Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/91

 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн 1936000000094 дугаартай, 178/2019/0089/Э/ индекстэй хэргийг 2019 оны 0******* дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , эхнэр  2 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн *******-******* тоотод оршин суух,урьд 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан гэх, ПЭ90062*******8 регистрийн дугаартай, Авгас овогт Баатархүүгийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт 2019 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр иргэн Ц.*******гийн толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Хохирогч ******* овогт гийн *******гийн / регистрийн дугаартай,36 настай,эмэгтэй, дээд боловсролтой, багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 0******* дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед найз Г.Ганчимэг, М.Саруул, Г.Болортуяа, З.Бямбарагчаа бид нар уулзаад Итгэл бааранд сууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд баарнаас гараад гэр лүүгээ явж байтал Саруулыг нэг залуу дуудаад уулзсан. Тэгээд юм ярьж байснаа том дуугарахаар нь би “ яасан бэ” гээд М.Саруул дээр очиход тэр залуу барьж байсан шилээрээ миний толгой руу цохисон.З.Бямбарагчаа, Г.Ганчимэг хоёр намайг аваад эмнэлэг явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Г.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Миний араас Ц.*******, М.Саруул хоёр явж байснаа Ц.******* орилохоор нь би эргээд яваад очиход Ц.*******гийн толгой нь хагарчихсан цус гарч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/

Гэрч М.Саруулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Итгэл баарнаас бид нар гараад гэр лүүгээ явж байтал араас нэг залуу ирээд намайг бариад авахаар нь би “яасан бэ” гэхэд нөгөө залуу “ би Манхан сумын Сандагийн залуу байна” гэхээр нь би “ чамайг танихгүй байна, одоо цаашаа явчихаа “ гэхэд “ би та нарыг ална, та нарт гай болно” гээд барьж байсан архины шилээ далайхаар нь би түлхчихээд цаашаа эргээд зугтахад цаанаас Ц.******* гүйж ирээд “болиочээ” гэхэд барьж байсан архины шилээрээ толгой руу нь цохисон.Тэгтэл Ц.*******гийн толгойноос нь цус гарахаар Г.Ганчимэг, З.Бямбарагчаа хоёр аваад эмнэлэг явсан, Г.Болортуяа бид хоёр цагдаа дуудсан  ...гэх мэдүүлэг / хэргийн 12-*******-р хуудас/

Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...23 цагийн үед бид нар Итгэл баарнаас гараад З.Бямбарагчаа бид хоёр түрүүлээд явж байтал араас явж байсан Ц.******* “ би цохиулчихлаа” гээд дуудахаар нь буцаад очиход Ц.******* толгойгоо дараад саад түшээд зогсож байсан... гэх мэдүүлэг /хэргийн 14-1*******-р хуудас/

Гэрч З.Бямбарагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...23 цагийн үед бид нар Итгэл баарнаас гараад Г.Ганчимэг бид хоёр түрүүлээд явж байтал бид хоёрын араас ******* “ би цохиулчихлаа” гэхээр нь бид хоёр буцаад гүйгээд очиход Ц.******* толгойгоо дараад саад түшээд зогсож байсан.Толгойноос нь цус гарч байсан болохооор хурдан такси зогсоож З.Бямбарагчаа бид хоёр Ц.*******г аваад эмнэлэг явсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн 2******* дугаартай...Ц.*******гийн биед тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн язрал, зүүн нүд тойрсон цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.Ц.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...  гэх дүгнэлт / хэргийн *******-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 0******* дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед манай найз Гантөмөрийн хамт манай гэрт  0.7******* –тай 1 шил архи аваад хуваагаад уусан.Манайхаас гараад бид хоёр 21 цаг өнгөрч байхад Итгэл бааранд ороод 1 шил архи авч уусан.Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар юу ч санахгүй байна.Би Ц.*******гийн зүүн дух хэсэгт архины шилээр цохиод гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.Тухайн үед би архи ууж тасарсан байсан тул Ц.*******г ямар нэгэн шалтгаангүйгээр цохисон...гэх мэдүүлэг / хэргийн 34-3*******-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн,  шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.******* дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 Шүүгдэгч Б.*******  нь 2019 оны 0******* дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант  сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******гийн толгойн тус газар нь шилээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.*******гийн мэдүүлэг, гэрч Г.Болортуяа,М.Саруул, З.Бямбарагчаа,Г.Ганчимэг нарын  мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн 2******* дугаартай шинжээчийн “... Ц.*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан байна...” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах  чадваргүй үедээ барьж явсан архины шилээр  эмэгтэй хүний толгой руу цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, харьцааны соёлгүй байдал, хүмүүс хоорондын харьцааны үл ойлголцлоос шалтгаалсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг  хохирогч Ц.*******гийн биед хөнгөн гэмтэл  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь урьд 2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-39/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх боловч 201******* оны Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлийн 1.1-д зааснаар  анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй болно. Хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.*******гийн “ надад 1*******0.000 төгрөгний хохирол учирсныг төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Батбаярын өгсөн... Б.******* бид хоёр багын найзууд нэг сургуульд сурч байсан, даруухан үг дуу цөөтэй, хүнд тусархуу, тогтуун тайван нийтэч хүн. Б.******* нь эцэг эхээс 7-уулаа айлын дундах хүүхэд.Би Б.*******ыг архи ууж зан ааш нь өөрчлөгдөж байсныг хараагүй...  гэх мэдүүлэг / хэргийн 22-24-р хуудас/

Гэрч О.Хоролсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* бид хоёр 2012 онд гэр бүл болсон.Б.******* нь ааш зан сайтай, эелдэг даруу, хүнтэй харьцах харьцаа сайн,гэр бүл үр хүүхдүүддээ муухай ааш гаргадаггүй.10 дугаар анги төгссөн,бүрэн дунд боловсролтой, архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй.... гэх мэдүүлэг /хэргийн 2*******-26-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа. Хохирогчид хохирол төлсөн, гомдол саналгүй,миний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн цагаан өнгийн Ротензо маркийн хөргөгч битүүмжилсэн 2019 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн *******/*******8 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах  нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.*******, 34.1,  36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Авгас овогт Баатархүүгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Авгас овогт Баатархүүгийн *******ыг *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******аар торгох ялын *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.

*******.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ротензо маркийн хөргөгч битүүмжилсэн 2019 оны 0******* дугаар сарын 21-ний өдрийн *******/*******8 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

6. Шүүгдэгч Б.*******ын торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4*******7 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС