Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 59

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

             Улсын яллагч: Увс аймгийн Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч М.Ч-ийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч: Б.Л,

Шүүгдэгч: Д.О, Г.Г, М.Ч, Т.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Г.Г, М.Ч, Т.У нарт холбогдох 1735001340134 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 23-нд ...суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч, архивын арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 1 хүүхдийн хамт ... оршин суух Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан  Д.О. РД:.

Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 04-нд ...суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт ... тоотод оршин суух Г.Г

Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 30-нд ... төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... гэх газарт оршин суух М.Ч

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 03-нд ... суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... оршин суух Т.У

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “иргэн М.Ч-г 1981-1985 оны хооронд барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан” гэх цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж Увс дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий иргэн М.Ч-ийн ажилласан байдлыг тогтоох “Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестын даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Ажилд томилох тухай тушаал”, "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Чимэдцэрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал", 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт" зэрэг нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг нь мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий өөрийнхөө "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт", "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал", 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед өөрийгөө 1981-1985 оны хооронд Барилга угстарлтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт" зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч Т.У нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шиийдвэрлэхэд ач холбогдол бүхий өөрийнхөө "Увс аймаг дахь Алтан гадаст одонт барилга трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай ажилд томилох тушаал", "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай Т.У-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал", "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт" зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Д.О, Г.Г, М.Ц, Т.У нарыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

I. Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “иргэн М.Ч-г 1981-1985 оны хооронд барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан” гэх цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болох нь

гэрч Б.Б “2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан С.Буянхишиг чөлөөтэй байсан учраас би ажлыг нь орлон гүйцэтгэж байтал Архивын тасгийн эрхлэгч Д.О надад "Чи М овогтой Ч гэдэг хүнийг Барилга угсралтын трестэд 1981- 1985 оны хооронд арматурчины ажил эрхэлж байсан цалингийн тодорхойлолт биччих. Архиваас шүүх шаардлага байхгүй. Зарим саруудад нь од тавиад, зарим саруудад 200-400 төгрөгний хооронд мөнгөн дүн бичээд цалингийн тодорхойлолт хийгээд надад өг" гэж хэлсэн. Би архивын тасгийн эрхлэгч Д.О-ийн өгсөн үүргийн дагуу С.Б-ийн бичиж олгодог байсан цалингийн тодорхойлолтын хүснэгт дээр М овогой Ч гэдэг хүнийг 1981-1985 оны хооронд Барилга угсралтын трестэд арматурчины ажил эрхэлж байсан тодорхойлолт бичсэн. Би уг тодорхойлолтыг бичихдээ эрхлэгч Д.О-ийн хэлсний дагуу зарим саруудад нь од тавиад, зарим саруудад нь 200-400 төгрөгний хооронд мөнгөн дүн бичиж гаргасан. Хэдэн оны, хэдэн сард нь од тавьсан, хэдэн оны, хэдэн сард нь хэдэн төгрөгний мөнгөн дүн бичсэнээ одоо би санахгүй байна. Цалингийн тодорхойлолтыг бэлэн болгоод "Цалинг түүвэрлэсэн мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан" гэх хэсэг дээр өөрийнхөө гарын үсгийг зураад, архивын тасгийн эрхлэгч Д.О-т өгсөн. Мандал овогой Ч гэдэг хүний цалингийн тодохойлолтыг манай тасгийн эрхлэгч Д.О хэнд өгсөн, юунд ашигласан болохыг нь би мэдэхгүй. Иргэн М овогтой Ч нь өөр хэзээ, ямар ямар материал, лавлагааг манай архивын тасгаас авсан болохыг би мэдэхгүй байна" / хх-ийн 1 дүгээр хавтасны 226-227-р тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Г-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “… Би Ч-ийн 1981-1985 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт авахдаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн дарга Д.О-тэй уулзаж "би өөрийн найз М.Ч-ийн ажилласан жилийг тогтоолгохоор Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд материалуудыг нь өгсөн. Би урьд нь М.Ч-ийн ажилласан жилийг архиваас шүүлгэхэд М.Ч 1986-1990 оны хооронд Барилга усралтын трестэд ажилласан цалингийн картын лавлагаа гарсан. Уг нь М.Ч нь 1981-1994 оны хооронд Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан юм. Гэтэл Ч-гийн 1981-1985 оны хооронд ажилласан цалингийн карт нь танай архивт байхгүй юм байна. Чи надад тус болоод М.Ч-ийн 1981-1985 оны хооронд барилга угсралтын трестэд ажиллаж байсан гээд цалингийн тодорхойлолт гаргаад өгөөч. Хэрэв чи тийм тодорхойлолт гаргаад өгчих юм бол би тэр тодорхойлолтыг чинь Увс аймгийн сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгөөд М.Ч-гийн ажилласан жилийг тогтоолгох боломжтой байна" гэж гуйсан. Дараа нь М.Ч-ийн цалингийн картуудыг нөхөөд архивын хадгаламжийн нэгжид хийчихэд болно шүү дээ гэж гуйсаар байгаад Д.О-ээр тодорхойлолт гаргуулж авсан." / хх-ийн 4-р хавтасны 208-210-р тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч М.Ч-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас гаргасан М.Ч нь Барилга угсралтын трестэд 1981 оноос 1985 оны хооронд арматурчинаар ажиллаж байсан гэх цалингийн тодорхойлолтыг Г.Г Архивын тасгаас гаргуулж ирсэн. Би энэ хугацаанд Барилга угсралтын трестэд ажиллаж байгаагүй” / хх-ийн 4 дүгээр хавтасны 87-88-р тал/ гэх мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “1982 он  Нэгдсэн бригад, Сантехникийн бригад” гэсэн бичиглэлтэй бор хавтастай хадгаламжийн нэгж /цалингийн тооцооны дэвтэр/-ийн 51 дэх, “1983 он 6-р бригад Сантехник” бичвэртэй бор хавтастай хадгаламжийн нэгж /цалингийн тооцооны дэвтэр/-ийн 40 дэх  хуудсуудад бичигдсэн гар бичвэр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Д.О-ийн бичгийн хэвтэй тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтасны 71-79-р тал/,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын албан өрөө, архивын хадгалжийн нэгж хадгалагдаж буй өрөөнүүдэд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн  1 дүгээр хавтасны 26-51-р тал/,

шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Урьд нь архивт хамт ажиллаж байсан Г.Г “М.Чимэдцэрэнг Барилга угсралтын трестэд 1981 оноос 1985 оны хооронд арматурчинаар ажиллаж байсан гэсэн цалингийн тодорхойлолтыг гаргаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би гаргаж өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архивын материалыг шүүж үзэхгүйгээр шууд гаргаж өгсөн нь миний буруу” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.О нь “М.Ч-ийн Барилга угсралтын трестэд 1981 оноос 1985 оны хооронд армотурчинаар ажиллаж байсан гэх цалингийн тодорхойлолт нь түүний ажилласан жилийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт гэдгийг мэдсээр байж зориуд хуурамчаар гаргаж өгсөн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.О нь бусдын цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх нь хууль бус болохыг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

II. Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий иргэн М.Ч-ийн ажилласан байдлыг тогтоох “Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестын даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Ажилд томилох тухай тушаал”, "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Чимэдцэрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал", 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт" зэрэг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь

шүүгдэгч М.Ч-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Г.Г надтай тааралдаад юм ярьж байгаад “Та тэтгэвэрээ тогтоолгосон уу?” гэж асуухаар нь  би “нас хүрээгүй болохоор тогтоолгож чадаагүй “гэхэд Г “Би бичиг баримт бүрдүүлээд тэтгэвэрт оруулж өгье” гэж хэлээд явсан.  Г намайг "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд арморурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт", "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал", 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед "иргэн М.Ч-ийн 1981-1985 оны хооронд Барилга угстарлтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт" зэрэг нотлох баримтуудыг хуурамчаар хийснээ надад өгөхөд нь би Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн, дараа нь 1981-1985 оны хооронд барилга угсралтын трестэд ажиллаж байсан гэх цалингийн тодорхойлолт 2018 оны 8 дугаар сарын 16-ны үед өгснийг нь мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Би барилга угсралтын трестэд ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг,

гэрч О.Н-ын  “...Би 2016 оны өвөл 12 дугаар сард /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ өөрийн найз Г овогтой Г-тай таарч уулзсан. Тухайн үед Г.Г надад “Би энэ барилгын биржийн хогон дээрээс гал түлэх цаас авах гэсэн юм. Хашаан дотор нь хаягдал цааснууд их байдаг. 2-уулаа хамт ороод хаягдал цаас авъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Г.Г-тай хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах хуучин Барилгын биржийн хашаа руу ороход хогон дээр нь маш их хаягдал цаас хэвтэж байсан. Г.Г нь тэр хашаанд байсан хаягдал цааснуудаас авч гэр лүүгээ явсан. Г.Г нь яг ямар бичигтэй цааснууд авсан болохыг нь би мэдээгүй. Ямар ч байсан хуучны бор цааснууд байсан. Г.Г тэр цааснуудаар юу хийх гэж байгаа болохыг нь би мэдээгүй. Г.Г надад хэлэхдээ “Би энэ цааснуудыг гал түлэхдээ ашиглана” гэж хэлж байсан бөгөөд нэг шуудайны тал цаас авч гэр лүүгээ явсан. Г.Г ямар бичигтэй цааснууд авсан болохыг би анзаарч хараагүй. Гал түлэх цаас авч байна гэхээр нь тоож хараагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 2 дугаар хавтасны 24-25-р тал/,

гэрч О.Ц-ы “Би 2017 оны 01 дүгээр сард /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ Увс аймгийн Улаангом сумын төвд, гудамжинд явж байгаад өөрийн танил Гааван овогтой Г-тай таарч уулзсан. Г.Г бид 2 юм яриад сууж байтал Г.Г надаас "Чи одоо хаана, юу хийж байгаа вэ? Тэтгэвэрээ тогтоолгож чадсан уу" гэж асуухаар нь би "Найз нь тэтгэвэрээ тогтоолгож чадаагүй байгаа. Тэтгэвэрээ тогтоолгоё гэхээр ажилласан жил дутаад байгаа. Хүнд нөхцөлд ажиллаж байсан гээд 55 настайдаа тэтгэвэр тогтоолгох боломж байдаг юмуу. Би урд нь Усны аж ахуй, Тэжээлийн фондод ажиллаж байсныг би мэднэ шдээ" гэж хэлсэн. Гэтэл Г.Г "Би удахгүй хэдэн хүний ажилласан жил тогтоолгох гэж байгаа. Болж өгвөл найз нь чиний нэрийг бас оруулаад, ажилласан жилийг чинь тогтоолгоод, тэтгэвэрт чинь оруулаад өгөхийг бодно" гэж хэлээд явсан. Тухайн үед би Г.Г-т ямар нэгэн мөнгө төгрөг бусад зүйл өгөхөөр амлаагүй. Г.Г ч бас надаас ямар нэгэн мөнгө төгрөг бусад зүйл шаардаагүй юм. Г.Г нь намайг хаана ажиллаж байсан гэж, ямар ямар баримт бүрдүүлэх гэж байгаа талаараа надад юу ч хэлээгүй. Би ч тэр талаар Г.Г-аас ямар нэгэн зүйл лавлаж асуугаагүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 2 дугаар хавтасны 26-27-р тал/,

гэрч Д.О-ийн “...2017 оны 4 дүгээр сарын үед /хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ би гэртээ байж байтал миний хуучны танил Г овогтой Г надтай ирж уулзсан. Г.Г нэг ахынхаа ажилласан жилийг шүүхээр тогтоолгох гэтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаалын эх хувь нь архиваас хайгаад олдохгүй байна. Уг нь тэр тушаалын хуулбар нь манай ахад байгаа. Гэтэл шүүхээр ажилласан жил тогтоолгох гэхээр заавал тушаалын эх хувийг шаардаад байгаа гэнэ. Та надад тус болоод Барилгын биржийн даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг бичгийн машин дээрээ бичээд өгөөч” гэж гуйгаад Барилгын биржийн даргын тушаал гэсэн толгойтой, доороо тамгатай бланк цаас гаргаж ирсэн. Тэгэхээр нь би “наад тушаалыг чинь нөхөж хийж болох юм уу? Эх хувь нь байхгүй бол хамаагүй ингэж нөхөж хийж болохгүй шүү дээ” гэхэд Г.Г “Та санаа зоволтгүй, энэ бол жинхэнэ тушаал, эх хувь нь архиваас олдохгүй байгаа болохоор ингээд явж байна. Хуулбар хувь нь манай ахад байгаа. Ийм тушаал гарч байсан болохоор та санаа зоволтгүй “ гэж хэлээд нэг хүний хөдөлмөрийн дэвтэр гаргаж ирээд надад харуулсан. Тэр хөдөлмөрийн дэвтэр нь хэний хөдөлмөрийн дэвтэр байсан болохыг нь би санахгүй байна. Ямар ч байсан барилга угсралтын трест, барилгын биржид ажиллаж байсан хүний хөдөлмөрийн дэвтэр байсан. Г.Г надаас дахин дахин гуйгаад хүний хөдөлмөрийн дэвтэр гаргаж ирж харуулсан учраас би Г.Г-т итгээд тухайн тушаал дээр нь Г.Г-ийн хэлж өгсөн зүйлийг бичгийн машинаар бичиж өгөхийг зөвшөөрсөн. Тэгээд би өөрийнхөө бичгийн машиныг ашиглан Г.Г-ийн гаргаж өгсөн Барилгын биржийн ерөнхий захирлын тушаал гэх тамгатай цаасан дээр Г.Г-ийн хэлж өгсөн өгүүлбэрүүдийг бичсэн. Г.Г нь тэр тушаал дээр хэдэн хүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаал бичүүлж авсан. Тэр тушаал дээр яг юу юу гэж бичсэн, хэн хэн гэдэг хүний нэр бичсэн болохоо одоо би санахгүй байна. Тэр тушаалын бланкны доор нь барилгын биржийн тамга дарагдсан байсан боловч даргын гарын үсэг зурагдаагүй, хоосон бланк байсан. Би Г.Г-ийн хэлж өгсөний дагуу тухайн хоосон бланк цаасан дээр Г.Г-ийн хэлсэн үгнүүдийг бичиж өгөөд явуулсан. Ямар ч байсан Г.Г 1 удаа манайд ирээд Барилгын биржийн ерөнхий захирлын тушаал гэх баримтыг бичүүлж байсныг би тодорхой санаж байна. Тэр үед Г.Г нь надаар 1 тушаал бичүүлсэн, эсвэл 1-ээс илүү тушаал бичүүлсэн эсэхийг би одоо огт санахгүй байна. Тэрнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учраас би зарим зүйлийг мартсан байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 2 дугаар хавтасны 28-31-р тал/,

шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Урьд нь архивт хамт ажиллаж байсан Г.Г “М.Ч-г Барилга угсралтын трестэд 1981 оноос 1985 оны хооронд армотурчинаар ажиллаж байсан гэсэн цалингийн тодорхойлолтыг гаргаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би гаргаж өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архивын материалыг шүүж үзэхгүйгээр шууд гаргаж өгсөн нь миний буруу” гэх мэдүүлэг,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын албан өрөө, архивын хадгалжийн нэгж хадгалагдаж буй өрөөнүүдэд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн  1 дүгээр хавтасны 26-51-р тал/,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Г-ийн гэрт нэгжлэг хийж, эд  мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 59-68-р тал/,

Увс аймгийн ЗДТГ-ын архивын  тасгийн цахим мэдээллийн санд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үзлэг хийсэн “...үзлэг хийж буй компьютер дээр "АМ5" нэртэй программд цахим сангийн оператор Б.Б-ны нэр нууц үгийг оруулж цахим санд нэвтэрэхэд хадгаламжийн нэгжийн дугаарын 103 дугаарт бичигдсэн “Барилга бирж даргын тушаал”, “1994.01.14-1994.12.31”, хуудасны тоо 138 гэсэн бичвэр байна. “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай тушаалыг сонгож үзэхэд агуулга хэсэг дээр “Кислородын цех, итгэл үйлдвэрийн ажиллагсадын цалин түр тогтоох тухай” гэсэн утгатай тушаал шивэгдсэн байна. “Барилга трестийн даргын 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай тушаалыг сонгож үзэхэд агуулга хэсэг дээр “Арга хэмжээ авах тухай” гэсэн утгатай тушаал шивэгдсэн байна. Архивын сангийн цахим мэдээллийн санд Л овгтой Ц, С овогтой Ц, Ш овогтой Б, Д овогтой Э, Т овогтой У, М овогтой Ч, Г овогтой П нарын цалингийн цэс ороогүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 142-148-р  тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн "...Шинжилгээнд ирүүлсэн материалууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1994 оны "Тушаал" гэсэн хаягтай материалын 134 дүгээр хуудас дахь Д.Ц гэх нэрний өмнө зурсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Д.Ц-ийн тус хадгаламжийн нэгжийн 11, 12, 14, 17, 21, 26, 36, 41, 48, 67, 108 дахь хуудсанд байгаа гарын үсгүүдтэй тохирохгүй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн 1994 оны "Тушаал" гэсэн хаягтай материалын 134 дүгээр хуудас дахь Д.Ц гэх нэрний өмнө зурсан гарын үсэг нь "Зуу давсан хувьтны гэрчилгээ" гэх нэртэй хуулбар баримтын ар талд зурагдсан гарын үсгүүдтэй тохирч байна" гэх 390 дугаартай дүгнэлт, шинжилгээ хэсэг / хх-ийн 2 дугаар хавтасны 55-62-р тал/,

М.Ч-гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон иргэний хэргийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 1 дүгээр хавтасны 153-207-р тал/,

шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би М.Чийн ажилласан байдлыг тогтоолгох зорилгоор “Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестын даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Ажилд томилох тухай тушаал”, "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал"-ууд хуурамчаар үйлдсэн нь үнэн. Мөн  2018 оны 08 дугаар сарын 16-нд "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт"-ыг Д.О-ийг гуйж хуурамчаар хийлгэж авсан нь үнэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Г-ийн иргэн М.Ч-гийн ажилласан байдлыг тогтоолгох зорилгоор хуурамч нотлох баримт үйлдэх үйлдэл нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестын даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Ажилд томилох тухай тушаал”, "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал"-уудыг хуурамчаар үйлдсэнээр эхлэж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт”-ыг хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгснөөр төгссөн байх тул  түүний үйлдлийг гэмт хэрэг төгсөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль болох 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь “Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестын даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Ажилд томилох тухай тушаал”, "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал"-уудыг М.Ч-гийн ажилласан байдлыг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгох зорилгоор зориуд хуурамчаар үйлдсэн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь бичиг баримтыг хуурамчаар үйлдэх нь хууль бус болохыг ухамсарлаж ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

III. Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт”, “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал”, 2018 оны 8 дугаар сарын 16-нд өөрийгөө “1981-1985 оны хооронд Барилга угстарлтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт” зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр шүүхэд гаргаж өгсөн болох нь

шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би М.Ч-ийн ажилласан байдлыг тогтоолгох зорилгоор “Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестын даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Ажилд томилох тухай тушаал”, "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал"-ууд хуурамчаар үйлдсэн нь үнэн. Мөн  2018 оны 08 дугаар сарын 16-нд "1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт"-ыг Д.О-ийг гуйж хуурамчаар хийлгэж авсан нь үнэн” гэх мэдүүлэг,

гэрч Д.О-ийн "...2017 оны 4 дүгээр сарын Г.Г надтай ирж уулзсан. Г.Г нэг ахынхаа ажилласан жилийг шүүхээр тогтоолгох гэтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаал шаардаад байна гээд Барилгын биржийн ерөнхий захирлын тушаал гэх тамгатай цаасан дээр  хэдэн хүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаал бичүүлж авсан. Тэр тушаал дээр яг юу юу гэж бичсэн, хэн хэн гэдэг хүний нэр бичсэн болохоо одоо би санахгүй байна. Тэр тушаалын бланкны доор нь барилгын биржийн тамга дарагдсан байсан боловч даргын гарын үсэг зурагдаагүй, хоосон бланк байсан. Би Г.Г-ийн хэлж өгсөний дагуу тухайн хоосон бланк цаасан дээр тухайн хоосон бланк цаасан дээр Г.Г-ийн хэлсэн үгнүүдийг бичиж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 28-31-р тал/,

гэрч Б.Н-ийн  “М.Ч нь 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 он хүртэлх хугацаанд манай барилга, угсралтын трестэд бетон, арматурчинаар ажиллаж байгаагүй. Би тухайн хугацаанд Барилга угсралтын трестийн бетон арматурын бригадын дарга, хэлтсийн даргаар ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна” гэх мэдүүлэг / хх-ийн 1 дүгээр хавтасны 217-р тал/,

гэрч Н.Б-ийн “Би 1971 оноос 2006 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд бетон, арматурын цех /завод/-д инженерээр ажиллаж байсан. Энэ хугацаанд М овогтой Ч нь Барилга, угсралтын трестэд ажиллаж байгаагүй юм. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн авто механикчийн ажил эрхэлж байсан гэж согсож байсан юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтасны 218-р тал/,

гэрч Ж.Сийн “Би Ч-тэй барилга, угсралтын трестэд хамт ажиллаж байгаагүй. 2017 оны хавар зуслан руу нүүж гарахын өмнө М.Ч надад “Би тэтгэвэрт орох гэж байна, чи гэрчийн мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан гэж ойлгоод зөвшөөрчихсөн. Гэтэл Иргэний хэргийн шүүх дээр очиход Барилга трест болж өөрчлөгдсөн байсан. Тэгээд Г.Г З.Н хоёр Барилга угсралтын трестэд ажиллаж байсан гэж хэлээрэй гээд гуйгаад байхаар нь тэгээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 228-229-р тал/,

гэрч У.О-н “Барилга угсралтын трестэд М.Ч нь огт ажиллаж байгаагүй. 2017 оны 8 дугаар сарын эхээр иргэн З.Н, М Ч нар  намайг гэрч болоод өг гээд гуйгаад байсан юм. Би З.Н-д “янз бүрийн асуудал болох юм бол би хариуцлага хүлээхгүй, тэгээд ч урьд нь М.Ч Барилга угсралтын трестэд ажиллаж байгаагүй, ажиллаж байгаагүй хүнийг ингэж болох юм уу? “ гэж хэлэхэд З.Н нь танд ерөөсөө хамаарал байхгүй янз бүр асуудал гарч ирвэл танд хүргэхгүйгээр бид өөрсдөө шийдвэрлэнэ, та зүгээр л хэлээд өг гэсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр над руу З.Н, М.Ч нар нь утасдаад гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд Иргэний хэргийн шүүх дээр очиж худал гэрчилчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 230-р тал/,

гэрч Ц.Б-ийн “Миний нөхөр М.Ч нь Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга угсралтын трестэд огт ажиллаж байгаагүй. Харин 1984-1994 оны хооронд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто механикч хийж байсан. М.Ч 1980-1984 оны хооронд Улаанбаатар хотод Төмөр замын техникумд сурч байсан. Энэ хугацаанд ямар нэгэн жил хийгээгүй. 2017 оны 5 дугаар сард  М.Ч надад “Г.Г надад материал бүрдүүлж өгөөд, тэтгэвэрт оруулж өгнө гэж хэллээ” гэж хэлж байсан. Ямар материалд бүрдүүлж өгөх гэж байгаа, яаж тэтгэвэрт оруулж өгөх гэж байгаа болохыг нь би огт мэдээгүй. Миний нөхөр М.Ч-ий хувьд ажилласан жил нь гүйцсэн боловч тэтгэвэр тогтоолгох нас нь болоогүй байсан. Тэрнээс хойш хэдэн сарын дараа буюу 2017 оны 08 дугаар сард миний нөхөр М.Ч Улаангом сум руу явж ирээд “Би шүүхээр ороод ажилласан жилээ тогтоолгосон. Г.Г материал бүрдүүлж өгсөн” гэж хэлсэн. Чухам ямар, ямар материал бүрдүүлсэн, шүүхээр яаж ажилласан жилээ тогтоолгосон, М.Ч Г.Г нарын дунд ямар яриа болсоныг би мэдэхгүй. Тэр талаар миний нөхөр М.Ч надад тодорхой зүйл хэлээгүй. Би ч ямар нэгэн зүйл тодруулж асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтасны 17-18-р тал/,

гэрч З.Н-ын “2017 оны 8 дугаар сарын эхээр миний нөхөр Г.Г “Би өөрийн найз М.Ч-ний ажилласан жилийг тогтоолгохоор Увс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд материалууд өгчихсөн байгаа. М.Ч-гийн гэр хөдөө байдаг болохоор нэг хүн итгэмжлэл хийлгээд шүүх хуралд оролцох хэрэгтэй байна. Чи М.Ч-ний өмнөөс итгэмжлэл хийлгээд шүүх хуралд оролцоод өгөөч” гэж гуйсан. Тэгээд би М.Ч-ний итгэмлэгчээр гарын үсэг зураад 2017 оны 8 дугаар сарын 22-ны үед М.Ч-ний итгэмжлэгчээр шүүх хуралд оролцсон. Гэтэл шүүхээс М.Ч-ний ажилласан жил тогтоолгоход зарим бичиг баримтууд дутуу байна гээд шүүх хурлыг хойшлуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 132-134-р тал/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Ч-ийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 647 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтасны 153-207-р тал/,

Шүүгдэгч М.Ч-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн:  “Би шүүх хуралд орохын өмнө, шүүх хурал явагдаж байх үед шүүхийн шийдвэр гарах үед хүртэл би намайг 1980-1994 оны хооронд ажиллаж байгаагүй, хуурамч гэдгийг нь мэдэж байсан боловч би өөрийнхөө ажилласан жилийг тогтоолгочих юм байна гэж бодоод чимээгүй байсан. Г.Г-ийн хийж байгаа үйлдэл хууль бус гэдгийг мэдэж байсан. Гэтэл Г.Г ямар ч асуудалгүй, болно болно гэсэн болохоор би татгалзаагүй, амар хялбар аргаар ажилласан жилээ тогтоолгочих гэсэн бодолтой байсан. Г.Г бүгдийг нь хуурамчаар үйлдсэн. Г.Г өргөдөл өөрөө бичиж авч ирээд намайг хуулаад бичээд шүүхэд хүргэж өг гэж хэлсний дагуу би өргөдөл бичиж, шүүхэд баримтуудын хамт хүргэж өгсөн. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Ч-гийн ажилласан байдлыг тогтоолгох зорилгоор хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестын даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Ажилд томилох тухай тушаал”, "Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал"-уудыг гаргаж өгснөөр эхлэж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны үед “1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт”-ыг шүүхэд гаргаж өгснөөр төгссөн боловч гэмт зорилго нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 647 дугаар шийдвэрээр ажилласан байдлаа тогтоолгосноор биелсэн байна.

Иймд энэ гэмт хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-нд  төгссөн гэж үзэх бөгөөд түүний үйлдлийг гэмт хэрэг төгсөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль болох 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт”, “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай М.Ч-г ажлаас чөлөөлөх тухай тушаал”, 2018 оны 8 дугаар сарын 16-нд өөрийгөө “1981-1985 оны хооронд Барилга угстарлтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт” зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Ч нь нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж өөрийн ажилласан байдлыг тогтоолгож, өөртөө давуу байдал бий болгох зорилготойгоор энэ үйлдлийг хийсэн тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

IV. Шүүгдэгч Т.У нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шиийдвэрлэхэд ач холбогдол бүхий “Увс аймаг дахь Алтан гадаст одонт барилга трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай ажилд томилох тушаал”, “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай Т.У-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал”, “1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт” зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн болох нь:

гэрч З.Н-ын “2017 оны 5 дугаар сарын эхээр миний нөхөр Г.Г надад “Танай найз Т.У-ын ажилласан жил тогтоолгох баримтууд энэ байна. Т.У-ыг барилга угсралтын трестэд ажиллаж байсан баримт бүрдүүлсэн шүү. Одоо энэ баримтыг шүүхэд өгөөд ажилласан жилээ тогтоолгох хэрэгтэйэ гэж хэлээд хэдэн хуудас баримт надад өгсөн. Тэр баримтууд дунд яг ямар ямар баримт байсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд би Т.У-ыг дуудаж уулзаад “Чиний ажилласан жил тогтоолгох баримт энэ байна. Чамайг барилга угсралтын трестэд ажиллаж байсан гэх баримтууд бүрдүүлсэн байна шүү” гэж хэлээд Г.Г-ийн надад өгсөн баримтуудыг Т.У-т өгсөн. Миний ойлгосноор тэр баримтуудыг Т.У Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байх.  Дараа нь Т.У надтай ирж уулзаад “Найз нь ажилласан жилээ шүүхээр тогтоолгож чадсангүй. Хөдөө мал маллаж байсан гээд үнэнгээ хэлчихсэн учраас шүүх миний ажилласан жилийг тогтоож өгсөнгүй. Тэгээд миний материалуудыг буцаагаад өгчихсөн” гэж хэлээд Г.Г-ийн бүрдүүлж өгсөн материалыг надад буцааж өгсөн. Би тэр материалуудыг аваад өөрийн нөхөр Г.Г-т өгсөн бөгөөд Г.Г нь тэр материалуудыг яасан болохыг би мэдэхгүй байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 132-134-р тал/,

Шүүгдэгч Г.Г-ийн яллагдагчаар өгсөн  Би “Увс аймаг дахь Алтан гадаст одонт барилга трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай ажилд томилох тушаал”, “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай Т.У-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал”, “1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт”-уудыг хуурамчаар үйлдсэн нь үнэн. Шүүхэд өгөх хүсэлтийг би өөрөө бичээд Т.У-аар гарын усэг зуруулсан. Би Т.У-ын ажилласан жил тогтоолгох баримтуудыг бэлэн болгоод өөрийн эхнэр З.Н-д “Чи энэ баримтуудыг Т.У-д өгчих” гэж хэлээд өгч явуулсан. Тэр баримтуудыг Т.У өөрөө аваад, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Т.У-ын ажилласан жил тогтоох шүүх хурал болсны дараа Т.У нь ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд өгсөн баримтуудаа буцааж аваад надад өгсөн. Би тэр баримтуудыг өөрөө буцааж аваад хувцасныхаа халаасанд хийсэн байсан. Сүүлд энэ хэрэг гарсны дараа би Т.У-тай холбоотой баримтуудыг хайгаад олоогүй. Миний хувьд тэр баримтуудыг санаатайгаар устгасан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 689 дугаартай тэмдэглэлд “нэхэмжлэгч Т.У: Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлээ татан авах хүсэлтээ байгаа тул буцааж өгнө үү” гэжээ /хх-ийн 3 дугаар хавтасны 50-52-р тал/,

 Баярын бичиг, “Увс аймаг дахь Алтан гадаст одонт барилга трестийн даргын 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай ажилд томилох тушаал”, “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал”, “1986-1990 оны хооронд Барилга угстарлтын трестэд шаварчин, будагчин ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт” зэрэг нотлох баримтууд /хх-ийн 3 дугаар хавтасны 53-55-р тал/,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг батлах тухай шүүгчийн 1260 дугаартай захирамж, /хх-ийн 4 дүгээр хавтасны 245-250-р тал, 5-р хавтасны 1-р тал/,

Шүүгдэгч Т.У-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “2017 оны 01-02 дугаар сарын үед би Улаангом сумын 7 дугаар багт байрлах хөдөө аж ахуйн худалдааны төв рүү ороход манай найз З.Н өөрийнхөө дэлгүүрт бараагаа зараад зогсож байсан. Тэр үед би З.Н-тай уулзахад З.Н надаас “Чи тэтгэвэрээ тогтоолгосон юм уу?” гэж асуухаар нь би “Тэтгэвэртээ орж чадаагүй байгаа. Ажилсан жил хүрэхгүй байна. Тэтгэвэрт  орох гэхээр ажилласан жилээс хэдэн жил дутаад байна” гэж хэлсэн. Тэгтэл манай найз З.Н “Би тэгвэл чиний ажилсан жилийг чинь гүйцээгээд тэтгэвэрт чинь оруулаад өгье. Чиний ажилласан жилийг чинь гүйцээж, дутуу баримтуудыг бүрдүүлэхэд 2.000.000 төгрөг шаардлагатай. Би чамайг ангийн найзаа гэж бодоод 1.800.000 төгрөгөөр ажилласан жилийн чинь гүйцээгээд, баримтуудыг чинь бүррдүүлээд, тэтгэвэрт оруулаад өгье” гэж хэлсэн. Тухайн үед З.Н нь миний ажилласан жилийг яаж гүйцээх гэж байгаа, ямар баримт бүрдүүлэх гэж байгаа болохоо надад хэлээгүй. Би ч З.Н-аас ямар нэгэн зүйл асуугаагүй. Тэгээд би З.Н-д 1.800.000 төгрөг өгч ажилласан жилээ гүйцээлгэж, тэтгэвэр тогтоолгохыг зөвшөөрсөн. Тухайн үед би мөнгө төгрөгний боломжгүй байсан учраас З.Н-д .Чи миний тэтгэврийг хөөцөлдөж бай. Би чамд мөнгийг чинь олж өгнө” гэж хэлсэн.  2017 оны 5 дугаар сарын эхээр З.Н над руу утсаар залгаад “Чи надад өгөхөөр амласан 1.800.000 төгрөгөө хурдан өгөх хэрэгтэй байна. Чиний ажилласан жилийг тогтоолгох гэхээр мөнгөний хэрэг гараад байна. Чамаас авсан мөнгөө хүнд өгч байгаад ажилласан жилийг чинь тогтоолгомоор байна” гэж хэлсэн. Гэхдээ З.Н нь хэнд мөнгө өгөх гэж байгаагаа надад хэлээгүй. Тэгээд би З.Н-д ажилласан жил тогтоолгож, тэтгэвэр тогтоолгохдоо өгөхөөр амалсан 1.800.000 төгрөгийнхөө 800.000 төгрөгийг 3 Н-ын эзэмшлийн ХАС банкны данс руу шилжүүлсэн. Гэхдээ миний ажилласан жилийг яаж гүйцээх гэж байгаа, яаж тэтгэвэрт оруулах гэж байгаа болохоо хэлээгүй. Тэрнээс хойш надад мөнгөний боломж гараагүй учраас үлдсэн 1.000.000 төгрөгийг З.Н-т өгч чадаагүй. Тэрний дараа буюу 2017 оны 5 дугаар сарын дундуур З.Н надтай уулзаад “Энэ чиний ажилласан жилийг тогтоолгох баримтыг чамайг Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан гээд бүрдүүлчихсэн байгаа. Чи энэ баримтыг шүүхэд хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгээд би З.Н-ын надад өгсөн баримтуудыг Увс аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн биеэр хүргэж өгсөн. Би тухайн баримтуудыг шүүхэд гаргаж өгөхдөө хуурамч баримтууд гэдгийг нь мэдэж байсан. Харин тэр баримтууд дунд ямар ямар баримт байсныг нь одоо би санахгүй байна. Хэсэг хугацааны дараа буюу 2017 оны 5 дугаар сарын сүүлээр З.Н над руу дахин утсаар залгаж “Удахгүй чиний ажилласан жил , тогтоолгох шүүх хурал болно. Чи шүүхээр орохдоо Барилга угсралтын трестэд армотурчин, будагчинаар ажиллаж байсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй миний ажилласан жил тогтоолгох шүүх хурал болсон ба би ажилласан жил тогтоолгохоор Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр орсон. Би шүүхэд мэдүүлэхдээ З.Н-ын зааж өгсөн худал үгийг хэлж чадаагүй. Харин би хөдөө мал маллаж байсан болохоо шүүхэд үнэнээр нь хэлсэн учраас миний ажилласан жилийг шүүх тогтоож өгөөгүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.У нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шиийдвэрлэхэд ач холбогдол бүхий “Увс аймаг дахь Алтан гадаст одонт барилга трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай ажилд томилох тушаал”, “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай Т.У-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал”, “1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд шаварчин, будагчины ажил эрхэлж байсан гэх цалингийн тодорхойлолт” зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед төгссөн байна. Иймд түүний үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг тухайн үед мөрдөж байсан хуулиар тодорхойлох бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, арбитрын ажиллагааны талууд, түүнчлэн шүүгч, арбитрч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол...” гэсэн заасан гэмт хэргийн шинжийг түүний үйлдэл агуулсан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэж хуульчлагдсан байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу аль хуулийг хэрэглэх нь шүүгдэгч Т.У-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэх вэ? гэдгийг дүгнэж үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл  хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 –д “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна.

Шинэ хуулиар энэ гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заасан байх тул оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй боломжгүй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У нарт холбогдох 1735001340134 дугаартай эрүүгийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Т.У-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Т.У нь нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж өөрийн ажилласан байдлыг тогтоолгож, өөртөө давуу байдал бий болгох зорилготойгоор энэ үйлдлийг хийсэн тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”  гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу  дахин  нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл  хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан нь дээрх заалтанд хамаарна.

Шүүгдэгч Т.У нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2017 оны 5 дугаар сарын 10-нд  үйлдэгдэж, 2018 оны 5 дугаар сарын 10-нд нэг жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Т.У-ыг яллагдагчаар татахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г, гэрч З.Н нарыг Т.У-д хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн хэрэгт холбогдуулсан шалгахад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх  гэмт хэргийн субьект нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа иргэний хэргийн оролцогч байхаар хуульчилсан тул  шүүгдэгч Г.Г, гэрч З.Н нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгсон прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэргийн оролцогч гэдгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-д”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ” гэж тодорхойлсонд  шүүгдэгч Г.Г, гэрч З.Н нар хамаарахгүй байна.

Шүүгдэгч Д.О,   Г.Г,   М.Ч нар хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мөн шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч Б.Л прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх талаар маргасан нь гэм буруугийн талаар маргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

            2. Шүүгдэгч   Д.О,   Г.Г,   М.Ч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

           

     Шүүгдэгч Д.О, Г.Г, С.Ч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт үйлдсэн гэм буруутай тооцогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Г мөрдөн байцаалтын шатанд: “...Энэ хэргийн улмаас манай эрүүл, мэнд нийгмийн даатгалын санд ямар нэгэн хохирол учраагүй. Яагаад гэвэл М.Ч нь өнөөдрийг хүртэл тэтгэвэр тогтоолгоогүй байгаа. Харин хууль бусаар тэтгэвэр тогтоолгосон байсан бол манай эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хохирол учирч болох байсан. Манай эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хохирол учираагүй учраас надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэн Т овогтой У нь манай эрүүл, мэнд нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авдаггүй.” гэж мэдүүлсэн ба эдгээр үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд ямар нэгэн хохирол учраагүй байна” гэж  мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.О-ийн хувийн байдлын талаар гэрч Я.Б-ийн “...Миний эхнэр Д.О нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн эрхлэгч ажилтай бөгөөд миний хувьд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст жолооч ажилтай. Миний эхнэр Д.О нь зан аашийн хувьд бусадтай нийтэч, хүнд тусархаг, хүнд хар буруу санаад байдаггүй, бодсон санасан зүйлээ ил цагаан хэлчихдэг, ажилчидаа удирдан зохион байгуулах чадвартай, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавьдаг юм. Д.О архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи огт татдаггүй бөгөөд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Д.О нь чөлөөт цагаа гэр бүлийнхэндээ зарцуулдаг, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг юм. Миний эхнэр Д.О нь улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хөдөлмөрийг нь үнэлж төрөөс Алдас гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. Д.О нь Монгол Улсын их сургуулийг төгссэн, дээд боловсролтой бөгөөд урд өмнө нь хэрэг зөрчил гаргаж цагдаа, шүүхийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Д.О нь удирдан зохион байгуулах чадвартай учраас удирдсан байгууллага олон жил улсад дээгуүр байранд шалгарч байсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 2 хавтасны 46-47-р тал/, гэрч Б.А-ын “...Миний ээж Д.О нь зан аашийн хувьд даруу төлөв, бусадтай нийтэч, хүнд тусархаг, найз нөхдийн хүрээ олонтой, хүмүүст байнга тус дэм болж явдаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнтэй маргаж, муудалцаад байдаггүй, хүнд хар буруу сандаггүй, бодсон санасан зүйлээ ил цагаан хэлчихдэг, атаархуу зангүй хүн юм. Миний ээж Д.О-т ямар нэгэн муу зуршил байхгүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй юм. Манай ээж гэр бүл, үр хүүхдүүддээ байнга анхаарал халамж тавьдаг ба хамаатан садан, ах дүү нартаа байнга тус дэм болдог. Мөн ажлынхаа хамт олны дунд нэр хүндтэй бөгөөд аимгийн болон төрийн одон, медалиар олон удаа шагнуулж байсан. Миний ээж Д.О нь төрийн байгууллагад 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд энэ байдлыг төрөөс үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг томоохон шагналуудаар шагнаж байсан. Мөн аймгийн болон байгууллагын шагналаар удаа, дараа шагнагдаж, дарга удирдлагын итгэл, хүндлэлийг хүлээж ажиллаж ирсэн. Мөн миний ээж Д.О нь урд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож цагдаа, шүүхийн байгууллагад шалгагдаж байгаагүй, үнэнч шударга зантай хүн юм.” /хх-ийн 2 хавтасны 48-49-р тал/, гэх мэдүүлгүүд болон Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 893 тоот тодорхойлолт, Д.О-ийн төрөгсөдийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар зарлигаар олгосон №67841 дугаартай “Алтан гадас” одонгийн үнэмлэх, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар зарлигаар олгосон №33927 дугаартай “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийн үнэмлэх болон бусад шагнал урамшуулалууд, Автотээврийн төвийн албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, төрөлтийн болон иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 2 хавтасны 127, 128, 129, 131, 132-146, 155, 157-158, 166-167-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Г.Г-гийн хувийн байдлын талаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1012 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Автотээврийн төвийн албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Увс аймаг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 430 тоот “амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой” тухай албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн гэрчилгээ / хх-ийн 3 хавтасны 235, 237, 241-р тал, хх-ийн 4 хавтасны 3, 2, 7, 12-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч М.Ч-гийн хувийн байдлын талаар Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 797 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Автотээврийн төвийн албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, мал тэжээвэр амьтад хашаа худгийн 2017 оны тооллого, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 3 хавтасны 243, 244, 235, 237, 246, 247-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.О, Г.Г, М.Ч нар нь үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, нийгмийн аюул болон учирсан хор уршиг, үр дагавар, улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

      Шүүгдэгч Д.О нь төрийн албанаас халагдсан, шүүхээр шийтгүүлж Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д.Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэсэн төрийн албанд томилогдох болзол шаардлагыг хангахгүй болсон,  шүүгдэгч Г.Г, М.Ч нар нь нийтийн болон бусад албанд ажилладаггүй зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Д.О, Г.Г, М.Ч нарт эрх хасах ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

      

     Шүүгдэгч Д.О, Г.Г, М.Ч Т.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.  

 

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” М.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний нэг ширхэг /50 хуудас/-ийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд,  1994 оны тушаал нэг хавтас 133 хуудас, “Нэгдсэн 4-р бригад сантехникийн бригад 1982” гэсн бичвэртэй 1 хавтас 80 хуудас, “6-р бригад сантехник 1983”  гэсэн бичвэртэй 76 хуудастай 1 хавтас, “Нэгдсэн бригад 1987-1988” гэсэн бичвэртэй 61 хуудас 1 хавтас, “Нэгдсэн бригад 1989” гэсэн бичвэртэй 58 хуудас 1 хавтас, “Нэгдсэн бригад 1990” бичвэртэй 80 хуудас 1 хавтас,  “Барилга угсралтын трест, заслын оны цалингийн бүртгэл 9 дүгээр бригад  “засал” гэсэн бичвэртэй 95 хуудас 1 хавтасыг тус тус Увс аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт тус тус буцаан хүргүүлж, А4 хэмжээтэй 2 ширхэг хортой хар цаасыг устгаж, “Зуу давсан хувьтын гэрчилгээ” –г хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У-д холбогдох 1735001340134 дугаартай эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.О, Г.Г, М.Ч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт үйлдсэн гэм буруутай,

- Шүүгдэгч Т.У-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.У-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.У-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Г.Г, М.Ч нарт тус бүрт нь 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтанууд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” М.Ч-гийн нэхэмжлэлтэй иргэний нэг ширхэг /50 хуудас/-ийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд,  1994 оны тушаал нэг хавтас 133 хуудас, “Нэгдсэн 4-р бригад сантехникийн бригад 1982” гэсн бичвэртэй 1 хавтас 80 хуудас, “6-р бригад сантехник 1983”  гэсэн бичвэртэй 76 хуудастай 1 хавтас, “Нэгдсэн бригад 1987-1988” гэсэн бичвэртэй 61 хуудас 1 хавтас, “Нэгдсэн бригад 1989” гэсэн бичвэртэй 58 хуудас 1 хавтас, “Нэгдсэн бригад 1990” бичвэртэй 80 хуудас 1 хавтас,  “Барилга угсралтын трест, заслын оны цалингийн бүртгэл 9 дүгээр бригад  “засал” гэсэн бичвэртэй 95 хуудас 1 хавтасыг тус тус Увс аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт тус тус буцаан хүргүүлж, А4 хэмжээтэй 2 ширхэг хортой хар цаасыг устгаж, “Зуу давсан хувьтын гэрчилгээ” –г хэрэгт үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ