Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 40

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Т, О овогт Д.Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч З овогт Б.Г, З овогт Х.Б, Б овогт Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар  шүүгдэгч Б.Т, Б.Г, Х.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х овогт Б.Т, О овогт Д.Г нарыг тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Б.Т нарт тус бүр оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Г нарын цагдан хоригдсон 359 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нар нь 5 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Б-н ..., Б.Г-н ..., Б.Т-н ... дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, Б овогт Х.Б-т 1,624,310 төгрөгийг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, Б овогт Х.О-д 1,224,310 төгрөгийг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороонд оршин суух, Б овогт Б.Н-д 2,934,310 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,300,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч Х.Б, Б.Г, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэний хариуцагч нар нь  тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.Н

ШҮҮГЧИД                                                  Д.Ц

                                                                     Д.А