Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2016/00016

2016 оны 2 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2016/00016

Орхон аймаг

Ш.****************ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1303 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ш.****************ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****************ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.****************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр,

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ерөнхий захирлын Б/952 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, түр хугацаагаар ажиллуулах тухай тушаал гарч надтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан. Мөн тушаалаар намайг өөрчлөн байгуулагдсан төв эмнэлэгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Миний бие энэхүү тушаалыг хууль бус, иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул ****************ХХКийн Ерөнхий захирлын Б/952 тоот тушаалын Ш.**************** миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгуулах, Ш.**************** намайг ****************төв эмнэлэгийн захирлын албан тушаалд эгүүлэн томилох, ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн Б/952 тоот тушаалын 3 дахь заалтаас төв эмнэлэгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.**************** нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ажил үүргээ гүйцэтгэж байхад ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдөр Б/971 тоот тушаалаар ядаж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүй, урьдчилан мэдэгдэлгүй ажлаас гэнэт халж, түүгээр ч зогсохгүй тушаалыг шуудангаар 8 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн нь надад болон манай гэр бүлд хүнд цохилт болсон. ****************ХХК нь дэлхийн шилдэг компанийн ямар ч ёс суртахуунгүй болохыг хүний нөөцийн талаар ямархуу бодлогыг баримтлаж буйг ганц хоёрхон удирдлагынхаа хэт ашиг сонирхлыг илүүд тавих болсноор харуулах болсонд туйлын харамсч байна. Иймд:

1. ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгох.

2. ****************Төв эмнэлгийн захирлын ажилд Ш.****************ыг эргүүлэн томилох.

3. Миний бие Ш.**************** нь хавдарын дараах хуваарьт шинжилгээ, эмчилгээг өөрийн харьяаллын эмнэлэгт УБ хотноо хийлгэх үеэр Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 тушаал гэнэт гарч, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хугацааг надад олгоогүй тул хүндэтгэх нөхцөлийг харгалзан үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 10 дугаар сарын 29-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж

1. 2015 оны 8 дугаар сарын 19-нээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сарын дундаж цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж,

2.Шүүхээс шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хариуцагч байгууллагаар төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Энэхүү маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн .28.1.1-128.1.11-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй, Хедөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах бөгөөд Засгийн Газрын 1999 оны 122 дугаар Тогтоолын дагуу хариуцагч ****************ХХК-д ажиллаж байгаа ажил олгогчийн төлөөлөл болон Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл оролцсон Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх хамтын маргаанд харъяалагдах маргаан байна. Учир нь энэхүү 2015.08.14-ны өдрийн Б/952 тоот тушаалаар Ш.****************ыг ажлаас халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй учраас нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зевшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухайд Ерөнхий захирлын 2015.08.14-ны өдрийн Б/952 тоот тушаалын 2-р ралтаар Ш.**************** намайг ****************төв эмнэлгийн захирлын албан тушаалд томилсон учраас уг шаардлага нь үндэслэлгүй байна. ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015.08.14-ны гийн Б/952 тоот тушаалын 3 дахь заалтаас төв эмнэлгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд ****************ХХК-ийн төв эмнэлгийн /бүтцийн нэгж/ захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах эрх нь Ажил олгогч-Ерөнхий захирлын Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар, ****************ХХК-ийн дүрмээр олгогдсон эрх хэмжээний асуудал билээ. ****************ХХК-ийн****************2015.05.21-ны өдрийн №ЭХ-15/23/3510 тоот Төв эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх Тусгай зөвшөөрөл олгохдоо **************** тоот албан бичгээр ****************ХХК-д ****************ХХК-д цаашид Эрүүл мэндийн тухай хууль, Төв эмнэлгийн стандартад нийцүүлж эмнэлгийн удирдлага, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон бөгөөд эдгээр хууль, стандарт, албан бичгийн хүрээнд Төв эмнэлгийн захирал-Ерөнхий эмчийн ажил, албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг 2015 оны 8-р сард Интернетээр нээлттэй зарласан бөгөөд энэхүү сонгон шалгаруулалт болох талаар нэхэмжлэгч Ш.**************** мэдэж байсан бөгөөд түүнд оролцох эрх нээлттэй байсан боловч өөрөө оролцоогүй. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрөх талаар:

Нэхэмжлэгч Ш.**************** нь ****************ХХК-ийн ****************төв эмнэлгийн захирлын ажил, албан тушаал эрхэлдэг ажилтны хувьд түүний Ажил олгогч Ерөнхий захирал, Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч нарын шууд харъяалах удирдлагад ажиллаж тэдгээр албан тушаалтанд захирагдаж хөдөлмөрийн харилцаа, ажил хэргийн хүрээнд үүссэн аливаа асуудлаар харьцдаг учир ажилдаа ирж чадахгүй, ажлаа хийж чадахгүй болсон учир шалтгаан, ажил хэрэг, ажил хэргийн харилцааны аливаа асуудлаа дээр дурьдсан 2 албан тушаалтанд тайлбарлаж, учир зүйгээ ололцох учиртай байтал энэхүү 2 удирдлагадаа амаар болон бичгээр тайлбарлалгүй, ажилдаа ирэхгүй 2015.08.10, 11-ний өдрүүдэд ажилдаа хагас дутуу ирж ажиллаж, 8-р сарын 12-18-ны өдрүүдэд ажилдаа ирэхгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараалан ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байсан учир Ш.****************ыг ажлаас халсан ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015.08.19-ны өдрийн Б/971 тоот тушаал нь хуулийн үндэслэл бүхий болно.

Ш.****************ыг ажлаас халсан ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015.08.19-ны өдрийн Б/971 тоот тушаалыг нэхэмжлэгч 2015.08.21-ны өдөр шууданчаас хүлээн авсан, ажлаас халагдсанаа мэдсэн өдрөөс хойш 1 сар 18 хоногийн дараа буюу 2015.10.09-ны өдөр шүүхэд гомдол гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т: Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах гэж заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байна.

****************төв эмнэлгийн захирлын ажлаас Ш.****************ыг үндэслэлтэйгээр халсан, нэхэмжлэгч гомдол гаргах хуулийн хугацааг ундэслэлгүйгээр хэтрүүлсэн, ****************төв эмнэлэг нь 2015.09.24-ны өдрийн гэрээгээр Япон улсын эмнэлгийн менежментыг төв эмнэлэгт хэрэгжүүлэхээр Япон улсын Медипас байгууллагад шилжсэн, ****************ХХК-ийн харъяалалаас гарсан, ажил олгогч нь нэхэмжлэгчиин хөдөлмөр эрхлэлтийг харъяалан шийдвэрлэхгүй болсон зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч Ш.****************ыг төв эмнэлгийн захирлын ажилд эргүүлэн томилох боломжгүй, үндэслэлгүй болно.

Хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухайд нэхэмжлэгч Ш.****************ын шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь уг магадлагааг олгосон сар нь засвартай, эмнэлгиин магадлагаа олгосон эмнэлэг, эмчийн нэр тодорхойгүй, эмнэлгйин болон эмчийн тамга тэмдэг дарагдаагүй, эмнэлгийн хуудас олгох журмын заалтуудыг тус тус зөрчсөн нотлох баримт байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтын шаардалгыг хангахгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1303 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасаныг баримтлан Боржигон овогт **************** ****************ыг ****************төв эмнэлгийн захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10,849,355.2 төгрөгийг ****************ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.****************ад олгож, ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 дугаар тушаалын 3 дахь заалтаас төв эмнэлэгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн шимтгэлийг зохих хувиар нь бодож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ****************ХХК-д даалгаж, Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 188,539.6 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хариуцагч ****************ХХК-ийн Ерөнхий зхирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-128.1.11-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд заасан Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах бөгөөд Засгийн Газрын 1999 оны 122 дугаар Тогтоолын дагуу хариуцагч ****************ХХК-д ажиллаж байгаа Ажил олгогчийн төлөөлөл болон Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл оролцсон Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж шийдвэрлүүлэх хамтын маргаанд харъяалагдах маргаан байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 125, 126, 128 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3-т заасныг тус тус зөрчиж, хуулийг буруу хэрэглэж шүүхийн хянан шийдвэрлэх харъяалал зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн анхны ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын агуулга нь ажлаас буруу халсны улмаас ажилд эгүүлэн томилуулах шаардлага биш бөгөөд хугацаагүйгээр ажилд эгүүлэн томилуулах гэсэн агуулга бүхий шаардлага нь Засгийн Газрын 1999 оны 122 дугаар Тогтоолын баталсан журмыг баримталж Хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэх маргаан, харин 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас буруу халж, ажлаас чөлөөлсний улмаас ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий маргаан нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж хянан шийдвэрлэх маргаан билээ.

2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалаар нэхэмжлэгч Ш.****************ыг ****************Төв эмнэлгийн захирлын ажлаас халаагүй, чөлөөлөөгүй, өөр ажилд шилжүүлээгүй, харин уг тушаалын 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгч Ш.****************ыг ****************Төв эмнэлгийн захирлын ажил, албан тушаалд томилсон учир анхны нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй билээ. Гэтэл шүүх 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгч Ш.****************ыг ****************Төв эмнэлгийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилоогүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шүүх нэхэмжлэгчээс хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалыг эс зөвшөөрсөн анхны үндсэн нэхэмжлэлийн шаардлагууд болон хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэмэгдүүлсэн шаардлагуудын ялгаа, бодит байдлыг зөв ойлгоогүйгээс ажилд эгүүлэн тогтоолгох нэг шаардлагыг шүүхэд 2 удаа давтан гаргасан гэж үндэслэлгүй ойлгож нэгдсэн нэг үйл ажиллагаа гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна.

Ш.****************ыг ажлаас халсан ****************ХХК-ний Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шууданчаас хүлээн авсан, ажлаас халагдсанаа мэдсэн өдрөөс хойш 1 сар 18 хоногийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд Ажлаас буруу халсан учир ажилд эгүүлэн томилуулах гомдол гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш сарын дотор шүүхэд гомдол гаргах гэж заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байхад шүүх 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан 1 сарын хугацаа алдаагүй, нэхэмжлэлийг хугацаанд нь гаргасан байна гэж үндэслэлгүй дүгнэсэн.

1.6. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам /цаашид Эмнэлгийн магадлагааны журам гэх/ болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №А/30 тоот тушаалаар баталсан Иргэн /даатгуулагчид/-д эмнэлгийн хуудас олгох журам /цаашид Эмнэлгийн хуудас олгох журам гэсэн 2 салгаж ойлголгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Эмнэлгийн магадлагааны журам нь уг журмын 1.1-д зааснаар Хүний эрүүл мэндтэй холбогдсон аливаа асуудлаар эмч, эмнэлгийн байгууллагаас магадлагаа гаргахад тодруулж тайлбарлахад Хүнийг эмч, эмнэлэгт үзүүлсэн байдлаг нотлох баримт бөгөөд ажлаас чөлөөлсөн баримт биш юм.

Эмнэлгийн магадлагааны журам-ын 2.1.2-т Өвчин болон осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсантай.... холбогдуулан гаргах магадлага,

Эмнэлгийн магадлагааны журам-ын 4.2-т Журмын 2.1.2-д асуудлаар заасан асуудлаар Эмнэлэг хяналтын комисс магадлагаа гаргана гэж заасан Нэхэмжлэгч нь Эмнэлэг хяналтын комиссоос Өвчний учир ажлаас талаарх магадлагааг гаргуулалгүй, зөвхөн эмч П.Төгсжаргал, эмч С.Солонго нараас энэхүү журмыг зөрчиж олгосон, засвартай, ерөнхий эмчийн гарын үсэггүй Өвчний улмаас ажлаас чөлөөлсөн зөрчилтэй Эмнэлгийн магадлагаа нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байхад, түүнчлэн Хан -Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т****************шүүхэд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1/440 тоот албан бичигт Ш.**************** нь дээрх хугацаанд ...өвчний улмаас эмчийн хяналтанд эмчлүүлж байгаа нь үнэн боловч Эмнэлэг хяналтын комиссоор ажлаас чөлөөлөх эмнэлгийн хуудас гаргуулаагүй байна гэж нэхэмжлэгч Ш.****************ыг Ажлаас чөлөөлөөгүй талаар нотлох баримт ирүүлснийг шүүх үнэлсэнгүй.

1.7. Эмнэлгийн хуудас олгох журам-ын 1.1-т ,,,энэ журмаар ердийн өвчин... улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад олгох, тэтгэмж тооцон олгох... харилцааг зохицуулна, 2.16.4.-т ...байнга оршин суугаа газраасаа өөр газар байхдаа өвчилсөн бол ...5 хоног.. эмнэлгийн байгууллага олгоно, 2.11.1-т Өвчтөний биеийн байдал, шинжилгээний дүнг эмнэлгийн байгууллагын эмнэлгийн хяналтын комисс 7 хоног тутамд хэлэлцэн эмнэлгийн хуудас бичих хугацааг сунгана, 3.1-т Албан журмын даатгуулагч ердийн өвчний улмаас тухайн сард бүтэн ажиллаагүй, ажил олгогч нь ажилласан хоногт ногдох цалингаас Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож тэтгэмж авах эрх үүснэ зэрэг заалтуудыг нэхэмжлэгч Ш.****************, Хан-Уул дүүргийн эмч Пүрэвдорж, эмч Солонго нар тус тус зөрчсөн.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалсангүй, бодит байдлыг үнэлсэнгүй, үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй талаар:

2.1. Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаандаа ****************ХХК-д ажиллаж байхдаа Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ажиллаж байхдаа тасралтгүй төлсөн бөгөөд өвчилсөн, ажилгүй хугацаандаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахи эрхтэй байсан боловч энэ эрхээ нэхэмжлэгч эдлээгүй , эмнэлэгт үзүүлсэн үедээ Эмнэлгийн хуудас бичүүлээгүй, тэтгэмж аваагүй зөвхөн хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж авах боломжгүй. Эмнэлгийн магадлагааг 2 удаа авсан асуудал нь нэхэмжлэгчийг өвчилсөн байдал болон энэхүү 2 журам, эмнэлгийн 2 удаагийн магадлагаа болон Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Т****************шүүхэд ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1/440 тоот албан бичиг зэрэг нь хоорондоо зөрчилтэй, засвартай нотлох баримтын шаардлагыг зохих ёсоор хангаагүй байхад шүүх эдгээр баримтуудыг үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2.2. Нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд өвчтэй тухайгаа ажил олгогчид, нарийн бичигтээ, харуул жижүүрүүд, хамт ажилладаг ажилтнууддаа огт хэлээгүй, мэдэгдээгүй, түүнчлэн шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анхны нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 08 дугаар сарын 12-20-ны өдрүүдийн Эмнэлгийн магадлагааг ирүүлээгүй зөвхөн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шүүхэд ирүүлснээр хариуцагч болон шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шүүхэд ирүүлснээр хариуцагч болон шүүх нэхэмжлэгчийг 2015 оны 08 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд Эмнэлгийн магадлагаатай байсан болохыг мэдсэн бодит байдлыг шүүх үнэлсэнгүй, дүгнэсэнгүй.

Хүсэлт: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №1303 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нэмэлт тайлбартаа: Хууль бус, хуурамч нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн талаар:

Шүүх хэргийн 27-р хуудсанд байгаа олгосон сар, өдөр нь засвартай Эмнэлгийн магадлагаа болон хэргийн 149-р хуудсанд байгаа ****************үзүүлсэн сар, өдөр нь засвартай эмнэлгийн бүртгэл зэргийг нэхэмжлэгч хууль бусаар бүрдүүлсэн, хуурамч нотлох баримтууд учир эдгээр баримтуудыг хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хариуцагчаас шүүхэд гаргасан боловч шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, нэхэмжлэгчийг өвчтэй байсан, ажил таслаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж Эмнэлгийн магадлагаа олгох 1999 оны журмын 4.2., 4.5.-р заалтуудыг болон Эмнэлгийн хуудас олгох 2015 оны журмын 1.3, 2.2, 2.4, 2.7., 2.8., 4.2, 2.11, 2.11.2, 2.12, 13, 14 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн эдгээр баримтуудыг үнэлж ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.1., 110 дугаар зүйлийн 110.3., 110.4., 116 дугаар зүйлийн 116.2. дугаар зүйл, заалтуудыг зөрчиж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргалаа.

Шүүх хэргийн 83-р хуудсанд байгаа Нэхэмжлэгчийг 2015.08.14-ны өдөр 15:20 цагт ажлаа хийж, нарийн бичиг Б.Солонгоод өөрийн цахим хаягнаасаа захиа /Е-таП/ бичиж, харилцаж, баримтууд, тушаалуудтай танилцаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байсан нотлох баримт, бодит байдлыг үнэлсэнгүй.

Хэргийн 140-р хуудсанд байгаа ****************эрүүл мэндийн Төвөөс шүүхэд ирүүлсэн албан бичигт: Ш.**************** нь эмчлүүлж байгаа боловч Эмнэлэг хөдөлмөрийн Комиссоор ажлаас чөлөөлөх эмнэлгийн хуудас гаргуулаагүй байна гэсэн нотлох баримтыг үнэлсэнгүй, эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх үед эмнэлгийн хуудас бичиж, ХЧТАлдсаны тэтгэмж олгодог хууль, журам мөрдөгддөг атал нэхэмжлэгч зөвхөн 3 хоног хүртэл хугацаанд олгодог, ХЧТАлдсаны тэтгэмж авдаггүй, ажлаас урт удаан хугацаанд албан ёсоор чөлөөлдөггүй Эмнэлгийн сар, өдөр нь засвартай магадлагааг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлийг хариуцагчид танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй бөгөөд ДЗШатны шүүхэд хэргийг ирүүлсний дараа хурлын тэмдэглэлтэй танилцахад: 178-р хуудасны ар талд: Өвчтэй тухайгаа ****************удаа дараа мэдэгдсэн гэж эрс өөрөөр, худлаа тэмдэглэн бичсэн байна, шүүх хуралдааны үеэр Нэхэмжлэгч нь: ****************руу утсаар хэлэх гэсэн боловч утсаа аваагүй, Ажил олгогч Ерөнхий захиралд, ****************, нарийн бичигтээ, харуул, жижүүр, хамт олондоо хэнд ч өвчтэй тухайгаа мэдэгдээгүй, утсаар хэлээгүй, цахим шуудан, мессеж, майл бичээгүй гэж ярьж байсныг эсрэгээр нь нэхэмжлэгчид ашигтайгаар худлаа бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэргийн 152-153-р хуудсанд: Нэхэмжлэгчийг шууд харъяалан удирддаг орлогч захирал ****************шүүхэд бичгээр ирүүлсэн тодорхойлолтод: Ш.**************** надад өвчтэй тухайгаа мэдэгдээгүй гэсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн өвчтэй байсныг Хариуцагч 2 сар гаруйн дараа буюу нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Эмнэлгийн магадлагааг хавсаргаж ирүүлэхэд үед анх удаа хариуцагч мэдсэн бодит байдал, нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд:

1.Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны үеэр яригдаж, хэлэлцэгдсэнээс өөрөөр зөрүүтэй, худлаа тэмдэглэн бичсэний улмаас зөрүүтэй нотлох баримтыг үндэслэж шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг ДЗШатны Шүүххуралдааны үеэр сонсох хүсэлтэй байна.

2.Нэмэлт тайлбарт дурдсан хууль, журам зөрчиж бүрдүүлсэн Эмнэлгийн 2 удаагийн хуурамч магадлагааг нотлох баримтаас хасах

3.Үндсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн 2015.12.10-ны өдрийн №1303 тоот шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.**************** нь хариуцагч ****************ХХК-нд холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 21-нд:

1.****************ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын Ш.**************** миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох

2.Ш.**************** намайг ****************төв эмнэлгийн захирлын албан тушаалд эргүүлэн томилох

3.****************ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын 3 дахь заалтаас төв эмнэлгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 10 дугаар сарын 09-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

1.****************ХХК-ийн ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгох

2.****************Төв эмнэлгийн захирлын ажилд Ш.****************ыг эргүүлэн томилох

3.Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хугацааг олгоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 10 дугаар сарын 29-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

1.2015.08.19-нээс 2015.10.19-ний өдөр хүртэл сарын дундаж цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах

2.Шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд шүүхээс шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хариуцагч байгууллагаар төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч ****************ХХК нь Ш.****************ыг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3 цаг, 11-ний өдөр 20 минут ажиллаж 08 дугаар сарын 12, 13,14, 17, 18-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч ****************ХХК-нь нэхэмжлэгч Ш.****************ыг өвчтэй байсан тухайгаа дээд удирдлагадаа мэдэгдээгүй буюу ****************ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй гэж мэтгэлцдэг.

Анхан шатны шүүх Ш.****************ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2015 оны 08 дугаар сарын 21-нд гаргасан нэхэмжлэлийн 1 дэх шаардлага буюу ****************ХХКийн Ерөнхий захирлын Б/952 тоот тушаалын Ш.**************** миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгуулах шаардлагыг мөн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагын 1 дэх заалт буюу ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг тус тус шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй байх тул бичлэгийг нотлох баримтаар шинжлэн судлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нарт уншиж танилцуулахдаа ****************ХХК-аас 13,824,184 гаргуулж нэхэмжлэгч Ш.****************ад олгосугай гэж танилцуулсан ба хэрэгт авагдсан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... ****************ХХК-аас 10,849,355,2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.****************ад олгосугай гэж зөрүүтэй бичигджээ. Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид гардуулсан шийдвэрт ... ****************ХХК-аас 9,099,459 төгрөг гаргуулан... гэж зөрүүтэй бичигдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.5, 119 дүгээр зүйлийн 119.2-т заасан шаардлагыг хангаагүй байна

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулсан бичлэгээс үзэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар мэтгэлцээнийг хагас дутуу бичиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1303 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ****************ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,540 /нэг зуун наян найман мянга, таван зуун дөчин төгрөг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээ зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД Т.ГАНБАТ

Ё.БЯМБАЦЭРЭН