| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 149/2016/00096/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-03-15 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 18
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Ц.Амаржаргал
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Э.Энхбат
Хохирогч Э.Дэлгэрцэцэг
Түүний өмгөөлөгч С. Батболд
Ялтны өмгөөлөгч Х.Сэргэлэнбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Э.Дэлгэрцэцэгийн өмгөөлөгч С.Батболд, хохирогч Э.Мөнхзул нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшинд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020200 дугаартай, 149/2016/00096/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр болон 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 06-06 тоотод оршин суух хаягтай, Урьд:
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №38 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жил хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшин /РД:МБ-83010215/.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч С.Мөнхтүвшин нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр
2.
багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед архи, согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ 20-33 СЭҮ улсын дугаартай “Тоёота ланд крузер 80” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А/Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8. “Тээврийн хэрэгсэл байрлан явах”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж, өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 18-93 УНХ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх С.Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 05 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшинг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар С.Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар С.Мөнхтүвшин нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулж,
-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Мөнхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнхтүвшингээс бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 652.610/зургаан зуун тавин хоёр мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, 3-682 тоотод оршин суух Гучит овогт Энэбишийн Мөнхзулд, 1.354.701/нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуун нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 69-1001 тоотод оршин суух Хатигин овогт Энхтуяагийн Дэлгэрцэцэгт тус тус олгож,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ зам тээврийн ослоос учирсан гэмтлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.Дэлгэрцэцэгийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Боржигон овогт Лхагвын Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаар татсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Л.Бат-Эрдэнийн эзэмшлийн /уул нь өмчлөлийн/ гэх “Тоёота ланд крузер 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай
3.
тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгосон байна. Энэ нь Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйл /Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоол... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт ... иргэн хуулийн этгээд хамаарна/, мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн /Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах/ 499.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэхүү тогтоол нь хууль зөрчсөнийг хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дээрх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасангүй. Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хохирогч Э.Мөнхзул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Миний бие холбогдох нотлох баримтаар 3/гурав/ сая төгрөгийг нэхэмжилсэн. Миний бие хүнд гэмтэл авч баруун 3, 4, 5 дугаар хавирга хугарсан, тархи доргисон, зүүн түнх мултарсан, өвдөг няцарсан. Хүнд гэмтэл учирч насан туршдаа тахир дутуу болж, сэтгэл санаа, эдийн засаг бие махбодийн маш хүнд байдалд ороод байхад С.Мөнхтүвшин надад төлөх ёстой төлбөрөөс 652.610/зургаан зуун тавин хоёр мянга зургаан зуун арав/ төгрөгийг өнөөг хүртэл төлөхгүй байгаад миний бие маш их гомдолтой байна. Надад учирсан энэ их хохирол 3/гурав/ сая төгрөгөөр хэмжигдэхгүй нь ойлгомжтой, насаараа тахир дутуу болж хоцорч байна. Шүүх С.Мөнхтүвшин хохирлоо бүрэн төлөөгүй байхад их хэмжээний хохиролтой хүнд торгох ял оногдуулж байгаа нь буруу шийдвэр гаргаж, тохирохгүй ял шийтгэл оногдуулсан гэж бодож байна. Хэрэг шүүх дээр очсоноос хойш хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл дуусгаагүй хэвээрээ байна. Надад 650.610/зургаан зуун тавин мянга зургаан зуун арав/ төгрөгийг хохирол төлж чадахгүй байгаа хүн 1.200.000/нэг сая хоёр зуу/ торгууль төлөх ямар ч боломжгүй, одоо торгуулиа төлнө гээд миний төлбөрийг төлөхгүй, би хохирсон дээрээ улам туйлдаа хүрч хохирч байна...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч С.Батболд давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоол болон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.
н.Бат-Эрдэнэ гэх хүн өөрөө хүсэлтээрээ тухайн тээврийн хэрэгслийг С.Мөнхтүвшинд өгсөн. Ийм учраас энэ хүн иргэний хариуцагчаар хуульд заасан үндэслэлийн дагуу татагдсан. Иймд дээрх хуульд зааснаар н.Бат-Эрдэнэ хохирол төлж хариуцлага хүлээх ёстой...” гэв.
Хохирогч Э.Дэлгэрцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Анхан шатны шүүх хуралд орсны дараа би С.Мөнхтүвшинтэй хохирлын
4.
талаар ярихад “...улсад мөнгө төлж байхад юун чамд мөнгө төлөх, чадахгүй...” гэж хэлсэн. Ингэж хэлж байгаа хүн миний хохирлыг барагдуулахгүй юм байна. Би хохирлоо гаргуулж авмаар байна...” гэв.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна. С.Мөнхтүвшин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын дагуу хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Энэ гэмт хэрэг тохиодлын шинж чанартай бөгөөд С.Мөнхтүвшин анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчид учирсан хохирол төлбөрийг С.Мөнхтүвшин төлж барагдуулсан.
Иргэний хариуцагчийн хувьд С.Мөнхтүвшинд ямар нэг ажил гүйцэтгүүлэхээр тээврийн хэрэгслийг өгөөгүй. Харин ч С.Мөнхтүвшингийн гуйлтаар түүнд тээврийн хэрэгслээ шилжүүлж өгсөн байдаг тул н.Бат-Эрдэнэ нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан иргэний хариуцагч биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ял шийтгэл нь 3 төрөлтэй бөгөөд ялтны хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхлэх байдал зэргийг нь харгалзан түүнд торгуулийн ял шийтгэлийг оногдуулсан...” гэв.
Тодорхойлох нь:
Хэргийн материалыг судлан үзэхэд С.Мөнхтүвшин нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20-33 СЭҮ улсын дугаартай “Тоёота ланд крузер 80” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А/Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8. “Тээврийн хэрэгсэл байрлан явах”, 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж, өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн 18-93 УНХ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум духь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх С.Мөнхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар С.Мөнхтүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний
5.
буюу 12.240.000 төгрөгөөр торгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнхтүвшингээс бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 652.610 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, 3-682 тоотод оршин суух Гучит овогт Энэбишийн Мөнхзулд, 1.354.701 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант 69-1001 тоотод оршин суух Хатигин овогт Энхтуяагийн Дэлгэрцэцэгт тус тус олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
С.Мөнхтүвшин нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Л.Бат-Эрдэнийн эзэмшлийн 20-33 СЭҮ улсын дугаартай “Тоёота ланд крузер 80” загварын тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрлөөр, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор замын хөдөлгөөнд оролцох явцдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Осол гаргах үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй боловч ашиглах боломж олгосон, эсхүл ашиглагчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч бусдад өөрийн шууд үйлдлээр гэм хор учруулаагүй боловч хариуцлага хүлээх тухай зохицуулалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “…Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй…” гэж заажээ.
Гэтэл анхан шатны шүүх …С.Мөнхтүвшин нь уг тээврийн хэрэгслийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор Л.Бат-Эрдэнээс авч замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасан нь Л.Бат-Эрдэнийн хариуцлагагүй үйлдлээс болоогүй байх тул түүнийг иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Л.Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй … гэсэн дүгнэлт хийж, энэ хэрэгт Боржигон овогт Лхагва овогтой Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаар татсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон “ТОГТООХ” нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Мөнхтүвшинд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Д.БУЯНЖАРГАЛ