн зар дээрээс зурагт зарна гэсэн зарын дагуу чатаар харилцаж байгаад уг зурагтыг авах талаар надтай тохиролцож, манай эхнэр өөрийнхөө хамаатан эгч Оюунчимэгт санал болгоход бас зурагт авъя гээд бид хоёр түүний нягтлан Н гэх хүний данс гэж явуулсан. 5058396464 дугаартай ХААН банкны данс руу нь манай эхнэрийн хамаатан эгч Оюунчимэгийн ХААН банкны данснаас Дархан-Уул аймгийн “Магнола худалдааны” төвд байрлах АТМ-ээс 896.000 төгрөг, сүүлийн 94.000 төгрөгийг би өөрийнхөө ХААН банкны данснаас шилжүүлсэн. 2 зурагт авна гэж байсан болохоор нэг зурагтны мөнгийг өгөөд нөгөө зурагтны мөнгийг нь Дархан-Уулд ирэхээр нь өгнө гэж тохирсон байсан” гэх мэдүүлгээр /9 дүгээр хх-н 184-187 дугаар талд/,
64. Хохирогч н.Оюунгэрэлийн “...би 2016 оноос хойш Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1158 тоотод “Тэнүүн тээл” гэх 6 нэрийн хүнсний барааны дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн. Уг хүнсний дэлгүүр нь миний нэр дээр байдаг. Ямар нэгэн компаний нэр дээр байдаггүй. Манай дэлгүүр нь Голомт банкны ямар нэгэн данс ашигладаггүй. М.Н тухайн үед манай дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байхдаа Урнаа гэх худалдагчийн хамт ажилладаг байсан. Манай дэлгүүрээр байнгын үйлчлүүлдэг байсан. Сүүлд манай дэлгүүрийг түрээслэж авсан юм. Надаас мөнгө авахдаа удахгүй буцааж өгнө гэж хэлээд зээлдэг байсан. Харин манай нөхөр Жаргалсайханы эзэмшилд байсан “Субару форестор” маркийн тээврийн хэрэгслийг М.Н нь яаралтай мөнгө хэрэг болоод байна, та машинаа барьцаанд тавьчих, би машиныг чинь буцаагаад мөнгийг нь төлөөд аваад ирнэ гэж гуйсаар байгаад уг тээврийн хэрэгсэлийг 2.500.000 төгрөгөөр тавиулсан. Тухайн мөнгийг Над өгсөн. Тухайн үед өөрөөсөө мөнгө гаргаад барилгын материал аваад хөлсний ажилчид авч цалинжуулаад дэлгүүртээ засвар үйлчилгээг хийлгэж байсан. М.Н нь дэлгүүр түрээслэж байхдаа засвар үйлчилгээнд ямар ч мөнгө гаргаагүй. Над дэлгүүр түрээслэхдээ тухайн үед би болон худалдагч Урнаа, Н нар байсан. Бараа хүлээлцэхдээ хүлээлцсэн барааныхаа тооллогыг явуулж нийт 2.000.000 төгрөгийн барааг Над хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлгээр / 12 дугаар хх-н 14-16 дугаар талд /, хохирогч Оюунгэрэлээс бараа хүлээлцсэн бүртгэлийн баримт /9-р хх-ийн 236-249 , 12 дугаар хх-н 24-26 дугаар талд /,
65. Хохирогч Ж.Учрал “...Өнгөрсөн 3 дугаар сард хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг Батдэлгэр гэдэг залуугийн дэлгүүрт бараа нийлүүлж байхдаа танилцсан. Үүний дараагаар байнгын харилцаатай болсон. Дараа нь тэр залуу 4 дүгээр сарын үед “надад мөнгөний хэрэг гараад байна” гэж ярьж Ариг банкинд таньдаг эдийн засагч байгаа, би чамд 17.200.000 төгрөгийн зээл гаргуулж өгье, харин зээл дээрээ нэмээд 8.000.000 төгрөг би гаргуулж авна, чи авсан зээлээ төлнө, чиний зээлэн дээр нэмж авсан мөнгөнийхөө зээлийг төлнө гэж хэлсэн. Тухайн үед хашаа байшин авах байсан учраас надад 17.000.000 төгрөг хэрэгтэй байсан. Тэр залуу надад хандан банкнаас зээл авахаар ярьчихсан байгаа, чи холбогдох бичиг баримтаа надад бүрдүүлж өг гээд надаас миний иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, бэлнээр 307.000 төгрөгийг авсанаас хойш 7 хоногийн дараа 80.000 төгрөг, дараа нь 326.400 төгрөг бэлнээр дахин авсан. Тэгээд 6 дугаар сарын 15-ны өдөр “зээл юу болж байна” гэж асуутал “бүтнэ, мөнгө компаний дансанд ороод ирчихсэн байгаа, чиний данс руу шилжүүлнэ” гэж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш утас нь холбогдохоо больсон” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 01-05 дугаар талд /,
66. Гэрч П.Уранзагарын “...намайг “Тэнүүн тээл” гэх хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 2017 оны 12 дугаар сард М.Н нь өөрийгөө Батдэлгэр гэж танилцуулан манай дэлгүүрээс хүнсний бараа авдаг байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дэлгүүрийн сарын 400.000 төгрөгөөр түрээслээд дэлгүүрийн 2 сая төгрөгийн барааг хүлээлцэж аваад намайг сарын 500.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг байсан. Намайг дэлгүүрт ажиллаж байхад М.Н нь мөнгөний хэрэг болчихлоо гэж хэлээд Оюунгэрэл эгчээс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын дундуур амарч байх хооронд Оюунгэрэл эгчийн нөхрийнх нь машиныг 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж Н надад хэлж байсан. Мөн Оюунгэрэл эгчээс 5 ханатай монгол гэрийг нь 2.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хэлээд гэрийг нь авч зараад мөнгийг нь бас өгөөгүй. Мөн тухайн үед Оюунгэрэл эгчийн дэлгүүрийг түрээслэхдээ барааг нь 2.000.000 төгрөгөөр авч мөнгийг нь өгөөгүй, өгнө гэж хэлчихээд л явдаг байсан. Тэгээд түрээсийн мөнгийг нь мөн өгөөгүй байсан. Н нь авсан мөнгөө юунд зарцуулдаг байсныг мэдэхгүй байна. Намайг сарын 500.000 төгрөгөөр цалинжуулдаг байсан бөгөөд мөнгөө шилжүүлгээр эсвэл бэлнээр өгдөг байсан. Дэлгүүрт засвар хийхэд Оюунгэрэл эгч мөнгө гаргаж засвар хийсэн. Манай дэлгүүр карт болон дансаар худалдаа хийдэггүй байсан” гэх мэдүүлэг / 12 дугаар хх-н17-19 дүгээр талд/,
67. Хохирогч Б.Лхагвасүрэнгийн ... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн “Сандэй плаза”-гийн орчим очиж фэйсбүүкийн хаягаар гар утас зарна гэсэн эрэгтэй хүний данс руу гар утасны үнэ гэж 380.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь утсаа авах гэтэл нөгөө хүн утсаа салгаад алга болсон. М.Н гэх нэртэй ХААН банкны 5058342340 дугаартай данс байсан. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /9 дүгээр хх-н 247-248 дугаар талд /,
68. Хохирогч О.Өлзийсайханы “...би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд интернэтэд фэйсбүүкээр нэвтрэн орж “Айфон хэрэглэгчид сонирхогчид” гэсэн групп дээр “Ваt Utas” гэсэн хаягтай хүн Самсунг маркийн зурагт хямдхан зарж байна, зурагт авсан хүн болгонд бэлэгтэй гэсэн зар байршуулсан байхаар нь 88480058 дугаарын утсаар холбогдож 55 инчийн Самсунг маркийн смарт зурагт 1 ширхэг, 48 инчийн Самсунг маркын 1 ширхэгийг тус тус авахаар болж зурагтны урьдчилгаа мөнгө болох 354.000 төгрөгийг Н гэсэн хүний ХААН банкны 5058342340 дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 33-39 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн. Ингээд зурагтны хүн рүү мөнгө шилжүүлснээс 10 орчим минутын дараа утсаар холбогдоход ажил ихтэй их завгүй байна агуулахад бараа янзалж байна гэж хэлсэн. Түүнээс хойш 10 минутын дараа залгахад утсаа унтраасан холбогдох боломжгүй болсон” гэх мэдүүлгээр / 10 дугаар хх-н 108-110 дугаар талд/,
69. Хохирогч О.Өлзийсайханаас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /10 дугаар хх-н 119 -122 дугаар талд/,
70. Хохирогч Г.Золбоогийн “...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүкээр зар үзэж байтал “Bat Utas “ гэх фэйсбүүкийн хаягаар 50 инчийн Самсунг брэндийн зурагт зарна гэсэн зар байхаар нь 88480055 дугаарын зар тавьсан утсаар нь холбогдоход нарийн хоолойтой эрэгтэй хүн утсаар Дархан-Уул аймагт явж байна. Электрон барааны дэлгүүрээс бартераар олон зурагт авчихсан, одоо хямдхан зарж байна, нэг зурагтыг 600.000 төгрөгөөр зарна. Урьдчилгаа 300.000 төгрөгийг нь шилжүүлчих, би замын унаанд тавиад явуулна, очсоны дараа үлдэгдэл мөнгийг нь хийчих гэхээр нь би өөрийн 5002296149 дугаартай ХААН банкны данснаасаа тэр залуугийн данс руу 300.000 төгрөг гэрээсээ интернет банкаар шилжүүлсэн. Данс эзэмшигчийн нэр нь Н гэж гарч ирж байсан. Тэгээд шилжүүлсэн тухайгаа хэлтэл одоо 2 хүний зурагт байна, хамт явуулна гэж хэлээд 15 минутын дараа утас нь унтраад сураггүй алга болсон. Дараа нь фэйсбүүкийн “Bat Utas “ гэсэн хаяг нь устсан байсанг мэдсэн. Би гомдолтой байна. Миний мөнгийг олж өгч туслана уу” гэх мэдүүлгээр /10 дугаар хх-н 160 дугаар талд/,
71. Хохирогч Г.Золбоогоос М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримтууд /10 дугаар хх-н 164 -166 дугаар талд/,
72. Хохирогч Б.Баярбаясгалангийн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 25-ны үед интернетийн “Үнэгүй.мн” сайтаас “Хөдөө орон нутагт алтны уурхайд алтны нөөцийн нярав яаралтай ажилд авна” гэсэн зар хараад зарын дагуу 9888-1774 дугаарын утас руу холбогдсон юм. Утасны цаанаас өөрийгөө Мөнхдэлгэр гэх эрэгтэй хүн авахаар нь би хаана ямар ажил байгаа талаар асуухад “Өмнөговь аймгийн Ханбогд суманд Мөнгөн хүдэр гээд компани байдаг. Тэр компанид алтны нярав ажилд авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Дараа нь ажилд тавигдах шаардлагыг нь сонсоход эхлээд “алтны няраваар ажилд авах гэж байгаа болохоор алт хариуцаж байгаа гэдэг утгаараа барьцаа мөнгө өгөх хэрэгтэй, тэр барьцаа мөнгө нь эхний ээлжинд 500.000 төгрөг байдаг юм” гэж хэлсэн. Би тэр мөнгийг нь зөвшөөрөөд намайг ажилд авахаар болсон юм. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Мөнхдэлгэр нь над руу залгаад “...одоо яг 12 цагаас миний данс руу барьцааны 500.000 төгрөгөө шилжүүлээдэх, захирал руу орж танилцуулах гээд байна” гэсэн. Үүний дараа би дүү Ц.Золбоо руу залгаад Мөнхдэлгэрийн өгсөн 5058396464 дугаартай дансыг өгөөд “энэ данс руу 500.000 төгрөг яаралтай шилжүүлээдэх” гэж хэлээд шилжүүлэг хийлгэсэн юм. Дүүг шилжүүлэг хийсний дараа Мөнхдэлгэр рүү залгаад “барьцаа 500.000 төгрөгийг дүүгийнхээ данснаас мобайл банкаар шилжүүлчихлээ шүү” гэхэд “3 цагийн дараа дахиад 500.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна, барьцаа нь арай бага юм шиг байна гэж хэлэхэд нь гараад “Урт цагааны” урд талд байдаг ХААН банкны салбар дээрээс дахин 500.000 төгрөгийг 5058396464 гэсэн данс руу шилжүүлсэн юм. Мөнхдэлгэр рүү ярихад “за болчлоо би даргад танилцуулаад тушаалыг чинь гаргуулчихъя, 4 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгадын автобусны билет захиалж авч хүрээд ир, би тосоод авъя” гэж хэлсэн. Тэгээд дахин залгахад утас нь холбогдохгүй болчихсон. Тэгэхээр нь Өмнөговь аймгийн хүмүүсээс Ханбогд суманд “Мөнгөн хүдэр” гэх нэртэй уул уурхайн компани байдаг эсэхийг асуухад тийм компани байхгүй гэдгийг мэдсэн.
Мөн тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл утас нь холбогдохгүй байгаа” гэх мэдүүлгээр /10 дугаар хх-н 198-200 дугаар талд/,
73. Хохирогч Б.Баярбаясгалангаас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримт /10 дугаар хх-н 215 дугаар талд/,
74. Хохирогч И.Баасансүрэнгийн “...Би Улаанбаатараас Завхан аймаг руу бэлэн хувцас зөөж зах дээр борлуулдаг. Би Завхан аймгийн Алдархаан сумын 8 жилийн сургууль төгсөлтийн уулзалтанд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ирээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр оролцоод Завхан аймаг руу буцаж явсан. Би Завхан руу буцахдаа тендерийн автобусанд сууж явсан, миний хажуу суудалд өөрийгөө Эрдэнэжаргалын Мөнхжин гэж танилцуулсан тарган, монхор хамартай бор, цодгор гэдэстэй залуу сууж явсан, өөрийгөө 1990 онд төрсөн гэж танилцуулсан. Япон улсаас хөрөнгө оруулалттай компанид Хүмүүнлэгийн ажилтан эрхэлдэг. Завхан аймаг руу Хүмүүнлэгийн ажилтай явж байна гэж хэлсэн. Завхан аймагт очиж байнгын холбоотой байсан. Дараа нь манай гэрээр ирж очин хоол унд идэж уугаад явдаг байсан. Завханд байхдаа надад өрх толгойлсон эмэгтэй хүмүүст улсаас хөнгөлөлттэй байр олгож байгаа, Нийслэлийн Халамж үйлчилгээний хэлтэст манай найз ажилладаг юм. Би тэндээс таньд байр аваад өгье, ах дүүс үр хүүхдүүд чинь байр авах гэж байгаа бол хамаагүй байр аваад өгье гэж хэлсэн ба 1 өрөө байр нь 21 метр квадрат буюу 11 сая төгрөгийн үнэтэй. Сард 306.000 төгрөг төлөөд өөрийн болгож авна, ямар ч урьдчилгаа төлөх шаардлагагүй, барьцаа хэрэггүй, огт хүүгүй гэж хэлсэн. 2 өрөө байр 43 метр квадрат 18 сая төгрөг, сард 500.800 төгрөгийг 3 жилийн хугацаатай төлөөд л авчихна гэж хэлсэн. Ингээд түүнд итгээд Завханд байх өөрийнхөө нэр дээр мөн охин Дархижав, авгын хүүхэд Энхнаст, Банзрагч, найз Гангэрэл нарыг байранд оруулж өгөхөөр болсон бөгөөд тэд нараар Нийслэлийн Халамж үйлчилгээний хэлтэст гэсэн өргөдөл бичүүлж аваад өөрөө шуудангаар явуулчихна гэж хэлж байсан юм. Тэгээд байр бэлэн болчихлоо мөнгөө бүрдүүлээд хотод очиж тушаах хэрэгтэй, цуг явъя ажил бүтээж өгөх найзд нэг малын мах өгчихөөрэй, бас хаялга хэрэгтэй шүү гээд байсан. Би гэр бүлээсээ төлөөлж хот явахаар болсон. Дараа нь Мөнхжин бид хоёр 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгаас гараад өнөөдөр 08 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. Мөнхжин бид хоёр шууд “Барилгачдын” талбайн “Худалдаа хөгжлийн” банк ороод хоёр өрөө байр авахаар эхний 1 сарын төлөлт гэж 500.800 төгрөгийг “Мөнгөн Хүдэр рөсурс” ХХК-ийн 1415119530 дугаарын дансанд шилжүүлсэн. Завхан аймагт байхдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний мөнгө 156.000 төгрөгийг Завхан аймагт байх өөрийнхөө гэрт бэлнээр 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн юм. И.Гангэрэл мөн 2 өрөө байр авахаар мөн адил дансанд 500.800 төгрөг, гэрчилгээний мөнгө гэж 156.000 төгрөгийг бас шилжүүлсэн. Г.Банзрагч 1 өрөө байр авахаар 306.000 төгрөгийг мөн адил дансанд, гэрчилгээний мөнгө 156.000 төгрөгийг мөн адил хийсэн. Манай охин Дархижав гэрчилгээний 156.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр надтай хамт өгчихсөн байсан. Өнөөдөр 2 өрөө байрны 500.800 төгрөгийг нь “Мөнгөн хүдэр ресурс” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Д.Энхнасан 1 өрөө байр худалдаж авахаар 306.000 төгрөгийг мөн адил өнөөдөр шилжүүлсэн. Гэрчилгээний мөнгийг нь Завханд 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр миний мөнгөтэй цуг өгсөн юм. Би дээрх хүмүүсийн мөнгийг өнөөдөр Чингэлтэй дүүрэг 4-р хороо “Барилгачдын талбайн” урд талд байх “Худалдаа хөгжлийн” банкнаас тэд нарын нэрийг оруулаад өмнөөс нь тушаасан. Тушаах үед Мөнхжин гэгч нь надтай хамт тус тусад нь мөнгийг нь тоолоод байж байсан юм. Ингээд мөнгөө шилжүүлчихээд Мөнхжин хэлэхдээ “би “Гранд плаза” их дэлгүүр рүү барилгын компанийхаа хүнтэй уулзана 12 давхар 1206 тоотод та ч гэсэн орж уулзана шүү” гэж хэлээд надтай хамт явсан юм. Гранд плаза их дэлгүүрийн үүдэнд буулгаад та 1206 тоот руу орчихоод ир, бид гадаа нь байж байя та орж байрныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн юм. “Гранд плаза” руу орсон чинь шал өөр компани байсан ба тийм зүйл огт мэдэхгүй гэж хэлэхэд нь гараад иртэл нөгөө Мөнхжин алга болчихсон 96650350 гэсэн утас нь сапчихсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өглөө ирээд Батлан хамгаалахын Их сургуулийн урд талд байх 519 дүгээр байранд орно шүү гэж холоос надад харуулсан юм. Мөн Хүмүүнлэгийн шугамаар оюутан хүүхдийн голч дүн өндөр байвал төлбөрийг нь хийж өгдөг юм гэж хэлсэн ба танай хүүхдийн мөнгийг би гаргачихъя гээд, миний таньдаг айлын хүүхдүүд болох 2 хүүхдийн сургалтын төлбөрийг гаргаж өгнө гэсэн ба Япон руу явуулахад хүүхдийн бичиг баримтыг орчуулна гээд хамгийн сүүлд “Худалдаа хөгжлийн” банкинд мөнгөө тушаасныхаа дараа 134.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би нийт 3.282.400 төгрөгийн хохиролтой болсон” гэх мэдүүлгээр /11 дүгээр хх-н 14-15 дугаар талд/,
75. Хохирогч И.Баасансүрэн болон түүний хамаатны хүмүүсээс М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримт /11 дүгээр 24-31дүгээр талд/,
76. Хохирогч А.Аянгын “...Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрт ажиллаж байхад манай төрсөн дүү Г.Гүнбат ирээд “Гүн нуур” зусланд амрах 2 ширхэг эрхийн бичиг олчихлоо, та мөнгийг нь шилжүүлчих, бас өөр хүн авах гээд байна гэхээр нь наадах чинь найдвартай юмуу гэж асуугаад дансны дугаарыг нь аваад 270.000 төгрөгийг 5058342340 данс руу шилжүүлчихсэн. Тэгээд манай дүү эрхийн бичгээ авах гээд 1 дүгээр сургуулийн гадаа өдрийн 15 цагаас хойш 3 цаг хүлээгээд ирээгүй. 18 цагийн үед над дээр ирээд нөгөө эрхийн бичиг байхгүй гэж надад хэлсэн. Дараа нь шууд цагдаад хандсан. Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 51 минутанд 5058342340 дугаарын М.Н гэдэг хүний ХААН банкний данс руу 270.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр хүнийг огт мэдэхгүй” гэх мэдүүлгээр /11 дүгээр хх-н 69-70 дугаар талд/,
77. Хохирогч А.Аянгаас М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримт /11 дүгээр 73 -74 дүгээр талд/,
78. Хохирогч н.Ням-Эрдэнийн “...Би 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Цэнгэлдэх хүрээлэн орж үндэсний бөхийн барилдаан үзсэн юм. Тэгээд би бөхийн хөлсийг хүртэх гэж байгаад өөрийн энгэрийн дотор талын халаасанд байсан гар утсыг алга болгочихсон. Утсаа хайгаад олоогүй учир маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн фэйсбүүк хаягнаас Айфон сонирхогчид гэсэн группт Айфон 7 маркын гар утсаа гээгдүүлсэн тул олсон хүнд өндөр шагналтай гэх утга бүхий пост оруулсан юм. Гэтэл Мөнхжаргал гэдэг хүн мөн дээрх фэйсбүүк группт Айфон 7 палас маркын гар утас аваарай гэх зар оруулсан байсан. Тэгээд би тэр хүнтэй чатаар холбогдож үнэ ханш тохиролцож, тэр хүнд 300.000 төгрөг өгч, гар утсаа буцаан авахаар болсон. Дараа нь тэр хүн би чамтай уулзахгүй ээ, чи намайг цагдаад барьж өгнө байх, Улаанбаатар таксигаар хүргүүлнэ чи эхлээд мөнгөө хий гээд над руу Н гэх хүний нэр дээр байх ХААН банкны 5058342340 дугаарын данс явуулсан. Би эхлээд утсаа авч байгаад мөнгийг нь гүйцээж өгөх санаатайгаар 300.000 төгрөгийн хагас буюу 150.000 төгрөгийг 5058342340 дугаарын данс 150.000 төгрөгийг 10 дугаар хороололд байрлах АТМ ашиглан шилжүүлсэн юм. Гэтэл нөгөө хүн над руу утсаар яриад шилжүүлсэн мөнгө чинь бага байна чиний утсыг гар утасны ченжүүд 450.000 төгрөгөөр авна гэж байна гээд миний данс руу 150.000 буцаан шилжүүлсэн юм. Дараа нь энэ утас чиний утас биш юм байна. Өөр хүн ирээд чиний утсыг аваад явсан гэж хэлсэн. Би түүнд “чамайг цагдаад өгнө” гэж хэлэхэд “за ирээд утсаа ав, битгий цагдаад өгөөрэй, миний данс руу 250.000 төгрөг хийчих, тэгээд Халдвартын автобусны буудал дээр байх хүнсний ТҮЦ дээрээс ав” гэсэн юм. Тэгээд би утсаа авах зорилгоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Натур худалдааны” төвийн хажууд байх “Экспресс” банкны АТМ ашиглан Д.Нямсүрэнгийн 5030360347 дугаарын данснаас Мөнхжаргалын 5058342340 дугаарын данс руу мөнгө шилжүүлэхдээ нэг орон андуурч 250.000 төгрөг хийх байтал 2.500.000 төгрөг шилжүүлчихсэн. Тэр даруй утас руу нь би андуураад 2.500.000 төгрөгийг чиний данс руу шилжүүлчихлээ чи буцаагаад 2.250.000 төгрөгийг нь шилжүүлчих гэж хэлэхэд тэр залуу “за” гэсэн боловч миний утсыг ч өгөхгүй, мөнгийг минь өгөхгүй гар утсаа унтраагаад, фэйсбүүк хаягаа хаагаад алга болчихсон юм” гэх мэдүүлгээр /11 дүгээр 104-106 дугаар талд/,
79. Хохирогч н.Ням-Эрдэний М.Нын данс руу мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримт /11 дүгээр 132 дугаар талд/,
80. Хохирогч н.Должинсүрэнгийн “... Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баруун бүсийн худалдааны төвд худалдаа хийж байхдаа фэйсбүүкээр орж байтал 17 цагийн үед фэйсбүүкт “Гар утас засвар” гэсэн хаягнаас Солонгос утас хямдхан зарж байна гэсэн гарчигтай гар утаснуудын зураг тавьсан байсан. Тэр зураг руу орж харахад худалдаачин бидний 250.000 төгрөгөөр зардаг утас 80.000 төгрөгөөр, 350.000 төгрөгөөр зардаг утсыг 150.000 төгрөгөөр зарна гээд тавьчихсан байхаар нь утас авах гэсэн юм, хэзээ яаж ирэх вэ гээд чат бичсэн чинь өөрөө үнээ хэлээд ав, бүгдэнд нь зөөврийн цэнэглэгч дагуулж өгнө гэж хэлсэн. Жи-5 маркийн утсыг 80.000 төгрөгөөр 6 ширхэгийг, айфон 6 маркийн гар утас нэг ширхэгийг 200.000 төгрөгөөр, Жи-7 маркийн утсыг 200.000 төгрөгөөр 3 ширхэгийг, Затзипд 36 маркийн гар утсыг 190.000 төгрөгөөр 2 ширхэгийг зэрэг нийт 1.660.000 төгрөгөөр утас авмаар байна гэж хариу бичсэн чинь 88955700 дугаараар холбогдоод аваарай гэсэн хариу бичсэн. 88955700 дугаарын утсаар ярихад нэг эрэгтэй хүн утсыг аваад уриалгахан та манай компаний данс руу мөнгөө хийчих, тэгэхгүй бол манай нярав гаргаж өгөхгүй, манай захирлын эхнэр нярав байгаа юм гэж хэлээд 1415119530 дугаарын Голомт банкны данс явуулсан. Мобайл банкаар явуулах гэхэд алдаа заагаад болохгүй байхаар нь би эргүүлж утасдаад хэлтэл 5058342340 дугаарын ХААН банкны данс явуулахаар нь тухайн өдрийнхөө 18 цаг 24 минутанд 980.000 төгрөгийг, 19 цаг 20 минутанд 680.000 төгрөгийг тус тус мобайл банкаар шилжүүлсэн. Уг данс эзэмшигч нь М.Н гэдэг нэрээр гарч ирж байсан. Мөнгө шилжүүлсэний дараа нөгөө утас нь шууд холбогдох боломжгүй болж, фэйсбүүк хаяг нь хаагдчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлгээр / 11 дүгээр хх-н 171-172 дугаар талд/,
81. Хохирогч Должинсүрэнгээс М.Нын данс руу нь мөнгө шилжүүлж өгсөн, талаархи баримт /11 дүгээр хх-н 175 дугаар талд/,
Монгол банкны лавлагаа мэдээлэл /8 дугаар хх-н 100 дугаар талд/, хохиролын тооцоо, эд зүйлийн үнэлгээ /хх-142-143/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар М.Нын үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, эд зүйлийн үнэлгээ, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдож байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
М.Нын эрхэлж байсан ажил, албан тушаал нь иргэдийг гадаад улсад суралцуулах, ажилд оруулах асуудалд холбоогүй, мөн дээрх асуудлууд нь М.Над үл хамаарахаар байтал өөрийгөө “Гадаад руу виз гаргаж өгнө, эмчилгээнд явуулна, ажилд оруулж өгнө, хямд орон сууц, машин авч өгнө, алдсан утсыг нь оллоо...” гэх мэтээр огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг хуурч, төөрөгдүүлэн, өөрт байхгүй эрх хэмжээнд иргэдэд амлалт өгөх, өгсөн амлалт бүтэхгүй, үр дүнгүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, авсан мөнгөө эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Н нь дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.
Иймд шүүгдэгч М.Нын бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, их хэмжээний хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй байх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Н нь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Н нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 03 тоот захирамжаар эдлэх 2 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 2 сар 23 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н нь прокурорын яллах дүгнэлтэд заасан хохирлын хэмжээг зөрүүтэй тогтоогдсон, мөн нэр бүхий хохирогчид эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тул хохирлоос хасч тооцуулах талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн ч тэдгээр нь нотлогдож тогтоогдоогүй, харин улсын яллагчийн яллах дүгнэлтдээ хохирогч Г.Мөнхболдын хохирлын хэмжээг 400000 төгрөгийн үнийн дүнгээр илүү бичсэн гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж мэдүүлснийг шүүх зөвтгөж хасч тооцсон болно.
Иймд шүүгдэгч М.Наас нийт 61.799.480 /жаран нэгэн сая, долоон зуун ерөн есөн мянга, дөрвөн зуун наян/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эрдэнэсүрэнд 1.950.000 төгрөг, П. Нямжаргалд 614.580 төгрөг, Б.Хүрэлтулгад 1.115.000 төгрөг, Ц.Одгэрэлд 1.500.000 төгрөг, Х.Нямдаваад 1.198.800 төгрөг, Г.Оюунцэцэгт 842.000 төгрөг, Б.Цэцэгмаад 818.320 төгрөг, Ш.Батмөнхөнд 400.000 төгрөг, Ч.Догсмаад 1.160.000 төгрөг, Э.Хишигзаяад 320.000 төгрөг, Ж.Энхжаргалд 1.862.000 төгрөг, Б.Алтангэрэлд 217.000 төгрөг, Г.Адьяад 506.250 төгрөг, н.Оюунгэрэлд 1.690.000 төгрөг, Г.Баярмагнайд 500.000 төгрөг, Д.Буянжаргалд 800.000 төгрөг, Т.Энхтүвшинд 270.000 төгрөг, Н.Хүдэрчимэгт 1.156.130 төгрөг, Л.Үүрийнцолмонд 705.000 төгрөг, Г.Мягмарсүрэнд 360.000 төгрөг, Б.Содномцэрэнд 1.034.000 төгрөг, М.Цоодолд 320.000 төгрөг, Ц.Оюунцэцэгт 490.000 төгрөг, Ц.Пүрэвсүрэнд 241.500 төгрөг, Ц.Мөнхзаяад 342.300 төгрөг, Д.Буяннэмэхэд 650.000 төгрөг, Н.Бат-Оюунд 10.000.000 төгрөг, О.Уртнасанд 1.300.000 төгрөг, О.Одонцэцэгт 465.000 төгрөг, Б.Чимэгбаярт 461.000 төгрөг, О.Дөлгөөнд 400.000 төгрөг, Ц.Сүрэнхорлоод 3.919.000 төгрөг, Б Мөнхцэцэгт 418.000 төгрөг, н.Бадамгаравт 215.000 төгрөг, Б.Отгонцэцэгт 40.000 төгрөг, С.Бадамгэрэлд 72.000 төгрөг, Э.Номин-Эрдэнэд 250.000 төгрөг, Г.Мөнхболдод 4.252.500 төгрөг, Ц.Оюунгэрэлд 7.280.000 төгрөг, Ж.Учралд 878.000 төгрөгийг, Б.Лхагвасүрэнд 380.000 төгрөг, О.Өлзийсайханд 354.000 төгрөг, Г.Золбоод 300.000 төгрөг, Б.Баярбаясгаланд 1.000.000 төгрөг, Н.Ундралд 990.000 төгрөг, А.Аянгад 270.000 төгрөг, Д.Ням-Эрдэнэд 2.500.000 төгрөг, И.Баасансүрэнд 3.282.400 төгрөг, Г.Должинсүрэнд 1.660.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв..
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Үнэнч хайрын шинэ жил” гэсэн бичигтэй аяга 3 ширхэг, “Хайртай бүхнээ үнсье” гэсэн тоглолтын тасалбар 264 ширхэг, урилга 1 ширхэг, орлогын мэдүүлэг 13 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М овогт М-ын Ныг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Над оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Нын цагдан хоригдсон 605 /зургаан зуун тав/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Наас нийт 61.799.480 /жаран нэгэн сая долоон зуун ерөн есөн мянга дөрвөн зуун наян / төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Эрдэнэсүрэнд 1.950.000 төгрөг, П.Нямжаргалд 614.580 төгрөг, Б.Хүрэлтулгад 1.115.000 төгрөг, Ц.Одгэрэлд 1.500.000 төгрөг, Х.Нямдаваад 1.198.800 төгрөг, Г.Оюунцэцэгт 842.000 төгрөг, Б.Цэцэгмаад 818.320 төгрөг, Ш.Батмөнхөнд 400.000 төгрөг, Г.Догсмаад 1.160.000 төгрөг, Э.Хишигзаяад 320.000 төгрөг, Ж.Энхжаргалд 1.862.000 төгрөг, Б.Алтангэрэлд 217.000 төгрөг, Г.Адьяад 506.250 төгрөг, Л.Оюунгэрэлд 1.690.000 төгрөг, Г.Баярмагнайд 500.000 төгрөг, Д.Буянжаргалд 800.000 төгрөг, Т.Энхтүвшинд 270.000 төгрөг, Н.Хүдэрчимэгт 1.156.130 төгрөг, Л.Үүрийнцолмонд 705.000 төгрөг, Г.Мягмарсүрэнд 360.000 төгрөг, Б.Содномцэрэнд 1.034.000 төгрөг, М.Цоодолд 320.000 төгрөг, Ц.Оюунцэцэгт 490.000 төгрөг, Ц.Пүрэвсүрэнд 241.500 төгрөг, Ц.Мөнхзаяад 342.300 төгрөг, Д.Буяннэмэхэд 650.000 төгрөг, Н.Бат-Оюунд 10.000.000 төгрөг, О.Уртнасанд 1.300.000 төгрөг, О.Одонцэцэгт 465.000 төгрөг, Б.Чимэгбаярт 461.000 төгрөг, О.Дөлгөөнд 400.000 төгрөг, Ц.Сүрэнхорлоод 3.919.000 төгрөг, Г.Мөнхцэцэгт 418.000 төгрөг, Б.Бадамгаравт 215.000 төгрөг, Б.Отгонцэцэгт 40.000 төгрөг, С.Бадамгэрэлд 72.000 төгрөг, Э.Номин-Эрдэнэд 250.000 төгрөг, Г.Мөнхболдод 4.252.500 төгрөг, Ц.Оюунгэрэлд 7.280.000 төгрөг, Ж.Учралд 878.000 төгрөгийг, Б.Лхагвасүрэнд 380.000 төгрөг, О.Өлзийсайханд 354.000 төгрөг, Г.Золбоод 300.000 төгрөг, Б.Баярбаясгаланд 1.000.000 төгрөг, Н.Ундралд 990.000 төгрөг, А.Аянгад 270.000 төгрөг, Д.Ням-Эрдэнэд 2.500.000 төгрөг, И.Баасансүрэнд 3.282.400 төгрөг, Г.Должинсүрэнд 1.660.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Үнэнч хайрын шинэ жил” гэсэн бичигтэй аяга 3 ширхэг, “Хайртай бүхнээ үнсье” гэх тоглолтын тасалбар 264 ширхэг, урилга 1 ширхэг, орлогын мэдүүлэг 13 ширхэгийг хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Над цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТӨМӨРХҮҮ