МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* ******* тоотод оршин суух Б******* овогт Б******* Б******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Булган суманд 1968 онд төрсөн Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух хувиараа бизнес эрхлэх, Б овогт И З*******д холбогдох зээлээр худалдсан барааны үнийн дутуу 7455000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 ******* сарын 23-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 ******* сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, хариуцагч И.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И.З******* эгч бид нар хоорондоо чихэр өгөөд буцаагаад мөнгөө авах байдлаар байнга харьцаж байсан. 2014 онд К.Ад явуулсан бараанаас И.З******* эгч 15000 төгрөгний бараа авсан үнийг нь төлөөгүй.
Мөн надаас *******0 хайрцаг 7500 кг чихэр аваад үнийг нь өгөөгүй. Чихэр чинь зарагдахгүй байна. Буцаагаад явуулья гэхээр нь би цагаан сар болохоос өмнө явуулбал явуул гэж хэлсэн. Хугацаа хожимдуулж явуулсан тухайн чихрийн хайрцаг савлагаа нь байхгүй том уутанд хийгээд амыг нь боогоод явуулчихсан. Тэр нь замдаа ачаанд дарагдаад муудаад ирсэн хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон байсан.
Хүнсний аюулгүй байдлын тухай хуулинд заасан байгаа. Хүнсний барааны баталгаат хугацаа нь нэг жил хадгалах журамтай энэ нь миний буруугаас хадгалалт
хугацаа алдалт гараагүй учир чихрийг буцааж авах боломжгүй. Чихрийн үнэ 2800000 төгрөгөө авна. Мөн тооцоо нийлээд үлдсэн 1340000 төгрөг байгаа үүнийг бас төлүүлж авна нийтдээ 7455000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч И.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б*******ас чихэр зээлээр худалдаж аваад зарж борлуулаад тооцоо хийдэг байсан нь үнэн. Чихрийн тооцооноос үлдэгдэл 1340000 төгрөгийг төлж өгнө үүнийг зөвшөөрч байна. Харин 2800000 төгрөгний чихэрийг Б.Б******* нь буцаагаад явуулчих гэхээр нь хилээс гаргаад буцаагаад Улаанбаатар хот руу ачиж явуулсан. Одоо энэ чихэр нь хотод чихрээрээ байгаа. Үүнийг нь буцааж өгнө. Харин Агаас авсан гэх 15000 төгрөгний чихэр болон варений үнийг би төлөхгүй, хариуцахгүй. Б.Б******* нь К.Ад ачуулсан падантай бараанаас тухайн барааг ачиж ирсэн жолооч Серик надад өгөөгүй би очиж аваагүй. Яахлаараа хүний бараанаас надад бараа салгаж өгөх юм бэ, би мэдэхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь зээлээр худалдсан барааны үнийн дутуу 7.455.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.
Хариуцагч И.З******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.340.000 төгрөгний барааны үнийн дутууг төлж өгнө. Үлдэгдэл 6115000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан байна.
Хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа 2.800.000 төгрөгний бараа нь *******0 ш хайрцагтай чихэр байгаа энэ чихрийг Б.Б******* та хот руу явуулчих гэхээр нь явуулсан. Хүлээж аваагүй байлаа. Иймд *******0 хайрцаг чихрийг буцааж өгнө гэх тайлбар нь Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1-д заасан худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх хуулийн заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч И.З*******д *******0 хайрцаг буюу 2.800.000 төгрөгний чихрийг хүлээлгэн өгч хариуцагч И.З******* нь хүлээн авснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн тайлбартай холбогдуулан ...Би буцааж өгнө гэж байгаа чихрийг хүлээн авах боломжгүй. Тухайн чихэр нь хайрцаг савлагаагүй уутанд
хийчихсэн. Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар хугацаа болон чанар нь алдагдсан учир буцааж авах боломжгүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Энэ нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар худалдагч нь учирсан хохиролоо худалдан авагчаас шаардах эрхтэй гэж байх тул тухайн чихэр нь хайрцаг савлагаа болон бусад байдлаараа бүрэн шаардлага хангасан бол буцаах боломжтой. Харин хариуцагчийн тайлбарлаж байгаа тухайн чихрийг хилээр гаргаж буцааж оруулж ирэхэд төвөгтэй хилээр оруулсан чихрийг буцаагаад хүмүүст дайж цааш нь буцаагаад Улаанбаатар хот руу оруулах нь маш их ажил болсон гэх тайлбараар уг барааны хадгалалт болон чанрыг алдагдуулж, өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл гэж үзнэ.
Иймд хариуцагч И.З*******гоос зээлээр худалдан авсан чихрийн үнэ 2.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Харин 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зарлагын баримтаар А 99771360 гэх хүнд хүлээлгэн өгсөн 18519900 төгрөгний барааны доод талд З******* 15000 гэж тэмдэглэгээ хийсэн бөгөөд уг 15000 төгрөгний барааг И.З*******д хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт байхгүй мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Серикийн....2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б******* надад К.Ад хаягласан 200 хайрцаг чихэр, 150 хайрцаг варен ачуулсан. К.А утсаар яриад И.З*******д ачаа өгчих гэж хэлсэн. А өөрөө тухайн үед хил дээр явж байна гэж утсаар ярьсан гэх мэдүүлэг нь гэрч К.Агийн... Б.Б*******ас *******0 хайрцаг чихэр, *******0 хайрцаг варенийг авч Ц.Серик жолоочид ачуулсан. Тухайн үед миний захиалсан бараанаас илүү *******0 хайрцаг чихэр, 50 хайрцаг варень илүү явуулсан байсан. Б.Б******* руу утсаар ярьж илүү барааг авахгүй гэхэд Б******* нь И.З******* эгч рүү би ярья. И.З*******д өгчих гэж хэлсэн. И.З*******д юм хэлээгүй. Б.Б******* Ц.Серик рүү өөрөө ярьж хэлсэн байх гэж бодож байна. Би И.З*******д бараа авах зөвшөөрөл өгөөгүй гэх мэдүүлгээр З*******д өгсөн гэх *******0 хайрцаг чихэр, 50 хайрцаг варений үнэ болох 15000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага нь тухайн барааны зарлагын баримттай тоо ширхэгийн хувьд зөрүүтэй мөн тухайн вон вон чихэр, хадны варений үнэ, нэхэмжилж байгаа үнэ хоёрын хувьд үнийн зөрүүтэй, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул гэрч нарын мэдүүлэг болон зарлагын баримтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас 15000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь Б.Б******* нь К.Ад ачуулсан падантай бараанаас тухайн барааг ачиж ирсэн жолооч Серик надад өгөөгүй би очиж аваагүй. Яахлаараа хүний бараанаас надад бараа салгаж өгөх юм бэ, би мэдэхгүй гэх мэдүүлэг нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн зээлээр худалдсан барааны үнэ 7455000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 4.140.000 төгрөгний шаардлагыг хангаж хариуцагч И.З*******гоос гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.2, 116, 118 ******* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б******* зээлээр худалдсан барааны үнэ 7455000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 15000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч И.З*******гоос 4.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б******* төлсөн 134230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.З*******гоос 81190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ