Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1424

А.**, Н.**, А.** нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00069 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.**,

Нэхэмжлэгч Н.**,

Нэхэмжлэгч А.** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.**т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 66 555 405 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.**, Н.**

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.** нар оролцов.

Нэхэмжлэгч А.** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.** нь манай ээжтэй найз. Анх О.**т би Голомт банкны хадгаламжийн данснаасаа 15 000 000 төгрөгийг авч өгсөн, уг мөнгийг 1 жилийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Хэрэв алданги тооцвол 0,5-аас 6 хувийн хүүтэйгээр анхны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд Хас банкны барьцаанд байсан О.**ийн одоо амьдарч байгаа орон сууцыг зээлээс чөлөөлсний дараа барьцаа хөрөнгө болгоно гэж зээлийн гэрээн дээр заасан. Энэ бүхэнд нь би итгээд зээлийн гэрээ байгуулж өөрийн хадгалж байсан мөнгөө зээлүүлсэн. 2014 оны 05 дугаар сараас хойш 2015 оны 05 cap хүртэл жил бүрийн хүүг би авч байсан. Хүүг би бэлнээр авч байгаагүй. Би өөрөө орон сууцны зээлтэй, орон сууцныхаа зээлийн төлбөрт О.**ээр төлүүлж байсан. Төрийн банкны дансны баримтыг хэрэгт өгсөн. 2015 оны 04 дүгээр сард О.** гэрээгээ сунгах санал тавьсан. Боломжтой болонгуут би зээлээ хугацаанаас нь өмнө хаана гэсэн. Тэгээд 1 жилийн хугацаагаар 2 дахь гэрээг сунгасан тэр гэрээг хийгдсэн өдрөөс хойш нэг ч төлбөр хийгдээгүй.

Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 9 450 000, алданги 7 100 000 төгрөг нийт 31 537 500 төгрөгийг О.**ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчид маш итгэдэг байсан. Тэр нарийн боовны үйлдвэртэй, талх зардаг, өөрсдөө боов үйлдвэрлэдэг. Ажил нь их сайн явдаг болохоор би дэмждэг байсан. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр надаас 4 858 ам.доллар зээлсэн. Би өөрийн хадгаламжийн мөнгийг Худалдаа хөгжлийн банкнаас авч, 9 857 106 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ мөнгөнөөс надад нэг ч төгрөг төлөөгүй. Дараа нь дахиад 1 000 000 төгрөгийг яаралтай хэрэг болоод байна гээд ирэхээр нь бас өгсөн. Иймд 4 858 ам.доллар, зээлийн хүү 5 600 000 төгрөг, зээл 1 000 000 төгрөг, уг зээлийн хүү 800 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.**ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.** нь А.**ээс 12 000 000 төгрөгийн зээлийг зээлийн гэрээ байгуулж авсан. Үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 6 400 000 төгрөг, алданги    1 360 800 төгрөг, нийт 18 400 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Н.** эгчээс 4.858 ам.долларыг авсан нь үнэн. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкнаас авч байсан. Хэд хоногийн дараа Н.** эгчийн тэмдэглэлийн дэвтэр дээр авсан нь үнэн гэж гарын үсэг зурсан.

2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А.**тай 15 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй гэрээ хийж авсан нь үнэн. 2015 оны 05 дугаар cap буюу 1 жил 6 сарын хугацаанд 16 650 000 төгрөгийг Төрийн банкинд шилжүүлж байсан.

А.**тэй 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 471001632 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд 12 000 000 төгрөгийн гэрээ хийгээд тухайн үед 10 000 000 төгрөгийг надад шилжүүлсэн байдаг. 5 сарын хугацаанд cap бүр 720 000 төгрөгийг, нийт 3 600 000 төгрөг төлсөн байдаг.

Анх А.**гаас 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлэхдээ Худалдаа хөгжлийн банкинд бизнесийн зээлтэй миний төлөлт хэвийн бус болчихсон байсан. Борлуулагч нартаа итгэж их хэмжээний алдагдалд орсон байсан. Хэвийн биш төлөлттэй байсныг А.** банкнаас лавлагаа гаргуулж авч байсан юм. Би зээлээ санаатайгаар өгөхгүй биш үнэхээр эдийн засгийн хувьд чадамжгүй болчихоод л өгч чадаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар О.**ээс 55 076 514 төгрөг гаргуулж үүнээс 23 888 000 төгрөгийг А.**д, 15 588 514 төгрөгийг Н.**д,             15 600 000 төгрөгийг А.**д тус тус олгож, нэхэмжлэлийн нийт шаардлагаас 11 478 892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэл хянан шийлвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 433 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 493 180 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Зээлдэгч О.** нь 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 05 дугаар cap хүртэл дансаар нийт 13 162 000 төгрөг шилжүүлснийг А.** татгалзаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 1 838 000 төгрөг, зээлийн хүү 1 050 000 төгрөгийг төлөөгүй байсан учир зохигчид үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээг сунгасан. Ингээд гэрээний сунгасан хугацаа дуусаагүй байхад А.** зээлийн төлбөрөө шаардсан. Өөрөөр хэлбэл, шаардах эрх үүсээгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь үүрэг зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон талаар баримт байхгүй. Мөн зохигчид нэг жилийн хүү 7 хувь, сунгалтын гэрээгээр үлдэгдэл төлбөрийн хүүг capын 7 хувиар тохиролцсоныг буруу дүгнэж зохигчдын үндсэн болон сунгалтын гэрээний сарын хүүг 8 хувиар тохиролцон байна гэж шийдвэрээ гаргасан нь хэргийг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэргийн 12 дахь хуудаст авагдсан зээлийн гэрээний 1 дүгээр заалтад 15 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 07-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийг хүртэлх хугацаанд 7 хувийн хүүтэйгээр тохиролцож гэрээнд гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн. Зохигчид үндсэндээ тус мөнгийг нэг жилийн хугацаанд 7 хувиар тохиролцсоныг шүүх нэг cap хэмээн тайлбарлаж буруу дүгнэж шийдвэр гаргасан. Хэрэв талуудын тохиролцсон хүүг cap бүр гэж дүгнэх бол нэхэмжлэгч тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах байсан. Гэвч ийм нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх хөндлөнгийн байр сууриа алдаж хэргийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Иймд А.**д үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 1 050 000 төгрөг, үүнээс 13 сарын хугацаанд өгсөн 13 162 000 төгрөгийг хасаад 2 888 000 төгрөг, үүнийг сунгалтын гэрээгээр тохиролцсон 7 хувийн хүүгээр тооцвол нийт 9 сарын хугацаанд 1 819 440 төгрөг, нийт 4 707 440 төгрөгийг өгөх ёстой байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд нэхэмжлэгч Н.**ы мэдүүлснээр 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн өмгөөлөгч  “нэхэмжлэгч Н.** та О.**ээс хэдий хугацаанд нийт хэдэн төгрөг авсан бэ” гэж асуухад “2014 онд зээлсэн 1 000 000 төгрөгийн тооцоогоо өгч аваад дууссан” гэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн “О.** таниас 4 858 ам.доллар зээлээд 2 250 ам.долларыг өгсөн гэж та хэллээ хэзээ өгсөн бэ” гэхэд “2 250 ам.долларыг өгсөн гэдэг нь урьд нь зээлсэн 1 000 000 төгрөгөө хүүтэйгээ нийлүүлээд надаа өгсөн” гэж тайлбарласан байтал шүүх анхаарч үзэлгүй зээл болон хүүгээс огт төлөлт хийгээгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. О.** нь Н.**д нийт 8 000 000 төгрөг өгсөн гэх ба түүндээ баримт үйлдээгүй, хөгшин хүн учраас итгэсэн байдаг. Гэвч Н.** нь шүүхийн хэлэлцүүлгийн үед 2 250 ам.долларыг хүлээн авснаа зөвшөөрч үлдэх мөнгийг авснаа үгүйсгэсэн тул үүнийг нотлуулахаар гэрч Н.Оюунтуяаг оролцуулсан боловч шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Шүүх Н ** нь шүүхийн хэлэлцүүлгийн үед авснаа хүлээн зөвшөөрсөн 1 000 000 төгрөг болон талуудын тохиролцсон нэг бүрийн 1 823.20 төгрөгийн ханшаар тооцож 2 250 ам.доллар буюу 4 102 200 төгрөгийг хасч шийдвэрлэх байсан боловч хэргийг буруу дүгнэж шийдсэн.

Мөн Н ** нь О.**т 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 4 858 ам.доллар зээлсэн гэх ба талууд энэ өдрөө зээлийн гэрээг бичгээр хийгээгүй аман тохиролцоо хийгээд явсан ба хэдэн хоногийн дараа Н.**ы шаардснаар О.** очиж мөнгө хүлээн авсан нь үнэн, 8 хувийн хүүтэй авсан гэж баталгаа бичиж өгсөн байдаг. Талуудын тохиролцоогоор мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар шүүхийн хэлэлцүүлэг зэргээс харахад талууд зээлийн гэрээг аман хэлбэрээр хийсэн байх тул хуульд зааснаар нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан гэж дүгнэхээр байгаа юм. Гэвч дараа нь О.**ийн гаргаж өгсөн баталгаанаас харахад бичгэн гэрээг нөхөж хийсэн гэж дүгнэхээр байна. Хүү тогтоосон зээлийн гэрээг нөхөж хийсэн бол энэ нь зөвхөн гэрээг хийснийг нотлох бөгөөд хүү авах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан мөн хэсэгчлэн төлсөн төлөлтийг шүүх дүгнэж үзээгүй тул Н.**ы нэхэмжилсэн 9 857 106 төгрөгөөс төлсөн 8 000 000 төгрөгийг хасаад 1 857 106 төгрөг өгөх ёстой байна.

Хэргийн 13 дахь хуудаст авагдсан зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон байна. Гэвч зээлдүүлэгч тал хүлээсэн үүргээ зөрчиж 10 000 000 төгрөг шилжүүлсэн тул 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Харин шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч тал хүү авах эрхээ алдсан байхад шүүх тус гэрээнд хүү тооцож хэргийг буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн дүгнэснээр 10 000 000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй нэг жилийн нийт хүү 7 200 000 төгрөг, нийт 17 200 000 төгрөг, үүнээс хариуцагч О.**ийн өгсөн 3 600 000 төгрөгийг хасах юм бол 13 600 000 төгрөг болох ёстой байсан боловч шүүх 15 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд А.**ийн үндсэн зээл 10 000 000 төгрөгөөс төлсөн 3 600 000 төгрөгийг хасаад 6 400 000 төгрөг өгөх ёстой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ. Гэсэн гэвч шүүх тус хэргийг хэлэлцээд захирамж гэсэн шийдвэр гарсан байна. Иймд дээрх 4 үндэслэлд дурдсан шүүхийн алдаануудыг засаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.**, Н.**, А.** нар нь хариуцагч О.**т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 66 555 405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.**, хариуцагч О.** нар нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ. Уг зээлийн гэрээгээр үндсэн зээл 15 000 000 төгрөг,  зээлийн гэрээний хугацаа 1 жил, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон, 15 000 000 төгрөгийг О.** нь авсан талаар гэрээний талууд маргаагүй.

Уг гэрээний /хх 12 дахь тал/ 1 дэх заалтад “Зээлдүүлэгч А.** би, зээлдэгч О.**т 15 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 7 хувийн хүүтэй зээлдүүлэх...” гэж тохиролцсон гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.6 дахь хэсэгт заасны дагуу дүгнэвэл хариуцагч нь тухайн 1 жилийн дотор сар бүр 1 050 000 төгрөгийг нэхэмжлэгч А.**д төлж байсан /хх 22 дахь тал/ байдлыг харгалзан үзвэл гэрээний талууд зээлийн хүүг сарын 7 хувиар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч А.** нь зээлийн хүү сарын 7 хувь гэж, хариуцагч О.** нь зээлийн хүү жилийн 7 хувь гэж тус тус маргасан ба шүүх тэдгээрийн хооронд тохирсон зээлийн хүү нь сар тутам тооцохоор талууд тохирсон гэж зөв дүгнэсэн боловч хүүний хэмжээг 8 хувь гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзлээ.

Шүүх зээлийн гэрээний хүүг 8 хувь гэж дүгнэсэн нь алдаатай боловч зээлийн гэрээний тооцоог зөв тооцоолж хариуцагч О.**ээс үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 12 600 000 төгрөг /2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 15 000 000 төгрөг х 7 хувь х 12 сар/, 8 888 000  төгрөг /2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 15 000 000 төгрөг х 7 хувь/-өөс төлсөн 13 162 000 төгрөгийг хасвал нийт 23 888 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.**д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан тул алданги шаардах эрхээ алдсан байна. Иймд шүүх нэхэмжлэлээс алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль хэрэглээний хувьд илүү нарийвчилсан заалтыг баримтлах нь зүйтэй гэж өөрчлөлт оруулав.

Хариуцагч О.** нь нэхэмжлэгч Н.**аас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 4 858 ам.доллар, сүүлд 1 000 000 төгрөг зээлсэн талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч Н.** нь хариуцагч О.**т 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 4 858 ам.долларыг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэх баримт /хх 7 дахь тал/-д талууд гарын үсэг зураагүй тул талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлийн хүү авах эрхээ алдсан байхад шүүх зээлийн хүү тооцсон нь буруу тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Н.**ы 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд О.** зээлээс эргүүлэн төлсөн гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч О.**ээс 4 858 ам.доллар буюу 9 857 106 төгрөг, 1 000 000 төгрөгийн хамт 10 857 106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.**д олгож, холбогдох нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.**, хариуцагч О.** нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь 10 000 000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгч нь 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл нийт 3 600 000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч А.**ийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул О.**ээс үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 200 000 төгрөг, нийт 17 200 000 төгрөгийн үүргээс төлсөн төлбөрийг хасч, хариуцагчаас 13 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.**д олгохоор шийдвэрлэх байтал шүүхийн шийдвэрт шүүх 15 600 000 төгрөгөөр үүргийн хэмжээг буруу тооцсоныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулав.

Шүүх нэхэмжлэгч А.**ийн нэхэмжлэлээс алдангид холбогдох хэсгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч А.** энэ талаар  гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.1” гэснийг “232 дугаар зүйлийн 232.6” гэж, “55 076 514 төгрөг” гэснийг      “48 345 106 төгрөг” гэж, “15 588 514 төгрөгийг” гэснийг “10 857 106 төгрөгийг” гэж, “15 600 000 төгрөгийг” гэснийг “13 600 000 төгрөгийг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “433 333 төгрөгийг” гэснийг “399 675 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар хариуцагч О.**ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

     ШҮҮГЧИД                                      Ч.ОЮУНЦЭЦЭГ

Э.ЗОЛЗАЯА