Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01902

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/01902

 

 

,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/03541 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,-д тус тус холбогдох,

357,933,870 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,,,,,-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг нэг жилийн хугацаатай, нэг сарын 80,000,000 төгрөгийн хөлстэйгөөр байгуулж, гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сум Овоот толгой уурхай дээр ээлжийн ажилчдад ажлын даалгавар өгөх, өдөр шөнийн ээлжинд хяналт тавих, маркшейдер инженерүүд хэмжилт хийж хийсэн ажлын хэмжээг нь гаргаад хил хязгаарыг нь тогтоож өгч байсан.

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэсэн ба ажлын нийт хөлс 288,322,580 төгрөг болсон. Үүнээс ,,,,,,,,,,,,, нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 9,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 49,700,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 238,622,580 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 238,622,580 төгрөг, алданги нь 119,311,290 төгрөг, нийт 357,933,870 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. ,,,,,,,,,,,,,-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал ,,,,,,,,, гэдэг хүнээс ,,,,,,,,,,-иас танайх дээр ,,,,,,,,,,, гэх и-мэйл шинээр нээсэн. Та нар Энгүй говь гэх и-мэйл рүү ажлаа тайлагнаад явуул гэж байсан. Үүний дагуу бид Гурвантэс гэх газарт хийсэн ажлаа и-мэйлээр явуулсан.

Бидний зүгээс ,,,,,,,,,,,,,-тай гэрээний харилцаанд орсныхоо хүрээнд тухайн гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулаад дууссан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. ,,,,,,,,,,-тай ,,,,,,,,,,, нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба энэ хүрээнд ,,,,,,,,,,,,-тай ажил гүйцэтгэх гэрээг цаг алдалгүй байгуулах шаардлагатай байсан. ,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,-ийг итгэмжлэлгүйгээр тухайн үедээ төлөөлөх гарын үсэг зурах эрхгүй байсан учир өөрийн эзэмшлийн уул уурхайн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй, ажлын үр дүн хүлээн авах этгээд бус ,,,,,,,,,,,,,-иар дамжуулж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ,,,,,,,,,,,,-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

,,,,,,,,,,,,-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,-д хүлээлгэн өгч, ажлыг төлбөрийг хүлээн авсан байгаа. Хариуцагч ,,,,,,,,,,,,, нь уг ажлын үр дүнг хүлээн аваагүй, хүлээн авсан этгээд нь ,,,,,,,,,,, болох нь энэ баримтаар тогтоогдож байгаа.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчид шилжүүлнэ гэж заасан байдаг. Ажил гүйцэтгэгч буюу ,,,,,,,,,,,, нь өөрийн хийсэн ажлын үр дүн захиалагч буюу хариуцагч ,,,,,,,,,,,,,-д шилжүүлсэн бус хариуцагч ,,,,,,,,,,,-д шилжүүлсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,-иас өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 19,700,000 төгрөг хүлээн авсан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2. ,,,,,,,,,,,,, нь талуудын байгуулсан гэрээнээс нэг ч төгрөгийн ашиг олоогүй тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоож, ,,,,,,,,,,,, руу шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,-иас 357,933,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-д олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,947,620 төгрөгийг, хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,-аас улсын тэмдэгтийн хураамжид 342,150 төгрөгийг, улсын төсвөөс улсын тэмдэгтийн хураамжид 1,947,620 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гүйцэтгэсэн гэх ажлын үр дүнг "Аав эрдэнэхайрхан"-д хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Гэрээний 5.1 дэх хэсэгт "Гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гүйцэтгэж дуусмагц захиалагчид мэдэгдэн гэрээт хугацаанд хийгдсэн ажлуудыг файлаар болон цаасаар хүлээлгэн өгнө", 5.2 дахь хэсэгт "Захиалагч нь Гүйцэтгэгч талын хүлээлгэн өгсөн материалыг шалган баримт/актаар хүлээн авна. Уг баримт/акт нь гэрээний салшгүй хэсэг болно" гэж заасан.

,,,,,,,-ын менежер н.Оюунчимэг гэх хүн илгээсэн мэйлийг нь хүлээн авсан болохыг мэдэгдэж хариу мэйл явуулсан үйлдлийг ,,,,,,,,, нь 288,322,580 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, үүнийг нь ,,,,,,,,,, хүлээн авсан гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2. Бидний хувьд ,,,,,,,,, нь 288,322,580 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй.

Тухайн цаг үед ,,,,,,,,,,, ",,,,,,, нь нэг хувьцаа эзэмшигчтэй байсан болох нь ",,,,,,,-ийн өр төлбөрийг тусдаа эрх, үүрэгтэй аж ахуйн нэгж болох ,,,,,,,,,, төлж барагдуулах үүргийг хүлээнэ гэсэн үг биш.

2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ,,,,,,,,, нь ",,,,,,,-иас ажлын хөлсөнд 19,700,000 төгрөгийг хүлээн авсан байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар уг ажлын үр дүнг хүлээн авсан этгээд ",,,,,,, болох нь нотлогдож байна.

4.3. Уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн хувьд мөн хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул ,,,,,,,,, нь хүлээн авсан 30,000,000 төгрөгийг эргүүлэн өгөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,-тай байгуулсан гэрээний дагуу зохих ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэв энэ гэрээг байгуулаагүй бол Овоот толгой уурхайд ажил гүйцэтгэхгүй байсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,-д тус тус холбогдуулан 357,933,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ,,,,,,,,,,,,, эс зөвшөөрч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. ,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,, нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ,,,,,,,,,,, нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Овоот толгойн уурхайд олборлолтын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

 

3.2. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,,,,, нь Овоот толгой нэртэй уурхайд уулын ажлын тайлан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, олборлолтын үйл ажиллагаанд өдөр тутамд хяналт тавих, нүүрсний хаягдал бохирдолд хяналт тавих, хаягдалгүй цэвэр олборлох зөвлөгөө өгөх, уурхайн ахилт явсан хэсгүүдийг маркшейдерийн багажаар өдөр тутамд хэмжих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, ,,,,,,,,,,,,, нь уг ажлын хөлсөнд 1 сарын 80,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

 

3.3. ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,-тай байгуулсан гэрээний дагуу ,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,-ийн хооронд байгуулсан гэрээнд заагдсан ,,,,,,,,,,,-ийн хийж гүйцэтгэх ажлын зарим хэсгийг хийж гүйцэтгэж, улмаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг ,,,,,,,,,,,-д болон ,,,,,,,,,, нар хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан ,,,,,,,,,, ба ,,,,,, цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, ,,,,,,,,,,-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/421 тоот албан бичиг, түүний хавсралт зэрэг баримтаар тогтоогдсон.

 

3.4. ,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,-ийн байгуулсан гэрээ 2023 оны 01 дүгээр сард дуусгавар болсонтой холбогдуулан ,,,,,,,,,,,,-ийн ,,,,,,,,,,,,,-тай байгуулсан гэрээ мөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр цуцлагдсан.

 

3.5. Гэрээний хэрэгжилтийн явцад нэхэмжлэгч талд ,,,,,,,,,,,,, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, ,,,,,,,,,,, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 9,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус ажлын хөлсөнд төлсөн байна.

 

4. Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Хариуцагч ,,,,,,,,,,,,, нь гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4.2. ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,-ийн байгуулсан гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор ,,,,,,,,,,,,-тай гэрээ байгуулсан, үүний дагуу гэрээ бодитоор хэрэгжсэн тул талуудыг дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж дүгнэхгүй. Үүнд холбогдох гомдол үндэслэлгүй.

 

5. Хариуцагчийн ,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,, нь нэг хувьцаа эзэмшигчтэй байсан нь ,,,,,,,,,,,-ийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй, мөн гэрээний үр дүнг хүлээж аваагүй гэх гомдол үндэслэлгүй.

Учир нь ,,,,,,,,,,,-тай нэхэмжлэгч байгууллага нь эрх зүйн харилцаанд оролцоогүй, мөн ,,,,,,,,,,,,,-тай ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцоогүй боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээнд нэрлэн заасан ажил нь ,,,,,,,,,,,-ийн гүйцэтгэх ажилд хамаарч, ажлын хөлсийг хариуцагч байгууллага төлж, ажлын үр дүнг ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, нар нь хүлээж авсан, энэ нөхцөл байдалтай холбоотойгоор ,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,-тай байгуулсан гэрээнээс татгалзах, цуцлах санал гаргаагүй зэргээс үзэхэд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын үр дүнг ,,,,,,,,,,,,,-д хүлээлгэн өгсөн гэж дүгнэнэ.

 

6. Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цуцлагдах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн 288,322,580 төгрөгийн ажлын хөлснөөс төлөгдсөн төлбөрийг хасч 238,622,580 төгрөгийн ажлын хөлсийг ,,,,,,,,,,,,,-иас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6.1. Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээнд заасан алдангийн тохиролцоо, алданги тооцох хугацаа, хуульд заасан алдангийн хувь хэмжээний талаар үндэслэлтэй дүгнэлт өгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 119,311,290 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна..

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2024/03541 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,947,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ