Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 214/МА2024/00017

 

Эрдэнэт ******* ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2024/00330 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Эрдэнэт ******* ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц******* ******* ХХК-д холбогдох,

Ц******* ******* ХХК-д ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1,987,502,990 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 321,181,950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Б.О*******ын шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцээд шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, З.Ж*******, А.О*******, хариуцагчийн төлөөлөгч Б.О*******, хариуцагчийн өмгөөлөгч О.М******* /цахимаар/, прокурор Ц.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн агуулга

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Ц******* ******* ХХК-д ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1,987,502,990 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулах.

 

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.б.1."Эрдэнэт ******* ТӨҮГ нь Ц******* ******* ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/-18 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу Ц******* ******* ХХК-д гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749,424,550 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний 5.2.1-д заасан гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн, тоо хэмжээ, иж бүрдэл бүхий биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг дагалдах баримт бичгийн хамт заасан хугацаанд нийлүүлэх гэсэн үүргээ зөрчсөн. Тус *******ийн Техникийн зөвлөл 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, Ц******* ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй тул цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэн 2/-18 бүртгэлийн дугаартай гэрээг дүгнэх шийдвэр гаргасан. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг гэрээг дүгнэх ажлын хэсгээс Ц******* ******* ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн 2/-18 бүртгэлийн дугаартай гэрээг цуцлахаар шийдвэрлэсний дагуу Эрдэнэт ******* ТӨҮГ-ын 2019 оны07 дугаар сарын 8-ны өдрийн ТБ-117-12/1052 тоот албан бичгээр 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн худалдах, худалдан авах 2/-18 тоот гэрээг цуцлах мэдэгдлийг Ц******* ******* ХХК-д хүргүүлсэн тул гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749,424,550 төгрөг, ган бөмбөлөгийн цехэд цувих шугам суурилуулахтай холбоотой хуучин цувих шугамыг буулгах, бэлтгэл ажлуудыг хангах зорилгоор Р ХХК-аар хийлгэсэн ажлын хөлс 129,760,440 төгрөг нийт 879,181,990 төгрөгийг гаргуулах.

 

1.б.2. Эрдэнэт ******* ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ТБ-105/12/ дугаартай албан шаардлага болон 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТБ-39-12/ дугаартай албан бичгүүдээр Ган бөөрөнцгийн цехэд суурилагдсан ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг буулгаж, буцаан авч талбай чөлөөлөх шаардлагыг Ц******* ******* ХХК-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дээрх албан бичгүүдэд хариу ирүүлээгүй, тоног төхөөрөмжөө буцаан аваагүй. Эрдэнэт ******* ТӨҮГ-ын зүгээс *******ийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 148 дугаартай шийдвэр гаргаж, Ц******* ******* ХХК-ийн суурилуулсан цувих шугамыг буулгах ажлын хэсэг байгуулж, 100 хувь өөрсдийн зардлаар буулгасан тул Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгаж өгнө үү.

 

1.б.3. Ц******* ******* ХХК-ийн суурилуулсан шугамаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал ган бөөрөнцөг *******лэсэн. Энэ хугацаанд олон удаагийн эвдрэл гэмтлүүд гарч, шугам техникийн тодорхойлолтод заасан хүчин чадалдаа хүрч ажиллаагүй. Эрдэнэт ******* ТӨҮГ нь *******лэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдээс 40 мм, 80 мм, 100 мм-ын диаметртэй ган бөөрөнцгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд худалдан авсан. Баяжуулах ******* Ган бөөрөнцгийн цехээс 13,901 тонн ган бөөрөнцөг авч хэрэглэхээр төлөвлөсөн боловч 6,289 тонн ган бөөрөнцөг авч 7,861 тонн ган бөөрөнцгийг гаднаас худалдан авсан. Ц******* ******* ХХК-ийн суурилуулсан шугам хэвийн ажиллаагүйгээс болоод 7,861 тонн ган бөөрөнцгийг 22,200,298,000 төгрөгөөр *******лэх байсныг 23,308,188,000 төгрөгөөр худалдан авч, 1,108,318,000 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1,108,318,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбарын агуулга: Эрдэнэт ******* ТӨҮГ-аас 2018 онд ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх цахим тендер зарлаж, уг тендерт 5 компани оролцсоноос Эрдэнэт ******* ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хороо Ц******* ******* ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл ирүүлсний дагуу талуудын хооронд маргаан бүхий 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т нийлүүлэгч нь ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, гэрээнд заасан үнэ, тоо ширхгийн дагуу худалдаж, захиалагч тал худалдан авна гэж гол нөхцөлийг талууд тохиролцсоны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т гэрээний зүйлийн үнийг 1.070.606.500 төгрөг гэж талууд харилцан тохиролцсон. Хариуцагч Ц******* ******* ХХК-аас ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг нийлүүлэх явцад Эрдэнэт ******* ТӨҮГ-ын Ган бөмбөлгийн цехийн даргаар ахлуулсан баг Бүгд Найрамдах Хятад Ард улсын тухайн ******* дээр очиж, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам Эрдэнэт *******ийн ТӨҮГ-ийн ган бөмбөлгийн цехэд тохирох боломжтой эсэх, техникийн нөхцөлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь танилцсан. Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг *******лээд дууссаны дараа Ц******* Мөнх ХХК Замын-Үүд рүү тээвэрлэж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаалийн бүрдүүлэлтийг хийн оруулж ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэт *******ийн Тээвэр ложистикийн албаны 6 дугаар төв агуулахад ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэж, хүлээлгэж өгсөн. Олон улсын худалдааны инкотермс 2010 гэсэн нөхцөлийг талууд гэрээгээрээ тохиролцсон. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасны дагуу эд хөрөнгийг хүлээн авсан гэж хариуцагч үзэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т Бараа нь чанар болон зохих ёстой стандартын шаардлага хангахгүй, тоо хэмжээ дутсан, нэр төрөл өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдал илэрвэл нийлүүлэгчид 14 хоногийн дотор мэдэгдэж, шаардлага хүргүүлнэ гэж заасан. Энэ нь гэрээгээр Эрдэнэт ******* ТӨҮГ-д олгосон эрх юм. Чанарын шаардлага хангахгүй, хүчин чадал хүрэхгүй, биет байдлын болон эрхийн доголдолтой гэж үзэж байгаа бол гэрээний дагуу мэдэгдэх эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл ган бөмбөлгийн цувих шугамыг угсарч, тохируулга хийж, туршилтын хугацаанд *******лэл явуулсан. 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн гэрээ цуцлах тухай албан бичигт Ц******* Мөнх ХХК-ийн нийлүүлсэн ган бөмбөлгийн цувих шугамыг угсарч, *******лэл явуулахад төлөвлөж байснаасаа 49%-ийн гүйцэтгэлтэй ажилласан гэж дурдсан. Үнэхээр биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй хөрөнгө байсан бол хүлээж аваад, угсарч суурилуулаад, тохируулгыг нь хийгээд, ган бөмбөлөг *******лээд ашиг олсон байгаа нь нотлогдож байхад шилжүүлсэн урьдчилгаа болон хохирол гаргуулах агуулгатай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

... 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт *******лэсэн 2140 ган бөөрөнцгөөр Эрдэнэт ******* ТӨҮГ 6,5 тэрбум төгрөгийн ашиг олсон харагдаж байгаа мөртөө эвдрэл гэмтэл гарсан, шугамыг буцаан ав гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2019 оны 1 дүгээр улирал хүртэл нийт 4479 тонн ган бөөрөнцгийг *******лэхээр төлөвлөсөн хэдий ч 48%-тай ажиллаж 2339 тонн ган бөөрөнцөг *******лэж чадаагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *******лэл явагдаж тодорхой хэмжээний ашиг олсон нь хэргийн баримтуудаар нотлогдож байна.

Нөгөө талаар гэмтэл үүсэн шалтгаан нь Эрдэнэт ******* ТӨҮГ-т өөрт нь байгаа, 1990 оноос хойш ашигласан, халаалтын зуухаа солиогүй байсантай холбоотой гэж үзэж байна. Хуучин халаалтын зуух дээр шинэ цувих шугам угсрахад алдаа гарч эхэлсэн байна. Халаалтын зуухаа сольсон учраас одоо *******лэл хэвийн явагдаж байгаа гэж ойлгож байна. Цувих шугам доголдолтой байсан уу, халаалтын зуух нь асуудалтай байсан уу гэдгийг нэхэмжлэгч тал тодорхой тайлбарлах ёстой. Гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй болж байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж, тайлбарласан бол гэрээ цуцлах, гэрээнээс татгалзахаас үүдэн хохирол болон гэм хорын асуудал болох байсан.

Гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзана гэдэг нь урьдчилсан нөхцөл байхыг шаарддаг. Хуульд нөгөө талдаа мэдэгдсэн байхыг шаардаад байгаа юм. Урьдчилсан нөхцөл гэдэг Иргэний хуулийн 205 дугаар зүйл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар тодорхой хугацаа өгсөн үр дүн гарахгүй байна гэж үзэж, талууд гэрээг цуцлах гэрээнээс татгалзах боломжийг хуульчилсан.

... Гэрээ цуцалсан гэж хэлээд байгаа боловч яаж урьдчилж мэдэгдсэн юм, урьдчилсан нөхцөлөө яаж хангасан юм бэ гэдгээ өнөөдөр нотолж өгөөгүй ба хэрэгт баримт нь байхгүй учраас 749 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 247.1 болон 248.2-т заасны дагуу эд хөрөнгийг хүлээгээд авсан ба тодорхой үйлдэл хийсэн. Гэрээний зүйлийг 6 дугаар төв агуулах дээр хүлээж авсан, тодорхой хэмжээний *******лэл явуулсан, гарсан ган бөөрөнцгөөрөө тодорхой баяжмал гаргаж авч, ашиг олсон нөхцөл байдал байгаа учраас эд хөрөнгийг хүлээгээд авсан гэж үзэж байгаа тул шугамыг буцаан авахыг даалгах шаардлага үндэслэлгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйгээс болоод үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан нэмэгдэл зардал, олох ёстой байсан ашиг орлогыг хохиролд тооцно гэж заасан. Гэрээний үүргийн аль 1 тал нь зохих ёсоор биелүүлээгүй гэж 1,108,318,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байгаа бол тус гэрээ нь хүчин төгөлдөр болно. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалтай нийцэхгүй буюу үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх гэрээний үүргээ 2018 оны 12 дугаар сарын 18-ны зохих ёсоор бүрэн биелүүлсэн тул үлдэгдэл санхүүжилт 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан авахыг шаардаж байна. ... Гэрээний дагуу 2 удаагийн гүйлгээгээр гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь буюу 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг манай компани авсан бөгөөд үлдэгдэл 30 хувь болох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл захиалагч биелүүлэхгүй гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар: "... 3 дахь төлбөр болох гэрээний үнийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн төлнө... гэж тохиролцсон бөгөөд бараа буюу гэрээнд заасан цувих шугамыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *******ийн Тээвэр ложистикийн албаны 6-р төв агуулахад захиалагч Ган бөмбөлгийн цехийн төлөөллийг байлцуулан акт үйлдэн бүрэн хүлээлгэн өгсөн.

Мөн худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т барааг бүрэн хүлээн авч акт үйлдэх, нийлүүлэгч талд төлбөрийг шилжүүлэх үүргийг захиалагч тал биелүүлээгүй.

Хэдийгээр гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байгаа боловч Эрдэнэт ******* ТӨҮГ-ын зүгээс гэрээг цуцалсан гэж үзэж байгаа тул бид алданги шаардахгүй байгаа болно.

...Ган бөөрөнцгийн цех нь 2019 оны 1 дүгээр улиралд 4479 тонн ган бөөрөнцөг *******лэхээр төлөвлөсөн хэдий ч цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор 2140 тонн ган бөөрөнцөг *******лэж 48 хувийн гүйцэтгэлтэй ажиллан 2339 тонн ган бөөрөнцөг дутуу *******лэсэн... гэж тайлбарласнаар бидний нийлүүлсэн иж бүрэн шугамыг ашиглаж байгаа нь нотлогдсон, мөн өнөөдрийг хүртэл нийлүүлсэн иж бүрэн шугам танай талд байгаа учраас гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг манай компани хуульд заасан журмын дагуу шаардах эрхтэй.

Иймд Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлснийг тогтоож хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 321.181.950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан манай компанид олгож, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, үндэслэл: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах 2/-18 бүртгэлийн дугаартай гэрээний 3.1 дэх заалтад нийлүүлэгч нь барааг энэхүү гэрээнд заасан DDР Эрдэнэт ******* ХХК-ийн агуулах нөхцөлөөр нийлүүлнэ. Захиалагч мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хүлээн авах комисс шалгаж авах ба угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийн хүлээн авч талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцно гэж заасан. Энэ заалтын дагуу Ц******* ******* ХХК нь тоног төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгыг хийж бүрэн ажиллагаанд оруулж хүлээлгэж өгөх ба цувих шугамын тоног төхөөрөмжүүдийг 6 дугаар агуулахад буулгаснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Ц******* ******* ХХК-ийн 2/-18 бүртгэлийн дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь туршилтын явцад чанарын шаардлага хангаагүй, маш олон удаа эвдэрч цехийн үйл ажиллагаа зогсож байсан тул Эрдэнэт ******* ТӨҮГ-аас энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн аваагүй ба үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үндэслэлгүй, харин өмнө нь шилжүүлсэн бүх төлбөрийг Эрдэнэт ******* ТӨҮГ Иргэний хуулийн 254.1-т зааснаар буцаан шаардах эрхтэй.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмжийг Эрдэнэт *******-т суурилуулж ашиглалтад хүлээлгэн өгөх учиртай.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр цувих шугамыг угсарч, суурилуулж, тохируулга, сургалт хийн хүлээн авч акт үйлдэнэ гэж заасан. Үүний дагуу туршилт тохируулгын ажлыг эхлүүлж шугамыг ажиллуулж тодорхой хэмжээний бүтээгдэхүүн *******лэж байж чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлох юм. Мөн тухайн үед Ц******* ******* ХХК-ийн угсарсан цувих шугамын эвдрэл гэмтэлтэй холбоотой талуудыг байлцуулан хийсэн олон удаагийн хурлын тэмдэглэл, хоорондоо харилцсан албан бичгүүд байдаг. Эдгээр тэмдэглэлээс үзэхэд Ц******* ******* ХХК нь цувих шугам, амраах зуухыг суурилуулснаас хойш техникийн бичиг баримтыг гаргаж өгдөггүй, цувих шугамыг суурилуулсан хойно ч гэсэн гэрээний 1.2, 3.1, 5.2.5 дахь заалт болох барааг нийлүүлэхдээ бүрдүүлэх баримт бичиг болох ачааны дагалдах бичиг, чанарын гэрчилгээг шаардаж байж хагас дутуу ирүүлсэн байдаг. Үүнээс харахад Ц******* ******* ХХК нь ган бөөрөнцөг цувих шугам нийлүүлэх санхүүгийн болон ажлын туршлагатай компани байсан эсэх нь эргэлзээтэй төдийгүй гэрээний үүргээ эхнээсээ зөрчсөн байдаг.

Иймд Ц******* ******* ХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

5. Прокурорын тайлбарын агуулга: Эрдэнэт ******* ТӨҮГ нь эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тендер зарлаж, үүнд Ц******* ******* ХХК шалгарч, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Захиалагч, нийлүүлэгч байгууллага нь гэрээний бүх нөхцөл шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүний дагуу худалдах, худалдан авах гэрээний зүйлээ нийлүүлсэн. Захиалагч эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилготой худалдан авсан шугам нь хүчин чадалдаа хүрч ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дунджаар 40-50 хувийн гүйцэтгэлтэй ажилласан тул биет байдлын доголдолтой, мөн бараа нийлүүлсэн гэх үндэслэлтэй. Тендер шалгаруулалтын материалд Сучон гэдэг компаниар ирүүлсэн боловч Дангба гэдэг компаниас нийлүүлсэн. Хэд хэдэн удаагийн техникийн зөвлөлийн хуралдаануудад дагалдах бичиг баримт нь ирээгүй гэдэг асуудлууд гарсан. Дагалдах бичиг баримтыг шаардуулж байсан нь тэмдэглэлд тусгагдсан байдаг, эрхийн доголдолтой бараа нийлүүлсэн гэж үзнэ. Гэрээтэй холбоотой тээвэр ложистикийн албаны 6 дугаар агуулахад тухайн гэрээний зүйлээ хүлээлгэж өгснөөр гэрээ дуусгавар болно гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. ... Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахтай холбоотой асуудлын хувьд хэдийгээр гэрээ цуцлахтай холбоотой шаардах эрх ялгаагүй хүчин төгөлдөр үүснэ. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлүүдэд гэрээнээс татгалзах гэрээг цуцлах аль ч үед хэрэглэх боломжтой байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний тал үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхтэй тул Эрдэнэт ******* ТӨҮГ-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

 

6.Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-д заасныг баримтлан Эрдэнэт ******* ТӨҮГ-ын гаргасан 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага, Ц******* ******* ХХК-ийн гаргасан Гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдлээс 107,060,650 /нэг зуун долоон сая жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Ц******* ******* ХХК-д гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 214,121,300 /хоёр зуун арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг Эрдэнэт ******* ТӨҮГ-аас гаргуулж Ц******* ******* ХХК-д, Ц******* ******* ХХК-аас 1,108,318,000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрдэнэт ******* ТӨҮГ-т тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.323.615 /арван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч Ц******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.763.860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ-аас 1.763.860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж, хариуцагч Ц******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн төлөөлөгч Б.О******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Анхан шатны шүүхээс Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй Ц******* ******* ХХК-д холбогдох ...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол, улсын тэмдэгтийн хураамж нийт 883.738.865 /найман зуун наян гурван сая долоон зуун гучин найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах... шаардлага болон ...Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах..., ...учирсан хохиролд 1,108,318,000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөг... гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, гэрээний үүрэгт 321,181,950 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа болон шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар буруу дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрөл, талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй ба хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тухайлбал,

1.Шүүхээс талуудын хооронд 2018.07.06-ны өдөр байгуулагдсан Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын тухайд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэрэгт авагдсан болон цугларсан бичгийн нотлох баримтуудаар Ц******* ******* ХХК нь худалдан авагч талд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, худалдан авагч тал болох Эрдэнэт ******* ТӨҮГ нь тухайн шугамыг хүлээн авч *******лэл явуулж байсан болох нь тогтоогдож байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэгч талаас маргаж буй Ц******* ******* ХХК-аас гэрээнд заасан чанар, стандартын шаардлагад нийцсэн барааг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, нийлүүлсэн шугам нь шаардлага хангаагүй тул гэрээг цуцалсан гэх үндэслэлгүй гэж зөв няцаасан дүгнэлт хийсэн атлаа шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргаж мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргалаа.

...Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний 3.1 дэх хэсэгт: ...Нийлүүлэгч нь барааг энэхүү гэрээнд заасан Инкотермс 2010 нөхцөлөөр нийлүүлнэ гэж тохиролцсон ба талууд барааг нийлүүлэхээр нэрлэн заасан газар нь Эрдэнэт ******* ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн 6-р төв агуулах нөхцөл болно. Энэ нь хэрэгт авагдсан 2018.11.16-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцсэн актаар давхар нотлогддог. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхээс хийсэн боловч шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргасанд гомдолтой.

2.Эрдэнэт ******* ТӨҮГ анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол, улсын тэмдэгтийн хураамж нийт 883,738,865 /найман зуун наян гурван сая долоон зуун гучин найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулах... шаардлага гаргасан. Энэ хэрэг маргааны тухайд өмнө нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан ба ингэхдээ гэрээг цуцлах, татгалзах талаарх урьдчилсан журмыг хэрэгжүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж буцаасан байдаг. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019.07.08-ны өдрийн ТБ-117-12/1052 дугаар албан бичгээр гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэн. /Нэг талын хүсэл зоригоор/

ИХ-ийн 204, 205 дугаар зүйлд гэрээнээс татгалзах журам, татгалзсанаас үүсэх үр дагаврын талаар хуульчилсан. Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй боловч тухайн маргааны үйл баримтын хүрээнд Ц******* ******* ХХК-аас гэрээний зүйлийг нийлүүлэх, угсарч суурилуулах туршилт, тохируулга хийх үүргээ биелүүлсэн, Эрдэнэт ******* ТӨҮГ гэрээний зүйлийг хүлээн авч ган бөмбөлөг *******лэсэн зэрэг үйл баримтаар нотлогдож байгаа учраас нэг тал дангаараа гэрээг цуцлах, татгалзах байдлаар гэрээг дуусгавар болгох боломжгүй ба ИХ-ийн 205-р зүйлийн 205.1-т зааснаар шаардах эрх нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ-т үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол, улсын тэмдэгтийн хураамж нийт 883,738,865 төгрөг гаргуулах хэсэг болон нэмэгдүүлсэн шаардлагаас Ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах шаардлагыг тус тус шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаарх нэг ч нотлох баримт байхгүй ба гэрээнээс татгалзахын тулд нөгөө талдаа урьдчилан бичгээр мэдэгдсэн байхыг хуулиар шаарддаг ба Эрдэнэт ******* ТӨҮГ-аас энэ талаар хариуцагчид ирүүлж байсан гэрээнээс татгалзаж буй талаарх нэг ч баримт авагдаагүй.

3.Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 1,108,318,000 төгрөгийн шаардлагыг хангаж хариуцагч Ц******* ******* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зохигчийн шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад огт үндэслэгдээгүй ба энэ шаардлагын талаарх шүүхийн дүгнэлт илтэд хууль бус байх тул хариуцагч талаас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд үүссэн маргааны талаар хэргийн үйл баримтын хүрээнд хийсэн үндэслэл бүхий дүгнэлтээ илтэд үгүйсгэж талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг агуулгаас нь зөрүүтэй буюу тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээг буруу хэрэглэн тайлбарлаж ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамын доголдлын улмаас тухайн өртгөөс 1,108,318,000 төгрөгийн илүү зардал гаргаж, энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэлээр ИХ-ийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийх замаар нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй төдийгүй хууль бус болсон байх ба нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ-аас энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн үндэслэл болон маргааны зүйлийг шүүгч зөв тодорхойлж чадаагүй мэргэжлийн хувьд ноцтой алдааг гаргажээ.

... Нөгөө талаар нэхэмжлэгч хариуцагч талаас гэм хорын хохирол шаардсан бол энэ хэрэг маргааны тухайд шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэхээр хуульд заасан бөгөөд яагаад нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэм хорын хохирол шаардсан мэтээр эрх зүйн дүгнэлт хийснийг ойлгохгүй байна. ...тухайн иргэний хэргийн хувьд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гэрээний бус үүрэг шаардаж ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй тул шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах бүрэн боломжтой.

... Эрдэнэт ҮйлдвэрТӨҮГ-аас шаардсан учирсан гэх хохиролд 1,108,318,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд МУ-ын Иргэний Хуулийн 247-р зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан: ...Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ..., мөн хуулийн 247.2 дэх хэсэгт заасан: ...Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ... гэж хууль тогтоогч хуульчилсан.

Хариуцагч Ц******* ******* ХХК нь нэхэмжлэгч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж уг гэрээний зүйл болох ган бөмбөлгийн цехийн иж бүрэн цувих шугамыг Эрдэнэт ******* ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн 6-р төв агуулахад Ган бөөрөнцгийн цехийн дарга болон бусад төлөөллийг байлцуулан хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтаар нотлогддог төдийгүй зохигчид эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар акт үйлдэж баталгаажуулснаар гэрээний зүйлийг хүлээн авсан худалдан авагч эрсдэлээ өөрөө дангаараа хариуцах үүрэгтэй байна. Үүний илрэл нь нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд дурдагдсан тодорхой тооны /ойролцоогоор 60 гаруй хувьтай/ ган бөөрөнцөг *******лэж баяжуулах *******т ашигласан болох нь нотлогдож байгаа тул эд хөрөнгийг хүлээн авснаас хойших хугацааны эрсдэлийг нэхэмжлэгч тал өөрөө хариуцах хуулийн зохицуулалттай нийцэж байна гэж үзэж байгаа тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

4.Түүнчлэн нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ-аас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар 2019.07.08-ны өдөр ТБ-117-12/1052 дугаар албан бичгээр гэрээг цуцалсныг мэдэгдэхээс өмнө дараагийн компанитай Ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх талаар тендер сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан ба өндөр дүнтэй гадаад валютаар дахин ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам худалдан авч байгууллагын мөнгийг ямар ч үр ашиггүй зарцуулсан асуудалд одоогоор хэн ч хариуцлага хүлээгүй байгааг дурдаж байна. Энэ талаар бид Авлигатай тэмцэх газарт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргах болно.

Манай компанийн нийлүүлсэн иж бүрэн цувих шугамыг Ган бөмбөлгийн цехэд угсарч суурилуулах үед халаалтын зуухыг солиогүй байсантай шууд холбоотой эвдрэл, гэмтэл гарч байсан ба үүнийг нэхэмжлэгч тал мэдсээр байж шүүхэд зориуд буруу ташаа худал тайлбар гаргасан. Сүүлд шинээр өндөр үнээр дахин ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам шууд гэрээ байгуулах замаар худалдаж авахдаа хуучин халаалтын зуухыг индукцин зуухаар сольсон болох нь ч Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хангалттай нотлогдохоос гадна хариуцагч талаас гаргаж өгсөн СD-нд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс яагаад цувих шугам дамнуургаар тэгш хэмтэй гарч ирэхгүй байсан зэрэг нөхцөл байдал тодорхой харагдана. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдлээс шууд хамаарч байсан юм.

5.Анхан шатны шүүхээс хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа болно.

6.Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгч зохигчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэхдээ ч илтэд алдаа гаргасан байх ба энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах бүрэн боломжтой.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.13-ны өдрийн 132/ШШ2024/00330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж учирсан хохиролд 1.108.318.000 төгрөгийг хангасан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь заалтад зохих нэмэлт өөрчлөлтийг оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч О.М******* тайлбартаа: ... Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаар зарим дүгнэлтийг үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн. Харин шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргасан учраас хариуцагч Ц******* ******* компанийн хувьд тухайн алдаатай шийдвэрийн зарим хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдийг буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх, 2 дахь заалтын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаас үзэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байгаа гэдэг нь хэргийн үйл баримтаар хангалттай нотлогдсон. Нөгөө талаараа худалдах худалдан авах гэрээнд заасан Ц******* ******* компани гэрээний дагуу нийлүүлэлт хийх иж бүрэн шугамыг хаана хүлээлгэж өгөхийг гэрээнд маш тодорхой заачихсан... Анхан шатны шүүхээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн 883,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн. Харин нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийхдээ алдаатай дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл гомдолд дурдахдаа анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүй мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл энэ харилцаа хүчин төгөлдөр байгаа эсэх энэ харилцааг нэхэмжлэгч талаас дуусгавар болгосон эсэх талаар алдаатай дүгнэлт хийсэн. Шүүх бүрэлдэхүүн нэг зүйл дээр онцгой анхаараасай гэж хүсэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагын агуулга түүний үндэслэлийг аваад үзэх юм бол гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан ашиг орлого тохирчихсон. ... Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан агуулгаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна гэж үзэхээр байгаа юм. Ингэж үзвэл Иргэний хуулийн 227.1-т гэрээний аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн байхыг хуулиар шаардаж байгаа юм. Гэтэл Ц******* ******* компанийн хувьд гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал байхгүй. Харин гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа чанар стандартын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэдэг үйл баримт хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байгаа учраас нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан шаардлага үндэслэлгүй байна гэж шүүх зөв дүгнэсэн атлаа гэрээний бус үүргийн харилцаанд хэрэглэгддэг Иргэний хуулийн 497.1, 510.1-т заасан хуулийн холбогдох заалтыг баримталж нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн нь өөрөө хууль зөрчсөн байна... 3 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр талд Эрдэнэт ******* ТӨҮГ олон улсын худалдааны компанитай гэрээ байгуулж ган бөмбөлгийн цехэд иж бүрэн ган бөмбөлөг цувих шугамыг шинээр худалдаж авсан. Тэр гэрээний 2.1 дэх зохицуулалтад иж бүрэн ган бөмбөлөг цувих шугамын үнийг 1,169,000 доллар гэж гэрээний үнийг тавьсан. Өөрөөр хэлбэл 2019 оны ам долларын ханшаар тооцоод үзэх юм бол 3 тэрбум орчим төгрөгөөр ган бөмбөлөг иж бүрэн цувих шугам худалдаж авсан атлаа 4 хоногийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ц******* ******* компанид гэрээ цуцалсан гэсэн агуулгатай мэдэгдлийг ирүүлсэн байгаа юм. Тэгсэн атлаа гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага гэрээнээс татгалзсан гэдэг агуулгыг тодорхойлоод урьдчилгаанд шилжүүлсэн мөнгө буцааж авна гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаараасай гэж хүсэж байна. Хүчин төгөлдөр байсан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ямар нэгэн мэдэгдлийг Ц******* ******* компанид, Эрдэнэт ******* ТӨҮГ-аас хүргүүлээгүй байж дараагийн компанитай гэрээтэй байгуулсан байгаа юм. Энэ гэрээ байгуулахдаа ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт огт зарлаагүй шууд худалдан авалтаар гэрээ байгуулаад явсан нөхцөл байдал байгаа гэдгийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаараасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн маргаж байгаа үйл баримт хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулгаас үзэхээр яагаад Ц******* ******* компани нийлүүлсэн иж бүрэн цувих шугам ажиллахгүй байсан юм бэ? доголдол яагаад гараад байсан бэ? гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан байгаа баримтын хүрээнд сайтар судалж үзээсэй гэж хүсэж байна. 2019 онд Эрдэнэт ******* ТӨҮГ ган бөмбөлгийн цех 20 гаран жил ажилласан байгаа цувих шугамыг солих үндэслэлийг боловсруулахдаа халаалтын зуухыг солино гэдэг асуудал яригдаж байсан ч гэсэн халаалтын зуухаа солиогүй. Оросын холбооны улсаас авчраад ган бөмбөлгийн цехэд иж бүрэн цувих шугамыг сольсон тохиолдолд ган бөөрөнцөг хангалттай *******лэх юм байна гэдэг төлөвлөгөөнд үндэслээд иж бүрэн шугамыг сольсон. Халаалтын зуухыг солиогүй байсан учир Ц******* ******* компанийн нийлүүлсэн иж бүрэн угсарч суурилуулсан цувих шугам хуучин халаалтын зуухтай холбогдоод тэр халаалтын зууханд 1000 градуст халаад гараад ирсэн бэлд******* гарч ирэхдээ зарим тохиолдолд алдаатай гарч ирдэг байснаас болоод Ц******* ******* компанийн нийлүүлсэн цувих шугам хэмжээндээ хүрч ажиллаагүй юм байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно... Гуравдугаарт Иргэний хуулийн 243.1-т заасан эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн гэрээний үүргээ ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй байна гэж үзэх бүрэн боломжтой. ... Дөрөвдүгээрт хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөн хэргийн үйл баримтад нотлогдож байгаа үйл баримтын талаар анхан шатны шүүх хэрэгт цугларсан хэрэгт авагдсан мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн хариуцагч талаас гаргаж өгсөн CD үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй байна гэж үзээд өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу дутуу үнэлсэн байна. Мөн тухайн маргааны хүрээнд хэрэглэгдэх хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж дөрөвдөх үндэслэлээ тайлбарлаж байгаа. Тав дахь үндэслэл маань давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг сайтар анхаараад өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т заасан үндэслэлийн хүрээнд гэрээний агуулгыг энэ маргааны хүрээнд тайлбарлах бүрэн боломжтой... Тендер сонгон шалгаруулалттай холбоотой тендер сонгон шалгаруулалтын үйл явцтай холбоотой ямар нэгэн маргаан огт гараагүй байхад тэр хүрээнд шүүх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өмнөх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуваарилалт хийхдээ алдаа гаргаж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэж байна... Тийм учир анхан шатны шүүхийн шийдвэр дээрх гомдолд дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан гэв.

 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч О*******ын гаргасан давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 330 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Эрдэнэт *******ээс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлаж тендерт 5 байгууллага оролцсоноос Ц******* ******* компани шалгарсан. Үүний улмаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.11 дэх заалтад ажил гэж юуг хэлэх вэ гэсэн нэр томьёоны тайлбар байдаг. Энд барилга байгууламжийн ажил барилгын тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт туршилт тохируулалтын ажил түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг хэлнэ. Бараа нийлүүлэлтийн үнэ ажлын үнээс их байвал тухайн гэрээг барааны гэрээ гэж тооцно гэж заасан. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн байгаа. Гэхдээ энэ гэрээний 3.1-т бол нийлүүлэлтийн нөхцөлийг тодорхой зааж өгсөн. Эрдэнэт *******ийн агуулахад авчдаг юм байж агуулахад авчирлаа гээд Ц******* ******* компанийн үүрэг дуусгавар болоогүй. Энэ гэрээний 3.1-т суурилуулна, туршилт тохируулга хийнэ, мөн ажилтнуудад нь сургалт явуулна ингэсний үндсэн дээр хүлээлгэж өгнө гэсэн тодорхой нийлүүлэлтийн нөхцөлийг зааж өгсөн. Энэ хэрэгт авагдсан баримтуудад 1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар талд акт байгаа үүгээр Ц******* ******* компани үүрэг дуусгавар болчихлоо О******* тэргүүтэй хүмүүс хүлээгээд авчихлаа гээд байгаа. Тэгсэн юм бол Ц******* ******* компани 2019 оны 04 сар хүртэл ажиллаад байгаа юм. Тэнд ажиллаад тоног төхөөрөмжид эвдрэл гараад тэрийг засаж өгөх гээд Хятадаас мэргэжилтнүүдээ дуудаад, өчнөөн олон удаагийн хурал болж тэр хурал дээр О******* гэдэг хүн өөрөө оролцсон. Тэгэхээр гэрээний 3.1 дээр нийлүүлэлтийн нөхцөлөө тодорхой заасан. Ганц актаар хүлээлгэж өгөөд энэ гэрээний үүрэг дуусаагүй байсан. Худалдах худалдан авах гэрээний 11.7 дахь заалтад бараа нь стандартын шаардлагад нийцсэн хэдий ч ашиглалтын явцад доголдол илэрч чанарын шаардлага хангагдахгүй нь тогтоогдвол гэрээг цуцалж худалдагч тал нийлүүлсэн барааг буцааж гологдол барааг ашигласнаас учирсан худалдан авагч талын хохирлыг барагдуулна гэж заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Эрдэнэт ******* ТӨҮГ нь Ц******* ******* компани суурилуулсан шугамыг хэвийн ажиллуулахад боломжит бүхий л дэмжлэгийг үзүүлж байсан. Өөрийн засвар механикийн заводоор засварыг хийлгэж байсан. Ажилтнуудаа өдөр шөнөгүй ажиллуулж байсан баримтууд байгаа. Энэ цувих шугам нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Чанарын шаардлага хангаагүй юм байна гэдэг нь хуралдааны тэмдэглэлүүдэд байгаа, мөн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр хүчин чадалдаа хүрч ажиллаагүй гэдэг нь нотлогддог. Яагаад 1 тэрбум гаран төгрөгийн гэрээ байгуулчхаад энэ шугам нь хүчин чадалдаа хүрч ажиллаж чадахгүй байгаа юм бэ? Дөнгөж ажиллуулж эхэлснээс хойш 9 хоногийн дотор эвдрэл гараад зогсчхож байгаа юм. Энэ компани анхнаасаа Сүчуань гээд машин механизмын *******ээс нийлүүлнэ гээд тендерт *******лэгчийн мэдэгдэл ирүүлсэн юм. Иргэний хэрэг дээр байгаа баримтуудаас үзэхэд Жан жан бен гээд Хятадын компаниас нийлүүлчихсэн. Энэ тендерт шалгарснаас өөр газраас нийлүүлсэн учир энэ шугам нь чанарын шаардлага хангаагүй... гэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О******* тайлбартаа: ...Ц******* ******* компанитай хийсэн гэрээнээс авхуулаад ийм нэг асуудал байж магадгүй... Ц******* ******* компани тендерт оролцохдоо Сүчуань машин механизмын *******ээс тоног төхөөрөмж нийлүүлнэ гээд тухайн тендерт хамгийн бага үнийн дүнг өгснөөрөө ялсан байдаг. Сүчуань гэдэг компанитай анхан гэрээ байгуулахдаа 05 дугаар сарын 20 хэдэнд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Дангба гэдэг компанитай 08 дугаар сарын 20 хэдэнд бас гэрээ байгуулсан байгаа. Өөрөөр хэлбэл ижилхэн бүтээгдэхүүн *******лэдэг ******* байсан. Энэ материалууд бүгд хавтаст хэрэгт байгаа учраас үүнийг анхаараач ээ. Тендерт хамгийн бага үнэ тавиад ялсан хүрээд ирлээ ирэхдээ гэрээн дээрээ бид ч гэсэн тийм ойлголттой бид захиалагч гэдэг утгаараа захиалагч цех би бол гэрээг Ц******* ******* компанитай байгуулах эрх бүхий субъект биш Эрдэнэт *******ийн ерөнхий захирал гэрээ байгуулдаг. Тэгээд гэрээнд юу гэж заасан бид нар ямар ойлголттой байсан бэ? гэхээр Ц******* ******* компанийн мэргэжилтнүүд ирнэ, тоног төхөөрөмжүүд ирнэ бидний талаас гагнуур цахилгаан хангамжийг хийж яваарай гэсэн чиглэл үүрэгтэй байдаг. Энэ хийж байгаа бүх ажлыг Ц******* ******* компаниас ирсэн Хятадын мэргэжилтнүүдийн өгсөн үүрэг даалгаврын дагуу манай ажилтнууд гүйцэтгэж байсан... Ингэж ажиллах явцад тоног төхөөрөмж эвдрэхэд бичгээр юм үйлдээгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч ярьж байна. Яагаад гэвэл бид Ц******* ******* компанийн ажилчидтай хамт 11 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед үүсэж байсан асуудал болгон дээр ажлын хэсэг байгуулагдаад хурал цуглаанд нь Ц******* ******* компанитай бүгд орж байсан. Хариуцагчийн өмгөөлөгч индукцийн зуух гэж яриад байна. Манайд амраах зуух гэж байгаа. Манайх амраах зуухандаа 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар он дамнуулан амраах зууханд их засварын ажлыг Оросын холбооны улсын компани ирж гүйцэтгэж, амраах зуухаа бүрэн зассан. Ц******* ******* компанийн төлөөлөгч манай дээр ирж хуралдаж шийдвэр гаргасан. Манай талаас манайх ийм амраах зуухтай, манай зуух шаардлага хангаж байна уу? гэдэг зүйлийг протоколоор баталгаажуулсан. Дараа нь 60% гүйцэтгэлтэй *******лэлт явсан гэж байгаа юм. Яг үнэндээ 50% хүрээгүй. Бид 2019 онд нийт захиалагчаасаа 19800 тонн захиалга авсан. Бид жилийн төлөвлөгөөгөө батлуулдаг. Жилийн төлөвлөгөөгөө гүйцэтгэхийн тулд улирлаар, хагас жилээр задалж хийдэг. Энэ төлөвлөгөөг батлуулахын тулд 1 дүгээр улиралд шинэ тоног төхөөрөмж тавьсан учир ачааллыг хамгийн бага утга дээр нь тавьсан... Гэхдээ *******лэлийн ямар ч үйл ажиллагаа явуулахад *******лэлийн туршилт гэж ойлголт байдаг. Үйлдвэрлэлийн туршилт явуулахад хоёр талаас заавал төлөөлөгч байлгаж байж *******лэлийн туршилт явуулах ёстой. Үйлдвэрлэлийн туршилт амжилттай болбол тэрийг үндэслэж ажлын хэсэг байгуулагдаж акт хүлээж авах комисс байгуулагдаж акт хүлээж авах комисс нь процедурыг явуулахад Ц******* ******* компаниас О******* амжилттай оролцож хийсэн. Ц******* ******* компани нь тухайн жил суваг, шугам, амраах зуух гээд бас тусдаа тендерээр ялсан байдаг. Тэр амраах зуухыг хүлээж авах техникийн комиссын бүх юм ном ёсоороо Ц******* ******* компани нь оролцоод акт хүлээлцэж гарын үсэг зураад явсан. Гэтэл Ц******* ******* компани нь 6 дугаар агуулахад буусан гэдэг нэр доор угсралт хийгдэж байгаа үеийг миний ажил үүрэг дууссан гэж хэлж байгаа нь яг үнэнийг хэлэхэд хуулийг гуйвуулж байгаатай л адил сонсогдож байна. Түлхүүр гардуулах ёслол буюу тоног төхөөрөмжөө угсарч дуусгах туршилт тохируулгыг хийгээд *******ийн процессыг нь жигд явуулаад ажилчдыг сургах ёстой энэ процедурыг хийж гүйцэтгэж дуусгаагүй дуусгах боломж маань олдохгүй дандаа эвдэрч гэмтэл гараад байсанд л хамаг маргаан үүсэж байгаа юм... Манай авчирсан төхөөрөмж болохгүй юм байна гэдгийг Хятад мэргэжилтнүүд нь хүлээн зөвшөөрсөн. Ц******* ******* компани маш богино хугацаанд Хятадаас өөрчилсөн тоног төхөөрөмжийг дахин авчирсан. Бид төлөвлөгөөтэй хүмүүс Ц******* ******* компанийг аль болох дэмжиж Эрдэнэт *******ийн зүгээс ажил мэргэжлийн дэмжлэгийг маш их өгч ирсэн. 104 хоног бид дандаа хамт байсан. Хятад мэргэжилтнүүдийг хүртэл шөнө 04 цагт болохгүй байна гээд дуудаж байсан. Бид болж байгаа бүх процесс дээр дандаа хамт байсан. гэв.

 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж******* тайлбартаа: Иргэний хуулийн 247 дугаар зүйлд худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид өгсөн учир шаардах эрх үүсэхгүй эрсдэлээ өөрсдөө даа гээд байгаа. О******* дарга ярьсан. Хүлээлгэж өгснөөр гэрээний үүрэг дуусахгүй. Бараагаа авчирч өгөөд угсраад, суурилуулаад, ажилчид сургалт хийнэ гэж байгаа юм. 6 дугаар агуулахад авчирч өгснөөр гэрээний үүрэг дуусаагүй. Худалдсан зүйл гэрээний шинж чанар чанарын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй байгаа. Дээр нь Ц******* ******* компани нийлүүлсэн бараа техникийн хүчин чадалд нэг ч өдөр хүрч ажиллаагүй гэдэг шинжээчдийн дүгнэлт байгаа. Өөрөөр хэлбэл чанарын доголдлын талаар үүнээс харч болно. Нэгдүгээрт техникийн тодорхойлолтод заасан *******ийн эхийг авчраагүй хоёрт чанарын хувьд шаардлага техникийн тодорхойлолтод нийцсэн *******лэл явуулж чадаагүй гэдэг нь эдгээрээр батлагдаж байгаа. гэв.

 

12. Прокурор Ц.М тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна. Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнэсэн. Үүний дараа гэм хортой холбоотой нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж гомдол гаргаагүй. Гомдолд дурдагдаад байгаа хариуцагчийн өмгөөлөгчийн үндэслэлд тайлбар хэлэхэд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлээгүй гэж байна. Гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй, гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Үүнтэй холбоотой итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ярьсан шиг гэрээний зүйл болох тоног төхөөрөмж биет байдлын хувьд доголдолтой чанарын шаардлага хангаж ажиллахгүй байсан талаар 6 удаагийн хурлын тэмдэглэлүүд байдаг. Тэмдэглэлүүд дээр О******* өөрөө төлөөлөгчөөр оролцоод өөрийнх нь хэлсэн үг тайлбарууд хүртэл хурлын тэмдэглэл дээр тусгагдсан. Гэрээний тусгай нөхцөл гэж хэлж болох худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой тусгай нөхцөлүүдийг гэрээнд дурдаад өгчихсөн угсралт, суурилуулалт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсний дараа гэрээ биелсэнд тооцогдоно гээд заасан шаардлага хангагдаагүй. Шүүх тээвэр ложистикийн 6 дугаар төв агуулах дээр тухайн төхөөрөмжийг буулгаснаар хүлээлгээд өгчихсөн гэж дүгнэсэн. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл угсралт, суурилуулалт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсний дараа нийлүүлсэн бараа хүчин чадалдаа хүрч ажилласны үндсэн дээр гэрээг биелсэнд тооцохоор заасан байгаа. Энэ хангагдаагүй нь хурлын тэмдэглэлүүд болон О*******ын өгч байгаа тайлбарт тусгагдсан байдаг. Яагаад гэвэл гэрээг цуцлах гэрээнээс татгалзахтай холбоотой аль аль нь гэм хорын хохирол шаардах эрхтэй талаар дээд шүүхийн тайлбар байгаа. Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлахтай холбоотой шаардлага гаргах эрх нь тус тусдаа боловч гэрээ цуцалсан нь ялгаагүй Иргэний хуулийн 204, 221, 225, 227-д зааснаар аль ч үед хэрэглэгдэхээр зохицуулсан учраас гэм хорын хохирол шаардсан нь үндэслэлтэй. Ийм учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заардах гомдлын хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн саналтай байна. гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.О*******ын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ нь Ц******* ******* ХХК-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх 2/-18 дугаартай гэрээг цуцалсан гэх үндэслэлээр ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугамаа өөрсдийн зардлаар буцааж авахыг даалгах, 1,987,502,990 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая таван зуун хоёр мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан боловч анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаасаа 129,760,440 төгрөгөөс татгалзаж, бусад нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцжээ.

 

3.Хариуцагч Ц******* ******* ХХК нь 2-18 дугаартай гэрээнд заасан ган бөмбөлгийн цехэд суурилуулсан иж бүрэн цувих шугам нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй харин гэрээний үлдэгдэл төлбөр 321,181,950 /гурван зуун хорин нэгэн сая нэг зуун наян нэгэн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

4.Нэхэмжлэгч тал Ц******* ******* ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1. дэх хэсэгт зааснаар бүх төлбөрийг буцаан шаардах эрхтэй тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5.Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 107,060,650 /нэг зуун долоон сая жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрдэнэт ******* ТӨҮГ-аас 214,121,300 /хоёр зуун арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Ц******* ******* ХХК-д, Ц******* ******* ХХК-аас 1,108,318,000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрдэнэт ******* ТӨҮГ-т тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

5.Хариуцагчийн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрөл, талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй ба хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж учирсан хохиролд 1,108,318,000 төгрөгийг хангасан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, 2 дахь заалтад зохих нэмэлт өөрчлөлтийг оруулан шийдвэрлэж өгнө үү гэх агуулгатай давж заалдах гомдлыг шүүхэд гаргасан байна.

 

6.Хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Зохигчийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Ган бөмбөлгийн цехэд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нийлүүлэх тухай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн талаар зохигч маргаагүй болно.

Дээрх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид ган бөмбөлөг иж бүрэн цувих шугамыг биет байдлын болон эрхийн зөрчилгүйгээр Инкотерс 2010 нөхцөлөөр хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч үнэ төлөх үүргийг хүлээжээ.

Гэрээний үнэ 1,070,606,500 төгрөг байх ба нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ нь хариуцагч Ц******* ******* ХХК-д 749,424,550 төгрөгийг төлсөн байна.

 

6.2.Хариуцагчийн нийлүүлсэн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй гэж маргаж байсан боловч Эрдэнэт ******* ТӨҮГ нь хариуцагчийн нийлүүлсэн ган бөмбөлөг иж бүрэн цувих шугамаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал ган бөөрөнцөг *******лэсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан санхүүгийн баримт, ган бөөрөнцгийн цехэд Ц******* ******* ХХК-ийн суурилуулсан цувих иж бүрэн шугамаар *******лэсэн бүтээгдэхүүн *******лэлийн мэдээ гэх баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 248 дүгээр зүйлийн 248.2. дахь хэсэгт зааснаар ган бөмбөлөг иж бүрэн цувих шугамыг хүлээн авсанд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 96-р хуудсанд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам болон дулаан боловсруулалтын амраах зуухны иж бүрдлийг хүлээн авсан тухай акт авагдсан байх бөгөөд 161 дугаартай нотариатчаар баталгаажуулсан байна.

 

6.3.Хариуцагчийн хүлээлгэн өгсөн ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамаар нэхэмжлэгч тал 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг дуустал *******лэл явуулсан бөгөөд дээрх хугацаанд ган бөмбөлөг цувих иж бүрэн шугам нь нэг ч өдөр техникийн тодорхойлолт бичигдсэн хүчин чадалд хүрч ажиллаагүй эвдрэл үүсэж байсан болох нь хэрэгт авагдсан зохигчийн анхан шатны шүүх хуралдаан судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Цаашид техникийн тодорхойлолтод бичигдсэн хүчин чадалд хүрч ажиллах боломжгүй гэх үндэслэлээр худалдан авагч тал гэрээг цуцалж, хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг баталгаат хугацааны дотор шүүхэд гаргажээ.

 

7.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. 254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. Мөн хуулийн 256.1.Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг хүлээн авч *******лэл явуулсан байх тул эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 ба 256 дугаар зүйлд заасан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 

Доголдолтой эд хөрөнгө худалдсан ба шилжүүлэн өгсөн худалдагчийн хариуцлагын зарчим нь худалдагч эд хөрөнгө зарснаар түүнийгээ доголдолгүй гэдгийг илэрхийлж байгаа гэж үздэгтэй холбоотой. Худалдан авагч бараа, бүтээгдэхүүн доголдолгүй буюу зохих чанартай байна гэж тооцох эрхтэй.

Иймд худалдагч эд хөрөнгө доголдолтой байсныг өмнө мэдээгүй байсан эсвэл доголдолтой байгаад нь гэм буруугүй байснаас үл шалтгаалан хариуцлага хүлээх тул нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ дагуу гэрээ цуцлах шаардлагыг гаргажээ.

 

Худалдан авагч доголдолтой тоног төхөөрөмжийг буцаан өгөх, худалдагч нь үнийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч ган бөмбөлөг иж бүрэн цувих шугамыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл ашиглаж, 8,879,350 төгрөгийн *******лэл явуулсан байх тул зохигчийн хувьд өгсөн, авсан зүйлийг буцаах үндэслэлгүй. Харин гэрээг цуцлах хүртэл гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

8.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

8.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа анхан шатны шүүх хуралдааны шатанд 129,760,440 төгрөг /ган бөмбөлгийн цехэд цувих шугам суурилуулахтай холбоотойгоор хуучин цувих шугамыг буулгах, бэлтгэл ажлуудыг Р ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын хөлс/-өөс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг зөв хуваарилж чадаагүй байх тул Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг залруулах нь зүйтэй байна.

 

8.2.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 1,108,318,000 төгрөгийн зардлыг Ц******* ******* ХХК-аас гаргуулж, Эрдэнэт ******* ТӨҮГ-т олгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь анхан шатны шүүх 1,108,318,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг тодорхойлсон дүгнэлтийг үндэслэх хэсэгт хийсэн мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь хэсэгт заасныг баримтлан үнэлээгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

Худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй хохирлыг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд ерөнхий ангийн зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй зардал 1,108,318,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч 1,108,318,000 төгрөгийн зардал гаргасан тухай бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэрээнээс үүдэлтэй зардал нэхэмжлэхдээ Ц******* ******* ХХК-ийн суурилуулсан иж бүрэн цувих шугам хэвийн ажиллаж *******лэл явуулсан бол 7,861 тн ган бөөрөнцгийг 22,200,298,000 төгрөгөөр *******лэх байсан. Харин хариуцагчийн суурилуулсан иж бүрэн цувих шугам хэвийн ажиллаж чадаагүйгээс 7,861 тн ган бөөрөнцгийг 23,308,616,000 төгрөгөөр худалдан авсан тул илүү төлсөн зардал 1,108,318,000 төгрөгийг гаргуулна гэх бөгөөд шүүхэд нотлох баримтаар зардлын тооцоо /3-р хх-ийн 110-р хуудас/, худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар /3-р хх-ийн 114-250-р хуудас 4-р хх-ийн 1-67-р хуудас/-ыг ирүүлсэн байна.

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар дотоодын компаниас 40 мм, 100 мм, 80 мм-ийн ган бөөрөнцгийг 15,259,704,423 төгрөг /3-р хх-ийн 127-129, 133, 135, 137, 160, 162, 164, 166, 175, 184, 186, 189, 199, 201, 203, 205, 207, 209, 212, 213, 222, 233, 236, 241, 245, 248-250, 4-р хх-ийн 1-4-р хуудас/-өөр худалдан авсан. Харин гадаад компаниас нийт хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн нь тодорхойгүй байна. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гадаад компаниас хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг тодруулахад хариулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

4-р хавтаст хэрэгт нэхэмжлэхийн үнийн дүнг доллароор тооцоолж бичсэн баримтууд авагдсан байгаа боловч нийт хэдэн доллароор ган бөөрөнцөг худалдан авсан, тухайн үеийн долларын ханшийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул уг доллароор тооцоолсон нэхэмжлэхүүдийг үнэлэх боломжгүй байна.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж, 4.4-т Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1.Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ. 217.2.Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно. 218 дугаар зүйлийн 218.1.Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд нэхэмжлэгч доллароор гүйлгээ хийж ган бөөрөнцөг худалдан авсан нөхцөлд тухайн үеийн долларын ханшийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа 4112100 кодтой 6,736,436,186 төгрөгийн худалдан авалтын баримт /3-р хх-ийн 134, 138, 143, 145, 152, 185, 187, 188, 190, 191, 211, 223-226, 234-235, 237-240, 242-244, 246-247, 4-р хх-ийн 8-р хуудас/-ыг хавсаргаж ирүүлсэн байсныг нотлох баримтаар үнэлээгүй болно. Хуульд зааснаар аливаа нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх ёстой тул хэрэгт хамааралгүй баримтыг шүүх үнэлэхгүй байх нь хуульд нийцнэ.

 

8.3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотолсон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар гаргаж өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас 1,108,318,000 төгрөгийн илүү зардал гаргасан тухай нотлох баримтаа хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

8.4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,108,318,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн атлаа тухайн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 214,121,300 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчээс 321,181,950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

 

9.Эрдэнэт ******* ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай, ган бөмбөлөг цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэхүү дүгнэлтэд нэхэмжлэгч гомдол гараагүй мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэх тайлбарыг гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

10.Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4....гэрээний үнийн 20 хувьтай тэнцэх дүнг бараа ирснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэх болон захиалагчийн хүлээн авсан тухай актыг үндэслэн худалдагчид төлнө... гэж, 4.5.-т Эцсийн төлбөрийг баталгаат засварын хугацаа дуусахад төлөх ба... гэж гэрээгээр тус тус тохирсон байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 214,121,300 төгрөгийг шаардах эрхтэй, харин 10 хувийг баталгаат хугацаа дуусахад төлнө гэж тохирсон тул гэрээгээр тохирсон нөхцөл байдал бий болоогүй, баталгаат хугацаа дуусахаас өмнө гэрээ цуцалсан тул шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 214,121,300 төгрөгийг хангаж, 107,060,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

11.Иймд хариуцагчийн төлөөлөгч Б.О*******ын шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 167.1.2., 167.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны 132/ШШ2024/00330 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 248 дугаар зүйлийн 248.1, 248.2-д заасныг баримтлан Эрдэнэт ******* ТӨҮГ-ын гаргасан 749,424,550 /долоон зуун дөчин есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага, Ц******* ******* ХХК-ийн гаргасан Гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдлээс 107,060,650 /нэг зуун долоон сая жаран мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Ц******* ******* ХХК-д гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 214,121,300 /хоёр зуун арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг Эрдэнэт ******* ТӨҮГ-аас гаргуулж Ц******* ******* ХХК-д, Ц******* ******* ХХК-аас 1,108,318,000 /нэг тэрбум нэг зуун найман сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрдэнэт ******* ТӨҮГ-т тус тус олгосугай гэснийг

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 254.6., 248 дугаар зүйлийн 248.1., 248.2., 261 дүгээр зүйлийн 261.1. дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэт ******* ТӨҮГ-аас 214,121,300 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 1,857,742,550 /нэг тэрбум найман зуун тавин долоон сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах, ган бөмбөлгийн цувих иж бүрэн шугамыг өөрийн зардлаар буцаан авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107,060,650 /нэг зуун долоон сая жаран мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 129,760,440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөс татгалзсан татгалзлыг баталж, 129,760,440 /нэг зуун хорин есөн сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун дөч/ төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,

 

3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,323,615 /арван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч Ц******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,763,860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Эрдэнэт ******* ТӨҮГ-аас 1,763,860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж, хариуцагч Ц******* *******" ХХК-д олгосугай. гэснийг Эрдэнэт ******* ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,323,615 /арван сая гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван тав/ төгрөг, хариуцагч Ц******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,763,860 /нэг сая долоон зуун жаран гурван мянга найман зуун жар/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1,228,556 /нэг сая хоёр зуун хорин найман мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай. гэж,

 

Тогтоох хэсгийн 2, 3 ,4 дэх заалтыг 3, 4, 5 болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.О*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 5,699,540 /таван сая зургаан зуун ерэн есөн мянга таван зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7. дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР