Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/133

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд

Хохирогч: Г.А

Шүүгдэгч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э нарыг оролцуулан, гэрч Ч.Быг байлцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор адуу овогт Г-ын Эт холбогдох 1812002810049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч:  Б овогт Г-ын Э /РД:......... /  

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Э нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр АрХ аймгийн Тариат сумын Суман баг Засаг даргын тамгын газрын Засаг даргын албан өрөөнд тус сумын засаг дарга ажилтай иргэн Г.А-ын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сард засаг дарга намайг утсаар дуудахаар нь очиход  иргэн Ч.Б-д газар олгох талаар ярьж эхэлсэн. Бид нар үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрлэл технологийн газар дээр Ч.Б-д газар олгоно гэсэн боловч засаг дарга “Мандал” хорооллын өмчлөлийн газар дээр олголт хийнэ гэхээр нь өмчлөлийн газар дээр үйлдвэрлэлийн газар олгож болохгүй гээд маргаан эхэлсэн. Засаг дарга намайг хэл амаар их доромжлоод байсан бөгөөд намайг гарах гээд явах үед араас юм шидэх гэхээр нь би эргэж хараад бид хоёр харилцан барилцаж авсан. Бид хоёрыг 3 гэрч хажууд хараад сууж байсан. Ч.Б дундуур ороод салгаад дараа нь Ж намайг аваад гарсан. Тухайн үед өшиглөсөн зүйл байхгүй. Би тэр үед өөрийгөө хянах чадвартай байсан. Гурван гэрч хараад сууж байхад засаг даргыг өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байх боломжгүй. Засаг даргын хөлний бэртлийг би мэдэхгүй байна. Засаг дарга машины осолд орсон талаар би сонсож байсан бөгөөд осолд орсноос болоод хөл нь бэртсэн байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед засаг даргатай барьцалдаж авахад миний хоолой улайсан байсан. Манай эхнэр чи гэмтлээ үзүүлээд гомдол гарга гэж хэлж байсан. Харин хэд хоногийн дараа Г.А Улаанбаатар хот руу явж байгаад осолд орсон гэхээр нь би хүн чанар гаргаад гаргасан гомдлоо буцааж авч байсан гэв.  

 

Шүүх хуралдаанд хохирогч Г.А мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай сумын иргэн Ч.Б жижиг цех ажиллуулах гэсэн юм, газар өгөөч гээд эхнэр, хүүхдийнхээ хамт өрөөнд орж ирсэн. Тэгээд газрын албаны Г.Э-ыг дуудаад үйлдвэрлэл технологийн паркт жижиг цех байж болохгүй, хашаа бариагүй өмчлөлийн газруудаас Ч.Бд нэг газар шийдвэрлэж өгье гэсэн санал тавихад газрын даамал Г.Э тэнд газар олгож чадахгүй, чи өөрөө хэмжилт хийгээд газраа шийд гэж надад хэлэхээр нь хуулийн хүрээнд та ажлаа хийх ёстой чадахгүй бол ажлаа хүлээлгэж өг гэсэн. Энэ асуудлаас болоод бид хоёрын дунд маргаан үүссэн. Маргалдаж байгаад Г.Э ширээ тойроод хүрч ирээд бид хоёр барьцалдаад авсан бөгөөд барьцалдах явцад миний өвдөгний дээд хэсэгт өшиглөсөн. Ч.Бы эхнэр гарч гүйгээд зодоон болоод байна гэж хэлээд ойр байсан хүмүүс орж ирээд Г.Эыг салгаад аваад гарсан. Г.Э ална гээд дахиад ороод ирэхээр нь Ч.Б аваад гарсан. Би ажлын шаардлагаар саналаа тавьсан. Э-ыг хүн салгаад авч яваад байхад эргэж ирээд заналхийлсэн. Би өвдөгний дээд талаа харахад хөхөрсөн байсан. Би хэсгийн төлөөлөгч дээр ороод асуухад та сумынхаа эмнэлэгт үзүүлээд дүгнэлт гаргуулж болно гэж хэлэхээр нь би АрХ аймагт ирж шинжилгээ өгсөн гэв. 

 

Шүүх хуралдаанд гэрч Ч.Б мэдүүлэхдээ: Намар иргэдийн төлөөлөгчдийн хурлаар надад үйлдвэрлэлийн зориулалттай газар өгнө гэж хэлсэн. Тухайн үед би засаг дарга дээр газраа авах гэж орсон бөгөөд засаг дарга газрыг чинь шийдэж өгнө гээд Г.Э-ыг дуудсан. Г.Эт засаг дарга ганц хүнд үйлдвэрлэлийн газар өгөхгүй, Ч.Б гэх хүнд хувийн өмчийн газраас газар өг гэсэн чинь Г.Э би хуулиа зөрчиж чадахгүй гээд Г.А, Г.Э хоёр барьцалдаж авсан. Тухайн үед манай эхнэр, охин хоёр байсан. Манай охин гарч гүйгээд хоёр хүн дуудаад орж ирж салгасан гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812002810049 дугаартай эрүүгийн хэргээс:   

                                

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.А ын мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Тариат сумын Алтаад багийн иргэн Ч.Б гэдэг хүн эхнэр, хүүхдийн хамт миний албан өрөөнд орж ирсэн. Иргэн Ч.Б нь надад хэлэхдээ арьс нэхий элдэх зориулалттай үйлдвэрийн газар шийдвэрлүүлэх талаар хүсэлт тавьсан. Би уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Э-ыг утсаар дуудсан. Э-ыг ороод ирэхээр нь Алтаад багийн иргэн Ч.Б-ы хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар Этай ярилцсан. Би Э-т цэвэр, бохир усны шугамд ойрхон газар болох “Мандал” хорооллын урд тал руу юм уу, эсвэл шинээр үүсч байгаа хорооллын захын хашаа, аль эсвэл үйлдвэрлэлийн бүс буюу ноосны тэнд газрыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар ярилцаж байгаад Э нь надад хэлэхдээ би мэдэхгүй, чадахгүй, газраа өөрөө хэмжиж өг, өөрөө шийд гэж хэлэхээр нь би Эт хандаж та газрын асуудал хариуцсан мэргэжилтний хувьд шийдэх ёстой гэж хэлсэн чинь Э би чадахгүй гэхээр нь би Эт хийж чадахгүй бол ажлаа өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би Эт чи ажлаа хийж чаддаг хүнд нь өг гэсэн чинь Э чи миний ажлыг мэддэг юм уу гээд сууж байсан сандал дээрээсээ босоод миний ширээний хажууд ирээд намайг чи муу юу юм бэ, чамайг ална шүү гээд байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор сандал дээрээсээ босоход Э нь миний пиджакны энгэр орчмоос барьж аваад өвдөгний дээр буюу гуянд 1 удаа өшиглөж дайраад пиджакны ар хэсгийг урсан. Тэр үед манай өрөөнд сууж байсан Б эхнэр, хүүхдийн хамт босч ирээд салгаж байхад гаднаас Б, Ж нар орж ирээд Э бид хоёрыг салгаад Э-ыг аваад гарсан. Тэгээд өрөөнд Б нь эхнэр, хүүхдийн хамт сууж байтал Э нь хаалгаар шагайж чамайг ална гээд өрөөнд орж ирэхэд манай өрөөнд сууж байсан Б нь эхнэр, хүүхдийн хамт Э-ыг авч гаргасан. Иргэн Б-ы газар авах хүсэлтийг шийдвэрлэх асуудлаас болж маргалдсан. Э миний биеийн гуя хэсэгт 1 удаа өшиглөж, үүний улмаас хөхөрч хөндүүрлэх байдалтай байна. ...Э нь намайг зодож байхад Б нь эхнэр, хүүхдийн хамт байсан. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б нь эхнэр, хүүхдийн хамт Б, Мөрөн багийн засаг дарга Ж нар салгасан. Э намайг хэл амаар доромжилсон, биед гэмтэл учруулсан, хувцас урсанд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.А-ын дахин мэдүүлсэн: ...Э-т би албан үүрэг өгөхөд Э би чадахгүй, өөрөө хэмжиж өг гэхээр нь би чи тэгвэл ажлаа өгөөд яваарай гэхэд Э ална шүү гээд босоод ирэхээр нь босоход намайг бариад авахаар нь би зөрүүлээд Эаас барьж авахад Э миний баруун өвдөгний дээд хэсэг буюу гуянд өшиглөөд барьцалдаад байж байхад манай ажлын газрынхан орж ирж салгаад Э-ыг аваад гарсан. Өөр цохиж, зодсон зүйл болоогүй. Би эмчилгээ хийлгээгүй бөгөөд хөндүүрлэж байгаад эдгэрсэн. Э пүүз маягийн бор өнгийн гутал өмссөн байсан. Миний албан өрөөнд камер байхгүй. Э-т хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.А-ын дахин мэдүүлсэн: ...Миний баруун хөлийн өвдөгний залгаа дээд хэсэгт хөхөрч няцарсан, зүүн гарын сарвуунд бага зэрэг зураасан зулгарсан гэмтэл учирсан байсан. Тариат сумын газрын даамал Г.Э нь ажил үүргийн маргаанаас болж миний албан өрөөнд надтай маргалдах үедээ босч ирээд надтай барьцалдаж авах явцдаа хөлөөрөө миний баруун хөлийн өвдөгний урд дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний өвдөгний дээд хэсгээр бага зэрэг өвдсөн. Тухайн үед хүмүүс орж ирээд Э-ыг аваад гарсан. Үүнээс хойш ойролцоогоор 5-10 минутын дараа баруун хөлийн өвдөгний дээд талаар өвдөөд байхаар нь үзтэл хөхөрч няцарсан байсан. Ингээд энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч Н.Д-ын утсаар хэлж мэдэгдсэн. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр АрХ аймгийн төвд очиж Шүүхийн шинжилгээний албаны эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан юм. Э намайг хөлөөрөө өшиглөсний дараа миний баруун талын өвдөгний орчим гадна хар өмдөнд гутлын бага зэрэг тоос болсон байсан. Би хууль дүрмийн дагуу шийдүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.А-ын дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Урьд өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэгдэх байх гэж бодож байна. Тэр үед миний өмсөж байсан хар хөх цоохор өнгийн пиджак ар талын оёдол хэсгээрээ 15-18 см урттай урагдсан байсныг би өөрийн дүүгээр оёулж янзлуулсан. Мөн ягаан цоохор өнгийн цамцны товч тасарсныг оёулсан. Миний дээрх 2 хувцас ашиглах боломжгүй болоогүй, би өмсөж хэрэглэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б-гийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Тариат сумын Засаг даргын тамгын газарт орж засаг дарга Г.Алтан-Очирын өрөөнд өөрийн нөхөр Б, охин Б.И нарын хамт орсон. Манай нөхөр Б нь засаг даргад үйлдвэрийн зориулалтай газар авах гэсэн юм гэж хэлсэн. Засаг дарга Г.Алтан-очир нь гурван гудамжинд газар авч болно гээд газрын даамал Э-ыг утсаар дуудсан. Газрын даамал Э орж ирсэн чинь засаг дарга Г.А нь газрын даамал Эт Тариат сумын Алтаад багийн иргэн Б-д үйлдвэрийн зориулалтын газрыг Суман багийн гурван гудамжны урд тал руу өгч болох уу гэж асуусан чинь газрын даамал Э нь гурван гудамжинд үйлдвэрийн зориулалттай газар өгөхөөр оршин суугчид нь хэл ам гаргах байх, хяналтын алба ирж шалгахаар хамгийн сүүлд миний буруу болно гэж хэлсэн. Гэтэл засаг дарга Г.А нь үнэр танар нь гайгүй байх, бохир соруулдаг машин өгнө гэсэн, тэр машинаар бохирыг нь соруулаад байж болох байх гэж хэлсэн. Газрын даамал Э нь би хуулиа барьж газар олгоно гэж хэлсэн. Засаг дарга Г.А, газрын даамал Э нар нь болно, болохгүй гэж хэрэлдэж байгаад барилцаад авахаар нь би охин И-г гараад цаанаасаа хүн дуудаарай гэж хэлээд Э, А хоёрыг салгах гээд байж байтал гаднаас Мөрөн багийн засаг дарга Ж, Б нар орж ирээд тэр хоёрыг салгаад Э-ыг аваад явсан. Тэгээд засаг дарга Г.А нь бид гуравт хандаж за та гурав явж бай, утас руу чинь ярина гэж хэлэхээр нь бид гурав засаг даргын өрөөнөөс гарсан. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх, ажил дээрээсээ орж ирсэн. Э нь А гэх хүнийг цохиж, өшиглөж байгааг хараагүй. Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед манай нөхөр Б, охин И бид гурав байсан. Засаг дарга Г.А-ын биед ил харагдах гэмтэл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б-гийн дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед засаг даргын өрөөний үүдээр ороод үүдэн талд байх 3 сандлын голын сандал дээр суусан байсан. Миний баруун гар талд манай охин И, зүүн гар талд манай нөхөр Б, Б-ий цаана засаг дарга, засаг даргын өөдөөс хараад Г.Э сууж байсан. Тэр 2 маргалдаад урд урдаасаа босч ирээд, бидний сууж байсан талын эсрэг талд ширээний цаана байх сандлын ард барьцалдаж авсан. Тухайн үед зодоон, цохион болоогүй бөгөөд хоёулаа заамдалцаад, барьцалдаж аваад зууралдаад байсан. Хэн нэгийгээ гараараа бол цохиогүй. Г.А,  Г.Э нарын хөл бол харагдахгүй ширээ болон сандлын араар орсон байсан. Би тухайн үед анзаарч хараагүй, уг явдал болсны дараа өрөөнд нь удаагүй гараад явсан. Ил харагдах гэмтэл харагдахгүй байсан. ...Г.Э нь Г.А-ыг хөлөөрөө өшиглөх боломж байсан эсэхийг би мэдэхгүй. Хоорондоо барьцалдаж зууралдаж аваад, ноцолдоод байсан. Ширээний цаана байсан сандлын ард болсон асуудал болохоор хөл нь харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.И-гийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Тариат сумын Засаг даргын тамгын газар орж засаг дарга Г.А-ын өрөөнд аав Б, ээж Б нарын хамт орсон. Манай аав Б нь засаг даргад үйлдвэрийн зориулалттай газар авах гэсэн юм гэж хэлсэн чинь засаг дарга Г.А нь гурван гудамжинд газар авч болно, та газар ухаад ёонкос суулгах юм бол зардал бага гарна гээд газрын даамал Эыг утсаар дуудсан чинь газрын даамал Э орж ирсэн. Засаг дарга Г.А нь газрын даамал Эт Тариат сумын Алтаад багийн иргэн Б-д үйлдвэрийн зориулалтын газрыг Суман багийн гурван гудамжны урд тал руу өгч болох уу гэж асуусан чинь газрын даамал Э нь гурван гудамжинд үйлдвэрийн зориулалттай газар өгөхөөр оршин суугчид нь хэл ам гаргана, үнэр танар ихтэй гэж хэлсэн. Гэтэл засаг дарга Г.А нь үнэр танар нь гайгүй байх, бохир соруулдаг машин манай суманд одоо ирнэ, газар ухаж ёонкос суулгаад тэр машинаар бохирыг нь соруулаад байж болох байх гэж хэлсэн. Газрын даамал Г.Э нь би хуулиа барьж газар олгоно үйлдвэрийн газрыг үйлдвэрийн газар олгодог гэж хэлсэн. Тэгээд засаг дарга Г.А нь газрын даамал Э-т жижиг цех юм чинь болох байх гэж хэлсэн. Дараа засаг дарга А, газрын даамал Э хоёр болно, болохгүй гэж хэрэлдэж байгаад хоёулаа босч ирээд барилцаж авсан. Би засаг даргын өрөөнөөс гарч гүйгээд туслаарай гэж орилсон чинь гаднаас Мөрөн багийн засаг дарга Ж, Б нар нь орж ирээд тэр хоёрыг салгаад газрын даамал Э-ыг аваад гарсан. Тэгээд засаг дарга Г.А нь бид гуравт за та гурав явж бай утас руу чинь ярина гэж хэлсэн. Тэгээд бид гурав засаг даргын өрөөнөөс гарсан. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр хоёрыг барилцаж авахаар нь гараад явсан болохоор Э нь А гэх хүний хаана нь, хэрхэн, яаж цохисон гэдгийг мэдэхгүй байна. Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед манай аав Б, ээж Б, бид гурав байсан. Э, Алтан-очир нар нь хоёр талаасаа босч ирээд барилцаж авсан. Э нь А-ыг духаараа харсан юм гэж хэлж байсан. Засаг дарга Г.А-ын биед ил харагдах гэмтэл гэх зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.И-гийн дахин мэдүүлсэн: ...Манай аав Б нэхий элдэх жижиг цех ажиллуулахаар сумын засаг даргад газрын асуудал шийдэж өгөх талаар хүсэлт гаргасан байсан бөгөөд аав, ээж, бид гурав хамт засаг дарга А-ын өрөөнд орсон. Газрын асуудлаа ярьж засаг дарга А нь газрын даамал Э-ыг дуудаж, Э гуай орж ирж суугаад газрын талаар газар олгох байршил дээрээсээ болж муудалцсан. Би аав Б, ээж Б нартай хамт засаг даргын өрөөнд орж дугуй ширээний баруун гар талаар бид 3 зэрэгцэж суусан. Гаднаас газрын даамал Э орж ирээд засаг дарга А ын өөдөөс хараад суусан. Тэгээд маргаан болж өөд өөдөөсөө босоод барьцалдаад нэг нэгнийхээ хувцснаас нь зууралцаад авахаар нь би гараад өөдөөс нь харсан өрөө рүү ороод туслаарай гэж хэлсэн чинь тэнд байсан хоёр хүн орж ирээд, салгаад газрын даамал Э гуайг аваад гарсан. Тухайн үед нэгнийгээ гараараа цохисон юм болоогүй. Засаг даргын өрөөнд байсан ширээ нь том ширээ байсан тул нэгнийгээ өшиглөсөн эсэх нь харагдаагүй. Засаг дарга Г.А, газрын даамал Э хоёр барьцалдаж зууралдсан асуудал нь нэг их удаагүй бөгөөд ойролцоогоор 1-2 минутын хугацаанд болж өнгөрсөн. Засаг дарга Г.А нь сумын төвийн доод хэсэгт зүүн тийшээ гурван гудамжны хороололд газар олгож болно гэсэн чинь газрын даамал Э нь гурван гудамжнаас зүүн урагш үйлдвэрлэлийн зориулалтай газар олгоно гэж хоорондоо санал зөрөлдөөд л муудалцаж нэг нэгэн рүүгээ дайрч хэрэлдээд эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.И-гийн дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед засаг даргын өрөөгөөр ороод үүдэн талын хамгийн захын сандал дээр ээж Бгийн баруун гар талд сууж байсан. Тэд нар хоёр талаасаа босч ирээд миний сууж байсан талын эсрэг талын ширээний цаана байх голын сандлын ард барьцалдаж авсан. Зодоон, цохион гэх зүйл болоогүй. Тэр 2 маргалдаад барьцалдаж аваад байсан бөгөөд би тэр үед өрөөнөөс нь гараад хүн дуудаж тусламж хүсэхэд гаднаас хүн орж ирээд салгасан. Би аав, ээжийн хамтаар засаг даргын өрөөнөөс гараад явсан. А-ын өмсөж байсан өмд тоос шороо болсон байсныг би хараагүй. Би ширээний ард байсан болохоор хараагүй. Г.А-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн учруулсан болохыг би мэдэхгүй байна. Ширээний ард 3 сандал байсан бөгөөд тэр сандалны ард болсон асуудал болохоор сайн мэдэхгүй байна. Ширээний ард юу болсныг би мэдэхгүй. Би Б эгчид А дарга Э хоёр маргалдсан, тэгээд барьцалдаж аваад Э ах Алтан-Очир даргыг өшиглөөд байх шиг байсан гэж хэлээгүй. Б эгч надтай таараад юу болсон юм бэ гэж асуухаар нь би тэр 2 газрын асуудлаас болж маргалдахаар нь би айгаад гарч хүнээс тусламж хүссэн гэж л ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б-ы мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Э гэдэг хүнтэй уулзаад миний хурлаар орсон газар юу болж байна вэ гэж асуухад Э нь надад танай үйлдвэрлэл явуулах төсөл чинь жижиг төсөл байна, танд том газар өгч болохгүй байна гэж хэлэхээр нь би Эт засаг дарга хашааны нэг газар өгье гэсэн юм, тэгж авч болох юм уу гэж асуусан чинь Э нь урд замын тэр рүү тог байхгүй газар руу газар өгч байгаа, та засаг дарга дээр орж уулзаад асуу гэж хэлсэн. Тэгээд би засаг дарга дээр эхнэр Б, охин И нарын хамт орсон бөгөөд засаг дарга Г.А би сая Э-тай уулзлаа шинээр өгч байгаа үйлдвэрийн газар бол үйлдвэр нь жижиг байгаа болохоор таньд том газар өгөх боломжгүй, гэрийн хашааны газар авах гэхээр тоггүй газар байна гээд байна. Би одоо үйлдвэрлэл явуулахдаа 3.80-тай тогтой газар хэрэгтэй байна гэж засаг даргад хэлсэн. Тэгээд Г.А нь тэр асуудлыг чинь шийдье гээд газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Э-ыг утсаар дуудсан. Э нь удаагүй орж ирсэн бөгөөд Э-т засаг дарга Г.А нь “Мандал” хорооллын урд тал руу Алтаад багийн иргэн Ч.Б-д гэрийн хашааны газар олгох боломж байна уу гэж асуусан чинь Э нь засаг дарга Г.А “Мандал” хорооллын урд тал руу үйлдвэрлэлийн зориулалттай газар өгч болохгүй, үйлдвэрийн парк барих гэж байгаа газар дээр наад хүндээ газар өгөөч гэж хэлсэн. Тэгээд Г.А нь тэр парк барих гэж байгаа газар дээр жижиг газар өгөх гэхээр болохгүй, хэд хэдэн шалтгаан байна, бохир цэвэртэй холбогдоогүй байна, жижиг модон хашаа барьж болохгүй заавал блокон хашаа барих ёстой гээд хувь хүнд их зардал гарах болохоор гэрийн хашааны газар нь дээр байх гэж хэлсэн. Г.А нь Э-т чи “Мандал” хорооллын урд тал руу байгаа газар аваад хашаа бариагүй олон жил болж байгаа газрыг зохицуулаад газар олгоод өгөлдөө, чи ажлаа сайн хийж чадахгүй байна гэж хэлсэн. Э нь миний 10 жилийн ажлыг үнэлэхгүй байна, чиний юм хийж байгаа чинь хаана байгаа юм, урдуур шинээр өгч байгаа тоггүй газраа тог татаж чадахгүй байж гэж маргалдаж байгаад Э, Алтан-Очир хоёр нь босч ирээд бие биенийхээ энгэрээс бариад барилцаж авсан. Тэгээд манай эхнэр Б нь охин Ид гараад хүнд хэлээч гэсэн чинь гаднаас Б, Ж хоёр орж ирээд Э, А хоёрыг салгаад Э-ыг аваад гарсан. Тэгээд засаг даргын өрөөнд сууж байтал Э нь үүдээр шагайгаад орж ирэх гэтэл цаанаас нь нэг хүн татаад аваад явсан. Засаг дарга Г.А нь бид гуравт хандаж за та гурав явж бай, би утас руу чинь ярья гэж хэлэхээр нь бид гурав засаг даргын өрөөнөөс гарсан. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний харснаар цохиж, өшиглөсөн болохыг хараагүй. Харин тэр хоёр бие биенээ барьчихсан, ноцолдоод байсан.  Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний эхнэр Б, охин И, бид гурав байсан. Тэд нар хоёр талаасаа босож ирээд барилцаж авсан. Юу гэж хэлж байгааг нь сайн сонсож чадаагүй. Алтан-Очирын биед ил харагдах шарх сорви байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б-ы дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь өгсөн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн. Би нэхий элдэх жижиг цех ажиллуулахаар газрын хүсэлт гаргасан бөгөөд засаг дарга, газрын даамал нар өгөх газрын байршил дээрээс болж муудалцсан. Би засаг даргын өрөөнд дугуй ширээний баруун гар талаар, эхнэр Б, охин И бид 3 зэрэгцээд суусан. Гаднаас газрын даамал Э орж ирээд засаг дарга А-ын өөдөөс хараад суусан, тэгээд маргаан болж өөд өөдөөсөө босоод ирсэн. Бид нарын харалдаа дугуй ширээний эсрэг талд барьцалдаж аваад нэг нэгнийгээ нааш, цааш түлхээд нэг тал руугаа хазайж шахаж түлхээд л байсан. Тухайн үед нэг нэгнийгээ гараараа цохисон зүйл болоогүй бөгөөд доогуураа хөлөөрөө өшиглөсөн эсэх нь бид нарт харагдаагүй. Дугуй урт том ширээний наана, цаана байсан болохоор харагдаагүй бөгөөд ширээ тойроод олон сандал өрөөстэй байсан. Тэр хоёрын хөлд сандал нь хоорондоо хавирч дуугараад л байсан. Хоорондоо цохиж, зодолдсон зүйл гараагүй. Г.А, Э хоёр барьцалдаж аваад удаагүй байхад нь манай хүүхэд гарч хүн дуудсан. Уг асуудал ойролцоогоор 1-2 минутын хугацаанд болж өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б-ы дахин мэдүүлсэн: ...Би тухайн үед засаг даргын өрөөний голд байх хүрэн ширээний үүдэн талын хамгийн дээд талын сандал дээр ширээний ард сууж байсан. Миний баруун гар талд манай эхнэр З.Б түүний баруун гар талд манай охин И нар сууж байсан. Засаг дарга Г.А миний зүүн урд талд сууж байсан. Харин Г.Э ширээний баруун талд буюу үүдэн талд Г.А-ын яг урдаас хараад сууж байсан. Миний сууж байсан ширээний эсрэг талд 3 ширхэг адилхан сандал эгнүүлж тавьсан байсан нь хүнгүй хоосон сандлууд байсан. Г.А дарга, Г.Э хоёр урд урдаасаа босч ирээд миний сууж байсан ширээний эсрэг талын голын сандлын ард талд хоорондоо заамдалцаж, барьцалдаж авсан. Миний нүдэн дээр гараараа бол хоорондоо цохилцоогүй. Харин хөлөөрөө цохиж, өшиглөсөн эсэх талаар мэдэхгүй байна, надад харагдаагүй. Ширээний ард байх сандалны цаана болсон асуудал болохоор надад харагдаагүй. Доогуураа хэн нэгнийгээ өшиглөсөн зүйл надад харагдах боломжгүй байсан бөгөөд дээгүүр гараараа бол зууралдаад байсан. Харин цохисон зүйл бол байхгүй. Г.А-ын биед ил харагдах гэмтэл байгаагүй.Г.А-ын өмсөж байсан өмд тоос шороо болсон байсан эсэхийг анзаарч хараагүй Г.А, Г.Э нарыг барьцалдаж авах үед нь манай охин И гарч гүйгээд гаднаас хүн дуудахад гаднаас 2 хүн орж ирээд Г.А, Г.Э нарыг салгасан. Уг асуудал богино хугацаанд болж өнгөрсөн асуудал байгаа юм. Г.А-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн учруулсан талаар мэдэхгүй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Г.А, Г.Э нарын хооронд өр авлага өс хонзонгийн болон бусад хувийн таарамжгүй харьцаа байдаг эсэх талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ж-ийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Тариат сумын Засаг даргын тамгын газар дээр багийн дарга нарын өрөөнд байж байтал хүмүүс орилолдох чимээ гарахаар нь гүйгээд гартал засаг даргын өрөөн дотор хүмүүс хэрэлдээд байхаар нь засаг даргын өрөөнд ортол засаг дарга А, Э хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан хэрэлдээд зогсож байхаар нь би Э-ыг араас нь тэвэрч салгаад өрөөний хаалган дээр очоод тэвэрч байгаад тавьсан чинь өрөөны хаалган дээрээс Э нь өөрөө гараад явсан. Тэр хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан хэрэлдээд зогсож байсан. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр үед засаг дарга А, нягтлан бодогч Б, Алтаад багийн иргэн Б нь эхнэр, охины хамт гээд нийт 6 хүн байсан. Тухайн үед засаг дарга Г.А-ын биед ил харагдах гэмтэл гэх зүйл харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б-ын мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Тариат сумын Засаг даргын тамгын газрын коридорт засаг даргын өрөөны хажууд явж байтал засаг даргын өрөөний хаалга нь онгойгоод нэг эмэгтэй хүн, хүн байна уу аваарай гээд орилохоор нь би засаг даргын өрөөнд ортол хаалганы талын цонхны ойролцоо засаг дарга А, газрын даамал Э нар барилцаад авчихсан зогсож байсан. Тэр хоёрын хажууд Алтаад багийн иргэн Ч.Б, Б-ы эхнэр Б, охин И нар нь салгах гээд байж байсан. Тэгээд би ороод та нар чинь юу болж байгаа юм бэ гээд Э-ыг салгаад өрөөнөөс нь авч гарсан. Тэр хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан хэрэлдээд зогсож байсан. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр хоёр газрын талаар яриад хэрэлдээд байсан. Намайг засаг даргын өрөөнд орсноос хойш тэр хоёр бие биенийгээ цохиж, зодсон асуудал болоогүй. Өмнө нь юу болсныг би мэдэхгүй. Г.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Засаг дарга Г.А, газрын даамал Э, Алтаад багийн иргэн Б, эхнэр Б, охин И нар байсан. Засаг дарга Г.А биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Харин засаг дарга А-ын дээгүүрээ өмссөн пиджакны нуруун талын голоор байдаг оёдол нь оёогоороо урагдсан харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Хын мэдүүлсэн: ...Г.А-ыг танина. АрХ аймгийн Тариат сумын засаг дарга ажилтай. Г.А засаг дарга хүнтэй муудалцаж, зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Зүгээр ажлаа хийгээд явж байсан. Харин 2018 оны 05 дугаар сард манай сумын засаг даргын тамгын газарт ажилладаг, газрын даамал болох Г.Этай маргалдаж муудалцсан гэж сонссон. Г.А нь эхнэр, хүүхэд байхгүй, гэртээ ганцаараа амьдардаг, хамт олонтой байхад маргалдаж муудалцаад байдаг зүйл байдаггүй. Жирийн л албаны харилцаатай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Б-ийн мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг ажлаа хийгээд сууж байсан чинь Г.А даргын өрөөнд хүмүүс маргалдах чимээ гараад байсан. Тэгсэн чинь удалгүй Г.Э ах засаг дарга Г.А өрөөнөөс хэрүүл маргаан хийгээд гарч ирсэн. Тухайн өрөөнд юу болсон талаар нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Г.А дарга, Г.Э ах 2 хоорондоо жаахан таарамжгүй байдаг байх гэж боддог. Тийм зүйл ч анзаарагддаг. Тухайн үед Г.Э ах ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Г.А урьд өмнө нь хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон хийж гэмтэж, бэртсэн асуудал байхгүй байх, би сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр тийм зүйл болоогүй. Би Г.А, Г.Э нарын хувийн зан байдлын талаар сайн мэдэхгүй байна. Г.А биед ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Э-гийн мэдүүлсэн: ... 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тайлан, мэдээ гаргаад ажил дээрээ сууж байтал засаг дарга Г.А-ын өрөөнд хүмүүс маргалдах чимээ гарсан ба эмэгтэй хүний орилох дуу сонсогдсон. Нэг эмэгтэй хүний туслаарай болиоч ээ гэх чимээ сонсогдож байсан. Тухайн үед би өөрийн нүдээр юу болсон талаар хараагүй болохоор хэн, хэн маргалдсаныг тухайн үедээ мэдээгүй. Сүүлд нь сонсоход Г.Э ах, Г.А даргатай маргалдсан гэж байсан. Тухайн үед зодоон, цохион болсон эсэх асуудлыг би мэдэхгүй. Г.А дарга Г.Э ах хоёрын хооронд үл ойлголцох, эсэргүүцэх гэх мэт таарамжгүй харьцаа байдаг юм шиг санагддаг. Ер нь бол тийм зүйл ажиглагддаг. Г.Э нь засаг дарга Г.А-ын өрөөнөөс гарч ирээд ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Г.А урьд өмнө нь хэн нэгэнтэй хэрүүл маргаан зодоон хийсэн, мөн ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн асуудал байхгүй байх, би сайн мэдэхгүй байна. Э ах ер нь бол жаахан түргэн ууртай бас А дарга ч гэсэн түргэн ууртай санагддаг. Ер нь бол тайван хүмүүс гэж хэлэхгүй байх. Тухайн асуудал болсны дараа Г.А-ын биед ямар гэмтэл учирсан талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б-ын мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлын цагаар, яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна, засаг дарга Г.Алтан-Очирын өрөөнөөс И гэх эмэгтэй гарч ирээд энд хүн барьцалдаж аваад зодоон хийгээд байна, салгаарай гэж орилсон. Тэр үед би албан ажлаа хийж байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй. Урьд өмнө нь Г.А дарга Г.Э ахыг ажлаас нь халаад шүүх, цагдаа болоод Г.Э ах буцаж ажилдаа орж байсан. Ер нь бол энэ хоёр хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг юм шиг санагддаг. Г.Э Г.А даргын өрөөнөөс гарч ирээд бид нарт ямар нэгэн зүйл яриагүй. Г.А урьд өмнө нь хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон хийсэн, мөн ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн асуудал байхгүй байх. Уг явдал болохоос өмнө нь зүгээр ажилдаа ирж, очиж байсан. Урьд өмнө нь Г.А дарга ямар нэгэн гэмтэл, бэртэл авсан гэж сонсож мэдээгүй. Г.А Г.Э хоёр хоёулаа л түргэн цочмог ууртай юм шиг санагддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б-ын мэдүүлсэн: ... 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хийж байхад ажлын цагаар засаг даргын өрөөнд дуу, шуу болоод хүмүүс маргалдаад байсан. Тэгсэн чинь засаг даргын өрөө рүү хүмүүс орж байгаа болотой байсан. Удалгүй Г.Э засаг даргын өрөөнөөс их л ууртай гарч ирээд өрөөндөө орж ирээд суугаад байсан. Би өөрийн нүдээр хараагүй болохоор тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа би тухайн үед засаг даргын өрөөнд байсан И гэх эмэгтэйтэй таараад дээр засаг даргын өрөөнд юу болоод байсан юм бэ, чи засаг даргын өрөөнд хамт байсан биз дээ гэхэд И надад хэлэхдээ Г.А дарга, Г.Э хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж аваад, Г.Э ах Г.А даргыг өшиглөөд байх шиг байсан гэж хэлж байсан. Би өөр зүйл сонсоогүй. Г.А дарга, Г.Э хоёр хоорондоо ер нь бол таарамжгүй харьцаатай байдаг юм шиг санагддаг. Ер нь бол албаны ажлаас болоод л нийцэмжгүй байдаг. Гэхдээ нэг их айхавтар юм анзаарагддаггүй юм. Г.Э Г.А даргын өрөөнөөс гарч ирээд бид нарт ямар нэгэн зүйл яриагүй. Их л ууртай гарч ирээд дуугүй л суугаад байсан. Г.А урьд өмнө нь хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон хийж ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртсэн талаар би мэдээгүй. Г.А дарга уг явдал болохоос өмнө нь гэмтэж, бэртсэн зүйл болоогүй. Надад тийм зүйл мэдэгдээгүй. Ажилдаа өдөр болгон л зүгээр ирж байсан. Г.А дарга хүнтэй нийцвэр сайтай, ааш зангийн хувьд эелдэг зөөлөн, хүнтэй зөв боловсон соёлтой харьцдаг, өөрөөсөө ахмад хүнийг хүндэтгэдэг ааш зан сайтай дөлгөөн тайван хүн шиг л санагддаг. Засаг дарга албан ажил дээр өндөр шаардлага тавьдаг зарчимч хүн байгаа юм. Г.Э нь түргэн ууртай болохоос бусад байдлаараа ер нь бол бас л тохьтой томоотой, ааш зан сайтай хүн байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Э-ын мэдүүлсэн: ...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг гэмтлийг учруулаагүй гэж бодож байна. Надаас гадуур өөр хүнд зодуулж эсвэл өөр байдлаар биедээ хөнгөн гэмтэл авсан байж болно шүү дээ. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр засаг дарга Г.А намайг албан өрөөндөө дуудсан. Тэр үед нь би өрөөнд нь яваад ороход түүний өрөөнд Алтаад багийн иргэн Б эхнэр, хүүхдийнхээ хамтаар гурвуулаа сууж байсан. Иргэн Бд ноосны үйлдвэрийн газар олгох асуудлын талаар бид ярилцсан. Тухайн асуудал дээр ноосны үйлдвэрийн газрыг иргэний өмчлөлийн газарт олгож өг гэхээр нь болохгүй гэж хариулсан. Үүнээс болж А дарга бид 2 маргалдсан. А дарга надад хэлэхдээ Х, Цахир сумын муу тэнэмэл чи яахаараа миний хэлсэн болгоны эсрэг юм ярьж байдаг юм бэ, чи тэр Цахир сумаасаа хөөгдөөд манай энд цагаачилж яваа биз дээ гэхээр нь би та яахаараа өөрийнхөө үзэл бодлыг хүчээр тулгаж байдаг юм бэ, өөрийгөө хэн болсон гэж бодоод байгаа юм гэж хэлээд маргалдсан. Тэгээд би наад газрыг чинь олгож өгөхгүй, та өөрөө наад газраа олговол олго, би бол олгохгүй гэж хэлээд өрөөнөөс нь гарах гээд үүд рүү явж байтал засаг дарга Г.А тэр чигээрээ ажлаа өгөөд зайлаарай гээд юм аваад далайх шиг болохоор нь гэнэт миний уур хүрээд эргээд засаг дарга Г.А-ын хажууд маш түргэн очсон бөгөөд хэн нь эхэлж заамдаж авсныг мэдэхгүй, санахгүй байна, ямар ч байсан заамдалцаад бариад авсан чинь Б-ы охин өрөөнөөс хүн байна уу гээд гараад гүйсэн. Тэгээд Б эхнэртэйгээ хажууд ирэхээр нь би А даргыг заамдаж байсан гараа тавьсан. Би тэр үед маш их уурласан. Би хааяа нэг уурлахаараа цочир уур гаргадаг бөгөөд тэр уурандаа юу болсон талаар санахгүй байх үе байдаг. Би гэртээ орой хариад хувцсаа тайлахад миний хоолой хүрэнтэж улайсан байсан. Би тэр үед А даргад гомдол гаргая гэж бодож байсан боловч үүнээс хойш буюу хэрэг болсноос хойш 7 хоногийн дараа шахуу А дарга зам тээврийн осолд ороод бие нь муудахаар нь би хүн чанар гаргаж өргөдөл өгөх гэж байгаад больсон. Уг хэрэг явдал болсноос хойш 7 хоногийн дараа зам тээврийн осолд орсон санагдаж байна. Г.А засаг даргын албан өрөөний хүн хүлээж авдаг ширээний хажууд барьцалдаж авсан. Би Г.А-ыг ямар нэгэн байдлаар цохиж, өшиглөөгүй. Г.А-ын биед учирсан гэмтлийг хэн учруулсан талаар би мэдэхгүй. Бид 2 тухайн үед ойролцоогоор 1 минут орчимд хугацаанд барьцалдаж аваад зууралдсан. Би тухайн үед маш их уурласан байсан. Гэхдээ өөрийн үйлдлийг хянах, удирдах чадвар байсан. Би дэмий юм хийж байна гэж бодоод салсан. Би Алтан-Очирыг өшиглөөгүй, өшиглөх цаг, боломж ч болоогүй. Би Г.А-ын 2 мөрнөөс барьсан байсан учраас түүний пиджакыг нь урсан байж болох юм. Гэхдээ би хараагүй. Ер нь бол А намайг гараараа боож би хамгаалсан байдалтай, түүний 2 мөрнөөс барьсан байсан. Г.А дарга урьд өмнө 2016 онд намайг ажлаас халж би шүүхэд хандаад буцаж ажилдаа орж байсан бөгөөд үүнээс хойш бид 2 таарамж муутай болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 уу/

 

АрХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Г.А-ын биед баруун гуяны урд доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуунд зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар баруун гуяны урд доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын сарвууны зураасан зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтмол алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 73 хуу/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.А ын биед баруун гуянд цус хуралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 86-87 хуу/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22, 83 хуу/

АрХ аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 31 тоот тогтоол /хх-ийн 76-77 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 99 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр АрХ аймгийн Тариат сумын Засаг даргын албан өрөөнд тус сумын засаг дарга ажилтай иргэн Г.А-ын бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Г.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр АрХ аймгийн Тариат сумын Засаг даргын албан өрөөнд тус сумын засаг дарга ажилтай иргэн Г.А-ын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А-ын мэдүүлсэн “бид хоёр маргалдаж байгаад би Э- чи ажлаа хийж чаддаг хүнд нь өг гэсэн чинь Э чи миний ажлыг мэддэг юм уу гээд сууж байсан сандал дээрээсээ босоод миний ширээний хажууд ирээд намайг чи муу юу юм бэ, чамайг ална шүү гээд байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор сандал дээрээсээ босоход Э нь миний пиджакны энгэр орчмоос барьж аваад өвдөгний дээр буюу гуянд 1 удаа өшиглөж дайраад пиджакны ар хэсгийг урсан. Тэр үед манай өрөөнд сууж байсан Б эхнэр, хүүхдийн хамт босч ирээд салгаж байхад гаднаас Б, Ж нар орж ирээд Э бид хоёрыг салгаад Эыг аваад гарсан. Дахин Э нь хаалгаар шагайж чамайг ална гээд өрөөнд орж ирэхэд манай өрөөнд сууж байсан Б нь эхнэр, хүүхдийн хамт Э-ыг авч гаргасан”, “Э-т би албан үүрэг өгөхөд Э би чадахгүй, өөрөө хэмжиж өг гэхээр нь би чи тэгвэл ажлаа өгөөд яваарай гэхэд Э ална шүү гээд босоод ирэхээр нь босоход намайг бариад авахаар нь би зөрүүлээд Э-аас барьж авахад Э миний баруун өвдөгний дээд хэсэг буюу гуянд өшиглөөд барьцалдаж авсан”, “миний баруун хөлийн өвдөгний залгаа дээд хэсэгт хөхөрч няцарсан, зүүн гарын сарвуунд бага зэрэг зураасан зулгарсан гэмтэл учирсан байсан. Тариат сумын газрын даамал Г.Э нь ажил үүргийн маргаанаас болж миний албан өрөөнд надтай маргалдах үедээ босч ирээд надтай барьцалдаж авах явцдаа хөлөөрөө миний баруун хөлийн өвдөгний урд дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний өвдөгний дээд хэсгээр бага зэрэг өвдсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 28-29, 30-31, 32-33/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Б-гийн мэдүүлсэн “засаг дарга Г.А, газрын даамал Э нар нь болно, болохгүй гэж хэрэлдэж байгаад барилцаад авахаар нь би охин И-г гараад цаанаасаа хүн дуудаарай гэж хэлээд Э, А хоёрыг салгах гээд байж байтал гаднаас Мөрөн багийн засаг дарга Ж, Б нар орж ирээд тэр хоёрыг салгаад Э-ыг аваад явсан”, “тэр 2 маргалдаад урд урдаасаа босч ирээд, бидний сууж байсан талын эсрэг талд ширээний цаана байх сандлын ард барьцалдаж авсан. Тухайн үед зодоон, цохион болоогүй бөгөөд хоёулаа заамдалцаад, барьцалдаж аваад зууралдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36, 37-38/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.И-гийн мэдүүлсэн “Засаг дарга А, газрын даамал Э хоёр болно, болохгүй гэж хэрэлдэж байгаад хоёулаа босч ирээд барилцаж авсан. Би засаг даргын өрөөнөөс гарч гүйгээд туслаарай гэж орилсон чинь гаднаас Мөрөн багийн засаг дарга Ж, Б нар нь орж ирээд тэр хоёрыг салгаад газрын даамал Э-ыг аваад гарсан”, “газрын асуудлаа ярьж засаг дарга А нь газрын даамал Э-ыг дуудаж, Э гуай орж ирж суугаад газрын талаар газар олгох байршил дээрээсээ болж муудалцсан. ...Гаднаас газрын даамал Э орж ирээд засаг дарга А-ын өөдөөс хараад суусан. Тэгээд маргаан болж өөд өөдөөсөө босоод барьцалдаад нэг нэгнийхээ хувцснаас нь зууралцаад авахаар нь би гараад өөдөөс нь харсан өрөө рүү ороод туслаарай гэж хэлсэн чинь тэнд байсан хоёр хүн орж ирээд, салгаад газрын даамал Э гуайг аваад гарсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 42-43, 44-45/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Б-ы мэдүүлсэн “Э нь миний 10 жилийн ажлыг үнэлэхгүй байна, чиний юм хийж байгаа чинь хаана байгаа юм, урдуур шинээр өгч байгаа тоггүй газраа тог татаж чадахгүй байж гэж маргалдаж байгаад Э, А хоёр нь босч ирээд бие биенийхээ энгэрээс бариад барилцаж авсан. Тэгээд манай эхнэр Б нь охин И-д гараад хүнд хэлээч гэсэн чинь гаднаас Б, Ж хоёр орж ирээд Э, А хоёрыг салгаад Эыг аваад гарсан. Тэгээд засаг даргын өрөөнд сууж байтал Э нь үүдээр шагайгаад орж ирэх гэтэл цаанаас нь нэг хүн татаад аваад явсан”, “бид нарын харалдаа дугуй ширээний эсрэг талд барьцалдаж аваад нэг нэгнийгээ нааш, цааш түлхээд нэг тал руугаа хазайж шахаж түлхээд л байсан. ...Тэр хоёрын хөлд сандал нь хоорондоо хавирч дуугараад л байсан”, “Г.А дарга, Г.Э хоёр урд урдаасаа босч ирээд миний сууж байсан ширээний эсрэг талын голын сандлын ард талд хоорондоо заамдалцаж, барьцалдаж авсан” гэх мэдүүлэг хх-ийн 46-48, 49, 50-51/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ж-ийн мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Тариат сумын Засаг даргын тамгын газар дээр багийн дарга нарын өрөөнд байж байтал хүмүүс орилолдох чимээ гарахаар нь гүйгээд гартал засаг даргын өрөөнд хүмүүс хэрэлдээд байхаар нь ортол засаг даргаА, Э хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан хэрэлдээд зогсож байхаар нь би Э-ыг араас нь тэвэрч салгаад өрөөний хаалган дээр очоод тэвэрч байгаад тавьсан чинь өрөөны хаалган дээрээс Э нь өөрөө гараад явсан. Тэр хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан хэрэлдээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Тариат сумын Засаг даргын тамгын газрын коридорт явж байтал засаг даргын өрөөний хаалга нь онгойгоод нэг эмэгтэй хүн, хүн байна уу аваарай гээд орилохоор нь би засаг даргын өрөөнд ортол хаалганы талын цонхны ойролцоо засаг даргаА, газрын даамал Э нар барилцаад авчихсан зогсож байсан. Тэр хоёр бие биенийхээ энгэрээс барьчихсан хэрэлдээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр намайг ажлаа хийгээд сууж байсан чинь Г.А даргын өрөөнд хүмүүс маргалдах чимээ гараад байсан. Тэгсэн чинь удалгүй Г.Э ах засаг дарга Г.А өрөөнөөс хэрүүл маргаан хийгээд гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Б-ын мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлын цагаар засаг дарга Г.А өрөөнөөс И гэх эмэгтэй гарч ирээд энд хүн барьцалдаж аваад зодоон хийгээд байна, салгаарай гэж орилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б-ын мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хийж байхад ажлын цагаар засаг даргын өрөөнд дуу, шуу болоод хүмүүс маргалдаад байсан. Тэгсэн чинь засаг даргын өрөө рүү хүмүүс орж байгаа бололтой байсан. ...Үүнээс хойш 2-3 хоногийн дараа би тухайн үед засаг даргын өрөөнд байсан И гэх эмэгтэйтэй таараад дээр засаг даргын өрөөнд юу болоод байсан юм бэ, чи засаг даргын өрөөнд хамт байсан биз дээ гэхэд И надад хэлэхдээ Г.А дарга, Г.Э хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж аваад, Г.Э ах Г.А даргыг өшиглөөд байх шиг байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э-ын мэдүүлсэн “би наад газрыг чинь олгож өгөхгүй, та өөрөө наад газраа олговол олго, би бол олгохгүй гэж хэлээд өрөөнөөс нь гарах гээд үүд рүү явж байтал засаг дарга Г.А тэр чигээрээ ажлаа өгөөд зайлаарай гээд юм аваад далайх шиг болохоор нь гэнэт миний уур хүрээд эргээд засаг дарга Г.А хажууд маш түргэн очсон бөгөөд хэн нь эхэлж заамдаж авсныг мэдэхгүй, санахгүй байна, ямар ч байсан заамдалцаад бариад авсан чинь Б-ы охин өрөөнөөс хүн байна уу гээд гараад гүйсэн. Тэгээд Б эхнэртэйгээ хажууд ирэхээр нь би А даргыг заамдаж байсан гараа тавьсан. Би тэр үед маш их уурласан. Би хааяа нэг уурлахаараа цочир уур гаргадаг бөгөөд тэр уурандаа юу болсон талаар санахгүй байх үе байдаг. ...Г.А- засаг даргын албан өрөөний хүн хүлээж авдаг ширээний хажууд барьцалдаж авсан. ...Бид 2 тухайн үед ойролцоогоор 1 минут орчимд хугацаанд барьцалдаж аваад зууралдсан. Ер нь бол А намайг гараараа боож би хамгаалсан байдалтай, түүний 2 мөрнөөс барьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98/, хохирогч Г.А биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон АрХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Г.Э-ын “би хохирогч Г.А хөл орчим өшиглөөгүй, гэмтэл учруулаагүй, тэр үйл явдлын дараа аваарт орсон гэж байсан. Тэр үед хөлөнд нь гэмтэл учирсан байх боломжтой” гэх мэдүүлэг нь няцаагдаж байх ба хохирогч Г.А нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Г.Э-т хөлөн тус газраа өшиглүүлж, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулсан, 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд аваарт орж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй болно. 

 

            Иймд шүүгдэгч Б адуу овогт Г-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй ба шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Э-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Г.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. 

 

            АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 373 тоот захирамжаар шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Э нарын гэрч Ч.Быг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу гэрч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд АрХ аймгийн Тариат сумын Алтаад багаас аймгийн төвд шүүх хуралдаанд ирж буцсаны зардалд 142.000 төгрөг төлсөн болох нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Г.Эын тодорхойлолт, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Г.Түмэндэмбэрэлийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 142.000 төгрөгийг гаргуулж гэрч АрХ аймгийн Тариат сумын Алтаад багт оршин суух Суга овогт Чойжилийн Бд олгохоор шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас 142.000 /нэг зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулж гэрч АрХ аймгийн Тариат сумын Алтаад багт оршин суух С овогт Ч-ийн Б-д олгосугай.

 

4. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Г.А нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ