Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 131

 

                                           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04ий өдрийн 162 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10ы өдрийн 494 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

1.1. “Прокуророос шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.”;

 

1.2. “Шүүгдэгч Д.Мыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”:

 

1.3. “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, өмгөөлөгч Т.Баясгалан, Н.Ганхуяг нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТЦЭРЭН

 

                        ШҮҮГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                              Ч.ХОСБАЯР

 

                                                       Б.ЦОГТ

 

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН