Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 543

 

   Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Х.Анхцэцэг,

Хохирогч “” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Монгол, /ҮД:0730/, Н.Тамир /ҮД:2608/,

Шинжээч Б.Цэвээндарь,

Гэрч Ц., Э., С.,

Шүүгдэгч Ц.,

Шүүгдэгч Д., тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0407/, Ж.Батбаяр /ҮД:1886/,

Шүүгдэгч  Э., өмгөөлөгч Б.Мянган /ҮД:0012/,

Шүүгдэгч Б.,

Шүүгдэгч Д.,

Шүүгдэгч Н.

Шүүгдэгч М.тэдний өмгөөлөгч Т.Отгонпүрэв /ҮД:0435/, Д.Бум-Аюуш /Үд:1481/, Л.Баярсайхан /ҮД:1987/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт гийн , Сартуул овогт гийн , Өндөр овогт ын , Хүрэн морьт овогт гийн , Алаг адуу овогт ы , Боржигон овогт ын , Боржигон овогт ын  нарт холбогдох 1723000710536 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.   

 

Биеийн байцаалт:

  1.Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д гэрээт харуул хамгаалалтын ахлах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, тоотод түр оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 205 дугаар зүйлийн 2, 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүилийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт гийн  //.

 

2.Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “” ХХК-д ахлах геологичоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт гийн  //.

 

3.Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “” ХХК-д механикаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Нарны зам тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өндөр овогт ын //,

 

4.Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “” ХХК-д Баяжуулах үйлдвэрийн ахлах оператораар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн  багт оршин суух, урд ял шийтгэлгүй, Хүрэн морьт овогт гийн  //.

 

5.Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулагчаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 120 мянгат тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алаг адуу овогт ы  //.

 

6.Монгол Улсын иргэн, 1990 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “” ХХК-д мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын  //.

 

7.Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “” ХХК-д камер хянагчаар ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, тоотод түр оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын  //.

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Ц., Н., М., Д., Э., Б., Б., Д. нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Завхан аймгийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд нэвтэрч, хяналтын камерийн бичлэгийг түр хугацаагаар салган 441,169,941 /дөрвөн зуун дөчин нэгэн сая нэг зуун жаран есөн мянга есөн зуун дөчин нэгэн/ төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу их хэмжээний алтны баяжмалыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

            2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минутын хооронд Завхан аймгийн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн камер хянагч Д. нь 27-ны орой ажлаасаа буух ээлжтэй байтал буулгүй, нөхөр Ц.тэй хамт ээлжинд гарна хэмээн  үргэлжлүүлэн камер хянагчаар ажиллаж байхдаа камерийн бичлэг тасарсныг нуун дарагдуулж, хяналтын камерийн бичлэгийг түр хугацаагаар унтраах ажлыг Ай ти инженер Б. хийж, гэрээт харуул хамгаалалтын ахлах ажилтан Ц. алтны өрөөний түлхүүрийг хамгаалагч аас авч Д.д шилжүүлж, Д., М.нар алтны өрөө рүү нэвтэрч алтны баяжмалыг авч, М., Н. нар геологийн дээж хадгалдаг газар байлгаж байгаад Э., М.хоёр хяналтын постоор баяжмалыг гаргаж тус компанид 441,169,941 /дөрвөн зуун дөчин нэгэн сая нэг зуун жаран есөн мянга есөн зуун дөчин нэгэн/ сая төгрөгтэй тэнцэх их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

           - Хохирогч “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 01 цаг 07 минутаас 13 минутын хооронд алттай нойтон баяжмалыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.Тухайн үед нь гэрээт харуул хамгаалалтын албаны дарга д хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мэдээлэл өгсөн, уг мэдээллийг нягталж гэрээт харуул хамгаалалтын камерын хяналтын ажилтан гаар тухайн үеийн камерын бичлэгүүдийг шүүлгэж үзүүлсэн. Бичлэгүүдийг үзээд  нь алтны өрөөний камер 6 минутын турш тасарсан, тасрахаас өмнө болон тасарсны дараа алтны өрөөн дэх баяжмалын хэмжээ хэлбэрт өөрчлөлт орсон, шалан дээр баяжмал асгарсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсныг мэдсэн. Тэгээд тэд нар тэр шөнө ээлжинд гарч байсан хамгаалагч аас асуухад гэрээт харуул хамгаалалтын ахлах ажилтан  алтны өрөөний түлхүүрийг аваад чи яв яв гээд явуулсан байсан мөн камерын бичлэг тасрахын өмнө баяжуулах үйлдвэрийн ажилтан  нэг хүнтэй дотогш орж байгааг бичлэгээс танисан байна лээ. нар ийг дуудаж уулзахад ийг гуйгаад байхаар нь алтны өрөө рүү цуг ороод баяжмалыг хулгайлсан, 35 сая төгрөг авсан гэж ярьсан байсан бөгөөд геологийн ажилтан , аюулгүй ажиллагааны ажилтан , Ай ти инженер , хамгаалалтын албанаас хүн оролцсон гэж ярьсан байсан. Тэгээд мөн  нартай уулзахад бүгд тухайн үед гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч ярьсан байдаг. Энэ талаараа ,  нар өөрсдийн гараар бичиж өгөөд нь эр бичүүлж өөрөө гарын үсэг зурсан байсан. Энэ нь бичиг судлалын шинжилгээгээр тогтоогдсон. нь хамгаалагч аас түлхүүрийг авч д шилжүүлж өгөөд  нь ийн хамт алтны өрөө рүү нэвтэрч алтны баяжмалыг хулгайлж гарган нь ын хамт геологийн дээж хадгалдаг газар үлдээж нөгөөдөр нь , хоёр К8 постоор баяжмалыг авч гарсан оролцооны байдал мэдэгдэж байгаа юм. Камерыг унтраах ажлыг  хийсэн, камерын хянагчаар сууж байсан  дээрх байдлыг нуун дарагдуулсан байдаг. Өглөөний рапортонд нэр төдий дурьдсан байсан. Уг нь бол камерын хянагч Ай ти инженерт яаралтай мэдэгдэж ямар шалтгаанаар тасарсныг тогтоолгох байсан. ийн томилгоог харахад 27-ны орой ажлаасаа буух ээлжтэй байсан байж ээлжээ солин улирч гарсан байсан. ... хөндлөнгийн шинжилгээний байгууллагаар хохирлыг тогтоолгож тэр дүнгээр нэхэмжлэлийг гаргана. ...” гэсэн мэдүүлэг /5 хх 105-106 х/,

 

           - Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний хувьд хулгайн зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. ... тай уулзахад алтны өрөөнөөс жаахан алт гаргах гэсэн юм та түлхүүр түр зуур авч өгч туслаач гэж хэлсэн” ...тэгээд би шууд зөвшөөрсөн. Тухайн өдөр танд утсаар мэдэгдэнэ гэж  надад хэлсэн. ... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний шөнийн ээлжтэй өдөр таарсан тэгээд  өнөөдөр орой түлхүүрээ аваад өгөөрэй ердөө гуравхан минут болно гэж хэлсэн. ... би гадаа К10 шалганаас офисс руу явахдаа  хамгаалагчийг дагуулж яваад оффиссын коридорт байхдаа алтны өрөөг шалгана түлхүүрээ өгчих гэж хэлээд би алтны өрөөний түлхүүрийг авсан. Тэгээд ад хандаж цаад К10 шалганы чинь Гансүх орон гаран нөхөр шүү би бие засаадхья чи очоод байж бай гэж хэлээд явуулсан. Энэ бол 27-28-нд шилжих шөнийн 01 цаг 02 минутын орчимд болсон. Түлхүүрийг би аваад оффиссын бие засах өрөөнд хүлээж байх үед  орж ирээд түлхүүр аваад гараад явсан. Урьдаас д түлхүүр өгөөрэй гээд тай тохирсон байсан. Би түлхүүрээ д өгөх үедээ түлхүүр авчираад коридорт байдаг хогийн савны хажуугаар тавьчихаарай гэж хэлсэн.  нүдээ ирмээд би толгой дохиод түлхүүрийг аваад гарсан. ...намайг 00 дотор байхад утас дуугараад  бүх камер тасарчихлаа гэж хэлсэн. ...тэгээд би түлхүүрээ аваад К10 шалган луу очсон. Тэнд очоод хаалга үүдээ шалгая гээд ыг дагуулж явсан. ...  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд над руу утсаар залгаад за болчихлоо та ирээд хувиа ав хүн бүрийн 35,000,000 төгрөг болсон шүү гэж хэлсэн. Хэрэг гарахаас өмнө би т би 2 хүний хувь авна шүү гэдгээ хэлсэн юм. ...  надад 70,000,000 төгрөгийг хар гялгар торонд дан 20,000-тын дэвсгэртээр бэлнээр өгсөн. ... мөнгөнөөсөө 47 сая төгрөгөөр нь бэлнээр байр авсан. ...” гэсэн мэдүүлэг /5 хх 155-157 х/

- Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ээлжийн ахлах  жолооч ийн хамт үйлдвэрийн шалган нэвтрүүлэх 10 дугаар постонд орж ирж үүрэг гүйцэтгэж шалгасан, 10 дугаар постноос  миний үүрэг гүйцэтгэж байгаа алтны өрөө рүү оръё гээд гарсан, гараад алхаж байгаад ариун цэврийн өрөө рүү эргэх замын хажууд  надаас алтны өрөөний түлхүүрээ өгчих би ариун цэврийн өрөө орчихоод ирье гэхээр нь надаас ээлжийн ахлахууд түлхүүр авдаггүй ш дээ гэхэд би чиний ахлах юм байгаа биз дээ би хулгай хийчихмээр харагдаад байна уу гэж над руу уурлаж загнаад надаас түлхүүр авсан. Тэгээд ариун цэврийн өрөө орох гээд дагаад явж байтал ариун цэврийн өрөөнд ороод 10-р пост дээр сууж байгаа хамгаалагчаа хараад сууж бай, би бие засчихаад чамайг дуудья тэгээд хоёулаа танай өрөөнд орьё гэсэн. Тэгээд би гараад 10-р пост дээр байж байтал 01 цаг 14 минутанд 10-р постны өрөөнд орж ирээд бид хоёр алтны өрөөний хамгаалагчийн өрөөнд орсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 155-156 х/,

 

- М.ийн тайлбар: “...миний бие нь Баянайраг ХХК-ийн төслийн багт механик ажилтай. 2017.09.27-28-нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар үнэн зөв тайлбар өгч уншиж танилцаад гарын үсэг зурав. Анх энэ саналыг  бид 2 гаргасан. Тэгээд бусад оролцогч болох , , үйлдвэрийн оператор , мэдээлийн инженер , үйлдвэрийн оператор  нартай амаар ярилцаж үйлдвэрээс баяжмал авахаар болсон. 2017.09.28-ны 01:01 минутын үед би бойлерийн талаас үйлдвэрийн хашаан доогуур орж арын аваарын хаалгаар ороод  руу ярьсан. Тэр үед  камеруудыг унтраасан. Тэгээд  үйлдвэрийн 2 давхарт надтай уулзаад бид 2 алтны өрөө рүү орж баяжмалыг 20 л тосны шар саваар хийж авсан. Ойролцоогоор 10 кг орчим баяжмал байсан. баяжмалаа аваад би буцаад үйлдвэрийн арын аваарын гарцаар гараад хашаан доогуур бойлерийн ар талын шугамын хаалт байрладаг пүтгэнд оруулаад шуудайнд хийсэн. Тухайн үед  LV-013-тай ирж бид 2 баяжмалаа аваад уулын хэсэгт байрлах дээжний хэсэгт нуусан. Маргааш өдөр нь  нуусан зүйлээ аваад бутлуурын овоолгон дээр  бид 2-той уулзаж өгсөн. Бид 2 юмаа аваад К-8 дамжуулах станцын хаалга гагнах ажлаар гарч очиж ажлаа хийж дуусгаад цаашаа явах замын орчимд сумаас ын захиасаар ирсэн эмэгтэй жолоочтой цагаан өнгийн машинд шуудайтай баяжмалаа өгч явуулсан. 10.03-нд ын машинтай  бид 3 Улаанбаатар хотруу явсан. Хотод очоод шаардлагатай зүйлсийг өөрсдийн мөнгөөр худалдаж аваад Чингэлтэйд байрлах зуслангийн байшинд баяжмалаа хайлуулж металлаа гаргаж авсан. Нийтдээ 3 кг орчим метал болсон. Уг ажлыг 4-5-ны өдрүүдэд хийж дуусгасан. 10.06-наас худалдан авагч хайж эхэлсэн. Төвөгтэй байдлаар худалдан авагч олоод бүтээгдэхүүн мөнгөний солилцоо хийгдэж бид гар дээрээ 293,000,000 төгрөг авсан. Бид эхнээсээ олсон мөнгөө бүгд тэгш хувааж авна гэж тохиролцсон байсан. , ,  бид 4 тус бүр 35,000,000 төгрөг бэлнээр авсан. Маргааш нь д 35,000,000 төгрөгийг Сансарт уулзаж өгсөн. Дараа нь т д өгөх 35,000,000 төгрөгийг өгч, хамгаалалтын ахлах д болон түүний эхнэрт өгөх 70,000,000 төгрөгийг мөн өгч явуулсан. Тэгээд бид дахин уулзалдаагүй. Ингээд нийтдээ 8 хүн мөнгөө хувааж авсан. Миний хувьд хүүхдийнхээ эмчилгээнд зориулж зээлсэн 12 сая төгрөгийг буцаан өгсөн. Би Хариэр маркийн машин худалдаж авсан. 8 хүнд тус бүр 35,000,000 төгрөг өгөөд зөрүү хэдэн төгрөг байсныг багаж тоног төхөөрөмж авсан үнэд буцаан суутгасан ба , ,  бид 4 хувааж авсан юм. Миний хувьд ийм зүйл хийх болсон шалтгаан нь миний хүү 2014 онд төрсөн, чихний согогтой, сонсголгүй учир удаа дараа үнэтэй эмчилгээ, хагалгаа хийлгэсэн, маш их өр цугларсан байсан. Энэ бүхнийг буцааж төлөх цаг нь болоод би цалингийн зээл хүсээд бүтээгүй. Ингээд аргаа барахдаа хөнгөн гоомой шийдвэр гаргасан байна. хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. учирсан хохирлыг төлж барагдуулах ёстой гэж бодож байна. ...” /3 хх 133-134 х/,

 

- Д.ийн тайлбар: “...  миний бие хийсэн том зөрчилтэй танилцаж айж эмээж явах хэцүү байсан тул болсон явдлыг өөрийн биеэр ирж үнэн зөвөөр тайлбарлан бичиж байна.  миний бие энэ тайлбарыг өгөхдөө эрүүл саруул, хэн нэгний нөлөөллөөр бичээгүй болно. Гаргасан зөрчлийн тухайд 2017.09 сарын сүүлээр надтай хуучин нэг хэлтэст хамт ажилладаг байсан механик ирж алтны өрөөнөөс баяжмал авъя гэж ятгасан. Хамгаалалтын 1 ажилтан, RT-ээс 1 ажилтан, бойлуураас 1 ажилтан, харуул хамгаалалтаас 1 ажилтан хүмүүс байгаа асуудалгүй гэж гуйсан. Ингээд 2017.09.27-28-нд шилжих шөнө алтны өрөөнөөс 10 кг орчим баяжмал авсан. Баяжмалаа аваад явсан. Алтны өрөөний түлхүүрийг хамгаалалтын ахлах ажилтан д 00-ын өрөөнд байхад нь өгсөн. хүн болгонд ашгийг тэнцүү хуваана гэж ярьсан. 10.03-нд Улаанбаатар хот ороод баяжмалаа борлуулсны дараа 35,000,000 төгрөг бэлнээр авсан. Би өртэй байсан учраас тараагаад дууссан. Шөнийн ээлжинд ажиллаж байсан.  бидний үйл хөдлөлийг мэдсэн тул бид тэнцүү хувааж 35,000,000 төгрөгийг өгсөн. Миний мэдсэнээр геологийн  өөрт оногдох 35,000,000 төгрөгөө аваад дээр нь инженер д өгнө гээд 35,000,000 төгрөгийг, мөн хамгаалалтын ахлах д өгөнө гээд 35,000,000 төгрөгийг тус тус аваад явсан. ...” /3 хх 143 х/,

 

             - Б.ын тайлбар: 2017.03.27-ноос 28-нд шилжих шөнө ажлаа хийж яваад үйлдвэр лүү ороод 1 давхар дээр хүн явахыг анзаараад  явж байна гэж бодоод очтол хэн ч байгаагүй. Эргэн тойрноо шалгаж хараад өрөө рүүгээ ороод мэдээгээ бичээд хувцас солих өрөө рүү ортол  хувцсаа сольж байсан тул 2-лаа хувцсаа сольж өмсөөд химийн бодис найруулсан. Мөн бусад өдрүүдэд ч ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийж байгаад 4 хоногийн дараа би буцсан. Намайг амарч байх хугацаанд  яриад Улаанбаатарт уулзсан. Алт хулгайлсан хэдэн хүнтэй. Тэгээд чимээгүй нуух гэж буйгаа хэлсэн. Өөр тодорхой олон зүйл хэлээгүй. 35,000,000 төгрөг өгсөн. Тэр мөнгөн дээр мөнгө нэмээд байрныхаа линзингэд нэмэрлэсэн. Яг нарийн яаж гаргасан асуудлыг би сайн мэдэхгүй байна. ...” гэх тайлбар /3 хх 124 х/,

 

             - Шинжээчийн 2931 дүгээр дүгнэлт:

             1.Шинжилгээнд ирүүлсэн гар бичвэрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Д.ийн тайлбар бүхий гар бичвэр нь

гийн гэх бичгийн хэвийн туршилтын загвартай, Б.ын гэх тайлбар бүхий гар бичвэр нь Б.ын гэх бичгийн хэвийн туршилтын загвартай тус тус тохирч байна.

3.Шинжилж буй М.ийн тайлбар гэх хоёр хэсэг гар бичвэрүүд нь харьцуулан шинжилсэн М.ийн бичгийн хэвийн туршилтын загвар болон Д., Б. нарын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй байна. гэх дүгнэлт /3 хх 115 х/.

Уг тайлбарыг М.хэлж өгөөд Э.э бичсэн гэдэг нь гэрч Д.ийн “... орж ирээд үйлдсэн хэргийнхээ талаар хэн хэн ямар үүрэг гүйцэтгэж алтны баяжмалыг хэрхэн хулгайлсан талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд уг ярьсан зүйлээ бичиж чадахгүй байна гээд ярьсан зүйлүүдийг нь  бичсэн юм. ...” гэх мэдүүлэг /3 хх 107 х/,

Гэрч Э.ийн “... ийг оруулж ирээд асуусан чинь эхэндээ “би мэдэхгүй юу яриад байгаа юм” гэж байснаа сүүлдээ уйлаад алт хулгайлсан талаараа ярьсан. Тэгж ярих үедээ би нэг тамхи татаад орж ирээд ярья гээд  ах ч бас “Би бас тамхи гээд хамт гарч тамхи татаж байгаад орж ирээд ярьсан. “миний бие муу байна” гэж яриад “би өөрөө бичиж чадахгүй байна” гэхээр нь  ах надруу “Чи хэлснийг нь биччих“ гэхээр нь бичсэн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 120-121, 167, 3 хх 98, 8 хх 113 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/-ээр тогтоогдсон.

 

- Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр оройн ээлж буюу 19.00 цагаас камерын хянагчаар ажилладаг  эгчээс ээлж хүлээж аваад үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ өдөр 22.00 хүртэл ажиллаад ажлаасаа буусан. Уг нь маргааш өглөө нь 07.00 цагт буух ёстой байсан юм. Яагаад тэр өдрийнхөө 22.00 цагт ажлаасаа буух болоогүй байхад буусан гэхээр миний санаж байгаагаар болвол  эгч над дээр ирээд эгч нь нөхөр тэй нэг ээлжинд орох гэсэн юм, 2-лаа ээлжээ сольчихъё эгч нь 23.00-00.00 цагийн хооронд хүрээд ирье гэж гуйж хэлээд явсан. Тэгсэнээ  эгч удаагүй 22.00 цагийн үед хэлсэн цагаасаа эрт хүрээд ирсэн, тэгэхээр нь би та яагаад эрт хүрээд ирсэн юм бэ жаахан амрахгүй яасан юм бэ гэсэн чинь сэрвэлзээд нойр хүрэхгүй байна тэгээд хүрээд ирлээ миний дүү явж хоолондоо ороод харьж амар гэж хэлэхээр нь би хоолондоо орчихоод сольсон юм чинь гэж бодоод шууд хариад амарсан. Маргааш нь би өглөөний ээлжийг хүлээн авч ажилдаа орсон.  эгч бид хоёрыг болон камер хянагч нарын хуваарийг Ц. ээлжийн ахлах хийж гаргадаг бөгөөд тухайн үед  эгчтэй ээлжээ солиход  ахлахаас зөвшөөрөл авсан гэж хэлсэн түүнээс би өөрийн санал санаачлагаар ээлж солих зөвшөөрөл аваагүй.  эгч надтай ээлжээ солих талаар гуйж орж ирэхдээ  ахлахтай хамт орж ирж хэлж байсан. Тухайн үед  ахлах ээлжээ соль соль гэж хэлээд гарсан өөр зүйл хэлээгүй. Ээлж сольсон талаар компанийн өөр хэн нэгэн дарга удирдлага, ахлах хамгаалагч нарт хэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ ээлжийн ахлах, хамгаалагч, опператор нар бүгд мэдэж байсан яаж гэхээр хуваарь бичсэн цаасанд гарын үсэг зурдаг болохоор тэрийг хараад мэдэж байсан гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /8 хх 109-110 х/,

   - Гэрч Э.эр таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэлэл:

1.Таньж олуулах ажиллагааг явуулахаас өмнө гэрч гийн -д таны 2019.03.11-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт хууль сануулсан байгаа уг гэрчийн мэдүүлэгт дурьдсанаар таниулах гэж байгаа “” эксплорейшн-ХХК-ний уурхайн кемпийн гадна, дотно талын хяналтын дүрс бичлэгээр хийх гэж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт гарах хүмүүсийг мэдүүлэгт дурдсанаар, бичлэгийн он сар өдөр, цаг минутаар нь тухайн хүний тухайн үед хийсэн ажил үйлдэл, мөн нүүр царай биеийн байдал, үйл хөдлөл алхаа гишгээ хэв шинж зэргээр нь хараад шууд танина гэснийг тэмдэглэл болгов.

             2.Таньж олуулах ажиллагааг эхлэхийн өмнө бэлтгэл ажил болгон гэрч гийн эг Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн уулзалт байцаалтын мэдүүлэг авах 513 тоот өрөөнд суурьлуулсан компьютерээр үзүүлж харуулахаар тогтов.

             3.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан хяналтын камерын бичлэг болох улаан өнгийн дугуй хэлбэртэй “hр invent” dvd-р 16х 4.7 GB/120 min гэсэн бичигтэй DVD-р Dell маркийн нөтбүүк зөөврийн компьютерт хийж тоглуулахад 1-ээс 12 хүртэл тусд нь дугаартай нийт 12 хэсгээс бүрдсэн хяналтын камерын бичлэг байх ба 1 гэж дугаарлагдсан бичлэгийг компьютерт толгуулж /эхлүүж/ гэрч Э.д үзүүлэхэд тухайн 1 дугаартай бичлэг нь нийт 31 секунтын бичлэг байх ба 00.25 секунтэнд гаднаас дотогшоо орж байгаа 3-н хүнээс хар өнгийн хамгаалалтын хослолтой, саравчтай хар өнгийн малгайтай, цээжний урд энгэр баруун зүүн хэсэгт цагаан өнгө орсон бичигтэй, хувцастай хүнийг хамгаалалтын албаны ээлжийн ахлах  мөн байна гэж таньж байсныг яаж хэрхэн таньж байгааг асуухад өмсөж байгаа хувцас, алхаж байгаа алхаа, биеийн хөдөлгөөн, зүс царай  зэргээр нь таньж байна гэснийг тэмдэглэлд тусгав. Энэ хүү бичлэгт хамт бичигдсэн хоёр хүнийг таньж байгаа эсэхийг асуухад эхний, 1 дэх хүнийг танихгүй байна, харин 3-дахь хүнийг нь таньж байна, уурхайн хамгаалагч  гэдэг хун байна, царай болон биеийн өндөр хэлбэр, бөгтөр байдлаар нь шууд таньж байна гэснийг тусгав.

  • 2-дугаартай бичлэгийг тоглуулахад нийт 11 секунтын бичлэг байх ба 6 дахь секунтэд хар болон шаргал өнгийн хослол хувцастай 2 хүн явж байсныг гэрч хар өнгийн хувцастай хүнийг хамгаалалтын албаны ахлах , шаргал өнгийн хувцастай, шар өнгийн каскан малгайтай хүнийг хамгаалагч  нар К-10 постноос үйлдвэрлүү орж байгаа бичлэг байна гэснийг
  • 3-дугаартай бичлэг нь уурхайн К-10 постын гадна талыг харуулсан орой гэгээ тасарсан үеийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 02 минутын үеийн нийт 29 секунт үргэлжлэх бичлэг байлаа, бичлэгийн явцад 12 дахь секунтэд дотроос гадагшаа гарч байгаа 2 хүний дүрсийг ,  нарын үргэлжлэл бичлэг байна дээр хэлсэн содон шинжээр нь энэ хоёрыг таньж байна гэсэн болно.
  • 4-дугаартай бичглэгийг тогуулахад уурхайн К-10 постын гадна талыг харуулсан орой гэгээ тасарсан үеийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 04 минутын үеийн нийт 18 секунт үргэлжлэх бичлэг байлаа, уг бичлэгийн явцад 01-с 10 секунтын хооронд үйлдвэрийн оффисын хэсгээс хамгаалагч  гарч К- 10 поструу алхаад явж байгааг
  • 5-дугаартай бичлэгийг тоглуулахад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 01 цаг 05 минутын үеийн баяжуулах үйлдвэрийн дотор талын хэсгийг харуулсан нийт 16 секунтын бичлэг байлаа. Уг бичлэгийг гэрчид үзүүлэхэд 5-с 13 секунтын хооронд үйлдвэрийн операторын өрөөний шатаар үйлдвэрийн оператор ,  нар буугаад оффисруу гардаг хаалга чиглээд явж байна гэснийг тэмдэглэлд тусгаж хэрхэн яаж таньж байгааг асуухад  гэх хүнийг өмссөн хувцас, ялангуяа ажлын цамцны дотор талдаа өмссөн фодволкны энгэр хэсэгт байрлах шар өнгийн дүрс, болон алхаа гишгээ явж байгаа биеийн ерөнхий байдал, хөдөлгөөн хэсгээр нь, харин ыг ажлын хувцасны дотор талд өмссөн цагаан өнгийн юүдэнтэй цамцны юүдэнг гадуур нь гаргаж өмссөн байдлаар болон биеийн ерөнхий байдлаар нь таньж байна гэснийг тэмддэглэлд тусгав. Мөн Гэрчийн зүгээс: ,  хоёр миний саяны хэлсэн хувцасны содон шинж тэмдэгтэй хувцастайгаа энэ бичлэгт явахаас яг өмнөх цаг хугацаанд үйлдвэрийн операторын өрөөнд байсан бичлэгийн фото зураг байдаг би тэрийг бас үндэслээд таньж байна. Тэр зураг хавтаст хэрэгт байх ёстой.
  • 6 дугаартай бичлэг нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 01 цаг 06 миунтын үеийн баяжуулах үйлдвэрийн дотор талын хэсгийг харуулсан нийт 16 секунтын бичглэг байсныг үзүүлэхэд 2-11 секунтын хооронд явж байгаа улбар шар, хөх өнгө орсон ажлын хослол хувцастай шар өнгийн каскан малгайтай цаашаа хараад ар нуруугаа харуулан ахлаж яваа хүнийг үйлдвэрийн оператор Д. явж байна гэж таньж байсан ба хэрхэн таньж байгааг асуухад түүний алхаа гишгээ явж байгаа байдал, хоёр тийшээ биеэ хаяалсан, хөлийн тавилт гарын савалт, зүүн гараа ихэвчлэн байнга халаасандаа хийж алхаж явдаг байдлаар нь араас нь хараад шууд таньж байна гэснийг тэмдэглэлд тусгав.
  • 7 дугаартай бичлэгийг тоглуулахад 2017 оны 09 дугаар сарын 28-ны шөнийн 01 цаг 06 минутын үеийн үйлдвэрийн дотор талын дээд хэсгээс харуулсан нийт 59 секунтын бичлэг байлаа. Уг бичлэгииг үзүүлэхэд 1-12 секүнтын хооронд үйлдвэрийн операторын өрөөний гадна шатаар дээшээ өгсөж гарч ирж байгаа шар өнгийн касктай улбар шар, хөх өнгө орсон ажлын хос хувцастай хүнийг  явж байгаа гэж бодож байна яагаад гэхээр дээрх үзүүлсэн бичлэгт  байсан ба тэрний үргэлжлэл бичлэг буюу дээд хэсгээс бичсэн бичлэг байна мөн энэ яг нэг цаг минутанд бичигдсэн байгаа учраас  гэж таньж байна.
  • 8 дугаартай бичлэгийг тоглуулахад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 14 минутын үеийн үйлдвэрийн гадна талыг харуулсан нийт-14 секунтын бичлэг байсныг гэрчид үзүүлэхэд бичлэгийн явцад 02-11 секунтын хооронд үйлдвэрийн оффисийн хэсгээс К-10 поструу хамгаалалтын ахлах ажилтан алхаад орж байна, түүнийг өмссөн хувцас явдлаар нь таньж байна гэснийг тэмдэглэлд тусгав.
  1. -дугаартай бичлэгийг тоглуулахад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 14 минутын үеийн үйлдвэрийн байрны дотор талыг харуулсан нийт 15 секунтын бичлэги байсныг гэрчид үзүүлэхэд үйлдвэрийн К-10 постны дотор талд байрлах камерын 11-14 секунтын хооронд явж байгаа хүн нь хамгаалалтын ахлах ажилтан  байна, түүнийг өмссөн хувцас явдлаар нь таньж байна гэснийг тэмдэглэлд тусгав.
  • 9 дугаартай бичлэгийг тоглуулахад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 14 минутын үеийн үйлдвэрийн байрны дотор талыг харуулсан нийт 15 секүнтын бичлэг байсныг гэрчид үзүүлэхэд К-10 постын потор талд байрлах камерийн 11-14 секүнтын хоохонд явж байгаа хүн нь хамгаалалтын ахлах ажилтан  байна, энэ бичлэгт түүний нүүр царай өмссөн хувцас нь их тод хэн харсан таних хэмжээний гарч байна, бас энэ бичлэг нь өмнөх үзүүлсэн бичлэгийн үргэлжпэл бичлэг байна, эсрэг талаас нь харуулсан камер байна гэснийг тэмдэглэлд тусгав.

- 10 дугаартай бичлэгийг тоглуулахад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 14 минутын үеийн үйлдвэрийн байрны дотор талыг харуулсан нийт 53 секунтын бичлэгийн үзүүлэхэд 3 секунтэд оффисоос үйлдвэрлүү ордог хаалгаар  дотогш орж ирээд үйлдвэрийн урд талын том хаалгаар гараад явж байгаа бичлэг байна, яаж таньж байна гэхээр мөн л түүний алхаад явж байгаа байдал, гараа савлаад, халаасандаа гараа хийгээд явж байгаагаар нь таньж байна. Мөн энэ бичлэгийн 37-49 секунтын хоорондох бичлэгт  операторын өрөөний шатаар буугаад үйлдвэрийн урд талын жижиг хаалгаар гарч байгаа бичлэг байна, үүнийг хэрхэн яаж таньж байна гэхээр түүний явж байгаа алхаа, биеийн ерөнхий байдал, ажлын хувцасны гадуур гаргаж өмссөн цагаан өнгийн юүдэн зэргээр нь таньж байна. Энэ юүдэнтэй цамцны талаар дээр бичлэгт таниад хэлсэн байгаа. Тэр үед аас өөр ажлын хувцасны гадуур цагаан өнгийн юүдэн гаргаж өмссөн хүн байгаагүй.

  • 11 дугаартай бичлэг нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 15 минутын үеийн үйлдвэрийн гаднах байдлыг харуулсан нийт 20 секунтын бичлэгийн үзүүлэхэд үйлдвэрийн К-10 хамгаалалтын постоор 3-17 секунтын хооронд хамгаалагч , хамгаалалтын ахлах  нар гарч үйлдвэрийн урд талын том хаалгыг чиглээд явж байгааг таньж байна, яаж таньж байна гэхээр дээр хэлсэнчлэн тухайн цаг минутаар, өмссөн хувцас, биеийн ерөнхий байдал, алхаа гэх зэргээр нь таньж байна.
  • 12 дугаартай бичлэгийг үзүүлэхэд үйлдвэрийн гадна талыг харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 19 минутын үеийн нийт 22 секунтын бичлэгийг үзүүлэхэд 3 болон 13 секунтэнд явж байгаа 2 хүнийг харуулахад танихгүй байсныг тэмдэглэлд тусгав.

-  Дараагийн 2 гэж дугаарлагдсан хяналтын камерийн бичлэг болох улаан өнгийн дугуй хэлбэртэй “hр invent” dvd-р 16х 4.7 GB/120 min гэсэн бичигтэй DVD-р Dell маркын зөөврийн компьютерт хийж тоглуулахад 1-ээс 15 хүртэл тусд нь дугаарласан нийт 15 хэсгээс бүрдсэн хяналтын камерын бичлэг байх ба 1 гэж дугарлагдсан бичлэгийг компьютерт тоглуулж /эхлүүлж/ гэрчид үзүүлэв.

           - 1 дугаартай бичлэгийг тоглуулахад олон тооны Монгол гэрүүд барьсан шөнийн бичлэг байх ба 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 09 минутын үеийн нийт 57 секунтын бичлэгийг гэрчид үзүүлэхэд уг бичлэгт гарч байгаа хүмүүсийг танихгүй байна, гэхдээ бичлэгийн 5 секунтэд В-13 дугаартай Монгол гэрээс гарч байгаа хүнийг мэдээлэл технологийн буюу англиар IТ-гийн хэлтсийн нэг ажилтан нь юм шиг байна, яагаад гэхээр энэ гэрт зөвхөн IТ-гийн ажилтан нар амьдардаг юм.

- 2-дугаартай бичлэгийг тоглуулахад амралтын кемпийг гадна дээд талаас харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 11 минутын үеийн шөнийн нийт 56 секунтын бичлэгийг үзүүлэхэд бичлэгт бичигдсэн хүнийг танихгүй байна гэхдээ IТ-гийн контейнерлуу орж байгаа хүнийг бодоход IТ-гийн инженер юм шиг байна.

- 3 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп орчим түүний хажууд байрлах мөн Хаан банк, зэргийг гадна талаас нь харуулсан 1970/01/01 шөнийн 04 цаг 13 цаг минут гэсэн бичиглэлтэй үеийг заасан нийт 1 минут 28 секунтын бичлэгийг үзүүлэхэд 1 минут 19 секунтээс 26 секунтын хооронд явган явж байгаа ажлын хувцастай 3-н эрэгтэй хүн байгаагын нэг нь буюу ганцаараа шалганы хашааны хаалгыг хааж байгаа хүн нь хамгаалагч залуу байна нэрийг нь мэдэхгүй сайн танихгүй байна, харин гаднаас шалганы хашаагаар 2-лаа хамт алхаад орж ирж байгаа эрэгтэй 2 хүний нэг нь  байна, нөгөөдөх нь сайн танигдахгүй байна. ыг яаж таньж байна гэхээр явдпын алхаа, биеийн хжмжээ, их өвөрмөц явдал, гутлын хэлийг үдэхгүйгээр гадуур нь унжуулсан явж байгаагаар нь мөн тухайн өдөр гал тогоонд хоолноос гараад явж байгаа бичлэгт царай болон яг энэ хувцаслалт гутлын хэл зэргийн хэв маяг нь ийм байсан. Энэ камерын бичлэгийн он сар өдөр, цаг минут яагаад ийм өөр зөрүүтэй байгаа гэвэл анх энэ камерыг суулгахдаа буруу суурьлуулсан бас энэ камер нь хуучны камер гэж байсан уурхайн 1Т-гийн хүмүүс янзалж яадахгүй байсаар олон жил болсон. Одоо ч иймээрээ байгаа.

- 4 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп, хашааны гадна хэсгээс харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 31 минутын үеийг харуулсан нийт 42 секунтын бичлэгийг үзүүлэхэд гэрч энэ бичлэг нь кемпийн шалган К-3 болон миний өмнөх үзсэн бичлэгийн эсрэг талаас харсан харуулсан камерын бичлэг байх ба 06-13 секунтын хооронд гаднаас кемпрүү орж байгаа 2 хүний нэг нь өмнө нь хэлсэн  байна, нөгөө хүнийг нь сайн танихгүй байна, ыг яагаад таниад нөгөө хүнийг нь яагаад танихгүй байгаа гэхээр бичлэгт  зүүн гар талд нь цаашаа хараад алхаад явж байгаа ба нуруу өндөр, алхахдаа хоёр тийшээ биеэ хаялж явдаг, гутлын түрүү нь задгай байгаа зэргээр нь таньж байна, нөгөө хүнийг яагаад танихгүй байна гэхээр баруун гар талд алхад байгаа ба баруун талаас гэрэл их гялбаж харагдаад таних боломжгүй байна.

- 5 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп, амралтын Монгол гэрүүдийг харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 36 минутын үеийн нийт 26 секунтын бичлэгийг гэрчид үзүүлэхэд 9-20 секунтын хооронд 1Т-гийн контейнерлуу 2 хүн алхаад орж байгаа дүрс бичлэг байх ба хэн гэдгийг нь сайн харуулсан дээрх бичлэгийн үргэлжлэл камерын бичлэг байна гэснийг тэмдэглэлд дусгав.

- 6 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп, амралтын Монгол гэрүүдийг харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 55 минутын үеийн нийт 50 секунтын бичлэгийг гэрчид үзүүлэхэд IТ-гийн контейнераас гарч байгаа 1 хүнийг танихгүй байлаа.

            - 7 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп, амралтын Монгол гэрүүдийг харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 58 минутын үеийн нийт 15 секунтын бичлэгийг гэрчид үзүүлэхэд 01-11 секунтын хооронд бичигдсэн нэг хүний бичлэгийг хараад танихгүй байсныг тэмдэглэлд тусгав.

            - 8 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп, хашаа, шалганг харуулсан гадна талын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цаг 52 минутын үеийн нийт 34 секунтын бичлэгийг гэрчид үзүүлэхэд 9-31 секунтын хооронд кемпээс шалганаар гарч яваа эрэгтэй хүн нь  байгааг таньж байна яаж гэхээр өмд гутлын түрий, гутлын хэл нь унжсан байдал, алхаж байгаа алхаа, биеэ хоёр тийшээ хаяалж байгаа байдал, цагаан өнгийн ажлын каск малгай өмссөн зэргээр нь шууд таньж байна.

            - 9 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп, хашаа, шалганы гадна талын харуулсан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цаг 25 минутын үеийн нийт 36 секунтын бичлэгийг гэрчид үзүүлэхэд 01-07 секунтын хооронд бичигдсэн К-3 постоор орж байгаа 2 эрэгтэй хүний нэг нь , нөгөөдөх нь байна. ыг дээрх хэлсэн гутлын түрий, гутлын хэл нь унжсан байдал, алхаж байгаа алхаа, биеэ хоёр тийшээ хаяалж байгаа байдал, цагаан өнгийн ажлын каск малгай, бас одоо нэмж танигдаж байгаагаар гэвэл хөх цэнхэр өнгийн юүдэнтэй цамц өмссөн байгаа зэргээр таньж байна, энэ юүдэнтэй цамцыг өдөр нь гал тогооноос гарч явахдаа өмссөн байсныг нь би харсан юм. ыг толгойны хэлбэр, өмссөн даавуун кепкен малгай, байнга үүрч явдаг хар өнгийн цүнх зэргээр нь таньж байна. байнга нэг бол зөөврийн нөтбүүк компьютерийн цүнх, эсвэл багажны цүнхийг дандаа үүрч явдаг ба кепкен малгайг оос өөр хүн өмсдөггүй юм.

- 10-аас 15 хүртлэх дугаартай бичлэгүүдийг тоглуулан нэг бүрчлэн үзүүлэхэд гэрч Э. нь уг бичлэгүудэд гарч байгаа хүмүүсийг танихгүй байна, гэснээр таньж олуулах ажиллагаанд оролцогчоос ямар нэг санал хүсэлт байгаа эсэхийг асуухад байхгүй гэснээр 16 цаг 45 минутанд дуусган оролцогч нарт тэмдэглэлийг танилцуулан тэд нараар гарын үсгийг зуруулав. гэх тэмдэглэл /8 хх 117-121 х/,

 

- Гэрч Ц.гаар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэлэл:

1.Таньж олуулах ажиллагааг явуулахаас өмнө гэрч Цогхалтарын д таны 2019.03.12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт хууль сануулсан байгаа уг гэрчийн мэдүүлэгт дурьдсанаар таниулах ажиллагааг “” эксплорейшн-ХХК-ний уурхайн кемпийн гадна, дотно талын хяналтын дүрс бичлэгээр хийх гэж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт гарах хүмүүсийг мэдүүлэгт дурдсанаар, бичлэгийн он сар өдөр, цаг минутаар нь тухайн хүний тухайн үед хийсэн ажил үүрэг "/йцэтэл, үйлдэл, мөн нүүр царай биеийн байдал, үйл хөдлөл алхаа гишгээ, биеийн хэв шинж зэргээр нь хараад танина гэснийг тэмдэглэл болгов.

           2.Таньж олуулах ажиллагааг эхлэхийн өмнө бэлтгэл ажил болгон гэрч Цогхалтарын д бичлэгийг Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах 1*элтсийн уулзалт байцаалтын мэдүүлэг авах 512 тоот өрөөнд суурьлуулсан компьютерээр үзүүлж харуулахаар тогтов.

           3.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан “” эксплорейшн- К-ний уурхайн, үйлдвэрийн, кемпийн зэрэг гадна, дотно талын хяналтын камерын дүрс лэгүүд болох эхний 1-дэх 0\/0 болох улаан өнгийн гадартай дугуй хэлбэртэй “Нр туепГ -г 16х 4.7 ӨВ/120 гтмп гэсэн бичигтэй 0\Л>г ОеН маркийн нөтбүүк зөөврийн компьютерт "ж тоглуулахад 1-ээс 12 хүртэл тусд нь дугаартай нийт 12 хэсгээс бүрдсэн хяналтын ‘ерын бичлэгийг 1-12 дугаар хүртэл, мөн 2 дахь 0\Ю болох 2 гэж дугаарласан хяналтын өрын бичлэг болох улаан өнгийн гадартай дугуй хэлбэртэй “бр туепГ сМ-г 16х 4.7 /120 тт гэсэн бичигтэй й\/0- тус бүрийг нь ОеП маркийн нөтбүүк зөөврийн компьютерт ':ж тоглуулан 1-ээс 15 хүртэл тусд нь дугаарласан нийт 15 хэсгээс бүрдсэн хяналтын ерын бичлэгийг 1-15 хүртэл тус бүрээр нь нэг бүрчлэн эхнээс нь дуустал нь гэрч д үзүүлэхэд:

-2 дахь DVD –ний 1 дугаартай бичлэлгийг тоглуулахад олон тооны Монгол гэр байх ба 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 09 минутын үеийн нийт 57 секүндийн бичлэгийн 45-55 секунтэд алхаад явж оаигаа нэ1 хүмии 1Т инженер  байна, яаж таньж байна гэхээр В-13 дугаартай Монгол гэрээс гарч байгаа нь зөвхөн И-гийн инженер нарын амьдардаг гэрээс гарсан мөн тухайн бичлэгт гол нь явган явж байгаа алхаагаар нь таньж байна. Бас хамт амдардаг хүмүүстэй нь харьцуулж харсан. Би өөрөө хяналтын камер хянагч болохоор өдөр бүр уурхайн бүх үйл явдлыг хянадаг хардаг үздэг учраас таньдаг болсон гэж хэлмээр байна.

  • 2 дугаартай бичлэгт гэвэл нэгээс нөгөөрүү шилжиж байгаа камер болохоор мөн амралтын гэрээс гаас өөр хүн гарч ирээгүй нь харагддаг, мөн цаг хугацааны хувьд яг таарч тохирч байгаа учраас  гэж таньж байгаа. Хамгийн гол нь IТ-гийн серверийн контейнерлуу орсон тийшээ IТ-гаас өөр хүн орох боломж бололцоо байдаггүй.
  • 3 дугаартай бичлэгийг тоглуулахад уурхайн кемп орчим түүний хажууд байрлах мөн Хаан банк гэсэн хаягтай байшинг гадна талаас нь харуулсан бичлэгт 1 минут 22 секунтээс 28 секунтын хооронд явган явж байгаа 2 хүний бичлэгт, хоёр хүнийг гэрч кемпийн гадна талаас кемпийн хашааны том хаалгаар алхаад орж байгаа хоёр хүн нь  хоёр байна, би яаж таньж байгаа гэхээр ын содон тэмдэг нь гэвэл түүний өмссөн ажлын хувцасны, өмдны хоёр хөлийн доод хэсэгт байдаг цацруулагч кант нь өвдөгний дээд хэсэгт байрлалтай байгаагаар нь мөн урдаас нь харж байгаа учраас түүний алхаад явж байгаа алхаа явдал зэргээр нь таньж байна. ын өмсөж байгаа өмдний цацруулагч кант нь өдвөгний дээд хэсэгт байдаг нь их ховор уурхайн олон ажилтан нараас өглөө, өдөр, оройн 3-н удаа хоолонд орж байхад тай нийлээд нийт 3-н хүний өмд өвдөгний дээд хэсгээр цацруулагчтай байсныг хулгайн хэрэг гарсаны дараа би бүх бичлэгээ нэг бүрчлэн шүүж үзэж байгаад анзаарч харж мэдсэн, ын нөгөө хоёр ижил цацруулагч канттай өмдтэй ажилтаны нэг нь эмэгтэй, нөгөөдөх нь жолооч ажилтай жоохон хазгар /доголж/ явдаг ажилтан байсан тэгээд сайн таниад байна гэснийг тэмдэглэлд тусгав. ын хувьд зөвхөн явдал алхаагаар нь таньж байна ын явж байгааг камер хянаж байх хугацаандаа олон удаа байнга харсаар байгаад мэддэг болсон.
  • 4 дугаартай бичлэгтэй камер нь 3 дугаартай камерын эсрэг талаас харуулсан камерын бичлэг байна, энэ бичлэгт мөн л , нар байна нөгөө талаас авсан бичлэг байна. Өмнөхтэйгээ адилхан таньж байна энэ хоёрыг алхаа гишгээ нь илүү тод харагдаж байна, өмдний кант цацруулагч бас сайн харагдаж байна.

  Миний хувьд урьд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгт эдгээр бичлэгүүдийн талаар болон өөрийн таньж байгаа хүмүүсийн содон шинж тэмдэг, яаж юугаар таниад байгаа талаар их дэлгэрэнгүй хэлж мэдүүлж ярьсан байгаа. Одоогийн үзсэн бичлэгүүдийг үзээд өмнө нь мэдүүлэгт өгсөн зүйлүүдээ давтаж ярих гээд байна хангалттай хэлсэн шүү дээ, энийг юугаар нь яаж таньж байгаа, гэж нэг бүрчлэн асуугаагүй ч би өөрөө камер шүүгээд таньж байгаа болохоор тэр болгоноо дурьдаж мэдүүлсэн гэдгийг хэлж бичүүлмээр санагдлаа бүх л бичлэг дээр нэг харсан таньж байгаа алхаа гишгээ биеийн ерөнхий шинж болгоноор нь танина, үйлдвэр доторх бичлэгт царай зүс нь илт танигдах бичлэг байгаа, нэмж хэлэхэд ,  нар баяжуулах үйлдвэр дотор наашаа цаашаа яваад байгаа бичлэг байдаг, тухайн үеийн камерын бичлэг шүүж үзэхээр мэдэгддэг тэр хоёрыг таньж ядах зүйл байхгүй содон шинж тэмдгийг нь хэлсэн байгаа, хамгийн сүүлд кемпийн хашаагаар ороод , 2 өөр өөрсийнхөө гэрт орсон болохоор сайн таниад байгаа, энэ талаар саяны үзсэн 2 дахь DVD-г үзэж байхад 13, 14 дугаартай бичлэгт байсан гэснээр таньж олуулах ажиллагаанд оролцогчоос ямар нэг санал хүсэлт байгаа эсэхийг асуухад байхгүй гэснээр 18 цаг 20 минутанд дуусган оролцогч нарт тэмдэглэлийг танилцуулан гарын үсгийг зуруулж таньж олох хүн, таньж олуулах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ажиллагаанд Сапоп маркийн аппарат ашиглан зураг авсан болно. гэх тэмдэглэл /8 хх 124-126 х/,-

 

-Шүүгдэгч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө уурхай дээр камерын хянагчаар 27-ны өдрийн 19 цагаас 28-ны өдрийн 07 цагийн хооронд ажиллаж байсан юм. Манай ажлын хяналтын камерууд байнга тасардаг энэ талаараа ахлах ажилтанд мэдэгдээд IT инженер ирж засварладаг юм. Намайг тухайн шөнө ажил дээр байхад бүх камерууд 01 цагийн  орчимд 4-5 минут тасарсан юм. Тэгээд би ахлах ажилтан Ц.д камерын бичлэг тасарсан талаар мэдэгдэхэд гадуур постнуудыг шалгаж байгаад ирж шалгаад алтны өрөөний цоожыг шалгахад хэвийн байсан юм. Тухайн үед камер буцаад хэвийн болчихсон болохоор камераараа хяналтаа тавьж IT инженерт мэдэгдээрэй гэхээр нь би өөрийнхөө рапортонд энэ талаар биччихээд дараагийн ээлжний д камер тасарсан талаараа хэлээд гийн утаснаас IT инженер д мэдэгдсэн юм. Манайх 10 хоног өдрөөр ажиллаж 10 хоног шөнөөр ажилладаг юм. ...Би алт хадгалах өрөөнд орж байгаагүй. Мөн би алтны баяжмал хадгалж байгаа талаар мэдэхгүй байна. ...“ гэх мэдүүлэг /4 хх 104-106 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч М.В.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүн зөөдөг шар автобусны жолооч жижиг ууттай зүйлийг авч гарах гэж байгаад шалган дээр хамгаалалтын ажилтан од баригдсан. Тэгээд жолоочийн авч гарч буй зүйлээс шалтгаалаад үйлдвэрийн хяналтын камеруудыг шалгаж эхлэсэн, камерийн бичлэгт шүүлт хийж байхад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө алтны өрөөний болон баяжуулах үйлдвэрийн хяналтын бүх камерууд 01 цаг 07 минутаас 01 цаг 13 минут хүртэл хугацаанд унтарсан, ажиллаагүй байсан, тэгээд ямар учраас камер ажиллаагүй болсныг тогтоох зорилгоор камер унтрахаас өмнөх болон камер ажиллаж эхэлснээс хойшхи бичлэгүүдийг шүүж үзсэн. Камер унтарсан эсэхийг 2017.10.15-ны хүртэл хэн ч надад мэдээлээгүй, би мэдээгүй байсан. Цахилгаан тасраагүй тохиолдолд камерын бичлэг тасалдсан нь сэжигтэй санагдсан. Бичлэгүүдийг үзэж байхад харуул хамгаалалтын ахлах ажилтан , алтны өрөөний хамгаалагч  нар хамт үйлдвэрийн оффисс байрлах хэсэг рүү орж харагдсан ба нэг минутын дараа алтны өрөөний хамгаалагч ганцаараа шалган руу явж байгаа бичлэг байсан. Мөн шөнийн ээлжинд ажилладаг үйлдвэрийн 2 оператор оффисс байрлах хэсэг рүү явж байгаа бичлэг байсан, хэсэг хугацааны дараа үйлдвэрийн оператор  ганцаараа үйлдвэр рүү орсон.  үйлдвэрийн хоёр давхарт гарч нүүрс дахин сэргээх зуухны ар тал руу явсан, зуухны араар ороод 1 минут орчим харагдахгүй болоод гарч ирэхдээ бас нэг цэнхэр цамцтай эрэгтэй хүнтэй хамт маш хурднаар хяналтын өрөө рүү гүйж орсон, гүйж орохдоо шар өнгөтэй сав барьсан харагдсан. Тэр хоёрыг хяналтын өрөө рүү оронгуут хяналтын камер 6 минутын турш унтарсан. Камерууд буцаад ажиллаж эхлэх үед  камерт харагдахгүй байсан, харин галын аюулгүйн гарцаар гарч буй бололтой нэг хүний сүүдэр л харагдсан. Тэгээд үйлдвэрийн гаднах камерыг шүүж үзэхэд харуул хамгаалалтын ахлах ажилтан  үйлдвэр ордог төв шалган руу явж байсан, нэг минутын дараа  алтны өрөөний хамгаалагч тай хамт үйлдвэрээр дамжин 2 давхарт гараад хяналтын өрөөгөөр дамжин үзлэгийн өрөө /хамгаалагч орж гарч буй ажилтнуудын шалгадаг өрөө/-д орсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 155-156 х/,

 

- Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... камерийн бичлэгийг шүүж үзэхэд боловсруулах үйлдвэрийн бүх камер нэгэн зэрэг 2017 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 01 цаг 07 минутаас 13 минут хүртэл тасарсан байсан. Мөн алтны өрөөний гадна талын контрол өрөөний камер үйлдвэрийн камераас тусдаа байдаг бөгөөд уг камер ганцаараа тухайн цаг хугацаанд бас бичээгүй тасалдсан байсан. Тэгээд бусад камерийг шалгаж үзэхэд тухайн бичлэг тасрах цаг хугацаанаас өмнө буюу 01 цаг 06 минутанд контрол өрөө рүү хоёр хүн орж байгаа бичлэг байсан уг өрөө рүү орж байгаа хүнийг бусад камераар дагуулан үзэхэд нэг хүн нь Баяжуулах үйлдвэрийн  байсан. Тэгээд мөн тухайн алтны өрөөний камерийн бичлэгийн тасарсан үе болон буцаж холбогдож байгаа хэсгийг харьцуулж харахад хатаах зууханд хийхээр бэлдсэн байсан баяжмалаас нэг хэсэг нь байхгүй болсон байсан учир тухайн өдөр гарч байсан үйлдвэрийн оператор ийг дуудаж уулзахад 2017 оны 09 дүгээр сарын 27-28-нд өдөр юу болсон гэж асуухад тухайн өдөр болсон асуудлыг маш сайн ярьж байсан тэгээд баяжмал алга болсон талаар асуухад өөрөө авсан талаараа тодорхой ярьсан түүнийг өөрөөр нь бичүүлж гарын үсгийг нь зуруулж авсан. Түүний дараа ийг дуудаж асуухад юм яриагүй тэгж байснаа та нар бүгдийг нь мэдсэн юм бол яах гэж асуугаад байгаа юм гэж байснаа бүгдийг нь ярьсан тэгээд болсон асуудлыг өөрөөр нь бичүүлж авсан. Мөн ыг дуудаж уулзахад би сайн мэдэхгүй байна сүүлд над руу яриад намайг мэдсэн гэж бодсон байх гээд надад мөнгө өгнө гээд хот руу дуудсан тэгээд надад 35 сая төгрөг өгсөн гэж хэлсэн тэрийг өөрөөр нь бичүүлж авсан. ... ыг өмссөн өмд, гутал, цамцаар нь болон явдлаар нь танисан.  их өвөрмөц явдалтай. ийг байнга өмсдөг кепкин малгайгаар нь болон хэлбэр дүрсээр нь танисан. Манай кемпэд той адилхан малгай өмсдөг хүн байхгүй.  үйлдвэрт байсан нь ойлгомжтой. Яагаад гэвэл тухайн үед шөнийн ээлжинд ажиллаж байсан, малгайных нь арын аалз шиг юмны зургаар нь танисан. г өөрийн гэрээсээ гараад контейнерт орсноор нь шууд танисан. Өөр инженерүүд гэрээсээ гарч контейнерт орох хүн байхгүй. ийн царай зүс камерт тод бичигдсэн, мөн тэр хамгаалагч тай уулзаж алтны өрөөний түлхүүрийг авсан гэсэн.  бол той хамт кемпийн шалган нэвтрүүлэх 2 дугаар постоор гарах үеийнх нь бичлэгээс танигдсан. Мөн тэр хоёрыг гарсан гэх бүртгэл байгаа. ... Тэр үед буюу хэрэг гарсны дараа 2017 оны 10 дугаар сарын 22-ны уурхайд байсан нь   нар байсан. Тэгээд эхэлж тэй уулзсан чинь хэргийнхээ талаар мэдэх зүйлээ ярьсан бөгөөд бичүүлсэн юм. Мөн  бас өөрөө бичсэн юм.  “нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэж байгаа. Мөнгө төгрөг хэд болсон, ийн зуслангийн байшинд очиж алтаа угаасан” гэхээр нь ийг оруулж ирээд асуусан чинь эхэндээ “би мэдэхгүй юу яриад байгаа юм” гэж байснаа сүүлдээ уйлаад алт хулгайлсан талаараа ярьсан. Тэгж ярих үедээ би нэг тамхи татаад орж ирээд ярья гээд  ах ч бас “Би бас тамхи гээд хамт гарч тамхи татаж байгаад орж ирээд ярьсан. “миний бие муу байна” гэж яриад “би өөрөө бичиж чадахгүй байна” гэхээр нь  ах надруу “Чи хэлснийг нь биччих“ гэхээр нь бичсэн юм. ... Би одоо “" эксплорейшн ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байгаа бөгөөд 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компанид 2017 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийн талаар би өмнө нь мэдүүлэг өгч байсан, одоо миний хувьд өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгч байхдаа он сараа сайн санахгүй байна 2017 оны 10 сард өгсөн мэдүүлэгтээ уурхайд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийн хяналтын камерийг шүүж үзээд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг тухайн үед нь шууд таниад мэдүүлэгтээ яаж таньж байгаа талаар болон содон шинж тэмдэгээр нь  мэдүүлсэн. Миний хувьд одоо ч хэлж чадна, мөн би энэ компанид 7 жил тасралтгүй ажиллаж байгаа ба гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа , , нартай 6 жил, ,  нартай 2 жил, , ,  нартай 4 жил орчим хамт ажиллаж байна. Ингэж ажиллах хугацаандаа эдгээр хүмүүстэй ажлын шаардлагаар өдөр бүр хамт уулзаж, ажлын чиглэл өгч хамт хооллож, байнга таардаг, зарим нэг нь өдөр бүр ирээд надад хийсэн ажлын тайлангаа тайлагнаж миний удирдлага дор ажилладаг байсан болохоор мөн би шаардлагатай тохиолдол бүрт уурхайн хяналтын камерын бичлэгийг үзэж шалгадаг байсны хувьд эдгээр хүмүүсийг камераар хараад таньж мэдэхийн хувьд ядах юм байхгүй. Хаанаас нь ч хараад танина. Мөн танихдаа онцлогууд байна үүнд өмссөн хувцас, хувцаслалт, малгай, үс, нүдний шил, алхаа гишгээ, явж байгаа байдал, царай төрх, зарим нэгийг нь тухайн өдрийн өмсөж байсан хувцас зэргээр нь таньж мэдэж байгаа. Би ганцаараа таниад байгаа юм биш манай уурхайн камерын хянагч  бас сайн таньж мэдэж байгаа. Энэ хулгайн хэргийг хяналтын камерын бичлэгийг манай хэлтсийн дарга Тери ,  бид нар хамт шалгаж үзэж шүүж байгаад мэдэж илрүүлээд, хэргийн талаар одоогийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй уулзаж асууж лавлахад өөрсдөө буюу , ,  нар хэргийн талаар хэлэхээр нь дахин шүүгээд шалгахад тэдний хэлсэний дагуу яг адилхан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хулгайн хэрэгт уурхайн нийт бичигдсэн хяналтын камерын бичлэгүүдийг цагдаагийн газраас хурааж авсаны дараа өөрөө лавшруулж үзэхэд бүгдийг нь таньж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 120-121, 167, 3 хх 98, 8 хх 113 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч С.гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “...Анх 2017 оны 10 сарын 05-ны өдөр манай хамгаалалтын албанд ээлжийн ажил хийж байсан  түүний эхнэр камер хянагч  2 надруу  яриад аавын бие муудлаа өнөө маргаашгүй болчих шиг боллоо бид чөлөө авах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би чөлөө өгөөд явуулсан. 2017 оны 10 сарын 06-ны өглөө  надруу утсаар яриад нэлээд согтуу байгаа бололтой мөнгө ярихаар нь би согтуу байгааг нь мэдсэн учир тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд  нөгөө ээлжийн ахлах  согтуу байна чи авгай руу нь яриад араас нь анхаарал хандуулаарай гэхэд харин наад  чинь кемпийн шалганд хураагдсан байсан нэг шил Виног хэлэлгүй аваад явсан байна, ярьсан чинь согтуу  байна гэсэн. Тэгээд аавын бие нь муудсан учраас чөлөө авсан болохоор нь соггуу яваад байхаар нь гайхаад учрыг асуухад согтуу хүн дэмий юм яриад байсан. Тэгээд би жаахан сэжиг аваад байж байтал Улаанбаатар хот Урт цагаанд  ХХК-ны алт зарах гээд хүмүүс явж байна гэсэн мэдээлэл сонссон. Тэгээд камер хянагч  руу яриад алт хайлуулсан өдрийн бичлэгийг шүүгээдэх гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу  камер шүүгээд баяжмал алга болсон бичлэг гаргаж ирсэн. Ингээд уурхайн удирдлагуудад мэдэгдсэн. “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхлээд 94046804 гэсэн дугаараас миний утас руу “сайн байна уу уурхайгаас чинь алт гаргасан талаар мэдээлэл өгвөл шагнал байдаг уу” гэсэн мессеж ирсэн. Би тэр хүнтэй утсаар ярих гэхэд утсаа авахгүй байсан. Тэгээд мессежээр харилцахад би утсаар ярихгүй, энэ хэдхэн сая төгрөгний асуудал биш шүү, бүлэг хүмүүсийн хийсэн үйлдэл байх шиг байгаа юм гэсэн мессежүүд 88131735 гэсэн дугаараас ирсэн. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр уг дугаарын эзэн болох өөрийгөө Соёлоо гэж танилцуулсан хаана юу хийдгээ хэлээгүй нэг эмэгтэйтэй уулзсан. Түүнээс юу болсныг тодруулахад би танай компаниас алт хулгайлаад түүнийгээ зараад нэг хүн нь 35 сая төгрөг авсан гэснийг мэдсэн. Би нэг хүнийх нь найз байгаа юм гэж хэлсэн. ... Тэгээд хэн хэн гэдэгийг хэлэх юм бол та надад 10 сая төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би хэн хэн гэдгийг нь мэдэж байна, харин чи надад тэд нар алтаа хаана тушаасныг хэлбэл би мөнгийг чинь өгье гэхэд тэр эмэгтэй би тэрийг мэдэхгүй гэсэн. Тэгээд бид 2 ойлголцолгүй салсан. Тэрнээс хойш уулзаагүй. Уг эмэгтэй надтай ирж уулзахдаа 05-95 улаан өнгийн тоёота Кроун машинтай ирсэн. Тэгээд би хэрэг үүссэний дараа  түүний эхнэр камер хянагч  2-той утсаар яриад та 2-ийн юу хийснийг чинь мэдэж байгаа ирж уулз гэхэд  таг дуугүй болоод утсаа салгасан.  нь болохоор би энэ хүний юу хийж явсаныг мэдэхгүй өөрөөс нь асуухад чамд хамаагүй пизда минь гээд байгаа юм гээд утсаа салгасан. Одоо утсаа авахгүй байгаа. Сураг сонсоход тэр 2 байр худалдаж авсан сураг байна лээ. Мөн  түүний эхнэр камер хянагч  2-ийн хүүхэд Пүрэвддорж манайд ажиллаж байсан юм. Би хүүхдээр нь дамжуулж 20 хоног ажилласан цалингаа ирж ав гэхэд одоо хүртэл цалингаа ирж аваагүй мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрээ ч ирж аваагүй байна” гэх мэдүүлэг /1 хх 169-170 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “...бичлэг үзэж байхад 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд үйлдвэрийн бүх камерын бичлэг 6 минутаар тасарсан байсан. Тэгээд тэр хугацаанд алтны өрөөн доторх алттай баяжмал эрс багассан байдалтай нүдэнд өртсөн. Тэгээд сайтар харахад уг алттай баяжмалын хажууд байсан хутгуур нь байр нь солигдсон, алтны өрөөний үүдний гишгүүр болон хувин, нүүрний амьсгалын маск зэрэг зүйлүүд хөдөлснөөс гадна хүний хөлийн мөрнүүд баяжмалын хажууд шинээр үүссэн байсан. Тэгээд уг камер тасралтын өмнө болон хойдох бичлэгүүдийг сайтар ажиглахад хамгийн түрүүнд алтны өрөөний үүдэнд байдаг 2 операторыг мөн харуулын ахлах болон хамгаалагч, мөн камер тасарсан учраас компьютерийн инженер нарын үйл хөдлөлийг шалгасан. Тэр хэрэг гарах цаг хугацаанд , ,  нар үйлдвэрийн байранд алтны баяжмалын ойролцоо их сэжигтэй байдалтай бичлэгт үлдсэн байсан бөгөөд үйлдвэрийн арын аваарын хаалганы орчимд  болон гаднаас аваарын хаалгаар хүн орж ирж байгаа дүрс бичлэг байдаг юм. ... ...Би өмнө нь гэрчээр 2-3 удаа мэдүүлэг өгөхдөө манай компанийн уурхайд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийн хяналтын камерийн бичлэгийн талаар өөрөө үзсэн болохоор гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг нэрээр нь шууд нэрлэж хэлж мэдүүлсэн, тухайн үед нь хяналтын камерын бичлэгийг шууд хараад үзээд таньж байсан болохоор тэр талаараа үнэн зөвөөр хэн нэгэн хүний ятгалаг, дарамт, шахалт, гадны нөлөөгүйгээр үнэн зөв шударгаар хэлж мэдүүлэг өгсөн. Би бичлэгт байгаа хүмүүсийг нэг бүрчлэн таниад байхад, яагаад заавал таньж олуулах ажиллагаа хийх гээд байгааг нээх сайн ойлгож өгөхгүй байна. Би компанид хяналтын камерын хянагчаар ажилладаг болохоор олон жил, байнга бичлэг үзэж ширтэж суусаар байгаад хэн нь хаагуур юу хийж ажилладаг, мөн ажилчид хамт хооллож, уулзаж, тааралдаж, нэг дор байдаг болохоор хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийг үйл хөдлөл, явдал, алхаа гишгээ, өндөр нам, бие болон царайны дүр төрх, өмссөн хувцас, хувцаслалт зэргээр нь болон камер шүүхэд орж гарч байгаа өөрсдийн гэр орноор нь бүрэн таньж байгаа. Уурхайд алтны баяжмал хулгайд алдагдсан өдрөөс хойш камер шүүх ажлыг  дарга бид  нар хийсэн тэгээд энэ бүгдийг таньж мэдэж илрүүлсэн юм. Цагдаагийн газраас хурааж авсан болон хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг үеийн бүх бичлэгийг олон удаагийн давтамжтайгаар үзсэн болохоор хэн нь хэн байна хараад шууд танина. Мэдүүлэг өгсөн шигээ камерын бичлэг хараад таниулах ажиллагаанд шууд хэлж чадна гэж хэлмээр байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 24-26, 8 хх 116 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний 99173796 дугаарын дугаарын утас руу төрсөн эгч  залгаад дансруу чинь мөнгө хийлээ шүү данс чинь хэд билээ гэж лавлаж асуугаад 65,000,000 төгрөг миний цалингийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би ямар учиртай мөнгө болохыг асуухад надад учрыг нь тайлбарлаж хэлээгүй. ...би олон удаа ээс ямар учиртай мөнгө юм бэ яагаад байгаа юм бэ эргээд сүүлд нь янз бүрийн юм болох юм биш биздээ гээд асуугаад байхад хэлэхгүй дараа хэлье гээд  ярьдаггүй байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 100-101 х/,

 

- Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 онд байх харин сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан дулаахан байсан юм. Намайг Улаанбаатар хотод байхад миний төрсөн ах Ц. утсаар яриад ажлаасаа буух хэрэгтэй болчихлоо манай даргыг ярьвал аавын бие муудчихсан байгаа гэж хэлээрэй гэж хэлсэн юм. Тэгээд 4-5 хоногын Ц. над руу утсаар яриад Ц. ирчихсэн байна чамайг хүрээд ир гээд байна гэж хэлэхээр нь би тухайн үед мөнгөтэй болсон байсныг нь мэдээгүй байсан болохоор Ц.гийн Ханын материалд байдаг гэрт нь ганцаараа очтол Ц. эгч түүний нөхөр Цогтбаяр, ах Ц. болон түүний эхнэр  нар архи ууж байсан юм. Тэгээд намайг гэрт нь ортол Ц. эгч надад Ц.  хоёр мөнгөтэй болчихсон байна. Ц. болохоор 70,000,000 төгрөгтэй болчихсон байгаа гэж хэлсэн, харин  Ц.ийн шоронд хамт байсан хүн мөнгө өгсөн гэж байна гэж хэлсэн юм. Тэгтэл  намайг дансныхаа дугаарыг өгчих гэж хэлэхээр би өөрийн Хаан банкны 5679041110  дугаарыг өгтөл  над руу 100.000 төгрөг өгсөн юм. Тэгээд тэд нар архи уучихаад хоорондоо маргалдаад байтал  явчихсан. Тэгтэл Ц. ийг яагаад явуулчихсан юм бэ наадханд чинь миний 70.000.000 төгрөг байгаа гэж хэлэхээр нь би нэг их тоолгүй гэрлүүгээ явчихсан юм. Тухайн үед  өөрийнхөө дүү ийн данс руу нь мөнгө хийсэн байсан юм шиг байсан. Тэрнээс хойш , Ц. хоёр архи ууж Дархан ороод хүмүүст мөнгө тараагаад байна гэсэн сураг сонсогдсон юм. Энэ талаар манай Дарханд байдаг Улаанаа гэдэг ах хэлсэн бөгөөд би Улаанаа ахын бүтэн нэр утасны дугаарыг нь мэдэхгүй. Тэгээд сүүлд нь , Ц. хоёрын мөнгө нь дуусах дөхөж байхдаа манай гэрийнхнийг дуудаж караоке бааранд оруулаад Ц. д хандаж надад мөнгө гэж хэлээд надад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн юм. Миний бодлоор мөнгөө ийн гэрийнхэнд өгсөн байх гэж бодож байна, харин манай гэрийхэн  эгчид 200.000 төгрөг, надад 1.100.000 төгрөг өгсөн өөр хүнд мөнгө өгөөгүй. Харин ийн хүүхэд нь 5.000.000 төгрөг Солонгос улсын визинд ороорой гээд өгсөн байсан. Мөн Ц.ийн найз Хишигболд ахад гутал авч өгөөд бэлэн мөнгө өгсөн гэж өөрсдөө хэлсэн юм. Би одоо хэдэн төгрөгөөр гутал авсан, хэдэн төгрөг өгсөн талаар санахгүй байна. Мөн би хүнд өртэй болчихоод Ц. ахаас мөнгө зээлчих гэж хэлтэл өгөөгүй юм. Тэгээд дараа нь цагдаагаас шалгаж Хятад улсад ажилла гэж хэлээд Хятад руу явуулаад ажилд зуучилж өгтөл тэндээ удалгүй буцаад ирчихсэн байсан ...  ах Баян айраг гэдэг газарт хамгаалагч хийдэг, Д. оператор хийдэг байсан юм. Тэгээд хамт хэрэг хийсэн ,  болон өөр нэрийг нь санахгүй хүмүүс уулзья гэж хэлээд нэг газар дагуулж очтол 6 хүн байсан гэсэн. Тэгээд Ц. ахыг алтны өрөөний түлхүүрийг аваад өгчих гэж хэлэхээр нь зөвшөөрсөн гэж хэлсэн бөгөөд тэнд байсан 6 хүн хулгай хийнэ гэж олон cap судалж үзсэн юм шиг байсан. Тэгээд Ц. ах хамгаалагчаас түлхүүрийг авч өгөөд нөгөө хэд нь орж тэнд байсан шанагаар 5 удаа алтны баяжмалаас хутгаж авсан гэж байсан бөгөөд нэг хүн хулгай хийж байгаа хугацаа болох 5 минутын бичлэгийг арилгасан гэж байсан. Тэгээд хулгайлсан алтны баяжмалаа  аваад Улаанбаатар хотод ирж зараад Ц. ах руу залгаад нэг хүний 35,000,000 төгрөг болсон  та хоёрын мөнгө нийлээд 70,000,000 төгрөг болсон гэж хэлэхээр нь данс руу хийчих гэж Ц. ахыг хэлтэл  данс руу хиймээргүй байна бэлнээр ав гэж хэлэхэд нь аавын бие муудлаа гэж худлаа хэлж чөлөө аваад Улаанбаатар хотод ирж мөнгөө аас авсан гэж хэлсэн юм. Энэ бүгдийг надад Д. сүүлд нь хэлсэн бөгөөд Ц. надтай анх утсаар ярихдаа ах нь мөнгөтэй болсон очиж байгаад өрийг чинь дарж өгнө гэж хэлсэн юм. ...тухайн хэрэг үйлдэхдээ Д. оролцоо байхгүй мөртлөө Ц. ах ийг оруулж илүү мөнгө авна гэж бодоод нэрийг нь оруулчихсан юм. Мөн тэр дотор инженер техникийн нэг хүн байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 104-105 х/,

 

- Гэрч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... аавын бие муудаад би эхнэрээ аваад явлаа. Унаа таарсан дээр нь би явахгүй бол болохгүй боллоо гээд нүүрс буулгасан Хово маркийн ачааны машинд суугаад явсан. Тухайн үед бол хэрэг гарсныг хэн ч мэдээгүй байсан. Хэрэг гарсныг  хотоос ярьсан юм. Учир нь  рүү хэн нэгэн нь алтны баяжмал алдагдсан талаар мэдээлсэн юм шиг байна лээ. Тэгээд л шалгаж үзээд мэдсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 27-28 х/,

 

- Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... орж ирээд ханан дээрх бичээсүүд тайлбаруудыг хараад царай нь хувирч хачин болоод салгалж чичирч байснаа би өөрөө хэргээ ярья гээд өөрийн гараар тайлбараа бичье гээд бичсэн.  ярьж байх үедээ , хамгаалалтын ахлагч, , , IT инженер гэсэн хүмүүсийн нэр ус, албан тушаал дурьдагдаж байсан. орж ирээд үйлдсэн хэргийнхээ талаар хэн хэн ямар үүрэг гүйцэтгэж алтны баяжмалыг хэрхэн хулгайлсан талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд уг ярьсан зүйлээ бичиж чадахгүй байна гээд ярьсан зүйлүүдийг нь  бичсэн юм. Тэрний дараа ыг дуудаж уулзахад  нь би хэрэг мэдэхгүй гээд байсан бөгөөд камерийн бичлэг дээр өөрийг нь байсан талаар ярьж хэлэхэд  би энэ хэргийн талаар мэдэхгүй бөгөөд надад мөнгө өгсөн. 37 билүү, 35 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. ... миний зүгээс болон , Терри нар нь , ,  нарыг айлган сүрдүүлээгүй, тухайн үед өрөөний камер асаалттай байсан. Хууран мэхэлсэн зүйл байхгүй болно. ...” гэх мэдүүлэг /3 хх 107 х/,

 

- Гэрч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цаг хугацааг нь сайн санахгүй байна өнгөрсөн жил манай эгч ын охин Д. нь бэлэглэлийн гэрээгээр СХД-н Драгоны наад талд байрлах өндөр байшингийг 2 өрөө байрыг надад шилжүүлсэн. Тэгээд би байранд нь тэр үед очиж үзсэн. Тэрнээс хойш би тэр байранд очоогүй ...би тэй бараг харилцаа холбоо байдаггүй над дээр бараг ирдэггүй. ...” гэх мэдүүлэг /4 хх 42 х/,

 

- Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрэгтэй, эмэгтэй 2 хүн утсаар яриад байр худалдаж авья гэж хэлсэн. Эмэгтэй нь Хүнбиш билүү  гэлүү тийм өвөрмөц нэртэй байсан. Тэдгээр хүмүүс бэлэн мөнгөөр худалдаж авна гэхээр нь байрныхаа үнийг буулгаад бэлнээр 47 сая төгрөгөөр худалдсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 47 х/,

 

- Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017.09.24-ний үед оройн хоолонд орох гээд цайны газрын үүдэнд зогсож байхад  ээс танай нөхөр оройн ээлжинд гарч байгаа биз дээ ямар дугаартай байгаа юм бол гэж асууж байгаа сонсогдсон. Тэрний дараа 2007.09.26-27-нд шилжих шөнө ахлах Соёлэрдэнийн өрөөнөөс тусгай хэрэгсэл авах гээд ортол ,  нар юм яриад сууж байсан.  нь наадах чинь их хэцүү миний мэдлээс хэтэрсэн асуудал байна даа гэж хэлж байсан. Тэгээд намайг орохоор чимээгүй болж суусан. Тэгээд л би гараад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 128-129 х/,

 

- Гэрч Ц.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... яагаад тасарсаныг мэдэхгүй. Камерууд хэн нэгний нөлөөгүйгээр тасрах боломжтой. Хааяа нэг өдөр 2 удаа 30 секундээс 1 минут орчим тасрах тохиолдол байдаг. Урт хугацаагаар буюу 6 минутаар урьд нь тасарч байсан удаа байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 138 х/,

 

- Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... үйлдвэрт шөнийн ээлжинд 2 оператор, 1 хамгаалагч хонодог. Тухайн шөнө боловсруулах үйлдвэрийн оператор ,  нар ажилласан. Хамгаалагчийнх нь нэрийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 141-142 х/,

 

- Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...камерт бичигдсэн 2 хүний нэг нь гагнуурчин байсан. Мөн явж байгаа нь болон царай нь камерт тодорхой харагдаж байсан учраас танисан. Мөн явж байгаа байдал, байнгын зөөврийн компьютер үүрч явдаг түүнийгээ ч тэр шөнө үүрч явж байсан шинжүүдээр нь танисан. Нөгөө хүнийх нь бичлэгийг нь нэлээн олон удаа харсан боловч сайн таньж чадаагүй. ийн хойно явж байсан болохоор царай нь харагдахгүй байсан. Тэгээд явдлаар нь таних гэж оролдоод геологийн  юм уу аль эсвэл боловсруулах үйлдвэрийн Жадамба 2-ийн алхаатай төстэй юм байна гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 144-145 х/,

 

           - Шинжээчййн 3289 дугаар дүгнэлт:

           1.Шинжилгээнд ирүүлсэн “Сhannel15_20170928б05728.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. Харин “5_19_R_170825220406.аvi гэсэн дүрс бичлэг тэнцэнэ. Харин “20170925_141408.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан байх бөгөөд шинжилгээнд тэнцэнэ.  

           2.Шинжилгээнд ирүүлсэн “Сhаnnеl15_20170928005728.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн нэгж кадр /frame/-д 01:01:06-01:07:53 секундын хооронд дүрс гарч байгаад тасарч 01:13:23-01:16:18 секундэд хооронд үргэлжлэн гарах дүрсэнд зарим эд зүйлсийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт гарсан байна.

           3.Шинжилгээнд ирүүлсэн “Сhannel15_20170928005728.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 01:07:54-01:13:22 секундын хоорондох дүрсний тасралт нь хяналтын камерын дүрсний дохионы кабелийн тасралтаас шалтгаалсан байх боломжтой” гэх дүгнэлт /7 хх 215 х/

 

- Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-ийн захирал Д.Цэвээндарийн “Тухайн саруудын үр дүнгийн болон туршилт  судалгааны үр дүнгээс харахад сонгож авсан саруудын мэдээнд үндэслэн гарсан нойтон баяжмалын хэмжээ 17,3 кг гарсан, харин туршилтын үр дүнг 5 интервалаар /савны дүүргэлтийг 100,75,60,50,40 хувиар/ нарийвчлан гаргахад 50 хувийн дүүргэлттэй байхад нойтон баяжмалын хэмжээ нь 17,05 кг гарч байгаа нь ойролцоо байна. Тиймээс туршилтийн үр дүнгээр савны 50%-ийн дүүргэлттэй үеийн баяжмалын хэмжээг илүү үндэслэлтэй гэж үзэн нийт 17,05 кг нойтон баяжмал алдагдсан бөгөөд түүнд агуулагдах 4,37 кг алт байсан гэж хохирлыг тооцож байна. Тухайн хэрэг гарсан өдөр 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн алт хайлалтаар гарсан алтыг “ Эксплорэйшн” ХХК нь 2017 оны 10 сарын 03-ны өдөр Монгол банкны Эрдэнэсийн санд тушаасан баримтад үндэслэн, тэр өдрийн Монгол банкны албан ханш 100,954 төгрөг 22 мөнгөөр тооцон нийт 4,37 кг алтны үнэ 441,169,941 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж байна.” гэх дүгнэлт /7 хх 230/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц., Н., М., Д., Э., Б., Д. нар “” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөө рүү нэвтэхдээ хяналтын камерийн бичлэгийг түр хугацаагаар салган хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр алтны баяжмалыг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч нарын нэвтэрсэн объект нь тусгайлан хамгаалсан алтны баяжмалын өрөө, хулгайлсан баяжмалын хохирлын үнийн дүн их хэмжээтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “тусгайлан хамгаалсан байранд ... нэвтэрч”, 2.3. ”их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

 

Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц., Н., М., Д., Э., Б., Д. нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 441,169,941 : 8 = 55,146,242 /нэг хүнд ноогдох төлбөр/ төгрөг, мөн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн ажлын хөлс 20,000,000 төгрөгийг “” ХХК төлсөн /8 хх 193 х/ болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч тус бүрээс 2,500,000 /20,000,000 : 8/ төгрөг гаргуулж буюу нэг шүүгдэгчээс нийт 57,646,242 төгрөг гаргуулж “” ХХК-д олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нараас хохирол төлөхөөр завсарлага авсан бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч Б. хохиролд 10,300,000 төгрөг төлсөн /8 хх 204 х/, үлдсэн 47,146,242 төгрөгийг “” ХХК авахаас татгалзсан /8 хх 210х/, мөн шүүгдэгч Ц., Д. нараас нийт 115,292,484 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хохирогч “” ХХК нь хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Г.ийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москвагийн гудамж 119а байрны 300 тоот 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч үлдсэн хохирлыг төлүүлэхээс татгалзсан /8 хх 205-206 х/, шүүгдэгч М.оос 10,000,000 /5,,000,000 төгрөг төлөгдсөн /8 хх 204 х/, төгрөгийг гаргуулж үлдсэн хохирлыг төлүүлэхээс мөн татгалзсан болох нь хохирогч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ичинхорлоогийн бичгээр гаргасан тайлбар, өмгөөлөгч Ц.Монголын шүүхэд бичгээр гаргасан тайлбар /8 хх 203, 204 х/-аар тус тус тогтоогдсон.

Бусад шүүгдэгч нарын хувьд хохирол төлсөн талаар баримт ирүүлээгүй, мөн хохирогч талтай уулзаж тохиролцсон зүйл байхгүй тул шүүгдэгч Э., Б., Д. нараас тус бүр 57,646,243 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч Ц., Д. нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр нараас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдлууд, хэдийд яаж үйлдсэн, тулгуурлаад байгаа нотлох баримт журам зөрчиж авсан мэдүүлгүүдээр гэм бурууг нотлох гэж оролдож байна. Энэ нь гэм бурууг нотлох баримт байж чадахгүй. Б. хичнээн төгрөг авсан, энэ нь нийт хохиролтойгоо яаж холбогдож байгаа юм, мөн бусад энэ үйлдэлд оролцсон сэрдэгдэж сэжиглэгдэж байгаа хүмүүсийн гэм буруутай байдлыг нотлоход нотлогдсон хэмжээгээрээ хохирол төлбөрийн асуудал яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу мэдүүлэг гэсэн хэсэг  дээр  мэдүүлгийг авч болно гэж заасан байна. 2 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. тай  холбогдоод түлхүүр өгсөн, авсан талаараа тодорхой ярьлаа. Тэгэхээр  байхгүй байхад энэ хэргийг шийдвэрлэх боломж байна уу үгүй. ...  шинжлэн судласан камерын бичлэгт Ц.ий нэг ч бичлэг байдаггүй. ... Хохирлын хэмжээний асуудлыг тогтоосон байгаа нь хууль зүйн шаардлагыг хангаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг зөрчиж байна. ... Хохирогч байгууллагын өөрсдөө бүрдүүлсэн буюу шүүгдэгч нараар бичүүлж авсан тайлбарууд хууль зөрчсөн тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эх сурвалжаа зааж чадахгүй байна. ... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Д.Хэнч-бишийг хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэдгийг нотолсон баримт байдаггүй. ... Улсын яллагчийн хэрэгт авагдсан баримтуудыг харахаар хэт нэг талыг баримталсан харагдаж байна. Харилцан эсрэг сонирхолтой гэрч нарын мэдүүлгээр яллах үндэслэл болгож байна. Д.Хэнч-биштэй холбогдох хэргийг дахин шалга гэсэн болохоос зүйлчлэл өөрчил гэж заагаагүй тул хэргийг прокурорт буцаах саналыг гаргаж байна гэсэн.

 

            Шүүгдэгч Д., М., Н., Б. нарын өмгөөлөгч Г.Баярсайхан: Шүүгдэгч нараар бичүүлж авсан тайлбарыг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Тайлбар авахдаа байгууллагын зүгээс ямар ч дарамт шахалт үзүүлээгүй гэх боловч ийг 4 цаг нэг гэрт хориод гадаа нь хамгаалагчаа мануулж байгаад энэ мэдүүлгийг авсан байдаг. ...  хоёрыг бичлэгээс харахад  өөрийн ажиллаж байгаа өрөө рүүгээ орж байгаа болохоос биш алтны өрөө рүү орсон гэдэг ямар ч нотлох баримт алга, алтнаас хулгайлж байгаа гэх нотлох баримт байхгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэргийг тал бүрээс нь бодитой, хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагч нарыг тусгаарлаж болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зарим эрүүгийн хэрэг нь нотлогдоогүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана. Улсын яллагчийн баримталсан зүйл заалт бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг баримталсан байна. Яллагдагч Б.ыг оргон зайлсан гэж энэ зүйл заалтанд байхгүй үндэслэлээр тусгаарласан.

            ... ийг Гантулга гэх хамгаалагчаар мануулж 4 цаг гэрт хорьж дарамталж мэдүүлэг авсан байдаг. Хүн болгон 35.000.000 төгрөг авсан гэж прокурор ярьж байна. Ц., Д.Хэнч-биш нарын 65.000.000 дансаар орсон байна. Бусад хүмүүсийн мөнгө авсаныг нь яаж нотолсон бэ авсаныг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж хохирол төлбөрийг нэг мөр шийдүүлэх саналтай байна.

 

            Шүүгдэгч Д., М., Н., Б. нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Т.Отгонпүрэв: Хэрэгт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудал нотлогдсон байх ёстой. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэн талаар нотлоогүй. Улсын яллагчаас миний үйлчлүүлэгч нарын үүрэг оролцоог , ,  нарын гаргасан тайлбар, мөн камерын бичлэг, таньж олсон гэрч нарын мэдүүлгээр нотлоод байдаг. Хэлэлцүүлгийн явцад 3 хх-ийн 124, 133-134, 142 дугаар талд авагдсан , ,  нарын гаргасан тайлбарууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.1 дугаар зүйлд заасныг зөрчиж авсан болох нь нотлогддог. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдож байна. Эдгээр тайлбаруудыг нотлох баримтаас хасуулчих юм бол юуг үндэслэж яллаад байгаа нь эргэлзээтэй болно. Камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг зэргийг үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт хувийн сонирхолтой, ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь тогтоогдож байна. Дээр нь таньж олуулах ажиллагаа нэг талыг хэт баримталсан ямар ч таньж олох боломжгүй дүрсийг нотлох баримтаар тооцох боломжгүй тайлбарыг үндэслээд таньж олж байгаа нь тогтоогдож байна. Хулгайд алдагдсан баяжмал саванд хэдэн кг байсан, алдагдсанаас хойш хэдэн килограмм үлдсэн гэдгийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй тул шинжээчийн дүгнэлтийг бодитой гарсан гэж үзэх боломжгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол банкны ханшаар хохирлын хэмжээг тооцсон гэдгээ шинжээч хэлсэн. Хэрэг гарсан хугацаа бол 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д тохирсон байх шаардлагыг хангахгүй байна. Хохирлын асуудлыг заавал зөвөөр шийдвэрлэж байж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Шинжээчийг ямар үндэслэлээр дүгнэлт гаргасан бэ гэхэд Баян Айргийн гаргаж өгсөн баримт гээд хүснэгтийг харуулж байна. Энэ нотлох баримт мөн юм уу. Энэ эх сурвалжийг тогтоож няцаах ёстой байсан. Нэгдүгээрт: гэмт хэрэг үйлдэхэд хэн ямар оролцоотой оролцсон бэ, хоёрдугаарт: хохирлын хэмжээг тогтоохдоо ямар баримтыг үндэслэсэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцаах шаардлагатай.

 

            Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мянган: Хавтаст хэрэгт авагдсан байгаа Баян Айраг ХХК-ний гэрээт ажилтан ийн бичгээр авсан тайлбар, мөн компаний ажилчдын дарамт шахалт, айлган  сүрдүүлэлтээр бичиж өгсөн гэх , нарын бичгийн тайлбар зэргээр яллаж байгаа нь учир дутагдалтай, үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасны дагуу авагдаагүй дээрх 3 ширхэг нотлох баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсэж байна. ...  нь тухайн гэмт хэрэгт оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 01:07 минутаас 01:13 минутын хооронд хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж улсын яллагч үзэж байгаа. Хэрэг болсноос хойш 22 цаг 33 минутын хугацааны дараа  К8 постоор К4 постын хашаа гагнах ажлаар нэвтрэн гарсан байдаг. Энэ үед баяжмалыг тээвэрлэн гаргасан гэж улсын яллагч яллаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан харуулын бичсэн рапорт, нэвтэрсэн авто машины бүртгэл, мөн харуулаар ажиллаж байсан Б.Оюунбатын мэдүүлэг зэргээс үзэхэд ЛВИ003 дугаартай машиныг унаж явсан зохих журмын дагуу үзлэг шалгалтыг хийж , нарыг нэвтрүүлсэн гэсэн байдаг. ... Хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтын хүрээнд хүнийг яллах ёстой.   хулгайх гэмт хэрэгт хамтран оролцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Шинжээч өөрийн дүгнэлтээ тайлбарлаж чадахгүй байна. Мөрдөгч шинжээчээс 4 асуулт асуусан байна. 1. Баян Айраг ХХК-ний ашигт малтмал аль шатанд алдагдсан байна вэ гэж асуухад хэрэг гарах үеийн ойролцоох 5 сард үндэслэн тодорхойлсон. 2.Баян Айраг ХХК-аас хичнээн хэмжээний баяжмал алдагдсан болох “нойтон баяжмал дахь алтны агууламжийг тодорхойлсоны үндсэн дээр тодорхойлов. Яагаад шар савыг сонгож авч байгаа нь ойлгомжгүй. Хуурай нойтон хоёрын хооронд 7 кг-ийн зөрүү гараад байна. Ямар ч ойлгомжгүй аргачлалаар дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс д холбогдох үйлдлийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн.

 

            Дээрх өмгөөлөгч нарын саналуудыг нэгтгэн дүгнэхэд дараахь үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах, цагаатгах саналаа гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд үндэслэл тус бүрт шүүхээс дараахь байдлаар няцаалт хийж байгаа болно.Үүнд:

           

            1.Шинжээчийн дүгнэлт хохирлын хэмжээг бодитой зөв тогтоож чадаагүй гэх асуудлын талаар:           

            Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тул энэ чиглэлээр мэргэшсэн шинжээчийг томилж хохирлын тооцоог гаргуулсан. Шинжээч өөрийн дүгнэлт гаргасан аргачлал, үндэслэл болгосон баримтуудаа дүгнэлтэндээ тодорхой тусгасан, шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбарласан, шинжээчийн дүгнэлт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн.

 

            2.Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Д.Хэнч-бишийг хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэдгийг нотлосон баримт байдаггүй гэх асуудлын талаар:

Шүүгдэгч Д.ийн хувьд камер хянагчийн ажлаас 2017 оны 09 сарын 27-ны өдөр буух байтал нөхөр Ц.тэй нэг ээлжинд ормоор байна хэмээн тухайн орой ээлжээ тааруулсан болох нь гэрч Э.гийн мэдүүлэг /8 хх 110 х/-ээр тогтоогдсон. Камер хянагч Д. нь камер тасарсан даруй Ай ти инженерт мэдэгдэж ямар шалтгаанаар камерийн бичлэг тасарсныг тогтоолгох байтал энэ үүргээ биелүүлээгүй, мөн тэр өдрийн ээлжийн IT нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон Б. байсан, шүүгдэгч Ц. хоёр хүний мөнгө авна шүү гэж хэлээд 70 сая төгрөг авч Д.ийн төрөл садны хүний нэр дээр 2 өрөө байр худалдаж авсан, мөн гэрч Э.ийн мэдүүлэг /1 хх 120-121 х 7 хх 28, 113 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч Ц.гийн мэдүүлэг /3 хх 24-26 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн мэдүүлэг /7 хх 11 х/, гэрч Ц.ийн мэдүүлэг /3 хх 104-105 х/ зэргээр Д.Хэнч-биш уг хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон.

 

3.Ц., Д.Хэнч-биш нарын 65,000,000 төгрөг дансаар орсон байна. Бусад хүмүүс мөнгө яаж авсныг нотлосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй гэх асуудлын талаар:

Хохирогч байгууллагын зүгээс гомдлын хамт гаргаж өгсөн М.,

Д., Б. нарын бичгээр гаргасан тайлбарууд /3 хх  124, 133-134, 142 х/,

Гэрч Ц.ийн “... хулгайлсан алтны баяжмалаа  аваад Улаанбаатар хотод ирж зараад Ц. ах руу залгаад нэг хүний 35,000,000 төгрөг болсон.  та хоёрын мөнгө нийлээд 70,000,000 төгрөг болсон гэж хэлэхээр нь данс руу хийчих гэж Ц. ахыг хэлтэл  данс руу хиймээргүй байна бэлнээр ав гэж хэлэхэд нь аавын бие муудлаа гэж худлаа хэлж чөлөө аваад Улаанбаатар хотод ирж мөнгөө аас авсан гэж хэлсэн юм. Энэ бүгдийг надад Д. сүүлд нь хэлсэн бөгөөд Ц. надтай анх утсаар ярихдаа ах нь мөнгөтэй болсон очиж байгаад өрийг чинь дарж өгнө гэж хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг /3 хх 104-105 х/,

Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...  2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд над руу утсаар залгаад за болчихлоо та ирээд хувиа ав хүн бүрийн 35,000,000 төгрөг болсон шүү гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /5 хх 155-157 х/ зэргээр тогтоогдсон.

 

            4.Яллагдагч Б. хичнээн төгрөг авсан, энэ нь нийт хохиролтойгоо яаж холбогдож байгаа, ямар үйлдэл оролцоотой байсныг нэг мөр шийдвэрлэх ёстой, Б.ыг оргон зайлсан гэж дээрх зүйл хэсэгт заагдаагүй үндэслэлээр хэргийг тусгаарласан нь хууль зөрчсөн гэх асуудлын талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйл нь хэрэг нэгтгэх, тусгаарлах үндэслэлүүдийг тусгайлан нарийвчлан зохицуулаагүй болох нь мөн зүйлийн 3, 7, 8 дахь хэсгүүдээс тодорхой уншигдаж байгаа тул прокуророос “яллагдагч оргон зайлсан” гэх үндэслэлээр Б.ад холбогдох хэргийг тусгаарласныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Прокуророос нэр бүхий 7 шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд тэдгээрт холбогдох хэргийг шүүхээс тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэхэд саад болохоор нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, шүүхээр хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

            5.Шүүгдэгч нарын хэн нь ямар үйлдэл оролцоотой байсныг тогтоогоогүй гэх асуудлын талаар:

Ц. харуул хамгаалалтын ахлахаар ээлжинд гарч байхдаа тэр шөнийн ээлжинд гарч байсан хамгаалагч аас алтны баяжмалын өрөөний түлхүүрийг авч М., Д. нарт өгч, дээрх хоёр шүүгдэгч баяжмалын өрөө үү орсон, М., Н. нар баяжмалаа геологийн дээж хадгалдаг газар байлгаж байгаад М., Э. хоёр гадагш гаргасан,  камерыг унтраах ажлыг хийсэн, Д. Ай ти инженерт нэн даруй мэдэгдэж ямар шалтгаанаар камерийн бичлэг тасарсныг тогтоолгох байсныг нуун дарагдуулсан, мөн  27-ны орой ажлаасаа буух ээлжтэй байсан байж ээлжээ солин улирч гарсан зэрэг нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн мэдүүлэг /7 хх 11 х/,

- М., Д., Б. нарын бичгээр гаргасан тайлбарууд

 /3 хх  124, 133-134, 142 х/,

- Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /5 хх 155-157 х/,

- Гэрч М.Т.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 155-156 х/,

- Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 120-121 х, 7 хх 28, 113 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 24-26 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 107 х/,

            - Э., Ц. нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /8 хх 117, 124 х/ зэргээр тэдгээрийн үйлдэл оролцоо тогтоогдсон.

Мөн шүүгдэгч Ц.ийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /5 хх 155-157 х/ нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах талын нотлох баримтаар тооцсон.

           

            6.Шүүгдэгч Д., М., Б. нарын гараар бичиж өгсөн тайлбаруудыг нотлох баримтаас хасуулах асуудлын талаар:

           Шүүгдэгч нар “” ХХК-тай хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан. Байгууллага дотроос алтны баяжмал алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр Д., М., Б. нараар тайлбар бичүүлж авсан, уг тайлбар дахь гарын үсгүүд нь шинжээчийн дүгнэлтээр бичсэн хүмүүсийнх мөн болох нь тогтоогдсон, тэдгээрт хүч хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх баримтууд хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй, уг тайлбаруудад гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд тусгагдсаныг үндэслэж хохирогч талаас гомдлын хамт Цагдаагийн байгууллагад өгсөн.

           Уг тайлбаруудын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь /гарын үсэг мөн эсэхийг тогтоохоор шинжээч томилох, гэрч асуух г.м/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журамд нийцсэн, уг тайлбаруудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ...”-д хамааруулж шүүх үзсэн.

           Уг тайлбаруудад тусгагдсан мэдээллүүд нь тайлбар бичихэд хамт байсан болон бусад хохирогч, гэрч нарын болон зарим шүүгдэгчийн мэдүүлгээр:Үүнд

           - хохирогч “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /5 хх 105-106 х/,

- Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /5 хх 155-157 х/,

- Гэрч М.Т.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 155-156 х/,

- Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 120-121 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 24-26 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг /3 хх 104-105 х/,

- Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 107 х/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3, 6-11, 13-15-д заасан журмуудад нийцэж байгаа тул шүүх яллах талын нотлох баримтаар тооцсон.

 

            7.Э.Бат-Эрдэнийг уг гэмт хэрэгт оролцсон болох нь тогтоогдоогүй гэх асуудлын талаар:

            Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Т., ,  нар Д.ийг дуудаж уулзахад ... геологийн ажилтан , аюулгүй ажиллагааны ажилтан Э., Ай ти инженер , хамгаалалтын албанаас хүн оролцсон гэж ярьсан байсан.  хамгаалагч аас түлхүүрийг авч д шилжүүлж , нар алтны өрөө рүү нэвтэрч баяжмалыг хулгайлж, ,  нар геологийн дээж хадгалдаг газар байлгаж байгаад ... , хоёр постоор гаргасан гэх оролцоо мэдэгдэж байгаа юм ...” гэх мэдүүлэг /7 хх 11 х/,

М.ийн “... анх энэ саналыг  бид 2 гаргасан. Тэгээд бусад оролцогч болох , , үйлдвэрийн оператор , мэдээлийн инженер , үйлдвэрийн оператор  нартай амаар ярилцаж үйлдвэрээс баяжмал авахаар болсон. ... Маргааш өдөр нь  нуусан зүйлээ аваад бутлуурын овоолгон дээр  бид 2-той уулзаж өгсөн. Бид 2 юмаа аваад К-8 дамжуулах станцын хаалга гагнах ажлаар гарч ажлаа хийж дуусгаад цаашаа явах замын орчимд сумаас ын захиасаар ирсэн эмэгтэй жолоочтой цагаан өнгийн машинд шуудайтай баяжмалаа өгч явуулсан. ... д 35,000,000 төгрөгийг Сансарт уулзаж өгсөн. ...” гэх тайлбар /3 хх 133-134 х/ зэргээр тогтоогдсон.

 

            8.Харилцан эсрэг сонирхолтой гэрч нарын мэдүүлгээр яллаж байна гэх асуудлын талаар:

            Энэ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авсан гэрчүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчээр мэдүүлэг авч болохгүй хүмүүст хамаарахгүй, тэдгээрээс мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан тул гэрч нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж яллах талын нотлох баримтаар тооцсон тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан саналуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч: Шүүгдэгч Ц.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,  шүүгдэгч  Н., М.Д., Э., Б., Д.Хэнч-биш нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тус тус 06 жилийн хугацаагаар хорих ялаар, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

            Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн: Ц., Д.Хэнч-биш нарын хувьд мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар  ял оногдуулах хангалттай нөхцөл байдал үүссэн тул Ц., Д.Хэнч-биш нарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү? гэв.

            Өмгөөлөгч Т.Отгонпүрэв, Д.Бум-Аюуш: Н. М.нарын зүгээс хохирогч байгууллагатай хохирол төлбөрийн талаар уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд төлөх ёстой төлбөрийг бууруулж өгсөн. Буруулсан хэмжээгээр Н. нь 10.500.000 төгрөг, М.нь 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн тиймээс хохирол төлбөрийг төлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан ялын 50% болох 01 жилийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. ... Л., Б. нар нь одоогоор хохирол төлбөрийг төлөөгүй ч гэсэн төлөх санаа зорилго байсан гэдгийг хэлмээр байна. Завсарлага авсан 5 хоногийн хугацаанд арай төлж амжсангүй. Миний 4 үйлчлүүлэгч нар маань бүгд 0-6 насны 3, 3 хүүхэдтэй залуучууд байгаа. Ажиллаж амьдрах насан дээрээ явж байгаа залуучуудад Монгол улсын шүүхээс нэг удаа итгэл үзүүлээд хамгийн бага шийтгэлийг оноож, зөв амьдрах итгэлийг төрүүлж өгөөч гэж хүсэж байна гэв.

            Өмгөөлөгч Г.Баярсайхан: Н. нь бага насны 3 хүүхэдтэй, эхнэр ажилгүй ам бүлээ тэжээж явдаг залуу. Хохирол төлбөрөө төлөхийн тулд Монгол өмгөөлөгчтэй тохиролцоонд хүрсэний үндсэн дээр хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол нь бичгээр саналаа тодорхой илэрхийлсэн. М.мөн адил төрөлхийн сонсголгүй, хэлний бэрхшээлтэй хүүхэдтэй, эхнэр ажилгүй өрх толгойлсон залуу байгаа. Мөн тохиролцоонд хүрч хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулсан гэдгийг Монгол өмгөөлөгч бичгээр илэрхийлсэн. Хохирлоо барагдуулж байна гэдэг нь гэм буруугаа хүлээж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд зааснаас доогуур ял  буюу 2 жилийн ялын 2/1-ээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Д. мөн адил бага насны хүүхдүүдтэй амьдарлаа авч яваа залуу. Б. нь 1 сар хүрээгүй 3 бага насны хүүхэдтэй. Хохирлоо нөхөн төлөхийн тулд компанид хүсэлт гаргасан байгаа. Тийм учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

            Өмгөөлөгч Б.Мянган: Шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхээс оногдуулсан хохирлыг төлөхгүй гэдгээ илэрхийлж байна. Мөн ял шийтгэлийн талаар ямар нэгэн санал байхгүй гэв.  

            Хохирогч “” ХХ-ийн өмгөөлөгч Д.Тамир: Хохирол төлбөрийн хувьд Ц., Д.Хэнч-биш, М., Н. нарыг шүүхээс тогтоосон төлбөрийг барагдуулсан гэж үзсэн байгаа. Компани болон өмгөөлөгч нарын зүгээс эдгээр залуучуудыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр шийтгэж өгөх хүсэлтийг уламжилж байна гэв.

 

           Шүүгдэгч Ц., Н., Д. нарыг хохирлоо төлсөн гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон, шүүгдэгч Ц. хохирол төлсөн хэдий ч, урьд 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн байдлын хувьд харгалзан үзэх нөхцөлд хамруулж үзэх тул түүнд хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлэх боломжгүй, Н., Д. нар хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, бага насны хүүхдүүдтэй, хохирол төлөгдсөн, гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал, ялыг хөнгөрүүлэх талаар хохирогч талаас гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах, бусад шүүгдэгч нар хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн амьдралын хувьд бага насны хүүхдүүдтэй, хохирогч талаас хөнгөн ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан тус бүрт нь 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

          Шүүгдэгч Ц. нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 122 хоног, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар 20-ны өдөр хүртэл 7 хоног, нийт 129 хоног,

          Шүүгдэгч Д. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 63 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч Н., М., Д., Э., Б. нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг камерийн бичлэг, 4 ширхэг хард диск, 3 ширхэг залгуурын хамт, 1 ширхэг рапортын дэвтэр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Боржигон овогт гийн , Сартуул овогт гийн , Өндөр овогт ын , Хүрэн морьт овогт гийн , Алаг адуу овогт ы , Боржигон овогт ын , Боржигон овогт ын  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Ц.ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, М.ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бат-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.г 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.ийн урьдчилан цагдан хоригдсон 129 хоног, Д.ийн урьдчилан цагдан хоригдсон 63 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.оос 5,000,000 төгрөг, Д.эс 57,646,243 төгрөг, Э.эс 57,646,243 төгрөг, Б.гаас 57,646,243 төгрөг тус тус  гаргуулж “” ХХК-д олгосугай.

 

         6.Г.ийн нэр дээр бүртгэлтэй Ү-2201030111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москвагийн гудамж 119а байрны 300 тоот 2 өрөө орон сууцны битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, Ц., Д. нарын 65 сая төгрөгийн төлбөрт тооцуулж “” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

         7.Ц., Н., М., Д., Э., Б., Д. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй Н., Ц., Д. нар төлөх төлбөргүй, Н., М., Д., Э., Б. нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг камерийн бичлэг, 4 ширхэг хард диск, 3 ширхэг залгуурын хамт, 1 ширхэг рапортын дэвтэр зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

         9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц., Н., М., Д., Э., Б., Д. нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад даалгасугай.

 

         11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол          Ц.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, Н., М., Д., Э., Б., Д. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ