Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч               Б.Батзориг

Шүүгчид                           Ц.Амаржаргал

    Д.Буянжаргал

  Оролцогчид:

Прокурор                         Э.Энхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан В.Батболдын өмгөөлөгч С.Сувдаагийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Валькагийн Батболд, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чумуугийн Байндаа нарт холбогдох, эрүүгийн 201618020145 дугаартай, 149/2016/00083/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сансарын гудамж, 51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-2011 оны 02 дугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 80.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 06 сар баривчлах ял шийтгүүлсэн,

-2011 оны 09 дүгээр сарын 12-ны Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

2.

 

145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 03 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Валькагийн Батболд /РД: НМ80082915/.

 

2.Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 15 нас 06 сартай, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Зүүнхараа политехник” коллежийн хүнд машин механизмын 1А ангид суралцаж байсан, ам бүл 3, ээж болон эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Рашаантын гудамж, 35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнэ /РД: МЗ01271251/.

 

3.Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, халх, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “об капитал” ХХК-д малчин ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-1992 онд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 06 жилийн хорих ялаар,  

-1993 оны Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 11 жилийн хорих ялаар,

-1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 06 сар хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жил 06 сарын хорих ялаар,

-2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилж, эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хорих ял болгон өөрчилсөн,

-2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 103/а тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар,

-2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхийн 71/а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 04 сар 02 хоногийг нэмж нэгтгэн бүгд 03 жил 04 сар 02 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чумуугийн Байндаа /РД: МЗ71032936/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадна аргамжаатай байсан иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Намаг гэх газарт бэлчиж байсан адуунаас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлж 800.000 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07

3.

 

дугаар сарын 06-нд шилжих шөнө Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө В.Батболдтой бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч            Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх В.Батболд, Ч.Байндаа, Э.Цог-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 10 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Валькагийн Батболдыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, мөн насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнийг бүлэглэж, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овогт Чумуугийн Байндааг  бусдыг бүлэглэж бусдын эд хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Валькагийн Батболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгч Чумуугийн Байндааг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан В.Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг, Ч.Байндаад холбогдох Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.Батболд, Ч.Байндаа нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр В.Батболдыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр Э.Цог-Эрдэнийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.8 дахь хэсэгт заасныг баримтлан В.Батболдод оногдуулсан 04 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнэд оногдуулсан 02 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Цог-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж,

4.

 

энэ хугацаанд түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Н.Эрдэнэцэцэгийн хүссэнээр буюу зөвшөөрснөөр хариуцуулан даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан В.Батболдын өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч В.Батболд урьд өмнө 3/гурав/ удаа ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа нь Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасанд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч В.Батболд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа чин санаанаасаа гэмшиж байсан, дахин ямар нэг гэмт хэрэг үйлдэхгүй явж чадна, засарч хүмүүжсэнээ харуулна гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч В.Батболд нь шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа юм. Иймд шүүгдэгч В.Батболдын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хохирол арилгасан, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг харгалзаж хуульд заасан ялын доод хэмжээгээр /2 жилийн/ хорих ялыг оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

В.Батболд нь удаа дараа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд тулгуурлан түүнд 4 жилийн хорих ял оногдуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас ялтан В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадна аргамжаатай байсан иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн,

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Намаг гэх газарт бэлчиж байсан адуунаас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлж 800.000 төгрөгийн,

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

5.

 

-Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө В.Батболдтой бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

-Шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч           Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, В.Батболд, Э.Цог-Эрдэнэ, Ч.Байндаа нарыг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн 10 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан  байна.

 

Ялтны өмгөөлөгч С.Сувдаагийн гаргасан “…шүүгдэгч В.Батболдын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хохирол арилгасан, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг харгалзаж хуульд заасан ялын доод хэмжээгээр /2 жилийн/ хорих ялыг оногдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судалбал:

Ялтан В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадна аргамжаатай байсан иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Намаг гэх газарт бэлчиж байсан адуунаас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлж 800.000 төгрөгийн, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, мөн насанд хүрээгүй Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

-Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө В.Батболдтой бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр “Алтны ам” гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч           Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ, шүүгдэгч Ч.Байндаа нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Наранбаатар /хх-н 35-р хуудас/, Д.Даянбуу /хх-н 39-р хуудас/, Ч.Батаа /хх-н 43-р хуудас/ нарын мэдүүлэг, гэрч Д.Баттулга /хх-н 51-р хуудас/, А.Батмөнх /хх-н 55-р хуудас/, Х.Бямбасүрэн /хх-н 64-р

6.

 

хуудас/, С.Дамдиндорж /хх-н 65-р хуудас/ нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 4-8-р хуудас/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-18-р хуудас/, хар зүсмийн морийг С.Баасандоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 30-31-р хуудас/, хохирогч нарын хулгайд алдсан морьдыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-н 73, 75, 77-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “…Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…” гэж заасны дагуу ялтан В.Батболд, Э.Цог-Эрдэнэ, Ч.Байндаа нарын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялыг оногдуулсан байна.

 

Ялтан В.Батболд өмнө нь энэ төрлийн хэргээр 3 удаа буюу 2011 оны 02 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 12, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд ял шийтгэгдэж, шүүхээр шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, анхан шатны шүүхийн оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул ялтны өмгөөлөгчийн гаргасан дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан В.Батболдын өмгөөлөгч С.Сувдаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан В.Батболдын өмгөөлөгч С.Сувдаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                  Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ