Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 32

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогийн Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-н цагдан хоригдсон 301 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн буйдангийн цэцэгтэй, саарал өнгийн бүтээлэг 1 ширхэг, цэнхэр өнгийн BY MAT ALPHA гэсэн бичигтэй цагаан өнгийн нелонон материалтай хажуу талдаа цахилгаантай гудасны гадар уут 1 ширхэг, ногоон өнгийн дээрээ CCQUI гэсэн бичигтэй баруун хөлний гэрийн углааш 1 ширхэг, цагаан саарал өнгийн алчуурны тасархай 1 ширхэг, цагаан сараал өнгийн хөшигний тасархай 1 ширхэг, 74*36 см хэмжээтэй цагаан өнгийн модон хавтан 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн хуванцар материалтай аяга мэт зүйлийн хагархайн хэсгүүд, цогцосны зүүн талын халааснаас гарсан Play boy condoms хар өнгийн ууттай задраагүй бэлгэвч 1 ширхэг, Экс нэртэй 0.75 литрийн архины шил 2 ширхэг, Хаан банкны ... дугаарын данснаас 2018 оны 05 сарын 21-ний өдөр 250.000 төгрөгийн зарлага гаргасан баримт 1 ширхэг, Замын-Үүд сумын Н бөөний төвөөс 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутад эд зүйл худалдан авсан Е-баримт 1 ширхэг, бор өнгийн иштэй 18 см урттай хутга 1 ширхэг, саарал өнгийн энгэр дээрээ зурагтай богино ханцуйтай эмэгтэй хүний фудболка 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, шилэн оймс 1 хос, хар өнгийн богино ханцуйтай эрэгтэй хүний фудболка 1 ширхэг, цагаан өнгийн канттай хар өнгийн шорт 1 ширхэг, цагаан өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, энгэр дээрээ UNDER ARMOUR гэсэн бичигтэй эрэгтэй хүний хар өнгийн фудболка 1 ширхэг зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, хар өнгийн НТС маркийн гар утас 1 ширхэг, Michail kors гэсэн бичигтэй шар өнгийн метал оосортой шар өнгийн метал цаг 1 ширхэг, LV гэсэн үсэгтэй цахилгааны бор өнгийн түрүүвч 1 ширхэг, түүний дотор байх ... дугаартай Н.Б гэсэн гадаад паспорт 1 ширхэг, 10.000 төгрөгийг дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 1 юань 1 ширхэг, 1 мо 2 ширхэг, 5 мо 1 ширхэг, Н.Б-н цээж зураг 3 ширхэг, Bank of china гэсэн карт 1 ширхэг, Г нэртэй карт 1 ширхэг, Нийтийн тээврээр зорчих карт 1 ширхэг, A and A гэсэн бичиглэлтэй карт 1 ширхэг, хятад дугаарын симний үүр 1 ширхэг, хятад ханз бүхий бичиглэлтэй цагаан цэнхэр өнгийн цаас 2 ширхэг зэргийг шүүгдэгч Н.Б-т, цогцосны баруун талын халааснаас гарсан Samsung маркийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн метал зүйлээр хийсэн дөрвөлжин зүүлттэй улаан өнгийн утастай сахиус мэт зүйл 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д тус тус буцаан олгож, авто замын шалган нэвтрүүлэх боомтоор С.М, Н.Б нарын орж ирж байгаа бичлэгтэй Сиди 1 ширхэгийг хэргийн хамт хадгалсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-с 3.277.484 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.697.096 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Н.Б нь хохиролд 5.000.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Э.Б