Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0850

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Гэрэлмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батсүх

хохирогч:  Ц.Б

хохирогчийн өмгөөлөгч: Д.Энхбаатар

шүүгдэгч: Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт З  овогт Т Т  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806020612132 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З  овогт Т Т, 19 оны 3 дугаар  сарын 28-ны  өдөр Баянхонгор аймгийн Богд суманд  төрсөн,  настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилга, хөнгөн хүнсний механикч мэргэжилтэй, тэтгэвэрт,  ам  бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Т.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 370б тоот 260 м кв газрыг иргэн Ц.Б зарна гэж хуурч мэхлэн 10.020.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Б 2013 онд танилцсан. Манай охины найз Ё газар авна гэж байсан. Тэгээд намайг олоод өг гээд байхаар нь 367 тоот хашааг 2013 оны 6 дугаар сард авч өгсөн. 370/б тоот хашаа 260 м2 газар Б хамаагүй. 2009 онд наймаа хийгээд авсан газар. М Б мөнгө өгөөгүй. М хоёр хүүхэдтэй, өөрөө зүрхний хагалгаа хийлгэсэн хүн. Би М өнчин олон дүү нартай хүүхэд гээд гэртэй болгох гэж өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тэр хашааг 11 саяар авч өгсөн гэсэн. Би бол энэ мөнгийг өгсөнийг мэдээгүй. Э манай гэрт ирээд 5 сая төгрөг авсан. Э прокурорт  гомдолгүй гэж өргөдөл өгөх гэж байгаа гэж хэлж байсан. М би гомдол гаргана. Гэрч гэж хүний өнчин хүүхдийг дуудах хэрэггүй. Б миний бие муу байхад Ч энэ хоёр 4 сая төгрөг надад өгөх ёстой мөнгөө өгсөн. Би хүүхдийнхээ хөлийг эмчлүүлээд, үлдсэн мөнгийг нь Б данс руу шилжүүлсэн баримт байгаа. Би хүний мөнгийг аваад идсэн бол хариуцлагаа хүлээнэ. Болдбаатар намайг 370/б зарагдвал авч өгөөрэй гэж байсан. Өөр хэлэх зүйлгүй гэв. 

          Хохирогч Ц.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Т эгчтэй 2013 оны 3 дугаар сард газар авч байгаад танилцсан. Тухайн газрыг тэр үед Ч хамжиж авсан. Газар олж өгсөний төлөө хоёр сая төгрөг энэ эгчид өгнө гэж тохирсон. Би охины  данс руу юу гэж мөнгө хийхэв дээ. Тогоо эгч өгчих, данс руу хийчих гэхээр нь шилжүүлж байсан. 7 дугаар сараас 11 сар хүртэл нэг ч мөнгө өгч авсан зүйл байгаагүй. Т эгч 11 сард 370/ б газар байгаа гэж өөрөө ярьсан. Тэгээд 10 сая төгрөгөөр ав гэхээр нь аваад, мөнгийг нь хэсэгчилж өгч байсан. Өөрөө надад анх газар ав гэж санал болгосон. Өөрөө нотариатаар орж баталсан байдаг. Тухайн үед Д ах гээд нөхөр нь хүртэл хамт байсан. Энэ газар Э байсан. Гэхдээ нэр дээр нь байгаагүй. Э нэр дээрх газар байсан гэдгийг сүүлд мэдсэн. Бид нарын хувьд 10 сая төгрөгийг та, таны нөхөр бүгд мэдэж байгаа. Энэ газрыг надад 10 саяар зарна гэж байсан. Миний хувьд Т эгчид 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн мөнгө шилжүүлж, 2014 оны 2 дугаар сард мөнгөө өгч дуусгасан байдаг. Газар бүтээгүй гэж хэлээд шүүхээр яваад иртэл өөр хүний  нэр дээр байсан. Миний байрыг шүүхээс хураах гээд надад мэдэгдэх хуудас ирсэн байна. Энэ газар дээр барьсан байрны мөнгийг би төлж ирсэн. Шүүгдэгч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлж байгаагүй. Шүүгдэгч охиноо гэр оронтой болгосон. Надаас авсан мөнгийг хэрэгтэй болоод надаас авч байсан. Хүнийг ингэж луйвардаж болохгүй. Газар бүтэхээ больсон гээд 10 сая төгрөгийг буцааж өгнө гэж хэлээд өгөөгүй. Энэ хугацаанд би олон сая төгрөгөөр хохирсон байгаа энэ мөнгөнүүдээ мөн гаргуулж авмаар байна гэв.

          Шүүгдэгч  Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б гэдэг хүнийг танихгүй. Э ч танихгүй байсан юм. 2008 онд манай нөхрийн дүү Д 4.500.000 төгрөгийг манай гэрт тоолоод Э хүлээлгэн өгсөн юм. Яагаад гэхээр Э манай гэрт өөрийн биеэр ирээд эгчээ би газраа зармаар байна хүн олж өгөөч гэсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны  тоотыг хүнд үзүүлж байсан юм. Э тухайн үед хүнд өртэй тэгээд газраа зарах болсон гэж ярьдаг байсан юм. Хүмүүс үзээд жижиг байна гээд авдаггүй байсан. Тэгээд манай нөхрийн дүү Д авахаар болсон. Энэ асуудал 2008 онд болсон. Тэгээд уг газар дахин төлөвлөлтөнд орж манай нөхрийн дүү Швейд улс руу явсан. Д гадаадад байсан учир газрыг өөрийн нэр дээр болгох гэтэл Э нэр дээр биш харин Б гэж хүний нэр дээр байсан. Тэгээд Д газраа шилжүүлж авч чадалгүй гадагшаа явсан. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 2013 онд гал гараад Ц гэх залуугийн хашаа байшин шатаж гэрт нь байсан хүүхэд шатсан юм. Тэр үед би хэсгийн ахлагч хийж байсан юм. Би Ц туслаж дэмжээд 250.000 төгрөг цуглуулж өгч байлаа. Тэгээд Ц орох оронгүй болсоноос хойш газраа зармаар байна гэдэг болсон. Тэгэхээр нь Ч гээд манай охины найз залууд үзүүлсэн. Ч уг газрыг авахаар болсон. Ц газраа 50 сая төгрөгт өгнө гэхэд Ч арай багасгаад өгөөч гэж байсан. Тэгээд сүүлдээ 48 сая төгрөгөөр зарахаар болоод Ч надад 2 сая төгрөг өгнө гэж амалсан юм. Учир нь намайг тус болсон учраас урамшуулна гэсэн юм. Гэтэл хэсэг хугацааны дараа Ч миний мөнгө бүтэхгүй байна гээд Б гэдэг залууг дагуулж ирсэн.  Б Ц хашааг авахаар болсон. Тэгээд мөнгийг нь бөөнд нь өгч болохгүй гэж хэлээд 11 сая төгрөгийг эмэгтэй дүүд нь өгүүлээд Цайзад хашаа байшин авч өгсөн. Үлдсэн мөнгөө Ц өөрөө Б аваад нэг гэр авсан байх бусад мөнгийг нь өөрсдөө зарцуулсан байхаа. Би Б 2 сая төгрөг л зээлж аваад буцаагаад өгч байсан. Манай нэг эрэгтэй дүү Зам ангид хувийн зам ангитай байсан юм. Тэгээд манай дүү Ч танилцаад түүнээс 30 сая төгрөг зээлсэн. Гэрээ байгуулах үед Б Ч өмнөөс гэрээ байгуулж Моннисээс нэг өрөө байр авах талаар гэрээ байгуулсан. Тэгтэл Б та 10 сая төгрөг нэмж бичээд 40 сая төгрөг болгоод бичээд авч өгөөрэй гээд 40 сая төгрөгний гэрээ хийсэн. Энэ асуудал 2013 онд болсон юм. 370Б тоот байр бол Б ямар ч хамаагүй  юм. Тэгээд тэр үед өөрөө бичүүлж байсан 10 сая төгрөгөө өгсөн болгож надаас нэхээд байгаа юм гэжээ. /хх-ийн 78/

          Хохирогч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2013 оны зун манай найз Ч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 630 мкв газрыг худалдан авах гэж явж байгаад тухайн хорооны хэсгийн дарга Т гэгч эмэгтэйтэй танилцаж байсан. Тухайн үед Т гэгч эмэгтэй нь миний худалдан авах гэж буй газрын бичиг баримт гэрчилгээг хөөцөлдөж өгөөд надаас 2 сая төгрөг авч байсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Т нь над руу холбогдоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын 16-370Б тоотод байрлах 270 мкв газрыг 10 сая төгрөгөөр худалдаж авах уу гэхээр нь би тэр тавьсан саналыг нь зөвшөөрөөд 2013 оны 11 дүгээр сараас эхлэн цувуулсаар нийт 10 сая төгрөг өгсөн. Түүний дараа 2013 оны 12 дугаар сард Т нь өөрийн төрсөн дүү болох Ч гэгч залуутай хүрч ирээд замын ажлын тендер авах гэсэн чинь мөнгө хүрдэггүй мөнгө хэрэг болоод байна хүүтэй нь төлж өгий гээд байхаар нь би өөрийн эзэмшлийн 2 өрөө байраа 10 сая төгрөгний барьцаанд тавьж байгаад 20 сая төгрөгийг хамаатны эрэгтэй болох Б зээлж аваад тэр хоёрт өгсөн. Ингээд түүнээс хойш хамгийн анх авсан Консулын 16- тоотод байрлах 270 мкв газрын гэрчилгээг авах гэсэн чинь Т надад хэлэхдээ Э нь газрын гэрчилгээгээ гаргаж өгөхгүй байна гэсээр 2014 оны 4 дүгээр сар хүргэсэн. Би Т, Ч нараас зээлсэн мөнгөө нэхэхээр газрын оронд нь баригдаж байгаа барилга ашиглалтанд ороогүй байна гэсээр өдийг хүрсэн. Би нийт 30 сая төгрөг өгсөн. Ямар нэгэн бичиг баримт үйлдэж мөнгөө өгч авалцаагүй гэжээ.  /хх-н 18-19,208-209 /

          Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Т гэдэг хүнийг танина. Т нь 2004, 2005 оны үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажилладаг байсан. Консулын 14 дүгээр гудамжнаас 16 дугаар гудамжны айлуудыг хариуцдаг байсан юм.  Манай аав Консулын 14 дүгээр гудамжны 370 тоотод амьдардаг ба ах дүү бид нар бүгд тэр хаяг дээрээ өссөн. Нас биенд хүрээд тусдаа гарч байгаад би 2006 онд буцаж дээрх хаяг дээрээ амьдрах болсон. 2006 оноос хойш Т сайн мэдэх болсон. Аав 2006 онд өвчний улмаас өөд болсон ба тухайн үед уг хашааг өвлөх гэрээ хийсэн. 2008 онд уг газар дээр Тайваны хөрөнгө оруулалттай орон сууц барихаар болсон. Тэгээд өвлөх гэрээний үндсэн дээр хаягаа өөрийн нэр дээр болгох гээд хороон дээрээ очтол манай хаяг дээр Г Т гэдэг хүн гарч ирээд хаяг шилжүүлчихсэн байсан. Г Т нь өөрөө Баянзүрх дүүргийн 20 дугаар гудамжны 520 тоотод амьдардаг хүн байсан. Тэрээр манай хашааг Ардын банкинд барьцаанд тавьсан байсан. Ингээд энэ асуудал явсаар байгаад би сүүлдээ цагдаад хандсан. Гэтэл Т гэдэг хүн уг хаягыг Т гэдэг хүнд өгсөн байсан. Тэгээд цагдаад шалгуулсаны дараа хаягаа ав гэхээр нь  би өөрийн нэр дээр газраа авсан. Тэр үеэс би Т их аюултай хүн юм байна гэж бодсон. Өөрөөс нь асуухаар би мэдэхгүй гэдэг байсан. Манай аав тухайн үед сэтгэцийн өвчтэй үеэлийн хамт амьдарч байсан юм. Тэгээд уг газрын араас хөөцөлдөх хүн байхгүй гэж бодоод өөр хүнд өгсөн байсан байх. Консулын 14 дүгээр гудамжны 370 тоотын хашааны хэмжээ 806 мкв байсан учир 2005 онд илүү газраа тасдаад дээр нь нэмж аваад 370Б тоот хашаа болгосон. Ингээд хашааг Л Э гэх хүнд 2.800.000 төгрөгөөр худалдсан. 2013 онд Э эгч би хашаагаа Т гэдэг хүнд зарч байгаа гэсэн. Тэгэхээр нь би яах гэж тийм муухай залилангийн авгайтай зууралдсан юм бэ гэхэд хүүхдийн сургалтын мөнгө нэхэгдээд аргагүй эрхэнд зарж байна гэж байсан. 2013 оны 11 дүгээр сарын үед Э эгч нүүгээд явсан. 2013 оны 12 дугаар сард То манай гэрт орж ирээд манай дүү Б Солонгос улсад байгаа, танайх газраа Моннист өгч байхаар манай дүүд өгчих, 370Б тоот газар багадаад байна танай газартай нийлүүлээд барилга барий гэхээр нь эрс татгалзсан. Дараа нь 370Б тоот газрыг шилжүүлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь Э эгч рүү асуухад зүгээр суулгахгүй байна чи шилжүүлээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би Т охины нэр дээр шилжүүлж өгсөн. Т гуай хэсгийн ахлагч хийж байхдаа олон газрыг худалдсан гэдгийг мэдсэн. Гэтэл 2015 онд Б гэдэг хүн гарч ирээд 370Б тоот хашааг Т 10.0 сая төгрөгөөр худалдаж авсан нэрээ шилжүүлсэн үү гэдэг зүйл яригдсан. Энэ үед би  дахин Б гэдэг хүнийг залилж гэж мэдсэн. Э эгч 4.0 сая төгрөг, Б гэдэг хүн 10.0 сая төгрөгийг Т өгсөн юм байлаа. Моннис т газраа битгий өг манай дүү Б өөрөө барилга барих гэж байгаа гэж л байнга ярьдаг байсан гэжээ. /хх-н 47-48/

          Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдэ: Б ах 2018 оны 9 дүгээр сарын дундуур над руу залгаад чи надаас мөнгө авсан хүнийг санаж байна уу гэж асуусан. Би санаж байна гэж хэлсэн. Ингээд Б ахын хүсэлтээр мэдүүлэг өгөхөөр ирж байгаа юм. Миний санаж байгаа зүйл бол 2013 оны үед Б ах газар авах гэж байгаа гээд явдаг байсан. Тухайн үед би Б ахтай цуг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Бүрх малгай  төвд ажилладаг байсан юм. Бид нарыг хамт ажиллаж байхад Б ахад газар зарах гэж байгаа юм гээд нэг настай эгч ирж уулздаг байсан. Б ахтай юу ярьж байсан талаар нь би мэдэхгүй байна. 2013 оны 11 дүгээр сарын үед нэг өдөр уг настай эгч өөрийн үеийн баймаар нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд уулзсан гэтэл Б ах надад орлогоосоо 1.0 сая төгрөг өгчих гэсэн. Б ах уг мөнгийг нөгөө хоёр хүнд өгсөн. Үүнээс гадна уг хүмүүс 200.000-300.000 төгрөг Б ахаас авч байхыг би мэдэх юм гэжээ. /хх-н 49/

          Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдэ: Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын гудамжинд төрж өссөн хүн байгаа юм. Манай эхнэр Т Т нь надтэй гэр бүл болж уг газарт амьдарч эхэлсэн. 2002-2003 оны үеэс манай эхнэр 14 дүгээр хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Уг хороонд ажиллаж байхад нэг айл шатаад хүүхэд нь өнгөрсөн юм. Тэгээд тэр айл хашаандаа баймааргүй байна зараад өгөөч гэсэн юм гэсэн. Тэгээд уг газрыг Б гэгч залуу авч байгаа гэж байсан. Уг хашааг 50.0 сая төгрөгөөр худалдаж аваад газар олж өгсөн гээд манай эхнэрт 2.0 сая төгрөг өгнө гэж байгаад өгөөгүй гэсэн. Энэ үед дахин төлөвлөлт болоод газруудыг Моннис худалдан авахаар болсон. Б худалдаж авсан газраа Моннист 2 өрөө 2 ширхэг байраар солихоор тохирсон. Дахин төлөвлөлтөөс өмнө манай дүү Д Э гэдэг хүнээс хашаа худалдаж авч байсан юм. Т дүү Ч Б 30.000.000 төгрөг зээлсэн. Ч мөнгө зээлэхдээ баримт үйлдээгүй байсан. Тэгээд Б та тэгвэл надад байраа барьцаал гэхээр нь би нотариатын газар очиж 30.0 сая төгрөг дээрээ гэрээ хийж баталгаажуулсан юм. Ч30.0 сая төгрөгнөөс би хөөцөлдсөөр байгаад 17.0 сая төгрөгийг нь олж өгсөн. Дараа  нь бусад мөнгийг нь олж өгөх гэхэд Б өөрөө хэрэгүй би өөрөө хөөцөлдөөд авна гэж хэлсэн. Ч 2018.8.11-ны өдөр өөд болсон. Б болохоор миний авсан байрыг авах гээл хөөцөлдөөд байгаа юм шиг байсан. Б надтай уулздаггүй юм харин манай эхнэртээ уулзаад л яваад байдаг юм байлаа гэжээ. /хх-н 50--51/

          Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 16 дугаар гудамж 370Б тоот хаягаар нь сайн мэдэхгүй байна. Нэг жижигхэн хашаа барьсан газар байсныг мэднэ. Уг газар авга эгч Д газар байсан. Д эгч олон жилийн өмнөөс Швед улсад амьдарч байгаа ба манай дүү Д өгсөн талаар мэдэж байна. Д эгч уг газрыг хэзээ хэнээс авсан ямар зорилгоор Д өгсөн талаар мэдэхгүй байна. Уг газрыг манай ээж Б гэдэг хүнд худалдсан талаар мэдэхгүй. Би амьдралдаа 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж хүнээс мөнгө авч байгаагүй. Тийм болохоор Б 1.5 сая төгрөг авсан гэж мэдүүлсэн нь худлаа. Би Б гэдэг хүнийг ээж Т гэрт хэд хэдэн удаа харж байсан. Анх Б нь манай дүү Ж найз Ч цуг гэрт ирсэн байсан. Манай ээж Т Б гэдэг хүнээс мөнгө авсан өр ширтэй талаар мэдэхгүй байна. Би тусдаа амьдардаг болохоор мэдээлэл байхгүй гэжээ. /хх-н 52/

          Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 16 дугаар гудамж 370Б тоот 260 мкв талбайтай хашааг авга эгч Д худалдаж авсан. Уг хашааг Э гэгч эгчээс худалдан авсан. Яагаад зарах болсон хэзээ хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар би мэдэхгүй. Д эгч худалдан авсан боловч Э эгчийг  хашаанаасаа явуулаагүй байж байсан. Тэгээд Д эгч Швед улс руу явсан. 2013 оны үеэр уг газар дахин төлөвлөлтөнд орсон ба Д эгч энэ талаар мэдээд газраа өөрийнхөө нэр дээр болгоод Моннистэй гэрээ байгуулчих гэж надад зөвшөөрсөн. Би багаасаа Д эгч дээр байсан болохоор илүү ойр байдаг юм. Тэгээд өөрийнхөө нэр дээр газраа авах гэтэл Э эгчийн нэр дээр байгаагүй. Тэгээд хөөцөлдөж байгаад би өөрийнхөө нэр дээр болгосон. Би Моннистэй гэрээ байгуулж 1 өрөө 2 байраар солихоор болсон. Манай ээж Б гэдэг хүнээс 10.0 сая төгрөг аваагүй. Б нь манай эгч Ж найз Ч найз юм. Дахин төлөвлөлтийн үеэр Ч ах ээжээс хямдхан газар олж өгөөч гээд байсан юм шиг байсан. Б тухайн үед газар олж өгөөч гээд манайхаар хэд хэдэн удаа ирж байсан гэжээ. /хх-н 53-54/

          Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2014 оны хавар би хүмүүстэй хамтарч замын ажил хийх гээд компани байгуулах тусгай зөвшөөрөл авахад мөнгө хэрэг болсон. Тэгээд танил ах болох Б яриад 20.0 сая төгрөг авахаар болсон. Рокмон билдинг төв дээр очоод 20.0 сая төгрөг авсан санагдаж байна. Тэгээд миний хөөцөлдсөн ажил бүтээгүй. 2014 оны 8 дугаар сард Батбилэг ах 02-13 улсын дугаартай Тоёота Кроун маркийн машиныг унаад өгнө гэж аваад алга болсон. Гэтэл хэрэгт холбогдоод хоригдсон талаар дуулсан. Тэгээд Б ах утсаар яриад ахад нь мөнгө хэрэгтэй байна 3.0 сая төгрөг зээлээч гэхээр нь би зээлсэн. Түүнээс хойш 2015 оны 1.2 дугаар сарын үед Т гэдэг хүн утасдаад чи Б ахаас мөнгө авсан юм байна тэр мөнгийг надаас авсан гэж хэлсэн. Тэгээд би таны мөнгө гэдгийг яаж мэдэх юм гэхэд Б надаас 30.0 сая төгрөг зээлсэн юм. Тэрээр надад 10.0 сая төгрөг нэмээд 40.0 сая төгрөг болгож өгөх байсан юм гэж хэлсэн. Энэ үед Б ах гарч ирээд Т дүү Ч 30.0 сая төгрөг зээлсэн. Ч Б аваад чамд 20.0 сая төгрөг өгсөн байна гэж хэлсэн. Би Б ахын эхнэрээс асуухад тиймээ Б наад хүмүүсээс чинь мөнгө авсан нь үнэн нэхэж ирээд байна гэсэн. Би Б ахтай уулзаад 20.0 сая төгрөг авсанаас 3.0 сая төгрөгийг эргүүлэн төлсөн одоо 17.0 сая төгрөг өгөх ёстой үүнийг цувуулаад таньд өгий гэж хэлсэн. Үүнээс хойш цувуулж өгсөөр байгаад 8.630.000 төгрөгийг өгсөн. Би Т эгчийг танихгүй байсан. Тэгээд та нар миний мөнгийг өгөөч 30.0 сая төгрөгийг 40.0 сая төгрөг болгож өгнө гэсэн шүү дээ гэж хэлэхэд анх харж танилцаж байсан. Т эгчтэй уулзаж байхад Б ах машинд сууж байсан. Тэгээд мөнгөний эзэн нь Болдбаатар юм байна гэж мэдсэн. Болдбаатар ах машинд сууж байхдаа Т эгчээ та надад газар олж өгнө гээд 10.0 сая төгрөг цувуулж авсан, дараа нь ажил бүтээж өгнө гэж 30.0 сая төгрөг авсан шүү дээ гэхэд Т эгч чимээгүй суугаад байсан гэжээ.  /хх-н 57-58/

          Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2014 оны намар санагдаж байна танил Ч миний найз А хүнд өртэй байсан юм, шүүхийн шийдвэр гараад байр хураах гээд байна, 30.0 сая төгрөг өгчих гэж хэлээд 30.0 сая төгрөг авсан байсан. А бид хоёр Нью глобал вез ХХК-ийг хамтран ажиллуулдаг ба А нь Ч компанийн мөнгөнөөс өгсөн байсан учир би хөөцөлдөж явсаар байгаад Ч 2-3 сарын дараа 10.0 сая төгрөгийг нь авсан. Ч үлдсэн 20.0 сая төгрөгийг Г аваарай би Г 27.0 сая төгрөг авах ёстой гэж байсан. Ч түүнээс хойш үлдсэн 20.0 сая төгрөгөө өгөхгүй байсан ба бие муу гээд яваад байсан. Г бид нар ажил төрлийн танилууд юм. 2016 оны үеэс мөнгөө Г нэхэхээр удахгүй өгнө гээд байдаг байсан. Гэтэл 2017 оны өвөл Б би Т авгайд мөнгө өгсөн, уг мөнгийг Т дүү Ч өгсөн байна Ч тэр мөнгийг Г та 2-т өгсөн байна гээд гараад ирсэн. Б нь найз А багийн найз болж таарсан. Гэтэл Ч Б 30.0 сая төгрөг аваад 17.0 сая төгрөгийг Г, 10.0 сая төгрөгийг бид 2-т өгсөн байсан. Тэгээд Ч уулзах гэхээр бие нь муу байсан тул уулзаагүй юм гэжээ.  /хх-н 59-61

          Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Б, Т, Д гэж хүмүүсийг танина. Моннис урбан девеломент ХХК нь 2013.2.25-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3/31 тоот тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 2013/2 багцын дугаар бүхий байршилд Б блокод буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Үүний дагуу манай компани Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны газруудыг орон сууцаар сольж авахаар оршин суугч нартай уулзаж тохиролцож эхэлсэн. Энэ ажлын хүрээнд би дээрх 3 хүнийг таних болсон. Ц.Б нь консулын 14 дүгээр гудамж 367 тоот 631 мкв талбайтай газрыг 41.55 мкв талбайтай 2 өрөө байр 1 ширхэг болон бэлэн 57.000.000 төгрөгөөр солихоор болж гэрээ байгуулсан. 57.000.000 төгрөгийг Голомт банкны 1205048646 дугаарын данс руу шилжүүлсэн.  нөхөр Д нь консулын 16 дугаар гудамж 406 тоот 565.5 мкв талбайтай газрыг 96 мкв талбайтай хувийн сууцтай нь 34.22 мкв талбайтай 1 өрөө байр 2 ширхэгийг, 41.55 мкв талбайтай 2 өрөө байр 1 ширхэг бэлэн 19.200.000 төгрөг болон байр ашиглалтанд орох хүртлэх байрлах байрны түрээсийн төлбөр авахаар гэрээ байгуулсан. Бэлэн мөнгийг Т данс руу шилжүүлсэн. Д нь консулын 14 дүгээр гудамж 370Б тоот 260 мкв талбайтай газрыг 41.55 мкв талбайтай 2 өрөө 1 ширхэг байр, 34.22 мкв талбайтай 1 өрөө байр 1 ширхэгээр солихоор гэрээ байгуулсан. Дээрх хүмүүстэй гэрээг С захирал хийсэн. Дээрх хүмүүс манайд ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй гэжээ. /хх-н 65-66/

          Т.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 86/,

          Т.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 69/прокурорын тогтоол /хх-н 72-77/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 76-78/

         Т.Т харилцах дансны хуулгууд /хх-н 79-81

         Т.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 70-71/ зэрэг болно.

        Т.Т нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 14-нй хооронд  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 370б тоот 260 м кв газрыг Ц.Б зарна гэж хуурч мэхлэн 10.020.000 төгрөгийг цувуулан авсан  залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Ц.Б өгсөн ... Т нь над руу холбогдоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Консулын 16-370Б тоотод байрлах 270 мкв газрыг 10 сая төгрөгөөр худалдаж авах уу гэхээр нь би тэр тавьсан саналыг нь зөвшөөрөөд 2013 оны 11 дүгээр сараас эхлэн цувуулсаар нийт 10.020.000 сая төгрөг өгсөн, үүнээс 3.170.000 төгрөгийг өгсөн баримт нь хэрэгт авагдсан бөгөөд үлдсэн мөнгийг өөрийнх нь хэлсэн бэлэн болон бэлэн бусаар өгч байсан гэсэн мэдүүлэг,          Гэрч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Консулын 14 дүгээр гудамжны 370 тоотын хашааны хэмжээ 806 мкв байсан учир 2005 онд илүү газраа тасдаад дээр нь нэмж аваад 370Б тоот хашаа болгосон. Ингээд хашааг Л Э гэх хүнд 2.800.000 төгрөгөөр худалдсан. 2013 онд Э эгч би хашаагаа Т гэдэг хүнд зарж байгаа гэсэн. Тэгэхээр нь би яах гэж тийм муухай залилангийн авгайтай зууралдсан юм бэ гэхэд хүүхдийн сургалтын мөнгө нэхэгдээд аргагүй эрхэнд зарж байна гэж байсан. 2013 оны 11 дүгээр сарын үед Э эгч нүүгээд явсан. 2013 оны 12 дугаар сард Т манай гэрт орж ирээд манай дүү Б Солонгос улсад байгаа, танайх газраа Моннист өгч байхаар манай дүүд өгчих, 370Б тоот газар багадаад байна танай газартай нийлүүлээд барилга барий гэхээр нь эрс татгалзсан. Дараа нь 370Б тоот газрыг шилжүүлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь Э эгч рүү асуухад зүгээр суулгахгүй байна чи шилжүүлээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би Т охины нэр дээр шилжүүлж өгсөн. Т гуай хэсгийн ахлагч хийж байхдаа олон газрыг худалдсан гэдгийг мэдсэн. Гэтэл 2015 онд Б гэдэг хүн гарч ирээд 370Б тоот хашааг Т 10.0 сая төгрөгөөр худалдаж авсан нэрээ шилжүүлсэн үү гэдэг зүйл яригдсан. Энэ үед би Т дахин Б гэдэг хүнийг залилж гэж мэдсэн. Э эгч 4.0 сая төгрөг, Б гэдэг хүн 10.0 сая төгрөгийг Т өгсөн юм байлаа. Моннис т газраа битгий өг манай дүү Б өөрөө барилга барих гэж байгаа гэж л байнга ярьдаг байсан гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,          Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Б, Т, Д гэж хүмүүсийг танина. Ц.Б нь консулын 14 дүгээр гудамж 367 тоот 631 мкв талбайтай газрыг 41.55 мкв талбайтай 2 өрөө байр 1 ширхэг болон бэлэн 57.000.000 төгрөгөөр солихоор болж гэрээ байгуулсан. 57.000.000 төгрөгийг Голомт банкны 1205048646 дугаарын данс руу шилжүүлсэн. Т нөхөр Днь консулын 16 дугаар гудамж 406 тоот 565.5 мкв талбайтай газрыг 96 мкв талбайтай хувийн сууцтай нь 34.22 мкв талбайтай 1 өрөө байр 2 ширхэгийг, 41.55 мкв талбайтай 2 өрөө байр 1 ширхэг бэлэн 19.200.000 төгрөг болон байр ашиглалтанд орох хүртлэх байрлах байрны түрээсийн төлбөр авахаар гэрээ байгуулсан. Бэлэн мөнгийг Т данс руу шилжүүлсэн.  нь консулын 14 дүгээр гудамж 370Б тоот 260 мкв талбайтай газрыг 41.55 мкв талбайтай 2 өрөө 1 ширхэг байр, 34.22 мкв талбайтай 1 өрөө байр 1 ширхэгээр солихоор гэрээ байгуулсан гэсэн мэдүүлэг  /хх-н 65-66/ зэрэг  хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Т.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Т.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул хохирогч Ц.Б учирсан 10.020.000 төгрөгийн хохирлыг түүнээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

Т.Т холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ял шийтгэл нь ... 6 сараас 3 жил хүртэл хорих ял, 6 сараас 3 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохоор заасан байна. Иймд Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасныг үндэслэн Т.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Т.Т нь би Ц.Б газар зарна гэж хэлж мөнгө аваагүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд өөрийн дансаар 3.170.000 төгрөгийг авсан, мөн өөрийн охины дансаар, мөн охины хүүхдийн сургалтын мөнгө нэхэгдээд байна гэж хэлээд, хүүхдийн хөл гэмтчихлээ гэж хэлээд мөнгө авсанаа үгүйсгэсэн нотлох баримт мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгөөгүй, мөн авсанаа хүлээгээд буцааж өгсөн гэж хэлж байгаа боловч өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Т.Т нь уг  газрыг өөрийн охины нэр дээр шилжүүлээд Моннис ХХК-д өгч хоёр өрөө, нэг өрөө  2 байр болгож авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Газар бүтэхээ больсон учир мөнгийг нь буцааж өгөх талаар ярьж хэлж байсан талаар хэрэгт авагдсан байна.

  Т.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн  еөрөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх болон,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. З вогт Т Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Т.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэргийн улмаас Т.Т нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг   тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо дамжин өнгөрөөх  дугаар байрны  тоотод  оршин суудаг, /РД1/ Т.Т 10.020.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод оршин суух,/РД: / Ц.Б олгосугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН